Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 183/ШШ2020/00687

 


2020 оны 03 сарын 20 өдөр                              Дугаар 183/ШШ2020/00687                                           Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн ..................... тоот хаягт оршин суух, Б-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул ,,,,,,,,,,,,,,,,,, байранд байрлах, М..........

 

Хариуцагч: С---- нарт холбогдох,

 

Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, ажилд эгүүлэн тогтоолгон, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, .............. өдрийн хуралдааны шийдвэрийн Б.........д сахилгын шийтгэл ногдуулж, ажлаас халах арга хэмжээ авахыг даалгасан хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч .........., хариуцагч ..........., хариуцагч ............ итгэмжлэгдсэн төлөөлөгч .........., нарийн бичгийн дарга Б.Золжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Монгол улсын иргэн Б нь 201.. оны ... дугаар сарын .-ний өдөр ......... компанийн гадаад улс дахь төлөөлөгчийн газрын ажилтнуудтай байгуулах Хөдөлмөрийн гэрээг 2018.10.01-2019.10.01-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай байгуулан тус компанийн ..............т менежерийн туслах ажилтны үүргийг гүйцэтгэх болсон. Нэхэмжлэгч нь гэрээний хугацаанд ажил үүргээ үр дүнтэй, зохих ёсоор биелүүлсээр ирсэн тул энэхүү гэрээг 2019.10.31-ний өдөр дахин нэг жилийн хугацаатай сунгаж байгуулсан. Гэтэл ............-ны өдөр .............хуралдаанаар нэр бүхий хүмүүсийг мөрийтэй тоглоом, казино тоглож ёс зүйгүй үндэслэл гаргасан талаар мэдээлсний дотор миний нэрийг дурдаж, улмаар .........-ийн гүйцэтгэх захирлын ......-ны өдрийн ... дугаартай тушаалаар намайг гадаад улсад ажил үүргээ гүйцэтгэж байхдаа мөрийтэй тоглоом буюу казино тоглож компанийн нэр хүндийг гутаасан, зохисгүй байдал гаргасан, .......... хуралдаанаар авч хэлэлцэн ёс зүйн хэм, хэмжээ зөрчсөн, хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргасан гэж ажлаас халсан нь үндэслэлгүй. Иймд намайг ажлаас халсан ...........ийн гүйцэтгэх захирлын .........-ны өдрийн тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан .............т хариуцсан менежерийн туслах ажилд эгүүлэн томилуулах. Мөн Хөдөлмөрийн гэрээний 5.1.1, 5.1.2-д заасан үндсэн цалин 990 000 вон, амжиргааны зардалд 2 310 000 вон нийт 3 310 000 вон буюу 7 756 800 төгрөгийн цалинг сард авч байсан. Гэвч 2019.11.12-ны өдөр хууль бус тушаал гаргаж, үндэслэлгүйгээр халсны улмаас цалин хөлс авахгүй хохирч байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-д “хуульд заасан тохиолдолд аж ахуйн нэгж, байгууллага, тэдгээрийн албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагааг хүчингүй болгох, үйл ажиллагаанаас учирсан хохирлыг гомдол гаргагчид нөхөн төлөх”, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажил байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорыг олгоно” гэж заасны дагуу ............. 2019.11.12-ны өдрөөс хойш шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговорыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх. Монгол улсын Засгийн газрын 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Б сахилгын шийтгэл ногдуулж, ажлаас халах арга хэмжээ авахыг даалгасан хэсгээс нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

 

Хариуцагч ,,,,,,,,,,,, шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Нэхэмжлэгч Б гүйцэтгэх захирлын 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ........ дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2 дахь заалтыг үндэслэн 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулан .................. менежерийн туслахаар түр томилсон. Нислэгийн давтамж нэмэгдэн зорчих урсгал ихсэж, ажлын ачаалал нэмэгдсэнтэй холбогдуулан Б харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээний хугацааг 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сунган ажиллуулсан ба мөн шалтгаанаар Хөдөлмөрийн гэрээний хугацааг харилцан тохиролцож 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Хөдөлмөрийн хугацаатай гэрээ дахин байгуулсан. ................ оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн хурлаар нэр бүхий хүмүүсийг гадаад улсад мөрийтэй тоглоом тоглож, ёс зүйн хэмжээ зөрчсөн тухай асуудлыг хэлэлцээд холбогдох албан хаагчдад зохих журын дагуу сахилгын шийтгэл ногдуулж, халах арга хэмжээ авахыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт даалгасан. Б-ыг мөрийтэй тоглоом тоглож, ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн нь тогтоогдсон гэж олон нийтэд мэдээллэсэн. ...........-ийн хөдөлмөрийн дотоод журмын 6 дугаар бүлэгт ажилтны хүлээх үүргийг тодорхойлж өгсөн ба 6.2.11-д “Аливаа байгууллага, хүмүүс, улс оронтой харилцах харилцаанд байгууллагын нэр хүнд, эрх ашгийг нэн тэргүүнд тавих”, түүнчлэн 11.9.10-д компанийн эр хүндийг гутаах үйлдэл нь хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох талаар заасан. Мөн ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 8.1-д ажилтан нь хөдөлмөрийн дотоод журам, ёс зүйн дүрэм, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл ............. ажилтан буюу нэхэмжлэгчийг мөрийтэй тоглоом тоглож, ёс зүйн зөрчил гаргасныг тогтоосон талаар олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээллэсэн нь компанийн нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн. ............... тэмдэглэл болон компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч буюу Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын .............. дугаартай албан бичгээр Б мөрийтэй тоглоом тоглосон нь тогтоогдсон байх тул халах арга хэмжээ авахыг даалгасан. Б-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 9.4.6-д компанийн нэр хүндийг гутаах, ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халсан болно. Иймд ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалт, Хөдөлмөрийн гэрээний 8.1, 9.4.6 дахь хэсэг, Компанийн дүрмийн 8.8.9, 8.8.11 дэх заалт, Хөдөлмөрийн дотоод журмын 6.2.11, 10.1.1в, 11.9.10 дахь хэсэг, Гадаад улс дахь төлөөлөгчийн газрын ажилтнуудад хүргүүлсэн. Гүйцэтгэх захирлын .......... дугаар албан бичиг, ........... дугаартай албан бичгийг тус тус үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан явдал нь хуулинд нийцэж буй тул Б -ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Хариуцагч ......... итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч Б нь .............. өдрийн тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд 2019.11.16-ны гаргасан байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2019.12.12-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж, хамтран хариуцагч оролцуулах тухай хүсэлтийг шүүхэд хандан гаргасан байх бөгөөд ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорыг .......-иас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Мөн ......... ямар нэг шийдвэр гаргасан мэтээр тайлбарлаж хамтран хариуцагчаар татсан байна. ......... хуралдаанаар асуудал хэлэлцэх хууль зүйн үндэслэлийн тухай хөндөн Б ажлаас халах талаар хуралдаж шийдвэр гаргасан ........... үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоож өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ................тэмдэглэлийг ........ шийдвэр гэж үзэн түүнийг хууль бус болохыг тус шүүхээр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т “Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд зааснаас бусад байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа болон тэдгээрийн гаргасан захиргааны актын талаар гаргасан гомдол” гэж, 13 дугаар зүйлийн 13.1-т “Энэ хуулийн 12 дугаар зүйлд заасан үндэслэлээр гаргасан нэхэмжлэл, хүсэлт, гомдлыг шүүх харъяалан шийдвэрлэнэ” гэж, 65 дугаар зүйлийн 65.1-т “шүүгч дараах тохиолдолд захирамж гарган нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж, 65.1.1-т “энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан хэргийн харъяалал зөрчсөн” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгчээс ..........т хандан гаргасан Б ажлаас халах талаар хуралдаж шийдвэр гаргасан ............. үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоож өгнө үү” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж авахаас татгалзаж өгнө үү” гэв.

 

Зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан нотлох баримтуудыг шүүх тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь хянаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б нь хариуцагч М холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр С хамтран хариуцагчаар татаж, нэхэмжлэгч нь С-т холбогдуулан Б-ыг ажлаас халах талаар хуралдаж шийдвэр гаргасан С үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэжээ.

 

Шүүх дараах хууль зүйн үндэслэлээр хариуцагч С холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч М-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ. Өөрөөр хэлбэл дээрх үндэслэлээр эрх нь зөрчигдсөн гэж үзэж нэхэмжлэгчийн өөрийнх нь тодорхойлсон этгээд хариуцагч болох юм.

 

Нэхэмжлэгч Б-ын С-д холбогдуулан гаргасан шаардлага нь шүүхийн хэлэлцүүлгээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-т заасан хэргийн харьяалал зөрчсөн үндэслэл тогтоогдож байх тул мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байх ба нэхэмжлэгч Б нь 2017 оны 12 сарын 15-ны өдөр ............... тоот тушаалаар .................. менежерийн туслахын ажилд томилогдон ажиллаж байгаад тус компанийн гүйцэтгэх захирлын 2019 оны ........ тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Хөдөлмөрийн дотоод журмын 6.2.11, 10.1.1.в, 11.9.10, Кампанийн дүрмийн 8 дугаар зүйлийн 8.8.9, 8.8.11 дэх заалт, хөдөлмөрийн гэрээний 8.1, 9.4.6 дахь заалт, ................. албан бичгийг тус тус үндэслэн 2019 оны 11 сарын 12-ны өдрөөөс ажлаас нь чөлөөлсөн байна.

 

Ажил олгогч болох М нь ажилтан Б-ыг гадаад улсад ажил, үүргээ гүйцэтгэж байхдаа мөрийтэй тоглоом буюу казино тоглож, компанийн нэр хүндийг гутаасан зохисгүй байдал гаргаж, улмаар уг асуудлыг .............. хуралдаанаар авч хэлэлцэн ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн гэж үзсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаал хууль зүйн үндэслэлтэй гэж тайлбарлаж байна.

 

Ажил олгогч нь батлагдсан бүтэц, ажилчдын орон тооны дагуу ажилтнаа өөрөө сонгож, хөдөлмөрийн гэрээ байгуулах эрхтэй ч ажилтны хөдөлмөрийн харилцааг цуцалж, дуусгавар болгосон үндэслэл, эрхийн акт нь хуульд нийцсэн байх учиртай.

 

Хэрэв ажилтан ажлаас буруу халагдсан гэж үзвэл ажил олгогчийн шийдвэрийг гардаж авсан, эсхүл ажил хүлээлцсэн сүүлийн өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гомдлоо гаргах эрхтэй болохыг Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан. Нэхэмжлэгч уг тушаалыг эс зөвшөөрсөн гомдлоо 2019 оны 11 сарын 15-ны өдөр буюу хуульд заасан хугацааны дотор гаргасан байх тул шүүх гомдлын үндэслэлийг хянан хэлэлцэв.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т “ажилтан ... хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заасан бөгөөд гэрээний талууд ажлын байр, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцож, зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасны дотор гэрээний 9.4.6-д “...компанийн нэр хүндийг гутаах...” нь ноцтой зөрчилд тооцохоор харилцан тохирсон байна. /хх-49-51/

 

Хариуцагч М нь ажилтан Б-т мөрийтэй тоглоом буюу козино тоглож компанийн нэр хүндийг гутаасан зохисгүй байдал гаргасан асуудлыг ............. хуралдаанаар авч хэлэлцэн ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн гэж үзэж, .................. тэмдэглэл болон ................ албан бичгээр Б-ыг ажлаас халах арга хэмжээ авахыг даалгасан гэх тайлбар хуульд нийцэхгүй.

 

Учир нь сахилгын зөрчил гаргагч нь хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй ажилтан, зөрчилд арга хэмжээ авах эрх бүхий этгээд нь тухайн ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулсан ажил олгогч байдаг. Харин дээрх эрх бүхий байгууллагын тэмдэглэл болон албан бичгийн агуулгаас үзэхэд ажилтны ёс зүйн алдаа гаргасан талаар мэдээлэл гэж үзэх үндэслэлтэй байна.

 

М-ийн ажилтны ёс зүйн дүрэм болон ёс зүйн хорооны ажиллах журмаас үзэхэд иргэн, албан тушаалтан, төрийн болон төрийн бус байгууллагаас М-ийн -ийн ажилтнуудын ёс зүйн зөрчлийн тухай гомдол, мэдээлэлийн хүлээн авч, шалган шийдвэрлэх чиг үүрэгтэйгээр ажилладаг байна.

 

Ёс зүйн хорооны ажиллах журмын 4.5, 4.6-д “...гомдол, мэдээлэлийг ажилтанд танилцуулж, хариу тайлбар авах зэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийсний дараа танилцуулга бичиж, нотлох баримт хангалттай бүрдсэн гэж үзвэл ёс зүйн хорооны хуралдаанаар хэлэлцэнэ.” гэж, 5.8-д “...ёс зүйн хорооны хуралдаанаар гомдлыг хянан хэлэлцээд ёс зүйн зөрчил гаргасныг тогтоож, Хөдөлмөрийн тухай хуульд заасан сахилгын шийтгэл ногдуулах, гэмт хэргийн шинжтэй бол холбогдох байгууллагад шилжүүлэх, ёс зүйн зөрчил гаргаагүй болохыг тогтоож гомдлыг хүчингүй болгох шийдвэрүүдийн аль нэгийг гаргана...” гэж тус тус заажээ. 

 

Хариуцагч М-ийн нь төрийн байгууллагаас ажилтын ёс зүйн алдаа гаргасан талаарх мэдээлэлийн дагуу ажилтан нь хөдөлмөрийн харилцаанд дагаж мөрдөхөөр тогтоосон хэм хэмжээг зөрчсөн,  ёс зүйн зөрчил гаргасныг шалгаж, тогтоосны дараа сахилгын шийтгэлийг ногдуулах байтал эрх бүхий байгууллага даалгасан гэх үндэслэлээр ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан нь хуульд нийцэхгүй юм.

 

Түүнчлэн нэхэмжлэгчийг ажлаас халсан тушаалд заасан зөрчлийг шалгасан талаарх материал, хэлэлцсэн хурлын тэмдэглэл, зөрчил гаргагчийн тайлбар зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг ажил олгогч шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөөгүй тохиолдолд хариуцагч тушаалын үндэслэлээ баримтаар нотлоогүй гэж үзнэ.

 

   Иймд нэхэмжлэгчийн хариуцагч М-ийн -д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Б-ыг М--ийн ............... менежерийн туслахын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69  дүгээр зүйлийн 69.1-т ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүний ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоно гэж заасан ба нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг тушаал гарсан өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл тооцоход 4 сар 8 хоног байх ба дундаж цалин хөлсийг нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарт үндэслэн Нийгмийн Хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан “дундаж цалин хөлс тодорхойлох журам“-ын 7 дахь хэсгийн “а”-д заасны дагуу тооцоход 9 868 688 төгрөгийг хариуцагч М-иас  гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгнээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй, ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй гэж заасан тул нэхэмжлэгч Б-ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид үүрэг болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Тухайн нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх маргааны төрөл тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага буюу үнэлэх боломжгүй шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид 172 849 төгрөг, нийт 243 049 төгрөгийг хариуцагчаас гаргуулж улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1, 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хариуцагч Засгийн газарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч  Б-ыг М -ийн ..................... менежерийн туслахын ажилд эгүүлэн тогтоосугай.

 

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар хариуцагч  М-иас нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2019 оны 11 сарын 12-ны өдрөөс 2020 оны 03 сарын 20-ны өдрийг хүртэл хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 9 868 688 төгрөгийг гаргуулж, Б-д олгосугай.

 

4. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч Б-ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид үүрэг болгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлгогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 243 049 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                               Д.МӨНХЦЭЦЭГ