Шүүх | Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мөнхбаярын Нямбаяр |
Хэргийн индекс | 153/2018/00035/И |
Дугаар | 22 |
Огноо | 2018-05-08 |
Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 22
******* ******* ******* *******-ны
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
******* ******* Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа *******лж, шүүгч Д.Көбеш, М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,
******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 153/ШШ2018/00160 дугаар шийдвэртэй, ******* монгол ******* *******-ний нэхэмжлэлтэй, ******* ******* ******* *******д холбогдох иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч ******* түүний өмгөөлөгч Д.Хуягбаатар, нарийн бичгийн *******ар Ц.Энхтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: ******* ******* ******* ******* болон ******* монгол ******* *******-ний хооронд байгуулагдсан 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Г-2016-Ажил-01 дугаартай “******* ******* Хан Алтайн дуулал цогцолборын ажлын суурь цутгах, 1-р давхрын барилгын ажлын гэрээ”-г хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай.
Нэхэмжлэлийн агуулга: “Манай компани нь ******* ******* Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 105, 117 дугаартай тогтоолын дагуу 350 сая төгрөгийн зээлийг халил аргаар нядлах махны үйлдвэр барих зориулалтаар, эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр 5 жилийн хугацаатай 2010 оны 06 сарын 02-ны өдөр гэрээ байгуулан авсан. Улмаар ******* ******* ЗДТГ-аас 2012 оны 07 дугаар сарын 27-ны өдөр ******* аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхэд 350 сая төгрөгийн зээлийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргаж талууд эвлэрлийн гэрээ байгуулан зээлийг 2015 оны 06 сарын 02-ны өдрийн дотор төлөхөөр тохиролцсон. Үүний дагуу 2012 оны 10 сарын 08-ны өдөр 389 дугаартай “зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамж гарсан.
******* ******* ******* ******* нь дээрх зээлийн эргэн төлөлтөд тооцож 123,720,000 төгрөгийн өртөг бүхий 2 орон сууцыг 2015 онд ******* ******* ЗДТГ-т хүлээлгэн өгсөн. Мөн үлдэгдэл 226,280,000 төгрөгийг ******* ИТХ-н Тэргүүлэгчдийн 2015 оны 09 сарын 01-ний өдрийн 115 дугаартай тогтоолын дагуу ******* ******* *******тай 2016 оны 04 сарын 26-ны өдөр Г-2016-Ажил-01 дугаартай ******* ******* Хан Алтайн дуулал цогцолборын ажлын суурь цутгах, 1-р давхрын барилгын ажлын гэрээг байгуулан гэрээний нийт санхүүжилт 226,280,000 төгрөгийг ******* ******* интернэишнл ******* бүрэн хариуцан барьж, 2016 оны 09 сарын 25-ны өдөр ашиглалтад хүлээлгэн өгөх нөхцөлтэйгөөр гэрээ байгуулсан. ******* ******* интернэишнл ******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ цаг хугацаанд хангалттай бүрэн биелүүлсэн ба нийт 232,075,498 төгрөгийн санхүүжилт гаргаж гэрээнд зааснаас 5 сая гаруй төгрөгийн илүү санхүүжилт гарган бохирын шугам, цахилгааны шугам татах, худаг гаргах зэрэг ажлуудыг нэмэлт барилгын ажлыг хийж гүйцэтгэсэн.
Дээрх ажлыг хийж гүйцэтгэсэн болох нь ******* ******* интернэишнл *******-ний барилга угсралтын ажлын гүйцэтгэл, аудитын 2017 оны 09 сарын 05-ны өдрийн дугаартай дүгнэлт, ******* ******* даргын 2017 оны 08 сарын 05-ны өдрийн Хан Алтайн Дуулал цогцолборын нээлтэд оролцохдоо орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэлсэн үгэндээ “******* ******* ЗДТГ-аас 235 сая төгрөгийн санхүүжилт гарган хөрөнгө оруулалт хийн барьсан” гэж албан ёсоор мэдэгдсэн зэргээр нотлогдоно.
Улмаар ******* ******* Аудитын газарт 350 сая төгрөгийн зээл барагдуулалтын талаар дүгнэлт гаргуулахыг хүссэн хүсэлтийг гаргасан ба аудитын дүгнэлтээр гүйцэтгэгч компани нь гэрээний үүргээ гүйцэтгэсэн тул 2017 оны 10 сарын 01-ний дотор багтаан улсын комисс шалгаж хүлээн авах нь зүйтэй гэж дүгнэсэн байдаг.
Мөн ******* ******* ******* *******д зээлийн эргэн төлөлтийг тооцуулах, ажил гүйцэтгэх гэрээг дүгнэх ажлын хэсгийг байгуулж өгөхийг хүссэн хүсэлтийг удаа дараа гаргасан боловч ******* ******* ******* ******* Д.Галсандондог нь ямар ч үндэслэлгүйгээр гэрээг дүгнэж ажлыг хүлээж авах боломжгүй, мөнгийг нь авна, комисс томилох шаардлагагүй гэж амаар хэлдэг ба бичгээр албан ёсны хариу өгөлгүй байсаар өдий хүрлээ. Ингээд ******* ******* ******* ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүсэлт гаргаж 2017 оны 06 сарын 13-ны өдөр 153/Ш32017/01186 дугаартай шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж гаргуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж манай компаний данс болон захирлын хувийн харилцах дансуудыг хаасны улмаас компаний хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болгож хохироож байна. Үүний улмаас манай компани болон миний бие арилжааны банкнаас бизнесийн 1,8-2,0 хувийн хүүтэй зээл авах боломжгүй болж Улаанбаатар хотын Марико банк бус санхүүгийн байгууллагаас сарын 3.5 хувийн хүүтэй зээл авч үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд хүүний зөрүүд 7,116,000 төгрөгийн алдагдал хүлээж хохирч байна. Энэхүү хохирол нь ******* ******* ******* даргын хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол гэж үзэн нөхөн төлүүлэхээр Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.5.1-д заасны дагуу нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагчийн хариу тайлбар: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Барилгын үйл ажиллагаа эрхлэх, барилгын материал үйлдвэрлэх, барилгыг ашиглалтад оруулах, түүнд хяналт тавихтай холбоотой харилцаа Барилгын тухай хуулиар зохицуулна. Энэ хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6-д зааснаар ******* ******* ******* барилгын ажлын зөвшөөрөл олгож, барилга байгууламжийг ашиглалтад оруулах эрх хэмжээтэй. ******* Улсын Засгийн газрын 2017 оны 69 дүгээр тогтоолоор батлагдсан барилга, байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм байгаа. Барилгыг яаж ашиглалтад хүлээж авдаг талаар Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйл, ашиглалтад оруулах дүрэмд заасан байгаа. Зохих баримт бичгийн шаардлагыг хангасан үндсэн дээр барилга байгууламжийг ашиглалтад оруулахыг ******* ******* ******* шийдвэрлэдэг. Барилгын тухай хуулийн 48.5 дугаар зүйлд зааснаар захиалагч энэ хуулийн 35 дугаар зүйлд заасан эрх бүхий байгууллагад барилга байгууламжийг ашиглалтад оруулахаар хүсэлт гаргах бөгөөд түүнд барилгын үе шатны ажлын гүйцэтгэлийн тэмдэглэл, барилгын ажлын ил, далд ажлын акт, зураг төсөл зохиогчийн хяналтын нэгдсэн дүгнэлт, захиалагчийн барилгын техникийн хяналтын нэгдсэн дүгнэлт, барилга байгууламжийн инженерийн шугам сүлжээний холболтыг техникийн нөхцөлийн дагуу гүйцэтгэсэн, эсхүл өөр эх үүсвэр ашигласныг баталгаажуулсан тэмдэглэл, холбогдох мэдээлэл, барилга байгууламжийн өөрчлөлтийн зураг төсөл, тоног төхөөрөмж угсарсан актууд, холбогдох байгууллагаар баталгаажуулсан тоног төхөөрөмжийн туршилтын баримт бичиг, тоног төхөөрөмжийг зааврын дагуу суурилсан эсэхэд хийсэн туршилтын дүгнэлт зэргийг хавсаргадаг. Энэ 7 төрлийн баримтыг улсын комисс хүлээж авах бөгөөд хүсэлтээ бичиж өгдөг. Хуульд заасан энэ 7 төрлийн бичиг баримт байхгүй тохиолдолд барилга байгууламжийг ашиглалтад оруулах асуудал шийдэгдэхгүй. Эдгээр баримт бичиггүйгээр улсын комисс хүлээж авах нь хууль зүйн үндэслэлгүй. Хан Алтайн цогцолбор барилгыг хүлээж авах талаарх хүсэлтийг гаргаагүй. Улсын комисс байгуулагдаж үзэж, шалгасан зүйл байхгүй.
******* ******* ******* ******* Хан Алтайн дуулал цогцолбор барилгын ажлыг барихдаа барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл аваагүй, захиалагчийн хяналтын гэрээ байгуулаагүй, магадлалаар батлагдсан зураг, төсөв байхгүй. Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д барилгын ажил гүйцэтгэгч нь барилгын ажлыг зөвшөөрөл, магадлал хийгдэж, баталгаажсан зураг төсөл, норм, нормативын баримт бичгийн шаардлагын дагуу гүйцэтгэх, хяналт тавих, барилгын ажлыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр гүйцэтгэхгүй байх, барилгын ажлыг зураг төсөлгүйгээр гүйцэтгэхийг хориглодог. Аймаг, орон нутгийн төсвөөс ******* ******* ******* *******-ний авсан зээлийн үлдэгдэл 226 сая төгрөг бий. Хэрэв улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ямар нэгэн засвар үйлчилгээ явсан тохиолдолд заавал зураг, төсөв дээр Барилгын хөгжлийн төвөөс заавал хянан магадлал хийгдэж, баталгаажсан байх ёстой. Барилга байгууламжийг ******* ******* ******* ******* шууд хүлээж авах эрх зүйн үндэслэл байхгүй. ******* ******* ******* *******-ний гаргаж өгсөн зураг бол схез зураг байгаа. Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.16-д зааснаар барилга байгууламжийн зураг төслийн магадлал гэж байдаг.
Засгийн газрын 2014 оны 93 дугаар тогтоолоор төсвийн хөрөнгө оруулалтаар барьж байгаа барилга байгууламжийн чиг үүргийг хэрэгжүүлэх, Барилгын хөгжлийн төв ОНААТГ байгуулсан. Барилга хот байгуулалтын сайдын 2012 оны 37 дугаар тушаалаар улсын төсвөөр хийгдэж байгаа барилга байгууламжийн зураг, төсөв, магадлал хийх эрхийг Барилгын хөгжлийн төв ОНААТҮГ-т шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа барилга байгууламж, зураг, төсөвт магадлал хийгддэг. Магадлал хийгдсэн төсвөөр энэ ажил хийгддэг. Улсын төсвөөр хийгдэж байгаа бол манай барилгын хөгжлийн төвөөр магадлал хийгдэх ёстой гэж хэлсэн бөгөөд тодруулж үзсэн. ******* ******* ******* *******-ны схез зургийг Барилгын хөгжлийн төвөөр батлагдаагүй. ******* аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 389 дугаартай шүүгчийн захирамжаар ******* ******* ******* ******* 350 сая төгрөг авснаа төлөхөө хүлээн зөвшөөрч байна гэж эвлэрлийг баталсан. Энэ захирамжид зааснаар 127 сая төгрөгт нь орон сууц өгсөн, үлдэгдэл төлбөр 226,280,000 төгрөгийг ******* ******* ******* ******* одоо хүртэл төлөөгүй байна. Аймагт буцааж төлөх татвар төлөгчийн мөнгө, энэ 226,280,000 төгрөгийн маргаан шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэж дууссан учраас дахиж хэлэлцэхгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасан зохицуулалт байгаа. Энэ төлбөр шүүхийн шийдвэрийн дагуу төлөгдөх ёстой. Хуульд нийцээгүй зүйлийг хүлээж авахгүй. ******* ******* төсөв хуулийн дагуу явагдаж байх эсэхэд аудитын байгууллага хяналт тавьдаг. ******* ******* Аудитын газраас 2016 оны төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн тайланд ******* ******* ******* *******-тай холбоотой 226,280,000 төгрөгийг төлөөгүй зөрчил илэрлээ. Зөрчлөө арилгахыг ******* *******, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын *******, ******* даргын Тамгын газрын Төрийн сангийн хэлтэст хугацаатай албан шаардлага өгсөн байсан. Нэгэнт аудиторын газраас албан шаардлага өгсөн учраас түүний биелэлтийг хангуулах талаар Аудиторын байгууллагын өмнө хариуцдаг үүрэгтэй. Төрийн аудитын тухай хуулийн 15.1 дүгээр зүйлийн 15.1.12-д зааснаар аудитын явцад илэрсэн төлбөр, зөрчлийг барагдуулах акт тавих, албан шаардлага өгөх, хууль тогтоомж, эрх зүйн хэм хэмжээ тогтоосон бусад шийдвэрийг боловсронгуй болгох саналыг холбогдох байгууллагад тавих эрхтэй. Хэрвээ хариу мэдэгдээгүй тохиолдолд аудитын байгууллагаас хариуцлага тооцох асуудлыг тавьдаг. Хуулиар тогтоосон процесс ажиллагааны журамтай. Тийм учраас аудитын байгууллагын шаардлага, Төсвийн тухай хуулийн 6.4 дүгээр зүйлийн 6.4.8-д зааснаар төсвийг зохистой удирдаж, ямар нэгэн өр авлага үүсгэхгүй ажиллана. Хэрэв өр авлага байгаа бол түүнийгээ барагдуулна. Шүүгчийн захирамжид дурдсан өр авлагыг барагдуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсэн.
Аудитын байгууллагаас хоёр янзын байр суурь гарсан. Үүний нэг нь өр авлага барагдуулах тухай шаардлага ирсэн. Үүний дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага руу баримт, бичгийг явуулсан. Аудитын байгууллагаас дахиад 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр дүгнэлт гарсан. Гэхдээ урд өгсөн албан шаардлагаасаа эрс зөрүүтэй байсан. Аудитын байгууллага руу дүгнэлт, албан шаардлага хоёрын алийг нь барих вэ гэж дээд шатны байгууллага руу бичиг явуулсан. Төрийн аудитын газар манай газар хэзээ ч ийм бичиг баримт үйлдэхгүй гээд шууд Авилгатай тэмцэх газар луу шилжүүлсэн. Авлигатай тэмцэх газар дээр дүгнэлт гаргасан аудитор шалгагдаад явж байгаа гэсэн. Бид нарын зүгээс аудиторын дүгнэлттэй ямар нэгэн хохирол гараагүй, шүүхийн шийдвэрийн дагуу 226.280000 төгрөг гарах боломжтой гэж явуулсан. Аудиторын дүгнэлт бол хууль зүйн үндэслэлтэй баримт биш. Энэ барилгыг бид нар шууд 226.280000 төгрөгт тооцож авах боломж байхгүй. 226,280,000 төгрөгөөр ямар бүтээн байгуулалт хийхийг эцсийн шийдвэрийг Иргэдийн төлөөлөгчдийн хурал гаргадаг. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 41 төлөөлөгч шийдвэр гаргадаг, хурлаас сонгогдсон 7-9 тэргүүлэгч шийдвэр гаргадаг. Гэхдээ энэ хоёр хурлын эрх хэмжээ хоорондоо ялгаатай. ******* захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дүгээр зүйлийн 20.1-д зааснаар хурлын төлөөлөгчийн чөлөөт цагт хурлын тэргүүлэгч байдаг. Хурлын төлөөлөгч нарын шийдэх асуудлыг хурлын тэргүүлэгчид шийдвэрлэдэггүй. Хурлын 41 төлөөлөгч төсвийн асуудлыг шийддэг бол тэргүүлэгчид шийдвэрлэх боломжгүй. Нэхэмжлэгч нь хохирол гэж нэхэмжилж байгаа асуудал бол энэ нь үндэслэл муутай байна. ******* даргын гэрээ байгуулсан асуудалтай энэ хохирол ямар ч хамаагүй. Барилгын ажлыг барилгын тухай хуульд заасан журмаар явуулна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн сөрөг нэхэмжлэлийн агуулга: “******* ******* ******* *******ас ******* ******* ******* *******-тай 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан Хан Алтайн дуулал цогцолбор ажлын суурь, карказ цутгах, нэг давхрын барилгын ажлын гэрээ нь Иргэний тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасныг зөрчиж, зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн, хүчин төгөлдөр бус хэлцэл. Төсвийн тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 4.1.7-д “аймаг, орон нутгийн төсөв гэж аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас баталсан, тухайн шатны төсөвт харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагч бүрдүүлэн хуваарилан зарцуулахыг хэлнэ” гэж, мөн хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1.2-д зааснаар тухайн жилийн төсөв, түүний тодотголын төслийг хэлэлцэн батлах, хэрэгжилтэд хяналт тавих, нийтэд мэдээлэх нь ******* Иргэдийн төлөөлөгчдийн хурлын эрх хэмжээнд хамаардаг. ******* Улсын ******* захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2б-д зааснаар ******* даргын өргөн мэдүүлснээр сум, дүүргийн төсвийг хэлэлцэж батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах, төсвийн гүйцэтгэлийн тайланг батлах эрх Иргэдийн төлөөлөгчдийн хуралд хамаардаг. ******* ******* ******* *******-иас авах 226,280,000 төгрөг ******* төсөвт суугаад дараагийн ямар зүйлд хэдий хэмжээний төгрөгийг зарцуулагдах вэ гэдэг нь ******* Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар шийдвэрлэгддэг. Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 226,280,000 төгрөгийг юунд зарцуулагдах талаар одоогийн байдлаар эцсийн шийдвэр гараагүй байгаа. Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас шийдвэр гараагүй байхад ******* ******* Хан Алтайн дуулал цогцолбор барилгыг өрөндөө бариулах нь Төсвийн тухай хуулийг ноцтой зөрчиж байна.
******* Улсын ******* захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д зааснаар Иргэдийн төлөөлөгчдийн хурал, тэргүүлэгчдийн эрхийг ялгавартай зааж өгсөн. Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 115 дугаартай, төсөл дэмжих тогтоолоор 226,280,000 төгрөгийг Хан Алтайн дуулал цогцолборт зориулах талаар зөвшөөрсөн үндэслэл байхгүй байна. Энэ тогтоолыг уншиж үзэх юм бол Хан Алтайн дуулал цогцолборын суурийн хэсгийг цутгах талаар эх үүсвэрийг ол гэж ******* *******д даалгасан болохоос биш 226,280,000 төгрөгийн өртөгт багтааж барь гэсэн шийдвэрийг тэргүүлэгчид гаргаагүй. Хуульд зааснаар энэ 226,280,000 төгрөгийг юунд зарцуулах талаар тэргүүлэгч биш, Иргэдийн төлөөлөгчдийн хурал шийдвэрлэдэг. Энэ өдрийн хуралдааны тэмдэглэл, тогтоол хоёрыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.2-т зааснаар тухайн хэрэгт ач холбогдолтой, хамааралтай, үнэн зөв талаас нь үнэлж өгнө үү.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хоёр гэрч асуугдсан байгаа. Энэ хоёр гэрчийн мэдүүлгийн эх сурвалж нь дээрх хурлын тэмдэглэл, тогтоол хоёроос эрс зөрүүтэй. Яагаад гэхээр эх сурвалж нь тодорхойгүй. Үнэхээр 226.280000 төгрөгийн оронд барилгын ажил гүйцэтгэхээр байсан юм бол Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар шийдэх ёстой байсан.
******* даргын Тамгын газар нэг талдаа төсвийн орлогыг бүрдүүлэх чиг үүргийг хэрэгжүүлдэг. Энэ гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож шийдвэрлэж өгнө үү. Төсвийн тухай хуулиар ******* *******д энэ гэрээг байгуулах эрх байсан уу гэхээр байхгүй байсан. Яагаад гэхээр Иргэдийн төлөөлөгчдийн хурал зөвшөөрөөгүй байхад ******* *******д тийм эрх хэмжээ байхгүй. Энэ гэрээ хүчин төгөлдөр бус байгаа учраас хүчин төгөлдөр бусд тооцуулах байр суурьтай байна гэжээ.
Нэхэмжлэгч ******* хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбатын гаргасан сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Гэрээнд 226,800,000 төгрөгийн гэх үг, өгүүлбэр оруулаагүй гэдэг асуудал яриад байна. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн тогтоолд байгаа. Эх үүсвэрийг олж, үүний хий гэсэн үүрэг, даалгавар ******* *******д өгсөн байсан. Үүний дагуу төсвийг захиран зарцуулагч өр барагдуулж хийсэн ажил юм. Мөнгөгүй зүйл дээр тендер зарлахгүй. Хуулийн цоорхойг ашиглаад хүлээж авахгүй гэж байна. Энэ ажлыг гүйцэтгэж байхад төр, засаг солигдсон бөгөөд төрийн үйлчилгээг үзүүлээгүй, хүлээлгэж өгөх гэхээр хүлээж аваагүй. Би хууль зөрчөөгүй бөгөөд гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн. Би хийсэн зүйл дээр ял үүрмээргүй байна. Буруутай эзэн нь хэн байгааг би ойлгохгүй байна гэжээ.
******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 153/ШШ2018/00160 дугаар шийдвэрээр 1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.2-д заасныг баримтлан ******* ******* ******* *******, ******* ******* ******* *******-ний хооронд 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр байгуулагдсан Хан Алтайн дуулал цогцолбор ажлын суурь, карказ цутгах, нэг давхрын барилгын ажлын гэрээний дагуу гүйцэтгэсэн барилга угсралтын ажлыг хүлээн авахыг ******* ******* ******* *******д даалгасугай.
2.Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.5.1, 224 дүгээр зүйлийн 224.1-д зааснаар ******* ******* ******* ******* Хан Алтайн дуулал цогцолбор ажлын суурь, карказ цутгах, нэг давхрын барилгын гэрээний дагуу үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгчид учирсан хохирол 7,116,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д зааснаар ******* ******* ******* *******, ******* ******* ******* ******* нарын хооронд 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан Хан Алтайн дуулал цогцолбор ажлын суурь, карказ цутгах, нэг давхрын барилгын ажлын гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 147,620 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ******* *******ас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* *******-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч ******* ******* ******* ******* нь гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгөөс чөлөөлөгдсөн болохыг тус тус дурдсугайгэж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, хуулийг буруу хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.Сөрөг нэхэмжлэлээ дэмжиж давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Барилга байгууламжийг барих хүлээн авч ашиглалтанд оруулах зэрэг үйл ажиллагаа нь гэрээний нэг тал нөгөө талдаа шаардлага тавигдсанаар хийгддэг дур зоргын үйл ажиллагаа огтхон ч биш. Барилгын үйл ажиллагаа эрхлэх, барилгын материал үйлдвэрлэх, барилгын ажил гүйцэтгэх, түүнд хяналт тавих, ашиглалтад оруулахтай холбогдсон харилцааг Барилгын тухай хуулиар зохицуулдаг. Гэтэл нэхэмжлэгч “******* ******* Интернейшнл” ******* нь Хан Алтайн дуулал цогцолборын барилгын ажлыг гүйцэтгэхдээ барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл аваагүй, захиалагчийн гэрээ байгуулаагүй, барилгын хяналт хийгдээгүй, магадлалаар батлагдсан зураг төсөлгүй зэрэг үйл баримтууд ******* ******* газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2 удаагийн албан бичгээр нотлогддог. Үүнээс үзэхэд ******* ******* Интернейшнл” ******* нь Барилгын тухай хуулийг зөрчсөн. Хуулийн заалтуудыг зөрчсөн барилга байгууламжийн ажлыг ******* ******* ******* ******* хүлээн авч, албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах эрх зүйн үндэслэлгүй юм.
Анхан шатны шүүх гэрээний гүйцэтгэсэн барилгын ажлыг хүлээн авахыг даалгасан нь хууль журмын дээрх заалтуудыг ноцтой зөрчиж байгаагаас гадна шүүхийн шийдвэрийг бодит байдалд биелүүлэх ямар ч боломжгүй байна.
******* ******* ******* ******* гаас ******* ******* Интернейшнл” ******* нь Хан Алтайн дуулал цогцолборын ажлын суурь карказ цутгах, 1 дүгээр давхрын барилгын ажлын гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-т заасан хууль зөрчсөн, зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Учир нь Төсвийн тухай хуульд зааснаар ******* төсвийн орлогод төвлөрч, дараагийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээнд зарцуулах эсэхийг ******* Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хуралдаанаар шийдвэрлэгддэг.Ийм байхад тухайн үеийн ******* ******* ******* ******* нь ******* Иргэдийн төлөөлөгчдийн хурлын зөвшөөрөлгүйгээр, Төсвийн тухай хуулийн дээрх заалтуудыг ноцтой зөрчин ******* монгол Интернейшнл” *******-иас орон нутгийн төсөвт төвлөрөх 226280000 төгрөгийн өрөнд Хан Алтайн дуулал цогцолборын ажил гүйцэтгэхээр гэрээ байгуулсныг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлтэй. Шүүхээс гэрч Б.Баярсайхан, нарын мэдүүлэг нь бичгийн нотлох баримтаас зөрүүтэй байх тул мэдүүлгийн эх сурвалжид анхаарал хандуулж нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэхийг хүсэж байна.
Учир нь ******* Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 115 дугаар Төсөл дэмжих тухай тогтоол уг хуралдааны тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтуудад гэрч нарын мэдүүлэгт дурдсан асуудал огтхон ч тусгагдаагүй байна. Уг гэрээний хавсралт гэх 1 хуудас баримтад гэрээний талууд гарын үсэг зурж тамга тэмдгээр албажуулаагүй нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэсэн шаардлагыг зөрчиж байна.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахад энэ хуулийг дагаж мөрдөнө. Мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т энэ хуулийн 8.1.1-т заасан босго үнээс дээш төсөвт өртөгтэй бараа, ажил үйлчилгээг худалдан авахад энэ хуульд өөрөөр заагаагүй бол нээлттэй тендер шалгаруулалтын журмыг хэрэглэнэ. Нээлттэй тендер сонгон шалгаруулалтаар шалгарсан аж ахуйн нэгжтэй барилга байгууламжийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулахаар байхад ******* ******* ******* *******ас ******* ******* Интернейшнл *******-тай 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан Хан алтайн дуулал цогцолборын ажлын суурь карказ цутгах, 1 дүгээр давхрын барилгын ажлын гэрээг шууд байгуулсан нь хуулийн дээрх заалтыг ноцтой зөрчсөн байна.
Ийм байхад сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хуулийн заалтыг зөрчиж байна. Дээрх нөхцөл байдал үндэслэлийг харгалзан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1,3 дахь заалтыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч ******* ******* ******* даргын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэхийг хүсье гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.
Нэхэмжлэгч ******* монгол ******* *******-ийн захирал ******* нь хариуцагч ******* ******* ******* *******д холбогдуулан 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр ******* ******* ******* ******* болон ******* монгол ******* *******-ийн хооронд байгуулсан Г-2016-Ажил-01 дугаартай “******* ******* Хан Алтайн дуулал цогцолборын ажлын суурь цутгах, 1-р давхрын барилгын ажлын гэрээ”-ний дагуу гүйцэтгэсэн барилга угсралтын ажлыг хүлээн авахыг даалгах, уг үүргээ биелүүлээгүйгээс учирсан 7116800 төгрөгийн хохирлыг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргадаг бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* монгол ******* *******-ийн захирал *******ид холбогдуулан ******* ******* ******* ******* болон ******* монгол ******* *******-ийн хооронд байгуулсан Г-2016-Ажил-01 дугаартай “******* ******* Хан Алтайн дуулал цогцолборын ажлын суурь цутгах, 1-р давхрын барилгын ажлын гэрээ”-г хүчин төгөлдөр бус гэж тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
******* ******* ******* ******* болон ******* монгол ******* *******-ийн хооронд 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 2016-Ажил-01 дугаартай “******* ******* Хан Алтайн дуулал цогцолборын ажлын суурь цутгах, 1-р давхрын барилгын ажлын гэрээ” буюу Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан бөгөөд энэ гэрээ хүчин төгөлдөр байна.
Гэрээнд талуудын хүлээх үүргийн талаар тодорхой тусгаагүй боловч гүйцэтгэгч ******* монгол ******* ******* нь гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд хуульд заасан үүргээ биелүүлсэн байна.
Харин захиалагч тал болох ******* ******* ******* ******* нь гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээн авах Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.2-т заасан үүргээ биелүүлээгүй байна.
Захиалагч тал ажлын үр дүнг хүлээн авахгүй татгалзаж байгаа үндэслэлээ “гүйцэтгэгч тал Барилгын тухай хууль зөрчсөн, барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, зөвшөөрөл аваагүй, захиалагчийн гэрээ байгуулаагүй, барилгын хяналт хийгдээгүй, магадлалаар батлагдсан зураг төсөлгүй” гэж тайлбарлажээ.
Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д зааснаар “барилга байгууламжийн баримт бичгийг холбогдох хууль тогтоомж, норм, нормативын баримт бичгийн шаардлагын дагуу бүрдүүлэх”, 37.1.3-т зааснаар ”барилга байгууламжийн техникийн нөхцөл, зураг төсөл боловсруулах, барилгын зөвшөөрлийг энэ хуулийн 22, 23, 26 дугаар зүйлд заасны дагуу авч, түүнд заасан нөхцөлийг биелүүлэх”-ийг тус тус захиалагчийн үүрэг болгож хуульчилсан байна.
Гэтэл захиалагч тал Барилгын тухай хуульд заасан дээр дурдсан үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйг гүйцэтгэгч тал буруутгах боломжгүй байна.
Мөн хариуцагчийн төлөөлөгч нь барилгын ажлын зураггүй, уг барилгын ажлын эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл аваагүй гэх боловч хэрэгт хавсаргаж ирүүлсэн “Хан алтайн дуулал” цогцолборын Эскиз зургийг ******* ******* Ерөнхий архитектор З.Өмиртэй баталсан байна.
Гүйцэтгэгч тал буюу ******* монгол ******* ******* нь уг барилгын ажлыг ******* аймаг хөгжүүлэх сангаас 2010 онд 5 жилийн хугацаатай авсан 350.000.000 төгрөгийн зээлийн үлдэгдэл 226.280.000 төгрөгийн өрөндөө тооцуулж барьсан гэх үйл баримт нь “нэхэмжлэгчийн тайлбар, талуудын байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 3, 4 дэх заалт, ******* аймаг дахь Төрийн Аудитын газрын 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 79 дугаартай дүгнэлт, гэрч , Б.Баярсайхан нарын мэдүүлэг” зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Нэхэмжлэгч ******* монгол ******* *******-ийн захирал *******ийн “...******* ******* ******* 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн Хан алтайн дуулал цогцолбор-ын нээлтэнд оролцож, тууз хайчлах үедээ орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэлсэн үгэндээ ******* ******* ******* даргын Тамгын газраас 235 сая төгрөгийн санхүүжилт гарган хөрөнгө оруулалт хийн барьсан гэж албан ёсоор мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл ажлын үр дүнг хүлээн авахгүй байгаа гэх” тайлбар нь хэрэгт авагдсан CD-д хураагдсан бичлэгээр тогтоогдож байна.
Гэтэл хариуцагч тал нь бодит ажлын үр дүнг үгүйсгээгүй бөгөөд ажлын үр дүнг хүлээн авахгүй байгаа үндэслэлээ нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна.
Иймд хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд зааснаар үнэлж, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, захиалагч ******* ******* ******* *******д гүйцэтгэгч ******* монгол ******* *******-ийн гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлыг хүлээн авахыг даалгасан анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.
******* монгол ******* *******-ийн нэхэмжлэлийн шаардлагаас гэрээний улмаас учирсан хохирол 7116000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байх бөгөөд нэхэмжлэгч ******* монгол ******* ******* энэ талаар давж заалдах гомдол гаргаагүй болно. Мөн ******* ******* ******* даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж ******* монгол ******* ******* нь тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд хариуцагч ******* ******* ******* даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуульд зааснаар чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:
1.******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 153/ШШ2018/00160 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тал давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” үндэслэлүүдээр зохигч,гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ТУЯА
ШҮҮГЧИД Д.КӨБЕШ
М.НЯМБАЯР