Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 211

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж, шүүгч Л.Баатар, И.Ганбат нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга Х.Дашням,

улсын яллагч О.Пүрэвсүрэн,

иргэдийн төлөөлөгч Д.Бадамцэцэг,

хохирогч Ч.Отгонзундуй,

гэрч Ч.Бямбасүрэн, Д.Мэндсайхан,

шүүгдэгч А.Зоригтбаатар, түүний өмгөөлөгч Э.Түмэнбаяр (Шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 1952),

шүүгдэгч А.Ганзориг, түүний өмгөөлөгч Ж.Энх-Амгалан (Шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 1851) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны А-1 танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Боржигин овогт Алтанчимэгийн Зоригтбаатарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5, 181.3, Мандал овогт Авирзэдийн Ганзоригийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2016 2601 1209 дугаартай 3 хавтаст хэргийг 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, Боржигин овогт Алтанчимэгийн Зоригтбаатар, Улаанбаатар хотод 1994 оны 12 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, эхнэр хүүхэд, эцэг, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Малчны 2 дугаар гудамжны 44 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар УБ94120214,

2. Монгол Улсын иргэн, Мандал овогт Аварзэдийн Ганзориг, Төв аймгийн Лүн суманд 1994 оны 6 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Малчны 2 дугаар гудамжны 154 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар НО94062515,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

1. Шүүгдэгч А.Зоригтбаатар нь;

-согтуурсан үедээ 2016 оны 5 дугаар сарын 13-ны орой Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Малчны 2-44 тоот хашааны гадна ээжээр хүүхдээ сахиулаад өөрөө архи уулаа гэх хувийн таарамжгүй харьцаанаас болж маргалдан Ч.Отгонзундуйгийн хэвлийн тус газар нь нэг удаа хутгалж биемахбодид нь хэвлийн хөндийг нэвтэрч ходоодны ар хана, бүдүүн гэдэсний хөндлөн хэсэг, сэмж гэмтээсэн хатгагдсан шарх, хэвлийн хөндийн цус хуралдалт /1700 мл/ бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан,

-согтуурсан үедээ А.Ганзоригтой бүлэглэн 2015 оны 9 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Сити цайны газрын хажууд бусдыг үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж тамхи өгсөнгүй гэх үл ялиг зүйлээр шалтаглан маргалдан, С.Батбаярын биемахбодид нь зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулын цус хуралт, баруун мөр, баруун, зүүн тохойны зулгаралт, А.Мөнхбатын биемахбодид нь хамар ясны хугарал, зулайн шархууд, зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулан, догшин авирлаж танхайрсан,

-согтуурсан үедээ 2015 оны 9 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Сити цайны газрын хажууд бусдыг үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж С.Батбаяр, А.Мөнхбат нартай тамхи өгсөнгүй гэх үл ялиг зүйлээр шалтаглан маргалдан, С.Батбаярын биемахбодид нь тархи доргилт, духны язарсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан, мөн С.Мөнхбатын биемахбодид нь тархи доргилт хамар ясны хугарал, зулайн шархууд, зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий  хөнгөн гэмтэл тус тус учруулан хүч хэрэглэн чулууг зэвсгийн чанартай хэрэглэн танхайрсан.

2. Шүүгдэгч А.Ганзориг нь согтуурсан үедээ А.Зоригтбаатартай бүлэглэн 2015 оны 9 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Сити цайны газрын хажууд бусдыг үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж тамхи өгсөнгүй гэх үл ялиг зүйлээр шалтаглан маргалдан С.Батбаярын биемахбодид нь зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулын цус хуралт, баруун мөр, баруун, зүүн тохойны зулгаралт, А.Мөнхбатын биемахбодид ньхамар ясны хугарал, зулайн шархууд, зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулан, догшин авирлан танхайрсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар болон хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг:

Шүүгдэгч А.Зоригтбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр гэртээ байж байгаад найз Мөнхбаттай уулзаад 3 шил пиво уусан. Сити цайны газрын хажууд явж байгаад Ганзориг, Золбоо нартай таарсан. ...3 залуу, нэг хүүхэн урдаас ирж байхаар нь уучлаарай ахаа, тамхи байвал тамхилаач гэж хэлсэн. Тэгсэн би чамд тамхи өгдөг хэн бэ гээд миний цээж рүү цохисон...боогоод хашаанд шахаад хавсарч унагаасан. Намайг босоход Ганзориг, Золбоо нар ирсэн. Хохирогч Мөнхбат миний баруун шанаа руу цохисон. ...Би зам гараад зугтаагаад явахад миний ардаас нуруу руу чулуу шидсэн. Би Хан Хөхий гэх нэртэй дэлгүүрийн үүдэнд очиж сууж байгаад босоод жижиг чулуу байхаар нь замын нөгөө тал руу шидсэн. Хүн оносон оноогүйг би сайн мэдэхгүй байна. 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр гэртээ байж байгаад ээж рүү залгахад, ээж Отгонзундуй ахын чинь хүүхэд Отгонбилэгийг харж байна, чи хаана байна гэхээр нь гэртээ байна, би очьё гэхэд ээж хүрээд ир гэж хэлсэн. Би гэрээсээ гараад Зүүн салааны 1 дүгээр автобусны буудал руу явж байгаад найз руугаа чи хаана байгаа юм бэ гэж асуухад манай найз гандан орох гээд явж байна гэсэн. ...Манай найз Соната-5 маркийн такси барьсан байсан. Би тухайн такситай гэрт буцаж очиход Отгонзундуй ах би чамайг ална, та нар яагаад ганц хүүхэд харж чаддаггүй юм гэж хэлэхээр нь би юу яриад байгаа юм бэ та гэсэн чинь Отгонзундуй ах намайг бариад авсан. Бид хоёр зууралдаж байхад Отгонзундуй ах миний хөл, шанаа руу цохисон. Би зугтаагаад хажуу талынхаа айл руу ороод айлгая гэж бодоод шүүгээ дээр нь байсан хутгыг аваад арын халаас руугаа хийсэн. Би тухайн айлаас гарахад Отгонзундуй ах хашааны гадаа гараад ирсэн...над руу тоосго аваад шидэхэд нь би бултсан. Отгонзундуй ах намайг дахин барьж аваад цамцаар дарахад би боолтонд орсон. ...Би халаасанд байсан хутгаараа нэг удаа хутгалсан, тэгээд би зугтаагаад явсан гэв.

Шүүгдэгч А.Ганзориг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Сити нэртэй цайны газар ороод Золбоотой гараад явж байхад Зоригтбаатартай таарсан. Зоригтбаатар, Батбаяр, Мөнхбат нартай маргалдсан. Би Золбоотой яагаад байгаа юм бэ гээд очиход Батбаяр намайг бариад...Мөнхбат миний хөлнөөс бариад унагаасан. Миний дээр дараад хэвтсэн, би тэд нартай зодолдоогүй гэв.

Хохирогч Ч.Отгонзундуй шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

Нийгмийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн талаар.

1.  Хохирогч А.Мөнхбатын;

- мөрдөн байцаалтад өгсөн: ...2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр...шугаманд явж байгаад 22 цагийн орчим ажлаасаа тараад аав Алтангэрэлийг гэрт нь хариулчихаад Батбаярын хамт микро автобусаар Баянхошуунаас-Шархад хүртэл 00 цаг хүртэл шугаманд явсан. Ажлаа дуусаад Баянхошууны тойргийн автобусны буудлын хажууд ирээд найз Түмэн-Өлзийтэй...бид хоёр таараад Баянхошууны хуучин нэрийг мэдэхгүй караокед Түмэн-Өлзий, түүний эхнэр Мандах, найз Тунгаа,...бид 5 ороод 1 цаг дуу дуулж Боргио гэсэн нэртэй 1 пиво уугаад гарах гэж байхад Батбаярын эхнэр Наранцацрал хүрээд ирсэн. Тэгээд 01 цагийн үед караокеноос гараад Баянхошууны тойрог дээр орхисон байсан автомашин руугаа явж байхад Сити хуушуур цайны газрын хажууд нэг улаан хар өнгийн цамцтай /Зоригтбаатар/ 175-180 см өндөртэй залуу зогсож байсан. Бид нар урдуур нь явсан чинь тэр залуу ирээд ганц тамхи байвал өгөөч гэхээр нь Батбаяр бид хоёр байхгүй гэж хэлээд яваад өгсөн. Тэгтэл араас та нарт л байхгүй гэж, муу пизда нар гээд доромжлоод байхаар нь бид буцаж очоод чи тамхи өгөхгүй гэсэн хүнийг ингэж доромжилдог юм уу гээд би цээж рүү нь түлхсэн чинь тойргийн автобусны буудлын тийшээ гүйгээд Сити хуушуур цайны газрын хажууд зогсож байсан 3 залууг...дагуулаад...хүрээд ирсэн. Тэгэхээр нь би та нар наад найзыгаа аваад явчих, бид нар асуудал гаргамааргүй байна гэхэд улаан цамцтай залуу /Зоригтбаатар/ нь Батбаярын толгой руу гараараа цохисон, тэгээд л гэнэт бүгд дайраад зодоон эхэлсэн. Би улаан цамцтай залуутай /Зоригтбаатар/ хувцаснаасаа барилцаж аваад байж байсан чинь гэнэт нөгөө залуу миний гарыг тавиулаад зам гараад гүйгээд явсан. Тэгэхээр нь би Батбаяр дээр очсон чинь цагаан цамцтай /Ганзориг/ залуутай зодолдож байсан. Би очоод хартал Батбаярын толгойноос цус гарч байхаар нь салгах санаатай зогсож байсан чинь араас нэг хүн чулуугаар толгой руу цохисон....Би гэмтэл согог судлалын үндэсний төв дээр очиж толгойдоо 3 оёдол,...Батбаяр толгойдоо 3 оёдол мөн тавиулсан. ...би улаан цамцтай залуу /Зоригтбаатар/ хувцаснаас барицалдаж авсан төдий, харин Батбаяр цагаан цамцтай залуу /Ганзоригтой/ зодолдоод байх шиг байсан. ...Намайг Батбаярыг салгах гээд зогсож байсан чинь араас чулуугаар цохисон, хэн цохисоныг мэдэхгүй байна. ...гомдол саналгүй... гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 23-24 дахь тал),

- шүүхийн хэлэлцүүлэгт 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр өгсөн: ...Батбаярыг Ганзориг нь эхлээд цохисон. Тэгээд зодоон эхлээд би Зоригтбаатартай барьцалдаж байхад Зоригтбаатар миний гарыг тавиулаад цааш гүйгээд замын цаанаас тоосгоны хэмжээтэй чулуу бариад гарч ирж байсан. Тэгээд би эргээд харсан чинь Батбаярын толгой хагарсан...доор нь орсон байсан. Би Батбаярыг татаж гаргаж байгаад толгойдоо цохиулаад ухаан алдсан. ...Би Зоригтбаатартай зодолдож байсан...толгойдоо 3 оёдол тавиулсан. Тухайн үед Зоригтбаатар бэлтгэлийн хар канттай цамцтай байсан. ...Зоригтбаатарыг хэл амаар доромжлоод хараагаад байхаар нь адилхан залуу хүн байж архи ууж байхаар тамхиа аваад татаач гэж хэлэх гэж очсон. ...Тэгээд би Зоригтбаатарын цээж рүү гараараа түлхсэн... гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 112-115 дахь тал),

- сэжигтнээр мөрдөн байцаалтад өгсөн: ...Ганзориг, Золбоо нар ирээд та нар яагаад манай найзыг зодоод байгаан гэж хэлээд Батбаярыг Ганзориг нь нүүрэн тус газар нь цохиод авсан. Би Зоригтбаатартай маргалдаад байж байсан чинь Зоригтбаатар цаашаа зам гараад зугтаад яваад өгсөн. ...Батбаярын толгойг хэн нэг нь хагалах шиг болсон. Тэгэхлээр нь би Батбаярыг...босгох гээд зогсож байсан чинь араас хэн нэгэн миний толгойг хагалсан. ...Намайг эхлээд Зоригтбаатар хэд хэдэн удаа нүүрэн тус газар цохисон...дараа нь толгойгоо хагалуулсан. Хэн миний толгойг хагалсан талаар мэдэхгүй. ...Батбаяртай Ганзориг гэх залуу зодолдоод байсан, хэн толгойг нь хагалсан талаар мэдэхгүй байна. ...Наранцацрал надад хэлэхдээ чиний толгойг Зоригтбаатар чулуугаар хагалсан гэж хэлсэн. ...Мөн Зоригтбаатар надад хэлэхдээ би таны толгойг хагалсан юм гэж хэлсэн... гэх мэдүүлэг. (2 дугаар хавтаст хэргийн 219-220 дахь тал)

2. Хохирогч С.Батбаярын:

- мөрдөн байцаалтад өгсөн: ...2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр...Мөнхбаттай Баянхошуу-Шархад чиглэлд 00 цаг хүртэл явж байгаад буугаад Баянхошууны хуучин эцсийн караокед Түмэн-Өлзийгийн эхнэр Мандахаа, түүний найз Тунгаа бид 5 орсон. Тэгээд 02 цагийн орчим гараад зам хөндлөн гарч автомашинаа авах гээд Түмэн-Өлзий, Мөнхбат, Наранцацрал бид 4 явж байхад Сити хуушуур цайны газрын хажууд биеийн тамирын хувцастай /Зоригтбаатар/ 175-180 см өндөртэй залуу бид нараас ганц ширхэг тамхи өгчих гэсэн...бид тамхи байхгүй гээд өнгөрөөд яваад өгсөн чинь араас доромжлоод байсан. Тэгэхээр нь Мөнхбат бид хоёр буцаж очоод чи яагаад бид нарыг доромжлоод байгаа юм бэ, чи зүгээр цаашаа яв гээд Мөнхбат түлхсэн чинь нөгөө залуу Сити цайны газрын хойшоо гүйгээд явсанаа 3 залуу...дагуулаад хүрээд ирсэн. Тэгэхээр нь Мөнхбат за одоо зүгээр наад найзыгаа аваад явчих гээд хэлсэн чинь цагаан цамцтай залуу /Ганзориг/ нь миний нүд рүү гараараа цохиод тэгээд зодоон эхэлсэн. Надтай цагаан цамцтай залуу /Ганзориг/ зодолдоод дээр доороо орж байсан чинь Мөнхбат салгах гээд ирээд тэр залуугаас салгаад зогсож байсан чинь гэнэт...чулуугаар цохиод авсан. Би хэн цохисоныг нь хараагүй. Тэгээд нөгөө цагаан цамцтай залууг /Ганзориг/ зугтахаар нь араас нь гүйж байгаад барьж авахад миний нүд рүү гараараа цохисон. ...надтай зодолдсон залууг Ганзориг, Мөнхбаттай зодолдсон нь Зоригтбаатар гэх залууг санаж байна. ...Надад гомдол санал байхгүй... гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 28-30  дахь тал),

- шүүхийн хэлэлцүүлэгт 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр өгсөн: ...Зоригтбаатар тамхи асуусан байхгүй гэсэн чинь Зоригтбаатар тамхигүй явдаг гээд хэл амаар доромжилсон. Би чи зүгээр чимээгүй яв гэсэн чинь хажуугаар гүйгээд найз нартаа энэ хүмүүс намайг бүлэглээд байна гэсэн. Тэгээд Ганзориг ирээд миний нүд рүү цохиод дээр доороо ороод зодолдсон. А.Мөнхбат намайг босгоход миний толгой хагарсан байсан. Яаж хагарсаныг би мэдэхгүй. Өмнө нь Мөнхбатын толгой хагарсан байсан. Ганзориг намайг цохисон, учир нь тэр найз охинтойгоо цуг явж байсан... гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 112-115 дахь тал),

- яллагдагчаар мөрдөн байцаалтад өгсөн: ...Ганзориг намайг гэнэт заамдаад газар унагаасан. Тэгэхлээр нь би зөрүүлээд хувцаснаас нь заамдаад газар ноцолдсон. Ганзориг миний нүүрэн тус газар хэд хэдэн удаа гараараа цохисон. Би Ганзоригоос салах гээд ноцолдоод байж байсан чинь хойноос нэг хүн чулуугаар толгой хагалсан. Тухайн үед хэн хагалсан талаар бол хараагүй. ...Мөнхбатын толгойг бас хэн хагалсан талаар мэдэхгүй байна. ...манай эхнэр Наранцацрал надад хэлэхдээ Зоригтбаатар миний толгойг хагалсан гэж хэлсэн. Миний биед учируулсан...зүүн нүдний дээд доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулын цус хуралт гэмтлийг Ганзориг учруулсан... гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 227 дахь тал),

3. Гэрч Х.Наранцацралын:

- мөрдөн байцаалтад өгсөн: ...2015 оны 9 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө 01 цаг 30 минутын үед Мөнхбат, Түмэн-Өлзий нөхөр Батбаяр бид 4 караокеноос гараад...Сити цайны газрын орчим явж байсан чинь Алаг нүдэн гэх нэртэй улаан канттай хар өнгийн биеийн тамирын өмдтэй, 170-175 см өндөртэй залуу /Зоригтбаатар/ тааралдсан. Тэр залуу бид нарын хажууд ирээд ганц тамхи байвал өгөөч гэхээр нь Мөнхбат надад тамхи байхгүй гэж хэлээд бид 4 цаашаа алхаад явж байтал нөгөө Алаг нүдэн гэх залуу араас та нар тамхигүй явдаг хэн бэ?, муу шээснүүд гээд байхаар нь бид 4 буцаж очоод Мөнхбат Чи юу гээд байгаа юм бэ гээд цээж хэсэг рүү нь гараараа түлхтэл Алаг нүдэн гэх залуу тойроод гүйгээд явсанаа цаанаас цагаан цамцтай 160-165 см өндөртэй, хар хоолойтой цамцтай, 160-165 см өндөртэй хоёр залуу, цагаан куртиктэй нэг эмэгтэйг дагуулаад хүрч ирсэн. Хүрч ирснээ та нар яагаад манай найзыг зоддог юм гээд манай нөхөр Батбаярыг цагаан цамцтай, 160-165 см өндөртэй, найз охинтойгоо явж байсан залуу /Ганзориг/...зодоод эхэлсэн. ...манай нөхөр Батбаяр, найз Мөнхбат нарын толгойг хагалсан хүн бол Зоригтбаатар гэдэг залуу... гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 31-32 дахь тал),

- шүүхийн хэлэлцүүлэгт 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр өгсөн: ...Зоригтбаатар тамхи гуйгаад хэрүүл хийсэн. Байхгүй гэхэд хэл амаар доромжилсон. Тэгээд Мөнхбат чи юу гээд байгаа юм гээд цээжин дээр нь хүрсэн чинь тойрч гүйгээд цаана зогсож байсан Ганзориг, Золбоо нарт намайг бүлэглээд байна гэж хэлсэн. Тэгээд зодоон эхэлсэн. Мөнхбат Зоригтбаатарыг хөөсөн чинь зам гараад зугтсан. Ганзориг нь Батбаяртай барьцалдаад газар унасан. Зоригтбаатар замын цаанаас чулуу бариад гарч ирээд Батбаярын толгойг хагалсан. ...манай нөхрийг найз Мөнхбат Ганзоригоос салгаж байх хооронд Зоригтбаатар дахиж чулуу барьж ирээд Мөнхбатын толгойг хагалсан. Тухайн үед Зоригтбаатар ганцаараа чулуу бариад гүйж байсан... гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 115-116 дахь тал),

- яллагдагчаар мөрдөн байцаалтад өгсөн: ...Ганзориг гэх залуу Батбаяртай маргалдаад байсан. Нэг харсан чинь тэр хоёр нэг нэгнийхээ дээр доор гараад байсан. ...Зоригтбаатар замын цаанаас гартаа чулуу барьж ирээд манай нөхөр Батбаярын толгойг чулуугаар хагалаад дараа нь урагшаа дахиад гүйж явсанаа чулуу бариад буцаж ирээд Мөнхбатын толгойг хагалсан. Батбаяр, Мөнхбат нарын толгойг чулуугаар нэг нэг удаа цохиод хагалсан. ...Хэрэг болох үед замын гэрэлтүүлэг ассан байсан болохоор үзэгдэх орчин сайн байсан. Батбаярын биед учирсан толгойн гэмтлийг Зоригтбаатар, бусад гэмтлийг Ганзориг учруулсан. Мөнхбатын биед учруулсан гэмтлүүдийг Зоригтбаатар л учруулсан... гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 241-242 дахь тал),

4. Гэрч Ц.Энхбаярын мөрдөн байцаалтад өгсөн: ...Ганзоригийг нэг эрэгтэй ах доороо оруулсан зодож байсан. Тэгсэн цаанаас Зоригтбаатар гарч ирээд бас нэг өндөр, шар залуутай зодолдоод эхэлсэн. ...Ганзориг, Зоригтбаатар хоёр Мөнхбат, Батбаяр хоёртой нэг нэгээрээ зодолдож байсан... гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 42-44 дэх тал),

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 13324 дугаартай актад

...Хэсэг газрын үзлэгт: зулайн зүүн хэсэгт мэс заслын 3 оёдол бүхий шархтай, мөн 3Ч2см өнгөц шарх, зулгаралттай, цус шүүрсэн байдалтай, тэр хэсэгт нилэнхүйдээ хавдартай.

2015.09.15-ны өдрийн Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хүлээн авахын эмчийн үзлэгт онош: хуйхны няцарсан шарх, тархи доргилт, цээжны зөөлөн эдийн гэмтэл гэжээ.

2015.09.15-ны өдрийн Гэмтэл согог судлалын үндэсний төвийн толгойн толгойн КТГ-д...хамар ясны баруун хажуу хана хугаралтай...2 нүдний ухархайн дотор хана хуучин хугаралтай, тархины бор ба цагаан эдийн ялгарал буурсан, бага зэргийн хавантай...зүүн талын хөхлөг сэртэнгийн агааржилт буурсан...гэжээ. ...ДҮГНЭЛТ:

1. Мөнхбатын биед тархи доргилт, хамар ясны хугарал, зулайн шархууд, зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээч эмч Б.Ундармаагийн гаргасан дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 57 дахь тал),

- Шинжээч эмч Б.Ундармаагийн мөрдөн байцаалтад өгсөн: би 2015 оны 9 дүгээр сарын 15-нд Мөнхбатыг өөрийн биеэр үзээд түүний биед учирсан гэмтэл, компьютер томографийн шинжилгээний хариу зэргийг үндэслэн дүгнэлт гаргасан. Мөнхбатын биед баруун зулай хэсгийн шархтай, зулгаралттай, зөөлөн эдийн няцралттай байсан. Энэ нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ... гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 65 дахь тал),

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 13326 дугаартай актад

...Хэсэг газрын үзлэгт: духны баруун дээд үстэй хэсэгт мэс заслын 3 оёдол бүхий шархтай, шарх орчимд хавдартай, зүүн нүдний дээд доод зовхи хавдартай, нүд нээгдэхгүй, хөх ягаан цус хуралттай, дээд уруулын дотор зүүн талд 0,5Ч05см улаан хүрэн цус хуралттай, баруун мөрний шонтон хэсэгт 3Ч0,2см, баруун тохойн ар дунд хэсэгт 1Ч1см, дээд хэсэгт 0,2Ч5см босоо, зүүн тохойн ар дунд хэсэгт 0,5Ч0,5см улаан хүрэн цус хуралттай.

2015.09.15-ны өдрийн Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хүлээн авахын эмчийн үзлэгт онош: нүүрний няцарсан шарх, тархи доргилт гэжээ.

2015.09.15-ны өдрийн Гэмтэл согог судлалын үндэсний төвийн толгойн КТГ-д:...зүүн нүдний алимны эргэн тойронд зөөлөн эдэд хаван хавдартай...тархины бор ба цагаан эдийн ялгарал буурсан, бага зэргийн хавантай...гэжээ ...ДҮГНЭЛТ:

1. Батбаярын биед тархи доргилт, духны язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулын цус хуралт, баруун мөр, баруун, зүүн тохойны зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэсэн шинжээч эмч Б.Ундармаагийн гаргасан дүгнэлт. (1 дүгээр хавтаст хэргийн 50 дахь тал),

- Шинжээч эмч Б.Ундармаагийн мөрдөн байцаалтад өгсөн: ...би 2015 оны 9 дүгээр сарын 15-нд С.Батбаярыг өөрийн биеэр үзлэг хийсэн. Тухайн хүний биед байх зовиур, компьютер, томографийн шинжилгээ, биед үүссэн гэмтэл зэргийг үндэслэн дүгнэлтийг гаргасан. С.Батбаярын биед үүссэн гэмтэл нь тухайн цаг үед үүссэн байх боломжтой. Биед учирсан гэмтэл мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Мохоо зүйл гэдэг нь иргүй мохоо зүйлийг хэлдэг... гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 66 дахь тал),  

 

7. А.Золбоогийн мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: ...2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр...Нийслэл нэртэй 3 литрийн том савтай пиво аваад Ганзоригийн хашааны ар талд нь гудамжинд Ганзориг бид хоёр хувааж уугаад...00 цагийн орчим Ганзориг, Одончимэг бид 3 Баянхошууны тойргийн хажууд байрлах Сити нэртэй цайны газар орж хуушуур авч идээд 00 цаг 30 минутын орчим уг цайны газраас гартал урдаас Зоригтбаатар гараад ирсэн. Тэгээд бид 4 ярилцаад зогсож байгаад би бие засах гээд ганцаараа яваад ирэхэд Зоригтбаатар 3 залуутай маргалдаад байх шиг байсан. ...Зоригтбаатар өндөр шар царайтай ах /Мөнхбат/ хоёр нэг нэгнийгээ хоолойноос нь боосон байдалтай байхаар нь Ганзориг бид хоёр яваад очсон гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 93-94 дэх тал),

 ...Ганзоригийг зодолдоод байхаар нь би очоод салгах гэсэн чинь...Наранцацрал гэх эмэгтэй миний цамцыг ураад тайлаад авсан...би салгахгүй бол болохгүй гэж хэлээд зогсож байсан чинь хажуугаас манай найз Энхбаяр ирээд намайг салгаад...аваад явсан. Тэгээд буцаад ирэхэд Ганзориг, Зоригтбаатар хоёр зодолдож байсан. Цагдаагийн машин хүрч ирээд Ганзориг бид хоёрыг авч явсан. Харин Зоригтбаатар цаашаа зугтаад яваад өгсөн гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 95 дахь тал),

...Намайг зодоон болсон газар очиход нэг нь замын хажуу талд явган сууж байсан. Харин нэг нь Ганзоригийн дээр гараад зодоод байх шиг байсан гэх мэдүүлэг.  (2 дугаар хавтаст хэргийн 237, 238 дахь тал),

 

8. А.Ганзоригийн мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр өгсөн: ...2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр...Золбоо дэлгүүрээс Нийслэл нэртэй 3 литрийн том савтай пиво нэг ширхэгийг авчирсан. Тэгэхээр нь Золбоо бид 2 хувааж уугаад буцаад манай гэрт  орж байж байгаад 00 цаг 30 минутын орчим гэрээсээ цагаан цамц, саарал өнгийн жинсэн өмд, хар пүүзтэй гараад Сити хуушуур цайны газар орж хоол идчихээд 01 цагийн орчим уг цайны газраас гараад Зоригтбаатартай таараад ярилцаж зогсож байсан чинь Зоригтбаатар...цайны газрын хажууд байсан гурван залуу нэг эмэгтэй хүмүүс дээр очоод тамхи асуугаад байх шиг байсан, тэгсэнээ гэнэт Зоригтбаатарыг өндөр шар царайтай залуу хоолойноос нь боож унагаад байхаар нь Золбоо бид хоёр очсон. ...Зоригтбаатар хэлэхдээ өндөр биетэй шар царайтай Мөнхбат гэх хүний толгойг чулуугаар цохисон гэж хэлсэн. Батбаярыг чулуугаар цохисон хүнийг мэдэхгүй байна... гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 84, 85 дахь тал),

...би Зоригтбаатарыг салгах гэж очоод Батбаяртай зодолдсон. Намайг цохиод боогоод унагаасан. Би тухайн үед цагаан цамцтай байсан. Намайг Батбаяртай зодолдоод доор нь орсон байхад түүний толгойноос цус гараад миний дээр дусалж байсан... гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 111 дэх тал),

 

9. А.Зоригтбаатарын мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр өгсөн: ...2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр гэрээсээ...аdidas гэсэн бичигтэй улаан өнгийн канттай хар биеийн тамирын цамц, хар өнгийн жинсэн өмд, цагаан өнгийн пүүзтэй гарсан. 19 цагийн орчим Цамбагаравын автобусны буудлын...ойролцоо нэрийг нь мэдэхгүй караокед орж найз Мөөгийтэй уулзаад Нийслэл нэртэй 3 шил пиво ууж байгаад...00 цагийн орчим...гараад...01 цагийн орчим Сити хуушуур цайны газраас хуушуур авч идэх гээд явж байсан чинь Ганзориг, Золбоо, Одонтуяа нартай тааралдсан. Тэгээд тамхи татах гээд нөгөө хэдээс хол алхаад явж байхад хажуугаар...4 хүн явж байхаар нь би өндөр нуруутай эрэгтэй хүнээс ах ганц тамхи байвал өгөөч гэж асуусан чинь юу гэнээ би чамд тамхи өгдөг хэн бэ гээд намайг хоолойноос боосон...тэгсэн манай найз Ганзориг, Золбоо, Одончимэг 3...гүйж ирсэн. ...би өндөр нуруутай эрэгтэй хүнтэй /Мөнхбат/ зодолдоод дийлэхгүй байхаар нь зам гараад зугтаад...Төрийн банкны хаалганы урд талд 5 минут орчим сууж байгаад буцаад замын хажуу талд байсан жижиг чулууг аваад өндөр биетэй шар царайтай эрэгтэй рүү чулуугаа шидсэн...тэгэхэд тэр залуу толгойгоо бариад байх шиг байсан. Ганзориг тэр үед жижигхэн биетэй, намхан залуутай /Батбаяр/ зодолдоод байсан. Золбоо замын хажууд...зогсож байсан... гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 88, 89 дэх тал),

...би тэр өдөр...Мөнхбат гэдэг ахтай л маргалдаад хоорондоо зодолдсон. ...Зодоонд Энхбаяр оролцсон зүйл байхгүй, Ганзориг бид хоёр л оролцсон. ...Намайг харж байхад Ганзориг Батбаяр гэх ахтай дээр доороо орсон байдалтай зодолдож байсан. Золбоо зодоонд оролцоогүй, харин ч салгах гээд Мөнхбат, Батбаяр нартай хамт явж байсан. Наранцацрал гэх эмэгтэйтэй маргалдаад байх шиг байсан... гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 90 дэх тал),

би Мөнхбат, Батбаяр гэх хоёр хүнээс тамхи гуйгаад очсон чинь би чамд тамхи өгдөг хэн бэ? Пизда минь зайл гэж хэлэхээр нь маргалдаж зодолдсон... гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 91 дэх тал),

10. Хохирогч А.Мөнхбат, С.Батбаяр нарын цагдаагийн байгууллагад хандаж гаргасан өргөдөл (1 дүгээр хавтаст хэргийн 3-4), гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 2), хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 9-10), гэрэл зургийн үзүүлэлт (2 дугаар хавтаст хэргийн 22-23), гэрэл зургаар сэжигтэй этгээдийг таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургууд (2 дугаар хавтаст хэргийн 24-48), эд зүйл хураан авсан тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 17), эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол (1 дүгээр хавтаст хэргийн 21), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн шинжээчийн 8702, 8703 дугаартай дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 64 дэх тал),

- Хохирогч А.Мөнхбатын иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 110), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 111), шийтгэх тогтоолын хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 122-126, 1 дүгээр хавтаст хэргийн 157-166), эмнэлэгт хэвтэж сувилуулсан талаарх баримт (1 дүгээр хавтаст хэргийн 199-206), хохирлын баримт (1 дүгээр хавтаст хэргийн 247, 248), хохирлын мөнгө хүлээн авсан баримт (1 дүгээр хавтаст хэргийн 242), цагдаагийн байгууллагад хандаж гаргасан хүсэлт (1 дүгээр хавтаст хэргийн 5),

- Хохирогч С.Батбаярын иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 108), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 112), шийтгэх тогтоолын хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 127-130, 151-153), Цагдаагийн байгууллагын гэмт хэрэг, захиргааны зөрчлийн талаарх мэдээлэл, бүртгэлийн системийн баримт (1 дүгээр хавтаст хэргийн 174-180), эмнэлэгт хэвтэж сувилуулсан талаарх баримт (1 дүгээр хавтаст хэргийн 190-197), хохирлын баримт (1 дүгээр хавтаст хэргийн 245, 246), хохирлын мөнгө хүлээн авсан баримт (1 дүгээр хавтаст хэргийн 243), цагдаагийн байгууллагад хандаж гаргасан хүсэлт (1 дүгээр хавтаст хэргийн 6).

 

Хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийн талаар.

1. Хохирогч Ч.Отгонзундуйгийн мөрдөн байцаалтад өгсөн: ...Зоригтбаатар бол манай эгч Алтанчимэгийн том хүү байгаа юм. Манай охин Нарангоо авто аваарт ороод гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байсан учир 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 10 цагт...гэрээсээ гараад охин Нарангоог...эргэж...тэндээ 13 цаг хүртэл...байсан. Дараа нь Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Зүүн салаанд байх Баттогтох гэх айлд хөдөөнөөс авчирсан сүүгээ аваачиж өгөөд тэндээ нэрийг нь мэдэхгүй нэг шил архи уусан, мөн...дүү Ууганбаярын гэрт очоод нэрийг нь мэдэхгүй 2.5 литрийн нэг ширхэг пивоноос 2 удаа аягаар уусан. Би баруун салаанаас гэртээ харих гээд автобусны буудлын хажууд зогсож байсан чинь манай охин Нарангоо миний гар утас руу залгаад Алтанчимэг эгч намайг харж чадахгүй гэнээ гэж хэлэхээр нь би Алтанчимэгийн гэр болох Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Малчны 2-44 тоотод 20 цагийн орчим очсон. Намайг Алтанчимэгийн гэрт очиход гурван бага насны хүүхэд байсан. Тэгэхээр нь би Зоригтбаатарыг байгаа юм байх гэж бодоод та нар яагаад миний хүүхдийг харж чадахгүй байгаа юм гэж хэлээд орилсон чинь Алтанчимэгийн бага хүүхдүүд гүйгээд гараад явсан. Би Алтанчимэгийн гэрээс гарсан чинь Зоригтбаатар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай, нэрийг нь мэдэхгүй жижиг тээврийн хэрэгсэлээс буугаад  хашаагаар орж ирсэн. Би Зоригтбаатарын дэргэд очоод та нар яагаад ганц хүүхэд эмнэлэгт харж чаддаггүй юм бэ гэж хэлсэн чинь Зоригтбаатар та нар яагаад намайг ингэж байдаг юм бэ гэж хэлээд намайг хувцаснаас заамдаж аваад хөл рүү өшиглөсөн. Намайг Зоригтбаатартай маргалдаад хашаанд байж байсан чинь Бямбасүрэн эгч, түүний нөхөр Мэндээ нар ирээд бид хоёрыг салгасан. Зоригтбаатар хашаанаас гараад явсан, хэсэг хугацааны дараа Зоригтбаатар хашааны гаднаас чамайг ална, гараад ир гээд байсан. Тэгэхээр нь би хашаанаас гарсан чинь Зоригтбаатар баруун гартаа хутга барьсан байдалтай байсан. Би эхэндээ хутгыг нь анзаараагүй шууд Зоригтбаатарын хажууд яваад очсон чинь хэвлий хэсэг руу нэг удаа хутгаараа хутгалсан. Намайг хутгалсаны дараа Зоригтбаатар дахиад хутгалах гээд байхаар нь өөрийгөө хамгаалаад газар байсан жижиг чулууг аваад далайсан чинь Зоригтбаатар цаашаа гудамж өнгөрөөд хутгатайгаа гүйгээд явсан. ...Зоригтбаатар миний хэвлийн тус газар нэг удаа хутгалсан, өөр ямар нэгэн зодож цохисон зүйл байхгүй. Зоригтбаатар намайг яваад очсон чинь баруун талдаа барьж байсан хутгаараа урагшаа чичиж хутгалсан. Намайг Зоригтбаатар өөрөө хутгалсан, тэрнээс би хутга руу нь явж орсон зүйл огт байхгүй ээ. Зоригтбаатар бол их согтуу байсан, өөрийн гэсэн ухаантай байсан талаар нь бол мэдэхгүй байна. Би бол архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Гэхдээ өөрийн гэсэн ухаантай, болсон явдлыг бүгдийг нь мэдэж байсан... гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 167-169 дэх тал),

2. Гэрч Ч.Бямбасүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: ...2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр миний дүү Отгонзундуй орой 19 цагийн орчим...манай гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай ирсэн. Манай гэр Алтанчимэгийн гэртэй нэг хашаанд байдаг. Зоригтбаатарын ээж Алтанчимэг тэр өдөр Отгонзундуйгийн авто осолд орсон охиныг харах гээд гэмтэл согог судлалын үндэсний төв рүү явсан. Би Алтанчимэгийн 2 хүүхдийг харж байсан. Орой би Алтанчимэгийн гэрт орж гал түлчихээд 2 хүүхдийг нь өөрийнхөө охинтой гэрт нь тоглож бай гээд үлдээгээд гэртээ орсон хэсэг хугацааны дараа гэрт хүүхдүүд уйлаад эхлэхээр нь яваад ороход Отгонзундуй Алтанчимэгийн гэрийн зуухыг өшиглөөд зогсож байсан. Би Отгонзундуйд уурлаад гэрээс гаргаад хашааны хаалганы дэргэд явж байсан чинь гаднаас Зоригтбаатар ороод ирсэн. Тэгтэл Отгонзундуй Зоригтбаатартай маргалдаад нэгнийгээ заамдаад авсан. Би нөхөр Мэндсайханыг гэрээс дуудаж гаргаж ирээд Отгонзундуй, Зоригтбаатар нарыг салгуулсан. Мэндсайхан Зоригтбаатарыг хашаанааас тэврээд аваад гарсан. Харин би Отгонзундуйг хориглоод байсан. Хэсэг хугацааны дараа Зоригтбаатар хашааны цаанаас хөөе чи наашаа гараад ир, чамайг ална би гээд орилоод байсан. Тэгсэн чинь Отгонзундуй чи намайг алдаг хэн бэ гээд намайг хашаа руу түлхээд хашааны хаалгаар гарсан. Би Отгонзундуйгийн араас гүйгээд гарсан чинь Зоригтбаатар Отгонзундуйгийн хэвлийн тус газар нь нэг удаа хутгалсан. ...Зоригтбаатар Отгонзундуйг хутгалчихаад цаашаа хутгаа гартаа бариад зугтсан. Харин Отгонзундуй газар унаад өгсөн. Би Отгонзундуйгийн хажууд очтол хэвлийн тус газраа хутгалуулсан байдалтай сэмж нь гэдэснээс нь гараад ирсэн байсан. ...Отгонзундуй, Зоригтбаатар нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Отгонзундуй миний гэмтлийн эмнэлэгт байгаа хүүхдийг харж өгсөнгүй гэж хэлээд л хоорондоо маргалдаж эхэлсэн... гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 172-173 дахь тал),

3. Гэрч Д.Мэндсайханы мөрдөн байцаалтад өгсөн: ...2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр...Отгонзундуй, Зоригтбаатар нар ирэхдээ...согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай ирсэн. ...Зоригтбаатарыг хашаанд дөнгөж орж ирж байхад Отгонзундуй хашааны хаалгаар гарах гэж байгаад тааралдсан. Отгонзундуй, Зоригтбаатар нар хашааны хаалганы баруун талд зогсоод эмнэлгийн талаар яриад хоорондоо маргалдаад нэгнийхээ цамцнаас заамдаад авсан. Тэгэхлээр нь би очоод та нар юу болоод байгаан гэж хэлээд салгасан. Би Зоригтбаатарыг салгаад хашааны гадна талд гаргасан. Би Зоригтбаатарыг хориглоод зогсож байсан чинь намайг Мэндээ ахаа зүгээр тавьчих гэж байсанаа цаашаа зугтаад зүүн талын айлын хашаанд байдаг Халтар гэх айл руу гүйгээд яваад орсон. Би Халтарын гэр рүү араас нь ортол Зоригтбаатар гэрийн зүүн талд байсан шүүгээн дээрээс хүрэн иштэй хутгыг аваад буцаад гүйгээд гарсан. Би араас нь гүйж гараад тэврээд авсан чинь намайг газар унагаад цаашаа гүйгээд явсан. Зоригтбаатар хашааны гадна талын хаалганы хажууд зогсож байгаад Хөөе пизда минь чи наашаа гараад ир гээд орилсон чинь Отгонзундуй хашаанаас гараад ирсэн. Отгонзундуй гарч ирэхдээ гартаа тоосго барьсан байсныг манай эхнэр Бямбасүрэн булааж аваад хаясан. Отгонзундуй Зоригтбаатар руу гүйгээд ирэх үед Зоригтбаатар доошоо сууж байснаа  намайг газар унагаасан. Би босож амжаагүй байхад Зоригтбаатар айлаас авсан хүрэн иштэй хутгаараа Отгонзундуйгийн хэвлийн тус газар нь нэг удаа хутгалсан. Хутгалчихаад ...хутгаа бариад баруун тийшээ зугтаад явсан... гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 170-171 дэх тал),

...Зоригтбаатар баруун гартаа хутга барьсан байсан... гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 175 дахь тал),

4. Насанд хүрээгүй гэрч Х.Ариунжингийн мөрдөн байцаалтад өгсөн: ...намайг гэртээ байхад...гаднаас манай хажуу талд байдаг Зоригтбаатар ах орж...ирээд Ахдаа хутгаа өгч бай, надад хэрэгтэй байна гэх хэлэхээр нь би та хутгаар яах гэж байгаан гэж асуутал миний үгийг сонсохгүйгээр гал тогооны шүүгээний...шургуулгыг онгойлгож байгаад бор өнгийн иштэй жижиг хутгыг аваад гараад гүйсэн. ...Зоригтбаатарыг манай гэрээс хутга аваад гарах үед аав Халтар унтлагын орон дээр унтаж байсан... гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 179 дэх тал),

5. Гэрч Ц.Энхбаярын мөрдөн байцаалтад өгсөн: ...2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр...Зоригтбаатар бид хоёр ярьж байгаад том 2.5 литрийн нэг ширхэг пиво хүнсний дэлгүүрээс худалдаж аваад гудамжинд...хувааж уусан. Зоригтбаатар пиво ууж дуусаад би гэртээ очиж мөнгө авах гэсэн юм, хамт явчихаад ирье гэж хэлээд намайг дагуулаад замаас...саарал өнгийн соната 5 маркийн тээврийн хэрэгслийг...зогсоогоод гэрт нь очсон. Зоригтбаатар мөнгө авах гээд хашааны хаалгаар орсон, хэсэг хугацааны дараа Зоригтбаатарын хашаанд хүмүүс маргалдаад байгаа чимээ гарахаар нь...орсон чинь Зоригтбаатар, Отгонзундуй...гэх ахтайгаа маргалдаад байсан. Зоригтбаатарыг би болиулаад байж байсан чинь Зоригтбаатар хашаанаас гүйгээд гарсан. Би хашаанаас нь гараад гадаа зогсож байхад Зоригтбаатар хажуу талынхаа айлаас...гүйгээд гарч ирсэн. Хашааны гадна талд Отгонзундуй байсан...тэгээд л хоорондоо хувцаснаасаа зууралдаад байх шиг байсан. Тэгсэнээ Зоригтбаатар гүйгээд яваад өгөхөөр нь Отгонзундуй ахын хажууд яваад очиход хутгалуулсан байсан... гэх мэдүүлэг( 3 дугаар хавтаст хэргийн 45-46 дахь тал),

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн  Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 6965 дугаартай актад

Хэсэг газрын үзлэгт: хэвлийн зүүн хажуу хэсэгт мэс заслын 2 оёдол бүхий хөндлөн байрлалтай 2см урт хатгагдсан шархтай, хэвлийн голоор мэс заслын шархтай, шарханд боолт хийгдсэн, хэвлийн баруун доод хэсэгт гуурс гаргасан байдалтай. Биед өөр ил харагдах гэмтэлгүй.

БХХСАХНЭ-н ГБМЗ-н №3942 тоот өвчний түүхээс: өвчний түүх нээсэн 2016.05.13. Хэвтэх үеийн зовиур: согтуу /ёолно/. Үзлэгт: Биеийн байдал хүнд, ухаан санаа бүдгэрсэн, орчиндоо харьцаа сул, байрлал хэвтрийн...хэсэг газрын үзлэгт: хэвлийн зүүн урд хатгагдсан шархтай, шархаар сэмж хавчигдсан... онош: хэвлийн хөндийн нэвтэрсэн шарх, хэвлийн хөндийн цус хуралдалт гэжээ.

2016.05.13-ны өдрийн мэс заслын тэмдэглэлд: хэвлийн гол зүслэгээр...хэвлийн гялтанг болгоомжтой нээхэд цус, бүлэн 1700мл орчим байсныг соруулж эрхтнүүдийг шалгахад ходоодны их махиа хэсэгт, ар хана нэвт хатгагдсан, бүдүүн гэдэс хөндлөн хэсэгт нэвт хатгагдсан...сэмж 2 газар хатгагдсан цус алдалтыг оёж тогтоон...ариун боолт хийв гэжээ. ...ДҮГНЭЛТ:

1. Отгонзундуйн биед хэвлийн хөндийг нэвтэрч ходоодны ар хана, бүдүүн гэдэсний хөндлөн хэсэг, сэмж гэмтээсэн хатгагдсан шарх, хэвлийн хөндийн цус хуралт /1700мл/ гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар учирах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна... гэсэн шинжээч эмч Н.Энхцолмонгийн гаргасан дүгнэлт (2 дугаар хавтаст хэргийн 181 дэх тал),

- Шинжээч эмч Н.Энхцолмонгийн мөрдөн байцаалтад өгсөн: ...дээрх гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлийн үед үүссэн нэг гэмтэл. ...гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...шинэ гэмтэл байсан... гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 190-191 дэх тал),

7. А.Зоригтбаатарын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: ...Би 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр гэрээсээ...16 цагийн үед ээж Алтанчимэгийн байсан газар болох Гэмтэл согог судлалын үндэсний төв явах гэж гарсан. ...буудлын ойролцоо явж байсан чинь найз Энхбаяр Сонато-5 маркийн саарал өнгийн тээврийн хэрэгсэлтэй хажууд хүрээд ирсэн. Би мөнгөө гэрт мартсан байсан болохоор Энхбаярын унаж явсан тээврийн хэрэгсэлтэй...гэртээ очсон. Намайг гэрт очиход нагац ах Отгонзундуй хашаанд байж байсан. Би хашааны хаалгаар...яваад орсон чинь Отгонзундуй чи миний охиныг эмнэлэгт байж байхад нь сахисангүй гэж хэлээд миний нүүрэн тус газар гараараа хэд хэдэн удаа цохиод авсан, бас малгайгаар дарж байгаад намайг зодоод...би хашаанаас гараад зугтаасан. ...хажуу талын Баттогтох /Халтар хочтой/ ахын хашаанд ороод гэрт нь орсон. Би Баттогтохын гэрийн гал тогооны шүүгээн дээр байсан бор иштэй хутгыг аваад Отгонзундуйг айлгах санаатай өөрийн цэнхэр өнгийн жинсэн өмдний хойд талын халаасанд хийгээд гэрээс нь гарсан. Намайг гэрээс гарахад Отгонзундуй манай хашааны гадаа гартаа тоосго бариад...над руу шидсэн чинь хөлний хажуугаар гараад өнгөрсөн. Тэгээд Отгонзундуй...хүрч ирээд намайг малгайтай цамцны малгайгаар хоолой боогоод...доош нь дараад толгой руу өшиглөөд, зодоод амьсгал боогдоод тэсэхгүй болоод ирэхээр нь жинсэн өмдний ар талын халаасанд байсан бор өнгийн иштэй хутгаар хэвлий хэсэг рүү нь нэг удаа хутгалсан. Намайг Отгонзундуйг хэвлийн хэсэгт нь хутгалах үед хажууд Мэндсайхан, Бямбасүрэн нар салгах гээд зогсож байсан. Би Отгонзундуйгийн хэвлийн хэсэгт нь хутгалаад бор өнгийн иштэй хутгаа бариад Зүүн салааны нэгдүгээр автобусны буудал орох гээд зугтсан. ...буудлын дэргэд очоод хутгаа жинсэн яакандаа хийгээд том оврын автобусанд суугаад Гандан орохоор явсан. ...Отгонзундуйг хутгалах үед 18 цагийн орчим болж байсан... гэх мэдүүлэг  (2 дугаар хавтаст хэргийн 224-225 дахь тал),  

8. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (2 дугаар хавтаст хэргийн 158), хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2 дугаар хавтаст хэргийн 159-163), хохирогч Ч.Отгонзундуйн Батлан хамгаалах хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт хэвтсэн өвчний түүх (3 дугаар хавтаст хэргийн 13-15, 17-23), яаралтай тусламжийн хуудас (3 дугаар хавтаст хэргийн 16).     

 

Шүүгдэгч нарын хувийн байдлын талаар:

- Шүүгдэгч А.Ганзоригийн төрсөний гэрчилгээний хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 234), иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 104), оршин суугаа хорооны тодорхойлолт (1 дүгээр хавтаст хэргийн 239), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (2 дугаар хавтаст хэргийн 17) хувийн байдлын талаарх баримтууд (1 дүгээр хавтаст хэргийн 231-233, 237, 241),

- Шүүгдэгч А.Зоригтбаатарын төрсөний гэрчилгээний хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 207), иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 105), оршин суугаа хорооны тодорхойлолт (2 дугаар хавтаст хэргийн 5), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 115), Цагдаагийн байгууллагын гэмт хэрэг, захиргааны зөрчлийн талаарх мэдээлэл, бүртгэлийн системийн баримт (1 дүгээр хавтаст хэргийн 186, 187), хувийн байдлын талаарх баримтууд (1 дүгээр хавтаст хэргийн 208-218, 241), Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 746 дугаар дүгнэлт (2 дугаар хавтаст хэргийн 186) болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүх хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлд заасан хэмжээний дотор хянан хэлэлцээд шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгч нарыг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч, шинжээч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

1. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч А.Зоригтбаатар, А.Ганзориг нарыг танхайрах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл

- Хохирогч А.Мөнхбатын мөрдөн байцаалтад өгсөн: ...Би улаан цамцтай залуутай /Зоригтбаатар/ хувцаснаасаа барилцаж аваад байж байсан чинь гэнэт нөгөө залуу миний гарыг тавиулаад зам гараад гүйгээд явсан. Тэгэхээр нь би Батбаяр дээр очсон чинь цагаан цамцтай /Ганзориг/ залуутай зодолдож байсан. ... гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 23-24 дахь тал),

- Хохирогч С.Батбаярын мөрдөн байцаалтад өгсөн: ...надтай зодолдсон залууг Ганзориг, Мөнхбаттай зодолдсон нь Зоригтбаатар гэх залууг санаж байна... гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 28-30 дахь тал), ...Миний биед учруулсан...зүүн нүдний дээд доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулын цус хуралт гэмтлийг Ганзориг учруулсан... гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 227 дахь тал),

- Гэрч Х.Наранцацралын шүүхийн хэлэлцүүлэгт 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр өгсөн: ...Мөнхбат Зоригтбаатарыг хөөсөн чинь зам гараад зугтсан. Ганзориг нь Батбаяртай барьцалдаад газар унасан... гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 115-116), Батбаярын биед учирсан...бусад гэмтлийг Ганзориг учруулсан. Мөнхбатын биед учруулсан гэмтлүүдийг Зоригтбаатар л учруулсан... гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 241-242 дахь тал),

- Гэрч Ц.Энхбаярын мөрдөн байцаалтад өгсөн: ...Ганзоригийг нэг эрэгтэй ах доороо оруулсан зодож байсан. Тэгсэн цаанаас Зоригтбаатар гарч ирээд бас нэг өндөр, шар залуутай зодолдоод эхэлсэн. ...Ганзориг, Зоригтбаатар хоёр Мөнхбат, Батбаяр хоёртой нэг нэгээрээ зодолдож байсан... гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 42-44 дэх тал),

- А.Золбоогийн мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: ...Зоригтбаатар өндөр шар царайтай ах /Мөнхбат/ хоёр нэг нэгнийгээ хоолойноос нь боосон байдалтай байсан. (1 дүгээр хавтаст хэргийн 93-94 дэх тал), ...Ганзориг, Зоригтбаатар хоёр зодолдож байсан... (1 дүгээр хавтаст хэргийн 95 дахь тал), ...Намайг зодоон болсон газар очиход нэг нь замын хажуу талд явган сууж байсан. Харин нэг нь Ганзоригийн дээр гараад зодоод байх шиг байсан. (2 дугаар хавтаст хэргийн 237-238 дахь тал),

- А.Ганзоригийн мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр өгсөн: ...би Зоригтбаатарыг салгах гэж очоод Батбаяртай зодолдсон... гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 111),

- А.Зоригтбаатарын мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр өгсөн: ...би өндөр нуруутай эрэгтэй хүнтэй /Мөнхбат/ зодолдоод дийлэхгүй байхаар нь зам гараад зугтаасан...Ганзориг тэр үед жижигхэн биетэй намхан залуутай /Батбаяр/ зодолдоод байсан.... гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 88, 89) зэрэг нотлох баримтаар шүүгдэгч А.Зоригтбаатар, А.Ганзориг нарыг танхайрах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Шүүгдэгч А.Зоригтбаатар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2015 оны 9 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Сити цайны газрын хажууд бусдыг үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж хохирогч А.Мөнхбат, С.Батбаяр нарыг тамхи өгсөнгүй гэх үл ялиг зүйлээр шалтаглан маргалдан, А.Мөнхбатын бие махбодид хөнгөн гэмтэл учруулан, догшин авирлаж танхайрсан, түүнчлэн дээрх зодоон дууссаны дараа тэрээр чулууг зэвсгийн чанартай хэрэглэн А.Мөнхбат, С.Батбаяр нарын биед дахин хөнгөн гэмтэл учруулж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

1.  Хохирогч А.Мөнхбатын:

- мөрдөн байцаалтад өгсөн: ...Сити хуушуур цайны газрын хажууд нэг улаан хар өнгийн цамцтай /Зоригтбаатар/ 175-180 см өндөртэй залуу зогсож байсан. Бид нар урдуур нь явсан чинь тэр залуу ирээд ганц тамхи байвал өгөөч гэхээр нь Батбаяр бид хоёр байхгүй гэж хэлээд яваад өгсөн. Тэгтэл араас та нарт л байхгүй гэж муу пизда нар гээд доромжлоод байхаар нь бид нар буцаж очоод чи тамхи өгөхгүй гэсэн хүнийг ингэж доромжилдог юм уу гээд би цээж рүү нь түлхсэн,...Би улаан цамцтай залуутай /Зоригтбаатар/ хувцаснаасаа барилцаж аваад байж байсан чинь гэнэт нөгөө залуу миний гарыг тавиулаад зам гараад гүйгээд явсан. ...Би ...Батбаярын толгойноос цус гарч байхаар нь салгах санаатай зогсож байсан чинь араас нэг хүн чулуугаар толгой руу цохисон... гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 23-24 дахь тал),

- шүүхийн хэлэлцүүлэгт 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр өгсөн: ...би Зоригтбаатартай барьцалдаж байхад Зоригтбаатар миний гарыг тавиулад цааш гүйгээд замын цаанаас тоосгоны хэмжээтэй чулуу бариад гарч ирж байсан. Тэгээд би эргээд харсан чинь Батбаярын толгой хагарсан...доор нь орсон байсан. Би Батбаярыг татаж гаргаж байгаад толгойдоо цохиулаад ухаан алдсан. ...Би Зоригтбаатартай зодолдож байсан...толгойдоо 3 оёдол тавиулсан... гэх мэдүүлэг   (2 дугаар хавтаст хэргийн 112-115),

2. Хохирогч С.Батбаярын:

- мөрдөн байцаалтад өгсөн: ...Сити хуушуур цайны газрын хажууд биеийн тамирын хувцастай /Зоригтбаатар/ 175-180 см өндөртэй залуу бид нараас ганц ширхэг тамхи өгчих гэсэн...бид нар тамхи байхгүй гээд өнгөрөөд яваад өгсөн чинь араас доромжлоод байсан. Тэгэхээр нь Мөнхбат бид хоёр буцаж очоод чи яагаад бид нарыг доромжлоод байгаа юм бэ, чи зүгээр цаашаа яв гээд Мөнхбат түлхсэн, ...Мөнхбат салгах гээд ирээд тэр залуугаас салгаад зогсож байсан чинь гэнэт...чулуугаар цохиод авсан. Би хэн цохисоныг нь хараагүй. ...надтай зодолдсон залууг Ганзориг, Мөнхбаттай зодолдсон нь Зоригтбаатар гэх залууг санаж байна... гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 28-30  дахь тал),

- яллагдагчаар мөрдөн байцаалтад өгсөн: ...Ганзориг намайг гэнэт заамдаад газар унагаасан тэгэхлээр нь би зөрүүлээд хувцаснаас нь заамдаад газар ноцолдсон. Ганзориг миний нүүрэн тус газар хэд хэдэн удаа гараараа цохисон. ...Миний биед учруулсан...зүүн нүдний дээд доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулын цус хуралт гэмтлийг Ганзориг учруулсан... гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 227 дахь тал)

3. Гэрч Х.Наранцацралын:

- мөрдөн байцаалтад өгсөн ...манай нөхөр Батбаяр, найз Мөнхбат нарын толгойг хагалсан хүн бол Зоригтбаатар гэдэг залуу... гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 31-32 дахь тал),

- шүүхийн хэлэлцүүлэгт 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр өгсөн: ...Зоригтбаатар тамхи гуйгаад хэрүүл хийсэн. Байхгүй гэхэд хэл амаар доромжилсон. ...Мөнхбат Зоригтбаатарыг хөөсөн чинь зам гараад зугтсан. Ганзориг нь Батбаяртай барьцалдаад газар унасан. Зоригтбаатар замын цаанаас чулуу бариад гарч ирээд Батбаярын толгойг хагалсан...манай нөхрийг Мөнхбат Ганзоригоос салгаж байх хооронд Зоригтбаатар дахиж чулуу барьж ирээд Мөнхбатын толгойг хагалсан. Тухайн үед Зоригтбаатар ганцаараа чулуу бариад гүйж байсан... гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 115-116 дахь тал),

- яллагдагчаар мөрдөн байцаалтад өгсөн: ...Зоригтбаатар замын цаанаас гартаа чулуу барьж ирээд манай нөхөр Батбаярын толгойг чулуугаар хагалаад дараа нь урагшаа дахиад гүйж явсанаа чулуу бариад буцаж ирээд Мөнхбатын толгойг хагалсан. Батбаяр, Мөнхбат нарын толгойг чулуугаар нэг нэг удаа цохиод хагалсан... гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 241- 242) зэргээр тус тус нотлогдож байна.

Харин тус дүүргийн прокурорын газраас шүүгдэгч А.Зоригтбаатарыг ...хохирогч Батбаярын биед зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулын цус хуралт, баруун мөр, баруун, зүүн тохойны зулгаралт бүхий, А.Мөнхбатын бие махбодид нь хамар ясны хугарал, зулайн шархууд, зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий тус тус хөнгөн гэмтэл гэмтэл учруулж, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт нь багтаан, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв. Учир нь А.Зоригтбаатарын танхайн гэмт хэргийн үйлдэл тус бүрт ял сонсгон, танхайн гэмт хэргийн  холбогдох зүйл хэсгээр давхар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь түүний эрх зүйн байдлыг дордуулсан байх тул түүний үйлдсэн хэд хэдэн хэргийг тухайн хуулийн зүйл, хэсгийн аль хүнд хэсгээр нь зүйлчлэх нь Эрүүгийн хуулийн шудрага ёсны зарчимд нийцнэ.

Иймд А.Зоригтбаатарыг бусдыг илтэд үл хүндэтгэх, хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлаж, улмаар чулууг зэвсгийн чанартай хэрэглэж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэстэй байна.

 

3. Шүүгдэгч А.Ганзоригийг тус дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдсэнийг мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэх нь зүйтэй байна.  Өөрөөр хэлбэл шүүгдэгч А.Ганзориг нь тухайн өдөр А.Зоригтбаатарыг өмөөрч хохирогч нартай хувийн таарамжгүй харьцаа үүсгэн хохирогч С.Батбаярын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь:

1.  Хохирогч А.Мөнхбатын:

- мөрдөн байцаалтад өгсөн: ...Батбаяр дээр очсон чинь цагаан цамцтай /Ганзориг/ залуутай зодолдож байсан.... гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 23-24 дахь тал),

2. Хохирогч С.Батбаярын:

- мөрдөн байцаалтад өгсөн: ...цагаан цамцтай залуу /Ганзориг/ нь миний нүд рүү гараараа цохиод тэгээд зодоон эхэлсэн. Надтай цагаан цамцтай залуу /Ганзориг/ зодолдоод дээр доороо орж байсан... гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 28-30  дахь тал),

- яллагдагчаар мөрдөн байцаалтад өгсөн: ...Ганзориг миний нүүрэн тус газар хэд хэдэн удаа гараараа цохисон. Миний биед учируулсан...зүүн нүдний дээд доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулын цус хуралт гэмтлийг Ганзориг учруулсан... гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 227 дахь тал)

3. Гэрч Х.Наранцацралын:

- мөрдөн байцаалтад өгсөн: ...та нар яагаад манай найзыг зоддог юм гээд манай нөхөр Батбаярыг цагаан цамцтай 160-165 см өндөртэй найз охинтойгоо явж байсан залуу /Ганзориг/...зодоод эхэлсэн... гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 31-32 дахь тал),

- шүүхийн хэлэлцүүлэгт 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр өгсөн: ...Ганзориг, Золбоо нарт намайг бүлэглээд байна гэж хэлсэн. Тэгээд зодоон эхэлсэн... гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 115-116 дахь тал) зэрэг нотлох баримтаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

4. Шүүгдэгч А.Зоригтбаатар нь согтуурсан үедээ 2016 оны 5 дугаар сарын 13-ны орой Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Малчны 2-44 тоот хашааны гадна ээжээр хүүхдээ сахиулаад өөрөө архи уулаа гэх хувийн таарамжгүй харьцаанаас болж маргалдан Ч.Отгонзундуйгийн хэвлийн тус газар нь нэг удаа хутгалж биемахбодид хэвлийн хөндийг нэвтэрч ходоодны ар хана, бүдүүн гэдэсний хөндлөн хэсэг, сэмж гэмтээсэн хатгагдсан шарх, хэвлийн хөндийн цус хуралдалт /1700 мл/ бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

-Хохирогч Ч.Отгонзундуйгийн мөрдөн байцаалтад өгсөн: ...2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр...Би Зоригтбаатарын дэргэд очоод та нар яагаад ганц хүүхэд эмнэлэгт харж чаддаггүй юм бэ гэж хэлсэн чинь Зоригтбаатар та нар яагаад намайг ингэж байдаг юм бэ гэж хэлээд намайг хувцаснаас заамдаж аваад хөл рүү өшиглөсөн. ...Зоригтбаатар баруун гартаа хутга барьсан байдалтай байсан. ...Зоригтбаатарын хажууд яваад очсон чинь хэвлий хэсэг руу нэг удаа хутгаараа хутгалсан... гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн  168-169 дэх тал),

-Гэрч Ч.Бямбасүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: ...2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр...Зоригтбаатар Отгонзундуйгийн хэвлийн тус газар нь нэг удаа хутгалсан... гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 172-173 дахь тал),

-Гэрч Д.Мэндсайханы мөрдөн байцаалтад өгсөн: ...2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр...Зоригтбаатар айлаас авсан хүрэн иштэй хутгаараа Отгонзундуйгийн хэвлийн тус газар нь нэг удаа хутгалсан... гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 170-171 дэх тал),

-Гэрч Ц.Энхбаярын мөрдөн байцаалтад өгсөн: ...2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр...Зоригтбаатар бид хоёр...2.5 литрийн нэг ширхэг пиво хүнсний дэлгүүрээс худалдаж аваад гудамжинд...хувааж уусан. ...Зоригтбаатар гүйгээд яваад өгөхөөр нь Отгонзундуй ахын хажууд яваад очиход хутгалуулсан байсан... гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 45, 46 дахь тал),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн  Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 6965 дугаартай акт (2 дугаар хавтаст хэргийн 181 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч А.Зоригтбаатарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3, 96 дугаар зүйлийн 96.1 дэх заалтад зааснаар, шүүгдэгч А.Ганзоригийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт тус тус зааснаар ял халдаах нь шүүгдэгч нарын үйлдэлд тохирсон байх тул тэдэнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. 

 

Шүүх А.Зоригтбаатар, А.Ганзориг нарын гэм буруутайг тогтоож Эрүүгийн хуульд заасан хууль болон шударга ёсны зарчим түүнчлэн эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг тус тус баримтлан уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, учруулсан хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч А.Зоригтбаатар, А.Ганзориг нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь тэдний ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар (1 дүгээр хавтаст хэргийн 115, 2 дугаар хавтаст хэргийн 17 дахь тал) тус тус тогтоогдсон болно.

Тиймээс шүүгдэгч А.Зоригтбаатар, А.Ганзориг нарт ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэнийг хөнгөрүүлэх, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

 

Шүүгдэгч А.Ганзоригт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 17.2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарна. Түүнчлэн тухайн гэмт хэрэг нь 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр гарснаас хойш 6 сарын хугацаа өнгөрсөн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх заалтад хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрвөл эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө гэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт хөөн хэлэлцэх хугацаа дууссан бол хэргийг хэрэгсэхгүй болгоно, 208 дугаар зүйлийн 208.1.1 дахь заалтад энэ хуулийн 24.1.1-24.1.6-д заасан тохиолдолд эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж тус тус заасан  байх тул А.Ганзоригт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагчаас чөлөөлж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч А.Зоригтбаатар нь энэ хэргийн улмаас 2016 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс (2 дугаар хавтаст хэргийн 195) 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл нийт 198 хоног хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байх бөгөөд түүний цагдан хоригдсон хугацааг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шүүгдэгч А.Ганзориг нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Энэ хэргийн улмаас хохирогч С.Батбаяр, А.Мөнхбат нарын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан бөгөөд хохирогч нарт учирсан хохиролтой холбоотой зардлыг шүүгдэгч нар төлсөн (1 дүгээр хавтаст хэргийн 242, 243), хохирогч  С.Батбаяр, А.Мөнхбат, Ч.Отгонзундуй нар нь мөрдөн байцаалтын шатанд …Гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй (1 дүгээр хавтаст хэргийн 5, 6, 2 дугаар хавтаст хэргийн 169, 3 дугаар хавтаст хэргийн 24) гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөр байхгүй болно.

 

Эрүүгийн 201626011209 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй. Хэрэгт хохирогч А.Мөнхбат, С.Батбаяр нараас 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл үйлдэж жинсэн өмд 2 ширхэг, футболк 1 ширхэг, чулуу 3 ширхэгийг тус тус хураасан байна (1 дүгээр хавтаст хэргийн 17). Гэтэл хохирогч нараас хураан авсан дээрх эд зүйлсийг Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчин тухайн хэргийн эд мөрийн баримтаар тооцсон нь үндэслэлгүй. Иймд эд мөрийн баримтаар тооцогдсон нэр бүхий эд зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг даалгаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 284, 286, 294, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.2, 297.1.3, 297.1.4 , 298 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Алтанчимэгийн Зоригтбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Аварзэдийн Ганзоригт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

 

3. Шүүгдэгч Боржигин овогт Алтанчимэгийн Зоригтбаатарыг

- бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан,

- танхайрах гэмт хэргийг догшин авирлаж, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн,

Шүүгдэгч Мандал овогт Аварзэдийн Ганзоригийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч А.Ганзоригийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 5. Шүүгдэгч А.Ганзоригт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

6. Шүүгдэгч А.Зоригтбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 (тав) жил 1 (нэг) сарын, мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 (тав) жил 5 (тав) сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар ялтан А.Зоригтбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 (тав) жил 5 (тав) сарын хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5 (тав) жил 1 (нэг) сарын хорих ялын зарим болох 1 (нэг) сарын хугацааны хорих ялыг нэмж нэгтгэн, А.Зоригтбаатарын биечлэн эдлэх хорих ялыг 5 (тав) жил 6 (зургаа) сарын хугацаагаар тогтоосугай.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар ялтан А.Зоригтбаатарт оногдуулсан 5 (тав) жил 6 (зургаа) сарын хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар ялтан А.Зоригтбаатарын цагдан хоригдсон 198  (нэг зуун ерэн найм) хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

 

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх заалтад зааснаар эрүүгийн 201626011209 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 4 ширхэг чулуу, цэнхэр өнгийн 2 ширхэг жинсэн өмд, хар саарал өнгийн 1 ширхэг футболк зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц  устгахыг Эд мөрийн баримт устгах комисс-т даалгасугай.

 

11. Энэ хэрэгт ялтан А.Ганзориг нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан А.Зоригтбаатарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

13. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

14. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтан А.Зоригтбаатарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, ялтан А.Ганзоригт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхийг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД                                           Л.БААТАР

           

                                                            И.ГАНБАТ