Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 182/ШШ2020/00862

 

2020 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 182/ШШ2020/00862

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэгт оршин суух, Х овогт О. О /УП91041588/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг өөрийн байр, МХС  ХХК /5081092/-д холбогдох

Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.О , түүний өмгөөлөгч Б.Ц , Г.Ч , хариуцагчийн төлөөлөгч Д.У , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Дэлгэрмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие МХС  ХХК-нд 2014 оны 10 дугаар сарын 13-нд хөдөлмөрийн гэрээ байгуулан хуулийн зөвлөхөөр ажиллаж эхэлсэн. 2016 оны 02 дугаар сараас жирэмсний болон амаржсаны амралт болон хүүхэд асрах чөлөө авсан. Хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаандаа дахин жирэмсэн болж 2017 оны 12 дугаар сард хүүгээ төрүүлж дахин хүүхэд асрах чөлөөгөө сунгах хусэлтээ өгч үргэлжлүүлэн чөлөөтөй байж байгаад 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зуйлийн 106.2 дах хэсэгт заасны дагуу ажилдаа орох хүсэлтээ бичгээр өгсөн. 2020 оны 01 дугээр сарын 16-ны өдөр ажилд орох хусэлтийг маань хэрхэн шийдвэрлэсэн талаар асуухад Хуулийн мэргэжилтнээр тушаалын төсөл хянагдаж байгаа гэхдээ Гүйцэтгэх захирал байхгүй тул шийдвэрлээгүй байна гэсэн. Тэгээд 2020 оны 01 дугээр сарын 17-ны өдөр Хүний нөөцийн ажилтантай очиж уулзахад Мэдээлэл холбооны сулжээ ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2020 оны 01 дугээр сарын 17-ны өдрийн Б/17 дугаартай О.О г ажилд эргүүлэн томилох тухай тушаалтай танилцуулсан. Тушаалд намайг Захиргаа, хуулийн хэлтсийн өр, авлага хариуцсан ажилтнаар томилсон байсан. Тэгээд миний бие Захиргаа, хуулийн хэлстийн дарга гэх Н.Т тэй уулзахад чиний өмнө ажиллаж байсан Хуулийн зөвлөх гэх ажлын байр цомхотголд орж байхгүй болсон тул чамайг өр, авлага барагдуулагч гэх албан тушаалд томилсон гэсэн. Миний бие уг тушаалыг зөвшөөрөөгүй, огт ажиллаагүй, шууд шүүхэд хандсан.

Гэтэл Захиргаа, хуулийн хэлтэст Хуулийн ахлах мэргэжилтэн, Хуулийн мэргэжилтэн гэх албан тушаалд ажиллаж байгаа хүмүүс миний өмнөх ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүргийг гүйцэтгэн ажиллаж байгааг бусад ажилтнуудаас мэдсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зуйлийн 35.1.4-т заасны дагуу МХС  ХХК хүүхэд асрах чөлөөтэй байгаа ажилтны ажлын байрыг хэвээр хадгалах үүрэггэй байтал цомхотгол нэрээр харин ч орон тоог нэмэгдүүлж, ажлын байрны нэршлийг өөрчилж байгаад ажлын байрны гүйцэтгэх үүрэг, цалинг бууруулж өөр ажил албан тушаалд бусдыг томилж ажилтныг хохироож байгааг ажлаас халсан буюу өөр ажилд үндэслэлгүй шилжүүлсэн гэж үзэж байна. 2016 оны байгууллагын бүтцээс харахад хуулийн зөвлөх гэсэн орон тоо нь байна, өнөөдөр энэ хуралд оролцож байгаа төлөөлөгч мөн ахлах хуулийн зөвлөх гээд явж байна. Тэгэхлээр хуулийн зөвлөхийн ажлын байр байгаа. Харин өр барагдуулах ажил бүтэц зохион байгуулалтаас харагдахгүй байна. Иймд намайг өмнө ажиллаж байсан МХС  ХХК-ийн хуулийн зөвлөхийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг олгуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  МХС  ХХК нь О.О тай 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан Хуулийн албаны хуулийн зөвлөхөөр томилсон. О.О 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сар хүртэлх хугацаанд хүүхэд асрах чөлөөтэй байсан. Энэ хугацаанд Мэдээлэл холбооны сулжээ ХХК нь Хөдөлмөрийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж нийгмийн даатгалын дэвтэрт нь хуулийн дагуу бичилт хийж, ажлын байрыг нь хадгалж байсан. О.О нь 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр МХС  ХХК-ийн Захиргаанд гэж хаяглан ...миний бие хүүхэд асрах чөлөөтэй байгаа 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр ажилдаа орох хусэлтэй байгаа тул хүсэлтийг хулээн авч шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан. Ажил олгогчийн зүгээс ажилтны хүсэлтийг шийдвэрлэж 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Б/17 дугаар тушаалаар О.О г Ерөнхий удирдлагын газрын Захиргаа, хуулийн хэлтсийн өр, авлага хариуцсан ажилтнаар томилсон.

Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 59/01 дзгээр Бүтэц батлах тухай тогтоолоор МХС  ХХК-ийн зохион байгуулалтын бүтцийг баталсан. Уг бүтцээр О.О гийн ажиллаж байсан Хуулийн алба нь Ерөнхий удирдлагын газрын Захиргаа, хуулийн хэлтэс болон өөрчлөн байгуулагдсан бөгөөд чиг үүрэг нь өөрчлөгдөөгүй. Ажил олгогчийн зүгээс хүүхэд асрах чөлөөтэй байсан ажилтаныхаа нийгмийн даатгалын шимтгэлийг З жил 10 сарын хугацаанд төлсөн байх бөгөөд ажлын байрыг нь хэвээр хадгалсан. Энэ хугацаанд ажилтнуудын цалин хөлс болон хоол, унааны мөнгө тодорхой хэмжээгээр нэмэгдсэн бөгөөд нэхэмжлэлд дурдсан шиг цалинг бууруулсан, өөр албан тушаалд томилсон, эрх зүйн байдлыг нь дордуулсан зүйлгүй болно. Оюунтуяагийн томилсон өр барагдуулах ажлын чиг үүрэг нь хуулийн зөвлөхийн ажлын чиг үүрэгтэй бараг адил бөгөөд нэршил л өөрчлөгдсөн. О.О г өөрийнх нь хүсэлтийн дагуу ажилд нь авсан тушаал нь гарсан, очоод ажиллахад бэлэн байна. Харин цалин хөлсийг зөвшөөрөхгүй, энэ хүн хүүхэд асрах чөлөөтэй байж байгаад ажилдаа орсон, тийм учраас цалин хөлс олгох боломжгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч О.О нь хариуцагч МХС  ХХК-нд холбогдуулж урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасны зарим хэсгийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байх бөгөөд нэхэмжлэгч О.О нь уг нэхэмжлэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2‑т заасан хугацааны дотор буюу 1 сарын дотор шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч тал дээрх нэхэмжлэлийнхээ үндэслэлийг хүүхэд асрах чөлөөтэй байгаа ажилтаны ажил, албан тушаал хэвээр хадгалагдана гэсэн Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийг зөрчиж үндэслэлгүй өөр ажил албан тушаалд томилсныг зөвшөөрөхгүй, миний өмнө ажиллаж байсан хуулийн зөвлөхийн ажил өнөөдрийг хүртэл байгууллагад байгаа гэж тайлбарлав.

 

Хариуцагч тал нэхэмжлэгчийн гаргасан тайлбарыг зөвшөөрөхгүй байх бөгөөд компанийн Хуулийн алба нь Ерөнхий удирдлагын газрын Захиргаа, хуулийн хэлтэс болон өөрчлөн байгуулагдсан тул О.О г хуулийн хэлтсийн өр, авлага хариуцсан ажилтнаар томилсон, энэ ажил нь хуулийн зөвлөхийн ажлын чиг үүрэгтэй адил, нэршил өөрчлөгдсөн л асуудал байгаа, байгууллага хууль зөрчөөгүй гэж мэтгэлцсэн.

 

Нэхэмжлэгч О.О нь хариуцагч МХС  ХХК-тай 2014.10.13-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан хуулийн зөвлөхөөр ажиллаж байгаад 2016.03.01-ний өдрөөс жирэмсний болон амаржсаны амралт авсан, үргэлжлүүлээд 2016.06.20-ны өдрөөс 2016.08.01-ний өдрийг хүртэл хүүхэд асрах чөлөө авсан, тэрээр энэ хугацаанд дахин хүүхэд төрүүлж 2016.08.02-ны өдрөөс 2019.08.01-ний өдрийг хүртэл хүүхэд асрах чөлөөтэй байсан байх бөгөөд байгууллагаас түүний нийгмийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр, зохих журмаар төлж байжээ.

 

Нэхэмжлэгч О.О гийн хүүхэд асрах чөлөөний хугацаа 2019.08.01-ний өдөр дууссан байх бөгөөд тэрээр 2019.12.16-ны өдөр ажилдаа орох хүсэлтийг гаргаж, хариуцагч МХС  ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020.01.17-ны өдрийн Б/17 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 21.1, 24.1, 35.1.4-т заасныг удирдлага болгон нэхэмжлэгч О.О г Ерөнхий удирдлагын газрын Захиргаа, хуулийн хэлтсийн өр, авлага хариуцсан ажилтанаар томилсон байх ба энэ талаар нэхэмжлэгч О.О нь тухайн өдрөө мэдэж, тушаалыг хүлээн авчээ.

 

Дурдсан үйл баримтууд зохигчдын гаргасан тайлбар, 2014.10.13-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, О.О д жирэмсний амралт олгосон гүйцэтгэх захирлын 2016.03.04-ний өдрийн Б/48, хүүхэд асрах чөлөө олгосон 2016.06.27-ны өдрийн Б/133, 2016.08.18-ны өдрийн Б/165 тоот тушаалууд, О.О г ажилд эгүүлэн томилсон гүйцэтгэх захирлын 2020.01.17-ны өдрийн Б/17 тоот тушаал, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, ажилдаа орохыг хүссэн 2019.12.16-ны өдрийн хүсэлт, ажилд томилсон 2015.04.20-ны өдрийн Б/131 тоот гүйцэтгэх захирлын тушаал, нууц хадгалах гэрээ зэрэг баримтуудаар тогтоогдсон.

 

Хариуцагч МХС  ХХК нь нэхэмжлэгч О.О гийн жирэмсний болон амаржсаны, хүүхэд асрах чөлөөтэй байсан 2016.03.01-ний өдрөөс 2019.08.01-ний өдрийг хүртэлх хугацаанд түүний урьд эрхэлж байсан хуулийн зөвлөхийн ажил, албан тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т зааснаар хадгалж байгаад нэхэмжлэгч О.О г ажилдаа орох хүсэлт гаргасан 2019.12.16-ны өдрөөс түүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасны дагуу хуулийн зөвлөхийн ажилд нь эгүүлэн авах үүрэгтэй байсан.

 

Гэтэл хариуцагч МХС  ХХК нь нэхэмжлэгч О.О г урьд эрхэлж байсан хуулийн зөвлөхийн ажилд эгүүлэн авалгүй, харин түүнийг Захиргаа, хуулийн хэлтсийн өр, авлага хариуцсан ажилтанаар томилсон нь хуулийн дээрх заалтуудтай нийцсэнгүй.

 

Учир нь хариуцагч МХС  ХХК-ийн гүйцэтгэх захирал нь байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 2.7 дугаар зүйлийн 2.7.8-д заасан эрхийнхээ хүрээнд ТУЗ-аас баталсан бүтэц, орон тоонд уялдуулан ажилтны албан тушаалыг өөрчлөх, энэ талаар тушаал шийдвэр гаргах эрхтэй байх бөгөөд гүйцэтгэх захирлын 2016.06.08-ны өдрийн А/62 дугаар тушаал, түүний хавсралтаар МХС  ХХК нь Хуулийн албатай, түүнд гурван хуулийн зөвлөх ажиллах орон тоо, бүтэцтэй байсан байна.

 

Хариуцагч МХС  ХХК-ийн ТУЗ-ын Бүтэц батлах тухай 2016.11.09-ний 59/01 дугаар тогтоол, түүний хавсралтаар байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг шинэчилсэн байх бөгөөд Хуулийн алба нь Ерөнхий удирдлагын газрын харьяанд Захиргаа, хуулийн хэлтэс болсон, гүйцэтгэх захирал нь энэхүү ТУЗ-ын тогтоолыг үндэслэн 2016.11.21-ний өдрийн өдрийн А/98 дугаар тушаалаар бүтэц, орон тоо, үйл ажиллагааны чиг үүргийг баталсан, тус тушаалын хавсралтаар Ерөнхий удирдлагын газрын Захиргаа, хуулийн хэлтэст өр, авлага хариуцсан ажилтан гэх орон тоо байхгүй, хуулийн зөвлөх нь нэршлийн хувьд өр, авлага хариуцсан ажилтан болсон гэж харагдахгүй, харин хуулийн зөвлөхийн ажил, албан тушаал хэвээр байгаа нь тогтоогдов.

 

Тодруулбал, хариуцагч МХС  ХХК-ийн бүтэц, орон тоонд хуулийн зөвлөхийн ажил, албан тушаал хэвээр байгаа болох нь хариуцагч МХС  ХХК-ийн хуулийн зөвлөх /хуулийн мэргэжилтэн/ Э.Т , Д.А , Д.У  нарын хөдөлмөрийн гэрээ, түүний хавсралтууд, хариуцагч МХС  ХХК-ийн 2018.02.05-ны өдрийн 05/227 тоот О.О нь компанийн ерөнхий удирдлагын газрын Захиргаа, хуулийн хэлтсийн хуулийн мэргэжилтэн бөгөөд 2019.08.01-ний өдрийг дуустал хүүхэд асрах чөлөөтэй байгаа гэсэн агуулга бүхий албан бичгээр давхар нотлогдсон.

 

Иймд хариуцагч талын гаргасан хуулийн алба байхгүй болж, хуулийн зөвлөх нь нэршлийн хувьд өр, авлага хариуцсан ажилтан болсон, энэ ажлын чиг үүрэг нь хуулийн зөвлөхийн хийж байсан ажлын чиг үүрэгтэй адил, түүнийг ажилд нь авчихсан, ирээд ажиллахад бэлэн байгаа гэх тайлбар няцаагдаж байх бөгөөд хариуцагч талын үндэслэл болгосон нэхэмжлэгч О.О г өр, авлага хариуцсан ажилтнаар томилсон 2020.01.17-ны өдрийн Б/17 тоот тушаал, 2020.01.16-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтууд нэг талын баримтууд байх ба, нэхэмжлэгч О.О гийн хүсэл зориг илэрхийлэгдээгүй, гарын үсэг зурагдаагүй байгаа болно.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар тухайн ажил, албан тушаалын орон тоо нь хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлснээс бусад тохиолдолд нэхэмжлэгч О.О гийн хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ нь хүчинтэй, ажил, албан тушаал ч хэвээр хадгалагдаж байх учиртай тул ажил олгогчийн зүгээс нэхэмжлэгч О.О тай өмнө байгуулсан хөдөлмөрийн гэрээг санаачилгаараа өөрчлөх буюу цуцлах эрхгүй, нөгөө талаас ажилдаа орох хүсэлтээ гаргасан О.О нь урьд эрхэлж байсан хуулийн зөвлөхийн ажилдаа үргэлжлүүлэн ажиллах эрхтэй, уг эрхээ эдлэх нөхцөл боломжийг хариуцагч МХС  ХХК хангаж, түүнийг хуулийн зөвлөхийн ажилд нь үргэлжлүүлэн ажиллуулах ёстой.

 

Гэтэл хариуцагч МХС  ХХК нь хуульд заасан дээрх үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгч О.О г эрхээ эдлэх боломжоор хангаагүй төдийгүй, тус байгууллагын хуулийн зөвлөхийн орон тоо хасагдсан, ажилтны тоо цөөрсөн үйл баримт тогтоогдохгүй, харин ч хуулийн зөвлөх нь нэршлийн хувьд хуулийн мэргэжилтэн болсон гэж үзэх дүгнэлтэд хүргэлээ.

 

Иймд хариуцагч МХС  ХХК нь нэхэмжлэгч О.О г хуулийн зөвлөхийн ажилд нь биш, харин өр, авлага хариуцсан ажилтнаар томилсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар түүнийг өөр ажилд буруу шилжүүлсэн гэх үндэслэлийг бий болгож байх бөгөөд, гүйцэтгэх захирлын 2020.01.17-ны өдрийн Б/17 тоот тушаалын хууль зүйн үндэслэл буюу тушаалд удирдлага болгосон Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4 дэх заалт /хуулийн зөвлөхөөр ажилд авах/-тай түүний шинэ ажил, албан тушаал буюу Өр, авлага хариуцсан ажил нь тохирсонгүй.

 

Тиймээс хариуцагч МХС  ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020.01.17-ны өдрийн Б/17 тоот О.О г ажилд эгүүлэн томилох тухай тушаал нь хууль зүйн үндэслэлгүй байх тул, нэхэмжлэгч О.О г хариуцагч МХС  ХХК-ийн Ерөнхий удирдлагын газрын Захиргаа, хуулийн хэлтэст хуулийн зөвлөх /хуулийн мэргэжилтэн/-ийн ажилд эгүүлэн тогтоож, нэхэмжлэлээс үлдэх ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Учир нь нэхэмжлэгч О.О нь хүүхэд асрах чөлөөтэй байж байгаад гүйцэтгэх захирлын 2020.01.17-ны өдрийн Б/17 тоот тушаалын дагуу Ерөнхий удирдлагын газрын Захиргаа, хуулийн хэлтсийн өр, авлага хариуцсан ажилтнаар хэлбэрийн хувьд томилогдсон байх боловч бодит байдал дээр уг ажлыг огт хийгээгүй, тушаалыг зөвшөөрөхгүй гэж шүүхэд хандсан, тэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 47, 49 дүгээр зүйлд зааснаар цалин хөлс аваагүй байх бөгөөд түүнийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоосноор Хөдөлмөрийн тухай хуулийн 69, 46 дугаар зүйлд заасан үр дагавар үүсэхгүй, цалин хөлсөөр хохирсон гэж үзэхгүй, цалин хөлсийг дагасан нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийх үндэслэл бүрдэхгүй гэж үзсэн болно.

Хариуцагч МХС  ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2007.12.21-ний өдрийн А/178 тоот журам батлах тухай тушаал, түүний хавсралт болох МХС  ХХК-ийн ажилтныг аттестатчиллах журам нь уг маргаанд хамааралгүй байх бөгөөд энэ талаарх хариуцагч талын гаргасан О.О нь эхлээд ажиллаж байгаад дараа нь шалгалт өгч зэргээ дээшлүүлэх, мэргэжилтэн болох боломжтой гэх тайлбар үндэслэлгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.2, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.պ 128 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч О.О г хариуцагч МХС  ХХК-ийн Ерөнхий удирдлагын газрын Захиргаа, хуулийн хэлтэст хуулийн зөвлөх /хуулийн мэргэжилтэн/-ийн ажилд эгүүлэн тогтоож, нэхэмжлэлээс үлдэх ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч О.О гийн нэхэмжлэл нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагч МХС  ХХК-иас 70,200 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  Т.ЭНХТУЯА