Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 128/ШШ2022/0264

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: О.М******

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Чингэлтэй дүүргийн газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн Засаг дарга, Улсын бүртгэлийн ерөнхий газар

Гуравдагч этгээд: У.Ё*****, Ё.О***** нарын хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б*****, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б**************, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М***************, хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Т*****, хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д************, гуравдагч этгээд У.Ё*****, Ё.О***** нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А*****, гуравдагч этгээд Ц.Д************-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г************, Ж.У******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ц****** нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч О.М******-аас Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2003 оны  4 дүгээр сарын 28-ны өдрийн 52 дугаар захирамжийн У.Ё*****-д холбогдох хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2004 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 152 дугаар захирамжийн У.Ё*****-д холбогдох хэсэг, У.Ё*****-д олгосон Г-************ дугаар өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулах, О.М******-ын өмчлөлийн газрын кадастрын зурагт 2020 оны 5 дугаар сард хэмжээг нь 191 м2 болгож багасган өөрчлөлт оруулсныг илт хууль бус болохыг тогтоож, эзэмшиж байгаа газрын хэмжээгээр газрын кадастрын мэдээллийн санд оруулахыг Чингэлтэй дүүргийн газрын албанд даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Шүүхээс олон удаа нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахаар  бүрдүүлбэр хангуулахаар хугацаа олгож, буцааж, шүүх хуралдааныг олон удаа хойшлуулж нэхэмжлэлийн шаардлагыг удаа дараа тодруулж, нотлох баримт цуглуулсан, нэхэмжлэгч өмгөөлүүлэх эрхээр хангуулсан, шүүх хуралдаанд дахин нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан бөгөөд гаргасан шаардлагын хүрээнд нь хэргийг шийдвэрлэсэн болно.

3. Шүүхээс уг хэргийн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтад хамааралгүй гуравдагч этгээд болох Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Т.Б***** нарыг гуравдагч этгээдээр татсан захирамжийг хүчингүй болгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан болно.

4. Нэхэмжлэгч тус шүүхэд 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр нэхэмжлэл гаргасан.

 

  1. Нэхэмжлэгч О.М******-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: Иргэн О.М****** нь Улаанбаатар хот , Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баруун Тасганы 10 дугаар гудамжны *** тоот хашааг анх амьдарч байсан иргэн Н****-ийн хүү О**** хүргэн М.Г****** нараас 1999 онд худалдан авч Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 28-ний өдрийн 52 дугаар тоот шийдвэрээр 2 жилийн хугацаатай амины хашааны зориулалттай 4707 дугаартай иргэний газар эзэмших гэрчилгээг 2004 оны 06 сарын 02-ны өдөр олгосон. Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2005 оны 186 дугаар захирамжаар 353 м.кв газрыг тус дүүргийн 8 дугаар хороо, Баруун тасганы 10 дугаар гудамж 105 тоотод гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэхээр шийдвэрлэж, монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай шийдвэрийг 2005 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр олгосон. Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо Баруун Тасганы 10 дугаар гудамжны 105 тоот хаягт байрлах 353 м.кв талбайтай *************** тоот нэгж талбарын дугаартай газрын хууль ёсны өмчлөгч болж 2007 оны 05 сарын 24-ний өдөр 22********** тоот дугаартай эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авсан. Уг өмчлөлийн газарт 1999-2019 он буюу 20 жилийн хугацаанд амьдарч байхад ямар нэгэн маргаан огт гарч байгаагүй, өөрчлөлт хөдөлгөөн огт хийгдээгүй. Гэтэл 2019 онд зэргэлдээ хашаа буюу 104 тоотод оршин суугч У.Ё***** / ХП******* // манай газар танай газартай давхцаж байна ... миний газар багассан байна ... газрыг минь чөлөөлж өг ! гэж дарамталж эхэлсэн”. О.М******-ын өмчлөлийн газар нь бусдын газартай буюу зэргэлдээ 104 тоотын газартай давхацсан гэдгээ 2019 оны 07 сарын 05-ны өдрийн 02-04-129/1066 дугаартай Мэргэжлийн хяналтын газар, улсын байцаагчийн дүгнэлтээр мэдсэн. Уг асуудлыг тодруулахаар Чингэлтэй дүүргийн газрын албанд 2019 оны 10 сарын 15-ны өдөр, 2019 оны 11 сарын 19-ны өдөр, Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд 2020 оны 01 сарын 24-ний өдөр тус тус хандсан. Өргөдөл гомдлын дагуу холбогдох байгууллагаас өгсөн хариунд УБ хот , Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо Баруун Тасганы 10 дугаар гудамжны *** тоот газар нь бусдын газартай давхцаж газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.3 дүгээр заалтуудыг зөрчсөн нь маргаан гарах үндэслэл болсон байна. Иймд Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх заалтын дагуу шүүхийн журмаар шийдвэрлүүлнэ үү гэсэн. Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалтын албанд 2020 оны 08 сарын 03-ны өдөр О.М****** Нийслэлийн засаг даргын 2005 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 186 дугаар захирамжаар Чингэлтэй дүүргийн Баруун тасганы 10 дугаар гудамжны 105 тоот / 18************ / тоот нэгж талбарын дугаартай 353 м.кв талбайтай газрын хэмжээ багасаж бусдын газартай давхацсан зөрчлийг арилгуулахаар хүсэлт гаргасан. Хүсэлтийн хариуг 2020 оны 08 сарын 14-ний өдрийн 01-08/4070 тоотоор Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн. Тухайн хүсэлтэнд Нийслэлийн засаг даргын 2005 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 186 дугаар захирамжаар Чингэлтэй дүүргийн Баруун тасганы 10 дугаар гудамжны 105 тоот / *********** / тоот нэгж талбарын дугаартай О.М******  өмчлүүлж одоо кадастрын мэдээллийн санд 353 M.KB талбайтай газрыг иргэн бүртгэлтэй байна гэсэн. Иймээс " Газрын тухай " хуулийн 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсэгт зааснаар иргэний өмчилсөн газрыг чөлөөлөх, шилжүүлэх боломжгүй бөгөөд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газартай холбогдон үүссэн маргааныг хуулийн байгууллагаар шийдвэрлүүл гэсэн. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан /2020-02 сард/. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2020 оны 02 сарын 27-ны 128/Ш32020/1632, 2020 оны 03 сарын 19-ны өдрийн 128/Ш32020/2165 тоот дугаартай тус тус шүүгчийн захирамж гарсан. Шүүгчийн захирамжийн дагуу нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж нотлох баримт бүрдүүлэх үүднээс Газар зохион байгуулалт геодези, зураг зүйн газар хандаж өргөдөл гаргасан. Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын даргын 2020 оны 04 сарын 02-ны өдрийн А/81 тоот тушаал гарч ажлын хэсэг байгуулагдан 2020 оны 07 сарын 01-ний өдөр А/81 тоот магадлан хэмжилт хийсэн дүгнэлт, 2020 оны 07 сарын 21-ний өдөр 1/2198 тоот архивын лавлагаа ирүүлсэн. Тухайн лавлагаанд Нийслэлийн Газрын кадастрын мэдээллийн сангийн 2006 2020 оны архивын зурган мэдээллээс нэгж талбарын 18********** дугаараар хайлт хийж үзэхэд дараах байдалтай байна.

Үүнд : 2006 оны 09 дүгээр сарын архивын зурган мэдээлэлд анх нэгж талбарын 18*********** дугаар бүхий 353 м.кв талбайтай газар нь иргэн О.М****** /YE********/-ийн нэр дээр газар өмчлөх эрхтэйгээр бүртгэгдсэн байна. 2007 оны 11 дүгээр сарын архивын зурган мэдээлэлд дээрх нэгж талбарын дугаар болон талбайн хэмжээ өөрчлөгдсөн нэгж талбарын 18********** дугаар бүхий 16 м.кв талбайтайгаар эзэмшигчийн мэдээлэлгүйгээр бүртгэгдсэн байна /Хавсралт 5/. 2010 оны 11 дүгээр сарын архивын зурган мэдээлэлд дээрх нэгж талбар нь иргэн О.М****** /Е***********/-ийн нэр дээр газар өмчлөх эрхтэйгээр бүртгэгдсэн байна. 2016 оны 5 дугаар сарын архивын зурган мэдээлэлд дээрх нэгж талбарын дугаар болон талбайн хэмжээ өөрчлөгдсөн нэгж талбарын 18************ дугаар бүхий 353 м.кв талбайтайгаар бүртгэгдсэн байна/ Хавсралт 3/. Мөн газрын кадастрын мэдээллийн сангийн нэгдсэн систем буюу солбицлын нэгдсэн тогтолцоонд шилжсэнтэй холбоотойгоор 2020 оны 05 дугаар сарын зурган мэдээлэлд дээрх нэгж талбарын дугаар болон талбайн хэмжээ өөрчлөгдсөн нэгж талбарын 15******** дугаар бүхий 353 м.кв талбайтайгаар бүртгэгдсэн байна /Хавсралт4 /. Харин 2020 оны 05 дугаар сарын зурган мэдээлэлд дээрх газар нь нэгж талбарын 15********* дугаар бүхий 191 м.кв талбайтайгаар давхар зураглагдан бүртгэгдсэн байна / Хавсралт 5/. Дээрхи лавлагааны / хавсралт 5 /-д захиргааны хууль ёсны акт шийдвэргүйгээр Газар зохион байгуулалт, Геодези зураг зүйн газар нь иргэн О.М******  өмчлөлийн газрын зурган мэдээлэлд үндэслэлгүйгээр нэгж талбарын 15********* дугаар бүхий 191 м2 талбайтайгаар давхар зураглагдан бүртгэж кадастрын зураглалд өөрчлөлт хийж бүртгэсэн байсан. Иймээс иргэн У.Ё*****-д Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2003 оны 4 дүгээр сарын 28-ний өдрийн 52 тоот захирамж мөн Нийслэлийн Засаг даргын 2004 оны 152 тоот захирамжаар 688.73 м2 газрыг тус дүүргийн 8 дугаар хороо, Баруун тасганы 10 дугаар гудамж, 104 тоот гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэх өмчлүүлсэн шийдвэр , уг шийдвэрийг үндэслэн олгосон Г-22******* дугаарт бүртгэж эд хөрөнгө өмчлөх эрх , түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг тус тус хүчингүй болгож, Газар зохион байгуулалт, Геодези зураг зүйн газрын 2020 оны 05 дугаар сарын зурган мэдээлэлд дээрх газар нь нэгж талбарын 15********* дугаар бүхий 191 м.кв талбайтайгаар давхар зураглагдан бүртгэж / Хавсралт 5 /. Өөрчлөлт оруулсан хууль бус үйлдлийг тогтоож иргэн О.М******-ын зөрчигдсөн эрхийг сэргээлгэж өгнө үү . гэжээ.

  1. Нэхэмжлэгч О.М******-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б********* нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.М****** нь 2004 онд М.Г*****, Н.Ц**** нараас энэ газрыг шилжүүлж авсан. Энэ газартаа өөрчлөлт хэмжилт оролгүй эзэмшиж, ашиглаж байтал 2019 онд хойд талын хашааны У.Ё***** “миний газар, миний газраас нүү” гэж маргаан үүссэн байдаг. Уг маргаанаас үүдэлтэйгээр Чингэлтэй дүүргийн Газрын алба, Нийслэлийн Газрын алба, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газарт өргөдөл гаргахад “шүүхэд ханд” гэсний дагуу шүүхэд хандсан. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын ахлах байцаагч албан тушаалаа ашиглаж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас улсын байцаагчийн дүгнэлт гаргуулаад газрын хэмжээг өөрчилсөн. 4 удаагийн өөрчлөлтөөр 2003 онд авсан газрын гэрчилгээнд өөрчлөлт ороогүй ч 2006 онд 164 м.кв болгож өөрчлөлт оруулж, 2007 онд 191 м.кв болгож дахин өөрчлөлт оруулж, 2010 онд 161.49 м.кв, 2016 онд 352 м.кв газар болгож өөрчлөлт оруулж Мэргэжлийн хяналтын газрын акт гаргуулсан байдаг. Мэргэжлийн хяналтын газарт өргөдөл, гомдол гаргахаар “акт хууль ёсны дагуу үйлдэгдсэн” гэдэг. Тиймээс энэ актын дагуу шүүхэд хандсан. Шүүхэд хандах үед 4 удаагийн үйлдлээр хууль ёсны эрх зүйн актгүйгээр өөрчлөлт, тэмдэглэгээ хийгдсэн нь гарч ирдэг. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар “холбогдох хүмүүсээс өгсөн мэдээллийн дагуу өөрчлөлт оруулдаг” гэсний дагуу шүүх Чингэлтэй дүүргийн Газрын албанаас нотлох баримт шаардахад “өөрчлөлт орсон нь буруутай” гэсэн хариу өгсөн. Маргаа бүхий газар дээр үзлэг хийхэд У.Ё*****, эхнэрийн хамт “О.М****** миний газрыг хууль бусаар аваад, хажуу талын айлд зараад, үнэ хөлсний асуудал үүссэн” гэсэн тул Ц.Д****************-д зарсан нь үнэн эсэхийг тогтоолгох зорилгоор шүүгч захирамж гаргаж Ц.Д******-г гуравдагч этгээдээр татсан. У.Ё***** 200 айлын нийтийн орон сууц барина гэж ярьж байсан. Үзлэгээр тухайн газрын шон хашаа нь огт хөдлөөгүй байдаг. Хууль бусаар тэмдэглэгээ хийгдсэнээс болоод энэ маргаан үүссэн. О.М****** хажуу талын айлын 2,3 айлын газрын эрх зөрчигдсөн нь нотлох баримтаас харагддаг. О.М******, У.Ё*****-ийн газар нь ар араасаа нийлсэн хашаа байдаг бөгөөд О.М******-ын газрын урд талаар эргээд гарц, У.Ё*****-ийн газрын хойд талаар эргээд гарц нь байдаг. Гэтэл У.Ё***** нь О.М******-н газрыг оролцуулж, тэнд гарц нээж, гарцаа томсгосоор О.М******-ын газраас авсан. У.Ё*****-ийн гарц гэх газар нь Чингэлтэй дүүргийн Газрын албаны тайлбараас харахад О.М******-ын газраас илүү хэмжээгээр авсан гэдэг нь харагдаж байна гэж бид ойлгож байна. Тиймээс У.Ё*****-ийн өөртөө ашигтай байдлаар авч гэрээ, гэрчилгээг үндэслэсэн шийдвэр, улсын бүртгэлийг хүчингүй болгуулж, хууль бусаар кадастрын тэмдэглэлд олон удаагийн тэмдэглэгээ хийсэн нь зөвтгөх үндэслэлгүй юм. Өөртөө ашигтай дүгнэлт гаргуулж, газрын кадастрын мэдээллийн санд 4 удаа мэдэгдэлгүй өөрчлөлт хийсэн. Бид илүү алдсан газраа зөвтгөж авах хүсэлтэй байна. Шүүхийн ажиллагаа хангалттай хийгдсэн бөгөөд У.Ё*****ндон, О.М******-ын газартай давхцуулсан процессыг мэдсэнээс хойш шүүхэд хандсан. У.Ё*****, О.М******-ын хооронд маргаан үүссэн бус Газрын албаны ажиллагаанууд будилаантай явагдсанаас болоод олон хүний эрх ашиг зөрчигдсөн болох нь нотлох баримт болон хариу тайлбараас харагдаж байна. Иймд дээрх нөхцөл байдлыг үндэслэн О.М******-ын У.Ё*****-ийн газартай давхцаж байгаа нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн бусдын газартай давхцахгүй байх гэснийг зөрчсөн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-т заасны дагуу хууль бус болохыг тогтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байгаа. Хуульд заасан үндэслэлүүдээр О.М******-ын газар өмчлөх эрх ашиг зөрчигдөж, бусдын газартай давхцаж, хууль бусаар өөрчлөлтүүд ороод явж байгааг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
  2. Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д******* шүүхэд гаргасан хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Баруун Тасганы 10 дугаар гудамжны 105 тоот гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өмчлөгчөөр О.М****** /YE********/ бүртгэлтэй байх бөгөөд тус бүртгэл нь 2007 оны 5 дугаар сарын 24-ны өдрийн бүртгүүлэхээр гаргасан мэдүүлэг, үйлчилгээний хураамж, өргөдөл, хорооны тодорхойлолт, гaзap өмчлүүлэх тухай Нийслэлийн засаг даргын 2005 оны 186 дугаар захирамж, кадастрын зураг, газрын хянан баталгааны дүгнэлт зэрэг нотлох баримтыг үндэслэн 2007 оны 5 дугаар сарын 24-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Г-22*********  дугаарт бүртгэж гэрчилгээ олгосон байна. Уг бүртгэл нь хууль тогтоомж, журмын дагуу хийгдсэн болно. /2003 оны хууль / Иргэн У.Ё***** ХП********/ нь 2005 оны 1 дүгээр сарын 19-ны өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Баруун Тасганы 10 дугаар гудамжны 104 тоот гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газраа бүртгүүлэхээр мэдүүлэг, үйлчилгээний хураамж , өргөдөл, газар өмчлүүлэх тухай Нийслэлийн засаг даргын 2004 оны 152 дугаар захирамж, кадастрын зураг, газрын хянан баталгааны дүгнэлт болон холбогдох бусад нотлох баримтыг үндэслэн 2005 оны 01 дүгээр сарын 19 - ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Г-22********** дугаарт бүртгэж гэрчилгээ олгосон байна. Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай Засаг даргын захирамж, тухайн өмчлүүлсэн газрын хил заагийг баталгаажуулсан кадастрын зураг болон бусад хуульд заагдсан нотлох баримтыг үндэслэн өмчлөх эрхийг баталгаажуулан бүртгэж өмчлөх эрхийн гэрчилгээ олгодог бөгөөд тухайн үед тус бүртгэл давхардсан гэх зөрчилгүй бүртгэгдсэн байна. 2013 онд тус газрыг "Бэлэглэх" гэрээг үндэслэн иргэн Ё.О*****-т шилжүүлсэн бөгөөд 2018 оны Үндэсний хөрөнгө оруулалтын банктай байгуулсан барьцаат зээлийн гэрээ бүртгэлтэй байна. Эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5, 13.2.2-д зааснаар холбогдох нотлох баримтыг бүрдүүлэн бүртгэлд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн боломжтой байна.” гэжээ.
  3. Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М********** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн Засаг даргын зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нийслэлийн Засаг даргын 2004 оны Монгол Улсын иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх тухай 152 дугаар захирамжаар Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны баруун тасганы 10 дугаар гудамж, 104 тоот газрыг Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2003 оны 8/41 тоот тогтоолыг тус тус үндэслэн нэр бүхий иргэдэд газар өмчлүүлэх шийдвэр гаргасан. Тухайн шийдвэрийг дүүргийн Засаг даргаас ирүүлсэн газар эзэмших эрхтэй гэсэн захирамж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2003 оны 8/41 тоот тогтоолоор газар өмчлөх байршлуудыг заасны дагуу Газрын тухай хуульд үндэслэн газар өмчлөх шийдвэрийг гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ. 
  4. Хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Дүүргийн Засаг даргын 2003 оны 52 дугаар захирамж нь 2003 онд Нийслэлд газар өмчлөлийн ажлыг эхлүүлэх бэлтгэл ажлын хүрээнд газар дээрээ байнга суурьшсан айлуудын кадастрын зургийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийж эхэлсэн. Энэ нь газар өмчлөлийн бэлтгэл ажил байсан. Кадастрын зургийг газар дээрээ хашаалан амьдарч байгаа газраар нь бүрдэл зураглалыг хийх ёстой байсан. Газар дээр нь хашаалан амьдарч байгаа зураглалаар хийгээгүй, хамааралгүй хүмүүсийн газрыг давхцуулж хийсэн харагдсан. Техник зураг зүйн газрын 2020 оны 81 дүгээр тушаалаар байгуулагдсан Магадлан шинжлэлийн үр дүн гэж харагдаж байгаа. Кадастрын зурагт өөрчлөлт хийсэн гэдгийг манайх хүлээн зөвшөөрдөггүй. Манайх кадастрын зургийг өөрчлөхийг Нийслэл, дүүргийн Засаг даргын шийдвэрээр хийдэг. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас ухрааж харсан байх. Манайд газрыг давхцуулсан, нийлүүлсэн харагддаг. О.М******-ын газрыг одоо хашаалж амьдарч байгаа газрыг нь оруулж кадастрын зураг хийсэн бүртгэл харагддаг. Нэхэмжлэгч О.М******-ын гомдлыг үнэний ортой гэж бодож байна. О.М******-ын өмчилсөн 352 м.кв газар нь Ц.Д******-ийн 182 м.кв газартай манай бүртгэлд давхацчихаад байгаа. Ё.О*****-ын 688 м.кв газар нь О.М******-тай 128 м.кв талбайгаар давхцаад байгаа. О.М****** өмчилсөн бодит хэмжээгээр 272 м.кв газрыг хашаалж амьдарч байгаа. н.Б *********нь У.Ё*****-ийн орц, гарцыг хаасан кадастрын зургийн бүртгэлтэй байгаа. 182 м.кв газрыг О.М******-ын газраас хасаж, 688 м.кв газраас У.Ё*****-ийн 121 м.кв газрыг хасаж, О.М******-ын газрыг 272 м.кв газар болгож, н.Б-ийн газрыг хашаалж байгаа газрын бодит хэмжээгээр болгож, Ё.О*****-ын гарцыг гаргаж шийдвэл одоогийн бодит байдал дээр асуудал шийдэгдэнэ гэж үзэж байна” гэжээ.
  5. Гуравдагч этгээд У.Ё*****, Е.О****** нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 52 дугаар захирамжийн У.Ё*****-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын хувьд: Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 52 тоот захирамж нь тухайн үед бүртгэл хийгдээгүй, газраа өмчлөөгүй байсан хүмүүст газрыг нь өмчлүүлье гэдэг байдлаар гарсан. Уг 52 тоот захирамжид У.Ё*****-д олгогдох хэсэг, хавсралт байхгүй. 52 тоот захирамж тухайн орчиндоо газраа хашаалаад олон жил амьдарч байгаа өмчлөгч нарт газрын өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах тухай захирамж. Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 52 дугаар захирамжийн У.Ё*****-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй.

Иргэн У.Ё*****-д гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2004 оны 152 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах  нэхэмжлэлийн шаардлагын хувьд: Нэхэмжлэгч нар газрын кадастр зөрөөд давхцаад байх тул газар өмчлөх эрхийг хүчингүй болгуулах гэж тайлбарлаж байгаа ч газар өмчлөх эрхийг хүчингүй болгохыг хуулиар зохицуулж байгаа. Нэхэмжлэгч нарын газрын кадастр давхацсан учраас газар өмчлөх эрхийг хүчингүй болгуулъя гэж байгаа нь боломжгүй. Өмчлөх эрхэд бусдын кадастртай давхацсан гэсэн үндэслэлээр халдах үндэслэл байхгүй. Тухайн өмчлөх эрх хэнд, хэзээ үүссэн гэх үйл баримтыг үндэслэх хэрэгтэй. У.Ё*****, О.М******-аас нэг жилийн өмнө хүсэлт гаргаж байсан. 2004 онд У.Ё*****-д газар өмчлүүлэх шийдвэр гарч, 2005 онд гэрчилгээ гарч байсан. О.М******-т 2005 онд шийдвэр гарч, 2007 онд газар эзэмших эрхийн гэрчилгээ гарсан. Цаг хугацааны хувьд түрүүлж гарсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй.

 У.Ё*****-д олгогдсон Г-22******* дугаартай өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулах шаардлагын хувьд: Шүүхээс нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй гэж 2,3 удаа буцаасны үндсэн дээр захиргааны хэрэг үүсгэсэн. Нэхэмжлэлийн шаардлагаа гэрчилгээг хүчингүй болгуулах гэж гаргасан байсан. Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах шаардлага үндэслэлгүй. Гэхдээ нэхэмжлэгч нь цаашид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа тодруулах, өөрчлөх боломжтой учраас энэ байдлаар хангаж хэрэг үүсгэсэн. Захиргааны хэрэг үүсгэсэн захирамжид улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэхгүй буюу гэрчилгээ бус эд хөрөнгийн бүртгэлийг хүчингүй болгосноор эрх сэргэнэ гэж тайлбарласан. Нэхэмжлэгчийн хувьд бүртгэл хүчингүй болгох нэхэмжлэл гаргаагүй, зөвхөн гэрчилгээг хүчингүй болгох нэхэмжлэл гаргасан. Энэ нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн бол үүнийг сэргээх боломжгүй юм. Хэрэг үүсгэснээс хойш 1 жил гаруй хугацаанд энэ шаардлагаа ямар нэг байдлаар тодруулж, өөрчлөөгүй. Энэ нь хууль зүйн хувьд үндэслэлгүй.

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар нь иргэн О.М******-ын өмчлөлийн газрын кадастрын зурагт оруулсан өөрчлөлт нь илт хууль болохыг тогтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч илт хууль бус болохыг тогтоолгож, зохих байдлаар өөрчлөлт оруулахыг даалгах байдлаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж тайлбарласан. Гэтэл 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлагад даалгах шаардлага байхгүй. Даалгах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байгаагүй. Ямар байдлаар илт хууль бус болохыг тогтоолгох нь ойлгомжгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

У.Ё*****-ийн аав н.У нь 1970-аад онд тухайн газарт амьдарч байсан. У.Ё*****-оос Ё.О*****-т газраа шилжүүлсэн. Цаг хугацааны хувьд түрүүлж эзэмшиж, ашиглаж байсан. Кадастр давхацсан гэж өмчлөх эрхийг хүчингүй болгох үндэслэлгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

11. Гуравдагч этгээд Ц.Д******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г*******, Ж.У****** нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гуравдагч этгээд Ц.Д******-ийн хувьд нэхэмжлэгчтэй нэг байр суурьтай шүүх хуралдаанд оролцож байгаа. Ц.Д****** нь Нийслэлийн Засаг даргын 2003 оны 466 дугаар захирамжаар 180 м.кв газрыг Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, баруун тасганы 10 дугаар гудамж, 106 тоот газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчилж авсан. 2005 онд уг газартаа байшин барьж, 2007 оны 03 дугаар сарын 16-ны өдөр газар өмчлөх эрхийн гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулж авсан. 2007 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Ү-22******** тоот газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай 56.65 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулсан. Ингэж гэрчилгээ гаргуулснаар Иргэний хуульд заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болсон. Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-т заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлсэн, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлж, хувийн хэрэг нээж, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг авсан байдаг. 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлтээр иргэн О.М******-ын 2006 оны 09 дүгээр сарын архивын зурган мэдээлэлд 352.64 м.кв бүртгэгдсэн бөгөөд 2007 оны 11 дүгээр сарын архивын зурган мэдээлэлд 161 м.кв гэж бүртгэгдсэн байдаг. Ц.Д****** нь нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлүүлэх байр суурьтай байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. О.М******-ын нэхэмжлэлтэй Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Чингэлтэй дүүргийн газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн Засаг дарга, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч О.М******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс иргэн У.Ё***** газар эзэмшүүлэхдээ манай газартай давхцуулан газар эзэмшүүлсэн гэж маргаж байна. 

3. Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2003 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 52 дугаар захирамжаар Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу иргэдэд газраа өмчилж авахад шаардагдах бичиг баримтын бүрдлийг хангуулах зорилгоор дүүргийн нутаг дэвсгэрт бүртгэлтэй, газрын тооллого бүртгэлд хамрагдсан, гэрчилгээжүүлээгүй, иргэдийн гэрчилгээг баталгаажуулах, тодорхой шалтгааны улмаас гэрчилгээгээ аваагүй, газар эзэмших талаар ямар нэгэн зөрчилгүй иргэдийг гэрчилгээжүүлэх ажлыг 2003 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 2003 оны 5 дугаар сарын 25-ны хооронд зохион байгуулахыг дүүргийн газрын албанд үүрэг болгожээ. /1-р х.х-н 202/

4. Уг үүрэг болгосон захирамжийн дагуу иргэдэд эзэмшиж байгаа газрын хэмжээгээр нь гэрчилгээ бичиж олгосон байх ба тухайн хэргийн нэхэмжлэгч О.М******-т 2004 оны 6 дугаар сарын 2-ны өдөр олгосон 4707 тоот гэрчилгээгээр 380 м2 газрыг тус дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Баруун тосгоны 10 дугаар гудамжны 105 тоотод амины хашааны зориулалтаар 2 жилийн хугацаатай эзэмшүүлжээ. /1-р х.х-н 53/

5. Улмаар Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2005 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 186 дугаар захирамжаар /2132-т/ О.М******-т 352.65 м2 газрыг өмчлүүлж, улмаар 2007 оны 5 дугаар сарын 24-ний өдөр уг газраа улсын бүртгэлийн Г-22******** дугаарт бүртгүүлж, 000015066 дугаар гэрчилгээ авчээ. /1-р х.х-н 57, 203, 206/

5. Харин гуравдагч этгээд У.Ё*****-д гэрчилгээжүүлэх 52 тоот захирамжийн дагуу 2004 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр олгосон 3897 тоот гэрчилгээгээр 700 м2 газрыг тус дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Баруун тосгоны 10 дугаар гудамжны 104 тоотод амины хашааны зориулалтаар 2 жилийн хугацаатай эзэмшүүлжээ. /3-р х.х-н 76/

6. Нийслэлийн Засаг даргын 2004 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 152 дугаар захирамжаар Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баруун тосгоны 10 дугаар гудамжны 105 тоот, 688.7 м2 газрыг өмчлүүлжээ. /2р х.х-н 51-53/

7. Нэхэмжлэгчээс уг газрыг иргэн М.Г-оос худалдаж авсан гэх ба хэрэгт авагдсан Үндэсний төв архиваас ирүүлсэн Эд хөрөнгө худалдах, худалдан авах 2004 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 762 дугаар гэрээгээр “Худалдагч тал нь М.Г*** ЧД-ийн 8-р хороо Ба*******А тоот, худалдан авагч тал нь О.М****** ЧД-ийн 8-р хороо, Ба*******Б тоот, Худалдах зүйлийн нэр төрөл нь хашаа байшин, ЧД-ийн 8-р хороо, Б******* тоот гэжээ. /4-р х.х-н 155-158/

8. Дээрх гэрээ болон хэрэгт авагдсан У.Ё***** болон О.М******-ын 2004, 2005 оны кадастрын зургаас /1-р х.х-н 142, 219/ үзвэл 105 тоот нь 105А болон 105Б гэсэн 2 хаягтай байсан байх ба О.М****** нь иргэн М.Г*******-оос 105А тоотыг худалдан авчээ. Өөрөө 105Б тоотод амьдардаг гэж тухайн үеийн иргэний үнэмлэхний хаяган дээр тусгагджээ. О.М******-ын кадастрын зургаас үзвэл 105Б тоот нь 10-113Б-ийн өмнөх одоо Ц.Д****** байгаа 191 м2 газар байна.

9. Шүүхээс гуравдагч этгээдээр татсан Ц.Д******-д Нийслэлийн Засаг даргын 2003 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 466 дугаар захирамжаар /1063-т/ Баруун тасганы 10 дугаар гудамжны 106 тоотын 180 м2 газрыг өмчлүүлжээ. Чингэлтэй дүүргийн газрын алба, Нийслэлийн газрын албанаас Ц.Д******олгорсүрэнгийн газрын хувийн хэргийн материалыг шүүхээс шаардахад архивт байхгүй гэсэн хариу өгсөн /2-р х.х-н 182-183, 209/ ба хэрэгт 3 кадастрын зураг авагдсан байна. Дурдвал Ц.Д******-ийн өмчилж байгаа газрын байршлын кадастрын 2005 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн зураг /2-р х.х-н 215/ 157.34 м2 хэмжээтэйгээр, Ц.Д******-ийн өмчилж байгаа газрын байршлын кадастрын 2007 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн зураг /3-р х.х-н 104/ 191 м2 хэмжээтэйгээр, Ц.Д******-ийн өмчилж байгаа газрын байршлын кадастрын 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн зураг /3-р х.х-н 196/ 191 м2 хэмжээтэй байна.

10. Эдгээр кадастрын зургаас үзвэл иргэн Ц.Д****** нь 10-113а тоотын өмнөх 157.34 м2 газрыг эзэмшдэг болох нь түүний 2005 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн кадастрын зургаас харагдана. Гэтэл 2007 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн кадастрын зурагт О.М******-ын эзэмшиж байсан 352.65 м2 газраас 191 м2 газрыг эзэмшдэг гэж 105а тоот байсан хаягийг 106а тоот болгон өөрчлүүлж, улмаар нэгж талбарын 18******* дугаарт бүртгүүлсэн байна.

11. Хэрэгт авагдсан У.Ё*****-ийн өмчилж байгаа газрын байршлын кадастрын 2005 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн зураг /1-р х.х 142/ 688.73 м2, О.М******-ын өмчилж байгаа газрын байршлын кадастрын 2004 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн зураг /1-р х.х 219/ 352.65 м2, Улсын бүртгэлийн архивт байсан О.М******-ын өмчилж байгаа газрын байршлын кадастрын 2005 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн кадастрын зураг /2-р х.х-н 74/ 353 м2, Нийслэлийн газрын кадастрын мэдээллийн сангийн 2006 оны 9 дүгээр сарын архивын зурган мэдээлэл /2-р х.х-н 91-93/, Нийслэлийн газрын кадастрын мэдээллийн сангийн 2007 оны 11 дүгээр сарын архивын зурган мэдээлэл /2-р х.х-н 94/, Нийслэлийн газрын кадастрын мэдээллийн сангийн 2020 оны 10 дугаар сарын зурган мэдээллийг 2005-2007, 2010-2019 оны зурган мэдээлэлтэй давхцуулсан байдал /2-р х.х-н 97-106/, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2020 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн А/81 дүгээр магадлан хэмжилт хийсэн дүгнэлт /2-р х.х-н 108-118/, Нийслэлийн газрын кадастрын мэдээллийн сангийн 2020 оны 5 дугаар сарын зурган мэдээллийг ажлын хэсгийн хэмжилтийн үр дүнтэй давхцуулсан байдал /1-р х.х-н 23/, Ц.Д******-ийн өмчилж байгаа газрын байршлын кадастрын 2005 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн зураг /2-р х.х-н 215/ 157.34 м2, Ц.Д******-ийн өмчилж байгаа газрын байршлын кадастрын 2007 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн зураг /3-р х.х-н 104/ 191 м2, Ц.Д******-ийн өмчилж байгаа газрын байршлын кадастрын 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн зураг /3-р х.х-н 196/ 191 м2 Улаанбаатар хотын 2002 оны агаарын зургийг 2003 оны кадастрын зурагтай давхцуулсан зураг /4-р х.х-н 52/, Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2019 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 02-04-129/1066 тоот дүгнэлт /1-р х.х-н 36-40/ болон хэрэгт авагдсан бусад баримтуудаас үзвэл нэхэмжлэгч О.М****** нь өөрийн эзэмшиж байсан газар дээрээ биш, баруун тийш /104 тоот/ хашаагаа шилжүүлж барьснаас өөрөө гуравдагч этгээд У.Ё*****-ийн эзэмшиж байсан газартай давхцуулан хашаагаа барьсан байна.

12. Нэхэмжлэгчээс У.Ё***** манай газар дээр давхцуулан газар эзэмшсэн гэж маргаж байх боловч хэрэгт авагдсан газар эзэмшүүлж, өмчлүүлсэн захирамжууд, нэхэмжлэгч, гуравдагч этгээдүүдийн эзэмшлийн газрын кадастрын зургаас үзвэл У.Ё*****-ийн газрын хэмжээ огт өөрчлөгдөөгүй, У.Ё*****-д эзэмшүүлж, өмчлүүлсэн, өмчлөх эрхийг баталгаажуулсан газар нь Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 “Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0.07 га-гаас илүүгүй байна”, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3 “... нийслэлийн дүүргийн Засаг даргын өргөн мэдүүлснээр иргэний газар өмчлүүлэх тухай өргөдлийг хүээн авч, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг үндэслэн газар өмчлүүлэх тухай шийдвэр гаргах”, 22 дугаар зүйлийн 22.1. “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг даргын гаргасан шийдвэр болон газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон нэгж талбарын дугаарыг үндэслэн иргэнд өмчлүүлсэн газрыг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хууль тогтоомжид заасны дагуу улсын бүртгэлд бүртгэж тухайн иргэн уг газрын хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ /цаашид "Улсын бүртгэлийн гэрчилгээ" гэх/-г эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн байгууллагаас олгоно.” гэж заасны дагуу олгогджээ.

13. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс удаа дараа кадастрын нэгдсэн санд өөрчлөлт орсон гэж байгааг тодруулбал 2007 оны 11 дүгээр сард өөрчлөлт орсоныг улсын байцаагчийн дүгнэлтэд “... О.М******-ын өмчлөлийн газар 2006 оны 9 дүгээр сарын архивын зурган мэдээлэлд 352.64 м.кв бүртгэгдсэн бөгөөд 2007 оны 11 дүгээр сарын архивын зурган мэдээлэлд 186**********67 дугаартай 161.49 м.кв ба 186*********63 дугаартай 191.12 м.кв талбайтайгаар 2 нэгж талбарт тус тус хуваагдсан.” гэснээс үзвэл энэ өөрчлөлт нь Ц.Д******-ийн кадастрын өөрчлөлт болох нь түүний 2007 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн зурагт түүний нэгж талбар 186********63 дугаартай болсоноос тодорхой харагдана.

14. Дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэж үзвэл иргэн О.М****** нь өөрөө иргэн У.Ё*****-ийн эзэмшил газар дээр 121 м2 талбайгаар давхцуулан хашаагаа барьсан нь Газар зохион байгулалт, геодези зураг зүйн газрын магадлан хэмжилт хийсэн дүгнэлт болон дээр дурдсан баримтуудаар тогтоогдож байх бөгөөд Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй байна” гэсэн хуулийн заалтыг нэхэмжлэгч өөрөө зөрчжээ.

15. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс Газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд “О.М******-ын өмчлөлийн газрын кадастрын зурагт 2020 оны 5 дугаар сард хэмжээг нь 191 м2 болгож багасган өөрчлөлт оруулсныг илт хууль бус” гэж тайлбарлаж байх бөгөөд Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2020 оны 10 дугаар сарын 20-ний өдрийн лавлагаагаар 1/2989 тоот албан бичгээр “...2020 оны 10 дугаар сарын зурган мэдээлэлд дээрх нэгж талбарын дугаар болон талбайн хэмжээ өөрчлөгдөн нэгж талбарын 15******* дугаар бүхий 352 м.кв талбайтайгаар бүртгэгдсэн байна. Дээрх нэгж талбарын 15******* дугаартай газартай нэгж талбарын 15******* дугаар бүхий 191 м.кв талбайтай газар давхар зураглагдан бүртгэгдсэн байна.” /1-р х.х-н 114-115/ гэснээс үзвэл О.М******-ын газар Газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд 352 м.кв хэвээрээ байгаа бөгөөд гагцхүү 191 м.кв хэмжээгээр Ц.Д******-ийн газартай давхцалтайгаар бүртгэгдсэн байна.

16. Иймд нэхэмжлэгчийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2003 оны  4 дүгээр сарын 28-ны өдрийн 52 дугаар захирамжийн У.Ё*****-д холбогдох хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2004 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 152 дугаар захирамжийн У.Ё*****-д холбогдох хэсэг, У.Ё*****-д олгосон Г-2202001541 дугаар өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулах, О.М******-ын өмчлөлийн газрын кадастрын зурагт 2020 оны 5 дугаар сард хэмжээг нь 191 м2 болгож багасган өөрчлөлт оруулсныг илт хууль болохыг тогтоож, эзэмшиж байгаа газрын хэмжээгээр газрын кадастрын мэдээллийн санд оруулахыг Чингэлтэй дүүргийн газрын албанд даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шүүх шийдвэрлэлээ.

17. Энэхүү шүүхийн шийдвэрээр иргэн О.М******-ын анх эзэмшиж байсан 352.65 м2 газар эзэмших эрхийг огт хөндөөгүй бөгөөд гагцхүү нэхэмжлэгч О.М******, гуравдагч этгээд У.Ё***** /Ё.О*****/-гийн газрын давхцалыг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэсэн ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж зааснаар маргаагүй асуудалд дүгнэлт хийгээгүйг дурдах нь зүйтэй.   

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 31 дүгээр зүйлийн 31.3, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3, 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч О.М******-ын “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2003 оны  4 дүгээр сарын 28-ны өдрийн 52 дугаар захирамжийн У.Ё*****-д холбогдох хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2004 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 152 дугаар захирамжийн У.Ё*****-д холбогдох хэсэг, У.Ё*****-д олгосон Г-2202001541 дугаар өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулах, О.М******-ын өмчлөлийн газрын кадастрын зурагт 2020 оны 5 дугаар сард хэмжээг нь 191 м2 болгож багасган өөрчлөлт оруулсныг илт хууль бус болохыг тогтоож, эзэмшиж байгаа газрын хэмжээгээр газрын кадастрын мэдээллийн санд оруулахыг Чингэлтэй дүүргийн газрын албанд даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

         3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй. 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                           Л.ӨЛЗИЙЖАРГАЛ