Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 184/ШШ2020/01480

 

         2020 оны өдөр

  04 сар      30  р                                               184/ШШ2020/01480

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Б овогт З.Ц /РД: /. Хаяг: Баянзүрх дүүрэг, дугаар хороо, Саруул тэнгэр хотхон, дугаар байр, тоот

Хариуцагч: О овогт П.Ж /РД:/. Хаяг: Сонгинохайрхан дүүрэг, дугаар хороо, Өнөр хороолол, дугаар байр, тоот

Хариуцагч: Б овогт Д.Г /РД:/. Хаяг: Сонгинохайрхан дүүрэг, дүгээр хороо, Алтай  дугаар гудамж, тоотод бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, дугаар хороо, дүгээр байр, тоотод оршин суух

Зээлийн гэрээний үүрэгт 73,200,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч З.Ц, хариуцагч П.Ж, хариуцагч Д.Г-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Маргад-Эрдэнэ нар оролцов.                                                                                                                                    

                                                                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч, шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдөр П.Ж-д 25,000,000 төгрөгийг түүний өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн дугаар хороо Өнөр хороолол дугаар байр, тоот хаягт байршилтай м.кв талбайтай орон сууцыг барьцаалан, барьцаалбарыг Улсын бүртгэлийн газар бүртгүүлэн capын 5 хувийн хүүтэйгээр 6 сарын хугацаатай зээлүүлсэн. Зээлийн хүүг эхний саруудад төлсөн ч сүүлдээ хүү болон үндсэн зээлээ төлөхгүй алга болсон. Иймээс би Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Эвлэрүүлэн зуучлалд зээлийн хүү 6,100,000 төгрөг, алданги 12,500,000 төгрөг, үндсэн зээл 25,000,000 төгрөг нийт 43,600,000 төгрөгийг П.Ж-ээс нэхэмжилж 2018 оны 8 дугаар сарын 6-нд өргөдөл гаргасан бөгөөд эвлэрүүлэн зуучлалаас татгалзан гэрээний үнийн дүнг нэхэмжилсэн үнийн дүнгээр биш 3,600,000 төгрөгөөр багасгаж зээлийн гэрээ шинэчлэн хийж 1 жилийн дотор барилгын ажлаас орлого орж ирэхээр төлье гэсэн түүний хүсэлтийг би зөвшөөрснөөр харилцан тохиролцож зээлийн гэрээ  шинэчлэн байгуулан наториатаар баталгаажуулсан. Мөн энэ үед  П.Ж би таниас

 

зээл аваад дүү Д.Г-тэй хамт бизнест хөрөнгө оруулаад бүтэлгүйтсэн. Энэ хүн хамтран төлөлцөх ёстой тул хамтран зээлдэгчээр энэ хүнийг оруулж гэрээг шинэчилж хийе хэмээн хүсэлт тавьсанаар шинэчилсэн гэрээг хамтран зээлдэгчээр иргэн Д.Г-г оруулан хийсэн. Гэвч хариуцагч нар гэрээ хиймэгцээ наториатын мөнгөө ч төлөөгүй таг алга болсон бөгөөд өнөөдрийг хүртэл утсаа авахгүй, зээл болон зээлийн хүүг төлөхгүйгээр намайг асар их хохироож байна. Иймээс аргагүйд хүрч би шүүхээр шийдвэрлүүлэхээр хандаж байна, хариуцагч нараас үндсэн зээл 40,000,000 төгрөг, зээлийн хүү 13,200,000 төгрөг, алданги 20,000,000 төгрөг, нийт 73,200,000 төгрөг гаргуулж өгнө үү. Мөн хариуцагч нэгэнт 3 жилийн хугацаанд төлбөр төлөөгүй, цаашид төлбөрөө төлөхгүй тохиолдолд Сонгинохайрхан дүүргийн  дугаар хороо Өнөр хороолол дугаар байр, тоот хаягт байршилтай м.кв талбайтай орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү. 

Хариуцагч П.Ж шүүхэд болон шүүх хуралдаан гаргасан хариу тайлбартаа: Миний бие З.Цгийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь бид зээлсэн мөнгөний дийлэнх хэсгийг буцаан төлсөн байдаг. Гэтэл 73,200,000 төгрөгийг шаардаж байгаа нь үндэслэлгүй байна. З.Ц нь өмнөх зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр дээр үндэслэлгүй мөнгө нэмж эвлэрлийн гэрээ байгуулсан байдаг. Гэтэл дахин шүүхэд хүү алданги нэмж их хэмжээний мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож огнө үү.

Хариуцагч Д.Г түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. З.Ц-ээс 40,000,000 төгрөгийг ямар нэг байдлаар аваагүй. Учир нь 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдөр анх зээлийн гэрээ байгуулагдсан гэж ярьж байгаа боловч хэрэгт 2017 оны зээлийн гэрээ байхгүй. 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдөр талууд зээлийн гэрээ байгуулж 25,000,000 төгрөгийг авсан, өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Гэвч нэхэмжлэгч нь энэ зээлийн гэрээний дагуу шаардаагүй. 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан шинэчилсэн гэрээний дагуу шаардаж байгаа гэж тайлбарлаж байна. Шинэчилсэн зээлийн гэрээний дагуу талууд бодитой мөнгөн төлбөрийг нэг нэгэндээ шилжүүлээгүй байдаг. Өмнөх зээлийн гэрээ нь шинэчлэгдсэн гэж байгаа боловч энэ тухай баримт байхгүй. Төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө шилжиж орсон тохиолдолд зээлийн гэрээг байгуулагдсанд тооцно гэдэг учраас энэхүү зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус зээлийн гэрээ байна. Тэгэхээр гэрээний дагуу хүү, алданги шаардах эрхгүй. Хэрэв өмнөх зээлийн гэрээний дагуу шаардаж байгаа бол бид тайлбар өгөх бүрэн боломжтой. Бид тэр гэрээгээр 25,000,000 төгрөгийг аваад 8,900,000 төгрөгийг буцааж төлсөн. Сүүлийн гэрээний дагуу бид ямар нэг төлбөр төлөх үндэслэлгүй. Уг гэрээний дагуу харахад мөнгө шилжиж ороогүй гэж харагддаг. Иймд талуудын хооронд үүрэг үүсээгүй гэж үзнэ. Мөн гэрээний дагуу барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах үндэслэлгүй. Шинэчилсэн гэрээний дагуу барьцаалбараа барьцаалаад явсан юм гэвэл энэ гэрээний дагуу барьцаалсан барьцаалбар нь хүчин төгөлдөр бус болно. Эхний гэрээгээр шаардах бол хуулийн дагуу төлөхөд бэлэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэж байна

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                           ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч З.Ц нь хариуцагч П.Ж, Д.Г нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 73,200,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

           

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан зээлийн шинэчилсэн гэрээний үүргээ хариуцагч биелүүлээүй гэж, хариуцагч нар татгалзаж байгаа үндэслэлээ тухайн гэрээгээр бид мөнгө хүлээн аваагүй тул хариуцах үндэслэлгүй, 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэгчтэй барьцаат зээлийн гэрээ байгуулж 25,000,000 төгрөг зээлсэн, гэрээний үүрэгт 8,900,000 төгрөг буцаан төлсөн, үлдэх 16,100,000 төгрөгийг хүлээн зөвшөөрнө гэж маргадаг.

Хэрэгт авагдсан баримт, зохигчийн тайлбараас үзэхэд талуудын хооронд 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан зээлийн  гэрээгээр хариуцагч нарт 40,000,000 төгрөг шилжүүлэн өгөөгүй, өмнө нь 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдөр хариуцагч П.Ж-тэй байгуулсан зээлийн гэрээний үүргийг хариуцагч П.Ж, Д.Г нартай дахин шинэчлэн тохиролцсон агуулгатай байна.

Нэхэмжлэгч З.Ц, хариуцагч П.Ж нарын хооронд 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан барьцаат зээлийн гэрээ, барьцааны гэрээгээр зээлдэгч нь 25,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэйгээр зээлэх, хугацаа хэтрүүлсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор тохиролцож, зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангуулахаар хариуцагч П.Ж-н өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201004059 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, дугаар хороо, Өнөр хороолол,  дугаар байр,  тоотод байршилтай м.кв талбайтай орон сууцыг барьцаалжээ. 

Хариуцагч П.Ж 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 8,900,000 төгрөг /2017 оны 3 дугаар сарын 17-нд 1,250,000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 21-нд 1,000,000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 10-нд 2,900,000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 21-нд 2,500,000 төгрөг, 201 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1,250,000 төгрөг/ төлсөн нь түүний Хаан банк дахь 501916 тоот дансы хуулга, талуудын тайлбараар тогтоогдсон. /хх-ийн 43-47/

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.4 дэх хэсгүүдэд зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээх, зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болох, мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцохоор тус тус зохицуулжээ.

Хуулийн дээр дурдсан зохицуулалтаас дүгнэхэд зохигчдын хооронд 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан гэрээгээр мөнгийг зээлдэгч нарт шилжүүлэн өгөөгүй байх тул энэхүү гэрээний үүргийг хариуцагч нараас шаардах эрхгүй байна.

Харин 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан барьцаат зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй, мөн гэрээг хариуцагч П.Ж-тэй байгуулсан боловч хариуцагч Д.Г зээлсэн мөнгийг хамтран ашигласан, гэрээний үүргийг хамтран хариуцах үүрэгтэй болох нь хариуцагч нарын тайлбараар тогтоогдсон болно.

Хэдийгээр гэрээний хугацаа 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр дууссан боловч зээлдэгчийн хүсэлтээр гэрээг сунгахаар харилцан тохиролцсон нь нэхэмжлэгчийн тайлбар, мөн хариуцагч П.Ж 2017 оны 10 дугаар сарын 30-нд 1,250,000 төгрөгийг зээлийн хүү гэх агуулгаар шилжүүлсэн зэргээр нотлогдож байна. /зээлийн хүүг талууд сарын 5 хувь буюу 1,250,000 төгрөг байхаар тохиролцсон/

Нэхэмжлэгч З.Ц хариуцагч нарт зээлийн гэрээний үүргийг хамтран хариуцуулахаар хариуцагчаар татан шаардлагаа гаргасан, мөн үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй байх тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.11 дэх хэсэгт зааснаар  хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзэх, мөн үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх үүргийг тэнцүү хэмжээгээр хариуцуулах  үндэслэлтэй.

Иймд хариуцагч П.Ж, П.Г нараас 25,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч З.Ц-д олгож, нэхэмжлэлээс 48,200,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1. 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсгүүдэд үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдахаар заасан байна.   

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хариуцагч П.Жы өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-220 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг,  дугаар хороо, Өнөр хороолол, дугаар байр, тоотод байршилтай м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлжээ.  /хх-ийн 7, 8/

Барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болоогүй, өөрөөр хэлбэл зээлийн гэрээний үүргээ хариуцагч биелүүлээгүй байх тул үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.

            Нэхэмжлэгч нь хариуцагч П.Ж-тэй байгуулсан 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн гэрээгээр тохиролцсон анзыг шаардаагүй болохыг, шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.11, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч П.Ж, Д.Г нараас 25,000,000 /хорин таван сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч З.Ц-д олгож, нэхэмжлэлээс 48,200,000 /дөчин найман сая хоёр зуун мянга/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч П.Ж, Д.Г нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд  хариуцагч П.Жы өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-220 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, дугаар хороо, Өнөр хороолол, дугаар байр, тоотод байршилтай м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 594,150 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 353,150 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс  хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Т.БАТСҮХ