Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 182/ШШ2020/00657

 

2020 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 182/ШШ2020/00657

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэгт оршин байрлах, ТБ ХХК /хуулийн этгээдийн регистрийн дугаар 53 /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэгт оршин байрлах, Б   ХХК /хуулийн этгээдийн регистрийн дугаар 28/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 1,973,546,547.45 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.М , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золбоо нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч ТБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.М  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч ТБ ХХК нь хариуцагч Б   ХХК-тай 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 2,0 тэрбум төгрөгийг Сүхбаатар дүүргийн 11 дүгээр, Гүнжийн аманд баригдаж буй Гүнжийн хотхон төслийн барилгын ажлыг санхүүжүүлэх зориулалтаар, сарын 2,2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай олгохоор харилцан тохиролцож 12/17-95 тоот Зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний дагуу 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 2,0 тэрбум төгрөгийн зээлийг Б   ХХК-ийн 100000164665 тоот дансанд олгосон.

Тус 12/17-95 тоот Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 12/17-96 тоот барьцааны гэрээ, 2017 оны 05 дугаар 31-ний өдрийн 12/17-97 Үүргийн гүйцэтгэлийг хангуулах эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-г тус тус байгуулсан.

Зээлийн гэрээний хугацаа 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдөр дууссан боловч зээл бүрэн төлөгдөөгүй байна.

Зээлдэгч нь өнгөрсөн хугацаанд зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 535,068,619 төгрөг, зээлийн хүүнд 586,483,392.84 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 14,311,326.92 төгрөг төлсөн ба 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 1,464,931,381 төгрөг, зээлийн хүүнд 446,501,980.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 62,113,186.01 төгрөг, нийт 1,973,546,547.45 төгрөг төлөх үүрэгтэй байна.

Банкны зүгээс Зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа мэдэгдэж, үүргээ гүйцэтгэх хангалттай хугацаа олгосон боловч зээл төлөгдөөгүй байгаа тул шүүхийн журмаар гэрээний үүргийн гүйцэтгэлийн хангуулах нэхэмжлэл гаргаж байгаа.

Иймд хариуцагч Б   ХХК-иас Зээлийн гэрээний үүрэгт нийт 1,973,546,547.45 төгрөг гаргуулж өгнө үү.

12/17-95 тоот Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 12/17-96 тоот барьцааны гэрээг Б   ХХК байгуулж дараах хөрөнгүүдийг барьцаалсан. Үүнд: Б   ХХК-ийн өмчлөлийн Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг, Номт Манзушир өргөө 1 байр, А хэсэг тоот хаягт байрлалтай худалдаа үйлчилгээний зориулалттай, 521,86 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-1427003295 дугаартай хөрөнгө, Б   ХХК-ийн өмчлөлийн Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг, Номт Манзушир өргөө 1 байр, В хэсэг тоот хаягт байрлалтай худалдаа үйлчилгээний зориулалттай, 502,31 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-1 дугаартай хөрөнгө,

Төв аймгийн Зуунмод хаягт байрлалтай худалдаа үйлчилгээний зориулалттай, 502.31 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-1 дугаартай хөрөнгө,

Төв аймгийн Зуунмод хаягт байрлалтай худалдаа үйлчилгээний зориулалттай, 521,86 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-14 дугаартай хөрөнгө,

Тус барьцааны гэрээний хавсралтад заасан дараах 88 ширхэг машин, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслийг барьцаалсан.

 

Нэр Тоо Нэр Тоо

1 JWELL-PVC цонхны профайлын шугам 1 JWELL-76 тай цонхны профайл хүрээ 1

2 Зуурмагийн узель 1 JWELL-76 тай цонхны профайл

хамар 1

3 JWELL хөнгөрүүлсэн хавтангийн

шугам 1 01-36 УНМ пургон 1

4 Кран 5 01-69 УНО пургон 1

5 кран цамхагт улаан секц 0М2 40 1 86-58 ГЧ чиргүүл 1

6 77-49 миксер 1 JWELL-60 тай цонхны профайл

хүрээ 1

7 82-12 миксер 1 JWELL-60 тай цонхны профайл порчик 1

8 82-13 миксер 1 JWELL-60 тай цонхны профайл хамар 1

9 JWELL миксер 1000 1 JWELL-70 тай цонхны профайл хүрээ 1

10 JWELL-PVC болон WPC профайлын шугам 1 JWELL-70 тай цонхны профайл порчик 1

11 66-81 УБ автогрейдр 1 55-80 чиргүүл 1

12 JWELL резиний шугам 1 JWELL хаалганы хаалт 1

13 66-80 УБ индүү 1 62-17 УНЗ самосвол 1

14 Кран /хансвилл/ 1 по машин 1 тн 1

15 96-97 УБ ковш 1 94-37 УНХ пронтер 1

16 33-01 УБН экскаватор 1 по машин 3 тн 1

17 87-04 УНБ старикс 1 усны танк 1

18 19-25 УНЗ самосвол 1 JWELL хэв WРС 7*5 1

19 76-49 УНО самосвол 1 JWELL хэв WРС 10*10 1

20 49-32 УНХ авто чирэгч 1 09-31 УНО микро 1

21 JWELL миксер 300 1 09-32 УНО микро 1

22 76-59 УНМ самосвол 1 76-41 УНО пронтер 1

23 89-15 УНП самосвол 1 55-68 УНХ бонго 1

24 97-14 УНЕ автомашин 1 JWELL 60 тай цонхны профайл шил дарагч 1 1

25 76-40 УНО крантай майти 1 JWELL 60 тай цонхны профайл шил дарагч 2 1

26 76-45 УНО самосвол 1 JWELL 70 тай цонхны профайл шил дарагч 1 1

27 76-48 УНО самосвол 1 JWELL 70 тай цонхны профайл шил дарагч 2 1

28 76-47 УНО самосвол 1 JWELL 76 тай цонхны профайл шил дарагч 1 1

29 Шаттай машин 2003-К1А 1 краны секц 2200*1200*1200 1

30 76-50 УНМ самосвол 1 90-96 УНХ бонго 1

31 41-58 УНВ помакс 1 39-60 УНТ шаттай пронтер 1

32 JWELL -76 тай цонхны профайл

хаалга 1 Үлээгч 1

33 JWELL -76 тай цонхны профайл порчик 1 70-26 УБТ бонго 1

34 61-71 УНХ маяти 1 бетон шалгагч багаж 1

35 42-28 старикс 2007 суудлын 1 JWELL резин шил дарагчны 1

36 30-81 старикс 2009 ачааны 1 JWELL резин порчикны 1

37 07-84 старикс 2007 ачааны 1 JWELL резин дунд 1

38 JWELL -60 тай цонхны профайл хаалга 1 нягтруулагч 1

39 JWELL-70 тай цонхны профайл хаалга 1 мотоцикл 2 ширхэг 1

40 JWELL бутлах, тээрэмдэх, тоног төхөөрөмж 1 Нийт 88

 

Үндсэн нэхэмжлэлд дурдсанчлан 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар хариуцагч нь үндсэн зээлд 1,464,931,381 төгрөг, зээлийн хүүнд 446,501,980.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 62,113,186.01 төгрөг, нийт 1,973,546,547.45 төгрөг төлөх үүрэгтэй байна.

Өмнө гаргасан нэхэмжлэлд барьцаа хөрөнгөтэй холбоотой шаардлага гаргаагүй байсан. Энэхүү нэмэгдүүлсэн шаардлагаар хариуцагч Б   ХХК нь зээлийн гэрээгээр хүлээсэн мөнгөн төлбөрийн үүргээ биелүүлээгүй тохиолдолд 12/17-96 тоот барьцааны гэрээнд заасан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. 88 ширхэг хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.

ТБ нь 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр гаргасан нэхэмжлэлдээ зээлийн гэрээний үүргийг 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөр тооцон нийт 1,973,546,547.45 /үндсэн зээлд 1,464,931,381 төгрөг, зээлийн хүүнд 446,501,980.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 62,113,186.01 төгрөг/ гаргуулах нэхэмжлэл гаргасан. Гэвч энэхүү хугацаанаас хойш зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр хийгдээгүй.

Иймд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр, тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-т зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээ чөлөөлөхгүй үндэслэл болохгүй гэж зааснаар өмнө нэхэмжилсэн хүүг 97,480,146.25 төгрөгөөр, нэмэгдүүлсэн хүүг 19,496,029.25 төгрөгөөр нийт нэхэмжлэлийн шаардлагыг 116,976,175.5 төгрөгөөр нэмэгдүүлж байгаа болно. гэв.

 

Хариуцагч Б   ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М  шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ТБ нь Б   ХХК-иас Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,973,546,547.45 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан байна.

Б   ХХК нь Төрийн банктай байгуулсан зээлийн гэрээний үүргийн үлдэгдэлд эд хөрөнгө шилжүүлэх саналыг гаргаж. Нэхэмжлэгчтэй эвлэрэн тохиролцохоор санал хүргүүлсэн байгаа болно. гэжээ.

 

Хариуцагч Б   ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үндсэн нэхэмжлэлийн тухайд: Иргэний хуулийн 56.1.5-д эрх зүйн чадамжгүй этгээдийн хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэхээр заасан байна. Талуудын өнөөдөр маргаж буй үндэслэл нь 2017 оны 05 дугаар сарын 31-нд байгуулагдсан 12/17-95 дугаар Зээлийн гэрээ юм. Гэтэл уг гэрээг нэг талаас Б   ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд В.Ганбаатар байгуулсан байхад нөгөө талаас эрх зүйн чадамжгүй этгээд буюу байгууллагын банкны газрын захирал Л.Амараа гэж хүн Төрийн банкийг төлөөлж гарын үсэг зурсан. Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийж болохоор заасан. Мөн Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3-д төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүснэ гэж заасан. Гэтэл Л.Амараа захирал нь Төрийн банкийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд биш байсан гэдэг нь хавтаст хэрэгт байгаа Төрийн банкны улсын бүртгэлийн гэрчилгээнээс харагдаж байгаа ба мөн тухайн үед итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд буюу гүйцэтгэх захирал нь Л.Амараа захиралд Төрийн банкийг төлөөлөх эрх олгосон ямар нэгэн итгэмжлэл болоод түүнтэй адилтгах баримт бичиг байхгүй байна. Тиймээс Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасны дагуу манай компани 2 тэрбум төгрөгийг Төрийн банкинд буцааж өгөх үүрэгтэй. Одоогийн байдлаар манай компани Төрийн банкинд 1,135,863,338.76 төгрөг /үндсэн зээлд 535,068,619 төгрөг, хүү 586,483,392.84 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14,311,326.92 төгрөг/-ийг төлсөн байх тул бид одоо 864,136,661.24 төгрөгийг буцааж өгөх үүрэгтэй гэж үзэж байна.

Нэмэгдүүлсэн шаардлагын тухайд: ТБ нь Б   ХХК-д холбогдуулан үндсэн зээлд 1,464,931,381 төгрөг, хүү 446,501,980.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 62,113,186.01 төгрөг, нийт 1,973,546,547.45 төгрөг /энэ нь 2019 оны 11 сарын 06-ны өдрийн байдлаарх дүн гэж нэхэмжилсэн/ төлүүлэхээр нэхэмжилсэн боловч 2020 оны 01 дүгээр сарын 17-нд нэхэмжлэлийн шаардлагаа зээлийн хүү 97,480,146.25 төгрөгөөр, нэмэгдүүлсэн хүүг 19,496,029.25 төгрөгөөр нийт 116,976,175.5 төгрөгөөр нэмэгдүүлжээ.

Талууд 2017 оны 05 дугаар сарын 31-нд сарын 2.2 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай 2 тэрбум төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан бөгөөд зээлийн гэрээний хугацаа 2019 оны 06 дугаар сарын 02ны өдөр дуусгавар болсон.

Хэрэв ТБ хүчин төгөлдөр гэрээ гэж үзээд уг зээлийн гэрээний дагуу зээлсэн мөнгөө хүүтэй нэхэж байгаа бол ядаж гэрээний хугацаа болох 2 жилийн хүүг түүний нэмэгдүүлсэн хүүтэй хамт нэхэмжлэх ёстой. Гэтэл 2019 оны 06 дугаар сарын 02-нд гэрээний хугацаа дууссан байхад түүнээс хойш дахин хүү бодоод түүнээс нэмэгдүүлсэн хүү нэхээд байгаа нь хууль бус юм. Нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэлээ Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22.3 буюу Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэдгээр тайлбарласан байна. Гэвч уг заалт нь хугацаа дууссан ч гэрээний хугацаан дахь буюу манай тохиолдолд 2 жилийн хугацаан дахь хүү түүний нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөхгүй гэдэг санаа юм. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс 2 жилийн хугацаа дууссан байхад ч зээлээ төлтөл сар бүр хүү бодоод явна гэж ойлгож байна. Иймд нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлага 116,976,175.5 төгрөгийг, мөн үндсэн нэхэмжлэлээс гэрээ дуусгавар болсон байхад нэхсэн буюу 2019 оны 06 дугаар сарын 02-ноос 2019 оны 11 сарын 06-ныг хүртэл 5 сарын хүү, нэмэгдүүлсэн хүү 198,887,913.12 төгрөгийг мөн нэхэмжлэх эрхгүй юм. гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч ТБ ХХК нь хариуцагч Б   ХХК-д холбогдуулан Үндсэн зээлийн үлдэгдэл 1,464,931,381 төгрөг, хүү 446,501,980.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 62,113,186.01 төгрөг, нийт 1,973,546,547.45 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа 12/17-96 тоот барьцааны гэрээнд заасан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгуулах тухай гэж нэмэгдүүлж, мөн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 116,976,175.5 төгрөгөөр ихэсгэж, нийт 2,090,522,722.95 төгрөг гаргуулах тухай шаардлагыг гаргасан байна.

 

Нэхэмжлэгч ТБ ХХК, хариуцагч Б   ХХК нарын хооронд 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Зээлийн гэрээ байгуулагдсан, уг гэрээгээр хариуцагч Б   ХХК 2,000,000,000 төгрөгийн зээлийг жилийн 26,4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөхөөр зээлийн гэрээ байгуулагдаж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Б   ХХК-ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-1427003295 дугаарт бүртгэлтэй, Төв аймгийн Зуунмод сумын 1-р баг, Номт Манзушир өргөө 1 байр А хэсэг тоотод байршилтай, 521,86 м.кв талбайтай, Худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Ү-1427003292 дугаарт бүртгэлтэй, Төв аймгийн Зуунмод сумын 1-р баг, Номт Манзушир өргөө 1 байр В хэсэг тоотод байршилтай, 502,31 м.кв талбайтай, Худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Ү-1427003293 дугаарт бүртгэлтэй, Төв аймгийн Зуунмод сумын 1-р баг, Номт Манзушир өргөө 1 байр С хэсэг тоотод байршилтай, 502,31 м.кв талбайтай, Худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Ү-1427003292 дугаарт бүртгэлтэй, Төв аймгийн Зуунмод сумын 1-р баг, Номт Манзушир өргөө 1 байр D хэсэг тоотод байршилтай, 521,86 м.кв талбайтай, Худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүд, 88 ширхэг хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан болох нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 12/17-95 тоот зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 12/17-96 дугаар Барьцааны гэрээ, барьцааны гэрээний хавсралт машин тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслийн жагсаалт зэрэг бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Зээлийн гэрээний хугацаа 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдөр дууссан боловч зээл бүрэн төлөгдөөгүй байна.

Б   ХХК нь зээлийн гэрээгээр хүлээсэн мөнгөн төлбөрийн үүргээ биелүүлээгүй тохиолдолд 12/17-96 тоот барьцааны гэрээнд заасан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр, тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-т зааснаар өмнө нэхэмжилсэн хүүг 97,480,146.25 төгрөгөөр, нэмэгдүүлсэн хүүг 19,496,029.25 төгрөгөөр, нийт нэхэмжлэлийн шаардлагыг 116,976,175.5 төгрөгөөр нэмэгдүүлж байгаа болно... гэж тайлбарлажээ.

 

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг татгалзаж буй үндэслэлээ ...гэрээг эрх зүйн чадамжгүй этгээд буюу байгууллагын банкны газрын захирал Л.Амараа гэж хүн Төрийн банкийг төлөөлж гарын үсэг зурсан.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасны дагуу манай компани 1,135,863,338.76 төгрөг төлсөн байх 864,136,661.24 төгрөгийг буцааж өгөх үүрэгтэй гэж үзэж байна.

ТБ хүчин төгөлдөр гэрээ гэж үзээд уг зээлийн гэрээний дагуу зээлсэн мөнгөө хүүтэй нэхэж байгаа бол 2019 оны 06 дугаар сарын 02-нд гэрээний хугацаа дууссан байхад түүнээс хойш дахин хүү бодоод түүнээс нэмэгдүүлсэн хүү нэхээд байгаа нь хууль бус юм.

нэхэмжлэгчийн зүгээс 2 жилийн хугацаа дууссан байхад ч зээлээ төлтөл сар бүр хүү бодоод явна гэж ойлгож байна. Иймд нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлага 116,976,175.5 төгрөгийг, мөн үндсэн нэхэмжлэлээс гэрээ дуусгавар болсон байхад нэхсэн буюу 2019 оны 06 дугаар сарын 02-ноос 2019 оны 11 сарын 06-ныг хүртэл 5 сарын хүү, нэмэгдүүлсэн хүү 198,887,913.12 төгрөгийг мөн нэхэмжлэх эрхгүй юм... гэж маргажээ.

 

2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 12/17-95 дугаартай Зээлийн гэрээ, 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 12/17-96 дугаартай Барьцааны гэрээгээр ТБ ХХК нь гэрээнд заасан мөнгийг зээлдэгчид шилжүүлэх, Б   ХХК нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, хүү төлөх үүрэг тус тус хүлээж, гэрээг бичгээр байгуулж талууд гарын үсэг зурсан байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан банкнаас зээл олгох гэрээний харилцаа үүссэн, зээлийн болон барьцааны гэрээ нь 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 166 дугаар зүйлийн 166.1-д тус тус заасан хуулийн шаардлагыг хангасан байх тул хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа, тухайлбал, ...гэрээг эрх зүйн чадамжгүй этгээд буюу байгууллагын банкны газрын захирал Л.Амараа гэж хүн Төрийн банкийг төлөөлж гарын үсэг зурсан... гэсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх аль ч үндэслэлд хамаарахгүй байхаас гадна талуудын хооронд гэрээ бичгээр байгуулагдсан байхын зэрэгцээ тэдгээрийг төлөөлөн гэрээнд гарын үсэг зурсан этгээдүүдийг ийнхүү төлөөлөх бүрэн эрхгүй байсан гэж үзэх аливаа баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Талууд зээлийн гэрээ байгуулах, хариуцагч зээл авах хүсэл зориг байсан талаар маргаагүй бөгөөд гэрээний дүнд 2017 оны 05 дугаар сарын 31-нд 2,000,000,000 төгрөгийг нэхэмжлэгч ТБ ХХК-иас хариуцагч Б   ХХК-д шилжсэн үйл баримтын талаар зохигчид маргаагүй байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр учир гэрээнд заасан үүргээ зээлдэгч, зээлдүүлэгч биелүүлэх үүрэгтэй. Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь гэрээний зүйлийг зээлдэгчид шилжүүлэн өгөх, зээлдэгч нь хүлээн авсан үндсэн зээл, түүний хүүг гэрээнд заасан хугацаанд төлөх үүргийг тус тус хүлээнэ.

 

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай 21 дүгээр зүйлийн 4-т зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно.

 

Дээрх гэрээнд заасан үүргээ ТБ ХХК биелүүлсэн учир зээлдэгч Б   ХХК-иас үүргийн биелэлтийг шаардах эрхтэй байна.

 

Зээлдэгч болох хариуцагч Б   ХХК нь зээлийн гэрээний дагуу зээлийн гэрээний хугацаанд үндсэн зээлд 535,068,619 төгрөг, зээлийн хүүд 586,483,392.84 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 14,311,326.92 төгрөг, нийт 1,135,863,338.76 төгрөгийг төлсөн болох нь дансны хуулгуудаар тогтоогдсон бөгөөд зохигч талууд төлөгдсөн үнийн дүнд маргаагүй.

 

Нэхэмжлэгч гэрээнд заасан мөнгийг зээлдэгчид шилжүүлж өгсөн, харин хариуцагч Б   ХХК мөнгийг гэрээгээр тохирсон хугацаанд зээлдүүлэгчид буцаан төлөөгүйгээс маргаан үүсжээ.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар банкнаас зээл олгох гэрээгээр банк нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д зааснаар үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэх бөгөөд зээлийн гэрээний 2.1.6-д зээлдэгч нь зээлийн төлбөрийг гэрээний хавсралт хуваарийн дагуу төлөх үүрэг хүлээжээ.

 

Зээлийн гэрээний хугацаа 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдөр дууссан боловч, хариуцагч Б   ХХК гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, зээлийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлийн үлдэх хэсэг, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэмжлэх эрхтэй.

 

Хариуцагч Б   ХХК нь зээлийн гэрээний хугацаанд нийт 1,135,863,338.76 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан зээлийн тооцоолол, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байх бөгөөд хариуцагч Б   ХХК зээлийн гэрээний хугацаа дууссан 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс хойш дээрх зээлийн төлөлтөөс 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 3,953,152.67 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 12,950 төгрөг тус тус төлсөн байх бөгөөд нэхэмжлэгч ТБ ХХК дээрх төлөлтийг үндсэн зээлээс хасаж тооцсон болох нь хэрэгт авагдсан 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн хүү тооцооллын хүснэгт, Б   ХХК-ийн Төрийн банкин дахь зээлийн дансны хуулга болон зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 

Зээлийн төлбөрийг дээрх хугацаанаас хойш төлөөгүй, нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэлээ 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүртэлх хугацааны хэтэрсэн хүү нэмэгдүүлсэн хүүг хариуцагч тал төлөх үүрэгтэй.

 

Зээлдэгч зээлийн гэрээний хугацаанд зээлийг эргэн төлөх хуваарийн дагуу сар бүр хүү төлөх үүргээ хугацаанд нь биелүүлэх үүрэгтэй. Харин гэрээний хугацаа өнгөрснөөс хойш төлөгдсөн төлбөрийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасан үүрэг гүйцэтгэх дарааллын дагуу эхний ээлжинд үндсэн зээл, дараа нь хүүг төлүүлэх журамтай.

 

Өөрөөр хэлбэл хариуцагч Б   ХХК нь хэрэгт авагдсан баримтаар зээлийн гэрээний хугацаа өнгөрснөөс хойш 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 3,953,152.67 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 12,950 төгрөг тус тус төлсөн байх бөгөөд дээрх төлөлтийг нэхэмжлэгч ТБ ХХК үндсэн зээлээс хасаж тооцсон нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасан үүрэг гүйцэтгэх дарааллыг зөрчөөгүй байна.

 

Хариуцагч Б   ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон гэрээнд заасан үүргээ биелүүлсэн тухай баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тул гэрээний дагуу шилжүүлсэн үндсэн зээлээ шаардаж байсан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.3-т банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт нийцсэн гэж үзнэ.

 

Зохигчид Зээлийн гэрээ-ний хугацаанд үүргээ биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр, тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т зааснаар төлөгдөөгүй хүүгийн үнийн дүнгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр зээлийн гэрээний 2.1.5-д талууд тохиролцжээ.

 

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй тул хариуцагч гэрээний хугацаа дууссан үеэс хойших хугацааны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй.

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү тус тус төлөх үүрэгтэй.

Иймд хариуцагч Б   ХХК-иас зээлийн гэрээний үндсэн үүрэгт 1,464,931,381 төгрөг, хүүгийн төлбөрт 543,982,126.69 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 81,609,215.26 төгрөг, нийт 2,090,522,722.95 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ТБ ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Нэхэмжлэгч ТБ ХХК болон хариуцагч Б   ХХК-ийн хооронд байгуулсан 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 12/17-95 тоот Зээлийн гэрээ-ний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 12/17-96 тоот Барьцааны гэрээ байгуулж, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-1 дугаарт бүртгэлтэй, Төв аймгийн Зуунмод сумын 1-р баг, Номт Манзушир өргөө 1 байр А хэсэг тоотод байршилтай, 521,86 м.кв талбайтай, Худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-1427003292 дугаарт бүртгэлтэй, Төв аймгийн Зуунмод сумын 1-р баг, Номт Манзушир өргөө 1 байр В хэсэг тоотод байршилтай, 502,31 м.кв талбайтай, Худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-1427003293 дугаарт бүртгэлтэй, Төв аймгийн Зуунмод сумын 1-р баг, Номт Манзушир өргөө 1 байр С хэсэг тоотод байршилтай, 502,31 м.кв талбайтай, Худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-1427003292 дугаарт бүртгэлтэй, Төв аймгийн Зуунмод сумын 1-р баг, Номт Манзушир өргөө 1 байр D хэсэг тоотод байршилтай, 521,86 м.кв талбайтай, Худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон 88 ширхэг хөдлөх эд хөрөнгө зэргийг барьцаалсан болох нь хэрэгт авагдсан барьцааны гэрээ, түүний хавсралт, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

Дээрх барьцааны гэрээг Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т зааснаар улсын бүртгэлд бүртгүүлжээ.

 

Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 159 дүгээр зүйлийн 159.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нь зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд 12/17-96 дугаар Барьцааны гэрээ-ний зүйл болох гэрээний 2.2.Б-д заасан, гэрээний хавсралт 1-д заасан Б   ХХК-ийн 1,004,140,417 төгрөгийн үнэ бүхий 88 ширхэг машин тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл болон барьцаа хөрөнгө болох Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-1427003295 дугаарт бүртгэлтэй, Төв аймгийн Зуунмод сумын 1-р баг, Номт Манзушир өргөө 1 байр А хэсэг тоотод байршилтай, 521,86 м.кв талбайтай, Худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-1427003292 дугаарт бүртгэлтэй, Төв аймгийн Зуунмод сумын 1-р баг, Номт Манзушир өргөө 1 байр В хэсэг тоотод байршилтай, 502,31 м.кв талбайтай, Худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-1427003293 дугаарт бүртгэлтэй, Төв аймгийн Зуунмод сумын 1-р баг, Номт Манзушир өргөө 1 байр С хэсэг тоотод байршилтай, 502,31 м.кв талбайтай, Худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-1427003292 дугаарт бүртгэлтэй, Төв аймгийн Зуунмод сумын 1-р баг, Номт Манзушир өргөө 1 байр D хэсэг тоотод байршилтай, 521,86 м.кв талбайтай, Худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дүгээр зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Б   ХХК-иас 2,090,522,722.95 /хоёр тэрбум ерэн сая таван зуун хорин хоёр мянга долоон зуун хорин хоёр/ төгрөг, /ерэн таван/ мөнгийг гаргуулж, нэхэмжлэгч ТБ ХХК-д олгосугай.

 

2.Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 159 дүгээр зүйлийн 159.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Б   ХХК нь төлбөрийг гүйцэтгээгүй тохиолдолд 12/17-96 дугаар Барьцааны гэрээ-ний зүйл болох гэрээний 2.2.Б-д заасан, гэрээний хавсралт 1-д заасан Б   ХХК-ийн 1,004,140,417 төгрөгийн үнэ бүхий 88 ширхэг машин тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл болон барьцаа хөрөнгө болох Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-14 дугаарт бүртгэлтэй, Төв аймгийн Зуунмод сумын 1-р баг, Номт Манзушир өргөө 1 байр А хэсэг тоотод байршилтай, 521,86 м.кв талбайтай, Худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-12 дугаарт бүртгэлтэй, Төв аймгийн Зуунмод сумын 1-р баг, Номт Манзушир өргөө 1 байр В хэсэг тоотод байршилтай, 502,31 м.кв талбайтай, Худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-1 дугаарт бүртгэлтэй, Төв аймгийн Зуунмод сумын 1-р баг, Номт Манзушир өргөө 1 байр С хэсэг тоотод байршилтай, 502,31 м.кв талбайтай, Худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-1 дугаарт бүртгэлтэй, Төв аймгийн Зуунмод сумын 1-р баг, Номт Манзушир өргөө 1 байр D хэсэг тоотод байршилтай, 521,86 м.кв талбайтай, Худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ТБ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төлсөн 10,025,683 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр төлсөн 70,200 төгрөг, 20120 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр төлсөн 742,831 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б   ХХК-иас 10,838,714 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ТБ ХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ И.АМАРТӨГС