Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 321

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2020/00016/и

...аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.А- даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ... аймаг, ... сум, .. баг, ... ... төвийн ... давхар, .. тоотод байрлах ... ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: ...аймаг, ... сум, ...баг, ... хороолол, ... байр, ... тоотод оршин суух, /утас .., /... регистрийн дугаартай/, ... овогт Д-гийн А,

Хариуцагч: ...аймаг, ... сум, ...баг, ... хороолол, ... байр, ... тоотод оршин суух, /утас .../, /... регистрийн дугаартай/, ... овогт Б-гийн Т,

Хариуцагч: ...аймаг, ... сум, ...баг, ... хороолол, ... байр, ... тоотод оршин суух, /утас .../, /... регистрийн дугаартай/, ... овогт О-ын Т нарт холбогдох

 

Зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт ... төгрөг гаргуулах,

 

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн  төлөөлөгч Д.А- нь 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн ... тоот Барьцаат зээлийн гэрээг ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бусад тооцуулах,

2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн ... тоот Барьцаат зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгохыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.Ч-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цэдэндамбаа, хариуцагч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А-, түүний өмгөөлөгч Д.Номин-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ... ББСБ-ын захирал Ш.Ч-, түүний өмгөөлөгч Б.Цэдэндамбаа нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай байгууллага нь ... тоот регистрийн дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээтэй, Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2012 оны 1... сарын 28-ны өдрийн ... дүгээр тогтоолоор банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагааг хугацаагүй явуулах тусгай зөвшөөрөлтэй Банк бус санхүүгийн байгууллага юм. Зээлдэгч Д.А-, хамтран зээл хариуцагч Б.Т- нар нь манай байгууллагаас 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр ... тоот регистрийн дугаартай, О овогтой Т-ийн өмчлөлийн ... улсын бүртгэлийн дугаар бүхий ...аймаг, ... сум, ... баг, ... дугаар ангийн туслах аж ахуй 00 тоот хаягтай 219.2 м.кв талбай бүхий үнээний фермийн зориулалттай байрыг, ... дугаар бүхий талбарын дугаартай, ...  тоот гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалттай эзэмших эрхтэй газрын хамт /үл хөдлөх хөрөнгийг/ барьцаалан ... тоот баталгаат ипотекийн гэрээ болон барьцаат зээлийн гэрээ байгуулан гэрээний дагуу ... төгрөгийн зээлийг өөрийн бизнесийн эргэлтийн хөрөнгийн зориулалтаар, сарын ... хувийн хүүтэй, ... сарын хугацаатай бизнесийн эргэлтийн хөрөнгийн зориулалтаар ... төгрөгийн зээл авсан. Мөн зээлдэгч Д.А-, хамтран зээл хариуцагч Б.Т- нар нь тус ББСБ-аас 206 оны 05 дугаар сарын 31-ний өдөр дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалан ... тоот Баталгаат ипотекийн гэрээ болон барьцаат зээлийн гэрээ байгуулан гэрээний дагуу 5 000 000 төгрөгийн зээлийг өөрийн бизнесийн эргэлтийн хөрөнгийн зориулалтаар сарын 5,0 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, бизнесийн эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 5,0 сая төгрөгийн зээл авсан. Баталгаат ипотекийн болон зээлийн гэрээг нотариатаар баталгаажуулж, Ипотекийнг гэрээг Улсын бүртгэлийн газар бүртгүүлсэн болно. 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн ... тоот Барьцаат зээлийн гэрээний хавсралт №01-ээр баталсан эргэн төлөлтийн хуваарийн дагуу ... төгрөгийн зээлээс 2016.6.15-ны өдөр ... төгрөг, 2016.08.26-ны өдөр ... төгрөг, 2019.9.12-ны өдөр ... төгрөг, 2019.09.29-ний өдөр ... төгрөг, 2016.11.16-ны өдөр ... төгрөг, 2016.12.22-ны өдөр ... төгрөг, 20....01.31-ний өдөр ... төгрөг, 20....05.01-ний өдөр ... төгрөг, 20....05.31-ний өдөр 100 000 төгрөг, 20....6.30-ны өдөр 100 000 төгрөг, бүгд ... төгрөгийн зээлийн хүү, алдангид төлж, зээлээс нэг ч төгрөг төлөөгүй байна. Энэ зээлийн үлдэгдэл ... төгрөг хэвээрээ байна.

 

2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн ... тоот Барьцаат зээлийн гэрээний хавсралт ...-ээр баталсан зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу ... төгрөгийн зээлээс 2016.6.30-ны өдөр ... төгрөг, 20....02.27-ны өдөр 100 000 төгрөг, 2018.11.12-ны өдөр ... төгрөг, 2018.12.31-ний өдөр ... төгрөг, бүгд ... төгрөгийн зээл, зээлийн хүү, алдангид төлсөн байна. Энэ зээлийн үлдэгдэл .. төгрөг байна. Энэ 2 зээлээс 2019 оноос хой зээлийн төлбөр төлөгдөөгүй зээлдэгч Д.А-гийн бизнесийн үйл ажиллагааг доголдож бизнесийн орлого багасаж зээл төлөхөд хүндрэл учирч байсныгаа бидэнд мэдэгдэж байсан. 2018 оноос хойш ...-ийн болон ... төслийн зээл хөөцөлдөж байна, та хүлээж бай гэсээр өдий хүргээд байна. Одоо зээл нь бүтэхгүй, зээлээ төлж чадахгүйд хүрч, танай шүүхэд хандаж байна. Одоо энэ 2 зээл нь муу зээлийн ангилалд шилжсэн байна. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т зааснаар зээлийг Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэсэн заалтын дагуу Д.А- болон хамтран зээл хариуцагч Б.Т- зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцсон. ... төгрөгийн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний тооцоолол:

2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр авсан .. төгрөгийн өдрийн зээлийн хүү ... төгрөг зээл авснаас хойш 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүртэл ... хоног ... төгрөгийн зээлийн хүүнээс төлсөн ... төгрөгийн хүүг хасахад .. төгрөгийн хуримтлагдсан зээлийн хүү үлдэж байна. Хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү тооцоход ... төгрөг, бүгд ... төгрөг төлөх тооцоо гарч байна. Нэмэгдүүлсэн хүүний төлбөрийг тохирч болно.

Ингээд зээлдэгч Д.А-, хамтран зээл хариуцагч Б.Т- нараас хоёр зээлийг нийлүүлэн төлөгдөөгүй зээлийн үлдэгдэл ... төгрөг, зээлийн хүү ... төгрөг, нэмэгдүүлсэн хүү ... төгрөг, бүгд ... төгрөгийг хариуцагчаар төлүүлэх нэхэмжлэл гаргаж байна.  

Зээлдэгч Д.А-, хамтран зээл хариуцагч Б.Т- нараас үндсэн зээлийн үлдэгдэл ... төгрөг, зээлийн хүү ... төгрөг, нэмэгдүүлсэн хүү ... төгрөг, бүгд .. төгрөгийн зээлийн төлбөр төлүүлэх шийдвэр гаргаж өгнө үү.

Хэрэв дээрх зээлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд зээлийн барьцаанд тавьсан ... регистрийн дугаартай О-ын Т-ийн өмчлөлийн ... улсын бүртгэлийн дугаар бүхий ...аймаг, ... сум, ... баг,... дугаар ангийн туслах аж ахуй ... тоот хаягтай ... м.кв талбай бүхий үнээний фермийн зориулалттай байрыг, ... дугаар бүхий талбарын дугаартай, ... тоот гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалттай эзэмших эрхтэй газрын хамт уг үл хөдлөх хөрөнгийн үнээр нэхэмжлэлийн 1 шаардлагыг хангуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А-, түүний өмгөөлөгч Д.Номин-Эрдэнэ шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасн тайлбартаа:

Бодит байдал дээр 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 10 000 000 төгрөгийн зээл авсан зүйл огт байхгүй юм. Харин 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр ... дугаартай Барьцаат зээлийн гэрээ байуулж, ... төгрөг сарын 5 хувийн хүүтэйгээр 12 сарын хугацаатай авсан. Үүний төлөлтийг тухай бүр нь чадахаараа л төлж явсан боловч ... ББСБ нь уг төлөлтийг зөвхөн хүүнд тооцон суутгаж явсан үндсэн төлөлтөөс маань огт хасагдахгүй байсан. Ингээд жилийн дараа ББСБ-ын захирал Ш.Ч- дуудаж хугацаандаа зээлээ төлөөгүй гэж загнасан. Тэгээд ... манайх хүү багатай төслийн зээл өгч байгаа, хүүг чинь багасгаж 2,5 хувь болгоё, хүү багасаж байгаа учраас шинээр гэрээнд гарын үсэг зур ... гээд миний 2015 онд авсан зээлийг хаасан мэт болгоод дахин 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр ... дугаартай барьцаат зээлийн гэрээнд болон мөн өдрийн баталгаат ипотекийн гэрээнд тус тус гарын үсэг зуруулсан. Тухайн үед зээлийг хугацаанд нь төлж дуусгаж чадаагүйдээ айж эмээгээд мөн хүү нь багасаж байна гэж ойлгоод гарын үсэг зурсан. 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр ... дугаартай барьцаат зээлийн гэрээний хүү нь хуримтлагдаж нэмэгдүүлсэн хүү тооцсоор яваад .. төгрөг болсон байна гэж Ш.Ч- захирал хэлээд ... манайх чамаас болж алдагдалд орох ёсгүй учраас хуримтлагдсан хүү ... төгрөгт чинь банкны зээлийн хүү тооцно гээд 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр ... дугаартай барьцаат зээлийн гэрээнд ... төгрөг зээлдүүлсэн мэтээр хуурамж гэрээ байгуулж гарын үсэг зуруулсан. Харин бодит байдал дээр энэ .. төгрөг зээлдүүлсэн мэтээр хуурамж гэрээ байгуулж гарын үсэг зуруулсан. Энэ .. төгрөгийн зээлийг авсан асуудал огт байхгүй юм.

 

2015 онд би ... ББСБ ХХК-ийн захирал Ш.Ч-ээс нэг л удаа .. төгрөгийн зээл авснаас биш өөрөөр бол зээл огт авч байгаагүй. Зээл авсныхаа дараа чадлаараа л төлж байсан. Хугацаа хэтрүүллээ гэж захирал намайг их загнаж дарамталдаг байсан. Тухайн үед хөөцөлдөж байсан ажил маань бүтэж муутай болж санхүүгийн боломжгүй байдал үүсч эхлэхэд би Ш.Ч- захиралд энэ тухайгаа уулзах бүртээ л хэлж байсан. Энэ байгууллагын зээлийн асуудлаас болоод биднийг Монгол банкны найдваргүй зээлдэгчийн ангилал руу оруулсан байсан. 20... оны зун 7 сарын сүүл 8 сарын эхээр энэ байгууллагын зээлийг төлөх зорилгоор өөр бага хүүтэй зээл хөөцөлдөж, Ш.Ч- захирлаас миний найдваргүй зээлдэгч болсон асуудлыг шийдээд өгөөч, тэгээд би зээл аваад таны зээлийг төлье гэж бүтэн 7 хоног араас нь гуйж явсан боловч ... зээлээ хаагаад ав гээд огт хөдлөөгүй. Хэрэв тэр үед Ш.Ч- захирал надад боломж олгосон бол өдийд миний зээл ийм дааж давшгүй өндөр хэмжээтэй болохгүй байх байсан.

2018 онд жижиг дунд үйлдвэрлэлийн төсөлд оролцохоор төсөл бичиж, төсөл маань дэмжигдсэн боловч мөн л дээрх найдваргүй зээлдэгчийн ангилалд шилжсэнээс болоод төслийн маань санхүүжилт орж ирээгүй. Тухайн үед би ийм төсөл хөөцөлдөж байна, та намайг энэ найдваргүй, чанаргүй зээлдэгчээс хасаад өгөөч гэж мөн л удаа дараа гуйсан боловч татгалзаж байсан. Ер нь энэ зээлээс болоод миний амьдрал өөдөө өндийх, үйл ажиллагаа эрхлэх, санхүүгийн хувьд чадавхтай болж босох боломж огт олдоогүй. 2019 оны 11 сард Ш.Ч- захиралтай уулзаж, ... би ийм өндөр хүүтэй хүүгээс хүү бодогддог зээлийг төлж дийлэхгүй ээ, та ядаж хүүгээ зогсоогооч ээ, болохгүй бол намайг шүүхэд өгчих өө гэж хүртэл хэлсэн. Гэтэл Ш.Ч- захирал ... би чамайг шүүхэд өгсөн ч гэсэн чи надтай дахиад зээлийн гэрээ хий, тэгээд сар бүр надад үнийн дүнгийн 1 хувиар тооцож хүү өгч бай. Энэ чиний хариуцлага, би дахиж хүүгүй хохирмооргүй байна, тийм болохоор чи гэрээ хийх хэрэгтэй гээд шаардаад байсан. Тухайн үед би найз Тунгалагтай хамт очсон байсан, Тунгалаг уг захирлын шаардлагыг сонсож байгаад намайг ... чи гэрийнхэнтэйгээ ярилцаж байж шийд гээд аваад гарсан. Үүнээс хойш захирал Ш.Ч- над руу хэд хэд залгаж ... захирал нь чамд хатуурхсан байна, чи хүрээд ир, үнийн дүнгээ тохирч байж шүүхэд өгье гэх зэргээр дуудсан боловч уулзах бүртээ шаардангуй харьцаж, миний мэдэх мэдэхгүй зүйл дээр гарын үсэг зуруулдаг болохоор би айгаад очиж чадаагүй. Анх 10 сая төгрөгийн зээл авч, тодорхой хэмжээгээр төлж байсан ч одоо надаас анх авсан дүнгээс бараг 4 дахин их мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ийм их хэмжээний хүү төлж бид яаж амьдрах юм бэ гэв.

 

Хариуцагч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А- нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Д.А-, Б.Т- бид анх буюу нэг л удаа ... ББСБ-аас 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр ... дугаартай Барьцаат зээлийн гэрээ байгуулж ... төгрөг сарын ... хувийн хүүтэйгээр ... сарын хугацааатай зээл авсан. Энэ гэрээний үүрэгтэй холбоотойгоор мөн өдөр буюу 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр ... тоот Баталгаат ипотекийн гэрээ байгуулсан. Зээлийнхээ төлөлтийг тухай бүр нь чадахаараа л төлж явсан боловч ... ББСБ нь уг төлөлтийг зөвхөн хүүнд тооцож суутгаж явсаар үндсэн төлөлтөөсмаань огт хасагдахгүй байсан. Ингээд жилийн дараа ББСБ-ын захирал Ш.Ч- дуудаж хугацаандаа зээлээ төлөөгүй гэж загнасан. Тэгээд ... манайх хүү багатай төслийн зээл өгч байгаа, хүүг чинь багасгаж 2,5 хувь болгоё, хүү багасаж байгаа учраас шинээр гэрээнд гарын үсэг зур ... гээд миний 2015 онд авсан зээлийг хаасан мэт болгоод дахин 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр ... дугаартай барьцаат зээлийн гэрээнд болон мөн өдрийн баталгаат ипотекийн гэрээнд тус тус гарын үсэг зуруулсан. Тухайн үед зээлийг хугацаанд нь төлж дуусгаж чадаагүйдээ айж эмээгээд мөн хүү нь багасаж байна гэж ойлгоод гарын үсэг зурсан.

Бодит байдал дээр 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 10 сая төгрөгийн зээл авсан зүйл огт байхгүй, харин 2015 онд авсан зээлийн хүү 10 хувийг багасаж 5 хувийн хүү болгож байна гэж ойлгож баярлаад төөрөгдсөний улмаас гэрээнд гарын үсэг зурсан юм. Иймд 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн ... тоот Барьцаат зээлийн гэрээ нь хэлцэл хийгч этгээд хэлцэл хийхдээ хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг зөвшөөрөн хийсэн, хүссэн хэлцлийнхээ агуулгыг эндүүрсэн тул Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1, 58.2.2-т зааснаар ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү. 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр ... дугаартай Барьцаат зээлийн гэрээний хүү нь хуримтлагдаж нэмэгдүүлсэн хүү, алданги тооцоод нийт 5 сая төгрөг болсон байна гэж Ш.Ч- захирал хэлээд ... манайх чамаас болж алдагдалд орох ёсгүй учраас хуримтлагдсан хүү 5 сая төгрөгт чинь банкны зээлийн хүү тооцно гээд сарын 10 хувийн хүүтэйгээр мөн өдрөө буюу 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр ... дугаартай Барьцаат зээлийн гэрээнд 5 сая төгрөг зээлдүүлсэн мэтээр хуурамч гэрээ байгуулж, гарын үсэг зуруулсан. Мөн захирал Ш.Ч- нь уг мөнгийг бэлнээр буюу кассаас олгосон мэтээр дүр үзүүлж баримт бүрдүүлж авсан.

Иргэний хуулийн 45... зүйлийн 451.1-д заасныг зөрчсөн. Иймд 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн ... дугаартай Барьцаат зээлийн гэрээгээр зээлдүүлэгч 5 сая төгрөгийн зээл олгох, зээлдэгч бид 5 сая төгрөгийн зээл авах хүсэл зориг хэн хэнд маань байгаагүй. 5 сая төгрөгийг бидэнд бэлнээр өгөөгүй хууль зөрчсөн, хуримтлагдсан хүү гэж тайлбарласан 5 сая төгрөгийг зээл олгож байгаа мэтээр дүр үзүүлж хэлцэл хийж биднийг маш их хэмжээний өрөнд оруулаад байна. Өөрөөр хэлбэл хүүгээс хүү тооцож байгаа гэрээ юм. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-т зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч ... ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Ч- нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа:

Сөрөг нэхэмжлэл гаргасан Д.А-, Б.Т-, О.Төгөлдөр нарын сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагад Иймд 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн ... дугаартай Барьцаат зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 45... зүйлд заасны дагуу зээлдэгч Д.А-, Б.Т- нар нь ямар нэгэн шахалт шаардлагагүйгээр өөрсдөө хүү багатай зээл хүссэн учраас .. төгрөгийн зээлийг олгосон. Зээлдэгч Д.А-, Б.Т- нарыг төөрөгдүүлсэн зүйл байхгүй. Зээлдэгч Д.А-д ашигтайгаар 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн ... дугаартай Барьцаат зээлийн гэрээг 2.5 хувийн хүүтэй олгосон. Уг төслийн зээлийн дээд хэмжээ 10 сая төгрөг байсан учраас 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр ... дугаартай Барьцаат зээлийн гэрээгээр 5 сая төгрөгийг 5 хувийн хүүтэй олгосон.

Манай байгууллага нь 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр бэлнээр 10 сая төгрөг мөн өдөр 5 сая төгрөг нийт .. сая төгрөг зээлдэгч Д.А-д олгосон. Зээлдэгчийн хүлээн авсан зарлагын баримт, гарын үсэг хавтаст хэрэгт байгаа болно. Харин зээлдэгч Д.А- хэлэхдээ ... би сарын .. хувийн хүүтэй 2015 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн .. тоот Барьцаат зээлийн гэрээгээр ... төгрөг авсан гэдэг. Энэ ... төгрөгийн үндсэн төлбөрт ... төгрөг, зээлийн хүүнд ... төгрөг, нэмэгдүүлсэн хүү ... төгрөг, нийт ... төгрөгийг зээлдэгч Д.А- орлогын баримтаар төлсөн нь тогтоогдож байгаа юм. Д.А- өөрөө хүсч 2.5 хувийн хүүтэй зээл авчхаад сарын 5 хувийн хүүтэй урьд нь авсан зээлээ эргүүлэн төлчхөөд одоо болохоор зээл аваагүй мэтээр ярьж байгаа нь үндэслэлгүй байна гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ... ББСБ ХХК нь хариуцагч Д.А-, Б.Т-, О.Төгөлдөр нарт холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл ... төгрөг, зээлийн хүү .. төгрөг, нэмэгдүүлсэн хүү .. төгрөг нийт 37 .. төгрөг гаргуулах, хариуцагч нар нь 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн ... тоот Барьцаат зээлийн гэрээг ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бусад тооцуулах, 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн ... тоот Барьцаат зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгохыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.

 

Хариуцагч нар нь 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн ..., ... тоот зээлийн гэрээний дагуу мөнгө аваагүй, өмнө нь 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн ... тоот гэрээний дагуу 10 сая төгрөг авсан зээлийн хүүг бууруулж, хугацааг уртасгаж өгнө гэсэн тохиролцооны дагуу гэрээнд гарын үсэг зуруулсан тул дээрх гэрээ нь ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн гэрээ, анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл, энэ 2 гэрээний дагуу нэг ч төгрөг аваагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж, дээрх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлийг зээлдэгч нар нь 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн ... тоот Барьцаат зээлийн гэрээ байгуулан 10 сая төгрөгийг, 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн ... тоот Барьцаат зээлийн гэрээ байгуулан 5 сая төгрөгийг тус тус авсан боловч зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн төлбөр төлөөгүй хугацаа хэтрүүлсэн. Зээлийн төлбөр шаардаж мэдэгдэл хүргүүлж байсан боловч үүргээ биелүүлээгүй гэрээний хугацаа дууссан, .. сая төгрөгийн зээлээс .. төгрөгийг зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд төлсөн, одоо үлдэгдэл .. сая төгрөг, зээлийн хүү ... төгрөг, хуримтлагдсан хүүд ... төгрөг нийт ... төгрөг, .. сая төгрөгийн зээлээс ... төгрөгийг төлсөн, одоо үлдэгдэл үндсэн зээл .. төгрөг, хүү ... төгрөг, нэмэгдүүлсэн хүү ... төгрөг бүгд .. төгрөг болно. .. зээлийн үлдэгдэл нийлээд .. төгрөг гэжээ.

 

Нэхэмжлэгчийн нотлох баримтаар ирүүлсэн 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн ... тоот .. ББСБ ХХК, Д.А-, Б.Т- нарын хооронд байгуулсан Барьцаат зээлийн гэрээгээр 10 сая төгрөгийг, 18 сарын хугацаатай, сарын 2,5 хувийн хүүтэй, бизнесийн эргэлтийн хөрөнгийн зориулалтаар олгохоор байгуулж, зээлийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхөөр талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Мөн талуудын хооронд байгуулсан 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн ... тоот гэрээгээр 5 сая төгрөгийг, 12 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй, бизнесийн эргэлтийн хөрөнгийн зориулалтаар олгож, зээлийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхөөр байгуулсан байна. /хх-ийн 11-.../

Дээрх зээлийн гэрээнүүдийн дагуу О.Т түүний өмчлөлийн ...аймгийн ... сумын 1-р багт байрлалтай, .. м.кв талбайтай, ... фермийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Баталгаат ипотекийн гэрээ байгуулан барьцаалж, барьцаа хөрөнгийг 2016 оны 6 дугаар сарын 02ны өдөр ...аймгийн Улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн байна. /хх-ийн 7-8, 18/

Нэхэмжлэгч нь зээлийн төлбөр 10 сая төгрөгийг 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр ... ББСБ ХХК-ийн кассын зарлагын ... дугаартай ордероор, 5 сая төгрөгийг кассын зарлагын 44 дугаартай ордероор бэлнээр Д.А-д олгосон талаар кассын орлогын 84 дугаартай ордероор зээлийн шимтгэлийн хураамж 105 000 төгрөг, кассын орлогын 83 дугаартай ордероор зээлийн шимтгэлийн хураамж 50 000 төгрөгийг тус тус суутгасан баримт ирүүлсэн байна.

 

Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн зээлийн гэрээний дагуу .. сая төгрөгийн зээлийг авсан, зээлийн төлбөрт нийт ... төгрөг төлсөн, зээлийн төлбөрийг графикийн дагуу төлж чадаагүй, хугацаа хэтрүүлсэн тул нэхэмжлэгч талаас удаа дараа ирж уулзаж байсан, зээлийн хүү, зээлийн хугацааг бууруулна гэж тохиролцсон тул энэ тохиролцооны дагуу би гэрээнд гарын үсэг зурсан боловч би нэг ч төгрөг аваагүй, 2016 оны .. сая төгрөгийн зээлийн гэрээ нь ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн гэрээ тул хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэж, 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 5 сая төгрөгийн зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн гэрээ гэж тодорхойлжээ.

Хариуцагч нар нь ... ББСБ ХХК-аас нэг л удаа зээл авсан гэж нэхэмжлэлийн шаардлагын татгалзалтай холбоотой зээлийн материалыг гаргуулах хүсэлтийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасны дагуу нэхэмжлэгч талаас нотлох баримтаар 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Баталгаат ипотекийн гэрээ, О.Төгөлдөрийн итгэмжлэл, 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Барьцаат зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн өргөдөл, зээлийн дансны хуулга, кассын орлогын ордерууд, ... ББСБ ХХК-ийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Д.А-гийн хүсэлт, ... 2015 оны тооллого, 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт, 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээ, 2015 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн .... гэрээ, 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт, Багийн засаг даргын тодорхойлолт, Бизнесээ өргөжүүлэх, орлогоо нэмэгдүүлэх талаарх асуулга зэрэг нотлох баримтуудыг ирүүлсэн байна.

Нэхэмжлэгч нь 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр 10 сая төгрөгийн зээлийн гэрээ байгуулж зээлийг бэлнээр олгосон нь үнэн, гэхдээ зээлийн төлбөрийг төлөөгүй хугацаа хэтрүүлж байсан боловч зээлийн төлбөрийг 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр зээлийн гэрээний дагуу авсан 15 сая төгрөгөөс 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 13 816 000 төгрөгийг бэлнээр бүрэн төлж барагдуулсан. Зээлдэгч нар нь 500 гаруй малтай, бууз баншны цех ажиллуулдаг, блокны үйлдвэр ажиллуулдаг орлогоо нотолж ирүүлсэн тул өргөдөл хүсэлтийг үндэслэн 15 сая төгрөгийн зээл олгосон. Нэг хүнд хэдэн ч зээл олгож болно, хариуцагч нар нь гэрээний дагуу 15 сая төгрөгийг бэлнээр гарын үсэг зурж авсан тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа болно.

Нэхэмжлэгч нь зээлийн төлбөрийг бэлнээр олгосон гэж нотлох баримт ирүүлсэн боловч Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно, 20.3-т Зээл олгох хэлбэрийг зээлдэгч, зээлдүүлэгч нь зээлийн гэрээндээ харилцан тохиролцоно, 20.4-т Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй өөрөөр хэлбэл зээлийг ямар хэлбэрээр олгох талаар зээлийн гэрээнд тусгаагүй, зээлийн данс нээж зээл олгоогүй, зээлдэгчийн дансанд гүйлгээ хийснээр зээлийг олгосонд тооцох хуулийн шаардлагыг биелүүлээгүй байна.

Мөн зээлдэгч буюу хариуцагч талаас дахин зээл хүсч байсан эсэх нь тодорхойгүй, хариуцагчийн хүсэлтээр ирүүлсэн нотлох баримтууд нь 2015 онд зээл хүсч байсан өргөдөл, эргэн төлөх чадварыг нотолж байсан баримтууд байх бөгөөд 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр зээл олгосон гэж байгаа боловч ямар баримтуудыг үндэслэж олгосон эсэх нь тодорхойгүй Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т заасан зээлийн бүрдүүлбэр буюу зээл олгохыг хүссэн өргөдөл, зээлийн гэрээ, зээлийн барьцаанд бариулах эд хөрөнгийн тодорхойлолт, үнэлгээ, хэрэв үл хөдлөх эд хөрөнгө бол улсын бүртгэлийн гэрчилгээ, түүнийг шалгасан баримт, зээлийн батлан даалт, батлан даагчийн

бүртгэл судалгаа, зээлээр санхүүжигдэх объектын зохих байгууллагаар хянуулж, батлуулсан зураг төсөл, уг зураг төсөлд орсон өөрчлөлт, түүнтэй холбоотой төлбөр тооцооны баримт, гүйцэтгэлийн тайлан, гэрээний хувь, эдийн засгийн үр ашгийн тооцоо, захиалагч болон хөндлөнгийн шалгагчийн дүгнэлт, санхүүгийн тайлан, зээлийн ашиглалт шалгасан материал, зээлдэгчийн бусад банкнаас авсан зээлийн талаарх өөрийн болон зээлийн сангийн мэдээлэл, гуравдагч этгээдийн өмнө зээлдэгчийн хүлээсэн мөнгөн төлбөрийн үүрэгтэй холбогдсон мэдээлэл, зээлдэгчийн орлогын талаархи мэдээлэл зэргийг судалсан эсэх тодорхойгүй байна.

Иймд талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д Эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулагдахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулсанд тооцохоор, 45... зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдүүлэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж хуульчилсан хуулийн заалтыг хангаагүй, гэрээний зүйл болох мөнгийг шилжүүлээгүй гэсэн хариуцагчийн татгалзал үндэслэлтэй байх бөгөөд талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй байх тул нэхэмжлэгч нь дээрх 2 гэрээний дагуу шаардах эрхгүй байна.  

Хариуцагч нар нь талуудын хооронд байгуулсан 2 хэлцэл нь Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1-д зааснаар хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг зөвшөөрөн хийсэн, 58.2.2-т зааснаар хүссэн хэлцлийнхээ агуулгыг эндүүрэн хийсэн хэлцэл, 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хэлцэл гэж хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд талуудын хооронд хэлцэл хийгдсэн гэж үзсэн тохиолдолд түүнийг хуулийн дагуу хийгдсэн эсэхэд дүгнэлт хийх боловч шүүх дээрх хэлцлүүд байгуулагдсан гэж үзээгүй тул хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1, 45... зүйлийн 451.1-д тус тус зааснаар ... ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Д.А-, Б.Т-, О.Төгөлдөр нарт холбогдох зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт .... төгрөг гаргуулах, хариуцагч нарын 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн ... тоот Барьцаат зээлийн гэрээг ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бусад тооцуулах, 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн ... тоот Барьцаат зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгохыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн ... төгрөг, хариуцагчийн төлсөн ... төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ...аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.    

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.АЛТАНТУЯА