Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 15

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ, шүүгч Ц.Дайрийжав нарын бүрэлдэхүүнтэй

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Баттөмөр хөтлөн

улсын яллагч Д.Дашмаа

иргэдийн төлөөлөгч Д.Баттөмөр

шүүгдэгч Б.Амарбаясгалан, түүний өмгөөлөгч С.Тунбаяр

шүүгдэгч Н.Мөнхбат, түүний өмгөөлөгч Л.Хатанбаатар

шүүгдэгч Х.Тамир, түүний өмгөөлөгч С.Пүрэвдорж, Д.Цэндсүрэн

шүүгдэгч Б.Сүхбаатар, түүний өмгөөлөгч Б.Тэнгис

шүүгдэгч Л.Жавхлан, түүний өмгөөлөгч З.Цэнгэнбаяр нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нийслэлийн прокурорын газраас:

1.Б.Амарбаясгаланг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.2, 36 дугаар зүйлийн 36.3 дах хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.3, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-д заасан гэмт хэргүүдэд,

2.Н.Мөнхбатыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.2, 36 дугаар зүйлийн 36.3 дах хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.3-т заасан гэмт хэрэгт

3.Х.Тамирыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.2, 36 дугаар зүйлийн 36.3 дах хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.3, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 272 дугаар зүйлийн 272.2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2-д заасан гэмт хэргүүдэд,

4.Б.Сүхбаатарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.3 дах хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.3-т заасан гэмт хэргүүдэд,

5.Л.Жавхланг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1-д заасан  гэмт хэргүүдэд тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн 201501000078 дугаартай эрүүгийн 17 хавтаст хэргийг 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

1.Монгол Улсын иргэн, 1982 оны 4 дүгээр сарын 21-нд Улаанбаатар хотод  төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 26 дугаар Шинэ Дөл констракшны 99 б байрны 1002 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай /РД: ХГ82042175/, Иеншөөбү овгийн Батбаярын Амарбаясгалан.

 

2.Монгол Улсын иргэн, 1984 оны 11 дүгээр сарын 14-нд Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “Бэрэн констракшн” ХХК-нд хуулийн зөвлөх ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 50 дугаар байрны 133 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай /РД: ЧО84111416/  Урианхай овгийн Нямцэрэнгийн Мөнхбат.

 

3.Монгол Улсын иргэн, 1982 оны 01 дүгээр сарын 18-нд Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Тээврийн прокурорын газарт хяналтын прокуророор ажиллаж байсан, ам бүл 2, эхийн хамт Баянгол дүүргийн 10 дугаар хороо, 10 дугаар хорооллын 8 дугаар байрны 59 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай /РД: ЧП82011811/ Олхонууд овгийн Хувьтөгөлдөрийн Тамир.

 

4.Монгол Улсын иргэн, 1967 оны 4 дүгээр сарын 01-нд Өвөрхангай аймгийн Богд суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ганцаараа Хан-Уул дүүргийн 05 дугаар хороо, Яармагийн 3 дугаар гудамжны 98 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь 6 удаагийн ял шийтгэлтэй,

-1982 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотын шүүхээр Эрүүгийн хуулийн 73 дугаар зүйлийн А, 109 дүгээр зүйлийн А-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял,

-1985 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Ажилчны районы ардын шүүхээр Эрүүгийн хуулийн 76 дугаар зүйлийн Б-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял,

-1992 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Ажилчны дүүргийн ардын шүүхээр Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 4-д зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ял,

-1997 оны 01 дүгээр сарын 31-нд Багануур дүүргийн шүүхээр Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2-д зааснаар 5 жил 11 сар 05 хоногийн хугацаагаар хорих ял,

-2003 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 6 сарын баривчлах ял,

-2010 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2012 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хугацаа дуусч суллагдсан, хэрэг хариуцах чадвартай /РД: УЖ67040139/, Шунхлай овгийн Базарсадын Сүхбаатар

 

5.Монгол Улсын иргэн, 1964 оны 01 дүгээр сарын 07-нд Баянхонгор аймагт төрсөн, 53 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн 7 дугаар гудамжны 177 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй,

2002 оны 5 дугаар сарын 20-ны өдөр  Нийслэлийн шүүхийн 2/А дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 86 дугаар зүйлийн 2-ын б-д зааснаар 15 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж,

2011 оны 6 дугаар сарын 03-ны өдөр эдлээгүй үлдсэн 2 жил 7 сар 17 хоногийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан /11 хх-ийн 209-212/, хэрэг хариуцах чадвартай, /РД:ЦЖ64010717/ Боржигон овогт Ласрангийн Жавхлан.

 

 

Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

1.Б.Амарбаясгалан нь Х.Тамир, Б.Сүхбаатар нартай урьдчилан үгсэн тохиролцож, яллагдагч Б.Сүхбаатарыг 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын жагсаалтанд орсон метамфетамины агууламж бүхий “мөс” гэх мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодис 43,9 граммыг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь автозамын шалган нэвтрүүлэх боомтоор хууль бусаар Монгол улсын хил нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдүүлэхээр захиалсан,

-2015 оны 7 дугаар сарын 10-ны өдөр өөрийн 18-08 УНЛ улсын дугаартай “BMW-Х5” маркийн автомашинд Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын жагсаалтанд орсон метамфетамины агууламж бүхий “мөс” гэх мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч  хадгалсан.

 

2.Н.Мөнхбат нь Б.Сүхбаатартай урьдчилан үгсэн тохиролцож, түүнийг 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын жагсаалтанд орсон метамфетамины агууламж бүхий “мөс” гэх мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодис 43,9 граммыг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь автозамын шалган нэвтрүүлэх боомтоор хууль бусаар Монгол улсын хил нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдүүлэхээр захиалсан,

 

3.Х.Тамир нь Б.Амарбаясгалан, Б.Сүхбаатар нартай урьдчилан үгсэн тохиролцож, яллагдагч Б.Сүхбаатарыг 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын жагсаалтанд орсон метамфетамины агууламж бүхий “мөс” гэх мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодис 43,9 граммыг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь автозамын шалган нэвтрүүлэх боомтоор хууль бусаар Монгол улсын хил нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдүүлэхээр захиалсан,

-2015 оны 7 дугаар сарын 11-ний өдөр 47-16 УБН хуурамч улсын дугаар бүхий, гэрчилгээн дээрээ 29-05 УНК улсын дугаартай өөрийн Тоёота приус маркийн автомашинд Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын жагсаалтанд орсон метамфетамины агууламж бүхий “мөс” гэх мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан,

-Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророор ажиллаж байхдаа 2013, 2014 онуудад өөрийн хяналт тавьж ажилласан Д.Цэрэнбалд холбогдох эрүүгийн 201324001261, С.Лхагвадоржид холбогдох 201324000870, Т.Цог-Эрдэнэд холбогдох 201324001194, Б.Цогтжаргалд холбогдох 201324000704, Б.Сэргэлэнд холбогдох 201424000889, Х.Мөнхтуяа нарт холбогдох 201424000913, Б.Ганбаатарт холбогдох 201424000475, Ц.Мөнхбатад холбогдох 201324000807, Ө.Саруулд холбогдох 201424000772 дугаартай, хүндэвтэр ангилалын нийт 9 хэргүүдэд яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэлгүй  дарагдуулан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9, 10, 45 дугаар зүйл, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 193 дугаар зүйлийн 193.1.20, 215 дугаар зүйлийн 215.2.2, 219 дүгээр зүйлийн 219.1, Улсын Ерөнхий прокурорын 2011 оны 32 дугаар тушаалаар батлагдсан “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа, түүнд тавих прокурорын хяналтын ажилд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн заалтыг дагаж мөрдөх аргачилсан заавар”-ын 208, 210, 219 дүгээр зүйлээр тус тус тодорхойлогдсон албан үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүйгээс дээрх нэр бүхий яллагдагч нарт ял завшуулж, Монгол улсын Прокурорын байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулан хүнд хор уршиг учруулсан,

-2013 оны 3 дугаар сараас 2015 оны 04 дүгээр сар хүртэл хугацаанд өөрийн хяналт тавьж байсан хэргийн яллагдагч нарын шүүхээр ял шийтгүүлэхгүй байх гэсэн ашиг сонирхол, үүссэн нөхцөл байдлыг нь ашиглаж хясан боогдуулах замаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9, 10, 45 дугаар зүйл, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 193 дугаар зүйлийн 193.1.20, 215 дугаар зүйлийн 215.2.2, 219 дүгээр зүйлийн 219.1, Улсын Ерөнхий прокурорын 2011 оны 32 дугаар тушаалаар батлагдсан “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа, түүнд тавих прокурорын хяналтын ажилд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн заалтыг дагаж мөрдөх аргачилсан заавар”-ын 208, 210, 219 дүгээр зүйлээр тус тус тодорхойлогдсон албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүй байх буюу хүндэвтэр ангилалын хэргүүдэд яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэхгүй байхаар урьдчилан амлаж,

-Эрүүгийн 201324001112 дугаартай хэргийн яллагдагч Ч.Ариунзаяагаас 1.500.000 төгрөгийг,

-Эрүүгийн 201524000249 дугаартай хэргийн яллагдагч С.Амартайвангаас 1.000.000 төгрөгийг,

-Эрүүгийн 201424000146 дугаартай хэргийн яллагдагч Б.Мөнхцоожоос 220.000 төгрөгийг,

-Эрүүгийн 201424000666 дугаартай хэргийн яллагдагч Г.Энхбаатараас 4.000.000 төгрөгийг,

-Эрүүгийн 201424000814 дугаартай хэргийн яллагдагч Б.Чинбатаас 1.000.000 төгрөгийг,

-Эрүүгийн 201324001240 дугаартай хэргийн яллагдагч С.Эрдэнэжаргалгаас 500.000 төгрөгийг,

-Эрүүгийн 201324000814 дугаартай хэргийн яллагдагч Ц.Батбаатараас 100.000 төгрөг,

-яллагдагч Ё.Энхбатаас 100.000 төгрөгийг,

-Эрүүгийн 201324000327 дугаартай хэргийн яллагдагч Л.Жавхлангаас 3.000.000 төгрөгийг,

-Эрүүгийн 201424000529 дугаартай хэргийн яллагдагч Д.Анараас 3.000.000 төгрөгийг,

-Эрүүгийн 201324000514 дугаартай хэргийн яллагдагч Ц.Отгонбаатараас 400.000 төгрөгийг,

-Эрүүгийн 201324001270 дугаартай хэргийн яллагдагч М.Тэмүүжингээс 1.000.000 төгрөгийг, нийт 11 хэргийн 12 яллагдагчаас давтан үйлдлээр 15.820.000 төгрөгийг хээл хахуульд авсан.

 

4.Б.Сүхбаатар нь 2015 оны 7 дугаар сарын 04-нөөс 09-ний өдрийн хооронд Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын жагсаалтанд орсон метамфетамины агууламж бүхий “мөс” гэх мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодис 43,9 граммыг яллагдагч Б.Амарбаясгалан, Х.Тамир, Н.Мөнхбат нарт борлуулах зорилгоор БНХАУ-аас хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн,

-дээрх бодисыг яллагдагч Б.Амарбаясгалан, Х.Тамир, Н.Мөнхбат нарын захиалсны дагуу 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь автозамын шалган нэвтрүүлэх боомтоор хууль бусаар Монгол Улсын хил нэвтрүүлсэн.

 

5.Л.Жавхлан нь Нийслэлийн шүүхийн 2002 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 2/А дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 86 дугаар зүйлийн 2-ын б-д зааснаар 15 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлэн, 2011 оны 6 дугаар сарын 03-ны өдөр эдлээгүй үлдсэн 2 жил 7 сар 17 хоногийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан хугацаанд

2013 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 01.00 цагийн орчимд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт Түмэн Плаза төвийн эсрэг талын зогсоол замд Субару Импраза маркийн 11-90 УНС улсын дугаартай автомашиныг жолоодон ухрах үйлдэл хийхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.17 “Бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэснийг зөрчин, П.Сэд-Очирын жолоодож явсан Тоёота Приус маркийн 74-00 УНЭ улсын дугаартай автомашиныг мөргөж 172.000 төгрөгийн хохирол учруулан, улмаар зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан,

Эрүүгийн 201324000327 дугаартай хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн  216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татагдан шалгагдаж, холбогдох хэрэг нь 2013 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Тээврийн прокурорын газарт шилжин хянагдаж байх үед шүүхээр ял шийтгүүлэхгүй байх зорилгоор Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Тамирт 3.000.000 төгрөгийг хээл хахуульд өгсөн гэх гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Б.Амарбаясгалан: Би 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 11 цагийн орчим найз Тамирын хамт багын танил Итгэлтөгсийг эргэхээр Мааньтын хорих анги руу явж байтал замд машины дугуй хагараад дугуйгаа солих гэтэл домакрат хугарсан учир 4-5 цаг болсон.  Тэгээд Мааньтын хорих анги дээр очтол “Улсын баярын хүчлэн хамгаалалт зарласан” гэж хорихын хамгаалалтын ажилтан хэлсэн. Тэгэхээр нь Тамир бид хоёр хорих ангийн гадаа хамт зургаа авахуулаад “бид хоёр ирээд явлаа шүү, хүчлэн хамгаалалт зарласан байна уулзаж чадсангүй” гэж бичээд fasebook рүү нь явуулсан. Тэгээд Тамир бид хоёр буцаад хот руу явах гэж байтал Сүхбаатар ах миний утас руу залгаад “ах нь Замын-Үүд дээр байна, Улаанбаатар явах гэсэн чинь замын зардалгүй болчихлоо 60000 төгрөг байвал өгөөч” гэсэн. Тэгэхээр нь би Сүхбаатарт “Тамир бид хоёр Мааньтын хориход хүн эргэх гэж ирээд хүчлэн хамгаалалт зарласан байна хүнтэйгээ уулзаж чадсангүй,  буцаад хот руу явах гэж байна, та Чойртой ойрхон яваа юм байна, такси бариад хүрээд ир, ирэхээр чинь өгье”  гэж хэлэхэд Сүхбаатар ах “тэгье” гэсэн. Тэгэхээр нь би Тамирын хамт Чойрын зүг хөдлөөд явж байсан чинь замд миний машин унтраад зогсчихоор нь би жолооч нараас тусламж авах гээд зам дээр гар өргөхөд Хэнтийн дугаартай Соната-3 маркийн машин зогссон. Тэр машины аккумляторыг холбоод машинаа асаалгаад явтал жаахан явж байгаад дахиад зогссон. Тэгтэл зам дээр гэнэт хар хувцастай хүмүүс гарч ирээд Тамир бид хоёрыг “гараа өргө, цагдаа нар байна” гэж хэлээд баривчлаад хот руу авч явсан. Сүхбаатар ахтай найз Асралтаар дамжиж танилцаж байсан. Хар тамхи мансууруулах төрлийн бодис Сүхбаатар ахад захиалсан, олж авсан, хадгалсан зүйл надад байхгүй гэв.

 

Шүүгдэгч Х.Тамир:  2015 оны 7 дугаар сарын 10-ны өглөө намайг гэртээ байж байхад Амарбаясгалан миний утас руу залгаад Итгэлтөгсийг Мааньт орж хамт эргэчихээд ирье гэсэн. Би зөвшөөрсөн. Зөвшөөрсөн учир нь Итгэлтөгс надтай 1 дүгээр сургуульд хамт сурч байсан бөгөөд би өмнө нь ял эдлүүлэхийн прокуророор ажиллаж байсан болохоор хэдий хугацааны дараа ямар журмаар магадланд ордог талаар зөвлөгөө өгөх байсан юм. Амарбаясгалан бид хоёр Мааньтын хорих дээр очоод баярын хүчлэн хамгаалалт зарласан байсан болохоор уулзаж чадаагүй. Харин хорих ангийн гадаа Амарбаясгалан бид хоёр хамт зургаа авахуулаад Итгэлтөгсийн fasebook рүү “ирээд явлаа шүү” гэж бичсэн.  Сүхбаатарт хар тамхи захиалж түүнийгээ тосож авах гэж тийшээ явсан зүйл огт байхгүй. Би ээжтэйгээ хоёулаа амьдардаг бөгөөд ээжийн маань бие муу байдаг  болохоор “сайн бөө хүн дээр очъё” гээд Сүхбаатартай танилцаж байсан.  Миний хувьд хар тамхи олж авсан, хадгалсан, захиалсан зүйл огт байхгүй.  Харин прокуророор ажиллаж байхдаа албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс Прокурорын байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулж хүнд хор уршиг учруулснаа хүлээн зөвшөөрч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 272 дугаар зүйлийн 272.2-д заасан гэмт хэрэгт яллаж байгаа дээр маргах зүйл байхгүй.  11 хэргийн 12 яллагдагчаас 15820000 төгрөг хээл хахуульд авсан гэж буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүгдэгч Н.Мөнхбат:  2015 оны хавар дулаан орчихсон үед барилгын ажлаа эхлээд байж байхад Сүхбаатар гэдэг хүн ирээд “танай байрнаас байр авъя, болж өгвөл танай барилга дээр ажил хийе” гэсэн юм гэж ярьж байгаад явсан. Тэрнээсээ хойш 7-8 хоногийн дараа дахин ирээд “сүүлийн үеийн барилгын материал хямд авчирч өгвөл компанидаа шахаж өгч чадах уу” гэсэн.  Би “аваад ир үзье” гэж хэлэхэд Сүхбаатар ах разетка, патронууд аваад ирсэн.  Тэгэхээр нь би  разетка, патронуудыг нь авч үлдээд мөнгийг нь дараа өгнө гэж хэлээд явуулсан. Тэгэхэд Сүхбаатар байн байн разетка, патроныхоо мөнгийг авна гээд нэхээд ядаргаатай байхаар нь би хувиасаа 100000 төгрөг Сүхбаатарт өгсөн.  Үлдсэн мөнгөө нэхээд байхаар нь нягтландаа хэлсэн чинь зарим зүйл нь шаардлага хангахгүй юм байна буцааж өгнө гэсэн. Энэ талаар хэлэх гээд Сүхбаатар руу залгахад утсаа авахгүй байсан.  Миний хувьд Сүхбаатартай ийм л байдлаар харьцаж байсан болохоос хар тамхи захиалж тэр талаар холбогдсон асуудал огт байхгүй гэв.

 

Шүүгдэгч Б.Сүхбаатар: Би 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Замын-Үүдийн 00-н өрөөнд өмнө нь зүс таних Бату гэх Өвөр монгол залуугаас мансууруулах бодисыг аваад би өөрөө шууд хэрэглэсэн. Тэгээд Замын-Үүдийн Тагнуулын Баяртогтох гэдэг залууд баригдангуутаа Амарбаясгаланг тагнуулд ажилладаг болохоор “намайг хэлж яриад шүүх цагдаа” гэхгүйгээр гаргаад авчих болов уу гэж бодсондоо Амарбаясгалангийн нэрийг  хэлчихсэн. Тамирыг би сайн мэдэхгүй болохоор би Тамир гэсэн нэр огт хэлээгүй. Харин би  Амарбаясгалан руу залгахад надад “би Тамиртай хамт Мааньт дээр хүн эргэх гээд ирсэн чинь хүнтэйгээ уулзаж чадсангүй” гэж хэлж байсан. Би Мөнхбат гэж бас хэлээгүй, харин Мөнхөө гэж хэлсэн. Би анх тайлбар мэдүүлэг өгөхдөө сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэчихсэн байсан. Би өөрийгөө асуудлаас гаргах гэсний төлөө  Амарбаясгалан, Мөнхбат нарын нэрийг хэлж гүтгэсэндээ харамсаж байна гэв.

Шүүгдэгч Л.Жавхлан: Мэдүүлэг өгөхгүй. Үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. 2015 оны 7 сар,  8 сарын үед  хэргээ хаалгахын тулд  Тамир прокурорт би 3000000 төгрөг өгсөн нь үнэн гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотойгоор:

Б.Сүхбаатарын иргэний үнэмлэхийн лавлагаа /4хх-ийн 85/, ял шалгах хуудас /4хх-ийн 93/

Улаанбаатар хотын шүүхийн 1982 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /4хх-ийн 97-98/

Хан-Уул дүүргийн шүүхийн 1985 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /4хх-ийн 99/

Багануур дүүргийн шүүхийн 1997 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 25 дугаар таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /4хх-ийн 100/

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2003 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 215 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /4хх-ийн 101/

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2 дугаар сарын 19-ний өдрийн 61 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /4хх-ийн 102-104/

Багануур дүүргийн шүүхийн 1995 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 09 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /4хх-ийн 108/

Ажилчин дүүргийн шүүхийн 1992 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 61 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /4хх-ийн 109-114/,

Хаан банкны дансны хуулга /4хх-ийн 222-225/

шүүх сэтгэц эмгэг судлалын 677 дугаартай:Б.Сүхбаатар нь сэргээгч эм бодисын шалтгаант цочмог хордлого сэтгэцийн эмгэгтэй байна. Мэдүүлсэн мэдүүлгээ бүрэн хариуцах чадвартай байна. Хэрэг хариуцах чадвартай байна.

Сэтгэц нөлөөт эм бодисоос хамааралтай донтолттой гэсэн шинж тэмдэг үгүй байна. /2хх-ийн 220/ гэсэн дүгнэлт.

 

Х.Тамирын тээврийн хэрэгслийн лавлагаа /4хх-ийн 32/, 47-16УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /4хх-ийн 36/, 2905 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /4хх-ийн 37/, иргэний үнэмлэхийн лавлагаа /4хх-ийн 83/, ял шалгах хуудас /4хх-ийн 91/, шагналын хуулбарууд /4хх-ийн 125, 126, 127, 128/, ажлын үнэмлэхийн хуулбар /4хх-ийн 172/, оршин суух хаягийн тодорхойлолт /4хх-ийн 173/, Хаан банкны дансны хуулга /4хх-ийн 221/, Худалдаа хөгжлийн банкны хуулга /4хх-ийн 239-242/, Голомт банкны дансны хуулга /4хх-ийн 244-249, 250-5хх-ийн 1-6/,

шүүх сэтгэц эмгэг судлалын 734 дугаартай:Х.Тамир нь сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна. Х.Тамир нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Х.Тамир нь хэрэг хариуцах чадвартай байна. Х.Тамир нь мансууруулах, сэтгэц идэвхт бодисоос хамааралтай буюу донтох эмгэгтэй гэх баримт мэдээлэл шинж тэмдэг байхгүй байна. /2хх-ийн 197/ гэсэн дүгнэлт.

 

Б.Амарбаясгалангийн тээврийн хэрэгслийн лавлагаа /4хх-ийн 35/, 04-40 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагааны хуулбар /4хх-ийн 39/, оршин суух хорооны тодорхойлолт /4хх-ийн 69/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан тоот /4хх-ийн 77/, иргэний үнэмлэхийн лавлагаа /4хх-ийн 84/, ял шалгах хуудас /4хх-ийн 92/, шагналын хуулбарууд /4хх-ийн 129, 130, 131, 132, 133, 134, 135, 136, 137, 141/, тусгай дунд боловсролын гэрчилгээний хуулбар /4хх-ийн 138/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /4хх-ийн 139/, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /4хх-ийн 139-б тал/, бакалаврын дипломын хуулбар /4хх-ийн 140/, төрийн банкны дансны хуулга /4хх-ийн 214/, Капитрон банкны дансны хуулга /4хх-ийн 217/, Худалдаа хөгжлийн банкны хуулга /4хх-ийн 227-238/, Голомт банкны дансны хуулга /5хх-ийн 7-8/, ажилд томилох тухай Тагнуулын Ерөнхий газрын даргын тушаал /5хх-ийн 194/, Тагнуулын ерөнхий газрын даргын албанаас халах тухай тушаал  /5хх-ийн 195/,

шүүх сэтгэц эмгэг судлалын 775 дугаартай: Б.Амарбаясгалан нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Б.Амарбаясгалан нь болж өнгөрсөн үйл явдлыг бодитоор тусган авч мэдүүлэх чадвартай байна. Б.Амарбаясгалан нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Сэтгэцэд нөлөөт эм бодисоос хамааралтай болсон гэх шинж баримт үгүй байна /2хх-ийн 194/ гэсэн дүгнэлт.

 

Н.Мөнхбатын иргэний үнэмлэхийн лавлагаа /4хх-ийн 86/, Бэрэн Констракшин ХХК-ны ажилтны хувийн мэдээлэл /4хх-ийн 153-154/, иргэний үнэмлэхийн хуулбар /4хх-ийн 155/, бакалаврын дипломын хуулбар /4хх-ийн 156-157/, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /4хх-ийн 158/, ажилд авсан тухай тушаалын хуулбар /4хх-ийн 159/, оршин суух хорооны тодорхойлолт /4хх-ийн 160/, төрсний гэрчилгээний хуулбар /4хх-ийн 161/, бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар /4хх-ийн 162/, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /4хх-ийн 163/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /4хх-ийн 164/,

Н.Мөнхбатын өмчлөлд Баянзүрх дүүргийн 14-р хороо, 14-р хороолол 36в байрны 47 тоот эрхийн улсын бүртгэлийн Ү-2204072482 дугаартай орон сууц бүртгэлтэй байна гэсэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан тоот /13хх-ийн 107/

шүүх сэтгэц эмгэг судлалын 897 дугаартай:Н.Мөнхбат нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Н.Мөнхбат нь хэрэгт ач холбогдол бүхий байдлыг бодитоор тусган авч мэдүүлэг өгөх чадвартай байна. Сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Сэтгэц нөлөөт эм бодисоос хамааралтай болсон гэх шинж баримт үгүй байна. /2хх-ийн 226/ гэсэн дүгнэлт.

 

Л.Жавхлангийн ял шалгах хуудас /15хх-ийн 33/, оршин суух хорооны тодорхойлолт /15хх-ийн 34/, иргэний үнэмлэхийн лавлагаа /15хх-ийн 35/,

Нийслэлийн шүүхийн 2002 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 2/А дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар.

 

Б.Амарбаясгалантай холбогдолтой:

Б.Амарбаясгалангийн жолоодож явсан  иргэн Д.Баярбатын эзэмшлийн 18-08 УНЛ улсын дугаартай улаан өнгийн BMW Х5 маркийн автомашинд үзлэг хийж  Oriflame гэсэн бичигтэй хүүхэлдэйн зурагтай е100мл гэсэн бичиг бүхий ягаан цэнхэр өнгийн 2 ширхэг гуурстай сав 1 ширхэг, ягаан өнгийн богино гуурс 1 ширхэг, шилэн гаанстай цайвар өнгийн гуурс 1 ширхэг, хар өнгийн лентээр ороосон тагтай дотроо цэнхэр өнгийн гуурстай цайвар цагаан өнгийн сав 1 ширхэг, хар өнгийн лентээр ороосон төмөр богино гуурс 1 ширхэг, цайвар өнгийн бохирлогдсон жижиг гялгар уут 1 ширхэг,  цайвар өнгийн жижиг тагтай сав 1 ширхэг,   Voise Keeper  гэсэн улаан бичигтэй цахилгаантай жижиг сав, дотор нь ногоон өнгийн асаагуурын газтай хэсэг, цагаан өнгийн капсултай эм 1 ширхэг, нэг тал нь хөвөнтэй мод, Б.Сүхбаатарын Хаан банкны 5033245696 дугаартай данс руу 2015 оны 7 дугаар сарын 9-ны өдөр 100000 төгрөг шилжүүлсэн орлогын баримт, ESSE тамхины хайрцагтай хагархай шилэн гуурс зэрэг эд зүйлс байсныг тэмдэглэл болгон үйлдсэн байна. /1хх-ийн 64-68/,   фото зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 69-71, 78-80/,

 

Б.Амарбаясгалангийн биед үзлэг хийсэн тэмдэглэлээр...мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис, бэлдмэл хэрэглэсэн эсэхийг тогтоох зорилгоор шээсэнд 5 төрлийн CHER,  MET,  AMP,  COC,  THC илрүүлдэг Multi-Drug sreen test нэртэй тестийг ашиглах талаар санал болгоход татгалзах зүйлгүй гэсэн тул Б.Амарбаясгаланд тестний битүүмжлэлийг харуулан зориулалтын саванд шээлгэж үр дүнг хүлээв.  20 минутын дараа тестний CHER,  MET,  AMP,  COC,  THC-ны хэсгийн 5 баганыг С Т түвшинд 2 улаан зураас тодорсон нь Negativ түвшинг зааж Б.Амарбаясгалан нь мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис хэрэглээгүй гэсэн утгыг заав. /1хх-ийн 104/

Б.Амарбаясгалангийн жолоодож явсан автомашинаас хураагдсан эд зүйлсэд хийгдсэн шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 8150 дугаартай: шинжилгээнд ирүүлсэн гялгар ууттай цагаан өнгийн уян гуурстай  гаанс мэт зүйл, ягаан гуурс, цагаан өнгийн нарийн хуванцар сав, төмөр 1 ширхэгт ямар нэгэн бодисын үлдэгдэл байхгүй тул шинжилгээнд тэнцэхгүй. Шинжилгээнд ирүүлсэн ягаан, цэнхэр гуурстай хуванцар савны амсар хэсэгт мансууруулах болон сэтгэцэт нөлөөт бодис илрээгүй. Шинжилгээнд ирүүлсэн цагаан зүйлээр бохирлогдсон гялгар уутанд метамфетамин /methamphetamine/ илэрсэн. Метамфатамин /methamphetamine/ нь 1971 оны Нэгдсэн үндэсний байгууллагын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтдаг болно. /2  хх-ийн 222-224/ гэсэн дүгнэлт,

 

яллагдагчаар Б.Амарбаясгалангийн: “...2015 оны оны 4 сарын 28-ны өдөр ТЕГ-ын Мөрдөн байцаах хэлтэст мөрдөн байцаагчаар томилогдон ажиллаж байгаад ажлаасаа саналаараа гарсан. Х.Тамиртай холбоотой асуудал яригдаагүй. Миний ганц хоёр найзуудаас ганц нэг хүмүүс хар тамхины хэрэгт холбогдоод ял аваад гараад ирсэн. Хар тамхины хэрэгт манай найз Номин-Эрдэнэ холбогдоод ял аваад эдлээд гарч ирсний дараа 2-3 удаа уулзаад гэрт нь орж шатар тоглосон. Шатар тоглож байхдаа гэрт нь оройтоод гэрээс нь гарчихсан чинь хар тамхитай холбоотой гэж яриа гараад ажлаасаа халагдсан. Намайг шууд тулгаад чи хэрэглэдэг гээд тулгаад тулгаад явчихсан. Би энэ асуудалд огт хамаагүй. Яагаад ингэж яриад байгааг ойлгохгүй байна. Б.Сүхбаатарын талд бөө улаач нар байдаг. Түүний хүргэн залуу сайн бөө залуу байдаг. Б.Сүхбаатар манай хүргэн бөө гэж анх аваачиж намайг үзүүлж байсан. Би нэг хэсэг ажилгүй байсан болохоор үзүүлж харуулъя гэж бодсон юм. Энэ явцдаа Б.Сүхбаатарын дүү Мөөгий гэдэг бүдүүн залуугийн хашаанд улаан BMW  маркийн улаан машин хямдхан байна 18-20 сая төгрөгний үнэтэй чи 15 саяар авах уу гэхээр нь очиж үзээд худалдаж авахаар тохирсон. Эх үүсвэрийг нь төслөөр тохижилтын ажил хийгэд улсад хүлээлгэж өгөөд улсаас надад 4 сая төгрөг өгсөн. 4 сая төгрөгийг аваад хадам ээжээс 8 сая төгрөг зээлээд уг машины төлбөрт өгсөн. Одоо үлдэгдэл 3 сая төгрөг нь нэхэгдээд байж байгаа юм. Б.Сүхбаатарт хар тамхины төрлийн юм захиалан авахаар мөнгө төгрөг шилжүүлсэн зүйл байхгүй.  2015 оны 7 сарын 08-ны хавьцаа ах нь Эрээнд замын зардалгүй болчихлоо гэхээр нь 100.000 төгрөг Хаан банкаар шилжүүлж байсан. Тэдгээр зүйлс минийх биш. Б.Сүхбаатар л миний машинд хийсэн байх. Б.Сүхбаатарыг явахаас нь өмнө би нэг уулзсан. Миний машинд суугаад мөнгөний үлдэгдэл 3 сая төгрөгийг яаралтай өгөөрэй гэж уулзсан. Тэр үед би дэлгүүр орж тамхи авахаар гарсан үеэр миний машинд нуусан байх гэж бодож байна. Би хугацааг нь санахгүй байна. Б.Сүхбаатарыг БНХАУ руу явахаас нь өмнө 2015 оны 6 сарын сүүлээр бил үү, 7 сарын 01, 02-ны хавьцаа уулзаад миний машинтай явж байгаад СХД-ийн 21 дүгээр хороолол СХД- рүү явахад зам дагуу байдаг Номин гэж дэлгүүрээр  үдээс хойш 16-17 цагийн орчимд орсон. Тэр үеэр миний машинд хэрэглүүр нуусан байж болох юм. Би машинаа цэвэрлэх зав зай байгаагүй. Машинаа цэвэрлээгүй удсан. Наадам дөхүүлээд сайн цэвэрлэе гэж бодож байсан. Машины хаанаас юу юу гарсныг мэдэхгүй байна. Х.Тамирыг мансууруулах бодис  хэрэглэдэг эсэхийг би мэдэхгүй байна. Б.Сүхбаатар нь 99749370, 88682276 дугаартай байсан санагдаж байна. Энэ утсуудаар миний 88013840 гэсэн дугаартай залгаж ярьж байсан. Би Х.Тамиртай 1 дүгээр арван жилийн сургуульд хамт сурч байсан. 1989 оноос хойш үерхэж нөхөрлөж байна. Асралттай 47 дугаар сургуульд шилжиж  очоод танилцаж байсан. 1998 оноос хойш мэднэ. Б.Сүхбаатартай нэг жилийн өмнөөс танилцаж байсан. Хэнээр дамжуулж танилцсанаа санахгүй байна. Х.Тамир, Асралт, Б.Сүхбаатар нартай хамт мөс гэх мансууруулах бодисыг хэрэглэж байгаагүй. Би мансууруулах бодис хэрэглэж байгаагүй. Архи л уудаг. Найзууд учраас хааяа Х.Тамирын машинд нь суугаад хүргүүлэх тохиолдол байсан. Хэзээ хамгийн сүүлд сууснаа санахгүй байна. Х.Тамирын машиныг гуйж хэрэглэж байгаагүй. Х.Тамирын машинд нь ямар эд зүйл авч явж байгааг мэдэхгүй сонирхож ч байгаагүй. Манай найз Итгэл-Төгс хүн амины хэргээр таслагдаад Мааньтын хорих ангид ял эдэлж байгаа юм. Тамир бид хоёр ярилцаад наадмаар Итгэлийг очиж эргэчихээд ирье гээд хамт явсан. Тэгтэл Сүхбаатар би Замын-Үүд дээр замын зардалгүй явж байна чи 60.000 төгрөг зээлээч гэсэн. Би замдаа төөрөөд 60.000 төгрөг өгөх гэж замдаа одоо хаана явж байна гэж ярилцаад явсан юм. Найз Итгэлтэй уулзахаар очсон чинь Мааньт эргэлт зогсоосон байсан. Тэгэхээр нь бид хоёр буцаад төв замд ороод явж байсан чинь миний машины аккумулятор суугаад машин эвдрээд зогсож байсан чинь цагдаагийнхан ирсэн юм. Уг нь эрт гарсан юм. 11 цаг өнгөрөөгөөд гарсан чинь миний машины дугуй хагараад дугуйгаа янзлаад байж байтал данхраад нь эвдрээд тэгээд оройтсон юм. Б.Сүхбаатартай нөгөө л 60.000 төгрөгөө өгөх гээд л ярилцаад өөдөөс нь явж байгаа юм. Б.Сүхбаатартай багажтайгаа очиж байна гэж би тэгж хэлээгүй. Сүхбаатар худлаа ярьж байна. 2015 оны 7 сарын 09-ний өдөр Х.Тамир бид хоёр Итгэлтөгсийг эргэхээр явсан. Б.Сүхбаатарыг биедээ “мөс” гэх мансууруулах бодистой явж байгаа талаар огт мэдээгүй. Б.Сүхбаатартай уулзах болсон нь замын зардал 60.000 төгрөгийг өгөх л байсан. Мэдээж Х.Тамир миний хажууд явж байсан болохоор Б.Сүхбаатар бид хоёрын утсаар ярьсан яриаг бүгдийг сонсоод явж байсан. Тэгэхээр мэдэж байгаа. Машин худалдаад авчихсан болохоор машины төлбөртөө өгч хасуулахаар тооцоолоод яваад байгаа юм. Б.Сүхбаатар намайг илтэд гүтгэж байна. Намайг чирч байж энэ хэргээс гарахаар бодож байгаа учраас гүтгэж байгаа байх... /4хх-ийн 6-8/ гэсэн,

...”2015 оны 6 дугаар сарын 5-ны өдөр намайг ТЕГ-ын мөрдөн байцаах хэлтэст ажлаа хийж байхад тус газрын Аюулгүй байдлын албаны дарга гэх хүн орж  ирээд надад хэлэхдээ шүүх эмнэлэгийн ажилтныг таньдаг хүн байгаа юм аа шинжилгээ өгчих гэсэн ингээд шүүх эмнэлгийн 00-ын өрөөнд оруулж саванд шээс авсан. Эргээд ажил руу явж өөрсдийнхөө өрөөнд оруулж надаас тайлбар авсан. Тайлбар авахаасаа өмнө надад нэг болзол тавьсан. Чамайг хар тамхи хэрэглэдэг гэсэн мэдээлэл ирсэн. Хэрэв чи үнэнээ хэлэх юм бол чамайг бид нар цагдаагийн байгууллагад шилжүүлэхгүй байгууллага дотроо шийднэ харин чи ажлаа чөлөөлж өг гэсэн. Би юу яриад байгаа юм бэ би тийм зүйл хэрэглэж байгаагүй гэсэн чинь үгүй чи хэрэглэдэг битгий маяглаад бай үнэнээ хэл үгүй бол цагдаагийн байгууллагад шилжүүлэх юм бол юу болохыг мэдэж байгаа биз дээ гэж дарамтлах маягтай ярьсан. Ингээд би тайлбар өгч эхэлсэн ба тайлбарыг нэг залуу бичээд тухайн дарга гэх хүн  надад нэг цаасан дээр нэр бичсэн тэрнийхээ дагуу эдгээр хүмүүстэй чи хамт хэрэглэдэг биздээ гээд дарамтлаад тулгаж асуугаад байхаар нь хүссэн болгоныг нь хэлж өгсөн. Мөн цаашид энэ асуудлыг цагдаагийн байгууллагаар шалгуулахгүй гэхээр нь итгээд зохиож ярьсан юм...Аюулгүй байдлын албаны дарга нь чи Тамираас авдаг биздээ гээд тулгаад байсан. миний хувьд авч байсан болон хэрэглэж байсан асуудал байхгүй. /4хх-ийн 12/ гэсэн,

тайлбараар Б.Амарбаясгалан...би найз Х.Тамир, Асралт, Сүхбаатар, Номин-Эрдэнэ нартай хамт хар тамхи мансууруулах бодис цуг хэрэглэдэг. Манай хамаатан Дөлгөөн арай өөр төрлийн хар тамхи, мансууруулах бодис хэрэглэдэг. Найз Тамираас хар тамхи, мансууруулах бодис авч хэрэглэдэг. Тамир найзуудаасаа авдаг байх. Мөн Ваачка гээд хар тамхи, мансууруулах бодис зардаг хүн байдаг. Жинхэнэ нэрийг нь мэдэхгүй. Машин дотор, гражид, хүнгүй газар хэрэглэдэг. /5хх-ийн 196-197/ гэсэн,

 

гэрчээр Б.Үерийн:..”2015 оны 5 сарын дундуур албаны шалгалт явуулсан, хэд хоног шалгалт явуулсныг санахгүй байна. Албаны шалгалтаар Амарбаясгаланг ШШҮХ-д дагуулж очих шээсний шинжилгээ хийлгэхэд Б.Амарбаясгалангийн шээснээс амфетамин, метамфетамины найрлага бүхий мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис болох мөс илэрсэн. Мөн Амарбаясгалангаас 2015 оны 6 дугаар сарын 5-ны өдөр тайлбар авахад мөс гэх мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг 2014 оны 12 дугаар сараас хойш Сүхбаатар гэдэг ах хүү, найз Тамир нарын хамт хэрэглэдэг гэдгээ мэдүүлсэн /5хх-ийн 199/ гэсэн,

 

дахин байцаалтаар Б.Амарбаясгалан:...”2015 оны 7 дугаар сарын 9-ний өдөр найз Тамирын хамт Мааньт дахь хорих ангид ял эдэлж байгаа найз Итгэлтөгсийг эргэх гэж хорих ангид очиход хүчлэн хамгаалалт авсан учраас уулзаж чадалгүй буцсан. Мааньтын хорих ангиас эргээд хөдлөхөд Сүхбаатар миний 88013840 дугаарын утас руу залгаад Замын-Үүдээс Улаанбаатар хот орох гэсэн чинь замын зардалгүй болчихлоо. 60.000 төгрөг шилжүүлээч би Замын-Үүдээс хөдлөөд Чойр өнгөрч явна гэсэн. Тэгэхээр нь би Тамираа бид хоёр Мааньт дээр явж байна найзыг эргэх гээд чадалгүй буцаж байна та ойрхон явж байгаан бол бид хоёр хүлээж байгаад таныг ирэхээр мөнгийг чинь өгье машин эвдрээд асахгүй байна гэж хэлсэн. Машинаа засаж байхад хүрээд ирэх байх гэж бодсон. Тэгээд ирэхгүй 1 цаг орчим болоод орой болохоор Сүхбаатарын өөдөөс машинтайгаа явсан...надад хар тамхи буюу мөс гэгчийг Сүхбаатарт захиалж Монгол Улсын хилээр  нэвтрүүлсэн олж авсан асуудал байхгүй. Сүхбаатартай зөвхөн бөөгийн шашны шугамаар холбогддог байсан.

2015 оны 7 дугаар сарын 8-ны өдөр Сүхбаатар миний барьж байсан 88013840 дугаарын утас руу хятад дугаараас залгаад ах нь Эрээн хотод байна буудалд хонох гэсэн чинь мөнгө байдаггүй. 100.000 төгрөг шилжүүлээч гэсний дагуу 100.000 төгрөгийг Сүхбаатарын данс руу шилжүүлсэн.

...тухайн хураагдсан эд зүйлүүд минийх биш 1808 УНЛ улсны дугаартай машиныг 2015 оны 6 дугаар сард Сүхбаатараас авсан байсан. Тэгээд л огт угааж цэвэрлээгүй унаж яваад л цагдаад баригдсан. Машин дотор дээрх эд зүйлүүд байсныг мэдээгүй. Миний хувьд Сүхбаатарын дүүгээс тэр 1808УНЛ улсын дугаартай автомашиныг худалдаж авахаар тохирсон болохоор тухайн үед нэхсэн мөнгийг нь өгсөн. Миний хувьд ажилгүй болчихсон ажилд орох гээд бөө гэдэг утгаар нь Сүхбаатартай байнга холбогдож үзүүлж харуулж засал хийлгэж байсан. Мөн хүүхдийн толгой тархи бариулж үзүүлэх гэж холбогдож байсан. 1808УНЛ улсын дугаартай улаан өнгийн Х5 маркийн машины мөнгийг би дутуу өгсөн байж байгаад цагдан хоригдсон учраас наймаа буцаж машиныг нь машины эзэн гэх Баярбаатарт буцааж өгсөн. Машиныг хүлээлгэн өгсөн баримтыг өмгөөлөгч Сайнгэрэлээр дамжуулан танд хүлээлгэн өгч байна. /14 хх-ийн 233-235/

...миний хувьд Б.Сүхбаатарт мөнгө төгрөг өгч хар тамхи захиалсан асуудал байхгүй /16хх-ийн 130/ гэсэн,

 

иргэний нэхэмжлэгчээр Д.Баярбатын:..”1808 УНЛ улсын дугаартай улаан өнгийн BMW X5 маркийн авто машиныг би 2012 онд Саруул худалдааны төвийн хажуу талд Герман машин зардаг байсан Жагаа гэдэг хүнээс 31 сая төгрөгөөр худалдаж авсан. Худалдаж авах үед машин нь эвдэрсэн учраас засуулахаар машиныг нь буцааж өгсөн. Жагаа гэдэг хүн машиныг засуулаад авчирч өгөхөөр нь нэрээ шилжүүлэх үү гэсэн чинь ах нь гадагшаа явах гэж байна ирээд нэрийг нь шилжүүлээд өгье гээд алга болчихсон. Тэрнээс хойш шилжүүлж авч чадалгүй явж байгаад 1 жил гаруй болоод эвдэрсэн...засуулсан байхад Сүхбаатар ахын  танил гэх Амарбаясгалан гэдэг залуу ирээд 15 сая төгрөгөөр худалдаж авна гэж тохирч 3 хоног унаж үзчихээд мөнгийг чинь өгье гээд аваад явсан. Тэгээд 3 хоног хэтрээд алга болохоор нь араас нь утасдаад байсан чинь 2 сая төгрөг түр авч бай удалгүй мөнгийг чинь өгнө гээд бас алга болсон. Би ар гэрийнхэн буюу эгч Батсүх гэдэг хүнтэй уулзахад мөнгө төгрөг өгч чадахгүй машинаа буцааж ав гэхээр нь буцааж авсан байсан...анх би 15 сая төгрөгөөр зарсан уг мөнгөө нэхэмжилж байна. Би Батсүх гэдэг хүнээс машинаа авахдаа бичиг баримтыг нь нэхсэн чинь цагдаад байгааг удахгүй авч өгнө гээд өгөөгүй байна. /15хх-ийн 2/ гэсэн,

 

гэрчээр Б.Итгэлтөгсийн:..”Х.Тамир, Б.Амарбаясгалан нарыг танина. 1 дүгээр 10 жилийн сургуульд хамт сурч сагсны шигшээ багт хамт тоглодог байсан. Найз нөхдийн харилцаа холбоотой. 2013 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр тус ангид хорих 409 дүгээр ангиас шилжиж ирсэн. 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 415 дугаар ангид байсан. 2013 оны 7 дугаар сарын 28-ны өдөр тус ангийн нээлттэй хаалганы өдрөөр хоёулаа ирж уулзаж байсан. 2015 оны 7 дугаар сарын 13-ны өдөр байх хүчлэн хамгаалалт тавигдсан манай найз Ц.Лувсанбалдан “эргэлтээр очих гээд чадсангүй, Х.Тамир, Б.Амарбаясгалан хоёр очсон байх чамтай уулзаж чадсан уу” гэж утсаар ярихад нь ирсэн юм байна гэж мэдсэн.

Амарбаясгалан өөрийнхөө хаягнаас миний хаяг руу ирсэн зургаа тавиад ирээд явлаа гэж зурвас үлдээсэн байна гэдгийг хүнээс сонссон /16хх-ийн 101/ гэсэн,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хүч нэмэгдүүлсэн үеийн хамгаалалт зарлах тухай даргын тушаалын хуулбар /16хх-ийн 102/

 

Х.Тамиртай холбогдолтой:

Х.Тамирын эзэмшлийн Хаан банкны өмчлөлийн 29-05 УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийж хагархай шилэн гаанс 1 ширхэгийг хураан авсан тэмдэглэл, фото зургийн үзүүлбэр /1хх-ийн 72-74/,  Х.Тамирын гэрт нэгжлэг хийсэн тэмдэглэлээр бонго 2 ширхэг, цагаан өнгийн соруултай гуурс 1 ширхэгийг хураан авч тэмдэглэл үйлдсэн. /1хх-ийн 82-85/,

Х.Тамирын биед үзлэг хийсэн тэмдэглэлээр...мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис, бэлдмэл хэрэглэсэн эсэхийг тогтоох зорилгоор шээсэнд 5 төрлийн CHER,  MET,  AMP,  COC,  THC илрүүлдэг Multi-Drug sreen test нэртэй тестийг ашиглах талаар санал болгоход татгалзах зүйлгүй гэсэн тул Х.Тамирд  тестний битүүмжлэлийг харуулан зориулалтын саванд шээлгэж үр дүнг хүлээв.  20 минутын дараа тестний CHER,  MET,  AMP,  COC,  THC-ны хэсгийн 5 баганыг С Т түвшинд 2 улаан зураас тодорсон нь Negativ түвшинг зааж Х.Тамир нь мансууруулах болон сэтгэцэд нөлөө т бодис хэрэглээгүй гэсэн утгыг заав. /1хх-ийн 110-112/

 

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 6471 дугаартай: Шинжилгээнд ирүүлсэн Х.Тамир, Б.Амарбаясгалан нарын биеэс авсан гэх шээсэнд тус тус мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй. Шинжилгээнд ирүүлсэн Б.Сүхбаатарын биеэс авсан гэх шээсэнд сэтгэцэд нөлөөт бодис болох метамфетамин, амфетамин илрэв, 2. метамфетамин, амфетамин нь Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 1 дүгээр жагсаалтад MDMA-N, alpha-dimethyl-3, 4-/methylene-dioxy/phenetheylamine гэсэн нэрээр багтдаг” /2 дугаар хх-ийн 137/ гэсэн дүгнэлт,

 

Х.Тамирын автомашин болон гэрээс хураагдсан эд зүйлсэд хийгдсэн шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 8151 дугаартай:.Х.хХ.Х. шинжилгээнд ирүүлсэн ягаан өнгийн тагтай хуванцар сав, цагаан өнгийн гуурсанд ямар нэгэн бодисын үлдэгдэл байхгүй тул шинжилгээнд тэнцэхгүй. Шинжилгээнд ирүүлсэн хагархай шилэн гаанс мэт зүйлд метамфетамин /methamphetamine/ илэрсэн. Метамфатамин /methamphetamine/ нь 1971 оны Нэгдсэн үндэсний байгууллагын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтдаг болно /2 хх-ийн 219-220/ гэсэн дүгнэлт,

 

гэрч Ц.Дангаасүрэнгийн “...би 2014 оны 5 сараас хойш 1 жил хамт Тээврийн прокурорын газарт хамт ажилласан өөр харилцаа холбоо байхгүй. Х.Тамирыг шалгаад автомашинд нь үзлэг хийхэд эрүүгийн хэргүүд гарч ирсэн танайд шалгалт оруулна гэж Дотоод Аюулгүй байдлын хэлтсийн дарга Д.Жаргалсайхан ярихад нь мэдсэн. Х.Тамир ажиллах хугацаанд ямар нэг хэрэг дарагдуулсан талаар сэжиг байгаагүй. Цахим бүртгэлд бүх хэрэг нь хаагдсан байсан. Хар тамхи, мансууруулах бодис хэрэглэдэг байсан эсэхийг мэдэхгүй 2015 оны 6 сарын эхээр байх Улсын Ерөнхий прокурор над руу залгаад Х.Тамир прокурорыг хар тамхи татдаг эсэхийг нь шалгуул гэсэн үүрэг өгсөн. Ингээд би орой 17-18 цагийн үед Х.Тамирыг дуудаж уулзаж Улсын Ерөнхий Прокурорын газар орно гэж дагуулаад Улсын Ерөнхий Прокурорын газар орж Ерөнхий Прокурорт танилцуулахад та авч явж зохих журмын дагуу шалгуул гэсэн. Ингээд би ЭЦГ-т очиж хар тамхи хариуцсан төлөөлөгч Х.Тамирыг авч орж шалгасан. Орой 22 цагийн үед Хар тамхины хэлтсийн дарга над руу яриад Х.Тамирыг шалгаж үзлээ. Тестээр болон шээсээр хар тамхи илэрсэнгүй гэснийг би мөн Ерөнхий Прокурорт танилцуулаад өнгөрсөн. Ерөнхий Прокурор хэлэхдээ Тагнуулын 1 нөхөртэй хамт явж хэрэглэсэн байна. Тэр нөхөр нь хэрэглэсэн, хамт хэрэглэдэг гэдгээ хэлсэн байна гэж хэлсэн. /2 хх-ийн 130-132/ гэсэн,

 

Прокурорын байгууллагыг төлөөлж хохирогчоор тогтоогдсон Г.Гэрэлтуяагийн:...”Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Тамирын дарагдуулсан хэргээс 10 хэрэг нь 2013 онд шалгагдсан, 9 хэрэг нь 2014 онд шалгагдсан хэрэг, 1 хэрэг нь 2015 онд шалгагдсан хэрэг байсан. Эдгээр хэрэгт гаргасан шийдвэрийг Нийслэлийн прокурорын газраас хүчингүй болгуулахаар 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр ирүүлэхэд хяналтын прокурор Х.Тамир нь 18 хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн 1 хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг түдгэлзүүлсэн, 1 хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гэх шийдвэр гаргасан байсан атлаа дарагдуулсан  байсныг мэдсэн. Ингээд дээрх 20 хэргийн шийдвэрийг хүчингүй болгож Нийслэлийн прокурорын газарт буцаан хүргүүлсэн байсан.

...Х.Тамир нь эдгээр хэргийн талаарх мэдээлэл, хэрэгт гаргасан шийдвэр болох яллах дүгнэлт, тогтоолыг Прокурорын байгууллагын нэгдсэн цахим бүртгэлд буруу, дутуу, худлаа бүтгэснээс болж Тээврийн Прокурорын газар болон прокурорын байгууллагын 2013, 2014 оны мэдээ тайлан үнэн зөв гараагүй, үүнтэй холбоотойгоор мэдээ, тайланд үнэн зөв бодит дүн шинжилгээ хийгдээгүй. Прокурорын байгууллагын жил жилд хийсэн ажлын тоон мэдээ үнэн зөв гарч чадаагүй гэж үзэхээр байх тул тус байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдсан гэж хэлж болно. /16хх-ийн 93/ гэсэн, 

 

яллагдагчаар Х.Тамирын:..”Би хар тамхи мансууруулах бодисын талаар огт мэдэхгүй. 2015 оны 7 дугаар сарын 10-ны өглөө намайг гэртээ байхад найз Амарбаясгалан над руу залгаад хоёулаа Мааньтын хорих анги орж Итгэл дүүг эргэчихээд ирье чи прокурорынхоо үнэмлэхийг авчих гэсэн. Тэгээд Амарбаясгалангийн унаж явсан 18-08 дугаартай  машинтай өглөө 10-11 цагийн үед Мааньт явсан. Ингээд Налайх өнгөрч яваад Амарбаясгалангийн машины хойд дугуй нь хагарч тэндээ 2-3 цаг саатаад арай гэж дугуйгаа солиод цаашаа явж байсан  чинь аккумляторынх нь гэрэл нь асаад машин нь унтраад байсан. Тэгээд би унтаад өгсөн, нэг сэрсэн чинь Мааньтын хорих ангийн үүдэнд ирсэн байсан. Машинаа зогсоол дээр тавиад хорих ангийн үүдний путкен дээр очиход ажлын цаг тарсан, хүчлэн хамгаалалт зарласан гээд эргэлт оруулахгүй гэсэн. Тухайн үед цаг харахад 16 билүү 19 цаг болж байсан сайн санахгүй байна. Тэгээд тэндээс гараад машиндаа суугаад Амарбаясгалан гар утсаараа сэлфи хийгээд зургаа Итгэлийн facebook хуудас руу нь явуулаад 2 ах нь ирээд явсан шүү гэж бичсэн. Тэндээс Улаанбаатар хот орохоор хөдлөөд би унтаад өгсөн. Унтаж байхад Амарбаясгалан намайг сэрээгээд машин унтарчихлаа холбоё гээд сэрээсэн. Тэгтэл Амарбаясгалан хот руу биш эсрэг урагшаа яваад зогссон байхаар нь  яаж байгаан бэ гэсэн чинь бөө Сүхээ ах яриад 60.000 төгрөг банкаар шилжүүлчих гээд байна. Би өөдөөс нь тосож очоод өгье гээд явж байна гэсэн. Ингээд холбож асаагаад цааш явахад нь би дахиж унтаад өгсөн ба ахиж намайг сэрээхэд нь харахад тал газар зогсчихсон Амараа машин эвдрээд явахгүй байна босол доо унтаад байхын гэсэн ба нэг машин зогсоочихсон холбох гэж байсан. Би бие засаад эргээд машин дээрээ ирэхэд баахан хар хувцастай цагдаа нар ирээд баривчилсан. Миний явсан зорилго бол Мааньтын хорих анги орж таньдаг дүү Итгэлийг л эргэх гэж байсан юм. Машинаас гарсан юмнууд бол 2015 оны 5 дугаар сарын сүүл 2015 оны 6 дугаар сарын эхээр Сүхбаатар миний 2905 УНК машиныг ажил гараад байна 2 хоног машинаа өгөөч гэж авч явж унасан юм. Тэр үедээ л Сүхбаатар хаях гэж байсан гаансаа машины голын хайрцагны доод талд байдаг шургуулганд гялгар уутанд боогоод хийсэн байсан. Тэрнээс миний эд зүйл биш. Гэрээс гарсан юм болохоор гэрт үзлэг хийх явцад танай гэрт хар тамхитай холбоотой юмаа гаргаж өг гэхээр нь Сүхбаатар гэдэг хүн надад нэг ийм сав хадгалуулсан гээд тэр савыг нь гаргаж хураалгасан. Тухайн савыг 2015 оны 5 сарын сүүлээр Сүхбаатар нь машинд сууж явж байгаад машинд орхисон байсан. Би Сүхбаатарт хэлсэн чинь дараа авъя гэхээр нь би халаасандаа хийгээд орхисон байсан юм. Түүнээс хойш би амарсан байсан болохоор пиджакаа өмсөөгүй...Сүхбаатарын хүүхэд нь сайн бөө гээд Амарбаясгалан намайг танилцуулж байсан тэгээд элэгний өвчтэй ээжийгээ бариулъя гэж уулзаж байсан. 2015 оны өвөл танилцаж байсан. Түүнээс хойш Сүхбаатар нь бөөгийн хэрэгсэл авах гэсэн юм машинаараа үйлчлээд өгөөч гэж ярьж уулзаж хамт явж байсан. 1-2 удаа би машинаараа үйлчилж утсаар ээжийг хэзээ үзүүлэх вэ гэж ярьдаг байсан...би 2905 УНК улсын дугаартай автомашиныг 2014 оны 6 дугаар сард Хаан банкны Хар хорин салбартай гэрээ хийж лизингээр худалдан авч байсан. Гэрээнд сард 500.000 төгрөг өгөөд 2017 онд дуусах байх. Өмчлөгч нь Хаан банк. /14хх-ийн 229-231/ гэсэн

Би авилга аваагүй. Тэр хэргийн яллагдагч нараас авсан мөнгө төгрөг байхгүй. Яллагдагч нарын зарим нь ир гээд дуудахаар ирэхгүй утсаа авахгүй байсан. Заримыг нь би өөрөө утсаар дуудна гэж хэлээд явуулчихсан байсан хүмүүс ирээгүйдээ бантаад намайг гүтгэж байна. Би тухайн хэргийн яллах дүгнэлтүүдийг нь бүгдийг нь бичээд дугаар авч бүртгэлд оруулсан байсан. /14хх-ийн 232/ гэсэн,

 

Хаан банкны хуулийн зөвлөх ажилтай Э.Эрдэнэбат иргэний нэхэмжлэгчээр:...”Хаан банкнаас 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Х.Тамир, Н.Энхзул нар 13.050.000 төгрөгний зээлээр Тоёота Приус маркын авто машиныг 36 сарын хугацаатай лизингээр авсан. Тухайн зээлийн гэрээний хугацаа дуусаагүй учраас тухайн тээврийн хэрэгсэл Хаан банкны эзэмшилд байгаа юм. Хаан банк нь тухайн эрүүгийн хэрэгт холбогдолгүй байхад Хаан банкны эзэмшлийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1 дэх хэсэгт заасныг зөрчиж байна гэж үзэж байна. Тиймээс тухайн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэсэн хүсэлттэй байна. / 15хх-ийн 21/ гэсэн,

 

Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 128-131/

Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 227-230/

47-16 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагааны /2хх-ийн 117 /

Яллагдагч Х.Тамирт холбогдох зарим үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол /14хх-ийн 16-18/

Х.Тамирт холбогдох зарим үйлдлийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол /16хх-ийн 186-188/

Барьцаат зээлийн гэрээний хуулбар /15хх-ийн 12-19/

Бичиг баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл /15хх-ийн 51-52/

Х.Тамирт холбогдох хэргийн шалгалтын материал /15хх-ийн 54-62/

 

Х.Тамирт холбогдох “Албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс Прокурорын байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулан хүнд хор уршиг учруулсан”, 12 яллагдагчаас давтан үйлдлээр 15820000 төгрөгийг хээл хахуульд авсан гэх хэргийн гэрчүүдийн мэдүүлгүүд

 

гэрч Л.Ууганбаярын:..”Би Гээпилийн Энхбаатарыг өөрийн биеэр хяналтын прокурор Тамирт хүлээлгэн өгсөн...Д.Анар, Г.Энхбаатар нар нь алга болох хүмүүс биш намайг дуудсан цагт байнга ирдэг байсан. Хяналтын прокурор О.Баасанхүү, Х.Тамир нар яллагдагч Д.Анар, Г.Энхбаатар нарыг алга боллоо гэж надад хэлж байгаагүй. Яллагдагч нарыг эрэн сурвалжилж олох талаар прокурорын даалгавар ирээгүй...” /2 хх-ийн 45-46/ гэсэн,

 

гэрч Ц.Ариунтуяагийн: Би Тээврийн прокурорын газарт  туслах ажилтнаар ажилладаг...”Х.Тамирын хяналт тавьж байсан Х.Мөнхтуяа нарт холбогдох эрүүгийн 20142400913, С.Амартайванд холбогдох эрүүгийн 201524000249, Д.Бүжинлхамд холбогдох эрүүгийн 201424000146, Б.Ганбаатарт холбогдох эрүүгийн 201424000475, Д.Цэрэнбалд холбогдох эрүүгийн 2013240001261 дугаартай хэргүүдийг хүлээн авсан эдгээр 5 хэргийг би шилжиж ирэхэд нь гар бүртгэлдээ бүртгэж хяналтын прокурор Х.Тамир яллах дүгнэлтээ бичиж яллах дүгнэлтийн дугаар авч нэг хувийг надад өгсөн учраас гар бүртгэл дээр яллах дүгнэлтийн огноо дугаарыг нь бичиж хаалт хийсэн...” /2 хх-ийн 62-63/ гэсэн,

 

гэрч Д.Мөнх-Оргилын: Би Тээврийн прокурорын газарт  архивчаар ажилладаг...”Х.Тамир 2013 оны сүүлээр Л.Жавхланд холбогдох 201324000327 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоолын дугаар аваад хаачихсан мөртлөө хэргийн материалаа өгөхгүй он гарах гээд байхаар нь би Тамир прокуророос энэ хэргээ өгөөчээ 30 хоног нь өнгөрчихлөө гэхэд ах нь хохирогчийн гарын үсэг зуруулчихаад өгье гээд өгөхгүй байсаар байгаад 2014 он гарсан...Тамир прокурор нь хохирогч, холбогдогч нар нь гарын үсэг зураагүй байгаа энэ 7 хоногт гарын үсэг зуруулаад өгнө гэсэн ингээд 7 хоног өнгөрөхөөр нь нөгөө хэргээ авъя гэсэн чинь Улсын ерөнхий прокурор татсан ирэхээр нь чамд өгчихье гэж хэлээд ирээгүй байна гэсээр байгаад өгөөгүй. Мөн орлогч Д.Сарантуяа надаас Эрүүгийн 201424000847 дугаартай хэрэг хаана байна вэ архивт байна уу гэхээр нь архивт үзэхэд 731 гэсэн хадгаламжийн нэгжтэй байхаар нь авч орлогч прокурор Д.Сарантуяад өгсөн. Орлогч үзээд Тамир прокурорт өгчихлөө чи аваарай гэхээр нь би Тамир прокуророос 201424000847 дугаартай хэргийг авъя гэхэд би цахимдаа шивж хаачихаад өгье гээд өгөөгүй ингээд сүүлдээ ээжийн бие муу гээд бараг ирэхээ байгаад ээлжийн амралтаа аваад амарчихсан тул авч чадаагүй байсан. /2хх-ийн 93/ гэсэн,

 

гэрч Б.Жаргалсайханы:..”2011 оны 10 дугаар сард би тээврийн прокуророор томилогдон очиход Х.Тамир хяналтын прокуророор ажиллаж байсан үндсэндээ 2 жил 7 сар миний удирдлаган дор ажилласан. Өөр холбоо байхгүй...Одоо шалгалтын байдалтай танилцахад Х.Тамир өөрөө хэргүүдийнхээ шийдвэрийг санд шивдэг байсан байна. /2 хх-ийн 127-129/ гэсэн,

 

гэрч Ч.Ариунзаяагийн:..”2013 оны 10 дугаар сарын 20-ны өдөр найз Баттулга, Баярсайхан, Отгонсүх, Чинзориг бид 5 Сэлхэд зуслангийн байшин барьж байгаад орой архи уугаад халцгаасан. Би Баттулгын эзэмшлийн Тоёота  Старлет загварын 21-64 УНЗ улсын дугаартай жижиг автомашиныг жолоодож явж байгаад зам тээврийн осол гаргаж улмаар Баттулгын толгойн яс цөмөрч Баярсайханы нүүрэнд шил зоогдож миний нүүрэнд хөнгөн гэмтэл учирсан. Хэргийн хяналтын прокурор нь Х.Тамир гэж нүдний шилтэй залуу байсан. Би Х.Тамир прокурортой нийт 3 удаа уулзаж зовлон жаргалаа ярьж надад хүнд байгаа талаараа хэлээд ямар нэг аргаар надад туслаач гэж гуйгаад...Тэгэхэд Х.Тамир прокурор за яахав та нар найзууд юм байна. Надад 2.000.000 төгрөг өгчих тэгвэл энэ хэргийг хааж болно гэж хэлсэн. Надад тухайн үед 2.000.000 төгрөг байгаагүй учраас үнэн учраа хэлж 1.500.000 төгрөг, 1 хайрцаг тамхитай авч өгсөн. Х.Тамир прокурор “за за ингээд хэрэг чинь хаагдлаа” гэж хэлсэн. Энэ асуудал 2013 оны 12 сарын сүүлээр болсон....Тээврийн прокурорын газрын 7 номерын өрөөнд санагдаж байна. Тэр өрөөнд Х.Тамир прокурор суудаг байсан. Нэг өглөө ороод 1.500.000 төгрөг өрөөнд нь өгсөн. /7 хх-ийн 238/ гэсэн,

 

гэрч А.Баттулгын...”Ариунзаяатай уулзахад Төмөр замд байдаг прокурор дээр очиж уулзсан. Прокурор нь 1 залуу байгаа гэж байсан. Тэр прокурор нь Ариунзаяад хандаж “2 сая төгрөг өгвөл хэргийг нь гайгүй нааштай шийдэж хааж өгнө” гэж хэлсэн гэсэн. Тэгэхээр нь би чи өөрөө мэдээд өгөхгүй юу гэж хэлсэн. Дараа нь Ариунзаяа “Прокурорт 1.500.000 төгрөг өгсөн” гэж хэлсэн. Миний ойлгосноор хэргийг шүүх рүү шилжүүлэхгүйгээр наана нь прокурор дээр л шийдэж байгаа юм байна гэж ойлгосон. Тэгээд хэрэг нь хаагдсан гэж хэлж байсан”.../7 хх-ийн 236/ гэсэн,

 

гэрч С.Амартайваны: Би 2015 оны 2 дугаар сарын 20-ны өдөр СХД-ийн 20 дугаар хороо, Товчооны замд Тоёота Аллион маркийн 64-45 УНТ дугаартай автомашин жолоодож явахдаа явган зорчигч Г.Дүүрэнбилэгийг мөргөж хүнд гэмтэл учруулсан...Ингээд Тээврийн прокурорын газрын Тамир гэдэг хүний хяналтанд очсон...прокурорын хяналтанд байхад хяналтын прокурор Х.Тамир хэд хэдэн удаа дуудаж уулзаад чи залуу хүн эрүүгийн хүнд хэрэгт ял авч байсан гээд бүртгүүлчихвэл хэцүү ш дээ гэсэн утгатай зүйл яриад байхаар нь би яах гээд байгаа юм бол надаас гар хараад байгаа юм болов уу, миний хэргийг хаах боломжтой болоод надаас мөнгө хараад байна гэж ойлгоод би өөрөө шууд та миний хэргийг аргалж чадах уу гэхэд би хүнээс асууя чи тэгээд хэдэн төгрөг өгч чадах юм бэ гэхээр нь би сайн хэлж мэдэхгүй байна. Та өөрөө хэлчих хэдэн төгрөгөөр аргалж чадах юм бэ гэж хэлсэн чинь өнөөдрийн дотор 1.000.000 төгрөг авчирч өгч чадах уу гэхээр нь чадна гэж хэлээгүй би олохыг бодъё, олох юм бол тань руу хэлье гэж хэлээд гараад ээж Алтанцэцэгт энэ байдлаа хэлэхэд үнэхээр миний хүүг ялгүй салгаад өгөх юм бол хамаа алга ээж нь олоод өгье гэж хэлээд надад 1 сая төгрөг олж өгсөн. Би тэр мөнгийг нь аваад ажил дээр нь үдээс хойш 16.00 цагийн орчим өрөөндөө ганцаараа сууж байхад нь аваачиж өгсөн...ингээд хяналтын прокурор Х.Тамир мөнгө авчихаад дахиж дуудаагүй, чимээгүй байгаад байхаар нь би өөртөө санаа зовоод даатгалд өгөх материал баримтаа эрүүгийн хэргээс хуулбарлаж авсан. Х.Тамир өөрөө надад хэргээс канондож өгсөн. Миний хэргийг болсон, хаачихсан гэсэн утгатай юм ярьсан. Тэрнээс хойш намайг цагдаагаас ямар нэг байдлаар хэн ч дуудаагүй. /9 хх-ийн 116/ гэсэн, 

 

гэрч Л.Алтанцэцэгийн: Би Амартайваны ээж байгаа юм...”2015 оны 4 сарын эхээр намайг хөдөө яваад ирсэн чинь утсаар яриад “Өнөөдрийн дотор нэг сая төгрөг хэрэгтэй боллоо, хохирогч нэхээд байна” гэнээ гэж утсаар ярьсан...хүү Амартайван надаас нэг сая төгрөгийг 10.000 төгрөгийн дэвсгэртээр авсан....прокурор л хохирогчид 1 сая төгрөг өг гэсэн юм байх гэж бодсон...” /9 хх-ийн 117/ гэсэн,

 

гэрч Б.Мөнхцоожийн: “...надад холбогдох авто аваарын гэмт хэрэг мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж дуусгаад Тээврийн прокурорт шилжсэн. Ингээд мөрдөн байцаагч Алтанжолоо намайг Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Тамир прокурортой очиж уулз гэж хэлсэн. Тэгээд би Тамир прокурортой очиж уулзсан чинь чиний хэрэг шийдэгдэж арай болоогүй байна. Маргааш ир, маргааш ир гэж бараг 14 хоног өглөө болгон очдог байсан...тэгэхээр нь би та Идэрээгийн ах юм уу гэж жоохон сэжүүр гаргаж яриа өдсөн. Тэгсэн Тамир прокурор өө тийм үү Идэрээг яаж таньдаг юм бэ гэж асуусан...Тамир прокурор над руу утсаараа залгаад сонин юу байна. Чиний хэрэг болчихлоо 500.000 төгрөг зээлээч гэж хэлсэн...тэгсэн Тамир прокурор над руу өөрийнхөө дансны дугаарыг явуулсан. Харин ямар банкны данс байсныг санахгүй байна. Тэгээд би тэр өгсөн данс руу нь 500.000 төгрөг хийсэн. Ингээд тэрнээс хойш 2 хоногийн дараа ажил дээр нь очсон. Тэгсэн Тамир прокурор бас л нөгөө хэлдэг үгээ /чиний хэрэг шийдэгдэх арай болоогүй гэж/ хэлсэн. Тэгэхээр нь Тамир прокурорт хандаж миний хэргийг хурдан нэг тийш нь шийдээд өгөөч би үнэхээр удаан хугацаагаар яваад залхаж байна гэж хэлсэн...тэгээд би Тамир прокурорын өрөөнөөс гарах гэтэл Тамир прокурор за нөгөө зээлүүлсэн мөнгөө ав гэж хэлээд надад 500.000 төгрөг буцааж өгсөн...тэгээд хэд хоногийн дараа ажил тарсан байхад Тамир прокурор над руу залгаад мөнгөний боломж байна уу, хүнтэй уулзах гэсэн чинь мөнгөгүй, мөнгөний хэрэг байна гэсэн...тэгээд би Тамир прокурорт 290.000 төгрөг өгсөн данс руу өөрөө явуулсан. Тэгээд Тамир прокурор надад тэр мөнгийг буцааж өгөөгүй...” /9 хх-ийн 208/ гэсэн,

Би тэгээд дансанд байсан 220.000 төгрөгийг Х.Тамирын дансанд шилжүүлсэн. Уг мөнгийг мөн би эргэж авна гэж бодоогүй. Мөн л би хэргийг хэрэгсэхгүй болгож өгөх гэж мөнгө авч байна гэж ойлгосон. Тэгээд ч тэр мөнгийг буцааж надад өгөөгүй, намайг чи одоо ирээд хэрэггүй явж бай, чам руу би утсаар ярина гэж хэлээд явуулсан. Араас огт ярихгүй болохоор нь мөнгө аваад хэргийг хэрэгсэхгүй болгочихсон байна гэж ойлгосон.

Би хоёр удаа мөнгө дансаар өгсөн байгаа. Тамир хэргийг чинь тэгж ингэж шийднэ гэж хэлээгүй. Сүүлд мөнгө авсаны дараа ахиж ирээд хэрэггүй утсаар чинь ярья гэхээр нь би хэргийг хэрэгсэхгүй болгох юм байна гэж ойлгосон. /16хх-ийн 97/ гэсэн,

гэрч Г.Энхбаатарын: 2014 оны 7 сарын 04-ний өдөр БЗД-ийн нутаг Монелийн замд Х.Соната-6 маркийн 39-11 БРА дугаартай автомашиныг жолоодож явахдаа Т.Аллион маркийн 49-96 УНЯ дугаартай автомашиныг мөргөж зам тээврийн осол гаргаж хэргийн газрыг орхиж зугатаасан хэрэгт холбогдож шалгагдсан......Тамир гэх прокурортой уулзаж 20 гаруй хоног болсон...сүүлдээ би Х.Тамир прокурортой уулзаж “урьд нь зам тээврийн осол гаргаж байсан. Одоо дахиад хэрэг хийсэн болохоор надад үнэхээр хэцүү байна. Та туслаач ямар арга байна” гэхэд Тамир прокурор”...гэхдээ хохирол бүрэн барагдаж хохирогч чинь гомдол саналгүй болсон юм чинь гайгүй байх. Ийм хэргийг аргалж шийдэхэд 5 сая төгрөг болно. Чи 5 сая төгрөг авчирч өгөөд хэргээ шийдүүлж болно” гэхээр нь надад тийм их мөнгө одоогоор байхгүй байна. Ядаж 4 сая төгрөг болох уу гэхэд бэлэн байгаа юм уу гэхээр нь хүнээс асууж зээл авч өгнө гээд 4 сая төгрөг олоод 2014 оны 9 сарын сүүлээр санагдаж байна. Мөнгө олчихлоо өгөх гэсэн юм гэсэн чинь Баянгол дүүргийн шүүх дээр хуралтай байна гэхээр нь очиж хүлээж байгаад гарч ирээд Тамир прокурорын Приус-20 загварын машинд нь сууж байгаад 4 сая төгрөг өгсөн. 10.000, 20.000-тын дэвсгэртээр байсан. Тэгээд Тамир прокурор “за за ингээд чиний хэрэг хэрэгсэхгүй боллоо. Одоо явж болно” /10 хх-ийн 67/ гэсэн,

 

гэрч Ч.Гээпилийн...Г.Энхбаатар миний хүү байгаа юм. “...прокурор Х.Тамир нь чамд тавих нэг санал байна гээд зөвшөөрөх эсэхийг чи өөрөө мэд, нэг иймэрхүү хэргийг 5 сая төгрөг өгөх юм бол хэргийг чинь шийдэж болох байх гэхээр нь бодож байгаад 4 сая төгрөг өгвөл болох уу гэж асуусан байсан. 4 сая төгрөгөө аваад ир гэсэн байсан. Тэгээд тэтгэврийн зээл банкнаас аваад мөн хүүхдүүдэд зээлүүлсэн байсан мөнгөө буцаан авч 4 сая төгрөг болгож авч өгсөн. Тэр үед хүү маань эхнэрээсээ салсан сэтгэл санаа нь гутранги байсан учир яалт ч байхгүй үхтэл үр харам гэж хэргээсээ салдаг бол хамаа юу гээд тусалсан юм. Хүү мөнгөө өгчихлөө гэсэн. Тэгээд хэрэг нь хаагдсан юм байх гэж ойлгосон. Би хээл хахууль бол өгөөгүй. Хүүдээ л мөнгө өгсөн. Би тэр прокурорт бол мөнгө өгөөгүй. /10  хх-ийн 70/ гэсэн,

 

гэрч Б.Чинбатын: 2014 оны 8 сарын 09-ний өдөр СХД-ийн нутаг дэвсгэрт Т.Королла маркийн 50-34 УНЦ улсын дугаартай автомашин жолоодож яваад зам тээврийн осол гаргаж ослын газрыг орхиж зугатаасан хэрэгт холбогдсон. “...хэрэг прокурорт шилжиж очсоны дараа би 2-3 удаа дуудагдаж Тээврийн прокурор дээр ирж байсан. Тэгээд нэг өрөөнд нь орж Тамир прокурорт хандаж одоо хохирогч нар ямар нэг гомдол саналгүй болсон учир хэрэг дуусгавар болох уу болохгүй юу гэж асуусан. Тэгсэн Тамир прокурор чи хэдэн төгрөг олж чадах вэ гэж хэлсэн. Тэгэхээр нь би их мөнгө олж чадахгүй нэг сая төгрөг л олж чадна гэж хэлсэн. Тэгээд машинаа зараад хүүхдүүдийнхээ сургуулийн төлбөрт өгөх гээд хадгалсан байсан 2 сая төгрөгнөөсөө аваад Тамир прокурорт 1 сая төгрөг өгсөн чинь хэрэг чинь одоо ингээд дууссан гэж хэлсэн. Тэгээд өдий болтол таг чиг болохоор нь үнэхээр дууссан юм байна гэж бодож байсан...” /10 хх-ийн 184/ гэсэн,

 

гэрч Д.Тамирын:...”Хэрэг нь Тээврийн прокурорын газарт шилжсэн гээд Тамир гэж прокурор ярьсан.  Тэгээд уулзах гэж араас нь нилээн хэд хоног явж байгаад уулзсан гэсэн. Тэгсэн Тамир прокурор 1 сая төгрөг өгчих. Тэгвэл хэргийг чинь ингээд хаалаа гэж хэлсэн гэж Чинбат надад ирж хэлсэн. Тэгээд машинаа 6.200.000 төгрөгөөр Да хүрээ техникийн зах дээр зараад хохирлын мөнгө 3 сая төгрөг зам дээр зогсож байсан машин шүргэсэн гээд бас 200 гаруй мянган төгрөг өгсөн. Тэгээд үлдэгдэл 2 сая төгрөг хүүхдийн төлбөрт өгөх гээд хадгалж байсан тэр мөнгөнөөсөө 1 сая төгрөг Тамир прокурорт өгсөн. Чинбат өөрөө аваачиж өгсөн...” /10 хх-ийн 178/ гэсэн,

гэрч Ч.Номундарийн...”Тэгээд аав машинаа зараад хохироосон хүмүүсийнхээ хохиролыг барагдуулсан. Осол гаргасан хэрэгтээ цагдаад шалгагдаад хэрэг нь прокурорт шилжсэн гэж хэлж байсан. Аав машинаа зараад хүний хохирол барагдуулаад үлдсэн 3 сая төгрөг байсан тэр мөнгөөр манай Амударын сургалтын төлбөрийг төлөх гэж байсан юм. Тэгтэл прокурор нь 1 сая төгрөг өгчих тэгвэл хэргийг чинь хаалаа гэж байна гэж аав хэлж байсан. Тэгээд Амударийн төлбөрт өгөх гэж байсан мөнгөнөөс 1 сая төгрөг прокурортоо өглөө гээд аваад явсан. Энэ тухай аав өөрөө ээж бид нарт хэлсэн. 1 сая төгрөг прокурорт өгчихлөө. Одоо ингээд ирэхгүй байж болно хэрэг чинь хаагдлаа гэж аавд хэлсэн байсан. Түүнээс хойш аав дахиж прокурор луу яваагүй. Дахиж дуудахгүй болохоор нь хэрэг дууссан юм байх гэж бодсон. ..манай ээж, дүү бид нар мэдэж байгаа. Учир нь аав энэ тухай гэртээ ирээд ээж бид нарт хэлсэн юм./10 хх-ийн 180/ гэсэн,

 

гэрч Ч.Амударийн  “...Аав машинаа зараад хохиролоо барагдуулаад үлдсэн мөнгийг нь миний төлбөрийг талыг нь ч болтугай төлнө гээд хадгалсан байсан гэсэн. Тэгсэн прокурор нь мөнгө нэхээд байна гээд миний төлбөрт хадгалж байсан мөнгөнөөс 1 сая төгрөгийг нь прокурорт өглөө тэгээд хэрэг нь хаагдлаа гэж хэлсэн. Энэ бүх үйл явдлыг аав, ээж хоёрын ярианаас л сонссон...”  /10 хх-ийн 182/ гэсэн,

 

гэрч С.Эрдэнэжаргалын: Би 2013 оны 11 сарын 21-ний өдөр Баянхошууны замд явж байгаад замын хажууд байсан хүнийг мөргөж хүнд гэмтэл учруулж Замын  цагдаагийн газарт шалгагдаж байгаад Тээврийн прокурорын газарт хэрэг шилжсэн...“хяналтын прокурор нь Х.Тамир гэх эрэгтэй хүн байсан. Би Тамир прокурортой уулзаж 2014 оны 03 сар хүртэл явсан. Нэг өдөр Тамир прокурор торгуулийн мөнгө байгаа юу, 1 сая төгрөгөөр торгоно гэхээр нь надад тийм их мөнгө байхгүй гэхэд хэдэн төгрөг олж чадах уу? гэхээр нь 500.000 төгрөг гэхэд за олж ирээд торгуулаад яв. Тэгвэл энэ хэрэг чинь шийдэгдэнэ гэж хэлсэн. Өдрийг нь сайн санахгүй байна. Ямар ч байсан амралтын өдөр байсан. 2014 оны 3 сард Тамир прокурортой утсаар яриад 500.000 төгрөг олчихлоо гэхэд Андуудын цаад талын 25 дугаар эмийн сангийн тэнд уулзаад Тамир прокурор хөдөө явах гээд яараад байна гээд 500.000 төгрөг аваад Барс зах хүртэл хамт яваад салсан. Тэгээд 2 хоногийн дараа би Тамир прокурортой очиж уулзаж жолооны үнэмлэхээ авахад хэрэг чинь хаагдсан учраас дахиж ирэх хэрэггүй гэж хэлсэн...” /11 хх-ийн 7/,

2014 оны 1-ээс 2 сарын хооронд байхаа он сарыг нь сайн санахгүй байна би 500.000 төгрөг аваачиж Тамир прокурорт өгсөн хэргийг чинь хэрэгсэхгүй болголоо явж бай гэсэн. Хэргийг чинь хэрэгсэхгүй болгож өгнө гэсэн юм. Харин намайг бол Тамир прокурор торгоно гэж хэлээгүй. Тухайн үед айж сандарсандаа тэгж мэдүүлэг өгсөн. /16хх-ийн 104/ гэсэн,

 

гэрч Б.Ганжаргалын...”С.Эрдэнэжаргал нь тухайн хэрэгт нэлээд удаан шалгагдаад нөгөө дайруулсан хүн гомдол саналгүй гэсэн. Тэгээд хэрэг прокурорт шилжсэн гэж байсан. Прокурорт 500.000 төгрөг өгөөд хэргээсээ салахаар боллоо гэж байсан. Би тухайн үед нь тэгдэг юм бол уу гэж бодсон...”/11 хх-ийн 8/ гэсэн,

 

яллагдагч Ц.Батбаатарын: Авто осол гаргаад хэргийн газрыг хаяж зугатаасан үйлдэлд 2013 онд эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байгаад 2013 оны 10 дугаар сарын сүүлчээр мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаад хэргийг тээврийн прокурорын газарт шилжүүлсэн. Ингээд Тээврийн прокурор дээр Тамир гэж прокурор дээр хувиарлагдсан байсан. Бид хоёр 10 гаран удаа дуудагдан ирж очиж явж байгаад хэсэг дуудахаа больчихсон. Тэгтэл гэнэт 2014 оны 03 дугаар сард байхаа хавар шиг л санагдаж байна Тамир прокурор яриад хүрээд ир гэсэн. Тэгээд хохиролоо барагдуулсан уу гэхэд барагдуулсан гэж хэлсэн. Ё.Энхбат бид 2 хэрэг 2012 оны намар 10 сард шилжсэн байхад хохиролоо барагдуулсан байсан. Хохирогчид нийтдээ 400.000 төгрөг өгсөн. Хохирогч гомдолгүй гэсэн бичиг хийж өгсөн. Тэгтэл Тамир прокурор 100.000 төгрөг тус тусдаа авчирч торгуулна гэж хэлсэн. Тэгээд хохиролоо барагдуулсан байсан болохоор торгуулаад салах юм байна гэж ойлгоод эхнэрээсээ 100.000 төгрөг торгуулийн мөнгө гэж хэлж аваад Ё.Энхбат хаанаас яаж олсныг мэдэхгүй бид 2 нийлээд 200.000 төгрөг болгоод Тамир прокурорт өгсөн...торгуулийн хуудас таслаж өгөөгүй. Торгуулийн хуудас өгөхгүй болохоор нь тэгээд авъя ч гээгүй. Тамир прокурор ажлынхаа гадаа зогсож байсан. Тэгээд та 2 одоо явж болно, хэрэг чинь ингээд хаагдлаа гэж хэлсэн...ганцаараа ажлынхаа гадаа тамхи татаад зогсож байсан. Ё.Энхбат бид 2 хамт мөнгөө өгсөн...одоо бодоход торгуулийн хуудас бичиж өгөөгүй болохоор тэгж ойлгож болох юм. Тухайн үед хэргээс хурдан салахын тулд тийм зүйл бодох сөхөө байгаагүй /11  хх-ийн 111/,

гэрчээр Ц.Батбаатар:..”Би эхнэрээсээ 100.000 төгрөг аваад Ё.Энхбатад өгч нийлүүлээд 200.000 төгрөгийг Тамир прокурорын ажил дээр нь аваачиж бэлнээр өгсөн. Тамир прокурор за та хоёр ингээд яв хэрэг чинь хаагдсан ирэх шаардлагагүй гэсэн. Үүнээс хойш ахиж дуудаагүй. Хэргийг чинь хааж өгнө 200.000 төгрөг аваад ирж чадах уу гэхээр нь авчирч өгсөн. Торгуулийн мөнгө төгрөг гэж бол яриагүй би будилж буруу зөрүү ярьсан байна /16хх-ийн 96/ гэсэн,

 

гэрч Ё.Энхбатын...”Ц.Батбаатар бид 2 Х.Тамир прокурорыг ажлынхаа гадаа  тамхи татаж байхад нь очиж уулзаад “та бид 2-ын хэргийг аргалж өгөөч” гэсэн чинь Х.Тамир прокурор “та 2 тэгвэл тус бүрдээ 100.000 төгрөг аваад ир” гэсэн. Ингээд бид 2 мөнгө олохоор явж эхнэрийн цалин буухаар нь 100.000 төгрөг аваад хохирол барагдуулсанаас хойш 2-3 хоногийн дараа сар өдөрөө санахгүй байна. Ц.Батбаатарын 100.000 төгрөгийг нийлүүлээд нийт 200.000 төгрөгийг дугтуйнд хийгээд Тээврийн прокурорын үүдэнд Х.Тамир прокурорт өгсөн. Тамир прокурор мөнгөө аваад “за та хоёр одоо яв ахиж ирэх хэрэггүй, хэргийг чинь хаалаа” гэсэн. Үүнээс хойш дахиж дуудаагүй бид хоёр ч очоогүй...манай эхнэр цалингаа аваад гэртээ ирсэн байсан. Би өглөө прокурор явахдаа бэлнээр аваад явсан...Замын Цагдаагийн газраас дуудна гээд дуудахгүй 2-3 сар болсон. Тэгтэл 2014 оны 3 дугаар сарын сүүлээр прокуророос дуудаж байна гэхээр нь шууд очсон чинь прокурор Тамир байцаалт аваад Ц.Батбаатар бид 2-ыг өглөө болгон дуудаж гадаа байлгадаг байсан. Мөнгө өгсөн сар өдрөө нарийн санахгүй байна. Тамир прокурорт 2014 оны 3 сарын сүүлээр байцаалт өгсөнөөс хойш 10 орчим хоног болоод л өгсөн. /11 хх-ийн 106/,

Мөнгө өгчих юм бол хэргийг чинь хаана гэсэн мөнгө өгсөний дараа хэргийг чинь хаалаа одоо яв гэсэн. Манай эхнэр Төмөр замд хувийн шүдний эмнэлэгт ажиллаж байхад нь цалингаас нь би 100.000 төгрөг авсан учраас мэдэж байгаа.

Торгуулийн мөнгө төгрөг гэж бол аваагүй. Хэргийг чинь хааж өгнө 200.000 төгрөг аваад ир гэсэн. Тамирт мөнгөө өгөхдөө би өгсөн Батбаатар хажууд жоохон зайтай зогсож байсан. Торгуулийн мөнгө гэж буруу ойлгосон байх. Батбаатар будилж байгаа байх. Хэргээ аргалуулах гэж мөнгө өгсөн. /16хх-ийн 95/ гэсэн,

 

гэрч Б.Дуламсүрэнгийн...”тэр шөнө манай нөхөр Ё.Энхбат машин унаад араасаа машин чирч яваад дундуур машин ороод ирлээ. Тэгэхээр нь хаячихаад ирлээ гэсээр орж ирсэн. Тэгсэн түүнээс хойш Замын Цагдаагийн газраас манай нөхрийг дуудаад дараа нь батлан даалтанд авах хүн хэрэгтэй байна гээд манай охин бид 2 хамт очиж батлан даалтанд авсан...би захиралаасаа 100.000 төгрөг бэлнээр аваад маргааш өглөө нь нөхөртөө бэлнээр 100.000 төгрөг өгсөн. Прокурортоо өгнө гэж байсан. Би ч тэгж ойлгосон. Би эхэндээ ойлгохдоо эхний 200.000 төгрөг нь хохирогчид өгсөн мөнгө харин сүүлийн 100.000 төгрөг нь прокурор нэхээд байна. Тэгээд хэрэг хаана гэж байна гэхээр нь за за хурдхан 2 тийшээ болоод салж байвал яахав гээд хурдан мөнгө хайж 100.000 төгрөг олсон юм. Нөхөр хэлэхдээ хохирогч ч гэж хэлээгүй. Прокурор гэж хэлж байсан...” /11 хх-ийн 108/ гэсэн,

 

гэрч Л.Жавхлангийн: 2013 оны 3 дугаар сарын 25-ны өдөр БГД-ийн нутаг дэвсгэрт байрлах Түмэн плаза төвийн эсрэг талын зогсоолд 1190 УНС улсын дугаартай Субару Импреза маркийн машин жолоодож яваад Тоёота Приус маркийн 7400 УНЭ улсын дугаартай машиныг мөргөөд хэргийн газраас зугатаасан хэрэгт холбогдож хэргийг газар орхиж явсан гээд эрүүгийн хэрэг үүсгэж Пунсалдулам байцаагч дээр шалгагдаад Тээврийн прокурорт 2013 оны 5 дугаар сарын 01-ний өдөр шилжсэн. Тээврийн прокурорт шилжсэн өдөр Х.Тамир прокурор уулзаад намайг “гадаа хүлээж бай” гэхээр нь гадаа нь хүлээж суусан. Ингээд орой 17 цаг өнгөрч байхад прокурор Х.Тамир гарч ирээд гадаах зогсоол дээрээ байсан өөрийнхөө Ниссаны нэг саарал өнгийн суудлын автомашиндаа суугаад намайг суу гэсэн. Би машинд суутал хөдлөөд хороолол дундуур явсан. Явах замдаа надад чи урьд нь ял шийтгэл эдэлж байсан юм байна. Одоо тэнсэн чинь ял болно. Чи надад 6.000.000 төгрөг өгчих, би хэргийг чинь хаалаа гэхээр нь би за гэсэн. Намайг ажлынхаа үүдэнд буулгасан. Ингээд би мөнгө хайж яваад 2-3 хоногийн дараа 1190 УНС улсын дугаартай Субору Импреза маркын автомашинаа 13 дугаар хороололд байдаг сайн ломбарданд 3.000.000 төгрөгөнд тавиад Х.Тамир прокурортой ярьсан чинь зурагт өгсдөг зам дагуу байна хүрээд ир гэсэн. Тэгээд очиход нөгөөх машин дотороо ганцаараа байхаар нь би мөнгөө өгтөл “үлдэгдэлийг нь яахын бэ” гэхээр нь өгнөө гэсэн. Тэгтэл Х.Тамир “хэргийг чинь хаачий” гээд салсан. Үүнээс хойш ахиж уулзаагүй. Миний 3 сая төгрөг Х.Тамир прокурорт өгсөн гэдгийг “Сайн” ломбард мэдэж байгаа. Би машинаа ломбарданд тавьж мөнгийг нь прокурор Х.Тамирт өнгө гэж эхнэр Түмэндэмбэрэл, охин Анхцэцэг нарт хэлсэн.  /11 хх-ийн 194/ гэсэн,

 

гэрч Т.Түмэндэмбэрэлийн: Би Л.Жавхлангийн эхнэр нь байгаа юм. “...тэгээд хэрэг нь прокурорын газар шилжсэн гэж байсан. Өмнө нь манай нөхөр хүн амины хэргээр 10 гаруй жил шоронд ял эдэлж байгаад 2 жил гаруй дутуу байхад хугацааны өмнө шоронгоос гарсан юм л даа. Эдлээгүй үлдсэн ялыг нь тэнсэн харгалзах ялаар сольсон гэж байсан. ..тэгтэл нөхөр маань тэнсэнгийхээ хугацаанд дахин хэрэгт холбогдсон юм. Тэгтэл хэрэгт нь хяналт тавьж байгаа прокурор 5 билүү 6 сая төгрөг нэхэж байна тэгвэл хэргийг чинь хаалаа гэж байна яах уу гэж надад хэлж байсан...Жавхлан хэд хоног мөнгө хайгаад яваад байсан...машинаа 3 сая төгрөгөнд тавиад тэр мөнгөө прокурортоо өгнө гээд аваад явсан. Бодвол өгсөн байлгүй. Би ямар өгөхөд нь хамт байсан биш...тэгээд хэдэн сар машиныхаа ломбардны хүү төлж байгаад хүнээс мөнгө зээлж машинаа аваад буцаагаад машинаа зараад хүний мөнгийг өгсөн. ..хэрвээ тэр прокурор мөнгө нэхээгүй, манай нөхөр мөнгө өгөөгүй байсан бол тухайн үед хэрэг асуудал нь шүүхээр шийдэгдээд Жавхлан тэнсэн авна, хорих ял авна ямар ч байсан. Өнөөдөр бид ингэж хуулийн байгууллагын хаалга татахгүй байсан байх. Мөн түүнчлэн машин тэргээ зарж үрж эдийн засгаараа хохирохгүй байсан байх. Авлига гэдэг ийм л хортой зүйл юм байна гэдгийг маш сайн ойлгож байна. ..мэдээж хэрэг тэр прокурор нөхрийн минь тэнсэнтэй, олон жил шоронгоор явсан асуудал дээр дөрөөлж мөнгө нэхэж шантаажилсан юм. Прокурор өөрөө мөнгө нэхээгүй байсан бол Жавхлан шууд прокурорт 3 сая төгрөг шууд миний хэргийг аргалж өгөөрэй гэж мөнгө өгч хэзээ ч чадахгүй, ямар ч хүн тэгж зүрхлэхгүй. Тэгээд прокурор хүнд мөнгө өгнө гэдэг бол өөр дээрээ дахин ял нэмүүлэх асуудал биз дээ. Тэгэхээр өөрөө мөнгө нэхсэн болохоор манай нөхөр машин тэргээ надаас нуун барин зарж мөнгө өгсөн байгаа юм. 10 гаран жил шоронд суусан хүн юу гэж дахин шоронд суухыг хүсэх вэ дээ. /11хх-ийн 195/ гэсэн,

 

гэрч Д.Анарын...Би явган зорчигч Б.Номинг мөргөж хүнд гэмтэл учруулсан хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байгаад Тээврийн прокурорын газарт шилжсэн. Уг хэрэгт Х.Тамир прокурор хяналт тавьж байсан...миний хувьд хохиролоо барагдуулсан ч гэсэн шүүхээр ордог гэдгийг өмгөөлөгчөөс мэдсэн байсан учраас прокурор Тамираас шүүхээр орохгүйгээр шийдүүлэх боломж байдаг юм уу гэхэд прокурор Тамир чи эхний ээлжинд хохиролоо барагдуулаад надад 3 сая төгрөг бэлдчихээрэй тэгээд уулзъя гэсэн. Ингээд би мөнгө төгрөг хайж байгаад хохирогчид даатгалаас 1.500.000 төгрөг, өөрөөсөө 8.500.000 төгрөг хохирогчийн дансаар өгч хохиролгүй болгосон. Ингээд хохиролгүй болгосон бичгээ аваад 3.000.000 төгрөг бэлдээд прокурор Тамиртай ажлынх нь гадаа улзаад бэлнээр 3 сая төгрөгөө хоёулахнаа байж байгаад өгсөн. Мөнгө өгсний дараа Тамир одоо ингээд хэрэг хаагдлаа чи яв яв” гэсэн. Үүнээс хойш ахиж уулзаагүй. Утсаар холбогдож байгаагүй өдий хүрсэн. Хохиролоо би 2014 оны 08 дугаар сарын 20-ны өдөр барагдуулсан. Үүнээс хойш удалгүй л өгсөн. /12  хх-ийн 37/ гэсэн,

 

гэрч Д.Золзаяагийн: Д.Анар бол манай гэр бүлийн хүн байгаа юм. “...Анар, Прокурортой уулзсан чинь 3.000.000 төгрөг бэлдчих гэсэн хүнээс мөнгө олоод өгчихлөө гэж надад хэлсэн. Хэн гэдэг прокурорт мөнгө өгсөн талаараа надад бол тухайн үедээ хэлээгүй. Мөнгө төгрөг өгснийг нь би хараагүй. 2015 оны 8 дугаар сард цагдаагийн байгууллагаас залгаад Анарыг дуудаж уулзсан байсан. Анар надад хэлэхдээ Тамир прокурорт 3.000.000 төгрөг өгсөн асуудлаар дуудаж уулзлаа, би бүгдийг нь хэлчихсэн гэж хэлсэн. /12 хх-ийн 38/ гэсэн,

  

гэрч Ц.Отгонбаатарын: Би 2013 оны 5 дугаар сарын 25-ны орой 22 цагийн үед СХД-ийн 19-р хорооны нутагт 4882 УНР улсын дугаартай Х.Фит маркийн автомашин  жолоодож яваад иргэн О.Цогбаярын хөлийг дайрч хүнд гэмтэл учруулсан хэрэгт Ганболд байцаагч дээр шалгагдаж байгаад Тээврийн прокурорын газарт шилжсэн. Би Тээврийн прокурорын газар ирээд Тамир прокурортой уулзсан чинь гадаа байж бай гэсэн. Тэгээд удалгүй ороод ир гэхээр нь өрөөнд нь орсон чинь Тамир прокурор надад “ ахдаа чи хэдэн төгрөг өгчихвөл хэргийг чинь хаагаад өгье” гэхээр нь би тэгье хэдэн төгрөг авах уу гэхэд 2 сая төгрөг гэсэн. Би 2 сая төгрөг барахгүй, жоохон доошоо болохгүй юу гэсэн чинь 1.500.000 төгрөг олоод ир гэсэн. Ингээд би мөнгө төгрөг хайгаад байсан чинь олдохгүй 400.000 төгрөг олчихоод би 2013 оны 9 дүгээр сард байхаа Тамир прокурор руу утасдаад та хаана байна гэсэн чинь Улсын их дэлгүүрийн урд талд байж бай би яваад очъё гэсэн. Тэгээд би очоод хүлээж байсан чинь дугаарыг нь санахгүй байна мөнгөлөг саарал өнгийн машинтай Тамир прокурор ганцаараа ирээд “машинд суу” гэхээр нь машинд нь суусан. Би Тамир прокурорт мөнгө олдохгүй байна гээд 400.000 төгрөгөө өгсөн чинь аваад “үлдсэнийг нь дараа нь олж өгөөрэй” гэсэн. Би одоо хөдөө гадаа явж болох уу гэхэд болно, хэргийг чинь хаана гэсэн. Ингээд би мөнгө хайгаад байсан огт олдохгүй байсан ба Тамир прокурор над руу нэлээн хэдэн удаа залгаад “мөнгө олсон уу” гэж асуухаар нь олдохгүй байна гэдгээ хэлсэн. Тэгээд сүүлдээ залгахаа больчихоор нь би ахиж энэ талаар яриагүй хөдөө гэрлүүгээ явчихсан юм...Тамир прокурор өөрөө мөнгө өгвөл хэргийг чинь хааж өгнө” гэсэн, тэгэхээр нь би мөнгө олж өгсөн юм. /12 хх-ийн 138/ гэсэн,

 

гэрч М.Тэмүүжингийн: 2013 оны 12 сарын 5-ны шөнө 02 цаг 05 минутын орчим 6083 УНР улсын дугаартай Тоёота Карина маркийн автомашин жолоодож яваад байрны зогсоолд зогсож байсан 2 машин мөргөж осол гаргаад ослын газрыг санаатай орхиж зугатаасан хэрэгт холбогдож шалгагдаж байгаад...хэрэг прокурорын шатанд байхад Тамир прокурор дуудахаар нь ирсэн. Тэгээд хүлээж бай гээд үүдэндээ суулгаж байгаад ажил тарахаар явуулсан. Ингэж ажил дээрээ 2 өдөр ирүүлж байлгасан. Тэгээд 3 дахь хоногтоо Тамир прокурорын өрөөнд нь орсон намайг Тамир прокурор хэргээ харж байгаад  чи согтуу байсан уу, олуулаа байсан уу, хэнтэй байсан гэж асуусан. Би архи дарс уугаагүй, эрүүл машинаа ганцаараа жолоодож явсан. Шүүхээр ороод ял авах болов уу гэж асуусан. Би удахгүй визэнд орж гадагшаа явах гэж байгаа юм гэсэн Тамир прокурор ял авна шүү дээ гэж хэлээд чи одоо гараад байж бай гэж хэлсэн. Тэгээд би гадаа нь сууж байгаад Тамир прокурорыг ажлаасаа тараад гарч ирэхээр нь Тээврийн прокурорын газрын гадаа уулзаад би одоо ял авахгүй шийдэгдэх ямар нэг арга чарга байгаа юу гэж асуусан. За чи маргааш хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд маргааш нь 1 сая төгрөг найз Чинзоригоос зээлж аваад Тээврийн прокурорын ажлын гадаа нь ирээд Тамир прокурорт өгөөд би одоо яах вэ гэж хэлсэн би өөрөө мэдэж байнаа одоо санаа зоволтгүй яв яв гэж хэлсэн...Тамир прокурор орой нь утсаар залгаад маргааш 1 сая төгрөг аваад ирээрэй гэж хэлсэн. Тэгэхээр нь авчирсан. Тухайн үедээ гадагшаа гараад визэнд орох гэж байсан. Ял авчих юм бол 5 жилийн дотор гадагшаа гарч болохгүй гэж бодоод өгсөн./12  хх-ийн 225/ гэсэн,

 

гэрч Б.Чинзоригийн...”Тэмүүжин нь 2013 оны сүүлээр миний машиныг унаж яваад 2 машин мөргөж зам тээврийн хэрэгт шалгагдаж байсан гэдгийг нь би мэдэж байсан. Тэгээд 2014 оны эхээр шиг л санагдаж байна найзынх нь асуудал гайгүй шийдэгдээд ялгүй салчих боломж байх шиг байна. Прокурорт өгөх 1 сая төгрөгний хэрэг байна гэж хэлээд надаас 1 сая төгрөг зээлж авсан./12 хх-ийн 228/

 

Б.Сүхбаатарт холбогдох

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 6942 дугаартай:..”1.Шинжилгээнд ирүүлсэн “1 Базарсад Сүхбаатар” гэсэн хаягтай хар өнгийн гялгар уутанд хийж скочоор ороосон цагаан өнгийн талстлаг зүйл болон “2 Базарсаа Сүхбаатар” гэсэн хаягтай хар өнгийн гялгар уутанд хийж скочоор ороосон цагаан өнгийн талстлаг зүйл зэргийн найралганд метамфетамины /methamphetamine/ агуулга илэрч байна. Энэ бодис нь Нэгдсэн үндэсний байгууллагын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын жагсаалтад багтдаг болно, 2. Ирүүлсэн “1 Базарсаа Сүхбаатар” гэсэн хаягтай дээжийн ууттай жин 22,7727 гр, цэвэр жин нь 19,1443 гр мөн “2 Базарсаа Сүхбаатар” гэсэн хаягтай дээжийн ууттай жин 21,1979, цэвэр жин 18,1394 гр тус тус байна /2 хх-ийн 151-153/ гэсэн дүгнэлт,

 

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 6990 дугаартай:шинжилгээнд ирүүлсэн VIGRX гэсэн шошготой цагаан өнгийн капсултай эм мэт зүйл, хар өнгийн бөөрөнхий эм мэт зүйл, POWERGRA гэсэн шошготой цэнхэр өнгийн эм мэт зүйл, шошго нь уншигдах боломжгүй цагаан өнгийн капсултай эм мэт зүйл, хар өнгийн бөөрөнхий эм мэт зүйл зэргийн найрлаганд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын сэжигтэй агуулга илрэхгүй байна. ямар зориулалтаар хэрэглэдэг болох мөн Монгол Улсын эмийн зөвшөөрөлтэйгээр борлуулагддаг эсэх нь манай лабораторын тодорхойлох хүрээнд хамаарахгүй болно. /2хх-ийн 172-174/ гэсэн дүгнэлт,

 

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 7765 дугаартай:шинжилгээнд ирүүлсэн Ц.Асралт, Н.Мөнхбат нараас авсан гэх шээсэнд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрэхгүй байна /2хх-ийн 187/ гэсэн дүгнэлт,

 

гэрч Д.Зоригтбаатарын: Би 2 жилийн өмнөөс эхлэн Улаанбаатар хот Замын-Үүд хоёрын дунд өөрийн эзэмшлийн 1336 УНМ улсын дугаартай Hyandai Elentra маркийн автомашинаар зорчигч тээвэрт явж байна. 2015 оны 7 дугаар сарын 08-ны орой 22 цагт охин Оюунцэцэг, Оюунаа нарын хамт УБ-аас Замын-Үүд рүү гарч тэнд өглөө 10 цагт очиж шууд Эрээн рүү өөр машинаар 2 охины хамт гарсан. Би өөрийнхөө машиныг Замын-Үүдэд үлдээсэн. Тэгээд Эрээнээс жижиг бараа аваад орой хил хаахаас өмнө орой нь 16 цагийн үед Замын-Үүдэд ирсэн. Тэгээд 2 охиноо машиндаа суулгаад вокзал дээр очоод Улаанбаатар явах хүн хайгаад явж байтал 40 гаран насны махлаг бор эрэгтэй хүн ирээд би 2 хүний мөнгийг өгчихье. Одоо явъя гэсэн. Тэгэхээр нь би дагуулж яваад 2 охиндоо хандаж энэ хүн хамт явах юм байна шүү гэж хэлээд байж байтал хажуунаас хэдэн залуучууд гарч ирээд нөгөө эрэгтэйг бариад авсан. Тэр залуучууд нөгөө залууг миний машинд суулгаад Замын-Үүдийн Тагнуулын албанд хүргүүлсэн. Тэгээд тагнуулын ажилчид миний машинд шалгалт хийсэн. Нохой авчирч үнэртүүлж шалгалт хийж байсан. Шалгалт хийж байгаад автомашины суудлын араас 2 жижиг хар юм хурааж авч байх шиг байсан...би тэр хүнийг машиныхаа хажууд дагуулж ирээд буцаад явсан. Гэтэл тэр хугацаанд манай 2 охин хоолонд орлоо гээд нөгөө эрэгтэйг машиндаа суулгачихаад явсан байсан. Намайг эргээд ирэхэд тэр эрэгтэй хүн жолоочийн арын суудал дээр сууж байсан...” гэсэн /2 дугаар хх-ийн 22-23/,

 

гэрч З.Оюунаагийн:..”2015 оны 7 дугаар сарын 10-ны өдөр манай аав Зоригтбаатар өөрийн эзэмшлийн 13-36 УНМ улсын дугаартай Hyundai Elentra
маркийн автомашинаар Улаанбаатар Замын-Үүдийн хооронд зорчигч тээвэрт яваад 2 жил болж байна. 2015 оны 7 дугаар сарын 8-ны орой 22 цагийн үед Улаанбаатар хотоос аавын машинтай аав Зоригтбаатар, дүү Оюунцэцэг бид 3 Замын-Үүд хот руу гарсан. Бид 3 БНХАУ-ын Эрээн хотоос гэртээ гэр ахуйн бараа авахаар ирсэн. Тэгээд 2015 оны 7 дугаар сарын 9-ний өглөө 10 цагийн үед очоод хилийн наана машинаа орхиод 89-11 улсын дугаартай машинаар цаашаа хил гараад гэртээ ор буйдан аваад өөр хэрэглээний зүйл аваад 17 цаг өнгөрч байхад бид нар буцаад Монголын хилээр машинаар орж ирсэн...аав маань Улаанбаатар хот орох 2 хүн олоод ирье гээд явсан. тэгээд удалгүй 40 гаран насны намхан бор царайтай эрэгтэй хүн дагуулаад ирсэн. Тэгээд дүү бид 2 нөгөө залууг машиндаа суулгачихаад зогсоолын хажууд байх цайны газар орж хоол идсэн...үзлэг хийж дууссаны дараа харахад машины дээр 2 жижиг хар ууттай юм гаргаад тавьчихсан байсан. Миний мэдэхийн жижиг цүнхтэй, гартаа ундаа барьчихсан байсан...” гэсэн /2 хх-ийн 25-26/,

 

гэрч Ц.Баяртогтохын:..”Б.Сүхбаатар нь 2015 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Буянт-Ухаа боомтоор БНХАУ-ын Бээжин рүү зорчсон байсан үүний дараа Замын-Үүд хилийн боомтоор хилээр орж ирэхийг бид хүлээж байсан. Тухайн үед Б.Сүхбаатарыг их хэмжээгээр мөс гэх мансууруулах бодисыг оруулж ирнэ гэсэн мэдээлэл байсныг бид шалгасан. 2015 оны 7 сарын 09-ний 18 цаг 27 минутанд хилээр саарал өнгийн УАЗ 469 машинаар орж ирээд Замын-Үүдийн вокзал дээр буугаад шууд 13-36 УНМ улсын дугаартай Элентра маркын машины жолоочтой очиж уулзаж Улаанбаатар явахаар тохиролцох үед жолоочийн 2 охин хоолны газар луу хоол идэхээр явж Б.Сүхбаатар ганцаараа уг машинд үлдсэн. Үүний дараа хэн нэгэнтэй байнга л утсаар яриад байсан. 2 охин жолооч нар машин дээрээ ирээд хотруу хөдлөх шинжтэй байхаар нь бид ажиглалтаа дуусгаж Б.Сүхбаатарыг саатуулан шалгасан. Шалгахдаа Замын-Үүд дэх Гаалийн ерөнхий газрын үнэрч нохой ашиглаж машинд үзлэг явуулахад түүний сууж явсан машины баруун хойд суудлын доороос 2 ширхэг хар өнгийн гялгар ууттай битүү скочидсон зүйлийг нохой үнэртэж олсон. Уг бодисыг юун бодис болох талаар газар дээр нь амаар асуухад мөс биедээ авч явж байгаад машины суудлын доогуур нуусан гэж хэлсэн. Уг скочтой мөс гэх зүйлийг Замын-Үүд дэх Гаалийн газрын лабораториор шинжилгээ хийлгэхэд метамфетамины төрлийн бодис болох нь батлагдсан. 2015 оны 7 дугаар сарын 09-ний шөнө Цагдаагийн хэлтэс дээр прокурорын зөвшөөрлөөр түр саатуулаад өглөө нь Б.Сүхбаатартай би уулзаж болсон хэргийн талаар асуухад уг бодисыг Х.Тамир, Б.Амарбаясгалан нар захиалсан бөгөөд  Б.Амарбаясгаланг  2,4 сая төгрөг өгсөн, үлдсэн мөнгийг нь өөрийн гинж болон нөүтбүүкээ ломбарданд тавьж мөнгөтэй болоод мөс гэх бодисыг 5 сая орчим төгрөгөөр БНХАУ-аас худалдан авч хилээр Б.Амарбаясгалан, Х.Тамир нарын захиалгаар Монгол улсад оруулж ирсэн. Б.Амарбаясгалан хилээр орсон гарсныг үргэлж мэдэж байдаг...Хамгийн сүүлд тагнуулд ажилд ороод ажил дээрээ хар тамхи өрөөндөө хэрэглэж байгаад  даргадаа баригдаж, ажлаасаа халагдсан гэж Тамир надад хэлж байсан. Мөн Амарбаясгаланг мөрдөн байцаах газар мөрдөн байцаагчаар ажилд орох гээд анкет бөглөөд явж байгаа талаар надад ярьж байсан та энэ яриагаа юугаар батлах юм бэ гэж асуухад Б.Амарбаясгаланг би та нартай уулзуулж өгье. Намайг угаасаа Улаанбаатар хотоос Замын-Үүд явах замд байдаг Болор гэж цайны газар тосно. Одоо би Б.Амарбаясгалантай утсаар холбогдоод яръя. Гэхдээ та нарт баригдсан гэж хэлэхгүй. Бараагаа машинаас авч чадахгүй хүлээгээд байгаа байдлаар яриадхъя гэж хэлэхэд бидний зүгээс утсаар ярихыг зөвшөөрсөн. Учир нь Б.Сүхбаатарын юнителийн 88762899 гэсэн дугаарт Б.Амарбаясгалан 88013840, 99976828 дугаараас маш олон дуудлага ирээд бид утсыг нь авахуулан яриулсан юм. Б.Сүхбаатар Амарбаясгалангийн дуудлагыг авч ярихад Амараа байна, та хэзээ ирэх вэ гэсэн. Б.Сүхбаатар хариуд нь миний бараа машины бүр доошоо орчихоод хүлээж байна. Баяр наадам болох гээд машин унаа олдохгүй байна гэж ярихад Амарбаясгалан яах уу хүнд хэлж өгөх үү гэсэн. Б.Сүхбаатар Б.Амарбаясгалангийн хэлсэн хүнтэй ярихад би одоо машингүй байна машин олохоороо би танд хэлье гэсэн хариу өгөхөөр нь дахин Амараатай яриад тэр хоёр Болор цайны газар уулзххаар тохирсон...бид нар Б.Сүхбаатарыг хилээр штамп даруулаад нэвтрэх үеэс ажиглалт хийсэн бөгөөд ажиглалт тасраагүй. Ажиглалт хийх үед Б.Сүхбаатар нь нийтийн бие засах нойлд огт ороогүй, замдаа хэн нэгэн хүнтэй огт уулзаагүй...бид нэлээн удаан хугацаанд Б.Сүхбаатар, Б.Амарбаясгалан нарыг ажигласан. Үүний үр дүнд Х.Тамир мөн холбоотой болох нь тогтоогдсон...Х.Тамир нь мөс гэх мансууруулах бодисыг олж авч хэрэглэдэг талаар мэдээлэл авагдсан. Б.Сүхбаатар, Б.Амарбаясгалан нарын хоорондын яриа болон Сүхбаатарын ярьсанаар Х.Тамир Амарбаясгалантай хамт мөсийг тосож авна гэж  яригдаж байсан. Х.Тамирын хувьд мөс гэх мансууруулах бодисыг Б.Сүхбаатар авчирч байгаа гэдгийг мэдэж байсан. Утсаар ярьж байгаа яриаг Х.Тамир мөн сонсоод явж байсан байх. /2 хх-ийн 41-42/ гэсэн,

 

гэрч О.Шижирбаатарын “...Сүхбаатар ах БНХАУ руу наймаанд явдаг юм шиг байсан. Сүхбаатар ах ярихдаа жинсэн өмд оруулж ирж зардаг гэж байсан. Би Сүхбаатар ахыг Тамир, Амарбаясгалан нартай уулздагыг мэднэ. 2014-2015 оны шинэ жилээр Тамир, Амарбаясгалан 2 хоёулаа Гэсэр ахын гэрт ирж байсан. Тэр гурав 3-уулаа уулзаж байхыг нь тэгэхэд л харсан...” гэсэн /2  хх-ийн 106-107 /,

сэжигтнээр Б.Сүхбаатарын:..”Би 2014 оны шинэ жилийн өмнөхөн Асралт гэж залуугийн компанид ажилд ороход Асралтын найз залуу гэх Амарбаясгалан гэх залуутай танилцаж байсан юм. Амарбаясгалан гэж залуу Тагнуулд ажилладаг гэж байсан. Би Амарбаясгаланд Хятадын Бээжингээс 30-40 хувиар бараа аваад Эрээнд 70-80 хувь болгоод нэмж зардаг талаараа хэлж байсан. Амарбаясгалан хавар та урагшаа явдаг юм чинь Мөс гэдэг хар тамхийг БНХАУ-ын Бээжингээс яаж авдаг талаар судлаадхаач гэсэн. Би судлаад үзсэн чинь Бээжинд нэр нь тодорхойгүй Туяа эсхүл Зулаа гэх олон нэртэй хүүхэн зуучилдаг гэсэн. Би зуучлуулаад Симба гэдэг хочтой Африкын хар арьстай залуугаас авдгыг олж мэдээд Туяа гэх эмэгтэйтэй уулзаад мөс гэдэг бодисыг авах гэсэн талаараа хэлэхэд надад амсар хэсэг нь түгжээтэй жижиг уутны талаар 0,7 гр орчим мөс өгсөн. Надад уг мөсийг үнэгүй өгөхөөр нь би Эрээнд ирчихээд Амарбаясгалан руу залгаад нөгөө бодисыг чинь олоод авчихсан шүү гэж  утсаар хэлсэн юм. Маргааш өглөө нь хил дээр штамб даруулах гээд зогсож байсан чинь Амарбаясгалан залгаад наагуур чинь эвгүй байна шүү та юм байгаа бол хаяарай гэсэн. Тухайн үед штамб даруулах гээд зогсож байсан учраас орохоос өмнө хогийн саванд хаяад Монголын хилээр хоосон орж ирсэн. Энэ явалт нь 2015.05.25-ны өдөр байсан. Дараа нь 2015 оны 06 сард мөн Бээжингээс бараа авахаар явахдаа биедээ 3.700 юаньтай явсан. Бээжинд очоод Туяагаар зуучлуулаад 2500 юаниар 0,9 гр буюу нэг уут мөс авсан. Мөс авах мөнгийг би өөрөөсөө гаргасан бөгөөд Амарбаясгалан надад мөс авчраарай гэж мөнгө төгрөг өгөөгүй юм. Хилээр 0,9 грамаа авч гарахдаа ууттай мөсөө хар уутаар боогоод тамхиныхаа хайрцагт хийгээд халааслаад гарсан. Хил дээр мэдээгүй, шалгаагүй. Улаанбаатар хотод орж ирээд Амарбаясгаланд утсаар хэлсэн чинь Сонгинохайрхан дүүргийн Орчлон 2 дугаар хорооллын гадаа машинтайгаа ирээд  1.500.000 төгрөг бэлнээр өгөөд гялгар ууттай мөсөө надаас аваад явсан. Тухайн үед сая баригддаг улаан BMW машинтайгаа ирсэн бөгөөд машин дотор миний хажууд доод шатаадаг хэсэг нь шилэн дунд хуванцар хавтгай савтай сордог хэсэг нь хуванцар хэрэглүүр гаргаж ирээд надаас авсан мөснөөсөө хийгээд доороос нь халаагаад утааг нь сорж хэрэглэж байсан. Би уг савыг харвал сайн танина. Уг мөсийг чи яах гэж байгаа юм бэ гэхээр та яахыг нь мэдээд хэрэггүй гэж хэлсэн. Намайг саяхан хотод байж байтал Амарбаясгалан дахин хэд хэдэн удаа залгаад одоо баяр болох гэж байна та нэг урагшаа нөгөө юмандаа явчихаад ир л дээ гэхээр би одоо хэрэггүй байхаа гэсэн чинь над руу 2-3 удаа залгасан. Таниас 1 уутыг 2,500,000 төгрөгөөр авна. Та одоо явахдаа 2 уутыг аваад ир одоо бэлнээр нь 2.400.000 төгрөг өгье, юмаа авахаар 2.600.000 төгрөг өгнө гээд манай гэрийн гадаа машинтайгаа 7 сарын 02-нд ирсэн. Би мөнгийг нь хараад зөвшөөрөөд авсан. Уг мөнгөний 2 сая нь 20.000-тын дэвсгэртээр 400.000 төгрөг нь 10.000, 20.000-тын дэвсгэрт нийлсэн байсан. Уг мөнгийг нь аваад өөрөөсөө мөнгө нэмээд урагшаа Бээжин рүү 2015 оны 07 сарын 05-ны өдөр яваад Симбагаас 4 уут мөс авсан. 1 уут мөсийг 2.500 юань 4 уут мөсийг 10.000 юаниар авсан...Амарбаясгалан 2 уут мөс захисан, 1 уут мөсийг Мөөгий гэж залуу таныг авчирвал 2.500.000 төгрөгөөр надаас авна гэж байсан учраас Мөөгийд өгөх зорилготой байсан. Үлдсэн 1 уутыг өөртөө авах хадгалаад сүүлд нь Амарбаясгалан Мөөгий нарт хэрэг болох юм бол зарчихна гэж бодоод шуналтаад 4 уутыг авчихсан. Тэгээд ч Амарбаясгалан хил бол асуудалгүй би даана гээд байсан болохоор найдчихсан юм. 4 уут мөсийг 2 хоёроор нь боогоод баруун зүүн хөлнийхөө оймсонд хийгээд 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Замын-Үүд хилийн боомтоор гарсан. Хилээр замын УАЗ 469 автомашинаар гараад шалган нэвтрүүлэхээр явган орж штамбаа даруулж шалгуулаад гарсан. Хилийн шалган нэвтрүүлэхээр хар тамхи оймсондоо хийгээд гарсныг илрүүлээгүй гарчихсан. Хилээр гараад буцаж 469 машиндаа суугаад авто вокзал дээр очиж буугаад хот явна гэсэн машинууд дээр очиход Элентра маркийн автомашинтай махлагдуу шар эрэгтэй хүн хот явна би 2 хүүхэдтэйгээ явж байгаа одоо хоёр хүн аваад гарна гэхээр нь би “2 хүнийх нь мөнгийг төлчихье би хурдан явах хэрэгтэй байна” гэж хэлсэн чинь намайг машин дээрээ аваачиж суулгаад цүнхээ багажинд хийлгэсэн чинь 4 хүн хүрч ирээд тагнуулын ажилтан байна, өөртэй чинь уулзья, юм лавлаж асууя гээд гарыг гавлаад машинд суулгахаар нь оймсноосоо нөгөө хоёр хэсэг хар тамхиа аваад уг Элентра маркын машины хойд суудлын доод хэсэг рүү хийсэн. Тагнуулын ажилтан болон прокурор нохой авчрахаар нь уг машинаас гарсан хар тамхи минийх гэж үнэнээ хэлсэн...Улаанбаатар хотоос зүүн тийшээ 130 км Чойр орох замын наана Болор гэдэг хоолны газар уулзахаар тохирсон. Би Замын-Үүдээс гараад утсаар холбоотой явъя гэсэн бөгөөд  би наашаа Тагнуулын ажилтантай Айраг өнгөрөөд явж байхад Болор дээр ирчихсэн байна гэсэн. Намайг Айраг дээр ирчихсэн байна гэсэн чинь тэгвэл та мөдгүй юм байна өөдөөс чинь явж байя гэсэн. Тэгээд явж байгаад машин нь замдаа эвдэрсэн юм шиг байна лээ...утсаар хотоос гарлаа гэж хэлэхдээ Тамиртай хамт хотоос гарах гэж байна гэж надад хэлсэн, Амарбаясгалан би яараад байна, тэсэхгүйнээ, урдаас чинь очиж байя би багажтайгаа явж байна гэсэн. Багаж гэдэг яахав дээ нөгөө мөсөө татдаг гаанс багаж хэрэгслийгээ тэгж Амарбаясгалан хэлдэг юм...2015 оны 7 сарын 09-нд би наашаа гарах болон буудлын төлбөр хийх зардалгүй болчлоо, мөнгө шилжүүлээч гэсэн чинь ХААН банкаар 100.000 төгрөг шилжүүлсэн. Замын-Үүдээс такси аваад наашаа гарах үед би Амарбаясгалан руу залгаад надад таксины төлбөр байхгүй ш дээ гэсэн чинь зүгээр зүгээр би эндээс төлчихнө гэсэн. Би мөс авчирч байгаа талаар Тамирт хэлээгүй. Амарбаясгалан хэлсэн эсэхийг мэдэхгүй байна.

Би Мөөгийд өөрөө хэлж байсан. Мөөгий хуулийн хүн болохоор хүн надад юм авчрах санал тавиад байна. Яваад авчирвал яадаг юм бэ гэж асуусан. Тухайн үед Амарбаясгалан гэж нэрийг нь хэлээгүй. Хүн тэгж санал тавиад байна гэсэн чинь өөрөө Мөөгий та тэгвэл надад бас нэгийг авчраад өгвөл би 2.500.000 төгрөгөнд авнаа гэж хэлсэн. Мөс захиж авчруулаад яах гэж байгаа талаараа хэлээгүй. Гэхдээ Мөөгийг мөс хэрэглэдэг гэдгийг нь мэддэг юм. Би ажил дээр нь жижиг тасалгаа гаргах гээд ажиллаж байхдаа Мөөгийг ажлынхаа 00-ын өрөөнд мөс татаад зогсож байхыг харсан юм./3 хх-ийн 208-210/

 

яллагдагчаар Б.Сүхбаатарын:..”миний хувьд Н.Мөнхбат, Б.Амарбаясгалан, Х.Тамир нартай үгсэн тохирч Монгол Улсын хилээр мансууруулах бодис оруулж ирээгүй. Би өөрөө хил гарч Бээжингээс бараа авч Эрээнд зардаг байсан. Ингээд би наашаа Монгол руу хилээр орж ирээд вокзалын 00-ын өрөө орсон чинь Эрээнд янхан зардаг зүс таних Өвөрмонгол залуу таараад мөс авах уу гэхээр нь авъя гэсэн чинь чамд хэдэн төгрөг байна гэхээр нь 6000 юань байна гээд 2 боодолтой зүйл авсан. Аваад нэг боодолтойг нь задалж үзэхэд мөс байсан. Тэгээд вокзал ороод суусан чинь тагнуулын ажилтанууд ирээд намайг барьсан. Би өөрөө хар тамхи, мансууруулах бодисыг хэрэглээд 1 жил гаран болж байгаа. Тэр бодисыг өөрөө хэрэглэх гэж авсан.

Анх 2014 оны 12 дугаар сард Х.Тамир нь ээжийгээ үзүүлнэ гэж манай хүргэн Гэсэртэй уулзахад нь ээжийгээ дагуулаад ир гэсэн чинь дагуулж ирээгүй алга болсон. Тэгээд дараа нь 2015 оны 1-2 дугаар сарын үед Амарбаясгалан, Тамир нар бөөд үзүүлнэ гээд хамт ирсэн. Амарбаясгалан хүүхдийн бие өвдсөн үзүүлнэ гэж байсан. Тэгээд би Тамираас чи ээжийгээ авчрахгүй яасан гэсэн чинь ээж ирэхгүй Солонгос явна гэж байсан. Тэгж л танилцаж байсан юм. Манай гэрт Тамир ирсэн байхад нь би дэлгүүр явж өргөлийн сүү, архинд явах гээд Тамирыг хамт яваад ирье гэсэн чинь та машин аваад явчих гэсэн. Тэгээд би машиныг нь авч яваад дэлгүүр орж ирээд машинд нь хар тамхины хуванцар сав, хагарсан хошуу, гуурсан соруул, хэрэглүүр орхисон байсныг Тамир машинд юмаа орхисон байна яах вэ гэж утсаар холбогдож байсан. Амарбаясгалан Х5 машин авна гэж ярилцаад унаж байсан болохоор тэр талаар ярих гэж утсаар холбогдож байсан. Амарбаясгалан машин авна гээд машин авчихсан байсан болохоор мөнгө нэхэж авч байсан. Батбаяр тэр машиныг зарж өгөөд нэг сая төгрөгийг нь аваарай гэж байсан юм. Тэрнээс суутгана гэж бодож байсан.

...анх намайг тагнуулынхан байна гэж барьж авсан. Тэгээд би Амарбаясгалан Тагнуулын байгууллага, Х.Тамирыг прокурорт ажилладаг болохоор намайг аврах байх гэж бодоод мөнгө өгч захиалсан гэж мэдүүлсэн юм. Тэрнээс эд нар захиалсан зүйл байхгүй. Н.Мөнхбатын тухайд бол илүү авсан бодисоо эзэнтэй болгож өөрөө сугарах гэж Мөнхөө гэдэг хүний нэр хэлсэн юм. /14хх-ийн 236-237/ гэсэн,

...Мөнхбат надад хэдэн төгрөг өгөх байсан тэрний талаар л бичсэн байх. Надад 60.000 төгрөг өгөх дутуу байсан юм /14хх-ийн 238/ гэсэн,

2015 оны 7 дугаар сарын 9-ний өдөр 17-18 цагийн хооронд Замын-Үүд сумын авто вокзалын баруун урд талд байрлах төлбөртэй нийтийн бие засах газар бие засахаар ороход Бату гэж дууддаг залуутай таарсан чинь хор авах уу чамд хэдэн төгрөг байна вэ гэхээр нь авъя надад 6000 юань байна гэсэн чинь чи тэрийгээ надад өгчихөөд энийг ав гээд хоёр бондгор хар уутанд боогоод скочидсон мансууруулах бодис үзүүлэхээр нь шалгаад үзье гээд бие засах өрөө  рүү орж нэг бондгорыг нь задалж байгаад шүдэнзний толгойноос арай томоохныг амандаа хийж хүлхэж хэрэглэж үзээд мөс гэх бодис мөн байхаар нь 6000 юань өгөөд авсан.

Надад захиалсан хүн байхгүй. Миний хувьд Батутай таараад “байгааг нь байгаа мөнгөндөө ав” гэхээр нь өөрөө хэрэглэх гэж авсан юм. Зарж борлуулах зорилго байгаагүй. Миний хувьд 2013 оны намраас хойш хэрэглэж байгаа. Олдсон үедээ буюу хааяа хэрэглэдэг. /16хх-ийн 128/ гэсэн,

 

шинжээч Д.Золзаяагийн “...уг бодисыг хэрэглэсэн үед сэтгэл санаа, хөгжөөн, цовоо болж биеийн эрч хүч сэргэх мэт сэтгэгдэл төрдөг. Уг бодис цэвэршилт өндөр учир сэтгэлд нөлөөлөх чадвар нь хүчтэй байдаг. ..хүн уг бодисыг хэрэглээд хүний биеэс хэдэн цаг, хугацааны дараа гадагшилдаг талаархи судалгаа одоогоор байхгүй...” /2 хх-ийн 154-155/ гэсэн,

-эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 11-14/,

-Б.Сүхбаатарын биед үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 16-17/

-Гаалын ерөнхий газар Замын-Үүд дэх Гаалын газрын 03/0559 дугаартай албан тоот: танай газраас ирүүлсэн цагаан өнгөтэй, хатуу талстлаг ширхэгтэй дээж №1, 2-д IONSCAN-500DT багажаар шинжилгээг хийж гүйцэтгэхэд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд орсон метамфетамин буюу мөс илэрсэн болно /1хх-ийн 35-36/ гэсэн тоот

Б.Сүхбаатарын амьдарч байсан гэрт нэгжлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 98, 13хх-ийн 177-180/

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 100-102 /

Гадаад паспортонд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 119-127 /

2014 оноос хойш улсын хилээр нэвтэрсэн тухай лавлагаа /4хх-ийн 79-80/

 

Н.Мөнхбатад холбогдох:

сэжигтнээр Н.Мөнхбатын:..”2015 оны 8 дугаар сарын 13-ны өдөр манай гэрт нэгжлэг хийсэн байсан. Нэгжлэг хийх үеэр манай гэрийн гал тогооны өрөөний плетканы дээд талын шүүгээнээс ганга өвсийг хураан авсан байсан. Уг ганга өвсийг манай эхнэр  Мөнхцолмон 2014 онд бөө Тэмүүжинд үзүүлж галаа тахиулчихаад ирэхдээ бөө өглөө гээд авчирсан байсан. Бөө хэлэхдээ хэрүүл маргаан болсон үед гэр орондоо уугиулж ариусгаж байгаарай гэж өгч явуулсан байсан...Сүхбаатар манай барилга дээр 1-2 ширхэг хаалга суулгаж өгч байсан тухайн үед Сүхбаатар барилгын ажил төрөл сайн хийдэг гээд байхаар нь хаалга суулгуулж үзсэн. Барилгын материалын мөнгө гэж Хаан банкны данс руу нь 3-4 удаа дээд тал нь 200.000 төгрөг шилжүүлж байсан. Би Сүхбаатарыг 2015 онд дулаан орсон байхад барилгын оффис дээр ирэхэд нь таньдаг болсон. Түүнээс биш өмнө харьцдаг таньдаг байгаагүй. /4хх-ийн 15-16/

Би Сүхбаатарт мансууруулах бодис захиалаагүй. Надад Сүхбаатартай үгсэж тохиролцсон зүйл байхгүй. /4хх-ийн 18/ гэсэн,

 

яллагдагчаар Н.Мөнхбатын:..”би Тамир, Амарбаясгалан, Сүхбаатар нартай үгсэн тохирч мансууруулах бодис, хар тамхи захиалсан зүйл байхгүй. /14хх-ийн 226-227/ гэсэн,

Сүхбаатар нь патрон, залгуур, унтраалга зэргийг заруулах гэж өгөөд түүнийг нь би хүнд заруулах гээд өгчихсөн байсан чинь зарагдахгүй удаад Сүхбаатартай маргалдсан. Тэгээд наадмаас өмнө өгчихнө гээд хэлчихсэн байсан юм. Тэгээд би мөнгийг нь авчихаад Сүхбаатарт өгөх гээд залгасан чинь утасаа авахгүй байхаар нь дээрх мэссэжийг бичсэн. Би хүнээс мөнгө зээлчихсэн энэ мөнгийг чинь өгчихвөл санаа амрах гээд байна гэсэн утгатай мэссэж бичсэн. Үг үсгийн алдаа гаргасан байж магадгүй. Би тухайн үед Сүхбаатарт барилгын материалын үлдэгдэл 70 орчим мянган төгрөг өгөх байсан юм. Тэрийг л өгөх гээд хүнээс мөнгө зээлчихсэн энийг чинь өгчихвөл санаа амрах гээд байна гэсэн утгатай юм бичсэн. /14хх-ийн 228/

Ганц Сүхбаатар гэдэг хүн Мөөгий гэдэг хүн захиалсан гэж хэлсний төлөө намайг яллагдагчаар татаж өдий болтол шалгаж байгаад ажил төрөл, эрүүл мэнд, цаг хугацааны хувьд маш их хохирч байна. /16хх-ийн 131/ гэсэн,

Н.Мөнхбатад холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол /16хх-ийн 189-190/

Б.Сүхбаатарын дугаар руу өөрийн 99080564 дугаараас 50 удаа холболт хийсэн байх ба сэжиг бүхий мессежүүд /1хх-ийн 130/

 

Л.Жавхланд холбогдох материал:

хохирогч П.Сэд-Очирын...”2013 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 01.00 цагийн орчимд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Түмэн плаза төвийн эсрэг талын зогсоолд тавьж байрлуулсан марк нь тодорхойгүй мөнгөлөг өнгийн 11-90 УНС улсын дугаартай суудлын автомашин зогсоолоос ухарч гарахдаа ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлтэй замын зорчих хэсгийн 1 дүгээр эгнээгээр явж байгаад ард нь хүн буулгаад зогсож байгаа Тоёота Приус маркийн ногоон өнгийн 7400 УНЭ улсын дугаартай машиныг ухарч ирээд мөргөчихөөд явсан. Би машинаасаа буугаад гарч ирэхэд нөгөө машины жолооч машинаасаа согтуу бууж ирээд та яаж байгаа юм бэ гэхэд авто дууд гэж хэлээд буцаж машиндаа суугаад асаагаад явсан. Миний машинд учирсан хохиролыг бүрэн төлж барагдуулсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. /11хх-ийн 142-143/ гэсэн,

хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /11хх-ийн 134-136/,

Вендо компанийн үнэлгээгээр  /196600 төгрөг /хохиролын үнэлгээ /11хх-ийн 147/

Шинжээчийн...Субару Импраза маркийн 11-90 УНС улсын дугаартай 11-90 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч  Л.Жавхлан нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.17 “бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэснийг зөрчсөн гэсэн дүгнэлт /11хх-ийн 151/ ,

Л.Жавхланд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.1-т заасан гэмт хэргийг хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол /14хх-ийн 31-32/

Прокурорын гаргасан шийдвэрийг хүчингүй болгох тухай Нийслэлийн прокурорын газрын прокурорын тогтоол /15хх-ийн 30-31/

Шүүгдэгч Л.Жавхланд холбогдох эрүүгийн 20132400327 дугаартай эрүүгийн хэргийн хуулбар /11хх-ийн 132-217/

201324000327 дугаартай Л.Жавхланд холбогдох эрүүгийн хэргийг 201501000078 дугаартай Б.Сүхбаатар нарт холбогдох хэрэгт нэгтгэх тогтоол /5хх-ийн 206/ болон бичгийн бусад баримтууд, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлсийг шинжлэн судлав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нийслэлийн Прокурорын газраас:

Шүүгдэгч Б.Амарбаясгалан-д холбогдуулан түүнийг Х.Тамир, Б.Сүхбаатар нартай урьдчилан үгсэн тохиролцож, яллагдагч Б.Сүхбаатарыг 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын жагсаалтанд орсон метамфетамины агууламж бүхий “мөс” гэх мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодис 43,9 граммыг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь автозамын шалган нэвтрүүлэх боомтоор хууль бусаар Монгол улсын хил нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдүүлэхээр захиалсан гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.2, 36 дугаар зүйлийн 36.3-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.3-т зааснаар,

мөн түүнийг 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 18-08 УНЛ улсын дугаартай, “BMW-Х5” маркийн автомашинд Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын жагсаалтанд орсон метамфетамины агууламж бүхий “мөс” гэх мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, хадгалсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-д зааснаар

 

шүүгдэгч Н.Мөнхбат-д холбогдуулан түүнийг Б.Сүхбаатартай урьдчилан үгсэн тохиролцож, 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын жагсаалтанд орсон метамфетамины агууламж бүхий “мөс” гэх мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодис 43,9 граммыг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь автозамын шалган нэвтрүүлэх боомтоор хууль бусаар Монгол улсын хил нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдүүлэхээр захиалсан гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.2, 36 дугаар зүйлийн 36.3-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.3-т зааснаар,

 

шүүгдэгч Х.Тамирт  холбогдуулан Б.Амарбаясгалан, Б.Сүхбаатар нартай урьдчилан үгсэн тохиролцож, яллагдагч Б.Сүхбаатарыг 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын жагсаалтанд орсон метамфетамины агууламж бүхий “мөс” гэх мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодис 43,9 граммыг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь автозамын шалган нэвтрүүлэх боомтоор хууль бусаар Монгол улсын хил нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдүүлэхээр захиалсан гэж

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.2, 36 дугаар зүйлийн 36.3-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.3-т зааснаар,

мөн түүнийг 2015 оны 7 дугаар сарын 11-ний өдөр 47-16 УБН хуурамч улсын дугаар бүхий, гэрчилгээн дээрээ 29-05 УНК улсын дугаартай өөрийн Тоёота приус маркийн автомашинд Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын жагсаалтанд орсон метамфетамины агууламж бүхий “мөс” гэх мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-д зааснаар,

-Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророор ажиллаж байхдаа 2013, 2014 онуудад өөрийн хяналт тавьж ажилласан хүндэвтэр ангилалын нийт 9 хэргүүдэд яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэлгүй  дарагдуулан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9, 10, 45 дугаар зүйл, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 193 дугаар зүйлийн 193.1.20, 215 дугаар зүйлийн 215.2.2, 219 дүгээр зүйлийн 219.1, Улсын Ерөнхий прокурорын 2011 оны 32 дугаар тушаалаар батлагдсан “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа, түүнд тавих прокурорын хяналтын ажилд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн заалтыг дагаж мөрдөх аргачилсан заавар”-ын 208, 210, 219 дүгээр зүйлээр тус тус тодорхойлогдсон албан үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүйгээс дээрх нэр бүхий яллагдагч нарт ял завшуулж, Монгол улсын Прокурорын байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулан хүнд хор уршиг учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 272 дугаар зүйлийн 272.2-д зааснаар,

-2013 оны 3 дугаар сараас 2015 оны 4 дүгээр сар хүртэл хугацаанд өөрийн хяналт тавьж байсан хэргийн яллагдагч нарын шүүхээр ял шийтгүүлэхгүй байх гэсэн ашиг сонирхол, үүссэн нөхцөл байдлыг нь ашиглаж хясан боогдуулах замаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9, 10, 45 дугаар зүйл, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 193 дугаар зүйлийн 193.1.20, 215 дугаар зүйлийн 215.2.2, 219 дүгээр зүйлийн 219.1, Улсын Ерөнхий прокурорын 2011 оны 32 дугаар тушаалаар батлагдсан “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа, түүнд тавих прокурорын хяналтын ажилд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн заалтыг дагаж мөрдөх аргачилсан заавар”-ын 208, 210, 219 дүгээр зүйлээр тус тус тодорхойлогдсон албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүй байх буюу хүндэвтэр ангилалын хэргүүдэд яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэхгүй байхаар урьдчилан амлаж 11 хэргийн 12 яллагдагчаас давтан үйлдлээр 15.820.000 төгрөгийг хээл хахуульд авсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2-д зааснаар,

 

шүүгдэгч Б.Сүхбаатарт холбогдуулан  2015 оны 7 дугаар сарын 04-нөөс 09-ний өдрийн хооронд Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын жагсаалтанд орсон метамфетамины агууламж бүхий “мөс” гэх мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодис 43,9 граммыг яллагдагч Б.Амарбаясгалан, Х.Тамир, Н.Мөнхбат нарт борлуулах зорилгоор БНХАУ-аас хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2-д зааснаар,

мөн түүнийг дээрх бодисыг яллагдагч Б.Амарбаясгалан, Х.Тамир, Н.Мөнхбат нарын захиалсны дагуу 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь автозамын шалган нэвтрүүлэх боомтоор хууль бусаар Монгол Улсын хил нэвтрүүлсэн гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.3-т зааснаар,

шүүгдэгч Л.Жавхланд холбогдуулан Нийслэлийн шүүхийн 2002 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 2/А дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 86 дугаар зүйлийн 2-ын б-д зааснаар 15 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлэн, 2011 оны 6 дугаар сарын 03-ны өдөр эдлээгүй үлдсэн 2 жил 7 сар 17 хоногийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан хугацаанд

2013 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 01.00 цагийн орчимд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт Түмэн Плаза төвийн эсрэг талын зогсоол замд Субару Импраза маркийн 11-90 УНС улсын дугаартай автомашиныг жолоодон ухрах үйлдэл хийхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.17 “Бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэснийг зөрчин, П.Сэд-Очирын жолоодож явсан Тоёота Приус маркийн 74-00 УНЭ улсын дугаартай автомашиныг мөргөж 172.000 төгрөгийн хохирол учруулан, улмаар зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-д зааснаар,

Эрүүгийн 201324000327 дугаартай хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн  216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татагдан шалгагдаж, холбогдох хэрэг нь 2013 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Тээврийн прокурорын газарт шилжин хянагдаж байх үед шүүхээр ял шийтгүүлэхгүй байх зорилгоор Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Тамирт 3.000.000 төгрөгийг хээл хахуульд өгсөн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, 201501000078 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, гэрчүүдийн мэдүүлгүүд, шинжээчдийн дүгнэлтүүд, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлс, мөрдөн байцаалтын явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт нэр бүхий шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг зэргийг шинжлэн судлаад шүүх энэ хэргийг дараахь байдлаар шийдвэрлэлээ.

 

Нэг: Шүүгдэгч Б.Амарбаясгалан, Х.Тамир нарт тус бүрт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгов.

 

Учир нь; Гэм буруутайд тооцогдох аливаа гэмт хэрэг нь онолын хувьд субьект, субьектив тал, обьект, обьектив тал гэсэн гэмт хэргийг бүрэлдэхүүний 4 үндсэн шинжээр тодорхойлогддог. Тухайлбал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт “Мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан бол ...” гэмт хэрэгт тооцогдохоор хуульчилсан байдаг.

Гэтэл шүүгдэгч Б.Амарбаясгалан, Х.Тамир нарт холбогдох энэ хэргийн үйл баримтаас үзвэл тэдгээрийн тус тусын эзэмшилд байсан автомашинаас үзлэг, нэгжлэгийн явцад илэрсэн мансууруулах бодисыг хэрэглэхэд ашигладаг гэх хэрэгсэлээр /бонго, шилэн гаанс гэх мэт/ буруутгаж болохгүй.

 

Өөрөөр хэлбэл гэмт хэргийн бүрэлдэхүүний үндсэн шинжийг хангах мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодис нь биет байдлаараа олдоогүй байхад зөвхөн хэрэгсэл нь олдсон гэж дүгнээд хэн нэгэн этгээдийг буруутгах боломжгүй тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр шүүгдэгч Б.Амарбаясгалан, Х.Тамир нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-д заасан хэргийг хэрэгсэхгүй болгосон болно.

 

Нөгөөтэйгүүр гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацааг нарийн тодорхойлох нь чухал байтал автомашинд үзлэг хийсэн өдрөөр буюу шүүгдэгч Б.Амарбаясгаланг 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдөр, шүүгдэгч Х.Тамирыг 2015 оны 7 дугаар сарын 11-ний өдөр тус тус метамфетамины агууламж бүхий “мөс” гэх мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэж дүгнэсэн нь ойлгомжгүй болжээ.

 

Хоёр: Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Х.Тамирт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.2, мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.3-т журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.3-т зааснаар мөн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь нотлогдсон гэж дүгнэхэд эргэлзээтэй байх тул “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч ... шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд түүнчлэн Эрүүгийн хууль болон энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг ... шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн хуулийн зарчимыг баримтлав.

Шүүгдэгч Х.Тамирт холбогдох Хар тамхи, мансууруулах бодисыг хууль бусаар Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг захиалсан гэх энэ хэргийн үйл баримтаас үзвэл шүүгдэгч Б.Сүхбаатар, шүүгдэгч Б.Амарбаясгалан нар урьдчилан үгсэж тохиролцож “мөс” хэмээх мансууруулах төрлийн бодисийг хууль бусаар Монгол Улсын хилээр нэвтрүүлэхэд захиалагч, гүйцэтгэгчийн чиг үүрэгтэйгээр хамтран оролцсон болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд, бусад баримтуудаар нотлогддог.

 

Харин шүүгдэгч Х.Тамир дээрх бодисыг хууль бусаар улсын хил нэвтрүүлэхэд захиалсан гэх байдал нэг талаас энэ хэргийг гэрчлэх шүүгдэгч Б.Сүхбаатарын мэдүүлэгт огт дурдагдаагүй, зөвхөн гэрч Ц.Баяртогтохын мэдүүлсэн мэдүүлэгт тусгагдсан байдаг.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Х.Тамирыг шүүгдэгч Б.Амарбаясгалангийн хамт 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Замын-Үүд чиглэлд шүүгдэгч Б.Сүхбаатарыг тосох зорилгоор явсан гэдгийг шүүх үгүйсгэхгүй.

Гэвч шүүгдэгч Х.Тамир нь гэмт хэргийн захиалагчийн хувиар гэмт хэргийн гүйцэтгэгч болох шүүгдэгч Б.Сүхбаатарт хэзээ, хэрхэн яаж захиалга өгсөн, “мөс” хэмээх бодисыг захиалахын тулд хэнд, хэдий хэмжээний мөнгө хэзээ өгсөн гэх байдал зэрэг нь нотлогдсон гэхэд эргэлзээтэй байна.

Гэрч Ц.Дангаасүрэнгийн мэдүүлсэн “... орой 22 цагийн үед Хар тамхины хэлтсийн дарга над руу яриад Х.Тамирыг шалгаж үзлээ. Тестээр болон шээсээр хар тамхи илэрсэнгүй гэснийг би мөн Ерөнхий Прокурорт танилцуулаад өнгөрсөн. Ерөнхий Прокурор хэлэхдээ Тагнуулын нэг нөхөртэй хамт явж хэрэглэсэн байна. Тэр нөхөр нь хэрэглэсэн, хамт хэрэглэдэг гэдгээ хэлсэн байна гэж хэлсэн” /2 дугаар хх-ийн 130-132/ гэсэн мэдүүлгийг дүгнэвэл шүүгдэгч Х.Тамирыг хэрэглэгч гэхээс өөрөөр буруутгах үндэслэлгүй бөгөөд “... хэрэглэсэн бол ...” гэсэн хуулийн зохицуулалтгүйг дурдах нь зүйтэй.

 

Иймд “нэмэлт нотлох баримтыг цуглуулах бүхий л ажиллагааг хийсэн боловч гэмт хэрэг үйлдэхэд оролцсон болох нь нотлогдоогүй байвал” гэсэн үндэслэлээр шүүгдэгч Х.Тамирт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.3-т заасан хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Гурав: Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлэхдээ

шүүгдэгч Б.Амарбаясгаланг шүүгдэгч Х.Тамир, Б.Сүхбаатар нартай нартай урьдчилан үгсэж тохиролцон шүүгдэгч Б.Сүхбаатарыг 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын жагсаалтанд орсон метамфетамины агууламж бүхий “мөс” гэх мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодис 43,9 граммыг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь автозамын шалган нэвтрүүлэх боомтоор хууль бусаар Монгол Улсын хил нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдүүлэхээр захиалсан гэж,

мөн шүүгдэгч Н.Мөнхбатыг шүүгдэгч Б.Сүхбаатартай урьдчилан үгсэж тохиролцон түүнийг 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын жагсаалтанд орсон метамфетамины агууламж бүхий “мөс” гэх мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодис 43,9 граммыг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь автозамын шалган нэвтрүүлэх боомтоор хууль бусаар Монгол Улсын хил нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдүүлэхээр захиалсан гэж тус тус дүгнэсэн атлаа

шүүгдэгч Б.Сүхбаатарыг дээрх үйлдэлд нь нэр бүхий шүүгдэгч нар болох шүүгдэгч Б.Амарбаясгалан, шүүгдэгч Х.Тамир, шүүгдэгч Н.Мөнхбат нар хамтдаа захиалсан мэтээр бичжээ.

 

Улмаар шүүгдэгч Б.Сүхбаатарт холбогдох энэ гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн болох “урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг” гэсэн шинжийг прокурор яллах дүгнэлтдээ орхигдуулж бичсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.3-т зааснаар яллагдах үндэслэлийг үгүйсгэж байна.

 

Нөгөөтэйгүүр хэргийн үйл баримтаас үзвэл шүүгдэгч Б.Амарбаясгалан, шүүгдэгч Н.Мөнхбат нар бие биеэ огт танихгүй, тэдгээр нь шүүгдэгч Б.Сүхбаатарт гэмт хэрэг үйлдүүлэхээр хамтарч захиалга өгөөгүй зэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.3 дахь хэсэгт заасан “урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг” гэсэн тухайн хэргийн бүрэлдэхүүний шинжийг үгүйсгэх тул шүүх хэргийн зүйчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.2 болгож хөнгөрүүлэн өөрчилсөн болно.

 

Хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих заалтуудыг, тухайлбал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь заалтыг журамлалаа. Учир нь; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.2 дахь хэсэгт “бүлэглэж” эсхүл “урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг” гэсэн тухайн хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн байхгүйн зэрэгцээ нэр бүхий шүүгдэгч нарын гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр тодорхойлогдоно.

Шүүх ингэж шийдвэрлэснээр шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлэх төдийгүй, хууль хэрэглээний хувьд оновчтой гэж үзэв. 

 

Дөрөв: шүүгдэгч Б.Амарбаясгалан, шүүгдэгч Б.Сүхбаатарт Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын жагсаалтанд орсон метамфетамины агууламж бүхий “мөс” гэх мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг захиалсан гэмт хэргийг,

шүүгдэгч Н.Мөнхбат, шүүгдэгч Б.Сүхбаатарт Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын жагсаалтанд орсон метамфетамины агууламж бүхий “мөс” гэх мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг захиалсан гэмт хэргийг,

шүүгдэгч Б.Сүхбаатар Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын жагсаалтанд орсон метамфетамины агууламж бүхий “мөс” гэх мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг шүүгдэгч Б.Амарбаясгалан, шүүгдэгч Н.Мөнхбат нарт  борлуулах зорилгоор БНХАУ-аас хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэргийг,

уг бодисыг шүүгдэгч Б.Амарбаясгалан, шүүгдэгч Н.Мөнхбат нар тус тусдаа захиалсны дагуу хууль бусаар Замын-Үүд дэх авто замын шалган нэвтрүүлэх боомтоор  Монгол улсын хил нэвтрүүлсэн гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж шүүх шинжлэн судалсан:  

 

гэрч Ц.Баяртогтохын:..” Б.Сүхбаатар...2015 оны 7 сарын 09-ний 18 цаг 27 минутанд хилээр саарал өнгийн УАЗ 469 машинаар орж ирээд Замын-Үүдийн вокзал дээр буугаад шууд 13-36 УНМ улсын дугаартай Элентра маркийн машины жолоочтой уулзаж Улаанбаатар явахаар...хөдлөх шинжтэй байхаар нь бид ажиглалтаа дуусгаж Б.Сүхбаатарыг саатуулан шалгасан. Шалгахдаа Замын-Үүд дэх Гаалийн ерөнхий газрын үнэрч нохой ашиглаж машинд үзлэг явуулахад түүний сууж явсан машины баруун хойд суудлын доороос 2 ширхэг хар өнгийн гялгар ууттай битүү скочидсон зүйлийг нохой үнэртэж олсон”.. /2 хх-ийн 41-42/ гэсэн,

 

сэжигтнээр Б.Сүхбаатарын...”Амарбаясгалан дахин хэд хэдэн удаа залгаад одоо баяр болох гэж байна та нэг урагшаа нөгөө юмандаа явчихаад ир л дээ гэхээр би одоо хэрэггүй байхаа гэсэн чинь надруу 2-3 залгасан. Таниас 1 уутыг 2,500,000 төгрөгөөр авна. Та одоо явахдаа 2 уутыг аваад ир одоо бэлнээр нь 2.400.000 төгрөг өгье, юмаа авахаар 2.600.000 төгрөг өгнө гээд манай гэрийн гадаа машинтайгаа 07 сарын 02-нд ирсэн. Би мөнгийг нь хараад зөвшөөрөөд авсан. Уг мөнгөний 2 сая нь 20.000-тын дэвсгэртээр 400.000 төгрөг нь 10.000, 20.000-тын дэвсгэрт нийлсэн байсан. Уг мөнгийг нь аваад өөрөөсөө мөнгө нэмээд урагшаа Бээжин рүү 2015 оны 7 сарын 05-ны өдөр яваад Симбагаас 4 уут мөс авсан. 1 уут мөсийг 2.500 юань 4 уут мөсийг 10.000 юаниар авсан...Амарбаясгалан 2 уут мөс захисан, 1 уут мөсийг Мөөгий гэж залуу таныг авчирвал 2.500.000 төгрөгөөр надаас авна гэж байсан учраас Мөөгийд өгөх зорилготой байсан. Үлдсэн 1 уутыг өөртөө авах үлдсэнийг нь хадгалаад сүүлд нь Амарбаясгалан Мөөгий нарт хэрэг болох юм бол зарчихна гэж бодоод шуналтаад 4 уутыг авчихсан...4 уут мөсийг 2 хоёроор нь боогоод баруун зүүн хөлнийхөө оймсонд хийгээд 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Замын-Үүд хилийн боомтоор гарсан. Хилээр замын УАЗ 469 автомашинаар гараад шалган нэвтрүүлэхээр явган орж штамбаа даруулж шалгуулаад гарсан. Хилийн шалган нэвтрүүлэхээр хар тамхи оймсондоо хийгээд гарсныг илрүүлээгүй гарчихсан. Хилээр гараад буцаж 469 машиндаа суугаад авто вокзал дээр очиж буугаад хот явна гэсэн машинууд дээр очиход элентра маркын автомашинтай махлагдуу шар эрэгтэй хүн хот явна би 2 хүүхэдтэйгээ явж байгаа одоо хоёр хүн аваад гарна гэхээр нь би “2 хүнийх нь мөнгийг төлчихье би хурдан явах хэрэгтэй байна” гэж хэлсэн чинь намайг машин дээрээ аваачиж суулгаад цүнхээ багажинд хийлгэсэн чинь 4 хүн хүрч ирээд тагнуулын ажилтан байна, өөртэй чинь уулзья, юм лавлаж асууя гээд гарыг гавлаад машинд суулгахаар нь оймсноосоо нөгөө хоёр хэсэг хар тамхиа аваад уг элентра маркын машины хойд суудлын доод хэсэг рүү хийсэн. Тагнуулын ажилтан болон прокурор нохой авчрахаар нь уг машинаас гарсан хар тамхи минийх гэж үнэнээ хэлсэн...Би мөс авчирч байгаа талаар Тамирт хэлээгүй. Амарбаясгалан хэлсэн эсэхийг мэдэхгүй байна. Би Мөөгийд өөрөө хэлж байсан. Мөөгий хуулийн хүн болохоор хүн надад юм авчрах санал тавиад байна. Яваад авчирвал яадаг юм бэ гэж асуусан. Тухайн үед Амарбаясгалан гэж нэрийг нь хэлээгүй. Хүн тэгж санал тавиад байна гэсэн чинь өөрөө Мөөгий та тэгвэл надад бас нэгийг авчраад өгвөл би 2.500.000 төгрөгөнд авнаа гэж хэлсэн. Мөс захиж авчруулаад яах гэж байгаа талаараа хэлээгүй. Гэхдээ Мөөгийг мөс хэрэглэдэг гэдгийг нь мэддэг юм. Би ажил дээр нь жижиг тасалгаа гаргах гээд ажиллаж байхдаа Мөөгийг ажлынхаа 00-ын өрөөнд мөс татаад зогсож байхыг харсан юм./3 хх-ийн 208-210/ гэсэн,

 

гэрч Д.Зоригтбаатарын...” Тэгээд 2 охиноо машиндаа суулгаад вокзал дээр очоод Улаанбаатар явах хүн хайгаад явж байтал 40 гаран насны махлаг бор эрэгтэй хүн ирээд би 2 хүний мөнгийг өгчихье. Одоо явъя гэсэн. Тэгэхээр нь би дагуулж яваад 2 охиндоо хандаж энэ хүн хамт явах юм байна шүү гэж хэлээд байж байтал хажуунаас хэдэн залуучууд гарч ирээд нөгөө эрэгтэйг бариад авсан...” гэсэн /2  хх-ийн 22-23/ гэсэн,

 

гэрч З.Оюунаагийн:..”аав маань Улаанбаатар хот орох 2 хүн олоод ирье гээд явсан. Тэгээд удалгүй 40 гаран насны намхан бор царайтай эрэгтэй хүн дагуулаад ирсэн...үзлэг хийж дууссаны дараа харахад машины дээр 2 жижиг хар ууттай юм гаргаад тавьчихсан байсан...” /2 хх-ийн 25-26/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд,

 

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 6942 дугаартай:..”1.Шинжилгээнд ирүүлсэн “1 Базарсад Сүхбаатар” гэсэн хаягтай хар өнгийн гялгар уутанд хийж скочоор ороосон цагаан өнгийн талстлаг зүйл болон “2 Базарсаа Сүхбаатар” гэсэн хаягтай хар өнгийн гялгар уутанд хийж скочоор ороосон цагаан өнгийн талстлаг зүйл зэргийн найралганд метамфетамины /methamphetamine/ агуулга илэрч байна. Энэ бодис нь Нэгдсэн үндэсний байгууллагын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын жагсаалтад багтдаг болно, 2. Ирүүлсэн “1 Базарсаа Сүхбаатар” гэсэн хаягтай дээжийн ууттай жин 22,7727 гр, цэвэр жин нь 19,1443 гр мөн “2 Базарсаа Сүхбаатар” гэсэн хаягтай дээжийн ууттай жин 21,1979, цэвэр жин 18,1394 гр тус тус байна /2 хх-ийн 151-153/ гэсэн дүгнэлт,

 

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 6471 дугаартай:...шинжилгээнд ирүүлсэн Б.Сүхбаатарын биеэс авсан гэх шээсэнд сэтгэцэд нөлөөт бодис болох метамфетамин, амфетамин илрэв, 2. метамфетамин, амфетамин нь Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 1 дүгээр жагсаалтад MDMA-N, alpha-dimethyl-3, 4-/methylene-dioxy/phenetheylamine гэсэн нэрээр багтдаг” /2 хх-ийн 137/ гэсэн дүгнэлт, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 11-14/, Б.Сүхбаатарын биед үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 16-17/, Замын-Үүд дэх Гаалийн газрын 03/0559 дугаартай албан тоот: Танай газраас ирүүлсэн цагаан өнгөтэй, хатуу талстлаг ширхэгтэй дээж №1, 2-д IONSCAN-500DT багажаар шинжилгээг хийж гүйцэтгэхэд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд орсон метамфетамин буюу мөс илэрсэн болно /1хх-ийн 35-36/ гэсэн,

фото зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 38-46/, Б.Сүхбаатарын биед үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 100-102 /Гадаад паспортонд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 119-127 /, 2014 оноос хойш улсын хилээр нэвтэрсэн тухай лавлагаа /4хх-ийн 79-80/

эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоолууд /2хх 9-11/, Б.Сүхбаатарын Хаан банкны 5033245696 дугаартай дансны хуулга /4хх-ийн 222-225/, эд зүйлд буюу гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 128-131/, СД бичлэгүүд зэрэг энэ хэрэгт хамаарал бүхий баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Тав: шүүгдэгч Х.Тамир Тээврийн прокурорын газарт хяналтын прокуророор ажиллаж байхдаа 2013, 2014 онуудад өөрийн хяналт тавьж байсан хүндэвтэр ангиллын 9 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэлгүй нуун дарагдуулан, албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас прокурорын байгууллагад хүнд хор уршиг учруулсан гэмт хэргийг,

мөн Тээврийн прокурорын газарт хяналтын прокуророор ажиллаж байхдаа 2013 оны 3 дугаар сараас 2015 оны 4 дүгээр сар хүртэл өөрийн хяналт тавьж байсан хэргийн яллагдагч нарын шүүхээр ял шийтгүүлэхгүй байх гэсэн ашиг сонирхол үүссэн нөхцөл байдлыг ашиглаж  давтан үйлдлээр, хясан боогдуулах замаар 11 хэргийн 12 яллагдагчаас хээл хахууль авсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

Х.Тамирын автомашинд үзлэг хийсэн тэмдэглэлээр...12 ширхэг хавтастай эрүүгийн гомдол, хүсэлт, 6 хавтастай эрүүгийн хэрэг...байсныг хураан авсан /1хх-ийн 72-73/

Монгол Улсын Ерөнхий Прокурорын 2015 оны 7 дугаар сарын 11-ний өдрийн Б/208 дугаартай тушаал /4хх-ийн 61/,

Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан материалд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 191-192/,

Улсын Ерөнхий Прокурорын Газраас Х.Тамирын ажилд хийсэн албаны шалгалтын материалд хийсэн үзлэг /15хх-ийн 50-82/,

 

гэрч Ц.Ариунтуяагийн...”Х.Тамирын хяналт тавьж байсан...5 хэргийг би шилжиж ирэхэд нь гар бүртгэлдээ бүртгэж хяналтын прокурор Х.Тамир яллах дүгнэлтээ бичиж яллах дүгнэлтийн дугаар авч нэг хувийг надад өгсөн учраас гар бүртгэл дээр яллах дүгнэлтийн огноо дугаарыг нь бичиж хаалт хийсэн...” /2 хх-ийн 62-63/ гэсэн,

 

гэрч Д.Мөнх-Оргилын...”Х.Тамир 2013 оны сүүлээр Л.Жавхланд холбогдох 201324000327 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоолын дугаар аваад хаачихсан мөртлөө хэргийн материалаа өгөхгүй он гарах гээд байхаар нь би Тамир прокуророос энэ хэргээ өгөөчээ 30 хоног нь өнгөрчихлөө гэхэд ах нь хохирогчийн гарын үсэг зуруулчихаад өгье гээд өгөхгүй байсаар байгаад 2014 он гарсан... /2хх-ийн 93/ гэсэн,

 

гэрч Ч.Ариунзаяагийн...”Х.Тамир прокурор за яахав та нар найзууд юм байна. Надад 2.000.000 төгрөг өгчих тэгвэл энэ хэргийг хааж болно гэж хэлсэн. ..1.500.000 төгрөг өрөөнд нь өгсөн. /7 хх-ийн 238/ гэсэн,

 

гэрч А.Баттулгын...” прокурорт 1.500.000 төгрөг өгсөн” гэж хэлсэн. /7 хх-ийн 236/ гэсэн,

 

гэрч С.Амартайваны:...” 1 сая төгрөг олж өгсөн. Би тэр мөнгийг нь аваад ажил дээр нь үдээс хойш 16.00 цагийн орчим өрөөндөө ганцаараа сууж байхад нь аваачиж өгсөн”... /9 хх-ийн 116/ гэсэн, 

 

гэрч Л.Алтанцэцэгийн...”хүү Амартайван надаас нэг сая төгрөгийг 10.000 төгрөгийн дэвсгэртээр авсан.”.. /9 хх-ийн 117/ гэсэн,

 

гэрч Б.Мөнхцоожийн...”тэгээд би Тамир прокурорт 220.000 төгрөг өгсөн данс руу өөрөө явуулсан. Тэгээд Тамир прокурор надад тэр мөнгийг буцааж өгөөгүй...” /9 хх-ийн 208/ гэсэн,

гэрч Г.Энхбаатарын...”чи 5 сая төгрөг авчирч өгөөд хэргээ шийдүүлж болно” гэхээр нь...4 сая төгрөг өгсөн” /10 хх-ийн 67/ гэсэн,

 

гэрч Б.Чинбатын...”Тамир прокурорт 1 сая төгрөг өгсөн чинь хэрэг чинь одоо ингээд дууссан гэж хэлсэн...” /10 хх-ийн 184/ гэсэн,

 

гэрч С.Эрдэнэжаргалын...”Тамир прокурор хөдөө явах гээд яараад байна гээд 500.000 төгрөг аваад Барс зах хүртэл хамт яваад салсан...” /11 хх-ийн 7/ гэсэн,

 

яллагдагч Ц.Батбаатарын...”бид 2 нийлээд 200.000 төгрөг болгоод Тамир прокурорт өгсөн...торгуулийн хуудас таслаж өгөөгүй”.../11  хх-ийн 111/ гэсэн,

 

гэрч Ё.Энхбатын “... Ц.Батбаатар бид 2 Х.Тамир прокурорыг ажлынхаа гадаа  тамхи татаж байхад нь очиж уулзаад “та бид 2-ын хэргийг аргалж өгөөч” гэсэн чинь Х.Тамир прокурор “та 2 тэгвэл тус бүрдээ 100.000 төгрөг аваад ир” гэсэн...”/16хх-ийн 95/ гэсэн,

 

гэрч Б.Дуламсүрэнгийн “...би захиралаасаа 100.000 төгрөг бэлнээр аваад маргааш өглөө нь нөхөр Энхбатад бэлнээр 100.000 төгрөг өгсөн. Прокурортоо өгнө гэж байсан...” /11 хх-ийн 108/ гэсэн,

 

гэрч Л.Жавхлангийн ...”би мөнгө хайж яваад 2-3 хоногийн дараа 1190 УНС улсын дугаартай Субору Импреза маркийн автомашинаа 13 дугаар хороололд байдаг сайн ломбарданд 3.000.000 төгрөгөнд тавиад Х.Тамир прокурортой ярьсан чинь зурагт өгсдөг зам дагуу байна хүрээд ир гэсэн. Тэгээд очиход нөгөөх машин дотороо ганцаараа байхаар нь би мөнгөө өгтөл “үлдэгдэлийг нь яахын бэ” гэхээр нь өгнөө гэсэн.  Тэгтэл Х.Тамир “хэргийг чинь хаачий” гээд салсан...”  /11 хх-ийн 194/ гэсэн,

 

гэрч Т.Түмэндэмбэрэлийн...”Жавхлан хэд хоног мөнгө хайгаад яваад байсан...машинаа 3 сая төгрөгөнд тавиад тэр мөнгөө прокурортоо өгнө гээд аваад явсан.../11хх-ийн 195/ гэсэн,

 

гэрч Д.Анарын...”3.000.000 төгрөг бэлдээд прокурор Тамиртай ажлынх нь гадаа уулзаад бэлнээр 3 сая төгрөгөө хоёулахнаа байж байгаад өгсөн. Мөнгө өгсний дараа Тамир одоо ингээд хэрэг хаагдлаа чи яв яв”... /12  хх-ийн 37/ гэсэн,

 

гэрч Ц.Отгонбаатарын...”Би Тамир прокурорт мөнгө олдохгүй байна гээд 400.000 төгрөгөө өгсөн чинь аваад “үлдсэнийг нь дараа нь олж өгөөрэй” гэсэн.../12 хх-ийн 138/ гэсэн,

 

гэрч М.Тэмүүжингийн...”1 сая төгрөг найз Чинзоригоос зээлж аваад Тээврийн прокурорын ажлын гадаа нь ирээд Тамир прокурорт өгөөд би одоо яах вэ гэж хэлсэн би өөрөө мэдэж байнаа одоо санаа зоволтгүй яв яв.../12  хх-ийн 225/ гэсэн,

 

гэрч Б.Чинзоригийн...“Тэмүүжин...Прокурорт өгөх 1 сая төгрөгний хэрэг байна гэж хэлээд надаас 1 сая төгрөг зээлж авсан./12 хх-ийн 228/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд болон бусад баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

         

Зургаа. шүүгдэгч Л.Жавхлан  Нийслэлийн шүүхийн 2002 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 2/А дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 86 дугаар зүйлийн 2-ын б-д зааснаар 15 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлэн, 2011 оны 6 дугаар сарын 03-ны өдөр эдлээгүй үлдсэн 2 жил 7 сар 17 хоногийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан хугацаанд 2013 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 01.00 цагийн орчимд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт Түмэн Плаза төвийн эсрэг талын зогсоол замд Субару Импраза маркийн 11-90 УНС улсын дугаартай автомашиныг жолоодон ухрах үйлдэл хийхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.17 “Бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэснийг зөрчин, П.Сэд-Очирын жолоодож явсан Тоёота Приус маркийн 74-00 УНЭ улсын дугаартай автомашиныг мөргөж 172.000 төгрөгийн хохирол учруулан, улмаар зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан,

Эрүүгийн 201324000327 дугаартай хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татагдан шалгагдаж, холбогдох хэрэг нь 2013 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Тээврийн прокурорын газарт шилжин хянагдаж байх үед шүүхээр ял шийтгүүлэхгүй байх зорилгоор Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Тамирт 3.000.000 төгрөгийг хээл хахуульд өгсөн гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь:

 

хохирогч П.Сэд-Очирын...”2013 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 01.00 цагийн орчимд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Түмэн плаза төвийн эсрэг талын зогсоолд тавьж байрлуулсан марк нь тодорхойгүй мөнгөлөг өнгийн 11-90 УНС улсын дугаартай суудлын автомашин зогсоолоос ухарч гарахдаа ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлтэй замын зорчих хэсгийн 1 дүгээр эгнээгээр явж байгаад ард нь хүн буулгаад зогсож байгаа Тоёота Приус маркийн ногоон өнгийн 7400 УНЭ улсын дугаартай машиныг ухарч ирээд мөргөчихөөд явсан. Би машинаасаа буугаад гарч ирэхэд нөгөө машины жолооч машинаасаа согтуу бууж ирээд та яаж байгаа юм бэ гэхэд авто дууд гэж хэлээд буцаж машиндаа суугаад асаагаад явсан. Миний машинд учирсан хохиролыг бүрэн төлж барагдуулсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. /11хх-ийн 142-143/ гэсэн мэдүүлэг болон

хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /11хх-ийн 134-136/,

Вендо компанийн үнэлгээгээр  /196600 төгрөг /хохиролын үнэлгээ /11хх-ийн 147/      

Шинжээчийн...Субару Импраза маркийн 11-90 УНС улсын дугаартай 11-90 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч  Л.Жавхлан нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.17 “бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэснийг зөрчсөн гэсэн дүгнэлт /11хх-ийн 151/ ,   гэрч Т.Түмэндэмбэрэлийн....”манай нөхөр машин тэргээ надаас нуун барин зарж мөнгө өгсөн байгаа юм... /11хх-ийн 195/ гэсэн мэдүүлэг зэргээр

Л.Жавхлан “өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэгт холбогдолгүйгээ болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэггүй” хэдий ч мөрдөн байцаалтын шатанд2013 оны 3 дугаар сарын 25-ны өдөр БГД-ийн нутаг дэвсгэрт байрлах Түмэн плаза төвийн эсрэг талын зогсоолд 1190 УНС улсын дугаартай Субару Импреза маркийн машин жолоодож яваад Тоёота Приус маркийн 7400 УНЭ улсын дугаартай машиныг мөргөөд хэргийн газраас зугатаасан хэрэгт холбогдож хэргийг газар орхиж явсан гээд эрүүгийн хэрэг үүсгэж Пунсалдулам байцаагч дээр шалгагдаад Тээврийн прокурорт шилжсэн өдөр Х.Тамир прокурор уулзаад намайг...чи урьд нь ял шийтгэл эдэлж байсан юм байна. Одоо тэнсэн чинь ял болно. Чи надад 6.000.000 төгрөг өгчих, би хэргийг чинь хаалаа гэхээр нь би за гэсэн...Миний 3 сая төгрөг Х.Тамир прокурорт өгсөн гэдгийг “Сайн” ломбард мэдэж байгаа. /11 хх-ийн 194/ гэж үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь давхар батлагдаж нотлогдсон байна.

       

Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Амарбаясгалан, шүүгдэгч Н.Мөнхбат, шүүгдэгч Х.Тамир, шүүгдэгч Б.Сүхбаатар, шүүгдэгч Л.Жавхлан нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор хэлэлцээд эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

      

Иймд шүүгдэгч Б.Амарбаясгаланг метамфетамины агууламж бүхий мөс гэх мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодис захиалсан гэмт хэргийг,

шүүгдэгч Н.Мөнхбатыг метамфетамины агууламж бүхий мөс гэх мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодис захиалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдгээрт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.2, мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.2-т зааснаар хорих ял оногдуулах,

шүүгдэгч Б.Сүхбаатарыг метамфетамины агууламж бүхий мөс гэх мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг бусдад борлуулах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд

уг бодисыг бусдын захиалсны дагуу хууль бусаар Монгол улсын хил нэвтрүүлсэн  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5, мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.2-т зааснаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2-д  зааснаар хорих ял оногдуулах,

шүүгдэгч Х.Тамирыг албан тушаалтан албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас прокурорын байгууллагад хүнд хор уршиг учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцох,

албан тушаалтан хясан боогдуулах замаар давтан үйлдлээр хээл хахууль авсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2-д зааснаар хорих ял оногдуулах,

шүүгдэгч Л.Жавхланг тэнсэж хянан харгалзсан хугацаанд жолооч зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугатаасан гэмт хэрэгт гэм буруутайд,

албан тушаалтанд хээл хахууль өгсөн гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцох хуулийн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Б.Сүхбаатар Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын жагсаалтанд орсон метамфетамины агууламж бүхий мөс гэх мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодис 43.9 граммыг бодисыг шүүгдэгч Б.Амарбаясгалан, шүүгдэгч Н.Мөнхбат нарт борлуулах зорилгоор БНХАУ-аас хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн гэм буруутай үйлдэлд нь ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан “Монгол Улсын иргэн....гадаад улсад энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдэж, тухайн хэрэгтээ ял шийтгүүлээгүй бол энэ хуулиар эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн заалтыг баримтлав. 

 

Шүүгдэгч Х.Тамирын үйлдсэн албан тушаалтан албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас прокурорын байгууллагад хүнд хор уршиг учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 272 дугаар зүйлийн 272.2-д заасан гэмт хэрэг,

шүүгдэгч Л.Жавхлангийн  үйлдсэн жолооч зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугатаасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-д заасан гэмт хэрэг,

мөн албан тушаалтанд хээл хахууль өгсөн  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1-д заасан гэмт хэргүүд нь үйлдэгдсэн цаг хугацааны болон хэргийн зүйлчлэлийн хувьд 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан баталсан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байх бөгөөд шүүгдэгч Х.Тамир, шүүгдэгч Л.Жавхлан нар нь холбогдсон эдгээр гэмт хэргүүдийнхээ гэм буруугийн асуудал дээр маргахгүй хүлээн зөвшөөрч байх тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар хэрэгсэхгүй болгов.

 

Шүүгдэгч Х.Тамирын үйлдсэн “Албан тушаалтан хясан боогдуулах замаар давтан үйлдлээр хээл хахууль авсан”  энэ гэмт хэрэгт гэрчээр тогтоогдсон, өөрөөр хэлбэл Х.Тамирыг Тээврийн прокурорын газарт хяналтын прокуророор ажиллаж байхад нь “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэгт” холбогдсон нэр бүхий яллагдагч нар шүүхээр ял шийтгүүлэхгүй байх ашиг сонирхлын үүднээс түүнд “хээл хахууль өгсөн” 12 яллагдагчид холбогдох хэргүүд нь мөрдөн байцаалтын шатанд тусгаарлагдан шалгагдаж  2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан баталсан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж Прокурорын тогтоолуудаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэгдсэн байна. /  14хх-ийн 22-50/

 

Харин шүүгдэгч Л.Жавхлангийн хувьд 2002 оны 5 дугаар сарын 20-ны өдөр  Нийслэлийн шүүхийн 2/А дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 86 дугаар зүйлийн 2-ын б-д зааснаар 15 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж /11хх-ийн 209-212/,

2011 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгчийн 146 дугаар захирамжаар хугацааны өмнө тэнсэн суллаж  эдлээгүй үлдсэн 2 жил 7 сар 17 хоногийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан  байна. /11 хх-ийн 211/

Л.Жавхлангийн өмнө нь үйлдсэн бусдыг санаатай алах гэмт хэрэг нь  2015 оны 8 дугаар сарын  11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3 дахь хэсэгт буюу Өршөөлд хамааруулахгүй нөхцөл байдалд хамаарах тул уг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д заасан “Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд заасан ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацаа”, мөн хуулийн 6.1.3-т заасан “хорих газраас тэнсэн суллагдсан хүний хянан харгалзах хугацаанаас үлдсэн хугацааг” хэрэгсэхгүй болгох эрх зүйн зохицуулалт үйлчлэхгүй.

 

Иймд шүүгдэгч Л.Жавхлангийн өмнөх тогтоолоос эдлээгүй үлдсэн 2 жил 7 сар 17 хоногийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 74 дүгээр зүйлийн 74.9-д заасныг баримтлан биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэлээ.  

 

Шүүхээс шүүгдэгч Б.Амарбаясгалан, шүүгдэгч Н.Мөнхбат, шүүгдэгч Х.Тамир, шүүгдэгч Б.Сүхбаатар, шүүгдэгч Л.Жавхлан  нарт ял оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд, тэдгээрийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан эдлэх ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлэхээр тогтов. 

 

Шүүгдэгч Х.Тамирын хууль бусаар олсон орлого буюу нэр бүхий 12 яллагдагчаас хээл хахуульд авсан нийт 15.820.000 төгрөгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар түүнээс гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй. 

Харин хэрэгт битүүмжлэгдсэн Х.Тамирын эзэмшлийн “Хаан” банкны өмчлөлийн 29-05 УНК улсын дугаартай Тоёота Приус маркийн автомашиныг битүүмжилсэн,  

Б.Амарбаясгалангийн жолоодож явсан иргэн Д.Баярбатын эзэмшлийн Г. Удвалын нэр дээр бүртгэлтэй 18-08 УНЛ улсын дугаартай BMW X5 маркийн автомашиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг тус тус Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар хүчингүй болгов.   

 

Шүүх хуралдааны шүүмжлэлийн явцад

Шүүгдэгч Б.Амарбаясгалангийн өмгөөлөгч С.Тунбаяр...”шүүгдэгч Б.Сүхбаатар нь мансуурсан үедээ мэдүүлэг өгсөн бөгөөд миний үйлчлүүлэгч Б.Амарбаясгаланг захиалсан гэж мэдүүлснийг гайхаж байна...энэ талаар нотлох баримт байхгүй тул цагаатгаж өгнө үү” гэсэн,

шүүгдэгч Н.Мөнхбатын өмгөөлөгч Л.Хатанбаатар...”өмнө нь 6 удаагийн ял шийтгэлтэй, мансуурсан үедээ мэдүүлэг өгсөн Сүхбаатарын  мэдүүлгээр бусдыг яллаж болохгүй, Мөнхбатад холбогдох хэргийг цагаатгаж өгнө үү” гэсэн,

шүүгдэгч Б.Сүхбаатарын өмгөөлөгч Б.Тэнгис...”миний үйлчлүүлэгч уг бодисыг борлуулах зорилгогүйгээр олж авсан байдаг...Иймд зүйлчлэлийг зөвтгөж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 болгож өгнө үү” гэсэн,

шүүгдэгч Х.Тамирын өмгөөлөгч Д.Цэндсүрэн, өмгөөлөгч С.Пүрэвдорж нараас...”Х.Тамир нарт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд асуудлуудыг шалгуулах хүсэлтэй байна” гэсэн хүсэлт бүхий тайлбарууд тус тус гаргалаа.

 

Нэр бүхий шүүгдэгч нарын өмгөөлөгчдөөс гаргасан хүсэлтүүдийг хүлээн авах боломжгүй юм.

     

Мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар олж авах, хадгалах, тээвэрлэх...хууль бусаар Монгол улсын хил нэвтрүүлэх гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй,  нууц далд аргаар үйлдэгддэг онцлогтой бөгөөд энэ хэрэгт Тагнуулын ажилтан, мэдээллээр Б.Сүхбаатар дээр ажиглалт хийж Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан хойшлуулшгүй ажиллагаа явуулахад Б.Сүхбаатар үйлдсэн хэргийнхээ талаар тодорхой мэдүүлж ТЕГ-ын баримтжуулсан 35 ш зураг бүхий 143 МВ хэмжээтэй файл, Б.Амарбаясгалантай гар утсаар ярих үеийн 5 бичлэг бүхий 517 МВ файл, 4 ш дүрс бичлэг бүхий 576 МВ файл бүхий 3 ширхэг DVD-ээр бэхжүүлэгдсэн байна.

      

Хэдийгээр Б.Сүхбаатарыг сэтгэцэт нөлөөлөх бодис хэрэглэсэн байхад мэдүүлэг авсан гэж байгаа боловч шүүх сэтгэц гэм судлалын 677 дугаартай шинжээчийн дүгнэлтээр түүнийг /2хх-ийн 220/  “мэдүүлсэн мэдүүлгээ хариуцах бүрэн чадвартай байна” гэж дүгнэсэн байх бөгөөд, тэрээр Б.Амарбаясгалан, Н.Мөнхбат нарыг сэтгэцэд нөлөөлөх бодис буюу мөс захиалсан талаар мэдүүлсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи баримтууд болон хэргийн үйл баримттай тохирч байна.  

Тухайлбал Б.Сүхбаатарын дугаар руу Н.Мөнхбат өөрийн 99080564 дугаараас “ee yasan be, Eeee yagaad utsa avahgvi bga ym be, Tantai uulzchuul gertee oroh geed hvleegeed bna sh dee, Yadaj hariu heleech dee, Gerin chin oirhon bna, heden hvni mongo abtsan barij ideh geed bna yah be”... гэсэн месежүүд илгээсэн байх бөгөөд Б.Сүхбаатарын дугаар руу 50 удаагийн холболт хийгдсэн байна. /1хх-ийн 130/

Мөн Б.Сүхбаатарын Хаан банкны данс руу Н.Мөнхбат, Б.Амарбаясгалан нар удаа дараа мөнгө шилжүүлсэн баримт зэрэг тэдгээрийн идэвхитэй үйлдлээр илэрч байна. /хх-ийн 224-225/  

 

Шүүгдэгч Н.Мөнхбат нь Б.Сүхбаатарыг барилгын материал манай компанид авчирч өгч шахсан, мөнгөө нэхээд ядаргаатай байсан гэж мэдүүлдэг боловч түүний энэ талаарх мэдүүлгийг нотлосон баримт хэрэгт авагдаагүй болно.

 

Нэр бүхий шүүгдэгч нарт холбогдох хэрэг урьд нь шүүхээс мөрдөн байцаалтанд удаа, дараа буцаж байсан бөгөөд тэдгээрт холбогдох хэргийг Шүүх, Нийслэлийн Прокурорын газраас шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор хэлэлцэж эцэслэн шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 248 дугаар зүйлийн 248.1.1, 248.1.2, 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                           ТОГТООХ нь:

1.Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс Б.Амарбаясгаланд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-д заасан,

Х.Тамирт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-д хэргийг тус тус Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Мөн Х.Тамирт холбогдох хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.3-т заасан хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2-д зааснаар  хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Б.Амарбаясгалан, Б.Сүхбаатар, Н.Мөнхбат нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.2 болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

 

4.Иеншөөбү овогт Батбаярын Амарбаясгалан, Урианхай овогт Нямцэрэнгийн Мөнхбат нарыг сэтгэцэд нөлөөлөх бодис буюу мөсийг захиалсан гэмт хэрэгт,

Шунхлай овогт Базарсадын Сүхбаатарыг сэтгэцэд нөлөөлөх бодис буюу мөс захиалсныг Монгол улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэрэгт,  

Сэтгэцэд нөлөөлөх бодис буюу мөсийг борлуулах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэгт,

Олхонууд овогт Хувьтөгөлдөрийн Тамирыг албан тушаалтан албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас прокурорын байгууллагад хүнд хор уршиг учруулсан гэмт хэрэгт,

албан тушаалтан давтан үйлдлээр, хясан боогдуулах замаар хээл хахууль авсан гэмт хэрэгт гэм буруутайд,

Боржигон овогт Ласрангын Жавхланг ялтай байхдаа Зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугатаасан гэмт хэрэгт гэм буруутайд,

бусдад хээл хахууль өгсөн гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцсугай. 

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.2, мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.2-т зааснаар шүүгдэгч Б.Амарбаясгалан, Н.Мөнхбат нарыг 5 жил 2 сар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5, мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.2-т зааснаар шүүгдэгч Б.Сүхбаатарыг 5 жил 1 сар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2-т зааснаар Б.Сүхбаатарыг 5 жил 1 сар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2-т зааснаар Х.Тамирыг 500.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж 5 жил 1 сар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

6.Х.Тамирт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 272 дугаар зүйлийн 272.2-т заасан гэмт хэргийг,

Л.Жавхланд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2,  мөн хуулийн 269 дүгээр зүйлийн 269.1-д заасан хэргүүдийг тус тус Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар хэрэгсэхгүй болгосугай. 

 

7.Л.Жавхланд Нийслэлийн шүүхийн 2002 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 2/А дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 15 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 7 сар 17 хоногийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 74 дүгээр зүйлийн 74.9-д зааснаар биечлэн эдлүүлсүгэй

 

8.Б.Сүхбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.2-т зааснаар оногдуулсан 5 жил 1 сар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2-т зааснаар оногдуулсан 5 жил 1 сарын хорих ялын зарим болох 11 сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 6 жил хорих ялаар тогтоосугай.

 

9.Б.Амарбаясгалан, Н.Мөнхбат, Х.Тамир, Б.Сүхбаатар, Л.Жавхлан нарын эдлэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан 52.5-д зааснаар жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

10.Б.Амарбаясгалангийн 247, Н.Мөнхбатын 95, Х.Тамирын 245, Б.Сүхбаатарын 371 хоног цагдан хоригдсоныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар тэдгээрийн эдлэх ялд нь оруулан тооцсугай.

11.Х.Тамир, Л.Жавхлан нарын батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

12.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Базарсад Сүхбаатар гэсэн хаягтай мөс, ууттай жин 22.7727 гр, цэвэр жин 19.1443 гр, 2.Базарсад Сүхбаатар гэсэн хаягтай мөс ууттай жин 21.1979 , цэвэр жин 18.1394 гр, 2905 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслээс хураагдсан хагархай шилэн гаанс 1 ширхэг,  Х.Тамирын гэрээс хураагдсан бонго 1 ширхэг, цагаан өнгийн соруултай гуурс 1 ширхэг, 1808 УНЛ улсын дугаартай автомашинаас хураагдсан Oriflame гэсэн бичигтэй хүүхэлдэйн зурагтай е100 ml гэсэн бичиг бүхий ягаан цэнхэр өнгийн 2 ширхэг гуурстай сав 1 ширхэг,1808 УНЛ улсын дугаартай автомашинаас хураагдсан ягаан өнгийн богино гуурс 1 ширхэг, шилэн гаанстай, цайвар өнгийн гуурс 1 ширхэг, 1808 УНЛ улсын дугаартай автомашинаас хураагдсан хар өнгийн лентээр ороосон тагтай дотороо цэнхэр өнгийн гуурстай цайвар цагаан өнгийн сав 1 ширхэг, Хар өнгийн лентээр ороосон төмөр богино гуурс 1 ширхэг, цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон жижиг гялгар уут 1 ширхэг, цагаан цайвар өнгийн жижиг тагтай сав, Voice Keeper гэсэн улаан бичигтэй цахилгаантай жижиг сав, дотор нь ногоон өнгийн  асаагуурын газтай хэсэг, цагаан өнгийн капсултай эм 1 ширхэг, нэг тал нь хөвөнтэй мод, Хаан банкны Базарсадын Сүхбаатар, 2015.7.9, дансны дугаар 5033245696 гэсэн орлогын мэдүүлэгний шар хуудас 1 ширхэг, Esse тамхины хайрцагтай хагархай шилэн гуурс, шаргал өнгийн тагтай 60ml хуванцар сав 1 ширхэг, Made in China гэсэн бичигтэй жижиг жин 1 ширхэг, улаан өнгийн асаагуурны газтай тал 1 ширхэг

Powergre гэсэн бичигтэй цэнхэр өнгийн 1 бүтэн, 1 тал, VIGRX гэсэн цагаан 5 ширхэг, хар өнгийн 4 ширхэг бүтэн, 1 хагархай  эм мэт зүйлийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар тус тус устгаж,

ТЕГ-ын Замын–Үүд дэх газрын 2015.7.16-ны өдрийн 29/104 дугаартай албан тоотоор баримтжуулсан 35 ш зураг бүхий 143 МВ хэмжээтэй файл, яллагдагч Б.Сүхбаатарын мөс-ийг худалдан авагч эдгээдүүдтэй гар утсаар ярих үеийн 5 бичлэг бүхий 517 МВ файл, илрүүлэх үеийн хойшлуулшгүй ажиллагааг баримтжуулсан 4 ш дүрс бичлэг бүхий 576 МВ файл бүхий 3 ширхэг DVD, Б.Амарбаясгалан, Х.Тамир, Б.Сүхбаатар нарыг байцаах үеийн дүрс бичлэг бүхий 6 ширхэг СД, Б.Амарбаясгалан, Х.Тамир, Б.Сүхбаатар нарын гар утсанд шинжээч томилж гаргуулсан дүгнэлтэд хавсаргасан 3 ширхэг, баримтжуулах үеийн бичлэгийг шинжээч томилж сайжруулсан бичлэг бүхий 1 ширхэг СД-г Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж,

Е1310087 дугаартай Базарсадын Сүхбаатарын гадаад паспорт,

УЖ67040139 регистрийн дугаартай Базарсадын Сүхбаатарын иргэний үнэмлэх зэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгосугай.

 

13.Хэрэгт битүүмжлэгдсэн Х.Тамирын “Хаан” банкны эзэмшлийн 29-05 УНК улсын дугаартай Тоёота Приус маркийн автомашиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг

Б.Амарбаясгалангийн унаж явсан Иргэн Д.Баярбатын эзэмшлийн Г. Удвалын нэр дээр бүртгэлтэй 18-08 УНЛ улсын дугаартай BMW X5 маркийн автомашиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар хүчингүй болгосугай.

 

14.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар Х.Тамираас хууль бус орлого 15.820.000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

 

15.Шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

16.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл уг тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Амарбаясгалан, Н.Мөнхбат, Х.Тамир, Б.Сүхбаатар, Л.Жавхлан нарыг цагдан хорьсонг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

                               

 

 

            ДАРГАЛАГЧ,

   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        О. ЖАНЧИВНЯМБУУ

                 ШҮҮГЧИД                                        Ц.МӨНХ-ЭРДЭНЭ  

                                                                           Ц.ДАЙРИЙЖАВ