Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 184/ШШ2020/01376

 

 

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн   танхимд хийсэн шүүх  хуралдаанаар:

           Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайвын өргөн чөлөө 19, 14210 тоот хаягт байрлах Худалдаа хөгжлийн банк ХХК /рд:2635534/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 13 дугаар хороо, өнөр хороолол 11 байр, 371 тоот хаягт оршин суух, эмэгтэй, Өвгөн гэлэн овогт Даваадоржийн Оюун-Эрдэнэ /рд:УД85021561/,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 хороолол, Замчид гудамж 49 байр, 43 тоот хаягт оршин суух албан ёсны бүртгэлтэй боловч Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 хороолол 22 а байр, 17 тоот хаягт оршин суух, эмэгтэй, Өвгөн гэлэн овогт Доржготовын Цэрэнхүү /рд: ЙГ82020105/ нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 64 441 380 төгрөг, Кредит картын төлбөр 12 501 702,67  төгрөг, нийт 76 943 082,67  төгрөг  гаргуулах,  зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй,  иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Лхагвасүрэн, хариуцагч Д.Оюун-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Ц.Амар, хариуцагч Д.Цэрэнхүү, түүний өмгөөлөгч Б.Энхбаяр, гэрч Ц.Нямбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Оюун-Эрдэнэ нар оролцов.

             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “...Д.Цэрэнхүү, Д.Оюун-Эрдэнэ нар нь тус банктай 2018 оны 04 сарын 02-ны өдөр №ЗГ/RCC180402022-2 тоот “Зээлийн гэрээ”, №3B/RCC180402022-2-2 тоот “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”, №3B/RCC180402022-2-3-н тоот “Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ”-г тус тус байгуулан 85 000 000.00 төгрөгийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар зээлж авсан. Зээлдэгч Д.Цэрэнхүү, Д.Оюун-Эрдэнэ нар нь №3I7RCC 180402022-2 тоот “Зээлийн гэрээ”-гээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож улсын бүртгэлийн Ү-2201008214 дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүрэг, 12 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 11 дүгээр байрны 371-н тоот хаягт байрлах, 30.0 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу барьцаалж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулсан болно.

Иргэн Д.Цэрэнхүү нь 2018 оны 04 сарын 04-ний өдөр №ЗГ7ВСС20180402022 тоот “Кредит карт эзэмших гэрээ”, ЖЗБ/ВСС20180402022-1 тоот “Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ”, №3B/RCC180402022-3-2 тоот “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”-г байгуулан 10 000 000 төгрөгийн зээлийн эрхийг, худалдан авалтын гүйлгээнд зарцуулахаар сарын 2,0 хувийн хүүтэй, бэлэн мөнгө шилжүүлгийн гүйлгээнд сарын 3,0 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай хувийн хэрэгцээнд зориулан авсан. Д.Цэрэнхүү нь №ЗГ/ВСС20180402022 тоот “Кредит карт эзэмших гэрээ”-гээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож иргэн Д.Оюун-Эрдэнийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2201008214 дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүрэг, 12 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 11 дүтээр байрны 371 тоот хаягт байрлах, 30.0 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу барьцаалж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулсан болно.

Зээл: 1. 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар зээлдэгч нар нь дараах үндсэн зээл, зээлийн хүүгийн үлдэгдэлтэй байна. Үүнд: үндсэн зээл 57 122 976.47 төгрөг; Зээлийн хүүгийн үлдэгдэл 3 096 847.84 төгрөг; Нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 63 136.02 төгрөг; Шүүхэд нэхэмжилсэнтэй холбогдон гарсан зардал 21 500 00 төгрөг;

Зээл: 2. 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар зээлдэгч нь дараах үндсэн зээл, зээлийн хүүгийн үлдэгдэлтэй байна. Үүнд: Зарцуулсан дүн: 9 768 703.86 төгрөг

Хүүгийн авлага: 1 154 031.43 төгрөг, шимтгэлийн авлага: 2 700 төгрөг, нийт 71 229 895.62 төгрөг байна.

Зээлдэгч нар болоод карт эзэмпшгч Д.Цэрэнхүү нарт зээлийн эргэн төлөлтийн хуваарт зөрчсөн зөрчлөө арилгах, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, шаардаж байсан боловч нөөдрийг хүртэлх хугацаанд зээлийн төлбөрөө төлөөгүй байгаа тул Иргэний хуулийн 225 дугаар зүйл, мөн №ЗГЖСС180402022-2 тоот “Зээлийн гэрээ”-ний 10 дугаар зүйлийн 10.2, №ЗГ/ВСС20180402022 тоот “Кредит карт эзэмших гэрээ”-ний 7 дугаар зүйлд заасан үндэслэлээр банкны зүгээс нэг талын санаачлагаар гэрээнүүдийг цуцлах бүрэн үндэслэлтэй болно.

 

Зээлдэгч Д.Цэрэнхүү, Д.Оюун-Эрдэнэ нартай байгуулсан №ЗГ/RCC180402022-2 тоот “Зээлийн гэрээ”, №ЗГ/ВСС20180402022 тоот “Кредит карт эзэмших гэрээ”-нүүдийг холбогдон гарсан зардалд нийт 71 229 895.62  төгрөгийг зээлдэгч Д.Цэрэнхүү, Д.Оюун-Эрдэнэ нараас гаргуулж Худалдаа, хөгжлийн банкинд олгож өгнө үү.

Хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хариуцагч Д.Оюун-Эрдэнийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2201008214 дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүрэг, 12 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 11 дүгээр байрны 371-н тоот хаягт байрлах, 30.0 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдаж зээл, зээлийн үндсэн болон нэмэгдүүлсэн хүүг албадан төлүүлэх талаар шуүхийн щийдвэрт тусгайлан зааж өгнө үү. ...2019.11.20-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч одоо хүртэл шийдвэрлэгдээгүй. Иймд 2020 оны 01 сарын 31-ний өдрийн байдлаар 1 898 107.86 төгрөг, 2020.04.06-ны өдрийн байдлаар 2 238 740.26 төгрөгөөр тус тус нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, 76 943 011.12 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.

Тодруулбал хариуцагч Д.Оюун-Эрдэнэ, Д.Цэрэнхүү нараас зээлийн гэрээний үүрэгт 64 441 308.45 төгрөг, хариуцагч Д.Цэрэнхүүгээс 12 501 702.67 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү...” гэв. 

 

Хариуцагч Д.Цэрэнхүү шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус банктай 2018 оны 04 сарын 02-ны өдөр  “Зээлийн гэрээ  барьцааны  гэрээ   тус тус байгуулан 85 000 000.00 төгрөгийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар зээлж авсан  нь үнэн. Зээлийн     мөнгө миний дансанд  орсон.

 

Зээлийн барьцаанд Д.Оюун-Эрдэнийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 12 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 11 дүгээр байрны 371-н тоот хаягт байрлах, 30.0 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг гэрээний үүргийн гүйцэтгэлд   барьцаалсан болно.

Миний бие  бизнесээ  дэмжиж  авсан.   Зээлийг  хугацаанд  нь  төлж  байсан  боловч  бизнест эрсдэл үүссэн 2019.08.15-наас хойш зээлээ төлөх боломжгүй болсон. Иймд   нэхэмжлэлийн шаардлагаас анхны нэхэмжлэлийн шаардлагыг төлнө. Одоо нийтэд  илэрхий  хорио  цээрийн  үед  амьдрал хүнд, мөнгөний  эргэлт  муу байна. Мөнгөнөөс  Оюун-Эрдэнэ хэрэгээгүй  түүний  байрыг  л  барьцаалсан цаашид  төлбөрийг би өөрөө хариуцан   төлнө гэв.

 

 Хариуцагч Д.Оюун-Эрдэнэ шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Д.Оюун-Эрдэнэ би өөрийн эзэмшлийн байрыг Д.Цэрэнхүүд бизнес худалдаагаа эргэлтэд оруулахад нь тусалж Худалдаа хөгжлийн банкинд барьцаалуулсан. Тухайн үед намайг хамтран зээлдэгчээр оруулж, та батлан даагч болох ёстой гэсэн. Бакнаас дуудсан   зээлийн  гэрээний  мэргэжилтэн   гэрээнд  намайг  хамтран  зээлдэгшчээр  оролцуулсан  байсан.  Тухайн  үед   би  зээл авах  шаардалагагүй  гэдгийг хэлж  байсан.  Гэтэл   барьцааны гэрээнд оролцсон тул   гэрээ   адилхан  бичигдсэн  гэж  байсан.    Тухайн  үед   зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах ,  хасах  боломжтой  гэж  байсан.  Минйи  хувьд  мөнгөнөөс  аваагүй  төлбөр төлөхгүй ,  хэргийн  хариуцагч  биш , Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй   гэв.

 

 Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

               ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Худалдаа хөгжлийн банк” ХХК нь хариуцагч Д.Цэрэнхүү, Д.Оюун-Эрдэнэ нарт холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 71 229 895.62 төгрөг гаргуулах, зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн  шаардлага  гаргаж  байсан  байна.

Хэрэг  хянан  шийдвэрлэх ажиллагааны  явцад    нэмэгдүүлж   гэрээний үүрэгт 64 441 380 төгрөг , Кредит картын төлбөр  12 501 702,67  төгрөг, нийт   76 943 082,67  төгрөг  гаргуулахаар  нэхэмжилсэн  байна. ,

Хариуцагч Д.Цэрэнхүү болон түүний өмгөөлөгчөөс: үндсэн зээлийн шаардлагыг хүлээн зөвшөөрнө. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг зөвшөөрөхгүй. Учир нь нэхэмжлэгч талаас шүүхэд хандсанаар зээлийн гэрээг дангаараа цуцлах эрхтэй байсан учир гэрээний харилцаа дуусгавар болсон тул гэрээ цуцлагдсанаас хойших хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхийг зөвшөөрөхгүй гэж,

Хариуцагч Д.Оюун-Эрдэнэ болон түүний өмгөөлөгчөөс: Батлан даагчаар оролцож гарын үсэг зурсан. Түүнээс зээлийг би аваагүй учир хүлээн зөвшөөрөхгүй гэж тус тус маргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл:

Д.Цэрэнхүү, Д.Оюун-Эрдэнэ нар нь банктай 2018 оны 04 сарын 02-ны өдөр №ЗГ/RCC180402022-2 тоот “Зээлийн гэрээ”, №3B/RCC180402022-2-2 тоот “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”, №3B/RCC180402022-2-3-н тоот “Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ”-г тус тус байгуулан 85 000 000.00 төгрөгийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар,

           Д.Цэрэнхүү нь 2018 оны 04 сарын 04-ний өдөр банктай №ЗГ7ВСС20180402022 тоот “Кредит карт эзэмших гэрээ”, ЖЗБ/ВСС20180402022-1 тоот “Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ”, №3B/RCC180402022-3-2 тоот “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”-г байгуулан 10 000 000 төгрөгийн зээлийн эрхийг, худалдан авалтын гүйлгээнд зарцуулахаар сарын 2,0 хувийн хүүтэй, бэлэн мөнгө шилжүүлгийн гүйлгээнд сарын 3,0 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай хувийн хэрэгцээний зориулалтаар тус тус зээлж, Зээлийн барьцаанд улсын бүртгэлийн Ү-2201008214 дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүрэг, 12 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 11 дүгээр байрны 371-н тоот хаягт байрлах, 30.0 м.кв талбай бүхий 2 өрөө үл хөдлөх эд хөрөнгиийг барьцаалсан байна. /хх-21-24, 26, 43/,

 

Нэхэмжлэгч нь 85 000 00 төгрөгийг хариуцагчийн 404230224 дугаар зээлийн дансанд 2018 оны 04 сарын 03-ны өдөр мөнгө шилжүүлж үүргээ биелүүлсэн байна.

 

Талуудын хооронд  Иргэний  хуулийн   451 дүгээр зүйлийн  451.1, 452 дугаар зүйлийн 452.1-д заасан гэрээний харилцаа үүссэн бөгөөд улмаар Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаанд хамтран үүрэг гүйцэтгэгчээр Д.Оюун-Эрдэнэ оролцсон ба тэд зээл болон барьцааны гэрээ байгуулж харилцан гарын үсэг зурсан байх ба талууд гэрээний тухайд маргаагүй бөгөөд хүчин төгөлдөр байна.  /хх-16-29/,

           Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2021 оны 04 сарын 02-ны өдөр дуусахаар байна.  

 

 Харин Д.Цэрэнхүүгийн №ЗГ7ВСС20180402022 тоот “Кредит карт эзэмших гэрээ”-ний хугацаа 2018 оны 04 сарын 04-ний өдөр дууссан байна.

            Зээлдэгч нар 2019 оны 08 сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд гэрээний үүргээ биелүүлсэн. Үүнээс хойших хугацаанд зөрчсөн гэж  нэхэмжлэгч тайлбарлаж байгаа ба хариуцагч хүлээн зөвшөөрч маргаагүй байна. /хх-32, 71-72/,

 Харин нэхэмжлэгч нь зээлийн гэрээний хугацаа дуусаагүй, “Кредит карт эзэмших гэрээ”-ний хугацаа 2018 оны 04 сарын 04-ний өдөр дууссан, хариуцагч гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй байх ба зээлдүүлэгч шаардах эрхээ хэрэгжүүлж хариуцагч Д.Цэрэнхүүд 2019.10.24-ний өдөр 5/6163 тоот мэдэгдэл хүргүүлснийг шаардах эрхээ хугацаандаа хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна. /хх-50/,

Нэхэмжлэгч нь гэрээний үүргийг биелүүлэхийг шаардах эрхтэй, зээлдэгч нар нь гэрээний үүргийг биелүүлэх үүрэгтэй байна.

            Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1- д  “зээлдэгч  нь  зээлийг  гэрээнд заасан зориулалтаар ашиглах, зээлдүүлэгч нь олгосон зээлийг шалгаж эргэн төлөгдөх найдваргүй гэж үзвэл ...хугацаанаас өмнө төлүүлэхийг шаардах эрхтэй...” гэж, мөн хуулийн  22 дугаар зүйлийн 22.3-д “...зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийн зээл, түүний хүү,  нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс  чөлөөлөх  үндэслэл болохгүй гэж тус тус зааснаар нэхэмжлэгчийн шаардах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй гэж үзлээ.     

 

Түүнчлэн Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “...үүргийг  хугацаанд нь шударгаар биелүүлэх үүрэгтэй...”, гэж мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “...Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй...” гэж тус тус зааснаар хариуцагч  Д.Цэрэнхүү, Д.Оюун-Эрдэнэ нар авсан зээлээс төлөгдөөгүй төлбөрийг төлөх үүрэгтэй байна. Энэ талаар гэрч  н.Нямбаярын “...зээлийн гэрээний мөнгөн хөрөнгө Д.Цэрэнхүүгийн дансанд мөнгө  шилжсэн“ гэж тайлбарлаж байгаа  хэдий ч Д.Оюун- Эрдэнэ  хариуцлагаас чөлөөлөгдөх  үндэслэл  болохгүй  гэж  үзлээ.   

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2020.01.31-ний өдөр 2 730 562.08 төгрөг,

2020.04.06-ны өдөр 2 982 553 42 төгрөгөөр тус тус нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн ба шаардлагуудын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26–д заасны эрхийн дагуу нэмэгдүүлсэн гэж тайлбарлаж байна.

Хэрэгт авагдсан Зээлийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.2-т  зээлдэгч үүргээ биелүүлээгүй бол гэрээг хугацаанаас өмнө цуцалж шаардах эрхтэй,

Кредит карт эзэмших эрхийн гэрээний 7.2-т Аль нэг тал гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа биелүүлээгүй тохиолдолд нөгөө тал нь мэдэгдэл хүргүүлэх ба мэдэгдэл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор уг зөрчлийг арилгаагүй бол зөрчил илрүүлсэн тал зөрчил гаргасан талд бичгээр мэдэгдэл хүргүүлэн Гэрээг дангаар цуцлах эрхтэй” гэж тус тус заасан байна.

Нэхэмжлэгч талаас 2019 оны 10 сарын 24-ний өдөр зээл төлөх мэдэгдэл гэсэн баримтыг ирүүлсэн байна. /хх-50/,

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.8-д иргэний эрх зүйн харилцааг өөрчлөх, дуусгавар болгохоор заасан ба хариуцагч зээлийн гэрээ, кредит карт эзэмших эрхийн гэрээг зөрчиж банкнаас мэдэгдэл хүргүүлснээр зээлийн гэрээ, кредит карт эзэмших эрхийн гэрээнүүд цуцлагдсан байх ба  мөн хуулийн 453 дугаар зүйлийн  453.1-д зааснаар гэрээний хугацаа  дуусаагүй  тул  нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхгүй гэж үзлээ.

Хариуцагч нь гэрээний үүрэгт нийт 27 877 023.53 төгрөгийн үүргийг биелүүлсэн байх тул хариуцагч нараас зээлийн гэрээ, кредит карт эзэмших эрхийн гэрээний үүрэгт 71 229 895 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8 713 116.12 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь  зүйтэй.

            Зээлийн гэрээний харилцаанд хамтран үүрэг  гүйцэтгэгчээр Д.Оюун-Эрдэнэ орсон ба түүний дансанд мөнгө шилжин ороогүй гэх үндэслэл нь нэхэмжлэгчийн шаардах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй  гэж үзлээ.

            Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 242 дүгээр зүйлийн 242.3-д “...үүрэг  гүйцэтгүүлэгч өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчийг болон хамтран үүрэг гүйцэтгэгчээс гэрээний үүргийг бүхэлд нь шаардах эрхтэй байхаар зохицуулсан байна. 

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж  заримыг хэрэгсэхгүй болгох,  хариуцагч нар үүргээ  зохих  ёсоор биелүүлээгүй  тохиолдолд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар барьцаа хөрөнгө болох  улсын бүртгэлийн Ү-2201008214 дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүрэг, 12 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 11 дүгээр байрны 371-н тоот хаягт байрлах, 30.0 м.кв талбай бүхий 2 өрөө үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг дурдав.

 

 

          Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 705 609.47 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын хангасан хэсгээс тооцон хариуцагч Д.Цэрэнхүү, Д.Оюун-Эрдэнэ нараас улсын тэмдэгтийн хураамжид 514 099 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Худалдаа хөгжлийн банк” ХХК-д олгохоор шийдвэрлэв.  

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Иргэний хуулийн  451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-д зааснаар хариуцагч Д.Цэрэнхүү, Д.Оюун-Эрдэнэ нараас зээлийн гэрээний үүрэгт 71 229 895.62 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Худалдаа хөгжлийн банк” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8 713 116.12 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

           2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч  Д.Цэрэнхүү, Д.Оюун-Эрдэнэ нар нь зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2201008214 дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүрэг, 12 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 11 дүгээр байрны 371-н тоот хаягт байрлах, 30.0 м.кв талбай бүхий 2 өрөө үл хөдлөх эд хөрөнгөөр  үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.  

           3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай  хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 705 609.47  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Цэрэнхүү, Д.Оюун-Эрдэнэ нараас улсын тэмдэгтийн хураамжид 514 099 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Худалдаа хөгжлийн банк” ХХК-д олгосугай. 

          4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Л.ОЮУНЦЭЦЭГ