Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2020/00980

 

2020 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2020/00980

Улаанбаатар хот

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 0 дүгээр хороо, Д.Сүхбаатарын талбай-5, өөрийн байранд байрлах Г.Б ХХК /РД: 0000000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 0 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс, Үйлдвэрийн тойруу 0 тоот хаягт байрлах Н.З ХХК /РД: 0000000/,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 0 дүгээр хороо, 0 дугаар хэсэг, Ноблесс таун 0 дугаар байр, 0 тоот хаягт оршин суух С овогт Ж-ы Э /РД: 00000000/,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, дүгээр хороо, 0 дугаар хэсэг, Ноблесс таун 0 дугаар байр, 0 тоот хаягт оршин суух Э-ын Э /РД: 00000000/,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хэсэг, төмөр замын гудамж, Э.Э.К ХХК-ийн хашаа тоот, Б овогт Б-ийн Т /РД: 00000000/ нарт холбогдох

 

Гэрээний үүрэгт 7,124,068,864.47 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О, А.А, Б.Г, хариуцагч Ж.Э, Э.Э, хариуцагч Н.З ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О, Ч.Б, хариуцагчийн өмгөөлөгч А.Д, хариуцагч Б.Т-ы итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, хариуцагчийн өмгөөлөгч Ш.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Б ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О, А.А, Б.Г нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Н.З ХХК нь 2013 оны 2 дугаар сарын 1-ний өдөр ЗГ8115005858 дугаар зээлийн гэрээг Г.Б ХХК-тай байгуулж 8,800,000,000 төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан. Уг гэрээнд 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулж хугацааг 12 сараар сунгаж, хүүг 19.2 хувь болгож өөрчилсөн. Мөн 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж хугацааг 12 сараар дахин сунгасан. 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр дахин нэмэлт оруулж гэрээний хугацааг 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл буюу 12 сараар сунгаж, хүүг 21.6 хувь болгосон. Мөн хариуцагч Н.З ХХК нь 2015 оны 7 дугаар сарын 3-ны өдөр ЗГ8145100095 тоот зээлийн гэрээг Г.Б ХХК-тай байгуулж 4,000,000,000 төгрөгийн зээлийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан, уг гэрээнд 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулж, зээлийн эргэн төлөлтийн графикт өөрчлөлт оруулсан. 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ8145100095-Б гэрээгээр нэмэлт өөрчлөлт оруулж, зээлийн дуусах хугацааг 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдрийг хүртэл 12 сараар сунгасан. Хариуцагч нь дээрх 2 зээлийн гэрээний барьцаанд дараахь хөрөнгүүдийг барьцаалсан болно. Үүнд:

 

1.БГ/8115005858, БГ/8145100095-Б тоот гэрээний орлого барьцаалах гэрээнүүдээр С-А3-5 2015-64/153 дугаартай Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км хатуу хучилттай авто замын барилгын ажлын гэрээний орлогыг;

 

2.БГ/8115005858-В тоот барьцааны гэрээгээр С-А3-5 2013-96/140 дугаартай Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 30 км хатуу хучилттай авто замын барилгын ажил гүйцэтгэх гэрээний орлогыг;

 

3.БГ/8145100095-Б тоот гэрээний орлого барьцаалах гэрээгээр С-А3-5 2015-66/166 дугаартай Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км хатуу хучилттай авто замын барилгын ажил гүйцэтгэх гэрээний орлогыг;

 

4.БХ/8115005858 тоот ирээдүйд бий болох хөрөнгийг барьцаалах тухай хэлцлээр Т.З.Х ХХК-ийнэзэмшлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, 23.437 м/кв талбай бүхий газрыг;

 

5.БГ/8115005858-А тоот барьцааны гэрээгээр Н.З ХХК-ийн өмчлөлийн гинжит бульдозер, авто ачигч самосвал, өөрөө буулгагч ба бусад тоног төхөөрөмжүүдийг;

 

6.БГ/8145100095-А тоот барьцааны гэрээгээр Н.З ХХК-ийн өмчлөлийн тоног төхөөрөмжүүдийг;

 

7.БГ/8115005858-Б, БГ/8145100095 тоот барьцааны гэрээнүүдээр Ж.Э-ын өмчлөлийн Н.З ХХК-ийн 100 хувийн хувьцааг;

 

8.ЗГ/8145100095-А тоот ипотекийн гэрээнүүдээр Ү-2206006770 тоот улсын бүртгэлийн дугаартай Ж.Э, Э.Э нарын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн 68 дугаар байрны 401 тоот, 242 м/кв талбай бүхий 5 өрөө орон сууц, №5 дугаартай гражийг;

 

9.ЗБ/12/0182, ЗБ/8145100095 тоот ипотекийн гэрээнүүдээр Ү-2205011362 тоот улсын бүртгэлийн дугаартай Н.З ХХК-ийн өмчлөлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /16100/, Үйлдвэрийн тойруу 106, 106/1 тоот хаягт байршилтай үйлдвэрийн зориулалттай 3.160 м/кв талбайтай цогцолбор байгууламжийг;

 

10.ЗГ/12/0182, ЗБ8145100095 тоот ипотекийн гэрээнүүдээр Г-2205003983 тоот улсын бүртгэлийн дугаартай Н.З ХХК-ийн өмчлөлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, аж ахуйн зориулалттай 1.302 м/кв газрыг;

 

11.ЗБ/12/0182, ЗБ/8145100095 тоот ипотекийн гэрээнүүдээр Г-2205004803 тоот улсын бүртгэлийн дугаартай Н.З ХХК-ийн өмчлөлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, 3.877 м/кв талбай бүхий агуулахын зориулалттай газрыг;

 

12.ЗБ/8145100095-Б тоот ипотекийн гэрээгээр Ү-2206013427 тоот улсын бүртгэлийн дугаартай Ж.Эын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Роял каунти /17024/, Тэнгэр рашаа-ны гудамж, 303-101 тоот, зоорийн давхрын 12, 13 тоот, 312 м/кв талбай бүхий орон сууц, 2 ширхэг авто зогсоолыг;

 

13.ЗБ/8145100095-В тоот ипотекийн гэрээгээр Ү-2203010739 тоот улсын бүртгэлийн дугаартай Б.Т-ы өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, Шинэ төгөл цогцолборын В блокийн 27 тоот, 92 м/кв талбай бүхий орон сууцыг тус тус барьцаалсан. Мөн зээлийн гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар БД/8145100095 тоот батлан даалтын гэрээгээр Ж.Э нь батлан дааж өөрийн эд хөрөнгө, дансан дахь мөнгөн хөрөнгөөр хариуцахаар үүрэг хүлээсэн болно.

 

2019 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар ЗГ8115005858 тоот зээлийн гэрээний хугацаа 923 хоногоор хэтэрч зээлийн хүү 320,813,378.20 төгрөг, ЗГ8145100095 тоот зээлийн гэрээний хугацаа 771 хоног хэтэрч үндсэн зээлийн үлдэгдэл 3,500,000,000 төгрөг, зээлийн хүү 2,904,970,799.97 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 332,640,000 төгрөг, нийт 6,737,610,799.97 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

 

Мөн 2015 оны 7 дугаар сарын 3-ны өдөр ББ/81DOUPF150047 тоот гэрээгээр 798,643,930.40 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийн баталгаа, ББ/814DOURT150019 тоот гэрээгээр 787,500,000 төгрөгийн чанарын баталгааг Г.Б ХХК-ийн зүгээс гаргасан. Дээрх баталгааны гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож дараахь эд хөрөнгийг барьцаалж, батлан даасан. Үүнд:

 

1.БГ/814DOUPF150047, ББ/814DOURT150019 тоот баталгааны гэрээнүүдээр Ж.Эын өмчлөлийн Н.З ХХК-ийн 100 хувийн хувьцааг;

 

2.ЗБ/814DOUPF150047, ЗБ/814DOURT150019 тоот ипотекийн гэрээнүүдээр Ү-2205011362 тоот улсын бүртгэлийн дугаартай Н.З ХХК-ийн өмчлөлийн БГД-ийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /16100/, Үйлдвэрийн тойруу 106, 106/1 тоот хаягт байршилтай үйлдвэрийн зориулалттай 3.160 м/кв талбайтай цогцолбор байгууламжийг;

 

3.ЗБ/814DOUPF150047, ЗБ/814DOURT150019 тоот ипотекийн гэрээнүүдээр Г-2205003983 тоот улсын бүртгэлийн дугаартай Н.З ХХК-ийн өмчлөлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, аж ахуйн зориулалттай 1.302 м/кв газрыг;

 

4.ЗБ/814DOUPF150047, ЗБ/814DOURT150019 тоот ипотекийн гэрээнүүдээр Г-2205004803 тоот улсын бүртгэлийн дугаартай Н.З ХХК-ийн өмчлөлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, 3.877 м/кв талбай бүхий агуулахын зориулалттай газрыг;

 

5.ЗБ/814DOUPF150047-А, ЗБ/814DOURT150019-А тоот ипотекийн гэрээнүүдээр Ү-2206006770 тоот улсын бүртгэлийн дугаартай Ж.Э, Э.Э нарын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн 68 дугаар байрны 401 тоот, 242 м/кв талбай бүхий 5 өрөө орон сууц, №5 дугаартай гражийг;

 

6.ЗБ/814DOUPF150047-Б, ЗБ/814DOURT150019-Б тоот ипотекийн гэрээнүүдээр Ү-2206013427 тоот улсын бүртгэлийн дугаартай Ж.Эын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Роял каунти /17024/, Тэнгэр рашаа-ны гудамж, 303-101 тоот, зоорийн давхрын 12, 13 тоот, 312 м/кв талбай бүхий орон сууц, 2 ширхэг авто зогсоолыг;

 

7.ЗБ/814DOUPF150047-В, ЗГ/814DOURT150019-В тоот ипотекийн гэрээгээр Ү-2203010739 тоот улсын бүртгэлийн дугаартай Б.Т-ы өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, Шинэ төгөл цогцолбор-ын В блокийн 27 тоот, 92 м/кв талбай бүхий орон сууцнуудыг тус тус барьцаалсан. Мөн баталгааны гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар БДГ/814DOUPF150047, БГД/814DOURT150019 тоот батлан даалтын гэрээгээр Ж.Э нь батлан дааж өөрийн эд хөрөнгө, дансан дахь мөнгөн хөрөнгөөр хариуцахаар үүрэг хүлээсэн болно. 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар ББ/814DOUPF150047 тоот гүйцэтгэлийн баталгааны төлөгдөөгүй шимтгэл 34,576,196.7 төгрөг, ББ/814DOURT150019 тоот чанарын баталгааны төлөгдөөгүй шимтгэл 31,068,489.6 төгрөг байна.

 

Иймд хариуцагч Н.З ХХК-иас ЗГ8115005858 тоот зээлийн гэрээний үүрэгт буюу хүүнд 320,813,378.2 төгрөг, ЗГ8145100095 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 3,500,000,000 төгрөг, зээлийн хүү 2,904,970,799.97 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 332,640,000 төгрөг, нийт 6,737,610,799.97 төгрөг, ББ/814DOUPF150047 тоот баталгааны гэрээний шимтгэлд 34,576,196.7 төгрөг, ББ/814DOURT150019 тоот баталгааны гэрээний шимтгэлд 31,068,489.6 төгрөг, нийт 7,124,068,864.47 төгрөгийг гаргуулж өгнө үү. Үүргийн гүйцэтгэлийн барьцаа, ипотек ба батлан даалтын гэрээнүүдийн зүйлээр хангуулж өгнө үү.

 

Хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хариу тайлбарт дараахь тайлбарыг хэлмээр байна. Зээлийг бодитойгоор олоогүй гэж ярьж байна. Хамгийн анх Н.З ХХК нь Г.Б ХХК-иас зээл авсан харилцаа нь 8,880,000,000 төгрөгийн Н.З ХХК-ийн урьдчилгаа төлбөрийн баталгаанаас эхэлдэг. Харилцагч анх банкинд урьдчилгаа авах хүсэлтээ өгсөн. 2012 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 62 тоот 8,880,000,000 төгрөгийн урьдчилгаа төлбөрийн баталгааг Зам, тээвэр, барилга хот байгуулалтын яамд зориулж Монгол Улсын Хөгжлийн банк ХХК-нд гаргаж өгсөн. Уг үүрэг гүйцэтгэгч Н.З ХХК нь Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн хатуу хучилттай автозамын барилгын ажлаа хийж байтал гэрээ цуцлагдсан учраас Хөгжлийн банкнаас манай банкинд 2013 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр 27 тоот банкны баталгааг гүйцэтгэх тухай бичиг ирсэн. Уг бичигт ажил цуцлагдсан учраас төлбөрийг 3 хоногийн дотор банк руу гүйцэтгэнэ үү гэх утга бүхий бичиг, мөн гэрээг цуцлах тухай 2 хуудас мэдэгдэлийн хамт ирсэн. Банк 8,880,000,000 төгрөгийг урьдчилгаа төлбөрийг гаргахын тулд харилцагчтай 2012 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр банкны баталгааны гэрээ байгуулсан. Гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-д зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч банканд шаардлага гаргасан тохиолдолд ажлын 3 хоногийн дотор банк харилцагчийн өмнөөс урьдчилгаа төлбөрийг Хөгжлийн банкны гүйцэтгэнэ. Хөгжлийн банканд гүйцэтгэсэн баталгааг 3 хоногийн дотор банк харилцагчаас шаардана, харилцагч эх үүсвэрээр төлөх боломжгүй байсан тохиолдолд зээл авч төлнө гэх банкны баталгааны гэрээ байгаа юм. Уг зохицуулалтын дагуу харилцагч бэлэн төлөх боломжгүй байсан тул зээлийн харилцаа үүссэн. Анх 2013 оны 2 дугаар сарын 1-ний өдөр 8,880,000,000 төгрөгийн зээлийн хөрөнгө Н.З ХХК-ийн харилцах данс болох 1140000029 тоот дансанд шилжүүлсэн. Зээлийн данс үүсгээгүй гэж яриад байна. Зээлийн дансыг үүсгээд Н.З ХХК-д зээлийг олгосон. Зээл олгосны дараа 8,880,000,000 төгрөгийг харилцагчийн өмнөөс үүсгэсэн байсан авлагыг харилцагч төлсөн. Зээлийн хүсэлт байхгүй гэж байна. 2013 оны 1 дүгээр сарын 29-ны өдөр манайд хүсэлт гаргасан. Гаргасан хүсэлтийг нотлох баримтаар шүүхэд өгсөн. Зээлүүдийг 3 удаа сунгасан. 3 удаа сунгах хүсэлтүүд нь хавтаст хэрэгт авагдсан байгаа. ЗГ8145100095 тоот зээлийн гэрээний хувьд харилцагчийн данс руу шаардлагатай үед нь хэсэгчлэн олгосон. Зээлийн хүсэлт мөн хавтаст хэрэгт авагдсан.

 

Бид хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд тайлбараа гаргах нь зүйтэй. Хариуцагч Н.З ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2 56.1.9-д заасан үндэслэлээр зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулна гэх агуулгаар татгалзлаа тайлбарлаж байна. Хариуцагч Н.З ХХК-ийн төлөөлөгч болон өмгөөлөгч нэг л зүйлийг хэлж байна. Зээлийн гэрээ нь хуульд заасан хэм хэмжээг зөрчиж, хуулиар хориглосон байхад зээлийн гэрээ байгуулсан гэх тайлбарыг гаргаж байна. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-д зээлийн гэрээг бичгээр байгуулна гэж заасан. Талууд зээлийн гэрээг бичгээр байгуулсан. 1 дүгээр хавтаст хэргийг 12-44 дүгээр талд гэрээнүүд авагдсан. Уг гэрээнүүдэд тавигдах хуульд заасан шаардлагыг үзэхэд талуудын эрх бүхий этгээдүүд гэрээнд гарын үсэг зурж, тамга тэмдэг дарагдаж, нотариатаар гэрчлүүлсэн байна. Зээлийн гэрээтэй холбоотой нэмэлт өөрчлөлтүүдийг үзэхэд үндсэн гэрээг байгуулсан этгээдүүд уг нэмэлт гэрээнүүдийг байгуулсан. Нэмэлт гэрээгээр талууд хүүгийн хэмжээг өсгөж, хугацааг сунгасан. Хугацааг сунгах талаар хариуцагч буюу зээлдэгч илэрхийлсэн. Зорилгоо зөрчсөн гэх агуулгаар тайлбарлаж байна. 2 дугаар хавтас хэргийн 1-10 дугаар хуудаст 8,880,000,000 төгрөгийг шилжүүлсэн дансны хуулга, мөн 4,000,000,000 төгрөгийг хэсэгчлэн шилжүүлсэн дансны хуулга байгаа. Н.З ХХК-ны дансанд 2013 оны 2 дугаар сарын 28-ны өдөр 8,8 тэрбум төгрөгийг орлогын гүйлгээ хийгдсэн. Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-д зээлийг зээлдэгчийн дансанд олгосноор зээл олгосонд тооцно гэх заалт бий. Энэ шаардлагын хүрээнд мөнгийг олгосон. Энэ мөнгө буцаад Хөгжлийн банкны баталгаанд төлөгдсөн. Үүнийг төлж өгөх хүсэл зоригийг хариуцагч өөрөө илэрхийлсэн. Актив ангилах журмын талаар тайлбарлаж байна. Актив ангилах журмын зорилго нь хэрвээ зээлийг өөр активаар солихдоо зээл олгох замаар олговол ангилал өөрчлөгдөнө өөрөөр хэлбэл сан нэмэгдэнэ гэх агуулгаар явж байгаа. Тиймээс энэ нь зээлийн гэрээг хориглосон гэх хэм хэмжээ биш. Бодитоор олгоогүй гэдгийг хариуцагч нотолж чадахгүй байна. Банкны зүгээс зээлдэгчийн данс руу мөнгийг шилжүүлж зээлийг олгосон. Буцаагаад зарлага гарч байгаа нь хариуцагчийн зөвшөөрлийн дагуу хийгдэж байгаа үйлдэл юм. Хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар зээлийг суутгасан гэх асуудлыг ярьж байна. Гэтэл хавтаст хэрэгт зээлийг суутгасан гэх ямар ч нотлох баримт байхгүй. Хэрвээ зээлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм бол яагаад зээлийг эргэн төлөөд байгаа юм. 2 дугаар хавтаст хэргийн 8, 9, 10 дугаар талд хүүгийн тооцооллыг банк нотлох баримтаар гаргаж өгсөн. Н.З ХХК-ийн зүгээс эргэн төлөлтүүдийг хийгээд явж байсан. Төлөлт хийж байгаа үйлдэл нь зээлийн гэрээг байгуулсанд тооцож, хүү болон нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээ биелүүлээд зөвшөөрөөд явж гэж ойлгогдож байгаа гэв.

 

Хариуцагч Н.З ХХК-ийн шүүхэд гаргасан хариу тайлбарт болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О, Ч.Б нарын шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: НЭГ: Голомт банк, Н.З ХХК-иудын хооронд 2013 оны 2 дугаар сарын 1-ний өдөр байгуулагдсан гэх ЗГ8115005858 дугаартай зээлийн гэрээг дараахь үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй. Зээлийн хөрөнгийг Н.З ХХК-д бодитоор олгоогүй, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ., Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1-д Банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ тодорхой зориулалт, хүү, хугацаа, эргэж төлөгдөх барьцаа, эсхүл батлан даалттайгаар өөрийн болон түүнд хадгалуулсан бусдын мөнгөн хөрөнгийн зохих хэсгийг өөрийн нэрийн өмнөөс бусад этгээд /цаашид "зээлдэгч" гэх/-д олгохыг банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох /цаашид "зээл" гэх/ гэнэ., мөн хуулийн 22 дугаар зүйлийн 1-д Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж банкнаас олгох зээлийн гэрээний харилцааг нарийвчлан зохицуулж өгсөн. Банкны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т Банк харилцагчийн даалгавраар түүний харилцах дансны үлдэгдэлд багтаан мөнгөн хөрөнгийг шилжүүлэх гүйлгээ хийх бөгөөд шүүх болон банкны эрх хүлээн авагчийн шийдвэр, эсхүл үл маргах журмаар төлөх тухай харилцагчийн гарын үсэг бүхий гэрээ, төлбөрийн баримтыг үндэслэн гүйлгээ хийснийг харилцагчийн даалгавраар гүйлгээ хийсэнд тооцно., Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйл Бэлэн бус мөнгөний төлбөр тооцоо, мөн зүйлийн 3-т Төлбөр хариуцагч, төлбөр хүлээн авагч нь бэлэн бус мөнгөний төлбөр тооцооны ямар хэлбэрээр харилцахаа өөрсдөө сонгож авна.  Төлбөрийн нэхэмжлэлээр хийх төлбөрийг гагцхүү төлбөр хариуцагчийн мөнгөн хөрөнгийг зарцуулах эрх бүхий этгээдийн зөвшөөрсөн нөхцөлд гүйцэтгэнэ., мөн хуулийн 17 дугаар зүйл Банк, төлбөр тооцооны үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээр дамжуулан төлбөр тооцоог гүйцэтгэх, мөн зүйлийн 1-д Банк, төлбөр тооцооны үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь иргэн, хуулийн этгээд оролцсон төлбөр тооцоог гүйцэтгэхдээ уг төлбөр тооцооны баримтын бүрдүүлбэрийг шалгана. Төлбөр тооцооны баримтын бүрдүүлбэрт уг баримтыг бичсэн он, сар, өдөр, төлбөр хүлээн авагч, төлбөр хариуцагчийн дансны дугаар, нэр, тэдгээрийг үйлчлэгч банкны нэр, гүйлгээний утга, мөнгөний дүнг тоо болон үсгээр бичиж, баталгаатай гарын үсэг зурж, тамга эсхүл тэмдэг дарсан байна. гэж бэлэн бус төлбөр тооцооны талаар нарийвчлан зохицуулсан.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан ЗГ8115005858 тоот гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.3-т зааснаар зээлийг эргэлтийн хөрөнгө-ийн зориулалтаар авахаар тохиролцсон. Гэтэл Голомт банк нь зээлийн хөрөнгийг зээлдэгчид бодитоор олгоогүй бөгөөд гэрээний 2.1.5-д заасан зээлийн дансанд биш, Н.З ХХК-ийн нэр дээрх 1140000029 тоот төгрөгийн харилцах дансанд 2013 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн ЗГ/8115005858 тоот шийдвэрийн дагуу зээл олгов гэсэн утгатайгаар 8,880,000,000 төгрөгийг шилжүүлсэн атлаа тэр дор нь харилцагчийн зөвшөөрөл, төлбөрийн даалгаваргүйгээр 8,880,000,000 төгрөгийг Худалдаа, хөгжлийн банк руу Баталгааны мөнгө шилжүүлсэн авлага хаав гэсэн утгаар тус данснаас буцаан гаргаж, банк өөрийн дур зоргоор захиран зарцуулсан байгаа нь зээлийн хөрөнгийг зээлдэгчийн өмчлөлд захиран зарцуулах боломжтойгоор бодитоор шилжүүлээгүй, дансны бичилт хийж зээл олгосон мэтээр дүр үзүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Монголбанкны ерөнхийлөгч, Сангийн сайдын хамтарсан 2010 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 475/182 тоот тушаалаар батлагдсан Актив ангилах, активийн эрсдлийн сан байгуулж, зарцуулах журам-ын 2.10 дахь хэсэгт тухайн зээлдүүлэгч нь зээл, үнэт цаас, бусад актив, тэдгээрийн хүүг нэмж зээл олгох, эс үүсвэр байршуулах зэргээр төлүүлэхийг хориглоно. гэж заасан. Үүнээс үзэхэд Голомт банк нь 8,880,000,000 төгрөгийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар, тодорхой хугацаатайгаар буюу зээл байдлаар Н.З ХХК-д олгоогүй, харин өөрсдийнхөө чанаргүй активийнхаа ангилалыг өөрчлөх зорилгоор хийсэн гэдэг нь тодорхой харагдаж байна. Голомт банк, Н.З ХХК-ийн хооронд 2012 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн ТЕ0499120662 тоот Банкны баталгааны гэрээ-ний дагуу Хөгжлийн банк ХХК-д төлөгдсөн баталгааны төлбөрийг төлүүлэх зорилготой, зээл олгох замаар Н.З ХХК-иар баталгааны гэрээний төлбөрийг төлүүлсэн нь дансны хуулгаар нотлогдоно. Зохигчдын хооронд байгуулагдсан ЗГ/8115005858 тоот зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан Хууль зөрчсөн, 56.1.2-т дүр үзүүлсэн, 56.1.9-д хуулийн этгээдийн үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул энэ гэрээгээр хариуцагчид аливаа үүрэг үүсэхгүй юм.

 

ХОЁР: Зохигчдын хооронд байгуулагдсан ЗГ/8145100095 тоот зээлийн гэрээг дараахь үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй. Н.З ХХК болон Зам, тээврийн хөгжлийн яамны хооронд байгуулагдсан 2015 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км хатуу хучилттай авто замын барилга угсралтын ажил гүйцэтгэх тухай гэрээ цуцлагдсантай холбоотойгоор хариуцагч Н.З ХХК нь санхүүгийн хувьд хүнд байдалд орсон. Банк давуу байдлаа ашиглан хүү, нэмэгдүүлсэн хүүг эцэс төгсгөлгүй үргэлжлүүлж, өндөр хэмжээний өрөнд оруулсныхаа дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ гэж заасныг зөрчсөн, мөн гэрээний үүрэг зөрчигдөж эхэлсэн даруйд шүүхэд хандаагүй, бүхэл бүтэн 771 хоногийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж, хариуцагчийг 3 тэрбум гаруй төгрөгийн хүүгийн өрөнд оруулсан. Н.З ХХК нь гэрээний үүргээ 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдрөөс эхлэн зөрчсөн байхад нэхэмжлэгч шаардах эрхээ хэрэгжүүлээгүй. Үл хөдлөх эд хөрөнгийг банк үл маргах журмаар өөртөө шилжүүлэн авч үүргийн гүйцэтгэлийг хангуулах, харилцах дансан дахь мөнгөн хөрөнгө хүрэлцэхгүй бол зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч, батлан даагчийн бусад данснаас үл маргах журмаар суутгал хийх зэргээр шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан. Энэхүү гэрээгээр олгосон гэх 4 тэрбум төгрөгийн зээл нь хариуцагчид Хөгжлийн банк болон Зам, тээврийн хөгжлийн яамнаас шилжүүлсэн ажлын гүйцэтгэлийн төлбөрийг 2013 оны 2 дугаар сарын 1-ний өдөр байгуулагдсан ЗГ/8115005858 тоот зээлийн гэрээ гэх нэртэй гэрээний нэмэгдүүлсэн хүү, хүү, үндсэн төлбөрт суутгагдсан, суутгасан хэмжээгээр буцаан зээл нэрээр олгосон хөрөнгө юм. Өөрөөр хэлбэл 2013 оны ЗГ/8115005858 тоот зээлийн гэх нэртэй гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.9-д заасныг зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл тул үндэслэлгүйгээр суутган авсан зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг ЗГ/8145100095 тоот зээлийн гэрээний дагуу шаардаж байгаа төлбөрөөс суутган тооцох ёстой гэсэн байр суурьтай байна. Дээрх 2 гэрээний дагуу хүү бодох үүрэг үүсээгүй байхад хариуцагчаас үндэслэлгүйгээр 12,911,205,689.55 төгрөгийн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрөөс хасч, мөн нэхэмжлэгч шаардах эрхээ шударгаар хэрэгжүүлээгүй тул ЗГ/8145100095 тоот зээлийн гэрээний дагуу нэхэмжилж байгаа 3,237,610,799 төгрөгийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрөөс 1,618,805,399 төгрөгийг хасч тооцох үндэслэлтэй.

 

ГУРАВ: Гүйцэтгэлийн болон чанарын баталгаатай холбоотой шаардлагын тухайд дараахь үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ байдлаар ББ/814DOUPF150047 тоот гүйцэтгэлийн баталгааны төлөгдөөгүй шимтгэл 34,576,196.7 төгрөг, ББ/814DOURT150019 тоот чанарын баталгааны төлөгдөөгүй шимтгэл 31,068,489.6 төгрөг нэхэмжилсэн. Гэтэл дээрх гэрээний 1.4-т Үүрэг гүйцэтгэгч баталгааны нэг удаагийн шимтгэлд 0.5 хувийг төлнө гэжээ. Энэхүү шимтгэлийг гэрээ байгуулах үед хариуцагчаас нэхэмжлэгчид төлөөд баталгаагаа гаргуулсан. Шимтгэлийг хэрхэн, ямар үндэслэлээр шаардаж байгаа нь тодорхойгүй гэв.

Хариуцагч Н.З ХХК-ийн өмгөөлөгч А.Д-гийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Хариуцагч Н.З ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарыг дэмжиж байна. Г.Б ХХК нь Н.З ХХК-тай 2013 оны 2 дугаар сарын 1-ний өдөр ЗГ8115005858 дугаар зээлийн гэрээг байгуулж 8,880,000,000 төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай олгосон. Хэрэгт 2013 оны 2 дугаар сарын 1-ний өдөр байгуулагдсан гэрээ байдаг. Энэ гэрээг нийт 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр, 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр, 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрүүдэд тус тус 3 удаа сунгасан, гэрээний асуудал хөндөгддөг. Гэрээ нь Иргэний хууль, Банкны тухай хууль, Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн тул хүчин төгөлдөр бус байх эрх зүйн үр дагаварыг агуулах үндэслэлтэй байна. Хуулийн хориглосон хэм хэмжээг хэрэглэсэн, эсхүл хуулиар тавигдах шаардлагыг зөрчиж байгуулсан хэлцэл байвал уг хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үздэг ба энэ хүрээнд анхнаасаа байгуулагдаагүй, өгсөн авснаа буцаадаг, өгсөн авснаа буцаахдаа үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн учраас үүрэг үүсээгүй байхад, үүрэгт тооцож мөнгөн хөрөнгийг авсан гэх эрх зүйн үр дагавар үүсдэг тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнөөс үүдэлтэй шаардах эрхийн асуудлууд гарч ирж байгаа юм. 2013 оны 2 дугаар сарын 1-ний өдөр ЗГ8115005858 дугаар тоот гэрээ нь дараах байдлаар хууль зөрчиж хийгдсэн.

 

Нэгдүгээрт 8,880,000,000 төгрөгийн бодитойгоор олгоогүй, зээлдүүлэгч тодорхой мөнгөн хөрөнгийг бусдын өмчлөлд шилжүүлэхдээ тодорхой зориулалтайгаар, хугацаатай, хүүтэй, хүүгүйгээр тодорхойлон олгодог бөгөөд гэрээнд талууд адил тэгш эрхтэйгээр оролцож гарын үсэг зурснаар гэрээ бичгээр байгуулагдана. 8,880,000,000 төгрөгийн гэрээ нь бодитойгоор олгогдоогүй учраас зээлийн гэрээг байгуулагдсан гэж үзэх нэгдүгээр үндэслэл үгүйсгэгдэж байна. 8,880,000,000 төгрөгийг өгсөн мэтээр дансны хуулгад дурьдаж, бодитоор ашиглах боломжгүйгээр олгосон мөнгөн хөрөнгө байна. Нэгэнт бодиттойгоор олгоогүй учраас Иргэний хуулийн 452 дугаар зүйл, Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-д зааснаар ашигласан хугацаанд хүү төлөх гэх хуулийн зүйл, заалтыг зөрчсөн. Актив ангилах журмын 2 дугаар зүйлийн 2.10-т огт өгөөгүй зээлийг үндэслэж актив үүсгэж болохгүй гэж тодорхой заасан. Хэдийгээр активыг ангилахад хэрэглэгддэг журам боловч журмаар олгогдоогүй зээлд хүү төлөх, түүнчлэн олгогдоогүй зээлд үндсэн хүү төлүүлэх боломж байхгүй шүү гэдгийг журмын 2 дугаар зүйлийн 2.9, 2.10 дэх заалтуудад тусгажээ. 8,880,000,000 төгрөгийн зээлийг олгоогүй, Голомт банк нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн тул уг шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэл байна. Нэмэгдүүлсэн хүүгийн асуудал нь үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байгаа тохиолдолд шаардах эрхтэй бай Улсын дээд шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 53 дугаар тогтоолын 2.3-д үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасан. Г.Б ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний 2.2-т зээлдэгч зээл авсан өдрөөс эхлэн түүнийг бүрэн төлж дуусах хүртэл хугацаанд төлөгдөөгүй байгаа зээлийн үлдэгдэлд, зээлийн хугацаа дууссанаас үл хамааран сар бүр уг гэрээний 2.1-т заасан хувийн хөнгөлөлт үзүүлнэ гэж тохиролцсон. Энэ нь 8.880.000.000 төгрөгийн хүүгийн асуудлыг тохиролцож байгаа юм. Гэтэл гэрээг цааш нь сунгахдаа 2013 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн гэрээний 2.2 дэх заалтыг зөрчсөн. 2014 оны 12 дугаар сарын 26 өдөр байгуулагдсан 8115005858А гэрээг 12 сарын хугацаатай сунгахдаа зээлийн хүүг 18 хувь биш 19.2 хувь гэж тооцсон. Хоёрдугаарт нь 2015 оны 11 дүгээр 15-ны өдөр 81155858/Б тоот зээлийн гэрээний хугацааг 12 сар гэж тохиролцсон. Үндсэн хүүгийн хэмжээг 19.2 хувь гэж тооцсон нь мөн гэрээний 2.2 дэх заалтыг зөрчсөн. 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр гэрээнийг хугацааг 12 сараар сунгаж, 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдөр төлнө гэж тодорхойлохдоо хүүгийн хэмжээг нэмэгдүүлж 21.6 хувь болгосон. Иймд нэгдүгээр шаардлагын хувьд хууль зөрчиж байгуулсан хүчин төгөлдөр бус хэлцэл бөгөөд үүний үр дагаварт Голомт банк үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн. Голомт банк өнөөдрийг хүртэл батлан даалтын гэрээнээс үүдэлтэй шаардах эрхийн асуудлыг үндэслэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлоогүй учраас 8,880,000,000 төгрөгийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хэрхэн яаж тооцох нь тодорхойгүй байна.

 

Хоёр дахь зээлийн хувьд 2013 оны 7 дугаар сарын 4-ний өдөр 4,000,000,000 төгрөгийн зээлийн гэрээг байгуулсан. Тухайн өдрөө зээлийг олгоогүй ба нийт 9 удаагийн үйлдэлээр 4,000,000,000 төгрөгийг олгосон байдаг. 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдрийг хүртэл сунгасан энэ гэрээний хүрээнд шаардах эрхийн үнийн дүнг хэрхэн яаж тооцож гаргаж байгаа нь ойлгомжгүй байна. Зээлийн хувийн хэрэг энэ зээлийн гэрээ хуулийн шаардлага хангаж байгаа гэдгийг илэрхийлж, нотолж байдаг гол бичиг баримт байдаг. Зээл хүссэн өргөдөл талуудын хооронд байгуулагдсан гэрээнүүдэд байдаггүй. Зээлийн өргөдөл тус бүрт авах зээлийн зориулалт, авах зээлийн хэмжээ хугацааны талаар товч тодорхой бичиж гарын үсэг зурж тамга дарсан байна. Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1, 23.3 дэх заалтуудыг зөрчсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахгүй орхих хууль зүйн үндэслэлтэй гэв.

 

Хариуцагч Ж.Э-ын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Хариуцагч Н.З ХХК-ийн төлөөлөгч, өмгөөлөгчийн нарын хэлсэн тайлбарыг дэмжиж байна. Энэ асуудал Норовын Алтанхуяг ерөнхий сайдын буруу гаргасан шийдвэрээс болж, Голомт банк, Н.З ХХК нарын хооронд ийм харилцаа үүссэн. Тухайн үед 8,880,000,000 төгрөгийг гаргуулсан байсан ба Засгийн газар Хөгжлийн банк руу татсанаар уг асуудал үүссэн. Тухайн үеийн хүсээгүй зээлийг зээл гэж үзэж байгаа нь буруу гэж үзэж байна гэв.

Хариуцагч Э.Э шүүх хуралдаанд: Тайлбар байхгүй гэв.

 

Хариуцагч Б.Т-ы итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б шүүх хуралдаанд: Хариуцагч нарын тайлбарыг дэмжиж байна гэв.

 

Хариуцагч Б.Т-ы өмгөөлөгч Ш.О-ийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Хариуцагч Н.З ХХК-ийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбараар Банкны тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай, Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу мөнгийг бодитоор тухайн компанид олгоогүй учраас ийм мөнгийг төлөх хууль зүйн үндэслэлгүй гэж тайлбарлаж байгаа нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Хэдэн оны, хэдний өдөр зээлүүдийг өгсөн, зээлүүдийг 3 удаа сунгахдаа яаж мөнгийг өгсөн, эргэн төлөлтийг яаж хийсэн талаарх төлбөр тооцоо байхгүй гэж үзэж байна. Төлбөр тооцоог хийхдээ Иргэний хуулийн заалтын дагуу тухайн үедээ зээлийн гэрээг хийгдсэн өдрөөс төлбөр тооцоог гаргах ёстой. Мөн ямар зориулалтаар зээл авч байгаа талаар нотлох баримт байхгүй. Тиймээс зээлийн эргэн төлөлт гэж ярьж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасны дагуу дүр үзүүлж хийсэн хэлцэл юм. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь хуулийн шаардлага хангахгүй, нэхэмжлэлийн бүрдүүлбэр байхгүй, мөнгийг авсан, өгсөн нь тодорхойгүй нэхэмжлэл байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Б ХХК нь хариуцагч Н.З ХХК, Ж.Э, Э.Э, Б.Т нарт холбогдуулан 7,124,068,864.47 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараахь байдал тогтоогдож байна.

 

А/ 2013 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн ЗГ8115005858 тоот зээлийн гэрээний талаар:

 

Нэхэмжлэгч Г.Б ХХК, хариуцагч Н.З ХХК-иудын хооронд 2013 оны 2 дугаар сарын 1-ний өдөр байгуулагдсан гэх ЗГ8115005858 тоот зээлийн гэрээ хэрэгт авагджээ /1 дүгээр хавтаст хэргийн 52 дугаар хуудас/. Тус зээлийн гэрээгээр зээлдүүлэгч Г.Б ХХК нь зээлдэгч Н.З ХХК-д 8,800,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар олгох, 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ЗГ8115005858-А тоот гэрээгээр дээрх гэрээний хугацааг 2015 оны 2 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл 12 сараар сунгаж, хүүг 19.2 хувь болгож өөрчлөлт оруулсан, мөн 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн ЗГ8115005858-Б тоот зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах гэрээгээр хугацааг 2016 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хүртэл 12 сарын хугацаагаар сунгасан, мөн 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ8115005858-В тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээгээг хугацааг 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл сунгаж, зээлийн хүүг 21.6 хувь болгож өөрчилсөн. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1.БГ/8115005858 тоот гэрээний орлого барьцаалах гэрээнүүдээр С-А3-5 2015-64/153 дугаартай Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км хатуу хучилттай авто замын барилгын ажлын гэрээний орлогыг, 2. БГ/8115005858-В тоот барьцааны гэрээгээр С-А3-5 2013-96/140 дугаартай Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 30 км хатуу хучилттай авто замын барилгын ажил гүйцэтгэх гэрээний орлогыг, 3. БХ/8115005858 тоот ирээдүйд бий болох хөрөнгийг барьцаалах тухай хэлцлээр Т.З.Х ХХК-ийнэзэмшлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, 23.437 м/кв талбай бүхий газрыг, 4. БГ/8115005858-А тоот барьцааны гэрээгээр Н.З ХХК-ийн өмчлөлийн гинжит бульдозер, авто ачигч самосвал, өөрөө буулгагч ба бусад тоног төхөөрөмжүүдийг, 5. БГ/8115005858-Б тоот барьцааны гэрээнүүдээр Ж.Эын өмчлөлийн Н.З ХХК-ийн 100 хувийн хувьцааг тус тус барьцаалж үүрэг хүлээжээ.

 

Хариуцагч Н.З ХХК нь 2012 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Монгол Улсын Хөгжлийн банк ХХК, Зам, тээвэр, барилга хот байгуулалтын яамтай С-АЗ-Б2012-71/126 тоот Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 94 км хатуу хучилттай авто замын барилгын ажлыг 44,400,000,000 төгрөгөөр гүйцэтгэх гэрээг байгуулсан /2 дугаар хавтаст хэргийн 24-29 дүгээр тал/. Мөн хариуцагч Н.З ХХК нь 2012 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр ТЕ499120662 тоот Банкны баталгааны гэрээг Г.Б ХХК-тай байгуулсан ба уг гэрээгээр Г.Б ХХК нь Зам, тээвэр, барилга хот байгуулалтын яам болон Монгол Улсын Хөгжлийн банк ХХК, Н.З ХХК-иудын хооронд 2012 оны 7 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан С-АЗ-Б2012-71/126 тоот Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 94 км хатуу хучилттай авто замын барилгын ажил гүйцэтгэх гэрээгээр үүрэг гүйцэтгэгч Н.З ХХК-ийн хүлээсэн урьдчилгаа төлбөрийн 8,880,000,000 төгрөгийн эргэн төлөлтийн баталгааг гаргажээ. Улмаар 2012 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр ТЕ0499120662 тоот урьдчилгаа төлбөрийн баталгаагаар Г.Б ХХК нь гүйцэтгэгчийн нэрийн өмнөөс 8,880,000,000 төгрөгөөс хэтрэхгүй мөнгөн дүнтэй төлбөрийг захиалагчийн өмнө хариуцаж, гүйцэтгэгч гэрээний үүргээ зөрчсөн тухай захиалагчийн бичгээр гаргасан анхны шаардлагыг хүлээн авсан даруйд үл маргалдах журмаар энэхүү төлбөрийг хийх үүрэг хүлээж батлан даалт гаргаж байна гэжээ /1 дүгээр хавтаст хэргийн 233 дугаар тал/. Дээрх баталгааг үндэслэн Монгол Улсын Хөгжлийн банк 2012 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 8,880,000,000 төгрөгийг үүрэг гүйцэтгэгч Н.З ХХК-д шилжүүлсэн, энэ талаар талууд маргаагүй. Авто замын барилгын ажлын гэрээ хэрэгжиж байх хугацаанд Зам, тээвэр, барилга хот байгуулалтын замны 2012 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 3/2531 тоот албан бичгээр Н.З ХХК-д хийгдсэн ажил төлөвлөгөөнөөс хоцорч байна гэх үндэслэлээр С-АЗ-Б2012-71/126 тоот гэрээг цуцалж буйг мэдэгдэж, мөн өдөр Төрийн нарийн бичгийн даргын 190 дугаар тушаалаар Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 94 км хатуу хучилттай авто замын барилгын ажил гүйцэтгэх гэрээг цуцалжээ /2 дугаар хавтаст хэргийн 19-20 дугаар тал/. Улмаар Монгол Улсын Хөгжлийн банк нь 2013 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 2/27 тоот албан бичгээрээ захиалагч Зам, тээвэр, барилга хот байгуулалтын яам авто замын барилга угсралтын ажлын гэрээг цуцлагдсан талаар дурдаад үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс хүлээсэн баталгааны гэрээний үүргээ биелүүлж 8,880,000,000 төгрөгийг буцаан шилжүүлэхийг шаардсаны дагуу Г.Б ХХК нь 2013 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр гүйлгээний 39 дугаартай шийдвэрээр 811185800101001 тоот данснаас Монгол Улсын хөгжлийн банкны 1105064441 тоот данс руу 8,880,000,000 төгрөгийг Н.З ХХК-ийн ТЕ499120662 тоот баталгааны төлбөр шилжүүлэв гэх утгатайгаар шилжүүлжээ /2 дугаар хавтаст хэргийн 21-22 дугаар тал/. Үүний дараа нэхэмжлэгч Г.Б ХХК нь хариуцагч Н.З ХХК-тай 2013 оны 2 дугаар сарын 1-ний өдөр ЗГ8115005858 тоот зээлийн гэрээ байгуулж, мөн оны 2 дугаар сарын 28-ны өдөр Н.З ХХК-ийн 1140000029 тоот дансанд 8,880,000,000 төгрөгийн зээлийн орлого шилжүүлж, мөн өдрөө 2013 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Хөгжлийн банк руу баталгааны мөнгө шилжүүлсэн авлага хаав гэх утгаар зарлага гаргажээ /2 дугаар хавтаст хэргийн 1 дүгээр тал/.

 

Дээрх үйл баримтаас дүгнэвэл, хариуцагч Н.З ХХК нь Зам, тээвэр, барилга хот байгуулалтын яам, Монгол Улсын Хөгжлийн банк ХХК-тай Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн хатуу хучилттай 94 км авто замын барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулж, үүнд шаардлагатай 8,880,000,000 төгрөгийн санхүүжилтыг Хөгжлийн банкнаас авахад Г.Б ХХК нь дээрх мөнгөн дүнгийн хэмжээнд баталгаа гаргажээ. Гэрээ авто замын ажлын гэрээ цуцлагдахад Монгол Улсын Хөгжлийн банк ХХК нь Г.Б ХХК-иас баталгааны гэрээгээ гүйцэтгэхийг шаардахад Г.Б ХХК нь 8,880,000,000 төгрөгийн үүргээ гүйцэтгэсэн. Улмаар баталгааны гэрээний үүрэг шаардах эрхээ шилжүүлэн авч Н.З ХХК-иас уг гэрээний үүргийг шаардаагүй атлаа хариуцагч Н.З ХХК-тай 2013 оны 2 дугаар сарын 1-ний өдөр ЗГ8115005858 тоот зээлийн гэрээ байгуулж, мөн оны 2 дугаар сарын 28-ны өдөр Н.З ХХК-ийн 1140000029 тоот дансанд 8,880,000,000 төгрөгийн зээлийн орлого шилжүүлж, мөн өдрөө 2013 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Хөгжлийн банк руу баталгааны мөнгө шилжүүлсэн авлага хаав гэх утгаар харилцагчийн зөвшөөрөлгүйгээр зарлага гаргасан нь Банкны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т Банк харилцагчийн даалгавраар түүний харилцах дансны үлдэгдэлд багтаан мөнгөн хөрөнгийг шилжүүлэх гүйлгээ хийх бөгөөд шүүх болон банкны эрх хүлээн авагчийн шийдвэр, эсхүл үл маргах журмаар төлөх тухай харилцагчийн гарын үсэг бүхий гэрээ, төлбөрийн баримтыг үндэслэн гүйлгээ хийснийг харилцагчийн даалгавраар гүйлгээ хийсэнд тооцно. гэж, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйл Бэлэн бус мөнгөний төлбөр тооцоо, мөн зүйлийн 3-т Төлбөр хариуцагч, төлбөр хүлээн авагч нь бэлэн бус мөнгөний төлбөр тооцооны ямар хэлбэрээр харилцахаа өөрсдөө сонгож авна.  Төлбөрийн нэхэмжлэлээр хийх төлбөрийг гагцхүү төлбөр хариуцагчийн мөнгөн хөрөнгийг зарцуулах эрх бүхий этгээдийн зөвшөөрсөн нөхцөлд гүйцэтгэнэ., мөн хуулийн 17 дугаар зүйл Банк, төлбөр тооцооны үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээр дамжуулан төлбөр тооцоог гүйцэтгэх, мөн зүйлийн 1-д Банк, төлбөр тооцооны үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь иргэн, хуулийн этгээд оролцсон төлбөр тооцоог гүйцэтгэхдээ уг төлбөр тооцооны баримтын бүрдүүлбэрийг шалгана. Төлбөр тооцооны баримтын бүрдүүлбэрт уг баримтыг бичсэн он, сар, өдөр, төлбөр хүлээн авагч, төлбөр хариуцагчийн дансны дугаар, нэр, тэдгээрийг үйлчлэгч банкны нэр, гүйлгээний утга, мөнгөний дүнг тоо болон үсгээр бичиж, баталгаатай гарын үсэг зурж, тамга эсхүл тэмдэг дарсан байна. гэж заасныг зөрчсөн гэж үзэхээр байна. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д Хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл; гэж зааснаар зохигчдын хооронд 2013 оны байгуулсан 2 дугаар сарын 1-ний өдөр ЗГ8115005858 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх бөгөөд энэ хэлцэл нь анхнаасаа эрх зүйн ямар нэгэн үр дагавар үүсгэхгүй ба хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байдаг тул гэрээний эрх, үүрэг, хариуцлага тооцох боломжгүй тул уг гэрээний хүүнд 320,813,378.20 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Б/ 2015 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн ЗГ8145100095 тоот зээлийн гэрээний талаар:

 

Нэхэмжлэгч Г.Б ХХК нь хариуцагч Н.З ХХК-тай 2015 оны 7 дугаар сарын 3-ны өдөр ЗГ8145100095 тоот зээлийн гэрээ байгуулж 4,000,000,000 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлдүүлсэн, уг гэрээнд 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн ЗГ8145100095-А дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээгээр хугацааг 12 сараар сунгасан, мөн 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ8145100095-Б дугаартай гэрээгээр хугацааг 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдөр хүртэл сунгасан, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 1. БГ/8145100095-Б тоот гэрээний орлого барьцаалах гэрээгээр С-А3-5 2015-64/153 дугаартай Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км хатуу хучилттай авто замын барилгын ажлын гэрээний орлогыг, 2. БГ/8145100095-Б тоот гэрээний орлого барьцаалах гэрээгээр С-А3-5 2015-66/166 дугаартай Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км хатуу хучилттай авто замын барилгын ажил гүйцэтгэх гэрээний орлогыг, 3. БГ/8145100095-А тоот барьцааны гэрээний хавсралт-1 Н.З ХХК-ийн өмчлөлийн тоног төхөөрөмжүүдийг, 4. БГ/8145100095 тоот барьцааны гэрээгээр Ж.Эын өмчлөлийн Н.З ХХК-ийн 100 хувийн хувьцааг, 5. ЗГ/8145100095-А тоот ипотекийн гэрээнүүдээр Ү-2206006770 тоот улсын бүртгэлийн дугаартай Ж.Э, Э.Э нарын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн 68 дугаар байрны 401 тоот, 242 м/кв талбай бүхий 5 өрөө орон сууц, №5 дугаартай гражийг, 6. ЗБ/12/0182, ЗБ/8145100095 тоот ипотекийн гэрээнүүдээр Ү-2205011362 тоот улсын бүртгэлийн дугаартай Н.З ХХК-ийн өмчлөлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /16100/, Үйлдвэрийн тойруу 106, 106/1 тоот хаягт байршилтай үйлдвэрийн зориулалттай 3.160 м/кв талбайтай цогцолбор байгууламжийг, 7. ЗГ/12/0182, ЗБ8145100095 тоот ипотекийн гэрээнүүдээр Г-2205003983 тоот улсын бүртгэлийн дугаартай Н.З ХХК-ийн өмчлөлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, аж ахуйн зориулалттай 1.302 м/кв газрыг, 8. ЗБ/12/0182, ЗБ/8145100095 тоот ипотекийн гэрээнүүдээр Г-2205004803 тоот улсын бүртгэлийн дугаартай Н.З ХХК-ийн өмчлөлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, 3.877 м/кв талбай бүхий агуулахын зориулалттай газрыг, 9. ЗБ/8145100095-Б тоот ипотекийн гэрээгээр Ү-2206013427 тоот улсын бүртгэлийн дугаартай Ж.Эын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Роял каунти /17024/, Тэнгэр рашаа-ны гудамж, 303-101 тоот, зоорийн давхрын 12, 13 тоот, 312 м/кв талбай бүхий орон сууц, 2 ширхэг авто зогсоолыг, 10. ЗБ/8145100095-В тоот ипотекийн гэрээгээр Ү-2203010739 тоот улсын бүртгэлийн дугаартай Б.Т-ы өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, Шинэ төгөл цогцолборын В блокийн 27 тоот, 92 м/кв талбай бүхий орон сууцыг тус тус барьцаалсан, мөн БД/8145100095 тоот батлан даалтын гэрээгээр Ж.Э нь батлан дааж өөрийн эд хөрөнгө, дансан дахь мөнгөн хөрөнгөөр хариуцахаар үүрэг хүлээсэн, талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээний агуулгыг талууд өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулсан, хүчин төгөлдөр гэрээ, гэрээ хуульд заасан хэлбэр, шаардлагыг хангасан, нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

 

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-д Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно., талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.1.1-д Зээлийн жилийн хүү 21.6 хувийн хүүтэй гэж заасан тул хариуцагч хүү төлөх үүрэгтэй. Гэрээний хугацаа 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдөр дуусгавар боловч нэхэмжлэгч Голомт банк нь тэр даруй шаардах эрхээ хэрэгжүүлэлгүй, хугацаа дууссанаас хойш 2 жил 1 сар 18 хоногийн дараа буюу 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, өндөр үнийн дүн бүхий зээлийн хүүгийн хэмжээг ихэсгэсэн нь Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ гэж заасанд нийцэхгүй байх тул шүүхээс гэрээний хугацаанд тохирох хүүг гаргуулах нь зүйтэй гэж үзлээ. Хэрэгт авагдсан дансны хуулгаас үзвэл нэхэмжлэгч Г.Б ХХК нь хариуцагч Н.З ХХК-ийн тус банкин дахь 1140000029 тоот дансанд 2015 оны 7 дугаар сарын 8-нд 1,080,000,000 төгрөг, 2015 оны 7 дугаар сарын 21-нд 197,500,000 төгрөг, 2015 оны 8 дугаар сарын 5-ны өдөр 357,939,330 төгрөг, 2015 оны 8 дугаар сарын 14-нд 53,000,000 төгрөг, 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 120,000,000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр 100,000,000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 20,000,000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 51,560,670 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 53,313,676.62 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 21-ны өдөр 1,238,000,000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 124,000,000 төгрөг, нийт 11 удаагийн үйлдлээр 3,395,313,676.62 төгрөгийн зээлийн хөрөнгийг шилжүүлсэн. Үндсэн зээлээс 500,000,000 төгрөгийг төлсөн гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч үгүйсгэж маргаагүй болно. Шүүх дараахь байдлаар хүүг тооцов. Үүнд: Зохигчдын байгуулсан зээлийн гэрээний 2.1.1-д зээлийн жилийн хүү 21.6 хувь, мөн гэрээний 2.3-т ...Зээлийн нэг өдрийн хүүг тооцохдоо жилийн хүүг 365 хоногт хувааж, нийт хүүг тооцохдоо ашигласан хоногоор үржүүлнэ. гэж тохиролцсоноор зээлийн нэг өдрийн хүүг 21.6 хувь : 365 хоног = 0.059 хувь гэж тооцов.

 

Хүснэгт 1. /2015.7.8-ны өдрөөс эхлэн 11 удаагийн үйлдлээр 3,395,313,676.62 төгрөгийг хэсэгчилж шилжүүлсэн үеийн зээлийн хүүгийн тооцоолол/

 

д

Зээл шилжүүлсэн он, сар, өдөр

Шилжүүлсэн зээл /төгрөгөөр/

Хүү тооцох хоног

Зээлийн хөрөнгийг нийт ашигласан хоногийн хүү /1 хоногийн хүү 0.059 хувь/

Зээлийн хөрөнгийг ашигласан хугацааны хүү /төгрөгөөр/

1

2015.7.8

1,080,000,000

 

 

 

2

2015.7.21

197,500,000

13

0.767 хувь

8,283,600

3

2015.8.5

357,939,330

15

0.885 хувь

11,305,875

4

2015.8.14

53,000,000

9

0.531 хувь

8,684,182

5

2015.8.26

120,000,000

12

0.708 хувь

12,428,510

6

2015.9.2

100,000,000

6

0.354 хувь

6,568,255

7

2015.9.18

20,000,000

16

0.944 хувь

17,704,147

8

2015.9.22

51,560,670

4

0.236 хувь

4,517,720

9

2015.9.30

53,313,676.62

8

0.472 хувь

9,347,080

10

2015.10.21

1,238,000,000

21

1.239 хувь

39,874,906

11

2015.10.22

124,000,000

1

0.059 хувь

2.003.235

12

Хүүгийн хэмжээ

120,717,510

 

Хүснэгт 2. /Зээлийн хөрөнгийг шилжүүлж дууссан сүүлийн өдөр болох 2015.10.22-ны өдрөөс гэрээний хугацаа дууссан 2017.7.3-ны өдрийг хүртэлх хугацааны хүүгийн тооцоолол/

 

д

Зээл шилжүүлсэн он, сар, өдөр,

Гэрээний хугацаа дууссан огноо

Шилжүүлсэн зээл /төгрөгөөр/

Хүү тооцох хоног

Зээлийн хөрөнгийг нийт ашигласан хоногийн хүү /1 хоногийн хүү 0.059 хувь/

Зээлийн хөрөнгийг ашигласан хугацааны хүү /төгрөгөөр/

1

2015.10.22

2017.7.3

3,395,313,676.62

598

35,282

1,197,934,571

 

Дээрх 2 хүснэгтээс үзвэл хариуцагчийн зээлийн хөрөнгийг ашигласан хугацааны хүүнд нийт 1,318,652,081 төгрөгийг /120,717,510 + 1,197,934,571 = 1,318,652,081/ гаргуулах нь зүйтэй байх бөгөөд нэхэмжлэгчээс олгосон 3,395,313,676.62 төгрөгийн үндсэн зээлээс хариуцагчийн төлсөн 500,000,000 төгрөгийг хасч, хариуцагчаас үндсэн зээлд 2,895,313,676.62 төгрөг, хүүнд 1,318,652,081 төгрөг, нийт 4,113,965,757.62 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн энэ шаардлагаас үлдэх хэсэг буюу 2,623,645,042.35 төгрөгт /6,737,610,799.97 4,113,965,757.62 = 2,623,645,042.35/ холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

В/ 2015 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн ББ/814DOURT150019 тоот банкны баталгааны гэрээний талаар:

 

Нэхэмжлэгч Г.Б ХХК нь хариуцагч Н.З ХХК-тай 2015 оны 7 дугаар сарын 3-ны өдөр ББ/814DOURT150019 тоот Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 30 км зам, барилгын ажилд 787,500,000 төгрөгийн банкны баталгааны гэрээг 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд жилийн 4 хувийн хүүтэйгээр байгуулсан, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Баянгол дүүргийн 20 дугаар хороо, 106/1 тоот 3160 м/к цогцолбор, 1302 м/к газар, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн 68 дугаар байрны 401 тоот, 242 м/к талбай бүхий 5 өрөө орон сууц, 5 дугаартай граж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Роял каунти 303 дугаар байрны 101 тоот, зоорийн давхарын 12, 13 тоот 2 ширхэг авто зогсоол, Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, Шинэ төгөл цогцолборын В блокын 27 тоот, 92 м/к орон сууц, Н.З ХХК-ийн Ж.Эын 100 хувийн хувьцааг тус тус барьцаалжээ. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 457 дугаар зүйлийн 457.1-д Банкны баталгааны гэрээгээр банк нь үүрэг гүйцэтгүүлэгчийн бичгээр тавьсан шаардлагаар үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс мөнгөн төлбөрийг гүйцэтгэх, үүрэг гүйцэтгэгч нь баталгаа гаргагч банкинд төлбөр төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан Банкны баталгааны гэрээний харилцаа үүссэн, гэрээний агуулгыг талууд өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулсан, хүчин төгөлдөр гэрээ, гэрээ хуульд заасан хэлбэр, шаардлагыг хангасан, нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

 

Нэхэмжлэгч Г.Б ХХК нь энэхүү гэрээний үүрэгт хариуцагч Н.З ХХК-иас 31,068,489.6 төгрөгийн шимтгэл нэхэмжилсэн боловч гэрээний 1.4-д Үүрэг гүйцэтгэгч нь баталгааны нэг удаагийн шимтгэлд 0.5 хувь буюу 3,937,500 төгрөгийг төлнө. гэж заасан байх тул гэрээнд заасан хэмжээгээр буюу 3,937,500 төгрөгийн шимтгэлийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлийн энэ шаардлагаас үлдэх 27,130,989.6 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Г/ 2015 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн ББ/814DOUPF150047 тоот банкны баталгааны гэрээний талаар:

 

Нэхэмжлэгч Г.Б ХХК нь хариуцагч Н.З ХХК-тай 2015 оны 7 дугаар сарын 3-ны өдөр ББ/814DOURT150019 тоот Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 43 км зам, барилгын ажилд 798,643,930.4 төгрөгийн банкны баталгааны гэрээг жилийн 4 хувийн хүүтэйгээр байгуулсан, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Баянгол дүүргийн 20 дугаар хороо, 106/1 тоот 3160 м/к цогцолбор, 1302 м/к газар, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн 68 дугаар байрны 401 тоот, 242 м/к талбай бүхий 5 өрөө орон сууц, 5 дугаартай граж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Роял каунти 303 дугаар байрны 101 тоот, зоорийн давхарын 12, 13 тоот 2 ширхэг авто зогсоол, Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, Шинэ төгөл цогцолборын В блокын 27 тоот, 92 м/к орон сууц, Н.З ХХК-ийн Ж.Эын 100 хувийн хувьцааг тус тус барьцаалжээ. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 457 дугаар зүйлийн 457.1-д Банкны баталгааны гэрээгээр банк нь үүрэг гүйцэтгүүлэгчийн бичгээр тавьсан шаардлагаар үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс мөнгөн төлбөрийг гүйцэтгэх, үүрэг гүйцэтгэгч нь баталгаа гаргагч банкинд төлбөр төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан Банкны баталгааны гэрээний харилцаа үүссэн, гэрээний агуулгыг талууд өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулсан, хүчин төгөлдөр гэрээ, гэрээ хуульд заасан хэлбэр, шаардлагыг хангасан, нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

 

Нэхэмжлэгч Г.Б ХХК нь энэхүү гэрээний үүрэгт хариуцагч Н.З ХХК-иас 34,576,196.7 төгрөгийн шимтгэл нэхэмжилсэн боловч гэрээний 1.4-д Үүрэг гүйцэтгэгч нь баталгааны нэг удаагийн шимтгэлд 0.5 хувь буюу 3,993,219.65 төгрөгийг төлнө. гэж заасан байх тул гэрээнд заасан хэмжээгээр буюу 3,993,219.65 төгрөгийн шимтгэлийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлийн энэ шаардлагаас үлдэх 30,582,977.05 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иймд хариуцагч Н.З ХХК-иас зээлийн болон банкны баталгааны гэрээний үүрэгт нийт 4,121,896,477.27 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.Б ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,002,172,387.2 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа, ипотек ба батлан даалтын гэрээнүүдэд заасан барьцаа хөрөнгүүдээс хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 450 дугаар зүйлийн 450.1, 457 дугаар зүйлийн 457.1-д заасныг баримтлан хариуцагч хариуцагч Н.З ХХК-иас зээлийн болон банкны баталгааны гэрээний үүрэгт нийт 4,121,896,477.27 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.Б ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,002,172,387.2 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, талуудын хооронд 2013 оны 2 дугаар сарын 1-ний өдөр байгуулсан БГ/8115005858 тоот, 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан БГ/8145100095-Б тоот гэрээний орлого барьцаалах гэрээнд заасан С-А3-5 2015-64/153 дугаартай Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км хатуу хучилттай авто замын барилгын ажлын гэрээний орлогоос;

 

-2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн БГ/8115005858-В тоот барьцааны гэрээнд заасан С-А3-5 2013-96/140 дугаартай Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 30 км хатуу хучилттай авто замын барилгын ажил гүйцэтгэх гэрээний орлогоос;

 

-2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн БХ/8115005858 тоот ирээдүйд бий болох хөрөнгийг барьцаалах тухай хэлцлээр Т.З.Х ХХК-ийн эзэмшлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, 23.437 м/кв талбай бүхий газраас;

 

-2013 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн БГ/8115005858-А тоот барьцааны гэрээнийн хавсралт №1-д заасан Н.З ХХК-ийн өмчлөлийн гинжит бульдозер, авто ачигч самосвал, өөрөө буулгагч ба бусад тоног төхөөрөмжүүдээс;

 

-2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн БГ/8145100095-А тоот барьцааны гэрээний хавсралт №1-д заасан Н.З ХХК-ийн өмчлөлийн авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслүүдээс;

 

-2013 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн БГ/8115005858-Б, 2015 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн БГ/8145100095 тоот барьцааны гэрээнүүдээр Ж.Э-ын өмчлөлийн Н.З ХХК-ийн 100 хувийн хувьцаанаас;

 

-2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн БГ/8145100095-Б тоот гэрээний орлого барьцаалах гэрээний С-А3-5 2015-66/166 дугаартай Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км хатуу хучилттай авто замын барилгын ажил гүйцэтгэх гэрээний орлогоос;

 

-2015 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн ЗГ/8145100095-А тоот ипотекийн гэрээний Ү-2206006770 тоот улсын бүртгэлийн дугаартай Ж.Э, Э.Э нарын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн 68 дугаар байрны 401 тоот, 242 м/кв талбай бүхий 5 өрөө орон сууц, №5 дугаартай гражнаас;

 

-2012 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн ЗБ/12/0182 тоот баталгаат ипотекийн гэрээ, 2015 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн ЗБ/8145100095 тоот ипотекийн гэрээний Ү-2205011362 тоот улсын бүртгэлийн дугаартай Н.З ХХК-ийн өмчлөлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /16100/, Үйлдвэрийн тойруу 106, 106/1 тоот хаягт байршилтай үйлдвэрийн зориулалттай 3.160 м/кв талбайтай цогцолбор байгууламжаас;

 

-2015 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн ЗБ/8145100095 тоот ипотекийн гэрээний Г-2205003983 тоот улсын бүртгэлийн дугаартай Н.З ХХК-ийн өмчлөлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, аж ахуйн зориулалттай 1.302 м/кв газраас;

 

-2015 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн ЗБ/8145100095 тоот ипотекийн гэрээний Г-2205004803 тоот улсын бүртгэлийн дугаартай Н.З ХХК-ийн өмчлөлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, 3.877 м/кв талбай бүхий агуулахын зориулалттай газраас;

 

-2015 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн ЗБ/8145100095-Б тоот ипотекийн гэрээний Ү-2206013427 тоот улсын бүртгэлийн дугаартай Ж.Э-ын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Роял каунти /17024/, Тэнгэр рашаа-ны гудамж, 303-101 тоот, зоорийн давхрын 12, 13 тоот, 312 м/кв талбай бүхий орон сууц, 2 ширхэг авто зогсоолоос;

 

-2015 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн ЗБ/8145100095-В тоот ипотекийн гэрээний Ү-2203010739 тоот улсын бүртгэлийн дугаартай Б.Т-ы өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, Шинэ төгөл цогцолборын В блокийн 27 тоот, 92 м/кв талбай бүхий орон сууцнаас;

 

-БД/8145100095 тоот батлан даалтын гэрээний Ж.Э-ын өөрийн эд хөрөнгө, дансан дахь мөнгөн хөрөнгөнөөс хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 35,778,294.32 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 20,767,432 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               М.МӨНХТӨР