Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 785

 

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон  

ТОГТООХ нь: 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасныг баримтлан Л.С, Б.С нарын гэрлэлтийг цуцалсугай. 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан гэрлэгчдийн дундаас 0000 оны 00 сарын 00 өдөр төрсөн хүү С.Л  /РД:000000/, 0000 оны 00 сарын 00 өдөр төрсөн охин С.Т /РД:000000/ нарыг эх Б.Сгийн асрамжид үлдээж, эцэг Л.С нь хүүхдүүдтэй өдөр бүр утсаар болон бусад хэрэгслээр 15 минут холбогдох, хүүхдүүдтэй ХБНГУ-д очиж уулзах /хүүхдүүдтэй хамт хонох/-д эх Б.Сд саад учруулахгүй байх, хүү С.Л , охин С.Т нарыг Монгол улсад амралтаар байх хугацааны 2/4-оос багагүй хугацаанд хүүхдүүдийг эцэг хамт байлгах, хүүхдүүд Монгол улсад амьдарч байгаа тохиолдолд амралтын өдөр уулзуулах, хамт байлгахаар тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталсугай.

 3.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д заасныг баримтлан хариуцагч Л.Соос 2010 оны 12 сарын 15 өдөр төрсөн хүү С.Л  /РД:УБ10321555/, 2014 оны 01 сарын 11 өдөр төрсөн охин С.Тэнүүнзаяа /РД:УЖ14211180/ нарт 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй. 

            4.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан гэрлэгчид эд хөрөнгийн маргаанаа бие даан шийдвэрлэхээр тохиролцож, нэхэмжлэгч Б.С нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгээ гаргуулах, зээлийн 50 хувийг төлүүлэх, хариуцагч Л.С нь Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 9 дүгээр байрны 16 тоотод байрлах, 3 өрөө орон сууцыг хуваарьт хөрөнгөөр тогтоолгох, 16 ширхэг мөнгөн аяга, хөлдөөгч, босоо индүүдэгч, төмөр шат, Сони маркийн видеокамер, 2 хаалгатай хөргөгч, оёдлын машин, сэтгүүлийн ширээ, шар өнгийн модон ширээ, модний хөрөө, хар өнгийн савхин дээл, Picard-ийн бор өнгийн арьсан гар цүнх, ханын цохилттой өрөм, цахилгаан дрилль, майхан, мешок, өндөр төмрөн кофены автомат болон түүний шилэн гүц, дэлгэцгүй 2 компьютер, булган малгай, хуримын бөгж, сүү өргөдөг цацал, кофе шопны тавилгууд, Мегсеdes Веnz" маркийн, УБН 9788 улсын дугаартай хар өнгийн суудлын автомашин, обудтай 4 ширхэг запас дугуй, 3 түлхүүр гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг дурдсугай.

 

5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг дурдсугай. 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Сгаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг, хариуцагч Л.Соос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 948,150 төгрөгөөс 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагаас улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 877,950 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж хариуцагчид, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

8.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш шийдвэрийн хувийг ажлын гурван хоногийн дотор Улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах П.Э-т даалгасугай.

  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.АЗБАЯР