Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 3213

 

 

 

 

 

 

 

 

 

2020           10            21                                    184/ШШ2020/03213

                                                                                                            

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн   танхимд хийсэн шүүх  хуралдаанаар:

 

            Нэхэмжлэгч:Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө19, ,,,,,,,,,,,,,,,,,,,,,-ны   нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн ______ дугаар хороо, 1 дүгээр хороолол, _______________ тоотод  үйл ажиллагаа явуулах, _________________

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн _____________ дугаар хороо, 1 дүгээр хороолол, _________________ тоотод  үйл ажиллагаа явуулах, _________________

Хариуцагч: Баянзүрх дүүргийн ____________ хороо, _________ дугаар байрны __________ тоотод оршин суух, ________________  нарт  холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 696,449,002 төгрөг гаргуулж,  үүргийн гүйцэтгэлийг барьцааны  хөрөнгүүдээр  хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нямтулга, /үд 24350/,хариуцагч  ______________  нарын  итгэмжлэгдсэн төлөөлөгч  Ш.Отгонбаяр / рд:______________/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Галмандах   нар оролцов.    

                                                                          

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэхэмжлэгч _____________ нэхэмжлэлдээ:  “____________ нь 2018 оны 5  сарын 01-нд тус банктай №3Б/RCC1804270131-1 тоот “Зээлийн гэрээ байгуулан 500,000,000.00 (таван зуун сая) төгрөгийг сарын 1,5 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай, хөрөнгө оруулалтын зориулалтаар зээлж авсан.

 Хариуцагч  нь “Зээлийн гэрээ”-ээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож: 

-Иргэн ____________ өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2203016303 дугаарт бүртгэгдсэн __________________ тоот  174 м.кв талбай бүхий орон сууц,

 улсын бүртгэлийн Ү- 2202009155 дугаарт бүртгэгдсэн __________________ бүхий дөрвөн өрөө орон сууц,

-иргэн ____________ өмчлөлийн улсын бүртгэлийн Y-2201010883 дугаарт бүртгэгдсэн  ________________ талбай бүхий гурван өрөө орон сууц,

 

-иргэн _______________ өмчлөлийн 18609327241973 нэгж талбарын дугаар, улсын бүртгэлийн Г-1426004160 дугаарт бүртгэгдсэн _______________,  2000 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газар,

-18609328235028 нэгж талбарын дугаар бүхий  улсын бүртгэлийн Г-1426004161 дугаарт бүртгэгдсэн  мөн аймгийн мөн  _______________ гудамж, 18160-н тоотын 2000 м.кв талбай  газар,

-18609327277990 нэгж талбарын дугаар, улсын бүртгэлийн Е-1426004162 дугаарт бүртгэгдсэн мөн аймгийн  ______________________  гудамж, 18161-н тоотын 2000 м.кв талбай бүхий газар,  

-18609328280050 нэгж талбарын дугаартай, улсын бүртгэлийн Г-1426004163 дугаарт бүртгэгдсэн ____________________ 18162-н тоотын 2000 м.кв талбай бүхий  газар,

-18609328313007 нэгж талбарын дугаар, улсын бүртгэлийн Г-1426004168 дугаарт бүртгэгдсэн мөн сумын ______________, 18163-н тоотын 2000 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газар зэрэг хөрөнгүүдийг тус тус холбогдох хууль тогтоомжид заасны дагуу барьцаалсан болно.

 Зээлдэгч нь №3Г/RCC180427013-1 тоот “Зээлийн гэрээ”-гээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүйгээс гэрээний үүрэг зөрчигдөж байгааг зээлдэгчид сануулж, үүссэн зөрчлийг арилгах бодит боломжийг олгож ирсэн боловч зээлдэгч нь гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй тул Иргэний хуулийн 225 дугаар зүйл болон “Зээлийн гэрээ”-ний 10.2-т заасан үндэслэлээр гэрээг банкны зүгээс нэг талын санаачлагаар цуцлах үндэслэлтэй болно. ”

 Зээлдэгч нь 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар: Үндсэн зээл: 499,999,185.10 (дөрвөн зуун ерэн есөн сая есөн зуун ерэн есөн мянга нэг зуун наян таван төгрөг, 10 мөнгө) ,  зээлийн  хүү 194,794,160.13 (нэг зуун ерэн дөрвөн сая долоон зуун ерэн дөрвөн мянга нэг зуун жаран төгрөг 13 мөнгө),

Нэмэгдүүлсэн хүү 1,612,157.02  төгрөг, шүүхэд нэхэмжлэхтэй холбогдон гарсан зардал  43,500.00  тегрөг байна.

 

                 Иймд Зээлдэгч “_________________” ХХК-тай байгуулсан №ЗГ/RCC180427013-1 тоот “Зээлийн гэрээг цуцалж, зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр мөн шүүхэд нэхэмжлэхтэй холбогдон гарсан зардалд нийт 696,449,002.25 (зургаан зуун ерэн зургаан сая дөрвөн зуун дөчин есөн мянга хоёр  / төгрөгийг гаргуулах,

 

            -барьцааны хөрөнгүүдийг тус тус албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах,  Зээлийн  барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж хүрэлцэхгүй тохиолдолд  баталгаа гаргагч иргэн ____________________ хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар тус тус шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.  2019.11.11 нд зээлийн гэрээний  дагуу  зарим хэсэг буюу  126,552,660.13 төгрөгийг   хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн  боловч   шүүхийн  шийдвэр биелэгдээгүй, энэ  нэхэмжлэлийн  шаардлагаас хасаагүй болно. Иймд энэ нэхэмжлэлийн салшгүй нэг  хэсэг үргэлжилж байгаа  гэв.

 

           Хариуцагч __________________ нарын  төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:          Тус  банкнаас 2018 оны 05 сарын 01–нд №ЗГ/ЯСС180427013-1 тоот “Зээлийн гэрээ”  байгуулж 500,000,000.00 (таван зуун сая) төгрөгийг сарын 1,5 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай, хөрөнгө оруулалтын зориулалтаар зээлж авсан. Үндсэн зээлээс   487,999,185.10 төгрөгийг  төлнө. Зээлийн  барьцаанд _______________ нь иргэн _________________ нарын     Ү-2203016303, Ү-2202009155,  Ү-2201010883 дугаарт  бүртгэлтэй   орон сууцууд, ________________  өмчлөлийн Г-1426004160, Г-1426004161, Г-1426004162,           Г-1426004163, Г-1426004168  улсын бүртгэлийн дугаартай  үл хөдлөх эд хөрөнгө болох  газрыг барьцаалсан. Эдгээр  хөрөнгөөр   үүргийн гүйцэтгэлийг    хангуулах шаардлагыг зөвшөөрч  байна. Зээлийн гэрээ,  барьцааны гэрээ, баталгааны  гэрээнүүдийн   хувьд  хүчин төгөлдөр   тул  маргаагүй байна.  

 

           Нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үндэслэлгүй  учир  нь   зээлийн гэрээ  2019 оны 11 сарын 11-ны өдрийн шүүх хуралдаанаар талуудын хүсэл зориг нэгдсэн тул  гэрээ цуцлагдсан гэж үзэж байна.

  

            Нэхэмжлэгч  тал  тус  шүүхэд 2019 оны 05 сарын 22 нд   ____________________ нарт холбогдуулан нэхэмжлэл гаргаж    “Зээлийн гэрээг” цуцлах,  үндсэн  зээл  болон  хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, холбогдон гарсан зардалд 578,811,252.68 төгрөг нэхэмжилсэн юм.

 

            2019.11.11 -ны өдөр  болсон  шүүх хуралд  зээлийн төлбөр  499,999,185.10 төгрөгийн үлдэгдэлтэй болохоо хүлээн зөвшөөрсөн байдаг.  

 

Харин шүүх 184/ШШ2019/02851 дугаар   шийдвэрээр үндсэн зээлээс 12,000.000 төгрөг, зээлийн хүү 106,273,745.46 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 278,903 төгрөг   нийт   126,552,660.13 төгрөгийг хариуцагч ____________” ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт гаргуулан нэхэмжлэгч “______________ ХХК-д олгохоор  шийдвэрлэсэн .  Энэ төлбөрийг одоогийн  байдлаар төлөөгүй  байгаа.

 

 Иймд зээлийн үндсэн хүү 194,794,160.13 төгрөг, нэмэгдүүлсэн хүү        1,612,157,02 төгрөг зардал 43,500 төгрөг  тус тус нэхэмжилснийг шүүх  шийдвэрлэсэн, дахин нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй, гэрээ нэгэнт цуцлагдсан тул  2019 оны 09  сарын 11 -ны өдрөөс   хойш хүү  тооцон нэхэмжлэх эрхгүй гэж үзэж байна.

    

Зээлийн гэрээний 7.1.3-, Иргэний хуулийн 453.2-д, гэрээний 8.1-д 10.2 ... тус тус зааснаар  үүргийн гүйцэтгэлийг хангахуйц гэж  тооцон барьцааны гэрээ байгуулсан, ... барьцааны гэрээнд заасан хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй. ... Барьцааны гэрээний 4.1-д “Зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан хугацаа, хуваарийн дагуу зээл, түүний хүүг төлөөгүй, мөн гэрээгээр хүлээсэн үүргээ зээлдэгч, барьцаалуулагч нь биелүүлээгүй тохиолдолд банк, үүргийн гүйцэтгэлийг албан бичгээр шаардана,

4.2-д  заасан албан бичигт дурьдсан хугацаанд зээлдэгч, барьцаалуулагч нь үүргээ биелүүлээгүй бол ... гуравдагч этгээдэд үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс хангуулах тухай албан бичгээр мэдэгдэнэ,

 ... мэдэгдэлд хуанлийн 30 хоногийн дотор хариу өгөөгүй буюу үүргээ биелүүлээгүй бол банк нь барьцааны зүйлийг шүүхийн журмаар худалдах ажиллагааг эхлүүлнэ гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь Барьцааны гэрээний 4.1 - 4.3-т заасан ажиллагааг явуулалгүй, ... баталгааны гэрээний дагуу __________________ ХХК-ийн эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргах ёсгүй гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар  хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг  шинжлэн судлаад

                    ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч  _______________ нь  хариуцагч ___________________ холбогдуулан “2018 оны 05 сарын 01-ны өдрийн №3I7RCC180427013-1 тоот “Зээлийн гэрээг” цуцлаж, үндсэн зээл 499, 999,185.10 төгрөг,  зээлийн  хүү 194,794,160.13 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,612, 157.02 төгрөг, зардал 43,500.00 төгрөг нийт 696,449,002.25 төгрөг гаргуулах,

 

барьцааны гэрээний  дагуу  хариуцагч _____________ эзэмшлийн  5 хэсэг   байршилд бүртгэлтэй  гэр бүлийн хэрэгцээний   газар , иргэн   ____________ нарын  3 тооны  орон  сууц,   хариуцагч  _________________ нарын баталгааны гэрээний дагуу  тэдний эд хөрөнгөөс  тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд  гаргажээ.

 

Хариуцагч  _______________________нар “Зээлийн гэрээний үүрэг буюу нэхэмжлэлийн  шаардлагаас  үндсэн зээл  487,999,185.18 төгрөг  төлнө,   үүргийн гүйцэтгэлийг  барьцаанд байгаа хөрөнгөөр  хангуулах шаардлагыг  зөвшөөрнө.

 

Харин Баталгааны гэрээний дагуу хариуцагч ___________________ нарын эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэх шаардлага, мөн зээлийн хүү  194,794,160.13 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,612, 157.02 төгрөг, зардал 43,500.00 төгрөг нэхэмжилсэн шаардлагыг тус тус   зөвшөөрөхгүй, зээлийн гэрээ цуцлагдсан  гэж маргажээ.

 

Хэрэгт цугларсан  нотлох баримтууд  болон  талуудын  тайлбаруудаас  дараах  байдал  тогтоогдож  байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн  шаардлагын  үндэслэлээ “2018 оны 05 сарын 01-ны өдрийн №3I7RCC180427013-1 тоот “Зээлийн гэрээг”-ний  дагуу  хариуцагч  төлбөрийн хуваарийн  дагуу төлбөр төлөх  үүргээ зөрчсөн тул зээлийн гэрээг  нэг  талын санаачлагаар цуцлах,  барьцааны болон  баталгааны  гэрээний  дагуу  үүрэг гүйцэтгүүлэхээр  шаардлага  гаргасан байна.  

 

         Шаардлагаа нотолж  ______________ гэрчилгээ, зээлийн гэрээ, барьцааны гэрээ, барьцаалбар, баталгааны гэрээ, зээл хүссэн хүсэлт,зээлийн  төлбөрийн хуваарь,  хариуцагч ________________-ны  улсын бүртгэлийн гэрчилгээ болон  шинэчилсэн дүрэм,  _______________-ны гэрчилгээ, дүрэм зэрэг нотлох  баримтыг  ирүүлжээ. / хх7-10,12-39 дүгээр тал /

 

Хариуцагч ______________-ыг үүсгэн  байгуулагч  _______________  нь нэхэмжлэгч  ________________ ХХК-тай 2018 оны 05 сарын 01-нд  №3I7RCC180427013-1 тоот “Зээл,болон барьцаа,  баталгаа, барьцаалбар,    зэргийг   тус тус  байгуулан 500,000,000,төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй хөрөнгө оруулалтын зээлийн зориулалтаар зээлж, зээлийн барьцаанд __________ нь  ЗБ/RСС180427013-1-4 дугаар барьцааны гэрээгээр, өөрийн  өмчлөлийн ________________гудамжны 18159 тоотод байрлах, 18609327241973 нэгж талбарын дугаар бүхий, улсын бүртгэлийн Г-1426004160 дугаарт бүртгэлтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 2000 м.кв талбайтай газар,

Мөн  аймгийн мөн сум,багт 18160, тоотод байрлах,  Г-1426004161, дугаарт бүртгэлтэй,  2000 м.кв талбайтай газар,

-18161 тоот, Г-1426004162 дугаарт бүртгэлтэй,2000м.кв

-18162 тоот, Г-1426004163 дугаарт бүртгэлтэй,2000м.кв

-18163 тоот, Г-1426004168 дугаарт бүртгэлтэй 2000м.кв зэрэг гэр бүлийн хэрэгцээний зориулалттай  газар эзэмших  эрхийг,

мөн      иргэн  ____________  ЗБ/RСС180427013-1-3 дугаар барьцааны гэрээгээр өөрийн  өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2202009155 дугаар, бүхий  126,4 м,кв талбай бүхий 4 өрөө  орон сууц,

ЗБ/RСС180427013-1-1 тоот гэрээний  дагуу  улсын бүртгэлийн Ү-2203016303 дугаар бүхий   174 мкв  талбайтай  орон  сууцны зориулалттай  үл хөдлөх эд хөрөнгүүдийг/хх25-28 дугаар тал /,

иргэн ______________ ЗБ/RСС180427013-1-2 дугаар барьцааны гэрээгээр түүний өмчлөлийн  улсын бүртгэлийн Ү-2201010883 дугаар бүхий 40 мкв үл хөдлөх эд хөрөнгө, /хх 29-30 дугаар тал /

хариуцагч __________ ХХК-ныг үүсгэн байгуулагч ____________ болон иргэн ____________ нартай  байгуулсан  барьцаалбар / хх 31-33 дугаар тал  /  

мөн  хариуцагч ______________  БГ/RСС180427013-1 тоот,    

 ЗБ/RСС180427013-2 тоот “Баталгааны гэрээ”- зэргийг  байгуулж   тус тус  барьцаалсан  байна. / хх 34-35 дугаар  тал  /

 

 Зохигчдын  хоорондох  зээлийн гэрээний хугацаа  60 сарын хугацаатай буюу  2023 оны  5 сарын  7 нд дуусах    байжээ.

 

Талуудын хоорондох маргаан  бүхий    зээлийн  гэрээний    үүргийн  зарим  хэсгийг тус шүүх  2019 оны 11 сарын 11-ны өдрийн   184/ШШ2019/02851 дугаар   шийдвэрээр үндсэн зээлээс 12,000.000 төгрөг, зээлийн хүү 106,273,745.46 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 278,903 төгрөг   нийт 126,552,660.13 төгрөгийг   зээлийн гэрээний үүрэгт   хариуцагч “_____________” ХХК-аас гаргуулан нэхэмжлэгч _____________К-д олгохоор  шийдвэрлэж  зээлийн  гэрээг цуцлаагүй   болох нь     шүүхийн хүчин  төгөлдөр шийдвэр, хурлын тэмдэглэл болон бусад бичгийн  баримтаар  тогтоогдож  байна. /хх40-45, 73-86 дугаар  тал /

 

Хариуцагч   нь 2018.10.30-аас  хойш  гэрээний  хугацаа  дуусаагүй гэрээ  үргэлжилж  байхад   зээлийн гэрээнд  заасан  зээл,  зээлийн  хүүг  буцаан  төлөх хуваарийг зөрчиж   эргэн  төлөлт  хийгээгүй, шүүхийн  шийдвэр   гарсан  боловч  дээрх  шийдвэр биелэгдээгүй болох нь   зээлийн  төлбөрийн  хуваарь, зээлийн гэрээний үүргийг  гүйцэтгэхийг шаардсан  тухай  мэдэгдэл,  тэдний  өөрсдийн   тайлбарууд  зэргээр  тогтоогдсон байна. /хх 39,46-49 дугаар тал/

 

 Зохигч зээлийн гэрээ, барьцааны гэрээ, баталгааны гэрээнүүдийг тус тус бичгээр байгуулж, нотариатчаар гэрчлүүлсэн, улсын бүртгэлд бүртгүүлсэн, гэрээний гол нөхцөл, шаардлагын талаар тохиролцож, гэрээний агуулгыг тодорхойлсон байх тул тэдгээрийн хооронд байгуулагдсан гэрээнүүд нь Иргэний хуулийн 42, 196 дугаар зүйлийн 196.1, 451 дүгээр зүйлийн  451.1, 234 дүгээр зүйлийн 234.2-т заасан хүчин төгөлдөр гэрээ байх бөгөөд талууд гэрээнүүдийн хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй болно. / хх 12-38  дугаар  тал  /

Хариуцагч “________________” ХХК- нь ЗБ/RСС180427013-1 тоот “Зээлийн гэрээ” - ний   дагуу үндсэн зээл,  болон хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг төлж чадаагүй тохиолдолд  зээлийн гэрээний  салшгүй  хэсэг болох  барьцаа, баталгааны  гэрээний  дагуу  баталгаа гаргагч нь уг төлбөр болон түүнийг төлүүлэхтэй холбогдон гарсан зардлыг өөрийн хөрөнгөөр, үл маргах журмаар төлөхөөр тохиролцсон  байна. 

 

Нэхэмжлэгч  нь  2018 оны 10 сарын  30-аас  2020 оны 9 сарын 04-ний өдрийн байдлаар үүргийг тооцож,  үндсэн зээл  499,999,185.10 төгрөг,   зээлийн  хүү 194,794,160.13  төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,612,157.02  төгрөгийг, шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан зардал 43,500.00 төгрөг нийт  696,449,002.25 төгрөг  нэхэмжилсэн  ба  шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй төлбөл зохих 126,552,660,13 төгрөгийг хариуцагч төлөөгүй тул  нэхэмжлэлийн  шаардлагаас  хасаагүй  гэж   тайлбарлаж  байгаа ба энэ  талаар  хариуцагчийн төлөөлөгч  хүлээн  зөвшөөрч  маргаагүй  байна.

 

Дээрх  байдлаас  үзэхэд:  Зохигчийн хооронд  байгуулсан  2018 оны 05 сарын 01 ны өдрийн  ЗБ/RCC180427013-1 тоот зээлийн   гэрээ цуцлагдаагүй  үргэлжилж  байгаа  бөгөөд  гэрээний дагуу хүү,нэмэгдүүлсэн хүү тооцох үндэслэлтэй  байна.  Харин  2019.11.11 ны  өдрийн   шүүхийн  хүчин  төгөлдөр шийдвэрээр   гэрээний   үүргийн зарим  хэсгийг  буюу  126,552,660,13 төгрөгийг   гаргуулхаар шийдвэрлэсэн   тул нэхэмжлэлийн шаардлагаас  хасах нь зүйтэй гэж үзлээ.  

 

 Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д  талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй тохиолдолд гэрээний нэг тал нь гэрээнээс татгалзаж, гэрээг цуцлахаар  заасан  тул нэхэмжлэгч нь   шаардах   эрхтэй   байна.

 

 Зээлийн гэрээний 3.4,-т заасны дагуу  тооцож   үндсэн зээл 487,999,185.10 төгрөг,  зээлийн хүү 88,520,414.85 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,333,253,35 төгрөг    гаргахаар  байгаа  боловч хүчин төгөлдөр  шийдвэрт тусгасан  төлбөрийг  хасаж 569,896,342,2 төгрөг гаргуулж  нэхэмжлэгч ________________ ХХК-д олгож, нэхэмжлэлээс 118,596,149.05 төгрөгийн шаардлагыг  хэрэгсэхгүй  болгох  нь зүйтэй  гэж үзлээ.       

 

Нэхэмжлэгчийн нотариатын зардалд төлсөн 43,500 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаа нотлохтой холбоотой  хуульд  заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхтэй холбоотой гарсан зардал  тул  хохиролд тооцох  боломжгүй  байна.   

 

Хариуцагч нь... баталгаа гаргагч иргэн ___________________ ХХК-ийн эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулна  гэснийг зөвшөөрөхгүй.  Баталгааны гэрээний 4.1-д, 4.2,4..3-д ...  заасан  ажиллагаа хийгээгүй   гэж  маргасан  боловч  энэ  тайлбараа  баримтаар  нотолж  чадахгүй  байна.

 

 Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1, 234.4, 457 дугаар зүйлийн 457.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч нь үүргээ гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгчийн үүргийг баталгаа гаргагчаас үл маргах журмаар шаардах эрхтэй гэж заажээ.

 

Талууд  гэрээний  үүргийг  баталгаажуулахаар тохирсон  ба  хоёр  талын  гэрээний  үүргийн  биелэлттэй  холбоотой харилцан  хүргүүлсэн  албан  бичиг хэрэгт авагдсан  бөгөөд   үүргийн зөрчил үүссэн  тул   нэхэмжлэгч   үүргээ    хэрэгжүүлж  баталгаа гаргагчаас шаардах эрхтэй  байна. / хх 46-49 дүгээр  тал /

 

    Иймд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана” гэж зааснаар нэхэмжлэгч “______________” ХХК-,   хариуцагч “______________” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээг цуцалж,  үүргийн гүйцэтгэлийг барьцаагаар хангуулах  __________________ нарт холбогдох барьцааны хөрөнгүүд,  баталгааны гэрээний үүргийг хангуулах тухай шаардлагыг  тус тус хангаж  шийдвэрлэв. 

 

  Түүнчлэн  талуудын  хоорондох зээлийн гэрээний  маргаан  нь  2019 оны  11 сарын  11-ны өдрийн  184/ШШ2019/02851 дугаар  шийдвэрийн  үргэлжлэл ба түүнтэй салшгүй холбоотой тул уг шийдвэрийн биелэлт нь  энэ шийдвэрт  туусгагдсан барьцаа  хөрөнгөөр  үүргийн  гүйцэтгэлийг  хангахад харилцан  хамааралтай  болохыг дурдах  нь зүйтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

     1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг баримтлан хариуцагч _______________” ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт 569,896,342,2 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “________________” ХХК-д олгож, ЗБ/RСС180427013-1 тоот “Зээлийн гэрээ”-г цуцалж  нэхэмжлэлээс 118,552,649.13  төгрөгийн нэхэмжлэлийг  хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д заасны баримтлан   барьцааны гэрээгээр барьцаалагдсан  _____________ өмчлөлийн ________________ тоотод байрлах, 174 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, 280,600,000 төгрөгийн үнэтэй, улсын бүртгэлийн Ү-2203016303 дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгө,

________________ тоотод байрлах, 126.4 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, 222,800,000 төгрөгийн үнэлгээтэй, улсын бүртгэлийн Ү-2202009155 дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгө,

___________________ тоотод байрлах, 40 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, 78,260,000 төгрөгийн үнэлгээтэй, улсын бүртгэлийн Ү-2201010883 дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгө,

Хариуцагч _______________ тоотод байрлах, 18609327241973 нэгж талбарын дугаар бүхий, улсын бүртгэлийн Г-1426004160 дугаарт бүртгэлтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 2000 м.кв талбайтай газар,

___________________ тоотод байрлах, 18609328235028 нэгж талбарын дугаар бүхий, улсын бүртгэлийн Г-1426004161 дугаарт бүртгэлтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 2000 м.кв талбайтай газар,

______________ тоотод байрлах, 18609327277990 нэгж талбарын дугаар бүхий, улсын бүртгэлийн Г-1426004162 дугаарт бүртгэлтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 2000 м.кв талбайтай газар,

______________ тоотод байрлах, 18609328280050 нэгж талбарын дугаар бүхий, улсын бүртгэлийн Г-1426004163 дугаарт бүртгэлтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 2000 м.кв талбайтай газар,

_______________тоотод байрлах, 18609328313007 нэгж талбарын дугаар бүхий, улсын бүртгэлийн Г-1426004168 дугаарт бүртгэлтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 2000 м.кв талбайтай газар зэрэг хөрөнгүүдийг тус тус албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

 

3. Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1, 234.4, 457 дугаар зүйлийн 457.1-д зааснаар  баталгаа гаргагч  ___________________эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай .

 

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,780,595 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 3,007,432 төгрөгийг хариуцагч “______________аас гаргуулан нэхэмжлэгч ______________-д олгосугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.  

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь  гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

            

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Л.ОЮУНЦЭЦЭГ