Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 183/ШШ2020/00867

 


 

 

2020 оны 4 сарын 07 өдөр                                 Дугаар 183/ШШ2020/00867                                   Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

..дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг  даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ..дүүргийн 15 дугаар хороо, тоот хаягт оршин суух, Улаан А /-ийн нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: .. дүүргийн 5 дугаар хороо байрлах, Б газарт холбогдох,

 

Дуудлага худалдааг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нарийн бичгийн дарга Б.Золжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Монгол Улсын иргэн Г...миний бие төлбөр төлөгч П.Ааас 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хорих 409 дүгээр ангид үйлдэн олгосон итгэмжлэлийн үндсэн дээр энэхүү нэхэмжлэлийг гаргаж байгаа болно. Үндэсний хөрөнгө оруулалтын банкны нэхэмжлэлтэй П.Ат холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 172 869 955 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн иргэний хэргийг ..дүүргийн 2013 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 387 тоот шүүгчийн захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх захирамж, гүйцэтгэх хуудсын хамт бичигдэж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд төлбөр барагдуулах ажиллагааг хийж байгаа юм. Төлбөр авагч Үндэсний хөрөнгө оруулалтын банкнаас нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд П.А нь төлбөрийг тодорхой хэмжээгээр барагдуулж, одоо 35 992 774 төгрөгийн үлдэгдэлтэй болохыг тодорхойлсон. 2019 оны .. дүгээр сарын 12-ны өдөр Албадан дуудлага худалдааг зохион байгуулах тухай тогтоолыг үйлдээд төлбөр төлөгч П.А өөрт нь  мэдэгдэхгүйгээр дуудлага худалдааг зохион байгуулж, 2019 оны .. дүгээр сарын 29-ний өдөр тухайн үл хөдлөх хөрөнгийг иргэн Б.Амарбаясгалан худалдан авах эрхтэй болжээ. П.А нь 2019 оны .. дүгээр сарын 06-ны өдөр .. дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар 2 жилийн хорих ял авсан ба одоо хорих 409 дүгээр ангид байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд тавигдах нийтлэг шаардлагад шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тохиолдолд үндэслэлийг тухай хүнд мэдэгдэх, уг ажиллагаатай холбогдон үүсэх эрх, үүргийг тайлбарлах, хүндэтгэлтэй харьцах, өөрийн шаардлагыг үндэслэлтэй, ойлгомжтой хэлбэрээр илэрхийлэх үүрэгтэй байна. П.Аийн хувьд 75 настай ээж, насанд хүрээгүй 2 хүүгийн хамт амьдардаг байсан, тэрээр өрх толгойлсон эцэг хүн, тухайн байрыг худалдан борлуулснаар өнөөдөр дээрх гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй хүмүүсийн болон хоригдогч П.Аийн хууль ёсны эрх ашиг ноцтой зөрчигдөж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.2 дахь хэсэгт заасан төлбөр төлөгч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдах үед байлцах, холбогдох тэмдэглэл, бусад баримт бичигтэй танилцах, тэдгээрийн хуулбарыг авах, нэмэлт баримт бичиг гарган өгөх, амаар болон бичгээр тайлбар гаргах зэрэг эрх зөрчигдөж хоёр дуудлага худалдаа хууль бус явагдсан гэж үзэх үндэслэл үүсч байгаа тул хоёр дахь дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “.....дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 387 дугаар шийдвэрээр П.Ааас 173 381 105 төгрөгийг гаргуулж Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд олгохоор шийдвэрлэсэн бөгөөд төлбөрийг төлөөгүй тохиолдолд П.Аийн өмчлөлийн улсын бүртгэлийн .. дугаарт бүртгэлтэй ..дүүргийн ..м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэл хангахаар шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлөгч П.Ат шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдэн удаа дараа мэдэгдэл гардуулахад төлбөрийг төлөөгүй тул П.Аийн өмчлөлийн ..дүүргийн ..м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 16298832 дугаар тогтоолоор битүүмжилж, 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 16290832/221 дүгээр тогтоолоор хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай :уулийн 55 дугаар зүйлд зааснаар талуудад мэдэгдэхэд үнэлгээ харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.2-т заасны дагуу шинжээч томилж үнэлгээ тогтоолгохоор 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 138 дугаар тогтоолоор “Мөнх-Оргил трейд” ХХК-ийг шинжээчээр томилж, 131.500.000 төгрөгөөр үнэлэгдсэн. Төлбөр төлөгч П.Ат 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 4/18839 дугаар албан бичгээр үнэлгээний мэдэгдлийг гардуулахад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар 62.1-д заасны дагуу дээрх үнэлэгдсэн үнээс багагүй үнээр өөрийн эд хөрөнгөө 1 сарын хугацаанд бие даан худалдан борлуулах хугацааг авсан. Анхны албадан дуудлага худалдаа 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн ../1 дугаар тогтоолоор 2019 оны .. дүгээр сарын 01-ны өдрийн 10 цагт тус газар зохион байгуулагдах тухай тогтоол мэдэгдлийг 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр П.А биечлэн гардан авсан. Тус үл хөдлөх эд хөрөнгө нь албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй тул хоёр дахь албадан дуудлага худалдаа 2019 оны .. дүгээр сарын 12-ны өдрийн 12/1 дугаар тогтоолоор 2019 оны .. дүгээр сарын 29-ний өдрийн 10 цагт тус газар зохион байгуулагдах тухай тогтоол мэдэгдлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, 14.6-д заасны дагуу мэдэгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явц бүрд төлбөр төлөгч П А өөрийн биеэр оролцож байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийч 44.3-т иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухай арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно. 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно гэж заасан. Иймд хуульд заасан хугацаа хэтэрсэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

          Нэхэмжлэгч П.А  нь хариуцагч Б газарт холбогдуулан хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

          Хариуцагч Б газар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзэж, дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “...2019 оны .. сарын 12-ны өдөр албадан дуудлага худалдааг зохион байгуулах тухай тогтоол үйлдээд төлбөр төлөгч П.Ат мэдэгдэхгүйгээр дуудлага худалгааг зохион байгуулсан нь түүний хуулиар олгосон эрхийг зөрчсөн...” гэж тодорхойлжээ.

 

..дүүргийн шүүхийн 2013 оны 03 сарын 07-ны өдрийн 387 дугаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар П.Ааас 173 381 105 төгрөгийг гаргуулж, Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд олгохоор шийдвэрлэж, үүргийг барьцаа хөрөнгө болох улсын эрхийн бүртгэлийн ..  дугаарт бүртгэлтэй, ..дүүргийн 1 дүгээр хороо, Олимпийн гудамж, ..-А байрны .. тоот 127,3 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Б газар нь ..дүүргийн шүүхээс 2013 оны 06 сарын 06-ны өдөр олгосон 2794 дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай шүүгчийн захирамж /хх-39/, 224 дугаартай гүйцэтгэх баримт бичгийг /хх-35/ үндэслэн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг 2016 оны 09 сарын 02-ны өдрийн 16290832 дугаар тогтоолоор /хх-43/ үүсгэж, ажиллагааг явуулж байгаа болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч буюу төлбөр төлөгч П.А нь шүүхийн шийдвэрээр тогтоосон төлбөрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд шийдвэр гүйцэтгэлийн байгууллага үүргийг албадан гүйцэтгүүлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах үүрэгтэй бөгөөд хариуцагч байгууллага нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээг хуульд нийцүүлэн гүйцэтгэжээ.

 

Нэхэмжлэгч П.Ат 2019 оны 08 сарын 27-ны өдрийн 4/18839 дүгээр албан бичгээр үнэлгээний мэдэгдлийг гаргуулж, анхны албадан дуудлага худалдаа 2019 оны 10 сарын 15-ны өдрийн ../1 дугаар тогтоолоор 2019 оны .. сарын 01-ний өдрийн 10 цагт зохион байгуулагдах тухай тогтоол, мэдэгдлийг 2019 оны 10 сарын 17-ны өдөр төлбөр төлөгчид гардуулж, улмаар анхны дуудлага худалдаагаар барьцааны хөрөнгө болох үл хөдөлөх эд хөрөнгө худалдан борлогдоогүй тул хоёр дахь албадан дуудлага худалдааг 2019 оны .. сарын 12-ны өдрийн 12/1 дугаар тогтоолоор 2019 оны .. сарын 29-ны өдрийн 10 цагт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зохион байгуулах тухай тогтоол, мэдэгдлийг мөн оны .. сарын 14-ны өдөр П.Аийн ээж Р.Дүүриймаад хүлээлгэн өгч, тэмдэглэл үйлдэн гарын үсэг зуруулсан байна. /хх-129-131/

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, 14.6-д “...шийдвэр гүйцэтгэлийн мэдэгдэх хуудсыг дуудан ирүүлж гардуулах бөгөөд боломжгүй тохиолдолд биечлэн, эсхүл баталгаат шуудангаар хүргүүлнэ. Мэдэгдэх хуудсыг гардуулан өгвөл зохих хүн оршин суугаа газартаа байхгүй бол мэдэгдэх хуудсыг түүний хамт амьдардаг арван найман насанд хүрсэн хүнд хүлээлгэн өгч, тэмдэглэл үйлдэн гарын үсэг зуруулна.” гэж заасан ба шийдвэр гүйцэтгэгч нь тогтоол, мэдэгдлийг нэхэмжлэгчийн эх Р.Дүүриймаад гардуулж, тэмдэглэл үйлдсэн нь хууль зөрчөөгүй байна.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд төлбөр төлөгч П.А нь 2019 оны .. сарын 06-ны өдрийн .. дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019/ШШТ/946 дугаар шийтгэх тогтоолоор хорих ял шийтгэгдэж, эрх нь хязгаарлагдсан болох нь тогтоогдож байх хэдий ч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явагдаж байгаа мэдэж байсан тул төлөөлөгчөөр дамжуулан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд оролцох эрхээ хэрэгжүүлээгүйд хариуцагчийн буруутгах боломжгүй юм.  

 

Иймд хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх бичгийн нотлох баримтуудыг болон зохигчийн тайлбар зэргийг үндэслэн нэхэмжлэгч П.Аийн Б газарт холбогдуулан гаргасан хоёр дахь дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ..5 дугаар зүйлийн ..5.1, ..5.2.3, ..6, ..8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.4, 14 дүгээр зүйлийн 14.3, 14.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б газарт холбогдуулан гаргасан хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай П.Аийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ..9 дүгээр зүйлийн ..9.2, ..9.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.МӨНХЦЭЦЭГ