Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 128/ШШ2019/0392

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Б даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Т, нэхэмжлэгч Н.Нын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г, А.Б, хариуцагч Оюуны өмчийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А, гуравдагч этгээд М ХХК, М Т ХХК-иудын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, түүний өмгөөлөгч Ж.Д нарыг оролцуулан,

Нэхэмжлэгч: Н.Н, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 1** дугаар хороолол, **  ** байрны ** тоот. Утас: **

Хариуцагч: Оюуны өмчийн газар. 14171, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Цагдаагийн гудамж, Утас: 11*******.

Гуравдагч этгээд: М ХХК: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, ***  гудамж, **  

Гуравдагч этгээд: М Т ХХК: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, ** дугаар хороо, үйлдвэрчний эвлэл, **  ХХК-ийн байр ** тоот, Утас:9901**

Нэхэмжлэлийн шаардлага: ... Оюуны өмчийн газрын даргын 2015 оны 3 дугаар сарын 04-ны өдрийн Барааны тэмдэг бүртгэж, гэрчилгээ олгохыг зөвшөөрөх тухай 28 дугаар тушаалын хавсралтын 131-рт бичигдсэн М ХХК-д холбогдох хэсэг, мөн газрын даргын 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн Барааны тэмдэг бүртгэж, гэрчилгээ олгохыг зөвшөөрөх тухай 39 дүгээр тушаалын хавсралтын 119, 120-рт бичигдсэн М ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, уг шийдвэрүүдийн дагуу бүртгэгдсэн гурван барааны тэмдэг болох 13*******, *******, 13779 дугаартай барааны тэмдгийн гэрчилгээний Олон улсын Ниццийн ангиллын 38, 41-ээр бүртгэсэн бүртгэлд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг тус шүүхийн шүүх хуралдааны 2 танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Нын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн зүгээс шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

...Иргэн Н.Н өөрийн нэр дээр М барааны тэмдэг эзэмших эрхийг 2013 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн анхдагч огноотойгоор Оюуны өмчийн газарт мэдүүлэг өгч, уг мэдүүлэгтээ Олон улсын Ниццийн ангиллын 16-Сонин, сэтгүүл, 41-Радио, Тийн нэвтрүүлэг, сургалт, 35-Бизнесийн орчин болон зах зээлийн судалгаа, зар сурталчилгаа, 38-Т, кабелийн суваг, 39-Аялал жуулчлалын үйл ажиллагаа, 43-Зочид буудал, зоогийн газрын үйлчилгээ зэрэгт тус тус заасан бараа үйлчилгээнд эрхийн хамгаалалт хийлгэх хүсэлт гаргасан байдаг.

Оюуны өмчийн газраас тус барааны тэмдгийн MN40-2013-0013155 дугаартай мэдүүлгээр хүлээж авч Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5-р зүйлд заасан шаардлага хангасан гэж үзэж миний нэр дээр М барааны тэмдэг эзэмших эрхийг 2013 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн анхдагч огноотойгоор 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн эрхийн хамгаалалт хийж баталгаажуулсан. Гэтэл М ХХК нь М /шар дөрвөлжин дэвсгэр хар өнгөөр М/ өнгө, үгийн хосолмол хэлбэрээр илэрхийлсэн барааны тэмдгийг эрхийн хамгаалалт хийлгэхээр 2015 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн анхдагч огноотойгоор өгчээ. Оюуны өмчийн газраас тус барааны тэмдгийг MN40-2015-0016127 дугаартай мэдүүлгээр хүлээн авсан тухай Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын WWW.I******* 1 вэб сайтад нийтэлсэн байна.

Мөн тус компани нь М /цагаан дөрвөлжин дэвсгэр хар өнгөөр М/ өнгө, үгийн хосолмол хэлбэрээр илэрхийлсэн барааны тэмдгийг эрхийн хамгаалалт хийлгэхээр 2015 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн анхдагч огноотойгоор өгсөн байдаг. Оюуны өмчийн газраас тус барааны тэмдгийг MN40-2015-******* дугаартай мэдүүлгээр хүлээн авсан тухай Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын WWW.I******* 2 вэб сайтад тус тус нийтэлсэн байна. М компани нь мэдүүлэгтээ Олон улсын Ниццийн ангиллын 9-Тавган антенн (хиймэл дагуулын), дуран, кабель утас, хөргөгч, хөлдөөгч, нарны зайн систем, аккумулятор, Тор, цэнэг зохицуулагч, нарны зай, усны насос, удирдлагатай LЕО гэрэл, ус буцалгагч, индүү, сахлын машин, 38-Тийн нэвтрүүлэг цацах, кабелын Тийн үйл ажиллагаа, 40-Эрчим хүчний үйлдвэрлэл, 41-Радио, Тийн нэвтрүүлэг, 35-Гадаад дотоод худалдаа, нар, салхины цахилгаан үүсгүүрийн худалдаа, гудамж, талбай, орчин гэрэлтүүлгийн хэрэгслийн худалдаа, гүний болон гадаргын худгийн насосын худалдаа, цахилгаан генератор, нар салхи болон төвийн эрчим хүчний шугамтай хосолсон цахилгаан үүсгүүр, цахилгаан генераторын худалдаа, 37-Нар, салхины цахилгаан үүсгүүрийн тоног төхөөрөмж суурилуулалт, засвар үйлчилгээ, гудамж, талбай, орчин гэрэлтүүлгийн хэрэгслийн суурилуулалт, засвар үйлчилгээ, гүний болон гадаргын худгийн насос суурилуулалт, засвар үйлчилгээ, цахилгаан генератор, нар салхи болон төвийн эрчим хүчний шугамтай хосолсон цахилгаан үүсгүүр, цахилгаан генераторын суурилуулалт гэсэн бараа үйлчилгээнд эрхийн хамгаалалт хийлгэх хүсэлт гаргасан байна.

Гэтэл Оюуны өмчийн газраас М ХХК-ийн барааны тэмдгийг бүртгэхдээ хайлт шүүлтийн ажиллагаа хийлгүй 38, 41-р ангилалуудьг давхардуулан бүртгэж, барааны тэмдэг эзэмших эрхийн гэрчилгээ олгосноор иргэн Н.Н миний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болно. 

Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т дараах барааны тэмдгийг бүртгэхгүй гэж заасан байна. Үүнд: 5.2.6. Монгол Улсад бүртгэгдсэн, эсхүл бүртгүүлэхээр мэдүүлсэн ижил бараа, үйлчилгээнд хэрэглэх барааны тэмдэгтэй ижил барааны тэмдгийг бүртгэхгүй гэжээ. Энэхүү заалтыг Оюуны өмчийн газар ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, анхдагч огноотойгоор хуулийн дагуу өгсөн мэдүүлгийг маань бүтэн нэг жил гурван сар шалгасны дараа эрхийн хамгаалалт хийж хуулийн дагуу баталгаажуулсаныхаа дараа энэхүү барааны тэмдгийг М ХХК-д маш богино хугацаанд хууль бусаар давхардуулан эрхийн хамгаалалт хийж бүртгэсэн нь Оюуны өмчийн газрын ноцтой алдаа болно. Уг хууль бус үйл ажиллагааны улмаас М ХХК нь Харилцаа холбооны зохицуулах газраас ТВ сувгийн зөвшөөрөл авч шар дэвсгэр дээр латинаар хар өнгөөр M******* HD гэсэн нэвтрүүлэг давхардуулан гаргаж малчид, хэрэглэгчдийг төөрөгдүүлж, иргэн Н.Н миний барааны тэмдгийг эзэмших, ашиглах эрх давхар зөрчигдөж байна.

Дээр дурдсан асуудлын талаар Оюуны өмчийн газарт хандсан бөгөөд 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2/024 тоот хариу авсан. Оюуны өмчийн газраас М ХХК-д олгосон 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн анхдагч огноотой, мэдүүлгийн бүртгэлийн 40-2015-******* дугаартай барааны тэмдгийн 13*******/М/, *******/шар дэвсгэр бүхий М/ тоот бүртгэлтэй гэрчилгээнүүд болон Олон улсын Ниццийн ангиллын 38, 41-ээр бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах шаардах эрхтэй гэж үзэн харьяалах шүүхэд хандаж байна,

Маргаж буй асуудлаар 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч, 0688 тоот шүүгчийн захирамжаар урьдчилан шийдвэрлэх журмаар хандаагүй гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан. Үүний дагуу Оюуны өмчийн газарт хандан 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 2/064 тоот хариу авсан болно гэжээ.

Нэхэмжлэгч Н.Нын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа:

...Нэхэмжлэлийн шаардлага гурван хэсгээс бүрдэж байгаа. Оюуны өмчийн газрын даргын 2015 оны 3 дугаар сарын 04-ны өдрийн Барааны тэмдэг бүртгэж, гэрчилгээ олгохыг зөвшөөрөх тухай 28 дугаар тушаалын хавсралтын 131 буюу М ХХК-д холбогдох хэсэг, мөн даргын 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн Барааны тэмдэг бүртгэж, гэрчилгээ олгохыг зөвшөөрөх тухай 39 дүгээр тушаалын хавсралтын 119, 120 буюу М ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож үүний дагуу бүртгэгдсэн 3 барааны тэмдэг болох 13*******, *******, 13779 тус тус барааны тэмдгийн гэрчилгээнд хамаарах Олон улсын Ниццийн ангиллын 38, 41-ээр бүртгэсэн бүртгэлд холбогдох хэсгийг хүчингүй болгох байдлаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа.

Нэхэмжлэгчийн хувьд 2013 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Оюуны өмчийн газар хандаад мэдүүлэг гаргасан. Олон улсын Ниццийн ангиллын сонин, сэтгүүл гэх зэргээр М барааны тэмдгийг авах хүсэлттэй байна. Үүн дээр тодорхой хамгаалалт хийлгэж өгнө үү гэх хүсэлтийг гаргасан. 2013 оны 6 дугаар сарын 05-ны өдөр анхны мэдүүлэг гаргасныг Оюуны өмчийн газраас тус асуудлыг хүлээн аваад 2014 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр баталгаажуулалт хийгээд тушаал гаргаад М барааны тэмдгийг олгосон. Бид барааны тэмдгээ эзэмшээд явж байсан гэтэл 2019 оны 01 дүгээр сарын эхээр гэнэт М нэртэй Тийн үйл ажиллагаа албан ёсоор явагдаж эхэлсэн. Тэгэхээр нь бид Харилцаа холбооны зохицуулах хороонд очсон. Гэтэл М ХХК нь М барааны тэмдгийг эзэмшдэг түүнийгээ өөрийн охин компани болох М Т ХХК-д эзэмшүүлсэн. Гэрээний дагуу М ХХК нь зөвшөөрөл хүсээд үйл ажиллагаа явуулж байна гэсэн. Тэгэхээр бид Оюуны өмчийн газарт очоод М барааны тэмдэг нь иргэн Н.Нынх гэж хэлсэн. Тэгэхэд бидэнд танай барааны тэмдэг бүртгэгдсэн байгаа тул зохих журмын дагуу хяналгүйгээр М ХХК хоёр удаагийн тушаалаар 3 М барааны тэмдгийг давхардуулж олгосон байна. М ХХК нь 2015 онд бидэнд хандаад бид дотоод шалгалтыг буруу хийсэн албан тушаалтанд арга хэмжээ авсан. Энэ асуудлыг хүчингүй болгуулах гэхээр урьдчилан шийдвэрлэх журамд тухайн барааны тэмдгийг олгосноос хойш нэг жилийн дотор урьдчилан шийдвэрлэх комисст маргаан гарах юм бол хүлээн авч шийдвэр гаргадаг. Нэг жил өнгөрсөн учир гаргадаггүй. Шүүхэд хандаж энэ асуудлаа шийдвэрлүүлээрэй гэсэн хариу өгсөн. Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд барааны тэмдэг давхардахгүй гэсэн заалт байгаа. Тийм учраас бид шүүхэд нэхэмжлэл гаргаад явсан. Баримтаар Н.Н гэдэг хүн М ХХК-иас өмнө мэдүүлгээ гаргаад М ХХК-иас өмнө оюуны өмчийн эрхээ баталгаажуулсан учир нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байгаа гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа:

...Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1-т ...газар зүйн заалт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт тухайн төрлийн бараа, бүтээгдэхүүний ерөнхий нэр болсон бол барааны тэмдгийг бүртгэхгүй гэж заасан байгаа. Өөрөөр хэлбэл, тус хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.6-д заасны дагуу бүртгэх ёсгүй байсан.

Энэ хуулийн гаргалгаа нь Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.7-д ...Хэрэв хоёр буюу түүнээс дээш этгээд ижил барааны тэмдгийг ижил бараа, үйлчилгээнд ашиглаж байгаа бол хамгийн анх мэдүүлэг гаргасан этгээдийн барааны тэмдэг эзэмших эрх хамгаалагдана гэж заасан байгаа.

Барааны тэмдгийн олон улсын бүртгэлийн тухай Мадридын хэлэлцээр мөн Барааны тэмдгийг бүртгэх зорилгоор бараа, үйлчилгээнд олон улсын ангилал тогтоох тухай Ниццийн хэлэлцээрүүд байгаа. Уг хэлэлцээрийн гол зорилго нь улс орон болгонд үйл ажиллагаа явуулж байгаа ижил компаниудын хэн нь түрүүлж барааны тэмдэг бүртгүүлсэн байна тэр этгээд онцгой эрхийн дагуу эрхээ хамгаалуулах зорилготой. Иймээс дээр дурдсан олон улсын 3 хэлэлцээрийн дагуу нэг нь л давхцаж байгаа бол сүүлд авсан барааны тэмдэг хүчингүй болж өмнөх барааны тэмдэг хамгаалагдах нь хуулийн дагуу зүй ёсны асуудал юм.

Мөн хөөн хэлэлцэх хугацааны асуудлын хувьд хэрэв бид мэдсэн бол тухайн үедээ гомдол гаргах байсан. Нэхэмжлэгч 2019 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр албан ёсны интродиус гарсныг мэдэж үүнээс хойш 3 хоногийн дотор нэхэмжлэгч иргэн ийм асуудал байж болох талаар асууж тодруулахаар болж гомдлоо гаргасан.

Хавтаст хэргийн материалын 11-13 дахь талуудад Оюуны өмчийн шинжээч н.Г*******гийн хувьд алдаа гаргасны улмаас М ХХК-д 38, 41 дүгээр ангилалд давхцуулан олгосон гэсэн байдаг. Хариуцагчаас хариу тайлбартаа манайх давхцуулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна гэж тайлбарласан нь нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн гэж ойлгож байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа:

...Иргэн Н.Нын Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийг хариуцагч Оюуны өмчийн газар олон улсын Ниццийн ангиллын 38, 41 дүгээр ангилалд давхардуулан олгосноо хүлээн зөвшөөрч байна. Үүнд: Н.Н нь 2013 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн анхдагч огноотой 131 дүгээр ангиллаар мэдүүлэг гаргаж М үгэн барааны тэмдгийг Олон улсын Ниццийн 16 дугаарт сонин, сэтгүүл, мөн ангиллын 35 дугаарт бизнесийн орчин болон зээлийн судалгаа, зар сурталчилгаа, мөн ангиллын 38 дугаарт Т, кабелийн, мөн ангиллын 39 дүгээрт аялал жуулчлалын үйл ажиллагаа, мөн ангиллын 41 дүгээрт Радио, Тийн нэвтрүүлэг, сургалт, мөн ангиллын 43 дугаарт зочид буудал, зоогийн газрын үйлчилгээ гэсэн ангиллаар бүртгүүлэхээр мэдүүлгээ өгсөн. М барааны тэмдгийг хүлээн авч хайлт шүүлт хийж Газрын даргын 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 136 дугаар тушаалаар барааны тэмдгийг бүртгэж 12746 тоот гэрчилгээг олгосон.

Харин М ХХК нь 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн анхдагч огноотой 16126 дугаарт М хар цагаан үгэн тэмдэг, мөн өдрийн огноотой 127 дугаартай дөрвөлжин шар өнгө дотор хар өнгөөр М гэж бичсэн өнгөний хосолмол барааны тэмдгүүдийг тус тус эрхийн хамгаалалт хийлгэж авахаар мэдүүлэг /хүсэлт/ өгсөн байдаг.

Дээрх барааны тэмдгүүдийг 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн Оюуны өмчийн газрын даргын 39 дугаар тушаалаар мэдүүлэгт дурдсан 09, 35, 37, 38, 40, 41 дүгээр ангилалд эрхийн хамгаалалт хийлгэж 13*******, ******* дугааруудад бүртгэж гэрчилгээг олгосон байдаг. Барааны тэмдгийн 16126, 16127 дугаартай мэдүүлгүүдэд хайлт, шүүлт хийх явцдаа тус газрын барааны тэмдгийн шинжээч Л.Г******* алдаа гаргасны улмаас олон улсын Ниццийн ангиллын 38 дугаарт Т, кабелийн суваг ангиллын 41 дүгээрт Радио, Тийн нэвтрүүлэг, сургалт гэсэн ангиллуудыг давхардуулан бүртгэж эрхийн хамгаалалт хийсэн байдаг.

Нэхэмжлэгч нь 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 136 дугаар тушаалаар М барааны тэмдгийн гэрчилгээг авсан байдаг.

М ХХК нь 2015 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн анхдагч огноотойгоор 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 39 дүгээр тушаалаар М барааны тэмдэг авсан.

Шинжээч н.Г*******гийн буруугаас болж маргаан явж байгаа. Бид давхардуулж олгосон гэдгээ хүлээн зөвшөөрч байна гэв.

Гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

...Манай компани нь Барааны тэмдэг газар зүйн заалтын тухай хуульд заасны дагуу 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн анхдагч огноотой, бараа үйлчилгээний олон улсын 09,35,37,38,41 дугаар ангилал бүхий, барааны тэмдгийг улсын бүртгэлийн 13779 дугаартай гэрчилгээний дагуу, 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн анхдагч огноотой, бараа үйлчилгээний олон улсын 09,35,37,38,41 дугаар ангилал бүхий, М барааны тэмдгийг улсын бүртгэлийн 13*******,******* дугаар гэрчилгээний дагуу тус тус эзэмших эрхтэй барааны тэмдэг эзэмшигч билээ.

Түүнчлэн манай компани нь 1996 оны 04 дүгээр сараас 2000 оныг дуустал хугацаанд Өмнөговь аймагт кабелийн сувгийн Т ажиллуулж байсан бөгөөд Монгол Улсын олон улсын гэрээ буюу Худалдаанд хамаарах оюуны өмчийн эрхийн тухай хэлэлцээр-ийн 16 дугаар зүйлийн 16.1 дахь хэсэгт заасны дагуу бүртгүүлсэн эсэхээс үл хамааран тус барааны тэмдгийг бараа үйлчилгээний олон улсын 38 дугаар ангилал буюу Тийн нэвтрүүлэг цацах кабелийн Тийн үйл ажиллагаа, 41 дугаар ангилал буюу радио, Тийн нэвтрүүлэгт тус тус ашиглах эрхтэй юм.

Тодруулбал, Барааны тэмдэг газар зүйн заалтын тухай хуулийн 2.2 дугаар зүйлд Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө гэж заасны дагуу дээрх Монгол Улсын олон улсын гэрээгээр манай компани М барааны тэмдгийг бараа үйлчилгээний олон улсын 38,41 дугаар ангилалд бүртгүүлсэн эсэхээс үл хамааран ашиглах эрхтэй болно.

Манай компани нь М Т ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч буюу Компанийн тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар тус компанийн толгой компани бөгөөд Барааны тэмдэг газар зүйн заалтын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу өөрийн охин компани болох М Т ХХК-тай лицензийн гэрээ байгуулж, лицензийн гэрээг 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр захиргааны байгууллага буюу Оюуны өмчийн газарт бүртгүүлснээр М Т ХХК нь улсын бүртгэлийн 13779, *******, 13******* дугаартай барааны тэмдгийг бараа, үйлчилгээний олон улсын 38,41 дугаар ангилалд ашиглах эрхтэй болсон. Үүний дагуу манай компанийн охин компани болох М Т ХХК нь Харилцаа холбооны зохицуулах хороотой байгуулсан Харилцаа холбооны үйлчилгээний сүлжээ байгуулах, түүний ашиглалт, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрээ-ний дагуу 12*******096 дугаартай Б ангиллын тусгай зөвшөөрөл эзэмшин М" нэрээр Тийн сувгийн үйл ажиллагаа эрхлэн явуулж байна.

Нэхэмжлэгч Н.Н нь 2013 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн анхдагч огноотой, улсын бүртгэлийн 12746 дугаартай М барааны тэмдгийг бараа, үйлчилгээний олон улсын 16,35,38,39,41,43 дугаар ангилалд эзэмших эрхтэй этгээд ажээ.

Харин гуравдагч этгээд болох М ХХК нь дээр дурдсанчлан 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн анхдагч огноотой, бараа үйлчилгээний олон улсын 09,35,37,38,41 дугаар ангилал бүхий, M******* барааны тэмдгийг улсын бүртгэлийн 13779 дугаартай гэрчилгээний дагуу, 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн анхдагч огноотой, бараа үйлчилгээний олон улсын 09,35,37,38,41 дугаар ангилал бүхий, М барааны тэмдгийг улсын бүртгэлийн 13*******,******* дугаартай гэрчилгээний дагуу тус тус эзэмших эрхтэй барааны тэмдэг эзэмшигч юм.

Хэдийгээр Оюуны өмчийн газрын барааны тэмдгийн шинжээч Л.Г******* нь алдаа гаргасны улмаас манай компанид дээрх барааны тэмдгүүдийн 38,41 дүгээр ангиллуудыг олгосон гэх боловч барааны тэмдэг эзэмшигч сонирхогч этгээд нь Барааны тэмдэг газар зүйн заалтын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт Энэ хуулийн 32.1.2, 32.1.3-т заасан хүсэлтийг бүртгэгдсэн барааны тэмдэг, газар зүйн заалт энэ хуулийн 3.1.14-т заасан албан ёсны тогтмол хэвлэлд хэвлэгдсэнээс хойш нэг жилийн дотор маргаан шийдвэрлэх комисст гаргана гэж заасны дагуу нэхэмжлэгч Н.Н нь манай компанид 38, 41 дугаар ангиллаар анх МАLСНIN барааны тэмдэг олгосон 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс хойш нэг жилийн дотор буюу 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн дотор мөн хуулийн 32 дугаар зүйлд заасны дагуу Оюуны өмчийн газрын Маргаан шийдвэрлэх комисст гомдол гаргах байжээ.

Гэвч нэхэмжлэгч Н.Н нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр дээрх хугацааг 4 жилээр хэтрүүлэн 2019 оны 01 дүгээр сарын 28-ний өдөр Оюуны өмчийн газарт хүсэлт гаргасан байх бөгөөд тус газраас хуульд заасан хугацаа хэтрүүлсэн үндэслэлээр хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан тухай буюу маргаан шийдвэрлэх комиссоор гомдлыг хянан хэлэлцэх боломжгүй тухай 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр ирүүлсэн 2/064 дугаартай хариуг үндэслэн нэхэмжлэгч нь тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Тодруулбал, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дахь хэсэгт ...захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараах тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана мөн зүйлийн 14.1.1 дахь хэсэгт дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол" шүүхэд хандаж нэхэмжлэл гаргахаар зохицуулжээ.

Гэтэл нэхэмжлэгч нь Барааны тэмдэг газар зүйн заалтын тухай хуулийн 32.3 дахь хэсэгт заасны дагуу Оюуны өмчийн газрын Маргаан шийдвэрлэх комисст гомдол гаргаж, урьдчилан шийдвэрлэх ажиллагааг зохих ёсоор хийлгэх ёстой байтал гомдол гаргах хуулийн хугацааг дөрвөн жилээр хэтрүүлж, мөн захиргааны байгууллагаас буюу Оюуны өмчийн газраас нэхэмжлэгчид ирүүлсэн албан бичигт ....Хуульд заасан дээр хугацаа өнгөрсөн байх тул... гэсэн үндэслэлээр урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдэх боломжгүй талаар дурдсан байхад шүүх нэхэмжлэлийг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл, Барааны тэмдэг газар зүйн заалтын тухай хуулиар сонирхогч этгээд өөрийн гаргасан гомдлоо гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий байгууллагаар буюу Оюуны өмчийн газрын Маргаан шийдвэрлэх комисст хуульд заасан нэг жилийн хугацаанд гаргаж шийдвэрлүүлээд хэрэв тус байгууллагын шийдвэрийг эс зөвшөөрвөл 30 хоногийн дотор Захиргааны шүүхэд хандахаар хуульчилсантай нийцэхгүй байна.

Товчхондоо захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдаж гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий байгууллагаас тухайн асуудлаар шийдвэр гарсан тохиолдолд урьдчилан шийдвэрлэх ажиллагаа нь зохих журмын дагуу хийгдсэн гэж үзнэ. Иймд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Д шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

...Манай компанийн хувьд Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд заасны дагуу 2013 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн бараа үйлчилгээ олон улсын 0935373841 дүгээр тоот ангилал бүхий М барааны тэмдгийг улсын бүртгэлийн 13779 дугаартай гэрчилгээний дагуу 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдөр анхдагч огноотойгоор М барааны тэмдгийг авсан. Мөн 13*******, ******* дугаартай гэрчилгээг тус тус эзэмшихээр авсан. Түүнчлэн манай компани 1996 оны 4 дүгээр сараас эхлээд 2003 оныг дуусах хүртэл М кабелийн сувгийн Тийг ажиллуулж байсан бөгөөд өөрөө хэлбэл, олон улсын гэрээ буюу худалдаанд хамаарах оюуны өмчийн эрхийн хэлэлцээрийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасны дагуу бүртгүүлсэн эсэхээс үл хамааран тус барааны тэмдгийг ашиглах эрхтэй байгаа. Барааны тэмдэг газар зүйн заалтын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2-т Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө гэж заасны дагуу Монгол Улсын олон улсын гэрээгээр манай компани М барааны тэмдгийг үйлчилгээний 38, 41 дүгээр ангилалд бүртгүүлсэн эсэхээс үл хамаарч ашиглаж болно гэсэн байгаа. Манай компани М ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч буюу Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлд зааснаар тус компанийн толгой компани бөгөөд Барааны тэмдэг газар зүйн заалтын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу өөрийн охин компанитай лицензийн гэрээ байгуулж 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр захиргааны байгууллага буюу Оюуны өмчийн газарт бүртгүүлсэн юм. Үүний дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газарт 13700, *******, 13******* дугаартай барааны тэмдгийг бараа үйлчилгээний олон улсын 38, 48-тай ашиглах эрхтэй болсон. М Т ХХК нь Харилцаа холбооны зохицуулах хороотой байгуулсан үйлчилгээ ашиглах тусгай зөвшөөрлийн гэрээний 12*******996 дугаартай Б ангиллын тусгай зөвшөөрөл эзэмшиж үйл ажиллагаа явуулж байгаа болно.

Нэхэмжлэгч нь улсын бүртгэлийн 12776 дугаартай М барааны тэмдгийг үйлчилгээний олон улсын 16, 35, 38, 39, 41, 43 дугаар ангилалд эзэмших эрхтэй. Харин гуравдагч этгээд нь 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдөр олон улсын 09, 35, 37, 38, 41 дүгээр ангилал бүхий М барааны тэмдгийн улсын бүртгэлийн 13779 гэрчилгээний дагуу тус тус эзэмших эрхтэй юм. Хэдийгээр шинжээч н.Г******* алдаа гаргасан гэх боловч тэмдэг эзэмшигч сонирхогч этгээд Барааны тэмдэг газар зүйн заалтын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-д Энэ хуулийн 32.1.2, 32.1.3-т заасан хүсэлтийг бүртгэгдсэн барааны тэмдэг, газар зүйн заалт энэ хуулийн 3.1.14-т заасан албан ёсны тогтмол хэвлэлд хэвлэгдсэнээс хойш нэг жилийн дотор Маргаан шийдвэрлэх комисст гаргана гэж заасан. Хуульд зааснаар Оюуны өмчийн маргаан шийдвэрлэх комисст гомдол гаргах байсан. Нэхэмжлэгчийн комисст гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан. 5 жилийн дараа өнөөдөр шүүхэд дээр асуудал гаргаж байна. Яагаад 5 жилийн дараа энэ асуудлаа гаргаагүй вэ гэдэг асуудал байна. Мэдээж хүндэтгэн үзэх шалтгаан гэж байгаа. Энэ бүх зүйл нотлогдоогүй байхад шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь буруу юм. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана гэж заасан. Мөн хуулийн 14.1.1-д дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол гэж заасан.

Гэтэл нэхэмжлэгч нь Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-д заасны дагуу Оюуны өмчийн газрын маргаан шийдвэрлэх комисст гомдол гаргаж урьдчилан шийдвэрлэх ажиллагааг зохих ёсоор хийх ёстой байтал хуулийн хугацааг 4 жилээр хэтрүүлж мөн захиргааны байгууллагаас нэхэмжлэгчид ирүүлсэн албан бичигт хуульд заасан дээрх хугацаа өнгөрсөн байх тул гэсэн үндэслэлээр урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдэх боломжгүй талаар дурдсан байхад шүүх нэхэмжлэлийг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь.

Нэхэмжлэгч нь анх шүүхэд хандан Оюуны өмчийн газраас М ХХК-д олгосон 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн анхдагч огноотой мэдүүлгийн бүртгэлийн 40-2015-******* дугаартай барааны тэмдгийн 13*******, ******* шар дэвсгэр бүхий тоот бүртгэлтэй гэрчилгээнүүд болон Олон улсын Ниццийн ангиллын 38, 41 дүгээр бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

            Улмаар 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Оюуны өмчийн газраас М ХХК-д олгосон 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн анхдагч огноотой, мэдүүлгийн бүртгэлийн 40-2014-0015718 дугаартай барааны тэмдгийн 13779 бүртгэлтэй гэрчилгээ болон Олон улсын Ниццийн ангиллын 38, 41-ээр бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах хэмээн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж ирүүлжээ.

            2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Оюуны өмчийн газрын даргын 2015 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн Барааны тэмдэг бүртгэж, гэрчилгээ олгохыг зөвшөөрөх тухай 28 дугаар тушаалын хавсралтын 131-рт бичигдсэн М ХХК-д холбогдох хэсэг, 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн Барааны тэмдэг бүртгэж, гэрчилгээ олгохыг зөвшөөрөх тухай 39 дүгээр тушаалын хавсралтын 119, 120-рт бичигдсэн М ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах хэмээн мөн нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн нэмэгдүүлжээ.

            Шүүх нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас нэхэмжлэлийн шаардлагыг эцсийн байдлаар ... Оюуны өмчийн газрын даргын 2015 оны 3 дугаар сарын 04-ны өдрийн Барааны тэмдэг бүртгэж, гэрчилгээ олгохыг зөвшөөрөх тухай 28 дугаар тушаалын хавсралтын 131-рт бичигдсэн М ХХК-д холбогдох хэсэг, мөн газрын даргын 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн Барааны тэмдэг бүртгэж, гэрчилгээ олгохыг зөвшөөрөх тухай 39 дүгээр тушаалын хавсралтын 119, 120-рт бичигдсэн М ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, уг шийдвэрүүдийн дагуу бүртгэгдсэн гурван барааны тэмдэг болох 13*******, *******, 13779 дугаартай барааны тэмдгийн гэрчилгээнд хамаарах Олон улсын Ниццийн ангиллын 38, 41-ээр бүртгэсэн бүртгэлд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах хэмээн тодруулан авч энэ шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн болно.

Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл түүнд өгсөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбар, гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь үнэлж, захиргааны актын хууль зүйн үндэслэлийг хянаж, шийдвэрийн үндэслэл болсон холбогдох хуулийг тайлбарлан дор дурдсан байдлаар дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

            Нэг. Нэхэмжлэлийг хэлэлцсэн үндэслэл.

            Нэхэмжлэгч нь 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авахаас татгалзаж[1][1] шийдвэрлэсэн. Ингэхдээ шүүх захиргааны журмаар урьдчилан шийдвэрлэх шаардлагыг биелүүлээгүй гэж дүгнэсэн ба нэхэмжлэгч нь Оюуны өмчийн газарт гомдол гаргасныг 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 2/064 албан тоотоор ... хуульд заасан хугацаа өнгөрсөн байх тул ... давхардуулан М ХХК-д олгосон тухай маргааныг шүүхээр шийдвэрлүүлэхийг зөвлөж байна гэх хариу өгснөөр нэхэмжлэгч нь шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан байна.

            Гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс захиргааны журмаар урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хуулийн дагуу явагдаагүй талаар маргаж, нэхэмжлэгчийг маргаан бүхий асуудлаар хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлэн захиргааны байгууллагад гомдлоо гаргасан, түүнчлэн нэхэмжлэгчийн гомдлыг уг маргаан бүхий асуудлыг хянах чиг үүрэг бүхий этгээд хүлээн авч хянаж хариу өгсөн нь тодорхой бус, маргааныг урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдсөн зэргээр үндэслэлээ тайлбарлаж, шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зөв хэмээн тайлбарлаж байна.

            Энэ тохиолдолд, шүүх нэгэнт нэхэмжлэгчийн нэхэмжлэлээр хариуцагчид холбогдуулан захиргааны хэрэг үүсгэж, шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа гэж дүгнэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-д заасан ... гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой гэх заалтыг хэрэглэх боломжгүй гэж үзлээ. Яагаад гэвэл, нэгэнт шүүх захиргааны хэрэг үүсгэсэн, уг журмыг хэрэглэх боломжгүй гэдэг нь хариуцагчийн хариу өгсөн албан бичгээр тогтоогдсон байна.

            Маргааны зүйлийн талаар захиргааны журмаар урьдчилан шийдвэрлэх шаардлагыг биелүүлээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн шүүхэд мэдүүлэх эрх, нэхэмжлэл гаргах эрх, хэргээ шүүхээр шийдвэрлүүлэх эрхийг зөрчих боломжгүй болно.

            Гуравдагч этгээд М ХХК, М Т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч түүний өмгөөлөгчийн зүгээс захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасан буюу нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаар маргаагүй тул шүүх энэ талаар дүгнэлт өгсөнгүй.

            Гэхдээ нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс 2019 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр орон даяар М Т эфирээ цацаж эхэллээ гэх үйл баримтыг мэдсэнээр өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байна гэж үзэж, нэхэмжлэлээ гаргасан хэмээн дүрс бичлэг, хамтран ажиллах гэрээг баримтаар өгч тайлбарласныг хариуцагч болон гуравдагч этгээдийн зүгээс үгүйсгээгүй ба шүүх нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзээгүй болно.

            Хоёр. Маргаан бүхий үйл баримтын талаар.

            Нэхэмжлэгч Н.Н нь 2013 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн анхдагч огноотойгоор, мэдүүлгийн улсын бүртгэлийн 13155 дугаартай, Оюуны өмчийн газрын даргын 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 136 дугаар тушаалаар М барааны тэмдгийг эзэмших онцгой эрхийг бараа, үйлчилгээний ангиллын 16-сонин сэтгүүл, 35-бизнесийн орчин болон зах зээлийн судалгаа, зар сурталчилгаа, 38- Т, кабелийн суваг, 39-аялал жуулчлалын үйл ажиллагаа, 41-радио, Тийн нэвтрүүлэг, сургалт, 43-зочид буудал, зоогийн газрын үйлчилгээ гэсэн төрлүүдээр 12746 дугаар гэрчилгээ[2][2]-г эрх бүхий байгууллагаас авчээ.

            Гуравдагч этгээд М ХХК нь 2015 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн анхдагч огноотойгоор, мэдүүлгийн улсын бүртгэлийн 16127 дугаартайгаар, Оюуны өмчийн газрын даргын 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 39 дүгээр тушаалаар М барааны тэмдгийг эзэмших онцгой эрхийг бараа, үйлчилгээний ангиллын 09-тавган антенн ..., 35-гадаад, дотоод худалдаа, ... цахилгаан генераторын худалдаа, 37- нар, салхины цахилгаан үүсгүүрийн тоног төхөөрөмж суурилуулт, ... засвар үйлчилгээ, 38 Тийн нэвтрүүлэг цацах, кабелийн Тийн үйл ажиллагаа, 40 эрчим хүчний үйлдвэрэл, 41-радио, Тийн нэвтрүүлэг гэсэн төрлүүдээр 13*******, ******* дугаар гэрчилгээ[3][3]-г тус тус авсан бол, 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн анхдагч огноотойгоор, мэдүүлгийн улсын бүртгэлийн 15718 дугаартайгаар, Оюуны өмчийн газрын даргын 2015 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 28 дугаар тушаалаар m******* барааны тэмдгийг эзэмших онцгой эрхийг бараа, үйлчилгээний ангиллын 09-тавган антенн ..., 35-гадаад, дотоод худалдаа, ... сэлбэг хэрэгслийн худалдаа, 37- нар, салхины цахилгаан үүсгүүрийн тоног төхөөрөмж суурилуулт, ... засвар үйлчилгээ, 38-радио, Тийн нэвтрүүлэг дамжуулах, 41-радио, Тийн нэвтрүүлэг бэлтгэх гэсэн төрлүүдээр 13779 дугаар гэрчилгээ[4][4]-г авсан байна.

            Түүнчлэн гуравдагч этгээд М ХХК нь Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд зааснаар зарим бараа, үйлчилгээний хувьд лицензийн гэрээ байгуулан өөрийн охин компани болох М Т ХХК-д ашиглуулж байсан үйл баримтууд хэрэгт авагдсан байна.

            Гурав. Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийн тухайд.

            Нэхэмжлэгч нь маргаан бүхий захиргааны актаар Оюуны өмчийн газрын даргын 2015 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн Барааны тэмдэг бүртгэж, гэрчилгээ олгох тухай 28 дугаар тушаал[5][5]-ын хавсралтын 131-рт бичигдсэн М ХХК-д холбогдох хэсэг, Оюуны өмчийн газрын даргын 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн Барааны тэмдэг бүртгэж, гэрчилгээ олгох тухай 39 дүгээр тушаал[6][6]-ын 119, 120-рт бичигдсэн М ХХК-д холбогдох хэсгийг тус тус тодорхойлсон. Уг тушаалууд нь Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 9 дүгээр зүйл, магадлан шүүлтийн дүгнэлтийг тус тус үндэслэжээ.

Тэгэхээр хариуцагч захиргааны байгууллага нь Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар барааны тэмдгийн мэдүүлгийн бүрдлийн хяналтыг хийх, мөн зүйлийн 7.2-д зааснаар уг мэдүүлгийн бүрдэл хангагдсан гэж үзвэл анхдагч огноог тогтоох, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д зааснаар барааны тэмдгийн мэдүүлгийн бүрдлийг хянаж, анхдагч огноог тогтоосны дараа тухайн барааны тэмдэг мөн хуулийн 5 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан эсэхэд шүүлт хийж, дүгнэлт гаргах, 8.3-д зааснаар гаргасан дүгнэлтийг үндэслэн барааны тэмдгийг улсын бүртгэлд бүртгэх тухай шийдвэр гаргах, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д зааснаар барааны тэмдгийг бүртгэх шийдвэр гаргасан бол түүнийг барааны тэмдгийн улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгох зохицуулалттай байна. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий асуудлаар нарийн дэс дараалсан шинжтэй үйл ажиллагааг хэрэгжүүлэх бүрэн эрхийг хуулиар хариуцагчид олгосон байна.

Хариуцагч захиргааны байгууллага нь дээрх бүрэн эрхийг хэрэгжүүлэхдээ бүрэн дүүрэн шалгаагүй, шүүлтийг дутуу хийсэн, түүнчлэн Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.6-д: Монгол Улсад бүртгэгдсэн, эсхүл бүртгүүлэхээр мэдүүлсэн төсөөтэй бараа, үйлчилгээнд хэрэглэх барааны тэмдэгтэй ижил бол мөн зүйлийн 5.2-т зааснаар барааны тэмдгийг бүртгэхгүй байхаар заасан байхад үүнийг зөрчиж, М барааны тэмдгийг давхардуулан олгохоор шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн болон хариуцагчийн тайлбараар нотлогдож, нэхэмжлэгчийн Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай 12 дугаар зүйлийн 12.1-д: барааны тэмдэг эзэмшигчийн онцгой бүрэн эрх тухайн барааны тэмдгийг улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ, 12.3-т: барааны тэмдэг эзэмшигч тухайн барааны тэмдгийн хувьд дараахь онцгой эрх эдэлнэ, 12.3.1-т: бүртгэгдсэн барааны тэмдгийг өмчлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг маргаан бүхий захиргааны актууд хөндсөн гэж шүүх дүгнэв. Тэрчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар нь нэхэмжлэлийг хангах нэг нөхцөл болсныг тэмдэглэж байна.

Эрх зүйн эх сурвалжийн чадамжийн хувьд, Барааны тэмдгийг бүртгэх зорилгоор бараа, үйлчилгээний олон улсын ангилал тогтоох тухай Ниццийн хэлэлцээр[7][7] маргаан бүхий асуудалд илүүтэй хамаарах ба Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай 3 дугаар зүйлийн 3.1.17-д: ...бараа, үйлчилгээний ангилал гэж1957 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Ниццийн хэлэлцээрээр баталсан Бараа, үйлчилгээний олон улсын ангилал-ыг хэмээн уг хуулийн нэр томъёоны тодорхойлолт болон хариуцагчаас ирүүлсэн баримтанд[8][8] 38-Тийн нэвтрүүлэг цацах, кабелийн Тийн үйл ажиллагаа, 41-радио Тийн нэвтрүүлэг, сургалт, урлаг, соёлын үйл ажиллагаа зохион байгуулах хэмээсэн байгаа нь дээрх хэлэлцээрт нэгдэн орсон орны хувьд барааны тэмдгийг бүртгэх зорилгоор бараа, үйлчилгээний нэгдмэл ангиллыг хүлээн зөвшөөрч аливаа хэлбэрээр зөрчихгүй байх үүрэгтэй байна.

Монгол Улс 1997 оны 1 дүгээр сарын 29-нд нэгдэн орсон Худалдаанд хамаарах оюуны өмчийн эрхийн тухай хэлэлцээрийг гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн тайлбарласнаар шүүх хэрэглэх үндэслэлгүй байна гэж үзсэн болно.

Шүүх, тухайн бүртгүүлэхийг хүсэж буй барааны тэмдэг нь Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан уу, үгүй юу гэдэгт заавал шүүлт хийж, дүгнэлт гаргах үүргээ бүрэн гүйцэд биелүүлэхгүйгээр буюу Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1: барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах, 29.1.5: барааны тэмдэг, ... мэдүүлгийг хүлээн авч, хянах, 29.1.6: барааны тэмдэг, ... бүртгэж, гэрчилгээ олгох, 29.1.7: ... нэгдсэн бүртгэл хөтлөх, 29.1.8: ... бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх зэрэг чиг үүргийг хэрэгжүүлэхдээ алдаатай захиргааны акт гаргасан гэж хариуцагчийг буруутган, уг маргаан бүхий акт болох Оюуны өмчийн газрын даргын 2015 оны оны 28, 39 дүгээр тушаалын М ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгон шийдвэрлэж байгаа тул уг хууль бус шийдвэрийн дагуу бараа, үйлчилгээний олон улсын ангиллын 38, 41-ээр бүртгэгдэж, гэрчилгээ олгогдсон холбогдох хэсгийг мөн хүчингүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.

Гуравдагч этгээд М ХХК-ийн 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн анхдагч огноотойгоор, бараа, үйлчилгээний олон улсын ангиллын 09, 35, 37 д зааснаар барааны тэмдгийг улсын бүртгэлийн 13779 дугаар гэрчилгээний дагуу, түүнчлэн 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн анхдагч огноотойгоор, бараа, үйлчилгээний олон улсын ангиллын 09, 35, 37, 40 д зааснаар улсын бүртгэлийн 13*******,******* дугаар гэрчилгээний дагуу тус тус М барааны тэмдгийг эзэмших эрхийг энэхүү шүүхийн шийдвэр хөндөхгүй болно.

Шүүхээс эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхтэй холбогдуулж улсын тэмдэгтийн хураамжийг төлүүлдэг ба хувь хэмжээг нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулиар зохицуулдаг бол, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар хэрхэн хуваарилж, хэнд хариуцуулахыг зохицуулдаг болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д заасны дагуу мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д: улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлөх бөгөөд нэхэмжлэл бүрэн эсхүл хэсэгчлэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлж нэхэмжлэгчид буцаан олгоно гэсний дагуу улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.6, 8 дугаар зүйлийн 8.3, 9 дүгээр зүйлийн 9.1, 12 дугаар зүйлийн 12.1.3, 29 дүгээр зүйлийн 29.1.1, 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Нын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Оюуны өмчийн газрын даргын 2015 оны 3 дугаар сарын 04-ны өдрийн Барааны тэмдэг бүртгэж, гэрчилгээ олгохыг зөвшөөрөх тухай 28 дугаар тушаалын хавсралтын 131-рт бичигдсэн М ХХК-д холбогдох хэсэг, мөн газрын даргын 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн Барааны тэмдэг бүртгэж, гэрчилгээ олгохыг зөвшөөрөх тухай 39 дүгээр тушаалын хавсралтын 119, 120-рт бичигдсэн М ХХК-д холбогдох хэсгийг, уг шийдвэрүүдийн дагуу бүртгэсэн 13*******, *******, 13779 дугаартай барааны тэмдгийн гэрчилгээний бараа, үйлчилгээний олон улсын ангиллын 38, 41-ээр бүртгэсэн бүртгэлд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч /ОӨГазрын санхүү/-аас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      У.Б