Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 25

 

 

 

Д.ийн хүсэлттэй

иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, шүүгч Д.Көбеш, Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

            Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 20 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 153/ШШ20/003 ******* шийдвэртэй Улаанбаатар хот, ******* *******, ******* ******* *******, ******* ******* ******* ******* ,   хүсэлттэй, ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 20 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Очирбат, нарийн бичгийн даргаар Ц.Энхтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай.

 

            Хүсэлтийн агуулга: “Хүсэлт гаргагч Д. нь шүүхэд ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагч нь Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Чацаргант бригадад 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны ******* ******* сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Яагаад шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох болсон бэ гэхээр хөдөлмөрийн дэвтрээ гээсэн. Мөн 1998 онд Ховд аймгийн Мянгад сумын архив шатсан. Ийм учраас өөрийнх нь бичиг баримт гээгдсэн байгаа. Хоёр гэрчийн тодорхойлолт, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн лавлагаа, Ховд аймгийн Мянгад сумын 201******* оны ******* ******* сарын 04-ний өдрийн албан тоот, гэрчүүдийн тодорхойлолт болон бусад баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү гэжээ.

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 20 оны 04 ******* сарын 10-ны өдрийн 153/ШШ20/003 ******* шийдвэрээр: “1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 ******* зүйлийн 135.2.6-д зааснаар ийн Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Чацаргант бригадад 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны ******* ******* сарын 31-ний өдрийг дуустал, 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны ******* ******* сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Чацаргант бригадад 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны ******* ******* сарын 31-ний өдрийг дуустал, 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 198******* оны ******* ******* сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус саальчнаар ажиллаж байсан талаарх нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* ******* зүйлийн 5*******.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* ******* зүйлийн *******.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Д.ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******0,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******0 ******* зүйлийн *******0.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.*******-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, ******* хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай гэж шийдвэрлэжээ.

 

   Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүсэлт гаргагч Д. нь 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны ******* ******* сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд саальчнаар ажиллаж байдлыг тогтоолгохоор хүсэлт гаргасан.

Гэтэл анхан шатны шүүх 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны ******* ******* сарын 31-ний өдрийг дуустал, 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны ******* ******* сарын 31-нийг дуустал Д.ийн ажиллаж байсан байдлыг тогтоосон.

Харин 1981.05.04-ний өдрийн хөдөлмөрийн дэвтэр, 1******* ******* хуудсан авагдсан итгэл найдвар, ******* хуудсанд авагдсан гэрчилгээ, иргэн , нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, хавтаст хэргийн 24-26 ******* хуудсанд авагдсан огноо тодорхойгүй баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй гэжээ.

Гэтэл ХХ-ийн 4*******-49 дүгээр хуудсанд гэрчид Эрүүгийн хуулийн 21.2 ******* зүйлд заасныг сануулж аад нь ”... Д. бид хоёр хамт Ховд аймгийн Мянгад сумын 8-н жилийн дунд сургуулийн 8 ******* ангийг төгссөн. Д. нь сургуулиа төгсөөд илгээлтээр гарсан бөгөөд 1983 оны 06 ******* сарын 25-ны өдрөөс 1990 оны дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Чацаргант бригадад саальчнаар ажиллаж байсан. Д. нь зун, намар нь саальчнаар ажиллаад өвөл, хавар нь үхэрээ малладаг байсан. 15 тооны үхэр малладаг байсан. Тугалтайгаа нийлээд 30 тооны мал малладаг байсан. Бяруу болохоор нь өөр хүнд шилжүүлдэг байсан. Зовхөн эх тол хоёр нь саальчин дээрээ байдаг байсан. Ховд аймгийн Мянгад сумын 8-н жилийн дунд сургуулийн 8 ******* ангийг 1******* хүүхэд төгсөөд илгээлтээр 28 хүүхэд нэгдэлд ажиллахаар гарч байсан юм. Бид нарт илгээлтийн эзэн гэсэн бичигтэй улаан хавтас өгч байсан юм. Тэр нь даанч байхгүй болчихсон байна лээ..." гэж мэдүүлдэг бөгөөд гэрч нь өөрийн *******0 ******* дансны хуулга буюу 1984, 1986, 1988, 1989 онуудын лавлагааг хавсаргажээ.

Мөн гэрч т Эрүүгийн хуулийн 21.2 ******* зүйлд заасныг сануулан гэрчийн мэдүүлэг авахад /хх-ийн 50-52 ******* хуудас/ Д. нь 1983 онд 8 ******* анги төгсөөд илгээлтээр Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Чацаргант бригадад саальчнаар ажиллаж эхэлсэн юм. Миний мэдэхээр Д. нь 1989 оныг дуустал тус нэгдэлдээ ажиллаж байсан. Хавар хүүхдүүд төгсөөд ирж байсан болохоор 1983 оны 6 сард ирсэн болов уу гэж бодож байна. Манай хоёр гэрийн өвөлжөө. хаваржаа ойрхон байдаг байсан болохоор сайн мэдэж байна. Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэл нь 1990 онд тарсан. Нэгдэл тарахад Д. ажиллаж байгаагүй. Д. нь жилийн дөрвөн эргэлтэнд үхрээ малладаг байсан гэх мэдүүлэг байгаа.

Гэтэл шүүгч 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны ******* ******* сарын 31-ний өдрийг дуустал, 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны ******* ******* сарын 31-нийг дуустал Д.ийн ажиллаж байсан байдлыг тогтоохдоо гэрч , нарын фото зурагны талаарх мэдүүлгийг үндэслэн тогтоосон байх бөгөод бусад мэдүүлгийг нь нотлох баримтаар тооцоогүй нь өөрийн тогтоохыг хүссэн зүйлээ авч, бусдыг нь орхигдуулсан мэт харагдаж байна.

Ховд аймгийн Мянгад сумын засаг даргын тамгын газрын 201*******.*******.04-ний өдрийн 02/26******* *******тай албан “... Г. нь 1983-1991 оныг дуустал тус сумын Давшилт нэгдэлд малчин, саальчнаар ажиллаж байсан ба тухайн жилүүдийн ажиллаж байсан хугацааны цалингийн баримтууд архив шатсаны улмаас олдохгүй байгаа болно. Тус сумын архив нь 1998 онд шатсан болохыг тодорхойлов гэж энэ хүний баримтууд шатсан болохыг тодорхойлсон бөгөөд өөрт байгаа баримт болон гэрчийн лавлагаагаар тогтоолгохоос өөр баримт байхгүй. Тухайн үед эмэгтэй хүн төрөөгүй л бол ажил хийдэг байсан, харин эрэгтэй хүн цэргийн албанд явсан байж магадгүй юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 ******* зүйлийн 136.3-д хүсэлтэд уг үйл явдлыг тогтоолгох гэж байгаа зорилгыг зааж уг үйл явдлыг тогтооход ач холбогдол бүхий баримт бичгийг олж авах буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсныг нотлох баримтыг хавсаргана гэжээ.

Мөн хавтаст хэргийн 1******* ******* хуудсанд авагдсан хүсэлт гаргагч Д.т олгосон "Итгэл найдвар’ гэх АДХ-ын гүйцэтгэх захиргаа МУАХ- ны *******ны бичиг нь тухайн үед ажиллаж байсан хүнд олгодог болох нь харагдаж байгаа буюу танай суурийн хамт олон төл 90 сэдэвт аянд хүч чадал бүхий л нөөц бололцоогоо дайчлан идэвхтэй оролцож 100 эхээс 100 буюу түүнээс дээш төл бойжуулж хөдөлмөрийн өндөр амжилт гаргана гэдэгт итгэж энэхүү итгэл найдварыг хүлээлгэв..." гэж заасан, мөн 1981 оны 5 ******* сарын 4-ний өдрийн өөрт байсан хөдөлмөрийн дэвтэрээл өгсөн бөгөөд тухайн үед аливаа баримт бичигт тамга дарж баталгаажуулдаггүй, дардас дардаггүй, дутуу бичдэг хөдөлмөрийн дэвтэр, тушаалыг хөдөөний хүмүүс ураад гал асаадаг байсныг та бүхэн мэдэх байх. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3******* ******* зүйлийн 3*******.1-д Хэргийн оролцогчоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ. Мөн хуулийн 44.2-д Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй. Бичмэл нотлох баримтыг шаардан авахад бэрхшээлтэй байвал зохигчийн хүсэлтээр түүний хадгалагдаж байгаа газарт нь шүүх үзлэг явуулах ба шинжлэн судалж болно гэжээ. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Чацаргант бригадад 1983оны01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны ******* ******* сарын 31-ний өдрийг дуустал. 1985оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 198******* оны ******* ******* сарын 31-нийг дуустал саальчнаар ажиллаж байсан талаарх нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсэн шийдвэрт өөрчлөлт оруулж Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Чацаргант бригадад 1983 оны 06 ******* сарын 25-ны өдроос 1983 оны ******* ******* сарын 31-ний өдрийг дуустал, 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 198******* оны ******* ******* сарын 31-нийг дуустал саальчнаар ажиллаж байсныг тогтоож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 ******* зүйлийн 116.2-т заасан “Шүүхийн шийдвэр  хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн  хуулийн шаардлага хангаагүй байх тул зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй байна гэж үзлээ.

            Хүсэлт гаргагч нь 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны ******* ******* сарын 31-нийг  дуустал Ховд аймгийн Мянгад сумын “Давшилт” нэгдэлд саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг  шүүхэд  гаргажээ.

             Хүсэлт гаргагчийн хүсэлтийг шүүх зарим хэсгийг нь хангаж   шийдвэрлэснийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гаргасан    гомдолдоо “Ховд аймгийн   Мянгад сумын “Давшилт” нэгдлийн Чацарганат бригадад 1983 оны 01 дүгээр сарын 01-нээс 1983 оны ******* ******* сарын 31-нийг дуустал, 1985 оны  01 дүгээр сарын 01-ний өдрөөс 198******* оны ******* ******* сарын 31-нийг дуустал саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгөхийг хүсэж байна.” гэжээ.

            Хүсэлт гаргагч ажиллаж байсан байдлаа нотлохоор тухайн үед нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн эх хувь /урианхай/, “МАХН-ын 20 ******* их хурлыг хөдөлмөрийн өндөр амжилтаар угтацгаая” гэх итгэл найдварын аяны уриа,Мянгад сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааны даргын шагналын гэрчилгээ,Мянгад сумын “давшилт” нэгдлийн зөвлөлөөс 1988 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр олгосон “Дурсамж”,Эмэгтэйчүүдийн чуулган уулзалтаар нягтлан бодогч Ж.Мөнхбаяр болон эмэгтэйчүүдтэй 198******* онд авахуулсан гэрэл зураг, 1985 онд Чацарганат багийн саальчидтай авахуулсан  гэрэл зураг, ХАА-д илгээлтээр гарсан хүүхдийн хувийн хэргийг 1984 оны 10 ******* сарын 22-нд захирал Кадараас байцаагч Я.Загдхүүгийн хүлээн авсан нэрс,198******* онд нэгдлийн гишүүдийн  Чацарганат хэсгийн хувийн хэргийг хүлээлгэн өгсөн баримт, хамт ажиллаж байсан 2   хүний тодорхойлолт, эцэг Н. нэгдэлд ажиллаж байсан 1984,1989 оны *******0 ******* дансны хуулбар, Гэрч ийн  Мянгад сумын “Давшилт” нэгдэлд 1983-1989 онуудад ажиллаж байсан *******0 ******* дансны хуулбар  зэргийг  шүүхэд   гаргаж өгч улмаар тодорхойлолт ирүүлсэн  2 хүнийг  гэрчээр асуулгажээ.

            Хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг гэрчийн “...Дээд талын олууллаа авахуулсан зураг нь 1989 оны Ховд аймгийн Мянгад сумын “Давшилт нэгдлийн Чацарганат бригадын хамт олон эмэгтэйчүүдийн чуулга уулзалтанд оролцож байхдаа авахуулсан зураг байна.Зүүн гар талын арын эгнээний эхний хүн нь буюу малгай, хошуу алчууртай байгаа хүн нь би байна. Дунд эгнээний голд зогсож байгаа,цайвар өнгийн малгай, ороолттой хүн нь Д. байна. Харин доод талын зургийг 1988 оны 5 сард Ховд аймгийн Дуут сумын амралтанд авахуулсан зураг байна.Д. нь баруун гар талаасаа хоёрт зогсож байна. Би зүүн гар талын эхэнд зогсож байна...” гэх мэдүүлэг, гэрч ийн ““...Дээд талын олууллаа авахуулсан зураг нь   Ховд аймгийн Мянгад сумын “Давшилт нэгдлийн Чацарганат бригадын хамт олон сумын төвд очсон хүмүүс байна. Оныг сайн санахгүй байна. Малчин эмэгтэйчүүдийн чуулга уулзалтанд оролцож байхдаа авахуулсан зураг байна.   Зүүн гар талын арын эгнээний эхний хүн нь буюу хар өнгийн малгайтай зогсож байгаа хүн нь би байна. Дунд эгнээний голд зогсож байгаа,бараан өнгийн монгол дээлтэй,цайвар өнгийн малгай, ороолттой хүн нь Д. байна. Харин доод талын зургийг 1988 оны 5 сард Ховд аймгийн Дуут сумын амралтанд авахуулсан зураг байна.Д. нь баруун гар талаасаа хоёрт зогсож байна. Би зүүн гар талын эхэнд зогсож байна... Д.ийн аавыг Готов гэж дууддаг байсан.Доржготов гэдэг нэртэй болохыг нь би сая мэдлээ...” гэх зэрэг гэрчүүдийн мэдүүлэгтэй харьцуулан судалж хүсэлт гаргагч Д.ийг Ховд аймгийн Мянгад сумын “Давшилт” нэгдлийн “Чацарганат” бригадад 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны ******* ******* сарын 31-ний өдрийг дуустал саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх  бүрэлдэхүүн дүгнэлээ

            Харин хэрэгт авагдсан 1981 оны 5 ******* сарын 04-ний өдөр нээлгэсэн Ховд аймгийн “Давшилт” нэгдэл гэсэн тамгатай хөдөлмөрийн дэвтэр, гийн тодорхойлолтыг нотлох баримтаар  үнэлээгүй болно.

            Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хүсэлт гаргагчийн шаардлагыг бүхэлд хангаж, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хүлээн авч шийдвэрлэв.

            Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн *******0200 төгрөгийг зохих данснаас гаргаж   түүнд буцаан олгох нь зүйтэй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16******* ******* зүйлийн 16*******.1.2-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

            1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 20 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 153/ШШ20/0003 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 ******* зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан “ ийг Ховд аймгийн Мянгад сумын “Давшилт” нэгдлийн “Чацарганат” бригадад 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны ******* ******* сарын 31-ний өдрийг дуустал, 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989  оны ******* ******* сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус  саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож” гэснийг ийг Ховд аймгийн Мянгад сумын “Давшилт” нэгдлийн “Чацарганат” бригадад 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны ******* ******* сарын 31-ний өдрийг дуустал саальчнаар ажиллаж байсан байдлыг  тогтоож”   Ховд аймгийн Мянгад сумын “Давшилт” нэгдлийн “Чацарганат” бригадад 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны ******* ******* сарын 31-ний өдрийг дуустал, 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 198*******  оны ******* ******* сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус  саальчнаар ажиллаж байсан байдлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.” гэснийг хүчингүй болгосугай. гэж тус тус өөрчлөлт оруулж, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

 

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн өмгөөлөгчийн давж заалдах шатны журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн *******0200 төгрөгийг зохих данснаас гаргаж Н.Очирбатад буцаан олгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16******* ******* зүйлийн 16*******.5, 1*******2 ******* зүйлийн 1*******2.1, 1*******2.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              М.НЯМБАЯР

          

            ШҮҮГЧИД                               Д.КӨБЕШ

                                  

                                                                        Н.ТУЯА