Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 520

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:135/2020/00323/И

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюундарь би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,  

 

Нэхэмжлэгч: ... аймаг, ... сум, ... баг, ... тоотод оршин суух Б овгийн Ц-ийн А /РД:..., Утас:.../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ... аймаг, ... сум, ... баг, ... тоотод оршин суух Б овгийн Л-гийн А /РД:..., утас: .../-д холбогдох,

 

“...Улсын бүртгэлийн ... дугаартай инженерийн шугам сүлжээний зориулалттай, улсын бүртгэлийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, ... дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, ... дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнээс тус тус Л.А-ын нэрийг хасуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Содболд,  хариуцагч Л.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.А шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Нэхэмжлэгч Ц.А миний бие Л.Атай 2003 онд гэр бүл болон амьдарч байгаад 2013 онд Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2013.04.08-ны өдрийн ... дугаартай шийдвэрээр гэр бүлээ албан ёсоор цуцлуулж, эд хөрөнгийн асуудлыг мөн шийдвэрлүүлсэн. Тус хэрэг шийдвэрлэгдэхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ... аймаг, ... сум, ... баг, ... тоотод байрлах улсын бүртгэлийн ... дугаартай, инженерийн шугам сүлжээний зориулалттай, улсын бүртгэлийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, ... дугаартай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, ... дугаартай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдээ нэхэмжлэгч Ц.А болон хүү А.Ж, А.Б нарт шилжүүлэхийг зөвшөөрч шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт тусгагдсан байдаг.

Үүний дараа миний салсан нөхөр Л.А олон удаа гэр бүлийн эд хөрөнгийн талаар ДУААШШ-д нэхэмжлэл гаргаж байсан бөгөөд хамгийн сүүлд тус маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тус шүүхийн 2019.08.27-ны өдрийн ... дугаартай шийдвэр гарч, хүчин төгөлдөр болсон. Тус шийдвэрээр бидний хоорондын эд хөрөнгийн асуудал 2013.04.08-ны өдрийн ... дугаар шийдвэрээр шийдвэрлэгдсэн гэж үзэж Л.А-ыг нэхэмжлэл гаргах эрхгүй гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд Л.А-ын зүгээс тус шийдвэрт давж заалдах гомдол гаргаагүй тул шийдвэр хүчин төгөлдөр болсон.

Миний бие дээрх эд хөрөнгүүдээс Л.А-ын нэрийг хасуулахаар ДУАУБХ-т хандсан боловч дээрх шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Л.А-ын нэрийг хасах талаар тусгагдаагүй байгаа тул бид хасах боломжгүй, шүүхэд хандаж шийдвэрлүүл гэсэн, мөн шүүхэд хандаж гүйцэтгэх хуудас гаргуулахаар хүсэлт өгсөн боловч 2019.08.27-ны өдрийн ... дугаар шийдвэрт гүйцэтгэх хуудас бичих боломжгүй гэсэн хариу өгсөн, 2013 оны ... дугаар шийдвэрээр дээрх эд хөрөнгийн маргаан шийдэгдсэн гэж тус шүүхийн 2019 оны ... дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан бөгөөд тус 2013 оны ... дугаар шийдвэрт гүйцэтгэх хуудас бичүүлэх гэсэн боловч тогтоох хэсэгт дурдагдаагүй гэх үндэслэлээр мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хүлээж авахгүй байна.

Иймд миний бие нэгэнт шийдвэрлэгдсэн эд хөрөнгийн маргааныг нэг тийш болгож, дээрх үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнээс Л.А-ын нэрийг хасуулахаар шүүхэд ийнхүү нэхэмжлэл гаргаж байна.

            Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч Улсын бүртгэлийн ... дугаартай инженерийн шугам сүлжээний зориулалттай улсын бүртгэлийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, ... дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, ... дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эл хөрөнгийн гэрчилгээнээс тус тус хариуцагч Л.А-ын нэрийг хасах шийдвэр гаргаж өгнө үү...” гэжээ.

 

   Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Содболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Иргэний хэрэг бол шүүхэд нэхэмжлэл гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэдэг. Нэхэмжлэгч хариуцагчтай гэр бүлээ цуцлуулсан, эд хөрөнгийг эхнэр хүүхдийн нэр дээр шилжүүлнэ гэж хүлээн зөвшөөрсөн байдаг. 2013 оны ... дугаартай шийдвэрт тухайн үл хөдлөх хөрөнгийн нэрийг үндэслэх хэсэгт бичээд тогтоох хэсэгт нь тусгаагүй байдаг. Өнөөдөр 2013 оны ... дугаартай шийдвэр хүчин төгөлдөр шийдвэр юм. Энэ шийдвэр гараад 7 жил болсон. 2019 оны ... дугаартай шийдвэрт дурдаад байгаа машин, А, Б гэх компаниуд болон хөрөө рам, эргэлийн хөрөнгө, газар, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж гээд эдгээр асуудлыг бүгдийг шийдвэрлэсэн. 2019 оны ... дугаар шийдвэрээр өмнө нь шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байна гэж үзсэн. Уг шийдвэрт аль нэг тал гомдол гаргаагүй. 2013 оны ... дээр дурдагдсан байдлаар нэхэмжлэгч санаачилгаараа очиж нэрийг нь хасуулах гэсэн зүйл байхгүй, үүнийг Л.А сайн дурын үндсэн дээр өөрөө очоод хасуулах ёстой байсан. Гэтэл Л.А өнөөдрийн хүртэл өөрөө сайн дураар биелүүлээгүй. Шүүхийн шийдвэрээр ... дугаартай шийдвэрийг гүйцэтгүүлэх гэхээр тогтоох хэсэгт дурдаагүй гэсэн байдаг. Гэтэл энэ асуудлыг шийдсэн гэх 2 удаагийн шүүхийн шийдвэр гарсан. Ингээд шүүхэд нэхэмжлэл гаргаж нэрийг нь хасуулахаас өөр аргагүй байдалд хүрсэн. Хариуцагч энэ хөрөнгүүдээс өөр хөрөнгүүдийг дурдаж, нэрээ хасуулахыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь хууль зүйн үндэслэлгүй” гэв.

 

Хариуцагч Л.А нь шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

“Гэр бүл цуцлах нэхэмжлэлийг Ц.А-гийн санаачилгаар шийдвэрлэсэн, өөрөө нэхэмжлэл гаргасан. Тухайн үед надад гуравхан эд хөрөнгө байгаагүй. Үл хөдлөх хөрөнгөөр баталгаажсан 6 үл хөдлөх хөрөнгө байсан. Гэр бүлийн хуулиар эхнэр нөхөр хэний нэр дээр байхаас үл хамаараад өрхийн тэргүүний нэр дээр байдаг. Энэ бол хаа ч байдаг, амьдралд байдаг түгээмэл тохиолдол юм. Миний 60,000,000 төгрөгийн үнэтэй, миний Fuso машин байсан. Энэ бол гэр бүл цуцлах шийдвэрт байхгүй хөрөнгө, үүнийг гэр бүл цуцалсны дараа хашаа байшин чинь ерөөсөө хэрэггүй, би энэ хашаа байшингаар чинь хоёр хүүхдийг чинь тэжээхгүй, надад тэр төмрийн сэг чинь хэрэггүй, газар тариалан чинь хэрэггүй, трактор техник, мал чинь ч хэрэггүй гэж өөрөө татгалзсан учраас би өгөөгүй. Тэр дор нь шаардсан бол би өгнө. Яагаад гэвэл би өөрөө өгнө гээд хэлчихсэн учраас авья гэвэл тэр дор нь шилжүүлээд өгөх байсан. Энд дурдаагүй бүх хөрөнгүүд миний нэр дээр байсан учраас би амьдрах боломжтой, шоронд ч ороогүй байсан үе юм. Миний нэр дээр байсан зүйл дээр би өгөх гэтэл өөрөө хэрэггүй гэж хэлсэн. Бүх зүйл миний нэр дээр байсан учраас өгөх боломжтой байсан. Би амьдрах эрх зүйн боломжтой байсан. Би машинтай, өвс преслэгч машинтай газартай өчнөөн зүйлтэй байсан.

н.М-гийн нэр дээр шилжүүлсэн байсан машиныг өөрийн нэр дээр шилжүүлж авсан гэдгээ нэхэмжлэгч ... дугаар шийдвэрийн ... хуудаст хүлээн зөвшөөрсөн талаар байгаа, гэрээ гэрчилгээ гээд бүх авсан юмнууд нь надад хуудастайгаа байна. Миний нэрлээд байгаа компанийг худалдах, худалдан авах гэрээгээр 2014 онд буюу намайг ял эдэлж байх хугацаанд авчихсан. Энэ баримт нь надад байна. Машиныг авсан, компанийг авсан. ...брак байрны ... тоот, 2013 оны 0... сарын 13-ны өдрийн гэрээгээр миний 4 өрөө /... сум, ... баг, ... хороолол, ... байр, ... тоот/ байрыг авсан, ... сум, ... баг, ... хороолол, ... байр, ... тоот, нийтдээ 3 үл хөдлөх, 1 машин, Б ХХК гээд бүгдийг Ц.А худалдах худалдан авах гэрээгээр өөр дээрээ авсан. Мөн 2 хөрөө рам, эргэлтийн хөрөнгө 100 сая төгрөг гээд бүр нийт бараг 500 сая гаруй төгрөгийг би энэ хүнд өгсөн. Бас би А гэх компанийг, 500 га газрын хамт худалдаж авч гөсөн. Гэтэл намайг ял эдлэх гээд явсан хойгуур миний өмчлөлийн гэр, эд хогшилыг шунахайн сэдэлтээр авч үрэгдүүлсэн. Ингээд намайг элдэвээр хуурч залилаад, эд хөрөнгө авах болохоор эхнэр нөхөр гээд, шоронд явахаар бид хоёр салсан гэж яриад байдаг. Би 2013 оны ... шийдвэр дээр  нэрлэн заагдаагүй, өөрийн өмчлөлийн эд хөрөнгөө авмаар байна. 2013 оны ... дугаар шийдвэрт тусгагдаагүй эд хөрөнгийг би эзэмшлэх эрхтэй байсан. Нэхэмжлэгч талаас өөрөө 2013 оны ... дугаартай шийдвэрийг хүчин төгөлөр гэж хэлсэн. Тэгвэл түүн дээр нэрлэн заагаагүй хөрөнгө миний өмч юм. Гол үндэслэл маань 2013 оны ... шийдвэр хүчин төгөлдөр шийдвэр гэж үзэж байна. 2015 оны 08 сар хүртэл буюу шоронд явах хүртэлээ би захиран зарцуулж байтал намайг явсан хойгуур үрэгдүүлсэн. 2013 онд би хангалттай хөрөнгө сэтгэлээсээ өгсөн. Хүн шиг сайхан амьдараасай гэж хүсдэг, мөн 2 хүүхдэдээ бүхнээ өгнө. Гэтэл Ц.А надаас аваад хүүхдүүдэд маань өгөөгүй хамтран амьдрагч Т-т өгсөн. Дахиад нэхэж байгаа нь үндэслэлгүй. Би булаацалдаагүй, гэхдээ нэрээ хасуулахгүй. Хүү маань 18 нас хүрч байна. Би хүүхдүүддээ өгөх байтал энэ хүн ганцаараа эзэмших гээд байна. 2 хүүхэд маань дотуур байранд амьдарч байна.” гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.А нь хариуцагч Л.А-ад холбогдуулан ... сум ... баг ... дугаар гудамж 8 тоот 267.0 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай эрхийн улсын бүртгэлийн  ... дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгө, ... сум ... баг ... дугаар гудамж ... тоотод барйшилтай инженерийн шугам сүлжээний зориулалттай эрхийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгө, ... сум ... баг ... дугаар гудамж ... тоот 807.0 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай эрхийн улсын бүртгэлийн ... улсын дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөс Л.А-ын нэр хасуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Нэхэмжлэгч Ц.А, хариуцагч Л.А нар 1999 оны 12 дугаар сард танилцан 2003 оны 06 дугаар сарын 20-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэсэний бүртгэлд бүртгүүлэн амьдарч, таарамжгүй харилцааны улмаас тус шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн ... тоот шийдвэрээр гэрлэлт цуцлуулжээ. /хэргийн 4-5  дугаар хуудас/

Дээрхи хүчин төгөлдөр шийдвэр гарах үед талууд “... сум ... баг ... дугаар гудамж ... тоот 267.0 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай эрхийн улсын бүртгэлийн  ... дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгө, ... сум ... баг ... дугаар гудамж ... тоотод барйшилтай инженерийн шугам сүлжээний зориулалттай эрхийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгө, ... сум ... баг ... дугаар гудамж ... тоот 807.0 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай эрхийн улсын бүртгэлийн ... улсын дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө”-ийн талаар харилцан эвлэрч хариуцагч Л.А нь эхнэр Ц.А, хүү А.Ж, охин А.Б нарт өмчлүүлж байна гээд эд хөрөнгийн зөрчил, маргаангүй гэдгээ илэрхийлж шийдвэрлүүлсэн байна.

Тус шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн ... тоот шийдвэрээр нэхэмжлэгч Л.А хариуцагч Ц.Ад холбогдуулан гэр бүлийн дундын хөрөнгөнөөс ногдох хэсэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасаныг шийдвэрлэн Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 130 дугаар зйүлийн 130.1, Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Л.А-ын нэхэмжлэгч Ц.Агийн нэхэмжлэлийн шаардлагыг  “Fuso 3” маркийн машин , Б ХХК, А ХХК, ... сум ... баг ... байр ... тоот орон сууц, ... сум ... баг... брак, 2 хөрөө рам, трактор, зэргийг дагалдах хөрөнгийн хамт өгчихсөн тул” үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөс нэрээ хасуулахгүй, 2 хүүхэддээ үлдээнэ” гэсэн татгалзалыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.2-т заасан нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, гэм бурууг нотолж, түүний татгалзалыг үгүйсгэх үндэслэлд хамаарах, ач холбогдолтой эсэх нь тодорхойгүй байх тул түүний татгалзал үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл татгалзалд дурьдсан “Fuso 3” маркийн машин, Б ХХК, А ХХК, Дархан сум  ... баг ... байр ... тоот орон сууц, ... сум ... баг... брак, 2 хөрөө рам, трактор, зэргийг дагалдах хөрөнгө зэргийн талаар  тус шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн ... тоот шийдвэрт “зохигч талууд өмнө нь гэр бүлийн хамтран өмчлөх эд хөрөнгөөс ногдох хэсэг талаар шүүхэд шаардлага гаргаж, тухайн шаардлагынхаа хүрээнд тохиролцоонд хүрч, энэ тухай шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дүгнэгдсэн хүчин төгөлдөр байна гэж, мөн  шаардлагаа нотлоогүй зэрэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй болно.

Иймд хариуцагч Л.А-ын татгалзал үндэслэлгүй байна.

Мөн Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт гэрлэлтээ цуцлуулснаас хойш хамтран амьдарч, аж ахуй эрхлэж байсан, энэ үед Ц.А миний хөрөнгийг залилж бусдад шилжүүлсэн гэх агуулга бүхий өргөдөл гаргаж шалгуулж байгаа нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр Ц.Агийн өмчлөлд шилжсэн хөрөнгөөс нэрээ хасуулахгүй гэж татгалзаж байгаа нь үндэслэлгүй.

Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т “хуваарьт эд хөрөнгөтэй байх, дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах, материалын болон сэтгэл санааны хохирлоо буруутай этгээдээс гаргуулах эрхтэй, Иргэний хуульд зааснаар дундаа хэсгээр өмчлөж байсан зүйлээ шаардан авах эрх нээлттэй байсан. Дээрхи хүчин төгөлдөр тус шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн ... тоот шийдвэр, 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн ... тоот шийдвэрт давж заалдах гомдол гаргаагүй тул шийдвэр хүчин төгөлдөр болно.

Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1-д заасан тохиолдолд эд, хөрөнгө эрх өвлөгдөх, хууль ёсны өв залгамжлагч нар өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрхийг өвлөн авахаар шаардлага гаргах эрхтэй тул хариуцагч Л.А-ын “тухайн эд хөрөнгийг миний хүүхдүүд надаас шаардах эрхтэй” гэсэн татгалзал үндэслэлгүй, хүчин төгөлдөр  тус шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн ... тоот шийдвэрээр хүү А.Ж, охин А.Б нарыг эх Ц.Агийн асрамжид үлдээж шийдвэрлэсэн байна.

Хүчин төгөлдөр тус шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн ... тоот шийдвэрээр талуудын эд хөрөнгийн талаар эвлэрэн хэлэлцсэнийг үндэслэх хэсэгт дүгнэсэн атлаа Иргэний хэрэг шүүхэд  яхнан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлиийн 118.5 “шаардлагатай бол шийдвэр гүйцэтгүүлэх арга, журам, хугацааг заана” гэснээр үл хөдлөх хөрөнгийг зохигчийн хэн нь улсын бүртгэлд мэдүүлэг гарган бүртгүүлэхийг заагаагүй нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 “өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгалах эрхтэй буюу өөрийн мэдэлд байлган эзэмших эрхтэй.

Улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн  14.2-т “иргэн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн мэдээллийг хуульд заасан хугацаанд улсын байгууллагад бүртгүүлэх үүрэгтэй” гэснээр хариуцагч Л.А сайн дураар, улсын бүртгэлд эд хөрөнгийн эрхийн талаар мэдүүлэг гаргаагүй тул Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1 улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ, Улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.5-д “улсын бүртгэлийн төрлийн талаар эрх бүхий багууллагаас хуульд заасны дагуу гаргасан шийдвэрийг үндэслэн улсын бүртгэлд өөрчлөлт, тэмдэглэл хийж, шийдвэрийг улсын бүртгэлийн хувийн хэрэгт хавсрган хадгалж, баяжилт хийнэ” гэж хуульчилснаар ... сум ... баг ... дугаар гудамж ... тоот 267.0 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай эрхийн улсын бүртгэлийн     ... дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгө, ... сум ... баг ... дугаар гудамж ... тоотод барйшилтай инженерийн шугам сүлжээний зориулалттай эрхийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгө, ... сум ... баг ... дугаар гудамж .. тоот 807.0 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай эрхийн улсын бүртгэлийн ... улсын дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөс хариуцагч Л.А-ын нэр хасуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, эрхийн улсын бүртгэлд зохих өөрчлөлт хийхийг Дархан Уул аймгийн Улсын бүртгэлд даалгах нь зүйтэй байна.

 

Хариуцагч Л.А нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотолж шүүх хуралдаанд гаргаж өгсөн /хавтаст хэргийн 120-174-р хуудас/ нотлох баримтууд нь  хүчин төгөлдөр тус шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн ... тоот шийдвэр, 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн ... тоот шийдвэртэй иргэний хэргийн маргааны зүйлд хамааралтай нотлох баримт байх тул шүүх хариуцагчийн татгалзалд хамааралтай, ач холбогдолтой нотлох баримт биш гэж үзсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1... зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.5-д зааснаар “... сум ... баг ... дугаар гудамж ... тоот 267.0 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай эрхийн улсын бүртгэлийн  ... дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгө, ... сум ... баг ... дугаар гудамж 8 тоотод барйшилтай инженерийн шугам сүлжээний зориулалттай эрхийн улсын бүртгэлийн ...54 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгө, ... сум ... баг ... дугаар гудамж ... тоот 807.0 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай эрхийн улсын бүртгэлийн ... улсын дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөс хариуцагч Л.А-ын нэр хасуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, эрхийн улсын бүртгэлд зохих өөрчлөлт хийхийг Дархан Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн ... зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаарт 5... зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 02 дугаар сарын 18-ний өдөр Төрийн банк, төрийн сангийн 100190000941 тоот дансанд урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Ааас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлэх үүрэгтэй бөгөөд хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэх учрыг мэдэгдсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Д.ОЮУНДАРЬ