Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2020/00671

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 2020 оны 03 сарын 04 өдөр                     Дугаар 102/ШШ2020/00671                         Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар 

Нэхэмжлэгч:Хан-Уул дүүргийн 2 дүгээр хороо, Номун Виллаж 2 дугаар байрны 2 тоотод оршин суух, регистр 2, Ц овогт С.Б-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч:Баянгол дүүргийн 2 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Энгельс гудамж, ЭНГ 2 дугаар байрны 2 тоотод оршин суух, регистр 2, Б.М-Охолбогдох

 81 000 000 төгрөг гаргуулах тухай шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Батбилэг нар оролцов.

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч С.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Б.Б.Мд 2015 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 50 000 000 төгрөгийг, сарын 8 хувийн хүүтэй, 10 хоногийн хугацаатай зээлдүүлсэн, одоо Б.М-оос үндсэн зээлийн 50 000 000 төгрөг, зээлийн хүү 4 000 000 төгрөг, алданги 27 000 000 төгрөг нийт 81 000 000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

            Нэхэмжлэгч С.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Энэ мөнгөний эх үүсвэр нь миний хүү 2015 оны 03 сарын 09-ний өдөр Канадаас миний данс руу 75.000 доллар явуулж, би эхнэр хүүхэдтэй болно байр авъя гэж хэлээд над руу явуулсан юм, би 2015 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Б.М-д 50.000.000 төгрөгийг 10 хоногийн хугацаатай, 8 хувийн хүүтэй зээлдүүлж, 2015 оны 03 сарын 20-ны өдөр 54.000.000 төгрөг авах ёстой байсан боловч хугацаа дуусахад Б.М мөнгөө өгөөгүй, 2015 оны 4 дүгээр сарын 9-нд Мөнх гэдэг эгчтэйгээ хүрч ирээд манай эгч хөрөнгө оруулалт хийх гэж байгаа гэж хэлж Алтай констракшны байрыг барьцаанд аваад 140.000.000 төгрөгийг Мөнх-д зээлдүүлсэнТэгээд би өмнө нь зээлсэн Б.Мын зээлсэн 54.000.000 саяыг буцаан өгснөөр тооцож үлдэгдэл 86.000.000 төгрөгийг түүний эгч Мөнхцацралын данс руу шилжүүлсэн.Энэ хүмүүс мөнгөө өгөхгүй болохоор нь би түүний эгч Мөнх-ыг шүүхэд өгсөн.Энэ шүүх хуралд Б.М гэрчээр мэдүүлэхдээ Баярцэцэгээс авсан 54.000.000 төгрөг Мөнх-д хамаагүй, үүнийг би өөрөө Б-д төлнө гэж зээл авснаа хүлээн зөвшөөрсөн байгаа тул үндсэн зээл, хүүгийн хамт 54.000.000 төгрөг, алданги 27.000.000 төгрөг нийт 81.000.000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

Хариуцагч Б.М шүүхэд гаргасан тайлбартаа:С.Б нэхэмжилж байгаа 81 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, С.Б нь миний төрсөн эгч Б.Мөнх-д 2015 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр 140 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, бодит байдал дээр 86 000 000 төгрөг түүнд өгч миний зээлсэн 54 000 000 төгрөгийг хасч тооцно хэмээн тайлбарласан байдаг. Гэтэл 2018 оны 5 дугаар сард шүүхэд нэхэмжлэл гаргаж дээрх 54 000 000 төгрөгийг огт хасалгүйгээр Б.Мөнх-аас 140 000 000 төгрөг, хүү, алданги нийт 344 600 239 төгрөг гаргуулахаар хандсан юм.Уг маргааныг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх болон завж заалдах, дээд шүүхээс гэрээний дагуу 140 000 000 төгрөгөөс 54 000 000 төгрөгийг хасалгүйгээр шийдвэрлэсэн байдаг.Стардкредит ББСБ-ын захирал ажилтай С.Б нь төрсөн эгч дүүсийн хооронд нь төөрөгдүүлэн мэхэлж янз бүрийн зээлийн гэрээ байгуулж биднийг хохироож байна.С.Б нь 2018 оны 8 дугаар сарын 8-ны өдөр надаар 2015 оны 3 дугаар сарын 10-ны өдөр гэсэн огноотой зээлийн гэрээнд гарын үсэг зуруусныг хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэж байгаа бөгөөд ийнхүү гэрээг 3 жилийн дараа нөхөж хийхэд би гэрээний доод талд гараараа 2018 оны 8 дугаар сарын 8-ны өдөр байгуулсныг нотлох үүднээс тэмдэглэгээ хийсэн.С.Б нь 2015 оны 3 дугаар сарын 10-ны өдөр гэж нөхөн зээлийн гэрээнд гарын үсэг зуруулсан, хүчин төгөлдөр бус гэрээ, бодит байдал дээр зээлийн гэрээний үүргийг хангуулах хугацаа 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдөр дуусгавар болсноос хойш алдангийг хэрхэн яаж тооцоолж 27 000 000 төгрөг нэхэмжилсэн нь ойлгомжгүй, үндэслэлгүй байна.Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Б нь хариуцагч Б.М-д холбогдуулан үндсэн зээлийн 50 000 000 төгрөг, зээлийн хүү 4 000 000 төгрөг, алданги 27 000 000 төгрөг нийт 81 000 000 төгрөг гаргуулах шаардлагыг гаргажээ.

Хариуцагч Б.М нь С.Б-ээс 2015 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 50 000 000 төгрөгийг, 8 хувийн хүүтэй, 10 хоногийн хугацаатай зээлж авсан болох нь зохигчдын хооронд 2015 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хийгдсэн зээлийн гэрээ болон зээл хүсэгчийн өргөдөл, талуудын тайлбараар нотлогдож байх бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээ байгуулагдсан байна./хх 5/

Хариуцагч Б.М-ын эзэмшлийн Хаан банкин дахь 5023106981 дугаартай дансанд 2015 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Одко-с 50 000 000 төгрөгийн орлого хийсэн байгааг нэхэмжлэгч С.Б нь зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн мөнгө гэж тайлбарлаж байна./хх 10/

Дээрх зээлийн гэрээ, зээл хүсэгчийн өргөдөлд зурагдсан гарын үсэг болон Хаан банкин дахь дансанд 2015 оны 3 дугаар сарын 10-ны өдөр орсон 50 000 000 төгрөгийн орлогын талаар хариуцагч маргаагүй байгааг зээлдүүлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар мөнгийг зээлдэгчид шилжүүлсэн байна гэж үзнэ.

Зээлдэгч Б.М нь зээлийн гэрээнд заасны дагуу дээрх 50 000 000 төгрөгийг зээлдүүлэгч С.Б-т эргүүлж төлсөн тухайгаа баримтаар нотлоогүй байна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-т “Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно” гэж заасан байх бөгөөд зохигчдын хооронд хийгдсэн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.3-т зааснаар Б.М нь 50 000 000 төгрөгийг 8 хувийн хүүтэй зээлсэн байх 4 000 000 төгрөгийн хүү төлөх нь үндэстэй байна.

Зохигчид нь зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.18-д зээл, зээлийн хүүг төлөх хугацааг хэтрүүлбэл 0,5 хувиар алданги тооцохоор тохиролцсон байх бөгөөд Иргэнй хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 54 000 000 төгрөгийн 50 хувь болох 27 000 000 төгрөгийг алдангид тооцож шаардсан нь үндэстэй байна.

Иймд Б.М-оос үндсэн зээлийн 50 000 000 төгрөг, зээлийн хүү 4 000 000 төгрөг, алданги 27 000 000 төгрөг нийт 81 000 000 төгрөгийг гаргуулан С.Б-т олгох нь зүйтэй байна.

Хариуцагч Б.М нь шүүхэд гаргасан тайлбартаа “С.Б нь миний төрсөн эгч Б.Мөнх-тай 2015 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр 140 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, бодит байдал дээр 86 000 000 төгрөг түүнд өгч миний зээлсэн 54 000 000 төгрөгийг хасч тооцно гэсэн боловч 2018 оны 5 дугаар сард шүүхэд нэхэмжлэл гаргаж дээрх 54 000 000 төгрөгийг огт хасалгүйгээр Б.Мөнх-аас 140 000 000 төгрөг, хүү, алданги нийт 344 600 239 төгрөг гаргуулахаар хандсан маргааныг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх болон завж заалдах, дээд шүүхээс гэрээний дагуу 140 000 000 төгрөгөөс 54 000 000 төгрөгийг хасалгүйгээр шийдвэрлэсэн байдаг” гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн 102/ШШ2018/03405 дугаартай шийдвэрт “гэрч Б.М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ...2015 оны 3 дугаар сард С.Б-ээс хувиас нь 50 сая төгрөг зээлсэн, тухайн үедээ гэрээ үйлдээгүй, 2018 оны 8 дугаар сард уулзахдаа 2015 оны 3 дугаар сарын гэрээнд гарын үсэг зуруулсан, би 2015 оны 4 дүгээр сарын 9-нд 54 сая төгрөг төлөөгүй, хоосон баримтад гарын үсэг зуруулсан, миний зээлийг Мөнх-аар төлүүлэхээр тохироогүй, би С.Б эгчид зээлээ төлнө”, “...Иймд зээлдүүлэгчийн шилжүүлж өгсөн 86 000 000 төгрөгийн хэмжээнд хариуцагчийн үүргийг тодорхойлох нь зүйтэй” гэж дүгнээд Б.Мөнх-аас 180 906 240 төгрөгийг гаруулж С.Б-т олгож шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 36 дугаар магадлалд “Б.Мөнх-аас 122 082 240 төгрөгийг гаргуулан С.Б-т олгож” шийдвэрлэсэн байх бөгөөд энэхүү магадлалыг Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 001/ХТ2019/00641 дугаар тогтоолоор хэвээр үлдээж шийдвэрлэсэн байгааг дурдаж байна.

Тус шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У-ийн гаргасан хүсэлтийг хангаж, түүний хуульд заасан эрхийг хангаж, хэргийн баримттай танилцах хугацаа олгож шүүх хуралдааныг хойшлуулсан болно.

Мөн шүүгчийн туслах 2020 оны 3 дугаар сарын 3-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У-тай 99936116 дугаарын утсаар холбогдож шүүхэд ирж хэргийн материалтай танилцахыг сануулсан байна.

Гэтэл Э.У нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэргийн материалтай танилцах хуульд заасан эрхээ хэрэгжүүлэхгүй байгааг дурдах нь зүйтэй байна.