Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 276

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2020/00222/И

...аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ... аймаг, ... сум, ... багт байрлах ... ХХК-ийн ... салбарын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: ... газрын харьяа ...аймаг дахь ...дугаар нээлттэй хорих ангид холбогдох

 

...ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулахыг хүссэн гомдлын шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С-, Б.Э-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гомдол гаргагч ...ны ХХК-ийн ... салбарын Д.З-, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О- нар шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ... оны .. дүгээр сарын ...-ны өдрийн ... дугаар шийдвэр, ...аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 169 дүгээр магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны ... тогтоолоор ...ны ... салбар, хариуцагч ... ХХК-ийн хооронд байгуулсан зээлийн гэрээг цуцалж, хариуцагч ... ХХК-аас .... төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж болох ... төгрөгийн хамт гаргуулан ...ны ... салбарт олгохоор, хариуцагч нар нь төлбөрөө сайн дураар эс төлбөл барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг ...аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж тогтоосон ба дээрх тогтоолд албадан гүйцэтгэх ажиллагааг явуулахаар хүсэлт гарган хүргүүлж хариуцсан тойргийн ... С.С- битүүмжлэн хураан авч, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнийн санал талуудаас авахад ... ХХК нь барьцааны хөрөнгийн доод үнийн саналаа 1 тэрбум 80,0 сая төгрөг, манай банк ...улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх барьцааны хөрөнгийг 62 000 000 төгрөгөөр, ...улсын бүртгэлийн дугаартай 20 жилийн хугацаатай эзэмшлийн газрыг ... төгрөгөөр, ...улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийг ... төгрөгөөр нийт ... төгрөгөөр үнийн саналаа тус тус хүргүүлсэн ба талуудын үнийн санал зөрөлдсөн тул ...ХХК-ийг хөрөнгийн үнэлгээгээр томилж, 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ... төгрөгөөр үнэлж үнэлгээний тайланг хүргүүлсэн байна.

2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр ... С.С- үнэлгээний тайлантай танилцуулсан бөгөөд ...ХХК нь барьцааны хөрөнгүүдийг үнэлэхдээ дээрх газар нь дулаанд холбогдох боломжтой газар байна гэж үнэлсэн байгаа нь зах зээлийн өнөөгийн ханшид нийцэхгүй хэт өндөр үнээр үнэлэгдсэн байна гэж үзээд энэхүү гомдлыг гаргаж байна. ...ХХК-ийн 2019 оны 12-р сарын 31-ний өдрийн ... ХХК-ийн манай барьцааны хөрөнгө үнэлсэн үнэлгээний тайлантай танилцаад ямар хуулийн заалт баримталсныг хайгаад олоогүй. Тухайн хуулийн заалтуудаа бичсэн боловч зөрүүтэй байсан. Жишээ нь: ... борлуулалтын өртөг гээд тухайн объекттой ашигтай чанараараа ижил төстэй шинэ объектыг зах зээлд өнөөдөр байгаа материал болон загвараар бүтээхэд гарах зардлыг тооцоолсон төсөөлөл байна гэж байгаа. Гэтэл түүн дээр ...аймгийн хэмжээнд хөдөө аж ахуйн зориулалттай объектыг ингэж үнэлнэ гэсэн албан ёсны зүйл байхгүй. 2008 оны 182 дугаар тогтоолд зөвхөн газар үнэлэх гэж байгаа, тухайн газрыг үнэлэхдээ хөдөө аж ахуйн зориулалттай газрыг ... сая төгрөгөөр үнэлнэ гэсэн байгаа. Үүн дээр эзэмшлийн газар гэсэн үг үсэг байхгүй. Тэгтэл тухайн газрыг 180 сая төгрөгөөр үнэлсэн байдаг. Мөн Орон нутагт үл хөдлөх хөрөнгийн зах зээл төлөвшилгүй учир арилжаа худалдааны мэдээлэл хомс зах зээлийн шууд баталгаа хязгаарлагдмал буюу боломжгүй байгааг харгалзан бид үнэ цэнийн суурыг элэгдэл тооцсон борлуулалтад өнөөдрийн өртгөөр авсан.  Гэсэн атлаа зах зээл төлөвшөөгүй ямар нэгэн гаргалгаа байдаггүй. Тийм учраас манайх хэтэрхий өндөр үнэлсэн гэж үзэж байгаа. Дээрх газар нь дулаанд холбогдох боломжтой газар байна гэж ирээдүйд болох, болоогүй зүйлийг боломжтой гэж үнэлсэн байдаг. Тухайн зээлийг олгохдоо батлан даалтын сан гэж 60 хувийг төр даасан. Өнөөгийн үнэлгээн дээр авч үзвэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар талуудын харилцан тохиролцсон эсвэл шинжээчийн тогтоосон, шинжээчийн үнэлгээ буюу эсвэл харилцан тохиролцсон үнэлгээгээр манайд санал болгоно гэж байгаа. Тэгэхээр манайх үндсэндээ зөрүү мөнгө төлөх гээд байгаа гэжээ.

 

Хариуцагч ... газрын харьяа ...аймаг дахь ...дугаар нээлттэй хорих ангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ахлах ... Б.Б-, ... С.С-, Б.Э- нар нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ний өдрийн  … дугаар шийдвэр, ...- Уул аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын13-ны өдрийн ... дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн ...  дугаар тогтоолоор ...ХХК-аас ... төгрөг гаргуулж ...ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч ...ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул шүүхийн шийдвэрт үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан. Төлбөр төлөгч ...ХХК-ийн өмчлөлийн ...аймаг, ... сумын ... багт байрлах эрхийн улсын бүртгэлийн ...дугаартай, ... мкв талбайтай, тахианы аж ахуйн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, ...аймаг ... сум ... баг .... уулын ард байрлах нэгж талбарын ... дугаартай, ... га талбайтай ..., .., туслах аж ахуйн зориулалттай газар, төлбөр төлөгч Б.Б-гийн өмчлөлийн ...аймаг ... сум ... баг, .... уулын ард байрлалтай эрхийн улсын бүртгэлийн ...дугаартай, ... мкв талбайтай хүлэмжийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн ... дугаартай тогтоолоор хураан авч, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу талуудаас үнийн санал авах ажлыг зохион байгуулахад төлбөр төлөгч ...ХХК албадан дуудлага худалдааны үнийг .... төгрөгөөр, төлбөр авагч ...ХХК .... төгрөгөөр тус тус үнэлж, талууд үнийг харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн .... тоот тогтоолоор ...ХХК-ийг шинжээчээр томилсон. ...ХХК нь дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг 932.200.000 төгрөгөөр тогтоож, 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр үнэлгээний тайлан ирүүлснийг талуудад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т “... хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө" гэж заасны дагуу 2020 оны 01 дүгээр сарын 08-ний өдөр талуудад мэдэгдэн тэмдэглэл хөтлөн гарын үсэг зуруулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ... ХХК-ийн ... салбар нь хариуцагч ... газрын харьяа ...аймаг дахь ...дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан ...ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулахыг хүссэн гомдлын шаардлага гаргасан байна.

Хариуцагч ...аймаг дахь ...дугаар нээлттэй хорих анги нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа болно.

...аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн ... дугаартай шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч ... ХХК-ийн ... салбар, хариуцагч ... ХХК-ийн хооронд байгуулсан зээлийн гэрээг цуцалж, хариуцагч ... ХХК-аас ... төгрөг гаргуулж нэхэмжлэгч ... ХХК-ийн ... салбарт олгож, хариуцагч Б.Б-, Зээлийн батлан даалтын санд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч нар нь сайн дураар зээлийн төлбөрийг эс төлбөл барьцаа үл хөдлөх эд хөрөнгө болох Улсын бүртгэлийн ... тоот гэрчилгээтэй ...дугаартай, ...аймаг ... сум, ... баг хаягт байршилтай ... талбайтай ...ХХК өмчлөлийн .. аж ахуйн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Улсын бүртгэлийн .. тоот гэрчилгээний дугаартай, Нэгж  талбарын 80310316 дугаартай ...аймаг ... сум, .... баг, ... уулын ард байрлалтай ..га ...ХХК-ийн өмчлөлийн газрыг ... тоот ипотекийн гэрээгээр ...ХХК, Улсын бүртгэлийн ...тоот гэрчилгээтэй,...дугаартай, ...аймаг, ... сум, 1 дүгээр баг, ... уулын ард байрлалтай ...  талбайтай Б.Б-гийн өмчлөлийн газрыг албадан дуудлага худалдаагаар зарж борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг ...аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг хариуцагчийн гомдлоор ...аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн .. дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, мөн хариуцагчийн гомдлоор Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн ... дугаартай тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болсон байна. /хх-ийн 61-75/,

Дээрх тогтоолыг ... ХХК-ийн ... салбарын хүсэлтээр тус шүүхийн шүүгчийн 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн ... дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, ... дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэний дагуу 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үүсгэх тухай тогтоол гарсан байна./хх-ийн 58-60, 75/,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн ... дугаартай шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн .... дугаартай ...ийн мэдэгдэх хуудас, барьцаа хөрөнгө битүүмжлэх ажиллагааны ...ийн тэмдэглэл, 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Эд хөрөнгө хураах тогтоол зэргийг төлбөр авагч, төлбөр төлөгч нарт тухай бүрт танилцуулж тэмдэглэл үйлдсэн байна.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч ... ХХК-ийн захирал Б.Б-гийн гаргасан барьцаа хөрөнгийн зах зээлийн үнийг .. төгрөгөөр үнэлсэн үнийн санал, төлбөр авагч ... ХХК-ийн ... салбарын гаргасан .... төгрөгөөр үнэлсэн үнийн санал зэргийг үндэслэн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн ... дугаартай Шинжээч томилох тухай тогтоол гарч ...ХХК-ийг шинжээчээр томилсон байна.

...ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Үнэлгээний тайлангаар үнэлгээнд хамрагдсан барьцаа хөрөнгийн зах зээлийн нийт үнэ цэнийг ... төгрөгөөр үнэлсэн байх бөгөөд үнэлгээний тайланг ...аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2020 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч төлбөр төлөгч Б.Б-д 2020 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр, төлбөр авагчийн төлөөлөгч О.О-ад 2020 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр тус тус танилцуулж, ...ийн тэмдэглэл үйлдсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д ... төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн, барьцаалагдсан, хураагдсан хөрөнгийг гүйцэтгэх баримт бичгийн шаардлагын гүйцэтгэлд суутгах бол тухайн хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан, хурааснаас хойш 1 сарын дотор түүний чанар, эрэлт, элэгдлийн байдал болон хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө, 55.2.Дараах хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ, 55.2.2-т үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө, 55.3-д ... хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө гэсэн хуулийн шаардлагыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч ... ХХК-ийн ... салбар нь шинжээчийн дүгнэлттэй 2020 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр танилцаж, 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр шүүхэд гомдол гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо 55.3-д заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэсэн хуулийн шаардлагыг зөрчсөн байна.

Иймд нэхэмжлэгч шүүхэд гомдол гаргах хуулийн хугацааг хэтрүүлсэн, барьцаа хөрөнгийг хэт өндөр үнээр үнэлсэн гэж гомдол гаргасан боловч ямар үндэслэлээр хэт өндөр үнэлсэн талаар тодорхойгүй, энэ талаар нотлох баримт ирүүлээгүй байна.

Иймд ... ХХК-ийн ... салбарын нэхэмжлэлтэй ... газрын харьяа ...аймаг дахь ...дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан гаргасан ...ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулахыг хүссэн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар 122.4-д тус тус заасныг баримтлан гомдол гаргагч ... ХХК-ийн ... салбарын ... газрын харьяа ...аймаг дахь ...дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан гаргасан ...ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулахыг хүссэн гомдлын шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ...аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.    

 

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.АЛТАНТУЯА