Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 1029

 

 

 

 

 

2020 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2020/01029

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, хороо,  хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж,  байр, тоотод оршин суух, Тайжиуд овогтой Б Б /РД: нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 хороо, Үндсэн хуулийн гудамж-3, өөрийн байр, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт /РД:5368138/ холбогдох,

төлбөр төлөгчөөс төлсөн 4,800,000 төгрөгийг хууль зөрчин төлбөр авагчид хуульд заасан хугацаанд олголгүй хууль бус ажиллагаа явуулж төлбөр төлөгчийн эрхийг зөрчсөн болохыг тогтоолгох, 2005.05.26-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн Албадан дуудлага худалдааны комиссын санал болгох хурлын шийдвэр /протокол/-ийг хүчингүй болгуулах, эс үйлдэхүйгээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хууль бусаар дуусгавар болгосон болохыг тогтоолгохыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Пүрэвлхам, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уранбаяр, Р.Азбаяр, нарийн бичгийн дарга М.Баттулга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Нэхэмжлэгчээс 2019.02.12-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: НШГА нь Б.Бт холбогдуулан Баянгол дүүргийн шүүхийн 2004.09.15-ны өдрийн 1246 тоот шийдвэрээр 14,622,080 төгрөг гаргуулж “Боловсрол сан Орлёнок” ХЗХ-д олгохоор шийдвэрлэсэн гүйцэтгэх баримт бичгийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахдаа төлбөр төлөгчөөс 2005.01.28-ны өдөр тушаасан 4,800,000 төгрөгийг ШШГТХ-ийн 74.1-д заасны дагуу төлбөр авагчид олголгүйгээр өөрийн дансанд хууль бусаар байршуулж байснаа улмаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шийдвэрийг 2005.06.26-ны өдөр гарган төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2005.09.05-ны өдөр дуусгавар болгосон. Ийнхүү шийдвэрлэхдээ тус албаны дансанд тушаасан 4,800,000 төгрөгийг нэхэмжлэгчид олголгүй нөхөр О.Зоригтбаатарын төлбөрт суутгасан хэмээн ойлгуулж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хаасан тогтоол гаргажээ. Б.Б 2005.05.26-ны өдөр өөрийн хамтын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөө төлбөрт тооцон өгснөөс хойш 4,800,000 төгрөг буцаан авах хүсэлтийг НШГА-д хандан 2005.05.26, 2005.06.15, 2005.06.27-ны өдрүүдэд тус тус гаргасан ч уг мөнгийг эргүүлэн олгоогүй, нөхөр О.Зоригтбаатарын төлбөрт ч суутгаагүй, удаа дараагийн гаргасан хүсэлтийг нь ч хуульд заасан хугацааны дотор шийдвэрлээгүй орхигдуулсан болох нь Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.10.30-ны өдрийн 181\ШШ2017\02698 тоот хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон. Дээрхи шийдвэр бүхий иргэний хэргийг хянан шийдвэрлэх явцад шүүхэд НШГА-ны төлөөлөгчийн гаргасан тайлбар, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.12.15-ны өдрийн 210\МА2017\02538 тоот магадлал, Улсын Дээд шүүхийн 2018.04.10-ны өдрийн 001\ХТ2018\00559 тоот тогтоолуудад 4,800,000 төгрөгийг 2005.05.30-ны өдөр Б.Бт эргүүлэн өгсөн болох нь тогтоогдоогүй тухай дүнэлт хийж уг асуудлыг эцэслэн шийдвэрлээгүй болохыг зааж өгсөн. НШШГГ-т 4,800,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай хүсэлтийг гаргасан ч 2005.05.30-ны өдөр Б.Бт буцаан олгосон нь хууль зөрчөөгүй гэх хариуг 2018.11.06-ны өдөр 4\439 дугаар хариу мэдэгдэх хуудсаар өгсөн учир уг шийдвэрт гомдол гаргахад ШШГЕГ-ын харъяа ШГА-аас 2019.01.29-ний өдрийн 4\165 дугаар тоотоор “НШШГГ-аас ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор Б.Бт хариу өгсөн, хэрвээ эрх нь хөндөгдсөн гэж үзвэл шүүхэд хандах нь зүйтэй” гэсэн хариу өгснийг 2019.02.02-ны өдөр хүлээн авсан учир зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр нэхэмжлэл гаргаж байна. НШГА-нь бусдын төлбөрт тооцон өгсөн төлбөрийг ШШГТХ-ийг зөрчин дансандаа хууль бусаар байлган, гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болсны дараа төлбөр төлөгчид буцаан олголгүй төлбөр төлөгчийн эрхийг зөрчсөн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдож байх тул төлбөр төлөгчөөс 2005.01.28-ны өдөр төлбөртөө тушаасан 4,800,000 төгрөгийг төлбөр авагчид шилжүүлээгүй, гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсны дараа төлбөр төлөгчид 4.800.000 төгрөгийг хуульд заасны дагуу буцаан олголгүй эрхийг нь зөрчсөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

      Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн, нэмэгдүүлсэн шаардлагадаа болон төлөөлөгч өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 4,800,000 төгрөгийг хуульд заасны дагуу буцаан олголгүй эрх зөрчсөн болохыг тогтоолгох шаардлагыг НШШГГ нь ШШГТХ-ийн 73.1, 73.2, 74.1-д заасныг зөрчин төлбөр авагчид хуульд заасан хугацаанд төлбөр төлөгчөөс төлсөн 4,800,000 төгрөгийг олголгүйгээр хууль бус ажиллагаа явуулж эрхийг зөрчсөн болохыг тогтоолгох” гэж өөрчилж байна. Хэрэгт цугларсан нотлох баримтууд болон шүүхээс үзлэг хийсэнтэй холбоотойгоор НШГА буюу НШШГГ-ны 2005.09.05-ны өдрийн “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолыг хүчингүй болгуулах”, “НШШГГазар буюу НШГА-ын 2005.05.26-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн Албадан дуудлага худалдааны комиссын санал болгох хурлын протоколыг хүчингүй болгуулах гэж шаардлагаа нэмэгдүүлж, шаардлагуудаас 2005.09.05-ны өдрийн “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолыг хүчингүй болгуулах” шаардлагыг хууль зөрчсөн эс үйлдэхүйгээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хууль бусаар дуусгавар болгосон болохыг тогтоолгох гэж өөрчилсөн гэв.

 

     Хариуцагчаас шүүхэд болон төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн шүүхийн 2004.09.15-ны өдрийн 1246 дугаар шийдвэрээр Б.Бээс 14,622,080 төгрөгийг гаргуулж “Боловсрол сан Орлёнок” ХЗХ-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар үүргийн гүйцэтгэлд барьцаалсан төлбөр Б.Баярцэцгийн хамтран өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 2 хороо 2-40 мянгат, 22 байр, 59 тоот орон сууцыг битүүмжлэн хурааж, үнэлүүлэн, албадан дуудлага худалдаагаар оруулахад худалдан аваагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48.7-д зааснаар төлбөр авагчид 2005.09.05-ны өдөр шилжүүлэн 2005.09.05-ны өдөр гүйцэтгэх баримт бичгийг дуусгвар болгосон. Тус албаны кассанд Б.Бийн нөхөр О.Зоригтбаатарын 2005.01.28-ны өдөр тушаасан 4,800,000 төгрөгийг 2005.05.30-ны өдөр төлбөр төлөгчид буцаан олгосон гэж байсан ч санхүүгийн баримт тусдаа байснаас бид шийдвэрээс хойно 2005.06.06-ны өдөр буцаан олгосон санхүүгийн баримтыг олж хэрэгт өгсөн. Б.Б нь 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зүйл 87.3-т зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явц бүрийг мэдэж байсан бөгөөд тухайн үед шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар ахлах гүйцэтгэгч болон шүүхэд гомдол гаргаж байгаагүй, дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагаануудыг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр байхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

    Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, тайлбар болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

    Б.Б нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан төлбөртөө тушаасан 4,800,000 төгрөгийг төлбөр авагчид шилжүүлээгүй, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болсны дараа төлбөр төлөгчид хуульд заасны дагуу буцаан олголгүй төлбөр төлөгчийн эрхийг зөрчсөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ.

 

    Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх шаардлагаа хариуцагч нь хууль зөрчин төлбөр авагчид хуульд заасан хугацаанд төлбөр төлөгчөөс төлсөн 4,800,000 төгрөгийг олголгүй хууль бус ажиллагаа явуулж төлбөр төлөгчийн эрхийг зөрчсөн болохыг тогтоолгох гэж өөрчилж, 2005.09.05-ны өдрийн “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол”-ыг хүчингүй болгуулахаар шаардлагаа нэмэгдүүлсэн байна.

 

     Ийнхүү нэмэгдүүлсэн 2005.09.05-ны өдрийн “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолыг хүчингүй болгуулах” шаардлагыг НШГА нь ШШГТХ-ийн 143-р зүйлийг зөрчсөн эс үйлдэхүйг үйлдэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хууль бусаар дуусгавар болгосон болохыг тогтоолгох гэж өөрчилжээ.

 

     Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээ өөрчилж, нэмэгдүүлснээр хариуцагч нь төлбөр төлөгчөөс төлсөн 4,800,000 төгрөгийг хууль зөрчин төлбөр авагчид хуульд заасан хугацаанд олголгүй хууль бус ажиллагаа явуулж төлбөр төлөгчийн эрхийг зөрчсөн болохыг тогтоолгох, 2005.05.26-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн Албадан дуудлага худалдааны комиссын санал болгох хурлын шийдвэр /протокол/-ийг хүчингүй болгуулах, НШГА нь ШШГТХ-ийн 143-р зүйлийг зөрчсөн эс үйлдэхүйгээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хууль бусаар дуусгавар болгосон болохыг тогтоолгохоор 3 шаардлага болгон тодорхойлсон байна.

 

     Нэхэмжлэгч тал шаардлагуудын үндэслэлээ төлбөр төлөгчийн эрхийг зөрчсөн нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдээр тогтоогдсон, ШШГТХ-ийн 73.1, 73.2, 74.1, 48.6, 48.7, 143, Иргэний хуулийн 175.1, 177.1-д заасныг зөрчсөн гэж тайлбарлажээ.

 

    Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ ШШГТХ-ийн 87.3-т заасан хугацаа өнгөрсөн, шаардлагыг шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа гэж маргалаа.

 

     1. Баянгол дүүргийн шүүхийн 2004.09.15-ны өдрийн 1246 дугаар шийдвэрээр    Б.Бээс 14,622,080 төгрөг гаргуулан “Боловсрол сан Орлёнок” ХЗХ-д олгохоор шийдвэрлэсэн, НШГА нь гүйцэтгэх баримт бичгийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулсан, О.Зоригтбаатар 2005.01.28-ны өдөр төлбөр төлөгчийн төлбөрт 4,800,000 төгрөг тушаасан байна.

 

     Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 он/ 73 дугаар зүйлийн 73.1-д шийдвэр гүйцэтгэгч нь гаргуулсан төлбөрийг төлбөр авагч иргэн, хуулийн этгээдийн банк, банкны бус санхүүгийн байгууллага дахь дансанд бэлэн буюу бэлэн бусаар хийх ба дансны дугаар мэдэгдэхгүй бол уг мөнгийг шийдвэр гүйцэтгэх албаны дансанд оруулна, 73.2-т шийдвэр гүйцэтгэгч нь төлбөрт бэлнээр гаргуулсан мөнгийг хуулиар тогтоосон хугацааны дотор төлбөр авагчид бэлнээр олгох буюу түүний хадгаламжийн дансанд шилжүүлнэ, 74 дүгээр зүйлийн 74.1-д шийдвэр гүйцэтгэх албаны дансанд мөнгө шилжиж ирсэн тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч төлбөр авагчид мэдэгдэх, мөнгийг олгох ажиллагааг 14 хоногийн дотор гүйцэтгэнэ гэжээ.

 

     Гэтэл төлбөр төлөгчийн өмнөөс түүний нөхөр төлбөрт нь 2005.01.28-ны өдөр тушаасан 4,800,000 төгрөгийг дээрх хуульд заасан хугацаанд хариуцагч нь төлбөр авагчид олгоогүй буруутай байх бөгөөд ийнхүү олгоогүйгээ няцааж чадахгүй байна.

 

     Б.Б нь 2005.05.26-ны өдөр төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэхийг зөвшөөрч, зөрүү төлбөрт 796,810 төгрөгийг 2005.06.09-ний өдөр буцаан авсан, төлбөрт төлсөн 4,800,000 төгрөгийг буцаан авахаар хүсэлтийг мөн өдрөө гаргажээ.

 

     Хариуцагч нь 2005.05.30-ны өдөр төлбөр төлөгчид буцаан олгосон гэж тайлбарласан ч нэхэмжлэгчийн 2005.06.15, 2005.06.27-ны өдрүүдэд 4,800,000 төгрөгөө буцаан олгуулахаар хүсэлт гаргаж байснаар үгүйсгэгдэж байна.

 

     Хэрэгт авагдсан 2005.05.30-ны өдрийн шийдвэр гүйцэтгэлийн данснаас мөнгө шилжүүлэх тухай баримтад шийдвэр гүйцэтгэгч Б.Уранбаяр нь бэлнээр 4,800,000 төгрөгийг авсан, арын хуудас дахь тэмдэглэгээгээр Б.Б нь 4,800,000 төгрөгөөс 960,000 төгрөгийг нөхөр О.Зоригтбаатарын төлбөрт үлдээхийг 2005.06.30-ны өдөр зөвшөөрсөн байна.

 

     Хариуцагчаас ирүүлсэн Б.Б нь 2005.06.06-ны өдрийн Зарлагын ордер баримтад нэхэмжлэгч гарын үсэг зурсан байгаа боловч 4,800,000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан гэж үзэхэд учир дутагдалтай байна.

 

     Учир нь хэргийн үйл баримтаар 2005.05.26-ны өдөр буцаан олгох хүсэлт гаргасан, 2005.06.30-ны өдөр 960,000 төгрөгийг нөхөр О.Зоригтбаатарын төлбөрт үлдээхийг зөвшөөрсөн, 2005.06.15, 2005.06.27-ны өдрүүдэд 4,800,000 төгрөгөө буцаан олгуулах хүсэлт гаргасан нь тогтоогдож байна.

 

     2. Үл хөдлөх эд хөрөнгийн Албадан дуудлага худалдааны комиссын санал болгох 2005.05.26-ны өдрийн хурлын тэмдэглэлд Баянгол дүүргийн шүүхийн 2004.09.15-ны өдрийн 1246 дугаар шийдвэрийг Баянгол дүүрэг, 5 хороо, 45-15 тоот байрыг Ш.Баттөрд олгохоор шийдвэрлэсэн байна.

 

     Гэвч Баянгол дүүргийн шүүхийн 2004.09.15-ны өдрийн 1246 дугаар шийдвэрээр    зээлийн барьцаанд байгаа Чингэлтэй дүүргийн 2-40 мянгат, 22 байр, 59 тоот орон сууцны үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн, Б.Б нь мөн өдрөө  төлбөрт энэхүү байрыг өгөхийг зөвшөөрсөн, төлбөр авагч “Боловсрол сан Орлёнок” ХЗХ нь итгэмжлэлгүй этгээдэд олгосон талаар гомдол гаргаагүй байна.

 

     Иймд нэхэмжлэгчийн шийдвэрлэснээс өөр үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангасан болон эрхгүй этгээдэд олгосон талаархи тайлбар үндэслэлгүй байна.

 

     3. Б.Бийн хүсэлтээр төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлснээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2005.09.05-ны өдөр дуусгавар болгон шийдвэрлэжээ.

 

     Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.10.30-ны өдрийн 181/ШШ2017/02698 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.12.15-ны өдрийн 210/МА2017/02538 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2018.04.10-ны өдрийн 001/ХТ2018\00559 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гомдол гаргах хугацаа сэргээх, Чингэлтэй дүүрэг, 2 хороо, 2-40 мянгат, 22 байр, 59 тоот орон сууцнаас төлбөр гаргуулах шийдвэр гүйцэтгэлийн бүх ажиллагааг хүчингүй болгуулах, орон сууцны өмчлөх эрхийг сэргээлгэх тухай Б.Бийн нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэсэн байна.

 

      Иймд нэхэмжлэгчийн орон сууцнаас төлбөр гаргуулах шийдвэр гүйцэтгэлийн бүх ажиллагааг хүчингүй болгуулах тухай шаардлагыг шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шийдвэр байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж зааснаар хууль зөрчсөн эс үйлдэхүйгээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хууль бусаар дуусгавар болгосон болохыг тогтоолгох шаардлагыг хангах үндэслэлгүй.

 

     Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 он/ 87 дугаар зүйлийн 87.3-т төлбөр авагч, төлбөр төлөгч нь шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаа, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөхгүй бол ажиллагаа явагдсан өдрөөс, уг ажиллагаа хэзээ, хаана явагдсаныг мэдээгүй бол өөрт мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор гомдлоо хуульд өөрөөр заагаагүй бол ахлах шийдвэр гүйцэтгэгчид, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг эс зөвшөөрвөл шүүхэд гаргана гэжээ.

 

     Нэхэмжлэгч нь НШШГГ-т хандан 4,800,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай хүсэлтийг гаргаж, 2018.11.06-ны өдөр 4\439 дугаар хариу мэдэгдэх хуудас, 2019.01.29-ний өдрийн 4\165 дугаар тоотоор хариуг 2019.02.02-ны өдөр хүлээн авсан гэж шүүхэд хандан зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр нэхэмжлэл гаргасан гэж тайлбарлах ч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай гомдолд хариу өгсөн гэж үзэхгүй, түүнчлэн 4,800,000 төгрөгийг буцаан гаргуулах шаардлагыг гаргаагүй байна.

 

     Иймд дээрх үндэслэлүүдийг нэгтгээд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн Б.Бийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 210,600 төгрөгийг орлогод үлдээх нь зүйтэй.