Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
Хэргийн индекс | 128/2016/0331/з |
Дугаар | 221/МА2016/0712 |
Огноо | 2016-11-02 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 11 сарын 02 өдөр
Дугаар 221/МА2016/0712
Н.******* нарын нэр бүхий 7 иргэний нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгч Н.Цэрэндэжид, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.*******, нэхэмжлэгч Н.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн А.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.*******, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.******* нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 636 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, Н.******* нарын нэр бүхий 7 иргэний нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг Г.Билгүүн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Анхан шатны шүүх шийдвэртээ: “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг тус тус баримтлан Н.******* нарын 7 иргэний “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2012 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн А/186 дугаар захирамжийн Ч.*******, Н.*******, Б.*******, Д.*******, Ё.*******, Б.*******, Г.нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.******* давж заалдах гомдолдоо: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 636 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.
- Н.*******ын гэрийн зураг, фундаментийн зураг, газрын гэрчилгээ, кадастрын зураг байгаа.
- Н.Цэрэндэжидийн гэрийн зураг, байшингийн зураг байгаа.
5. “Ц.Эрдэнэтуяа эзэмшдэг газар дээр Н.Цэрэндэжид гэр барьж амьдарч байгаа” гэж худал бичжээ. Н.Цэрэндэжид нь өөрийн газартаа байгаа ба шийдвэр гүйцэтгэх байгууллагатай холбогдсон маргаан үүссэн нь шүүхэд хянагдаж байгаа болно.
6. Н.******* нь иргэн Бямбадоржийн эзэмшил газрын өмнөөс нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэжээ. Н.*******, Бямбадорж нар нь 1994 оноос нэг гэрт хамтран амьдарч байсан нь шүүхээр тогтоогдсон байдаг.
7. Үзлэгээр дээрх үйл явдлууд бүгд тогтоогдоод байхад шүүх үндэслэх хэсэгтээ “давхцаагүй, орц гарц хаагаагүй болох нь тогтоогдсон” гэж гүтгэж бичсэн байна. Манай газар дээр ирээд зураг авахад бид байж байсан, харин зураг дээрхийг гуйвуулж тайлбарласныг бид үзээгүй.
8. Үндэслэх хэсэгт 2004 онд өргөдөл өгсөн Б.Хишигбаярын нэхэмжлэлийг хэрхсэн талаар шүүх үндэслэх хэсэгтээ огт дурьдаагүй орхигдуулсан байгаа нь Б.Хишигбаярын нэхэмжлэлийг огт хянаагүй гэж харагдахаар байна. Иймд дээрх 8 үндэслэлээр шийдвэрийг үндэслэл бүхий болсон гэж үзэхгүй байгаа учир шийдвэрийг хүчингүй болгож, дахин хянуулахаар буцааж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ
Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримтуудыг дутуу бүрдүүлэн, нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Н.Цэрэндэжид, Э.Лхамжав, Э.Энхбаяр, Ц.Энхбаяр, Ц.Эрдэнэтуяа, Б.Хишигбаяр, Н.******* нарын 7 иргэнээс Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдуулан “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2012 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн А/186 дугаар захирамжийн Ч.*******, Н.*******, Б.*******, Д.*******, Ё.*******, Б.*******, Г.нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Гэтэл анхан шатны шүүх Н.Цэрэндэжид, Э.Лхамжав, Э.Энхбаяр, Ц.Энхбаяр, Ц.Эрдэнэтуяа, Б.Хишигбаяр, Н.******* нарын 7 иргэний эзэмшилд байгаа болон эзэмших ёстой гэж маргаж буй газрын аль хэсэг нь гуравдагч этгээд Ч.*******, Н.*******, Б.*******, Д.*******, Ё.*******, Б.*******, Г.нарын хэнийх нь эзэмшиж буй газартай, аль хэсгээрээ, ямар хэмжээгээр давхцсан гэж үзэж байгаа болох, бодитойгоор давхцсан эсэхийг шалгаж, тогтоогоогүй байна.
Түүнчлэн хэн хэнийх нь эзэмшлийн болон эзэмших ёстой гэж маргаж буй газрын орц гарцыг хааж, гуравдагч этгээдүүдийн хэнд нь газар олгогдсоны улмаас шаардлага гаргасан талаар тодруулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д заасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд хамаарах зүйлс тодорхойгүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна.
Дээрх нөхцөл байдлыг буюу нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодруулан нэхэмжлэгч нарын эзэмшлийн газрын болон эзэмших ёстой гэж маргаж буй газрын хэмжээ, байрлал зэргийг тогтоосны үндсэн дээр газрын давхцал байгаа эсэхийг шинжээч томилон дүгнэлт гаргуулснаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломж бүрдэх юм.
Тодруулбал, газрын давхцалтай холбоотой асуудлыг шүүх үзлэг хийх замаар тодорхойлох боломжгүй, тусгай мэдлэг шаардлагатай тул энэ талаар шинжээч томилон дүгнэлт гаргуулах нь гуравдагч этгээдүүдэд газар эзэмших эрх олгосон хууль зүйн үндэслэлийг үгүйсгэх нөхцөл байдал байгаа эсэхэд шүүх дүгнэлт өгөхөд шаардлагатай төдийгүй хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой юм.
Иймд давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, хэргийн нөхцөл байдалд дүгнэлт өгч, эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-д тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 636 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д зааснаар нэхэмжлэгч Н.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж, буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН