Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 263

 

 

 

 

 

 

 

 

   2020             3              5                                          2020/ДШМ/263

 

 

Ц.Чинзоригт холбогдох эрүүгийн

     хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Н.Батсайхан, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Б.Ундрах,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Гантуяа нарыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2019/ШЦТ/1333 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Чинзоригийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 1808000000655 дугаартай хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Баячууд овгийн Цэдэнбалын Чинзориг, 1985 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилга дээр ажилладаг гэх, ам бүл 3, эх, ахын хамт Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7 дугаар багийн 7-13 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ВЭ85111678/;

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 47 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 159 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Сум дундын 4 дүгээр шүүхийн шүүгчийн  2014 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн захирамжаар эдлээгүй үлдсэн 10 сар 23 хоногийг хугацааны өмнө тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж сулласан,

 

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны Нэгдүгээр шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1238 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 50.000 төгрөг хураалгаж, 5 жил 10 хоног хорих ялаар шийтгүүлж, өмнөх шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн ялаас 3 сарыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялыг 5 жил 3 сар 10 хоногийн хугацаагаар тогтоож, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 5-ний өдрийн 70Ө дугаартай захирамжаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар эдлээгүй үлдсэн 10 сар 23 хоногийг өршөөн хэлтрүүлж сулласан.

 

Шүүгдэгч Ц.Чинзориг нь 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Баянбулагийн 5-66 тоотод оршин суух Ц.Ганхөлөгийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч 32 инчийн зурагт, 22 кг хонины мах, зурагтын суваг хүлээн авагчийн удирдлага зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 407.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Г.Дарьбазартай бүлэглэн тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 38 дугаар гудамжны 2а тоотод байрлах иргэн Н.Бямбадоржийн монгол гэрийн хаалганы цоожны цүүг эвдэж хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч 32 инчийн ТСЛ маркийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Ц.Чинзоригийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ц.Чинзоригийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар дангаар болон бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрт нэвтэрч, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр үйлдсэн гэмт буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц.Чинзоригт 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Ц.Чинзорийн цагдан хоригдсон 125 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх заалтыг тус тус удирдлага болгон шүүгдэгч Ц.Чинзоригоос 407.000 төгрөг гаргуулж хохирогч Ц.Ганхөлөгт, 75.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Ц.Гүнжинлхамд тус тус олгуулж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурьдаж, Ц.Чинзоригт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Ц.Чинзориг гаргасан давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүх хуралдаанд улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргасан. Гэтэл шүүгч М.Мөнхбаатар нь миний үйлдсэн 2 удаагийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн, эрүүгийн хариуцлагын хүндрүүлэх нөхцөл байдлыг ашигласан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй.” заасан байдаг. Би 2017 оны Эрүүгийн хуульд зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн хүн юм. Өмнө нь 3 удаагийн ял шийтгэл эдэлж байсан ч ялаа бүрэн эдэлж дуусаад суллагдаж гарсан өдрөөс хойш гэмт хэрэгт огт холбогдолгүй ажил хийж зөв шударгаар амьдарч байсан. Гэтэл шүүгч өмнөх 3 удаагийн ял шийтгэл, гэмт хэргийн улмаас хохирол төлбөр төлөөгүй, мөрдөн шалгах явцад оргон зайлж байсан гэх зэргийг харгалзаж улсын яллагчийн ялын саналаас дээгүүр буюу 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь миний эрх зүйн байдлыг дордуулж хэт нэг талыг барьсан гэж үзэж байна. Миний хувьд оргон зайлж байсан зүйл байхгүй ба цагдан хоригдож байх хугацаанд хохирол төлбөр төлөх боломжгүй байсан. Харин одоо хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулсан, хохирогч нарыг хохиролгүй болгосон, гэм буруу дээр маргаагүй, хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа зэргийг харгалзан үзэж хорих ялын хамгийн багийг нь сонсгож өгнө үү. ...” гэжээ.

Прокурор Б.Ундрах тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Учир нь, Ц.Чинзориг бусадтай бүлэглэн буюу дангаараа 2 удаагийн үргэлжилсэн үйлдлээр шунахай сэдэлтээр, гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр бусдын орон байранд нэвтэрсэн. Уг гэмт хэргийг үйлдэхдээ зэвсгийн чанартай зүйл ашиглаж үйлдсэн байдаг. Түүнчлэн шүүгдэгч Ц.Чинзорирг нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оргон зайлсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Шүүгдэгч оргон зайлсан талаараа “тухайн үед ял шийтгэл авахаасаа айсан. Тийм учраас оргон зайлсан юм” гэж мэдүүлдэг. Иймд анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Чинзоригийн хувийн байдлыг харгалзан үзэж 4 жилийн хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй, Эрүүгийн хуулийн зорилтод нийцсэн гэж үзсэн тул шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч Ц.Чинзориг нь хэрэг нь тусгаарлагдан шүүхээр шийдвэрлэгдсэн Г.Дарьбазартай бүлэглэн 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 38 дугаар гудамжны 2а тоотод байрлах иргэн Н.Бямбадоржийн монгол гэрийн хаалганы цоожны цүүг эвдэж хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, 32 инчийн ТСЛ маркийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 4-9/, хохирогч Н.Бямбадоржийн “32 инчийн TCL маркийн зурагтаа хулгайд алдсан” талаараа мэдүүлсэн мэдүүлэг /1 хх 150/, уг зурагтыг Г.Дарьбазарын хамт иргэний нэхэмжлэгч Ц.Гүнжинлхамын эзэмшлийн Тулгуур стандарт ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газарт барьцаанд тавьсан талаар үйл баримтыг гэрчилсэн Ц.Гүнжинлхамын мэдүүлэг /1 хх 19/, барьцаат зээлийн гэрээ /1 хх 141/, уг барьцаалан зээлдүүлэх газрын хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 14/, 32 инчийн TLC маркийн зурагтыг 400.000 төгрөгийн өртөгтэй болохыг тогтоосон Эд зүйлийн үнэлгээ /1 хх 143/, уг хулгайн үйлдлээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн Ц.Чинзоригийн яллагдагчийн мэдүүлэг /1 хх 47/, Г.Дарьбазарт энэ үйлдэлд нь ял шийтгэл оногдуулсан Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 591 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /2 хх 42/ зэрэг нотлох баримтуудаар,

 

Шүүгдэгч Ц.Чинзориг нь дангаараа 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Баянбулагийн 5-66 тоотод оршин суух Ц.Ганхөлөгийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч 32 инчийн зурагт, 22 кг хонины мах, зурагтын суваг хүлээн авагчийн удирдлага зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 407.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 218-222/, эд зүйлээ хулгайд алдсан талаар мэдүүлсэн хохирогч Ц.Ганхөлөг /1 хх 240/, гэрч А.Цэнгэлмаа /1 хх 224/, Ц.Наранцацралт нарын мэдүүлгүүд /1 хх 243/, хэргийн газраас бэхжүүлж авсан гарын хээ Ц.Чинзоригийнхтой тохирч байгааг тогтоосон Криминалистикийн шинжээчийн 2018 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 04/022 дугаартай дүгнэлт /1 хх 246-248/, 32 инчийн лед зурагт, 22 кг хонины мах, удирдлага зэргийг 407.000 төгрөгөөр үнэлсэн Тэнцвэр эстимэйт ХХК-ийн 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 19 дугаартай үнэлгээний тайлан /2 хх 5/, тухайн үйлдлээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн Ц.Чинзоригийн яллагдагчийн мэдүүлэг /2 хх 61/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Чинзоригийн бусад /Г.Дарьбазар/-тай бүлэглэж үйлдсэн 2017 оны 4 дүгээр сарын 19-ний, дангаараа үйлдсэн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн үйлдлүүдийг үргэлжилсэн үйлдэл гэж дүгнэж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй болжээ.

Харин түүний 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн хохирогч Н.Бямбадоржийн монгол гэрт нэвтэрч үйлдсэн хулгайн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж ... үйлдсэн” гэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалттай давхар зүйлчилсэн нь буруу болсон байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Учир нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах”-ыг хулгайлах гэмт хэрэгт тооцохоор, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” үйлдвэл хүндрүүлэх бүрэлдэхүүнээр зүйлчлэхээр хуульчилжээ.

Шүүгдэгч Ц.Чинзориг нь “уг айлын хашаан дотроос төмөр олоод уг төмрөөр гэрийнхэн цоожийг эвдэж орсон” /2 хх 68/ гэж, хохирогч Н.Бямбадорж “...хаалга онгорхой хаалганы даруулсан тавыг хажуу тийш нь нугалж хөшөөд гэрч хулгай ороод зурагтыг аваад явсан байсан” 1 хх 133/ гэж мэдүүлсэн ба хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэргээс үзэхэд шүүгдэгч Ц.Чинзоригийн энэ үйлдлийг нь “...зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийг зориуд бэлтгэн хэрэглэж үйлдсэн” гэж үзэх боломжгүйн дээр тухайн үед гар доор байсан зүйлийг ашиглан бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар, орон байранд нэвтэрсэн нь хулгайлах гэмт үйлдлийнх нь арга болсон байна гэж үзэхээр байна. 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт дээр дурьдсан өөрчлөлтийг буюу шүүгдэгч Ц.Чинзоригт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилснийг мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэг болгон өөрчилж, шүүгдэгч Ц.Чинзоригийн “хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруу дээр маргаагүй зэргийг харгалзан хорих ялыг багасгаж өгнө үү” гэсэн давж заалдсан гомдлыг харгалзаж, Эрүүгийн хуульд заасан хүндрүүлэх бүрэлдэхүүнийг нэг болгон зүйлчилсэнтэй холбогдуулан түүнд оногдуулсан 4 жил хорих ялыг 3 жил 6 сар болгон хөнгөрүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2019/ШЦТ/1333 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

 “Шүүгдэгч Ц.Чинзоригт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдсэнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай” гэсэн заалт нэмсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Шүүгдэгч Ц.Чинзоригийг ганцаараа болон бүлэглэж үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж,

2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй” гэж тус тус өөрчилсүгэй.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 О.ЧУЛУУНЦЭЦЭГ

ШҮҮГЧ                                                                                    Н.БАТСАЙХАН

ШҮҮГЧ                                                                                    Б.ЗОРИГ

 

 

   2020             3              5                                          2020/ДШМ/263

 

 

Ц.Ч- холбогдох эрүүгийн

     хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Н.Батсайхан, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Ундрах,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Гантуяа нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2019/ШЦТ/1333 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Чинзоригийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 1808000000655 дугаартай хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Баячууд овгийн Ц.Ч, 19.. оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Баянхонгор аймгийн ...... суманд төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилга дээр ажилладаг гэх, ам бүл .................. хамт Баянхонгор аймгийн ............... сумын ................ тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: .............../;

Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 47 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 159 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Сум дундын 4 дүгээр шүүхийн шүүгчийн  2014 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн захирамжаар эдлээгүй үлдсэн 10 сар 23 хоногийг хугацааны өмнө тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж сулласан,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны Нэгдүгээр шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1238 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 50.000 төгрөг хураалгаж, 5 жил 10 хоног хорих ялаар шийтгүүлж, өмнөх шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн ялаас 3 сарыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялыг 5 жил 3 сар 10 хоногийн хугацаагаар тогтоож, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 5-ний өдрийн 70Ө дугаартай захирамжаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар эдлээгүй үлдсэн 10 сар 23 хоногийг өршөөн хэлтрүүлж сулласан.

Шүүгдэгч Ц.Ч- нь 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Баянбулагийн 5-66 тоотод оршин суух Ц.Г-н хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч 32 инчийн зурагт, 22 кг хонины мах, зурагтын суваг хүлээн авагчийн удирдлага зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 407.000 төгрөгийн хохирол учруулсан,

Г.Д-тай бүлэглэн тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 38 дугаар гудамжны 2а тоотод байрлах иргэн Н.Б-н монгол гэрийн хаалганы цоожны цүүг эвдэж хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч 32 инчийн ТСЛ маркийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Ц.Ч-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ц.Ч-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар дангаар болон бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрт нэвтэрч, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр үйлдсэн гэмт буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц.Ч-т 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Ц.Ч-ийн цагдан хоригдсон 125 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх заалтыг тус тус удирдлага болгон шүүгдэгч Ц.Ч-оос 407.000 төгрөг гаргуулж хохирогч Ц.Г-т, 75.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Ц.Г-д тус тус олгуулж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурьдаж, Ц.Ч-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ц.Ч- гаргасан давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүх хуралдаанд улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргасан. Гэтэл шүүгч М.Мөнхбаатар нь миний үйлдсэн 2 удаагийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн, эрүүгийн хариуцлагын хүндрүүлэх нөхцөл байдлыг ашигласан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй.” заасан байдаг. Би 2017 оны Эрүүгийн хуульд зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн хүн юм. Өмнө нь 3 удаагийн ял шийтгэл эдэлж байсан ч ялаа бүрэн эдэлж дуусаад суллагдаж гарсан өдрөөс хойш гэмт хэрэгт огт холбогдолгүй ажил хийж зөв шударгаар амьдарч байсан. Гэтэл шүүгч өмнөх 3 удаагийн ял шийтгэл, гэмт хэргийн улмаас хохирол төлбөр төлөөгүй, мөрдөн шалгах явцад оргон зайлж байсан гэх зэргийг харгалзаж улсын яллагчийн ялын саналаас дээгүүр буюу 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь миний эрх зүйн байдлыг дордуулж хэт нэг талыг барьсан гэж үзэж байна. Миний хувьд оргон зайлж байсан зүйл байхгүй ба цагдан хоригдож байх хугацаанд хохирол төлбөр төлөх боломжгүй байсан. Харин одоо хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулсан, хохирогч нарыг хохиролгүй болгосон, гэм буруу дээр маргаагүй, хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа зэргийг харгалзан үзэж хорих ялын хамгийн багийг нь сонсгож өгнө үү. ...” гэжээ.

Прокурор Б.Ундрах тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Учир нь, Ц.Ч- бусадтай бүлэглэн буюу дангаараа 2 удаагийн үргэлжилсэн үйлдлээр шунахай сэдэлтээр, гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр бусдын орон байранд нэвтэрсэн. Уг гэмт хэргийг үйлдэхдээ зэвсгийн чанартай зүйл ашиглаж үйлдсэн байдаг. Түүнчлэн шүүгдэгч Ц.Ч- нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оргон зайлсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Шүүгдэгч оргон зайлсан талаараа “тухайн үед ял шийтгэл авахаасаа айсан. Тийм учраас оргон зайлсан юм” гэж мэдүүлдэг. Иймд анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Ч-ийн хувийн байдлыг харгалзан үзэж 4 жилийн хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй, Эрүүгийн хуулийн зорилтод нийцсэн гэж үзсэн тул шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Ц.Ч- нь хэрэг нь тусгаарлагдан шүүхээр шийдвэрлэгдсэн Г.Д-тай бүлэглэн 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 38 дугаар гудамжны 2а тоотод байрлах иргэн Н.Б-ийн монгол гэрийн хаалганы цоожны цүүг эвдэж хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, 32 инчийн ТСЛ маркийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 4-9/, хохирогч Н.Б-ийн “32 инчийн TCL маркийн зурагтаа хулгайд алдсан” талаараа мэдүүлсэн мэдүүлэг /1 хх 150/, уг зурагтыг Г.Д-ын хамт иргэний нэхэмжлэгч Ц.Г-ын эзэмшлийн Тулгуур стандарт ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газарт барьцаанд тавьсан талаар үйл баримтыг гэрчилсэн Ц.Г-ын мэдүүлэг /1 хх 19/, барьцаат зээлийн гэрээ /1 хх 141/, уг барьцаалан зээлдүүлэх газрын хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 14/, 32 инчийн TLC маркийн зурагтыг 400.000 төгрөгийн өртөгтэй болохыг тогтоосон Эд зүйлийн үнэлгээ /1 хх 143/, уг хулгайн үйлдлээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн Ц.Ч-ийн яллагдагчийн мэдүүлэг /1 хх 47/, Г.Д-т энэ үйлдэлд нь ял шийтгэл оногдуулсан Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 591 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /2 хх 42/ зэрэг нотлох баримтуудаар,

Шүүгдэгч Ц.Ч- нь дангаараа 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Баянбулагийн 5-66 тоотод оршин суух Ц.Г-ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч 32 инчийн зурагт, 22 кг хонины мах, зурагтын суваг хүлээн авагчийн удирдлага зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 407.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 218-222/, эд зүйлээ хулгайд алдсан талаар мэдүүлсэн хохирогч Ц.Ганхөлөг /1 хх 240/, гэрч А.Цэнгэлмаа /1 хх 224/, Ц.Н-т нарын мэдүүлгүүд /1 хх 243/, хэргийн газраас бэхжүүлж авсан гарын хээ Ц.Ч-той тохирч байгааг тогтоосон Криминалистикийн шинжээчийн 2018 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 04/022 дугаартай дүгнэлт /1 хх 246-248/, 32 инчийн лед зурагт, 22 кг хонины мах, удирдлага зэргийг 407.000 төгрөгөөр үнэлсэн Тэнцвэр эстимэйт ХХК-ийн 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 19 дугаартай үнэлгээний тайлан /2 хх 5/, тухайн үйлдлээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн Ц.Ч-ийн яллагдагчийн мэдүүлэг /2 хх 61/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Ч-ийн бусад /Г.Д/-тай бүлэглэж үйлдсэн 2017 оны 4 дүгээр сарын 19-ний, дангаараа үйлдсэн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн үйлдлүүдийг үргэлжилсэн үйлдэл гэж дүгнэж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй болжээ.

Харин түүний 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн хохирогч Н.Б-ийн монгол гэрт нэвтэрч үйлдсэн хулгайн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж ... үйлдсэн” гэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалттай давхар зүйлчилсэн нь буруу болсон байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Учир нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах”-ыг хулгайлах гэмт хэрэгт тооцохоор, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” үйлдвэл хүндрүүлэх бүрэлдэхүүнээр зүйлчлэхээр хуульчилжээ.

Шүүгдэгч Ц.Ч- нь “уг айлын хашаан дотроос төмөр олоод уг төмрөөр гэрийнхэн цоожийг эвдэж орсон” /2 хх 68/ гэж, хохирогч Н.Б- “...хаалга онгорхой хаалганы даруулсан тавыг хажуу тийш нь нугалж хөшөөд гэрч хулгай ороод зурагтыг аваад явсан байсан” 1 хх 133/ гэж мэдүүлсэн ба хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэргээс үзэхэд шүүгдэгч Ц.Ч-ийн энэ үйлдлийг нь “...зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийг зориуд бэлтгэн хэрэглэж үйлдсэн” гэж үзэх боломжгүйн дээр тухайн үед гар доор байсан зүйлийг ашиглан бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар, орон байранд нэвтэрсэн нь хулгайлах гэмт үйлдлийнх нь арга болсон байна гэж үзэхээр байна. 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт дээр дурьдсан өөрчлөлтийг буюу шүүгдэгч Ц.Ч-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилснийг мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэг болгон өөрчилж, шүүгдэгч Ц.Ч-гийн “хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруу дээр маргаагүй зэргийг харгалзан хорих ялыг багасгаж өгнө үү” гэсэн давж заалдсан гомдлыг харгалзаж, Эрүүгийн хуульд заасан хүндрүүлэх бүрэлдэхүүнийг нэг болгон зүйлчилсэнтэй холбогдуулан түүнд оногдуулсан 4 жил хорих ялыг 3 жил 6 сар болгон хөнгөрүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2019/ШЦТ/1333 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

 “Шүүгдэгч Ц.Ч-т прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдсэнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай” гэсэн заалт нэмсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Шүүгдэгч Ц.Ч-ийг ганцаараа болон бүлэглэж үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай”” гэсэн хэсгийг хүчингүй болгож,

1 дэх заалтыг “ Шүүгдэгч Ц.Ч-ийг дангаараа болон бүлэглэж үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж,

2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц.Чинзоригт 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй” гэж тус тус өөрчилсүгэй.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 О.ЧУЛУУНЦЭЦЭГ

ШҮҮГЧ                                                                                    Н.БАТСАЙХАН

ШҮҮГЧ                                                                                    Б.ЗОРИГ