Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2022/00513

 

 

Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 184/ШШ2020/03213 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 146 дугаар магадлалтай,

 

Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

Алтан мод ХХК, Эмеральд файнанс ХХК, Ц.Эрдэнэ-Очир нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 646,449,002 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Ганбаяр, хариуцагч Алтан мод ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Отгонбаяр нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Түшиг, М.Эрхэмбаяр, хариуцагч Алтан мод ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Отгонбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк ХХК-иас Алтан мод ХХК, Эмеральд файнанс ХХК, Ц.Эрдэнэ-Очир нарт холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 646,449,002 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ.

 

2. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 184/ШШ2020/03213 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг баримтлан хариуцагч Алтан мод ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт 569,896,342.2 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк ХХК-д олгож, ЗБ/РСС180427013-1 тоот Зээлийн гэрээг цуцалж нэхэмжлэлээс 118,552,649.13 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д заасны баримтлан барьцааны гэрээгээр барьцаалагдсан Х.Дэлэгийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Сүхбаатар гудамж, 11/1 байрны 24 тоотод байрлах, 174 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, 280,600,000 төгрөгийн үнэтэй, улсын бүртгэлийн Ү-2203016303 дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгө,

Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар 40.0-тын 19 дүгээр байрны 21 тоотод байрлах, 126.4 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, 222,800,000 төгрөгийн үнэлгээтэй, улсын бүртгэлийн Ү-2202009155 дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгө,

Х.Гүрбазарын өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 9 дүгээр байрны 157 тоотод байрлах, 40 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, 78,260,000 төгрөгийн үнэлгээтэй, улсын бүртгэлийн Ү- 2201010883 дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгө,

Хариуцагч У.Эрдэнэ-Очирын өмчлөлийн Төв аймгийн Баянчандмань сумын 3 дугаар баг, Эрдэнэ Есөн зураа 18 дугаар гудамжны 18159 тоотод байрлах, 18609327241973 нэгж талбарын дугаар бүхий, улсын бүртгэлийн Г-1426004160 дугаарт бүртгэлтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 2,000 м.кв талбайтай газар,

Төв аймгийн Баянчандмань сумын 3 дугаар баг, Эрдэнэ Есөн зураа 18 дугаар гудамжны 18160 тоотод байрлах, 18609328235028 нэгж талбарын дугаар бүхий, улсын бүртгэлийн Г-1426004161 дугаарт бүртгэлтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 2,000 м.кв талбайтай газар,

Төв аймгийн Баянчандмань сумын 3 дугаар баг, Эрдэнэ Есөн зураа 18 дугаар гудамжны 18161 тоотод байрлах, 18609327277990 нэгж талбарын дугаар бүхий, улсын бүртгэлийн Г-1426004162 дугаарт бүртгэлтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 2,000 м.кв талбайтай газар,

Төв аймгийн Баянчандмань сумын 3 дугаар баг, Эрдэнэ Есөн зураа 18 дугаар гудамжны 18162 тоотод байрлах, 18609328280050 нэгж талбарын дугаар бүхий, улсын бүртгэлийн Г-1426004163 дугаарт бүртгэлтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 2,000 м.кв талбайтай газар,

Төв аймгийн Баянчандмань сумын 3 дугаар баг, Эрдэнэ Есөн зураа 18 дугаар гудамжны 18163 тоотод байрлах, 18609328313007 нэгж талбарын дугаар бүхий, улсын бүртгэлийн Г-1426004168 дугаарт бүртгэлтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 2,000 м.кв талбайтай газар зэрэг хөрөнгүүдийг тус тус албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулж,

Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1, 234.4, 457 дугаар зүйлийн 457.1-д зааснаар баталгаа гаргагч У.Эрдэнэ-Очир, болон Эмеральд Файнанс ХХК-ийн эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,780,595 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 3,007,432 төгрөгийг хариуцагч Алтан мод ХХК-аас гаргуулан нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 146 дугаар магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 184/ШШ2020/03213 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 569,896,342.2 төгрөгийг гэснийг 569,852,842 төгрөгийг гэж, 118,552,649.13 төгрөгийн гэснийг 126,596,160 төгрөгийн гэж өөрчилж,

2 дахь заалтыг Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч У.Эрдэнэ-Очирын өмчлөлийн, Төв аймгийн Баянчандмань сумын 3 дугаар баг, Эрдэнэ Есөн зураа 18 дугаар гудамжны 18159 тоотод байрлах, 18609327241973 нэгж талбарын дугаар бүхий, улсын бүртгэлийн Г-1426004160 дугаарт бүртгэлтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 2,000 м.кв талбайтай газар, Төв аймгийн Баянчандмань сумын 3 дугаар баг, Эрдэнэ Есөн зураа 18 дугаар гудамжны 18160 тоотод байрлах, 18609328235028 нэгж талбарын дугаар бүхий, улсын бүртгэлийн Г-1426004161 дугаарт бүртгэлтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 2,000 м.кв талбайтай газар, Төв аймгийн Баянчандмань сумын 3 дугаар баг, Эрдэнэ Есөн зураа 18 дугаар гудамжны 18161 тоотод байрлах, 18609327277990 нэгж талбарын дугаар бүхий, улсын бүртгэлийн Г-1426004162 дугаарт бүртгэлтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 2,000 м.кв талбайтай газар, Төв аймгийн Баянчандмань сумын 3 дугаар баг, Эрдэнэ Есөн зураа 18 дугаар гудамжны 18162 тоотод байрлах, 18609328280050 нэгж талбарын дугаар бүхий, улсын бүртгэлийн Г-1426004163 дугаарт бүртгэлтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 2000 м.кв талбайтай газар, Төв аймгийн Баянчандмань сумын 3 дугаар баг, Эрдэнэ Есөн зураа 18 дугаар гудамжны 18163 тоотод байрлах, 18609328313007 нэгж талбарын дугаар бүхий, улсын бүртгэлийн Г-1426004168 дугаарт бүртгэлтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 2,000 м.кв талбайтай газрыг тус тус албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, нэхэмжлэлээс Х.Дэлэгийн өмчлөлийн, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Сүхбаатар гудамж, 11/1 байрны 24 тоотод байрлах, 174 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, 280 600 000 төгрөгийн үнэтэй, улсын бүртгэлийн Ү-2203016303 дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгө, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар 40.0-тын 19 дүгээр байрны 21 тоотод байрлах, 126.4 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, 222,800,000 төгрөгийн үнэлгээтэй, улсын бүртгэлийн Ү-2202009155 дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгө, Х.Гүрбазарын өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 9 дүгээр байрны 157 тоотод байрлах, 40 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, 78,260,000 төгрөгийн үнэлгээтэй, улсын бүртгэлийн Ү- 2201010883 дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,

3 дахь заалтаас 457 дугаар зүйлийн 457.1 гэснийг хасч, эд хөрөнгөөс гэдгийг хөрөнгөөс гэж өөрчилж,

4 дэх заалтын 3,007,432 төгрөгийг гэснийг 3,007,214 төгрөгийг гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Ганбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрээр Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагад тусгагдсан барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь үндэслэлтэй гэж дүгнэсэн боловч давж заалдах шатны шүүх барьцааны гэрээний тал болох Х.Дэлэг, ХГүрбазар нарыг энэ хэрэг хариуцагчаар оролцуулахаар нэхэмжлэл, хүсэлт гаргаагүй, Х.Дэлэг, Х.Гүрбазар нарын өмчлөлийн барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн хариуцагч нь Алтан мод ХХК, Эмеральд файнанс ХХК болон иргэн Ц.Эрдэнэ-Очир нар биш гэх үндэслэлээр иргэн Х.Дэлэг, Х.Гүрбазар нарын өмчлөлийн барьцаа хөрөнгүүдээр талуудын хооронд байгуулагдсан Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 заасны дагуу барьцаалуулагч хариуцагчаар оролцоогүй нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй мэтээр хуулийг зөрүүтэй тайлбарласан гэж үзэх үндэслэлтэй байна.

Худалдаа хөгжлийн банк болон Алтан мод ХХК нарын хооронд байгуулагдсан 2018.05.01-ний өдрийн Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ-нүүдийг байгуулан иргэн Х.Дэлэгийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2203016303 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Сүхбаатар гудамж 11/1 дүгээр байрын 24 тоотын 174 м.кв талбай бүхий орон сууц, мөн улсын бүртгэлийн Ү-2202009155 дугаарт бүртгэгдсэн Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгатын 19 дүгээр байрны 21 тоотын 126.4 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц болон иргэн Х.Гүрбазарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2201010883 дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүрэг, 13 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 9 дүгээр байрны 157 тоотын 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцнуудыг холбогдох хуль тогтоомжид заасны дагуу барьцаалсан.

Өөрөөр хэлбэл барьцаалуулагч нь зээлдэгчийн үндсэн үүрэг буюу зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй эсхүл зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн буюу нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн ирээдүйд бий болох үр дагаврыг урьдаас хүлээн зөвшөөрч барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хүсэл зоригоо илэрхийлж хийсэн хоёр талт хэлцэл юм. Шүүхээс зээлдэгчийг зээлийн гэрээний үүргээ зөрчсөн гэж үзвэл Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1 Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй, 175 дугаар зүйлийн 175.1 Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана. гэж заасны дагуу ханган шийдвэрлэх үндэслэлтэй. Барьцаалуулагч нарт барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдалтай маргах нэхэмжлэл болон бие даасан шаардлага гаргах эрх нь нээлттэй байх бөгөөд үндсэн зээлийн гэрээний зөрчил, түүний үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардалагатай холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зайлшгүй хариуцагчаар оролцуулах шаардлагагүй байна.

Гэтэл давж заалдах шатны шүүхээс Х.Дэлэг, Х.Гүрбазар нар нь барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргах эрхтэй этгээдүүд гэх үндэслэлээр нэхэмжлэлийн холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож зайлшгүй хариуцагчаар оролцуулаагүй нөхцөлд Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасны дагуу барьцаагаар хангуулах шаардлагыг хангах боломжгүй мэтээр дүгнэсэн нь хуулийг зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрээс хуулийг зөрүүтэйгээр, буруу тайлбарлаж хэрэглэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагч Алтан мод ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Отгонбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалд хяналтын гомдол гаргаж байна.

1. Магадлалын ХЯНАВАЛ хэсэгт: ... Шүүхийн 184/ШШ2019/02851 дугаар шийдвэрээр зээлийн гэрээг цуцлах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул зээлийн гэрээг шүүхийн шийдвэрээр цуцалсан гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй болжээ гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 184/ШШ2019/02851 дугаар шийдвэрээр ...Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1-т заасныг баримтлан хариуцагч Алтан мод ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 126,552,660.13 төгрөгийг гаргуулан... зээлийн гэрээг цуцлах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байдаг. Хариуцагч талын зүгээс энэ асуудлаар маргаагүй. Харин нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн 2019.05.22-ны өдрийн нэхэмжлэл гаргахдаа зээлийн гэрээг цуцлах саналыг хангалттай тодорхой илэрхийлсэн ба хариуцагч Алтан мод ХХК-ийн зүгээс уг нэхэмжлэлд хариу тайлбар ирүүлэхдээ болон 2019.11.11-ний өдрийн шүүх хуралдаан дээр Алтан мод ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбар гаргахдаа зээлийн гэрээ цуцлах саналыг хүлээн зөвшөөрсөн байдаг.

Анхан шатны шүүх зээлийн гэрээг цуцлах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ч тухайн цаг мөчид хариуцагч нь нэхэмжлэгч талын гэрээг цуцлах саналыг нэгэнт хүлээн авсан байх тул талуудын хүсэл зоригийн дагуу зээлийн гэрээ цуцлагдсан гэж үзэж байна. Энэ талаар хариуцагч тал нь давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбарлаж, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 41 дүгээр зүйлийн 41.2-т заасны дагуу зээлийн гэрээ цуцлагдсан гэж үзсэн.

Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын энэхүү үндэслэлийн талаар анхан болон давж заалдах шатны шүүх анхаарч үзээгүй, энэ талаар дүгнэлт хийгээгүй буюу хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй. Талуудын хүсэл зориг хүчин төгөлдөр бөгөөд зээлийн гэрээний аль аль тал хүсэл зоригоо хангалттай тодорхой илэрхийлсэн, талуудын хүсэл зориг нэгдсэн тул талууд харилцан тохиролцож, тухайн мөчид гэрээ цуцлагдсан тул түүнээс хойших хугацаанд хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэмжлэх эрхгүй гэж үзэж байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, шийдвэрт тусгагдсан мөнгөн дүнгээс 81,897,247 төгрөгийг хасч тооцож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

5. Хяналтын журмаар гаргасан зохигчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

6. Нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк ХХК нэхэмжлэлийн үндэслэлээ: ...хариуцагч Алтан мод ХХК 2018.05.01-ний өдрийн зээлийн гэрээгээр 500,000,000 төгрөгийг сарын 1.5 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай, хөрөнгө оруулалтын зорилгоор зээлж авсан, үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож иргэн Х.Дэлэг, Х.Гүрбазар, У.Эрдэнэ-Очир нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалж барьцааны гэрээ, Алтан мод ХХК, Эмеральд файнанс ХХК-тай баталгааны гэрээ тус тус байгуулсан.

 

Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчсөн, нэхэмжлэгчээс зөрчлийг сануулж, арилгах боломж олгосон боловч өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй үндэслэлээр гэрээг цуцалж, үндсэн зээл 499,999,185.10 төгрөг, зээлийн хүү 194,794,160.13 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,612,157.02 төгрөг, нэхэмжлэлтэй холбогдсон зардал 43,500 төгрөгийн хамт нийт 696,449,002 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөс хангуулж өгнө үү... гэж тайлбарласан.

 

Хариуцагч Алтан мод ХХК хариу тайлбартаа: ...энэ хэргийг өмнө шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэр гарсан 2019.09.11-ний өдрөөс хойш зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхгүй, ...зөвхөн барьцааны гэрээнд заасан хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах үүрэгтэй тул нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэж,

 

Хариуцагч Эмиральд файнанс ХХК хариу тайлбартаа: ...нэхэмжлэгч нь Барьцааны гэрээний 4.1-4.3-т заасан барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах ажиллагааг явуулалгүй, үүргийн гүйцэтгэлийг хангах журмыг хэрэгжүүлэлгүйгээр баталгаа гаргагч нарын эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэл гаргасныг зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийн холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

 

7. Худалдаа хөгжлийн банк ХХК нь Алтан мод ХХК-тай 2018.05.01-ний өдөр №ЗГ/RCC180427013-1 дугаартай Зээлийн гэрээ байгуулж, 500,000,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай, хөрөнгө оруулалтын зориулалтаар хариуцагчид зээлдүүлэх, зээлдэгч гэрээгээр тохирсон эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийг буцаан төлөх үүрэг тус тус хүлээсэн, гэрээний дагуу банк зээлийн хөрөнгийг шилжүүлсэн, зээлдэгч гэрээний үүрэгт 14,795,375.17 төгрөгийг төлсөн, зээлийг эргэн төлөх хуваарийг зөрчсөн үйл баримтын талаар маргаагүй байна.

 

Түүнчлэн зээлийн гэрээний үүргийг хангах баталгаа болгож иргэн Х.Дэлэг, Х.Гүрбазар нарын өмчлөлийн орон сууц, иргэн У.Эрдэнэ-Очирын өмчлөлийн Төв аймгийн Баянчандмань сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын дугаар бүхий гэр бүлийн хэрэгцээний газрыг тус тус барьцаалж барьцааны гэрээ, Алтан мод ХХК, Эмеральд файнанс ХХК-ийн хөрөнгөөс төлөгдөөгүй зээлийн төлбөрийг барагдуулахаар баталгааны гэрээ тус тус байгуулжээ.

 

Зээлдэгч гэрээний үүргээ зөрчсөн үндэслэлээр зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт 606,599,845.23 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.11.11-ний өдрийн 184/ШШ2019/02851 дугаартай шийдвэрээр ...хариуцагч нь урт хугацаатай гэрээний үүрийг ялимгүй зөрчсөн гэж үзэхээр байх тул гэрээг цуцлахгүй гэж дүгнэн, үүргийн гүйцэтгэлийг 2019.09.11-ний байдлаар тооцож, хариуцагчаас 126,552,660.13 төгрөгийг гаргуулж... шийдвэрлэсэн, энэ шийдвэр хүчин төгөлдөр болжээ.

 

8. Зохигчийн хооронд банкнаас зээл олгох гэрээ, барьцааны болон баталгааны гэрээ байгуулагдсан, гэрээ хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл болох талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйл, 156 дугаар зүйлийн 156.2, 234 дүгээр зүйлийн 234.2 дахь заалтад нийцсэн байна.

 

Банкнаас зээл олгох гэрээгээр банк нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.

 

Барьцааны гэрээгээр үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй, баталгааны гэрээгээр үүрэг гүйцэтгэгчийн хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар гуравдагч этгээд үүрэг гүйцэтгүүлэгчид баталгаа гаргаж болно, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг баталгаа гаргагчаас үл маргах журмаар шаардана гэж Иргэний хуулийн дээрх заалтад тус тус зохицуулжээ.

 

9. Анхан шатны шүүх хариуцагч Алтан мод ХХК-иас гэрээний үүрэгт 569,896,342.2 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 118,552,649.13 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, барьцааны болон батлан даагч нарын хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянаад, хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, үндэслэл бүхий дүгнэлт хийсний үндсэн дээр өөрийн эрх хэмжээний хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хууль хэрэглээний болон тооцооллын алдааг зассан нь магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 167 дугаар зүйлийн 167.1.2-т нийцжээ.

 

Тухайлбал, барьцаа хөрөнгийн үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг шийдвэрлэхдээ барьцаа хөрөнгийн өмчлөгчид холбогдуулан нэхэмжлэл гаргаагүй гэх үндэслэлээр Х.Дэлэг, Х.Гүрбазар нарын өмчлөлийн хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хууль хэрэглээний алдааг залруулахдаа хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

 

10. Нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк ХХК нь Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Х.Дэлэг, Х.Гүрбазар нартай байгуулсан байх бөгөөд зээлийн гэрээний үүргийг барьцааны хөрөнгөөс хангуулах шаардлагыг гаргахдаа тэднийг хариуцагчаар татаагүй, өмчлөгчийн эрх, ашиг сонирхол хөндөгдөж байгаа үндэслэлээр холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь заалтыг зөрчөөгүй байна.

 

Иймд ...зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагатай холбоотой хэрэг хянан шийдвэрлэхэд барьцаалуулагчийг зайлшгүй оруулах шаардлагагүй тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү... гэх /тодорхойлох хэсгийн 4/ хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй.

 

Харин нь нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийг барьцааны хөрөнгийн үнээс хангуулах шаардлагыг барьцааны гэрээний оролцогчид холбогдуулан нэхэмжлэл гаргахад энэ тогтоол саад болохгүйг дурдах нь зүйтэй.

 

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй.

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.11.11-ний өдрийн 184/ШШ2019/02851 дугаар шийдвэрээр зохигчийн хооронд байгуулсан Зээлийн гэрээг цуцлах үндэслэлгүй гэж дүгнэн, нэхэмжлэл гаргасан хугацаан дахь үүргийн гүйцэтгэлийг хариуцуулахаар шийдвэрлэсэн бөгөөд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр тул ...тухайн цаг мөчид гэрээ цуцлагдсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хангасан үнийн дүнгээс 81,897,247 төгрөгийг хасч тооцуулах...-ыг хүссэн хариуцагчийн гомдол үндэслэлгүй.

 

Хоёр шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас өмнө шийдвэрлэсэн хэргийн үнийн дүнг хасч хариуцагчийн гүйцэтгэх үүргийг тодорхойлсон нь хэрэгт цугларсан баримтад үндэслэгджээ.

 

 

Дээр дурдсан үндэслэлээр хяналтын журмаар гаргасан зохигчийн гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 146 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Ганбаяр, хариуцагч Алтан мод ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Отгонбаяр нарын гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Худалдаа хөгжлийн банк ХХК-иас 2021.03.05-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг, хариуцагч Алтан мод ХХК-иас 2021.02.10-ны өдөр төлсөн 567,450 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

 

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

 

П.ЗОЛЗАЯА

 

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

Х.ЭРДЭНЭСУВД