Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 178

 

 

 

 

 

 

 

     2020           02            6                                          178

 

 

                                   А.Эод холбогдох эрүүгийн

                                                    хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Мягмаржав, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                               

прокурор Г.Ууганбаатар,

шүүгдэгч А.Эын өмгөөлөгч Г.Баасан,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 887 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Эын өмгөөлөгч Г.Баасангийн гаргасан давж заалдах гомдлоор А.Эод холбогдох эрүүгийн 1910002850503 дугаартай хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Хатгин овгийн А.Э, 1972 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Дундговь аймагт төрсөн, 47 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “Зотол мандал” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Дундговь аймгийн Сайнцагаан сум, 7 дугаар баг, Нарлаг, 6 дугаар байрны 3 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /ЗЮ72082718/;

 

Шүүгдэгч А.Э нь 2015 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Жигжиджавын гудамж, Зуун билэг дунд сургуулийн 201 тоот өрөөнд байрлах “Стар кредит” банк бус санхүүгийн байгууллага дотор иргэн Ж.Ганхуягаас урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 58 дугаар байрны 63 тоотод байрлах 2 өрөө 51.61м2  байрыг 90.000.000 төгрөгөөр бодож, байрны гэрчилгээ гарсны дараа зээлд хамруулж, үлдэгдэл төлбөрөө авна гэж итгүүлэн, байрны гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулан залилж, 30.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: А.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж,  хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй  дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Хатгин овогт Адъяагийн Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон эд хөрөнгийг нь залилан авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эод 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эод оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эоос 30.000.000 /гучин сая/ төгрөгийг гаргуулж, хохирогч Ж.Ганхуяг /РД: ЗА85122318/-д 25.000.000 төгрөг, хохирогч Ж.Ганзориг /РД: ЗА85122318/-т 5.000.000 төгрөгийг тус тус олгож, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж , шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд А.Эод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг нь энэ өдөрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

                                        

           Шүүгдэгч  А.Эөмгөөлөгч Г.Баасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч А.Э “Шинэ-Дэлхий” ХХК-тай бартерийн гэрээгээр 2 өрөө байр захиалгаар бариулсан. Гомдол гаргагч Ж.Ганхуяг, Ж.Ганзориг нар орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэж Ганхуяг нь хууль бус өргөдөл гаргасан. Учир нь, Ж.Ганхуяг нь миний үйлчлүүлэгчтэй ямар нэгэн байдлаар эрх зүйн харилцаанд ороогүй. Мөн “том зээл авах гэж байгаад бид нарыг хуурчихлаа” гэсэн утгатай мэдүүлгүүдийг өгдөг. А.Эын том зээл гээд байгаа нь “Жайка” ХХК-иас авсан 250.000.000 төгрөгийг хэлж байгаа бөгөөд энэ зээл нь орон сууц худалдан авах гэрээнээс өмнө нь явагдсан буюу банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавигдсан орон сууц нь “Жайка” ХХК-ийн зээлтэй огт хамааралгүй байсан харагддаг. Үүнийг мөрдөгч, прокурорууд дутуу шалгасан. А.Э нь бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон эд хөрөнгийг нь залилан авсан гэдэг үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял авсан. Гэтэл А.Э нь Ж.Ганзоригтой 2015 оны 3 дугаар сарын 5-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Мөн 90.000.000 төгрөгөөр орон сууц худалдах, худалдан авах аман гэрээ хийж, 30.000.000 төгрөгийг урьдчилгаанд тооцохдоо А.Эын банк бус санхүүгийн байгууллагад байсан 25.000.000 төгрөгийн зээлийг чөлөөлж үл хөдлөх хөрөнгийг нь гаргаж, үлдсэн 5.000.000 төгрөгийг нь дансанд хийх хэлбэрээр явуулсан. А.Э, Ж.Ганзориг нар нь урьдын олон удаагийн харилцаатай байсан учраас тэдний хооронд ямар ч нөхцөл үүссэн  А.Э нь “Жайка” ХХК-ийн төсөл хэрэгжүүлэхэд тусласан учраас тус санаад 2 жилийн хугацаатай буюу 2017 оны цагаан сар хүртэл үлдсэн 60.000.000 төгрөгийг цувуулж, эсхүл бөөнөөр нь өгнө гээд шинэ орон сууцны түлхүүрийг өгсөн. Гэтэл 2016 оны 8 дугаар сард Ж.Ганзоригоос А.Эод “Шинэ-Дэлхий” ХХК-тай хийсэн гэрээгээ миний нэр дээр хийж өгөөч гэсэн хүсэлт гаргасан. Тухайн үедЭ хүсэлтийг хүлээн зөвшөөрөөд өөрийн “Зотол мандал” ХХК-ийн хоосон бланк дээр “Манай компани танай компанитай бартерийн худалдаагаар Хан-Уул дүүргийн нисэх орчимд баригдсан орон сууцнаас 2 өрөө байрыг авахаар гэрээ байгуулж авсан билээ. Уг байрыг Жамбалсамбуу овогтой Ганзоригт шилжүүлэн өгөхийг зөвшөөрч байна.” гэж гараараа бичиж Ж.Ганзоригт өгсөн. Үүнийг Ж.Ганзоригийн дүү Янжинлхам хүлээж аваад, Ганзоригт шилжүүлнэ гэснийг өөрийн нэр дээр шилжүүлж аваад төлбөр, тооцоо дууссан гэх хуурамч бичиг баримт болгон, түүнийгээ ашиглан “Шинэ-Дэлхий” ХХК-ийн захирал Алтанхуягт өгсөн. Алтанхуяг нь төлбөр тооцоо дууссан гэх хуурамч бичиг баримтыг мэдэлгүй аваад Янжинлхамын нэр дээр шилжүүлж өгснийг тохирсон хугацаанд мөнгөө нэхэхэд ордероо нэр дээр гаргаж өг гэсэн хүсэлт тавьж, ордероо гаргуулах гээд очтол аль хэдийн тооцоогүй гэсэн бичгээр Янжинлхамын нэр дээр шилжсэн байсныг А.Э мэдсэн. Энэ талаар мөрдөгч, прокурор хяналт тавиагүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлд зааснаар хуурамч бичиг баримт үйлдээд түүнийгээ ашигласан үйлдлийг орхигдуулсан. Ийм учраас А.Э “Шинэ-Дэлхий” ХХК-тай хийсэн бартерын гэрээгээр төлбөр тооцоо дууссан байсан учраас Хан-Уул дүүргийн шүүхэд хандаад өмчийн эзэн нь А.Э гэсэн шийдвэр гарч, Капитал банкнаас А.Эын төлбөр тооцоо дууссан гээд үл хөдлөхийн гэрчилгээЭын нэр дээр гарсан байна гэсэн. Үүнээс хойш энэ хүмүүс 5 дахь жилдээ тухайн байрандаа амьдарсаар байгаа. Мөнгийг нь нэхэхээр өгдөггүй. Ипотекийн зээлд хамруулж өгнө гэдэг нь анхнаасаа бодит байдлыг бий болгосон асуудал байгаа. Яагаад гэвэл ипотекийн зээлд орох байсан бол Ганзориг, Ганхуяг, Янжинлхам нар А.Эын дансанд 30.000.000 төгрөгөө хийгээд, тэр мөнгө нь ипотекийн тусгай дансанд байрланЭ, Ганзориг нарын дунд худалдах, худалдан авах гэрээ хийгдэж банкны зээл гарч, зээлийн 60.000.000 төгрөг ньЭод очиж Ганзориг нь байрны ордертойгоо банкинд барьцаанд төлбөрөө дуусгаад Ганзоригийн нэр дээр очих ёстой байтал ипотекийн зээлэнд хамруулна гэж худал ярьсан гэж хуулийн байгууллагыг төөрөгдүүлсэн. Энэ хэрэгт өмгөөлөгчийн харж байгаагаар, ах дүү гурав орон сууц худалдаж аваад төлбөрөө хийгээгүй 5 жил болж байна. Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа хэн хохирогч вэ гэдгийг тогтоогоогүй. Харин эсрэгээрээЭ 60.000.000 төгрөг, 2 өрөө шинэ байранд 5 жил хүн амьдруулж хохирч, өөр хүний өмчийг залилсан, байрны ордерыг залилангийн аргаар авсан мэтээр прокурор асуудалд хандсан. Өөрөөр хэлбэл, хохирогчийг яллагдагч болгосон. Ж.ГанхуягЭтой ямар нэгэн харилцаа үүсгээгүй нь түүний мэдүүлгүүд дээр байгаа. Мөн Янжинлхам хуурамч баримт бичиг хийхэд анхнаасаа Ганхуяг, Ганзориг нар оролцсон байх магадлал өндөртэй бөгөөд энэ талаараа өөрсдийнх нь 2-3 удаагийн мэдүүлгүүд байгаа. Тэгэхээр энэ гэмт хэрэгт хэн хохирсон бэ гэдгийг тогтоогоогүй. Байрыг 20.000.000 төгрөгөөр үнэлсэн. Мөн 2 өрөө байрыг 5 жилийн хугацаанд сард 500.000 төгрөгөөр түрээсэлж амьдрахад 30.000.000 төгрөг болох бөгөөд эдгээр хохирлуудЭод учирч байгаа хохирлууд болохоос Ганзориг, Ганхуяг нарт учирсан хохирол биш. ХаринЭ өөрийн байрныхаа ордерыг өөрийн эхнэрийн эгчид банкны барьцаанд тавиулахад нь түр хэрэглүүлсэн. Барьцаанаас авсан мөнгөнөөсЭ ямар нэгэн байдлаар мөнгө аваагүй. Энэ талаар Дагиймаа мэдүүлдэг. Түүнээс гадна Дагиймаа болон Төрийн банкын хооронд ямар нэгэн маргаан үүсээгүй. Гэтэл маргаан үүссэн мэтээр мөрдөн байцаагч хавтас хэрэгт хуурамч бичиг баримт оруулсан. Одоо ч маргаан үүсээгүй хэвээрээ байгаа. Энэ хоорондЭын энэ байрыг хөрөнгө завших, эсхүл хүч хэрэглэж авах гэсэн үйлдлүүдийг Ганзориг, Ганхуяг, Янжинлхам нар олон удаа гаргасан. Тийм учраас мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн.Эын 25.000.000 төгрөгийг банкнаас чөлөөлсөн эсэх нь тодорхой бус байгаа. Учир нь,Эоор ямар нэгэн гарын үсэг зуруулаагүй. Мөн хуурамч бичиг баримт үйлдэж бусдын эд хөрөнгийг завших үйлдэл байгааг шалгалгүй орхигдуулсан. Ипотекийн зээлд хамруулах болзол нь байхгүй байсаар байтал үүнийг шалгаагүй. Өөрөөр хэлбэл, 2015 оны 3 дугаар сарын 5-ны өдөр тухайн ах дүү гуравт орон сууцны 30.000.000 гаруй төгрөгийг тушаагаад орон сууцны ипотекийн зээлд орох хөрөнгө байсан эсэхийг шалгаагүй орхигдуулсан. 60.000.000 төгрөгийг яагаад төлөхгүй удсан талаарх шалтгааныг тодруулаагүй. Олон удаа тухайн байрыг авахгүй гэсэн асуудлыг зөндөө үүсгээд Төрийн банкинд Ганзориг, Дагиймаа,Э гурав очсон. Төрийн банкны хуулийн зөвлөх Жавхлантөгс “та нар ийм маргаантай байна, 68.000.000 төгрөгийг асуудал байгаа. Ганзоригийн 60.000.000 төгрөгийн асуудлыг ипотекийн зээлэнд хамруулах боломжтой. 8.000.000 төгрөгийг Дагиймаа өөрөө зохицуулж болно. Материалаа бүрдүүлээд ир” гэсэн саналыг 2 удаа тавихад Ганзориг өөрөө очоогүй. Тэгэхээр Ганзориг, Ганхуяг нар нь хүний өмчийг санаатайгаар авах ёстой юм шиг үнэгүйдүүлж, элэгдэлд оруулж 5 жил болчихоод ямар ч хохирол амсаагүй атлаа бэлнээр мөнгө өгөөд хохирсон, худалдан авсан зүйлийнхээ 70 хувийг төлөөгүй байж өөрийн өмч мэтээр хандаж, түүнийг нь хуулийн байгууллагынхан дутуу шалгасан ньЭын өмчлөх эрхэд халдаж, хорих ял оногдуулсанд гомдолтой байна. Иймд хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Г.Ууганбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, хэргийн бодит байдлтай нийцсэн үндэслэлтэй дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Шүүгдэгч А.Э нь яллах дүгнэлтэд дурдаснаар залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж, анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон. Энэ талаарх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Шүүх хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон. Мөрдөн байцаалтын явцад болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэгдэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх зөрчил тогтоогдохгүй байна. А.Эод анхан шатны шүүхээс оногдуулсан ял шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон. Өмгөөлөгчийн гаргасан гомдлын тухайд, анхнаасаа энэ хэргийн хохирогчоор Ганзориг, Ганхуяг нар нь тогтоогдсон учраас хохирогч тогтоосон асуудалд процессын зөрчилгүй. Хохирогч нар нь А.Эын эзэмшилд байх байрыг түүнтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр эхлээд 30.000.000 төгрөг төлж, үлдэгдэл мөнгийг Ганхуяг болон Ганзориг нарын, түүнчлэн тухайн байранд амьдарч байсан Янжинлхамын нэр дээр байрны ордерыг шилжүүлэхээр тохиролцсон боловчЭ нь энэ тохиролцооноосоо буцаж “Шинэ-Дэлхий” ХХК-ийн захирал Алтанхуягыг Иргэний шүүхэд хариуцагчаар татаж байрны ордерыг өөрийн нэр дээр гаргуулах нэхэмжлэл гаргах нэрийдлээр байрны ордерыг өөрийн нэр дээр шилжүүлэн авч, улмаар өөрийн эхнэрийн эгч Дагиймаад шилжүүлсэн. Ордерыг шилжүүлж өгсний дараа 60.000.000 төгрөгийн зээлийг банкнаас авч өгнө гэсэн тохиролцоо анхнаасаа байсан ч тохиролцооноосоо буцаж, бусдад шилжүүлэн залилах гэмт хэргийн үндсэн шинж хуурч, бусдыг төөрөгдөлд оруулж, бодит байдлыг нуух замаар хохирогчийн эд хөрөнгийг залилсан үйл баримт тогтоогдсон. Хамгийн гол нь өөрийн төлөх ёстой зээлийг бусдаар төлүүлж, энэ төлүүлсэн төлбөртөө байрыг шилжүүлнэ гэсэн тохиролцооноосоо буцаж бусдыг залилсан. “Стар кредит” ББСБ-ийн 2019 оны 30 дугаартай албан тоотод зээлЭ авсан эсэх, зээлийг Ганзориг, Ганхуяг нар төлсөн эсэх талаар тодорхой дурдагдсан. 30.000.000 төгрөгийгЭ нь бусдаар төлүүлсэн. Дээрх байдлуудад дүгнэлт хийхэд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдол хууль зүйн үндслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

А.Э нь 2015 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Жигжиджавын гудамж, Зуун билэг дунд сургуулийн 201 тоот өрөөнд байрлах “Стар кредит” банк бус санхүүгийн байгууллага дотор иргэн Ж.Ганхуяг, Ж.Ганзориг нараас урьдын харилцааны явцад  бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 58 дугаар байрны 63 тоотод байрлах 2 өрөө 51.61м2  байрыг 90.000.000 төгрөгөөр бодож, байрны гэрчилгээ гарсны дараа зээлд хамруулж, үлдэгдэл төлбөрөө авна гэж итгүүлэн, зохиомол байдлыг зориудаар бий болгосны дараа  байрны гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулан залилж, 30.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

   Хохирогч Ж.Ганзоригийн: “...Би Э гэх хүнийг нэг нутгийн хүн гэдгээр нь танина. ... Би Эын байрыг яагаад авах болсон бэ гэвэлЭ миний машинд суугаад Дундговь аймаг руу явсан юм. ЗамдааЭ ах нэг том зээл авах гээд байгаа юм, тэгээд нисэхэд нэг байр ашиглалтанд орж байгаа бөгөөд тэрийгээ зарчихвал зээл бүтэх гээд байна. Хамгийн гол нь надаас ордер нь гараагүй байрыг хэн ч авахгүй байна, мөн уг баригдсан байрыг улсын комисс хүлээж авахгүй байгаа. Харин чи уг байрыг худалдаж аваад ахдаа тус болооч, надад итгээд авчих, би байрны ордерийг гаргаж өгнө, найдвартай гэж хэлсэн. ... Тэгэхээр нь би таны байрны урдхан талд баригдаж байгаа Буянт-Ухаа 1 хорооллыг сонирхож үзсэн, метр квадрат нь 1.280.000 төгрөгийн үнэтэй, гэтэл таны байр арай үнэтэй байна гэж хэлсэн чинь өөрөө надад худалдах нөхцлөө амаар танилцуулсан. Миний байр 51.61м2 талбайтай, 2 өрөөтэй. Би 1 м2-г нь 1.800.000 төгрөгөөр үнэлнэ, тэгэхээр 92.000.000 төгрөг орчим болно, хоёулаа тэгшлээд 50.000.000 төгрөгөөр тохиръё, тэгэхээр чи надад урьдчилгаа 30 хувьд нь 30.000.000 төгрөг өгчих. Би одоо “Стар кредит” банк бус санхүүгийн байгууллагад 25.000.000 төгрөгийн өртэй байгаа, барьцаанд нь байр тавьчихсан байгаа, тэрийг яаралтай суллах хэрэгтэй байна. Тэгээд цаашаа өөр нилээд их хэмжээний зээл авахад ашиглах хэрэгтэй байна. Харин байрны ордер гарах хүртэл чамаас нэг ч төгрөг нэхэхгүй, ордер гарсны дараа би чамайг ипотекийн 8 хувийн зээлэнд хамруулж өгөөд банкнаас үлдсэн 53.000.000 төгрөгийг гаргуулж авна гэж хэлсэн. ...Тэгээд ах дүү нартайгаа ярьж байгаад 30.000.000 төгрөгийг бүрдүүлэхээр болоод миний төрсөн дүү Ж.Ганхуяг 25.000.000 төгрөг, би өөрөөсөө 5.000.000 төгрөг гаргаад А.Эын өгсөн дансруу нь шилжүүлсэн. ...Эрдэнэцогт анх хэлэхдээ би нисэхэд баригдсан байранд захиалга өгөөд орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулсан, одоо тэр гэрээг таны нэр дээр шилжүүлэн өгнө гэж хэлсэн. Гэхдээ тэр дор нь шилжүүлээгүй бараг 1 жилийн дараа буюу 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдөрЭ өөрөө албан бичиг хийж өгөөд гэрээгээ шилжүүлсэн. ...Тэр гэрээг өөрийн төрсөн дүү Ж.Янжилхамын нэр дээр шилжүүлсэн. Дүүгийнхээ нэр дээр шилжүүлсний учир нь бид нар анх байр авахаар ярилцаж байх үед дүү Янжинлхам нэр дээр зээлгүй байгаа, дээрээс нь аав, ээжтэй хамт амьдрах учраас үлдсэн зээлээ ипотекийн зээл гарсны дараа төлөөд явна гэж тохирсон байсан учраас дүүгийнхээ нэр дээр гэрээ байгуулахаар болсон. Тэгээд байранд ороод хэсэг хугацаанд амьдарсан. Шинэ дэлхий ХХК-иас байрны ордер гаргаж өгөх ёстой байтал удаад байсан. Гэтэл гэнэт Төрийн банкнаас хүмүүс ирээд энэ байр зээлийн барьцаанд хураагдсан, 65.000.000 төгрөгийн зээл аваад зээлээ эргээд төлөгдөөгүй ураас хураагдаж байгаа, одоо зээл нь 80 орчим сая төгрөг болсон. Зээл аваад нэг ч удаа мөнгөө төлөөгүй байна гэж манай дүү Янжинлхамд хэлсэн байсан. Мөн удалгүй Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хүмүүс ирээд битүүмжлэх тогтоол өгөөд явсан байсан. Би болсон асуудлын талаар хэлээд юу болоод байгаа талаар асуутал байрны ордер гараад тэрийг хүнд тус болох гээд эхнэрийнхээ эгчийн нэр дээр шилжүүлж өгсөн, тэр банкны барьцаанд тавиад зээл авсан ч эргэж төлж чадахгүй байгаа юм байна, гэхдээ ямар ч асуудалгүй ээ, би тэр мөнгийг нь төлөх асуудлыг шийднэ гэж хэлсэн.Э байрны ордер гарсан гэж надад нэг ч удаа хэлээгүй, мэдээгүй байхад гэв гэнэт ордероо аль хэдийн нэр дээрээ гаргаад тэрийг өөр хүний нэр дээр шилжүүлээд надаас 30.000.000 төгрөг, банкнаас 60.000.000 төгрөгийг авсан байна. ...” /1хх 8-9/,

 

хохирогч Ж.Ганхуягийн: “...Манай ах Ганзориг “нутгийн ах байрыг нь аваач, одоохондоо ордер гараагүй байна, ордер гараагүй байрыг хэн ч авахгүй байна, надад итгээд авчих, гэхдээ эхлээд 30 хувийг нь өгчих, үлдсэн мөнгийг нь ордер гарсны дараа авна, тэр болтол ямар ч мөнгө төгрөг нэхэхгүй. Мөн ордер гарсны дарааЭ ах ипотекийн 8 хувийн зээлэнд хамруулж өгнө гэнэ, тэр байранд аав, ээжийг оруулах уу” гэхээр нь зөвшөөрөөд би өөрөөсөө 25.000.000 төгрөг, ах Ганзориг 5.000.000 төгрөг гаргаад дээрх мөнгийг нь өгсөн. Сүүлд нь асуухад, хамт банк бус санхүүгийн байгууллага дээр очоод зээлийг нь дарсан гэж байсан. Харин 5.000.000 төгрөгийгЭын дансруу шилжүүлсэн. ...Уг нь манай ахЭтой 2015 оны 3 дугаар сард ярьж тохироод мөнгө өгсөн, тэгтэл нөгөө хүн нь Шинэ дэлхий ХХК-тай байгуулсан орон сууц захиалгаар бариулах гэрээгээ манай нэр дээр шилжүүлж өгнө гэж хэлээд бараг нэг жил өнгөрсөн. ...” /1хх 12-13/,

 

гэрч Ж.Янжинлхамын: “...Манай төрсөн ах Ганзориг надад “Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 58-63 тоот 2 өрөө байрны түлхүүрийг 2015 оны 3 дугаар сард өгсөн. Энэ байранд та нар аав, ээжтэй хамт амьдарна, байр авлаа” гэж хэлсэн. Ахын хэлснээр байранд 2015 оны 6 дугаар сарын үед нүүж орсон. Хүн амьдраагүй шинэ байр байсан. Дараа нь бараг жилийн дараа манай ах надад “Зотол мандал” ХХК гэсэн толгойтой, доороо тамгатай А.Э гэх хүний гарын үсэгтэй албан бичиг өгсөн. Мөн А4 хэмжээтэй бичгийн цаасанд хар өнгийн балаар манай компанийн танай компанитай бартерийн худалдаагаар Хан-Уул дүүргийн нисэх орчим баригдсан орон сууцнаас 2 өрөө байрыг авахаар гэрээ байгуулж авсан билээ. Уг байрыг Ж.Ганзоригт шилжүүлэн өгөхийг хүлээн зөвшөөрч байна гэсэн бичигтэй цаастай хамт өгсөн. Тэр бичгийгЭ гэдэг энэ байрыг надад зарсан хүн бичиж өгсөн. Чи “Шинэ дэлхий” ХХК-тай очоод гэрээ байгуул гэснээр Алтанхуяг гэх захиралтай нь уулзаад 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдөр байр захиалгаар бариулах гэрээ байгуулсан. Гэтэл саяхан манайд Төрийн банкнаас хүмүүс ирээд энэ байр зээлийн барьцаанд хураагдана, зээл авсан хүн зээлээ төлөөгүй гэж хэлсэн. Бид нар өөрсдөө мэдээгүй байхад байрны ордер аль хэдийнээ өөр хүний нэр дээр шилжсэн байсан. ...” /1хх 21/,

 

гэрч Л.Алтанхуягийн: “...2014 онд Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт 12 давхар 89 айлын орон сууцны барилга бариад 2015 оны сүүл үеэр барьж дуусгасан. Дээрх барилгыг барих явцад манай нутгийн дүүЭ надтай өөрөө ирж уулзаад би “Орчлон” констракшинд барилгын материал нийлүүлдэг юм. Танай баригдаж байгаа барилга дээр бүргэд хаалга, паркетан шал нийлүүлье, төлбөрийг бартерийн шугамаар авъя гэж хэлсэн. Тэгэхээр нь би Эыг ажил хэргийн шугамаар угаасаа таньж мэддэг байсан, дээрээс нь манай нутгийн дүү болохоор зөвшөөрөөд материалыг нь авахаар болоод хоорондоо 2014 оны 3 дугаар сарын 19-ний өдөр №14-07 дугаартай орон сууц захиалгаар гүйцэтгэх гэрээ байгуулсан. ...Би орон сууц ашиглалтанд орсны дараа байрны ордерыг түүний нэр дээр шилжүүлэхээр болсон. ТэгтэлЭ 2018 оны 8 дугаар сарын 12-ны өдөр №0812 дугаартай “Зотолмандал” ХХК гэсэн албан бланканд “манай компани нь танай компанитай бартерийн худалдаагаар Хан-Уул дүүргийн нисэх орчимд баригдсан орон сууцнаас 2 өрөө сайрыг авахаар гэрээ байгуулж авсан билээ. Уг байрыг Жамбалсамбуу овогтой Янжинлхамд шилжүүлж өгөхийг зөвшөөрч байна. Төлбөр тооцооны асуудал дууссан болно” гэж гараараа бичээд “Зотол Мандал” ХХК-ийн тамгыг дараад,Э өөрөө гарын үсэг зураад баталгаажуулсан албан тоот ирүүлсэн. Тэгтэл удалгүйЭ надруу яриад “миний байранд орно гэсэн хүмүүс надад мөнгөө өгөөгүй, тийм учраас та надад байрны ордероо гаргаж өг” гэж хэлсэн. Наад хүмүүс чинь надад 30.000.000 төгрөг өгсөн. Үүнээс 25.000.000 төгрөгийг миний авсан зээлийг хааж өгсөн, харин 5.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Дахиад 60.000.000 төгрөг өгөх ёстой байсан хэдий ч өгөөгүй учраас би байрны ордер авмаар байна гэж хэлэхээр нь тэгвэл чи надтай чиний хүсэлтээр гэрээ байгуулсан Янжинлхам гэх хүнийг уулзуул, наад хүнээ олоод өг, тэр хүнтэй байгуулсан гэрээ яах болж байна гэж хэлсэн чинь наад хүүхэд чинь одоо Бээжинд сургуульд явсан, байхгүй байгаа гэж хэлсэн. ...Тэгээд биЭтой үл ойлголцох асуудал үүсээд байж байтал нэг мэдэхэдЭ намайг шүүхэд өгсөн. Намайг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс дуудаад шүүх хурал болсон. Ингээд шүүгчийн захирамж гарсан учир би аргагүй байдалд ороод ордерийг ньЭын нэр дээр гаргаж өгсөн. ...” /1хх 23-24/,

гэрч Г.Дагиймаагийн: “...Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 58 дугаар байрны 9 дүгээр давхарын 63 тоотод байрлах манай хүргэн А.Эын 2 өрөө байрыг 2018 оны 2 дугаар сарын 10-ны үед өөрийн нэр дээр шилжүүлэн авсан. Шилжүүлэн авах болсон шалтгаан ньЭын эхнэр Нансалмаа миний төрсөн дүү бөгөөд дүүдээ эгч нь банкнаас зээл авах гэсэн чинь заавал барьцаа хөрөнгө хэрэгтэй гээд байна, барьцаанд тавьчих үл хөдлөх хөрөнгө байна уу гэж асуусан чинь ямар ч гэсэн нөхөртэйгээ ярья гэж хэлсэн. Би эхлээд дүүтэйгээ ганцаарчлан уулзсан. ...Эрдэнэцогт дээрх нисэхэд байрлалтай 2 өрөө байрыг миний нэр дээр шилжүүлж өгсөн. Байраа шилжүүлж өгөөд маргааш нь банкны зээл гарсан юм. Би 60.000.000 төгрөгийг зээлээр аваад хүнд өртэй байсан учраас өглөгөө өгөөд дууссан. ...” /1хх 29-32/,

 

гэрч А.Нансалмаагийн: “...Манай эгч Даагиймаа нисэхийн байраа түр өгөөч, банкнаас зээл аваад хувийн бизнестээ хөрөнгө оруулах хэрэгтэй байна гэсэн. Манай эгч хувиараа машины тос билүү тиймэрхүү юм зардаг, хоёр ч газар лангуу ажиллуулж байсан бөгөөд тэрэндээ хөрөнгө оруулалт хийнэ гэж хэслэн. Тэгээд нисэхийн байрны ордерийг эгчийн нэр дээр шилжүүлж өгөөд Төрийн банкнаас байр барьцаалж зээл авсан. Хэдэн төгрөгийн зээл авсан эсэхийг мэдэхгүй байна. ...” /1хх 34-35/,

 

гэрч Д.Одгэрэлийн: “...Дөрвөн Уул ХК-д гүйцэтгэх захиралаар ажиллаж байгаа. 2012-2017 оны хооронд “Стар кредит” банк бус санхүүгийн байгууллагад нягтлан бодогч ажил хийж байсан. 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр зээлдэгч А.Э нь Дундговь аймагт байрлалтай 73,32 метр квадрат орон сууцыг барьцаалан манайхаас 6 сарын хугацаатай 25.000.000 төгрөгийн зээл авч байсан. Уг зээлийн эргэн төлөлт хэвийн явагдаж хугацаанаас өмнө буюу 2015 оны 3 дугаар сарын 5-ны өдөр зээлээ хаасан байна. Анх зээл ирж авах үедээ ганцаараа ирж байсан санаж байна. Харин зээлээ хаахдаа манайхаар өмнө нь үйлчлүүлж байсан Ганзориг гэх залуу болон өөр нэг хүний хамт явж байсан. Тухайн залууг нь бол би танихгүй. Ганзориг,Э хоёрыг л танина. ...” /1хх 210/,

 

шүүгдэгч А.Эын яллагдагчаар өгсөн: “...Дагиймаа манай эхнэрийн төрсөн эгч байгаа юм. Дагиймаа эгч би бизнес хийх гэсэн юм туслаач гэсэн. Тэгэхээр нь надад мөнгө байхгүй, та түр хэрэглэх юм бол гээд байрны ордероо өгөөд явуулсан. Гэтэл Дагиймаа эгч буцаж ирээд банкнаас зээл авах гэсэн чинь байрны ордер заавал миний нэр дээр байх шаардлагатай гэсний дагуу гэрээ хийж түр шилжүүлж өгсөн. Гэхдээ энэ байрыг Дагиймаад зарсан асуудал байхгүй. Татвар бага төлөхийн тулд гэрээний дүнг 10.000.000 төгрөгөөр хийж байсан. ...”

...Ганзориг манай байрыг авъя гэсэн.  Би Дундговь аймгийн Сайнцагаан сум, 7 дугаар баг 9-9 тоотод байрлах орон сууцыг “Стар кредит” банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавьчихсан байсан. Намайг тэр байраа барьцаанд тавьчихсан байгаа гэдгийг Ганзориг мэдэж байсан. Ганзориг нь “Стар кредит” банк бус санхүүгийн байгууллагад би өөрөө хөрөнгө оруулалт хийсэн, миний мөнгө энд байгаа гэж хэлдэг байсан. Тэгээд Ганзориг нь би таны Дундговь аймагт байгаа “Стар кредит” банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд байгаа байрыг чинь чөлөөлөөд өгье, тэгээд би таны байранд оръё гэсэн. Тэгээд Ганзориг нь миний байрыг байрьцаанаас чөлөөлсөн гээд манай байрны ордерыг надад авч ирж өгсөн. Байрыг барьцаанаас 25.000.000 төгрөгөөр чөлөөлсөн гэж бодож байна. Ганзориг тухайн байранд 2017 онд нүүж орсон. Би цагаан сар хүртэл Ганзоригоос мөнгө авахгүй, цагаан сараар бүх тооцоог хийж дуусгана гэж тохиролцсон. 2015 оны хавар Ганзориг би байрныхаа ордерыг гаргаж авмаар байна гэхээр нь би өөрийн “Зотол Мандал” ХХК-ийн албан бланк дээр тамга гарын үсгээ зураад тухайн албан бланк дээр бичигдэх бичгийн төслийг гараар бичиж өгөөд явуулсан. Цагаан сар дуусах үед Ганзориг надад мөнгө өгөөгүй, намайг мөнгөө нэхэх үед Ганзориг өгнө гэж явсаар байгаад 3, 4 сар болсны дараа  ордер нь гараагүй байрны мөнгийг өгнө гэж юу байдаг юм гэж гэсэн. Ганзориг мөнгөө өгөхгүй болохоор би өөрөө хөөцөлдөж байрны ордероо өөр дээрээ гаргаж авчихаад Ганзоригийг мөнгөө өг гэсэн чинь би таны байрыг худалдаж авахаа болилоо, та яахаараа өөрийнхөө нэр дээр гаргаж авдаг юм гээд надтай маргаан үүсгэсэн. Ганзориг нь намайг цагдаад өгөөд өөрийн дүү Ганхуяг гэдэг хүнээр өргөдөл гаргуулсан байсан. Би анх байр зарахдаа Ганзоригтой тохиролцож байрыг зарж байсан. Би Ганхуяг гэдэг хүнтэй уулзаж байгаагүй, гэхдээ Ганзоригийн дүү гэдгийг нь мэднэ. ...” /1хх 208-209/ гэх мэдүүдгүүд,

 

хохирогч Ж.Ганзориг болон гэрч А.Э нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /1хх 37-39/, гэрч Ж.Янжинлхам болон гэрч Л.Алтанхуяг нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /1хх 40-41/,

 

Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн №ХУ-219-344 дүгээр тайланд: “...Үнэлэгдэж буй хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо,  58 дугаар байрны 63 тоотод байрлах 2 өрөө 51.61 м2 талбайтай орон сууц нь зах зээлийн хандлагаар тооцсоныг 100 хувийн ач холбогдолтойд тооцон 2015 оны байдлаар нийт 87.737.000 төгрөгөөр, 2019 оны байдлаар 70.729.159 төгрөгөөр тус тус үнэлэгдлээ...” гэх тайлан /1хх 45-56/,

 

Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 7/2153 тоот албан бичиг /1хх 74/, “Зотолмандал” ХХК-тай байгуулсан Хас банкны зээлийн гэрээ, дансны хуулга /1хх 76-88/, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2017/01780 дугаартай захирамжийн хуулбар /1хх 90-91/, Төрийн банкны 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 19/1190 тоот албан бичиг /1хх 93/,

“Стар кредит” банк бус санхүүгийн байгууллагын 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 2019/30 тоот албан бичиг, зээлийг гэрээний хуулбар /1хх 95-99/,

 

“Манай компани танай компанитай бартерийн худалдаагаар Хан-Уул дүүргийн нисэх орчимд баригдсан орон сууцнаас 2 өрөө байрыг авахаар гэрээ байгуулан авсан билээ. Уг байрыг Жамбалсамбуу овогтой Ганзоригт шилжүүлж өгөхийг зөвшөөрч байна.” гэсэн гар бичвэр /1хх 113/,

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /1хх 114-116/,

 

“Шинэ дэлхий” ХХК болон иргэн Ж.Янжинлхам нарын хооронд байгуулсан “Шинэ дэлхий ХХК-ийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа “89” айлын шинэ орон сууцны хорооллын барилгын ажил захиалгаар гүйцэтгэх тухай 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн №15-65 дугаар гэрээ /1хх 117-119/,

 

Дундговь аймгийн “Зотолмандал ХХК-ийн 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 8 дугаартай албан тоот /хх 138/, Үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000602317 дугаар гэрчилгээний хуулбар /хх 139/ зэрэг хуульд заасан журмаар хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх үүргийг хэрэгжүүлэгч субьектүүдийг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч А.Эыг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон эд хөрөнгийг нь залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Анхан шатны шүүх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Эыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, бусдад учруулсан хохирол, хор уршиг, түүний хувийн байдал зэрэгт тохирсон байна гэж үзэв.

Шүүгдэгч А.Эын өмгөөлөгч Г.Баасан “...залилах гэмт хэргийн шинж байгаа эсэх, гэмт хэргийн бодит байдлыг бүрэн тогтоолгүй А.Эыг ялласан тул хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буцааж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

                                   

            “Шинэ дэлхий” ХХК-ийн захирал Л.Алтанхуяг, шүүгдэгч А.Э нар нь 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр “Шинэ дэлхий” ХХК-ийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа “88 айлын” орон сууцны хорооллын барилгын ажил захиалгаар гүйцэтгэх гэрээ”-г байгуулан А.Э нь “Шинэ дэлхий” ХХК-д нийт 103.350.000 төгрөгийн үнэ бүхий барилгын материалыг нийлүүлж, өөрийн нэр дээр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 58 дугаар байрны 63 тоотод байрлах 2 өрөө 51.61м2  байрны гэрчилгээ гаргуулан авахаар гэрээ байгуулжээ. /хх 142/

 

Гэвч уг байрыг шүүгдэгч А.Э нь хохирогч Ж.Ганзоригт 90.000.000 төгрөгөөр  худалдаж, 30.000.000 төгрөгийг урьдчилан авахаар, байрны ордер гарсны дараа үлдэх 60.000.000 төгрөгийн орон сууцны зээлд хамрагдан авахаар амаар тохиролцжээ.

 

А.Э 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр “Стар Кредит” банк бус санхүүгийн байгууллагаас 25.000.000 төгрөгийг зээлсэн /хх 96/  бөгөөд уг зээлийн төлөлтөө хохирогч Ж.Ганзориг болон Ж.Ганхуяг нараас байрны урьдчилгаанд авсан мөнгөнөөс   төлсөн /25.000.000 төгрөг/   болох нь  2015 оны 3 дугаар сарын 5-ны өдөр төлсөн нь “Стар Кредит” банк бус санхүүгийн байгууллагын 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 2019/30 дугаартай албан тоот /хх 95/ ,тус байгууллагын ажилтан  гэрч Д.Одгэрэлийн: “... 2012-2017- оны хооронд “Стар кредит” банк бус санхүүгийн байгууллагад нягтлан бодогч ажил хийж байсан. 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр зээлдэгч А.Э нь манайхаас 6 сарын хугацаатай 25.000.000 төгрөгийн зээл авч байсан. Уг зээлийн эргэн төлөлт хэвийн явагдаж байхад буюу хугацаанаас өмнө  2015 оны 3 дугаар сарын 5-ны өдөр зээлээ хаасан. Зээлээ хаахдаа манайхаар өмнө нь үйлчлүүлж байсан Ганзориг гэх залуу болон өөр нэг хүний хамт явж байсан. ...” /1хх 210/  гэх мэдүүлгээр,  мөн  5.000.000 төгрөгийг бэлнээр авсан болох нь шүүгдэгч А.Эын “миний дансаар 5.000.000 төгрөг орж ирж байсан. Тэр мөнгийг өгсөн гэж өргөдөл дээрээ бичсэн болохоор Ганзоригоос авсан гэдгээ ойлгон хүлээн зөвшөөрч байна” /1х 208/ гэсэн мэдүүлгээр тус тус  нотлогджээ.

 

Уг мөнгийг авч, өгөлцсөний дараа буюу 2016 оны 6 дугаар сараас хохирогч Ж.Ганзоригийн дүү Ж.Янжинлхам, түүний гэр бүл нь тус байранд  амьдарч, одоог хүрчээ.

 

Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 58 дугаар байрны 63 тоотод байрлах 2 өрөө 51.61м2  байрны гэрчилгээ өнөөдрийг хүртэл хохирогч Ж.Ганзориг болон түүний дүү, гэр бүлийн нэр дээр шилжигдээгүй бөгөөд шүүгдэгч “байрны ордер шилжүүлнэ” гэсэн амлалтандаа хүрэлгүй, хохирогчид мэдэгдэлгүй тус байрны гэрчилгээг 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Ү-2206053634 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан өөрийн нэр дээр шилжүүлэн авч, улмаар 2018 оны 2 дугаар сарын 10-ны өдөр  өөрийн эхнэрийн эгч болох Г.Дагиймаад шилжүүлэн    өгснөөр  Г.Дагиймаа нь Төрийн банкинд 2018 оны  2 дугаар сарын 13-нд  дээрх байрыг барьцаалан 60.000.000  төгрөгийн  /хх 93/ зээл авсан болох нь Төрийн банкны 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 19/1190 тоот албан бичиг /1хх 93/, эд хөрөнгө битүүмжлэх тухай  2019 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн №18261763/03 дугаар тогтоол /1хх 114/ зэргээр нотлогдож байна.

 

Шүүгдэгч А.Э нь хохирогч  Ж.Ганзоригт  байр зарна гэж 30.000.000 төгрөг авч, хохирогчийн эзэмшилд байрыг шилжүүлсэнээ хүлээн зөвшөөрдөг боловч байрны өмчлөлийг бусдад шилжүүлэх гэж байгаагаа мэдэгдэлгүй гэрээг зөрчин гэрчилгээг  шилжүүлж байгаа үйлдэл нь залилан мэхлэх гэмт хэргийн шинжийг агуулна.

 

Хэрэв худалдах, худалдан авах гэрээний үүргийг хохирогч тал зөрчсөн тохиолдолд энэ талаарх маргааныг Иргэний шүүхээр шийдвэрлүүлсний дараа өмчийг бусдад шилжүүлэх эрх нь шүүгдэгч А.Эод байсан бөгөөд хохирогч Ж.Ганзориг, Ж.Ганхуяг нар нь байрны мөнгийг өгөхөөс үнэдэслэлгүйгээр татгалзсан, шүүгдэгчийг мөнгийг төлөх санаа зорилгогүй байсан  талаарх баримт хэрэгт байхгүй, хохирогчдын зүгээс “байрны гэрчилгээ өөрсдийн нэр дээр шилжсэн” тохиолдолд орон сууцны зээлд хамрагдаж мөнгийг шүүгдэгчид өгөх  байснаа  мэдүүлдэг. Харин шүүгдэгчийн зүгээс байрны гэрчилгээг хохирогч нарт шилжүүлэх санаа зорилго анхнаасаа байгаагүй болох нь хэрэгт буй баримтаар тогтоогдож байна.

 

Иймээс шүүгдэгч А.Эыг “урьдчилгаа авсны дараа байрны гэрчилгээг шилжүүлнэ” гэж итгүүлэн, зохиомол байдлыг зориуд бий болгон бусдаас мөнгө залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.

 

Мөн шүүгдэгч А.Э нь Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 58 дугаар байрны 63 тоотод байрлах 2 өрөө 51.61м2  байрыг  30.000.000 төгрөгөөр түрээслэхээр хохирогч Ж.Ганзориг, Ж.Ганхуяг нартай амаар болон бичгээр хийсэн гэрээ байхгүй бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтаар уг орон сууцыг түрээслэх талаар шүүгдэгч А.Э, хохирогч Ж.Ганзориг, Ж.Ганхуяг нарын хооронд гэрээ, хэлцэл хийсэн байдал тогтоогдоогүй болно.  

 

Хэргийг эцэслэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй тул шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баасангийн “хэргийг дахин шалгуулах талаар” гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 887 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Эын өмгөөлөгч Г.Баасангийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Т.ӨСӨХБАЯР

 

                                    ШҮҮГЧ                                                          Д.МЯГМАРЖАВ

 

                                    ШҮҮГЧ                                                           О.ЧУЛУУНЦЭЦЭГ