Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 181/ШШ2020/01141

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Д.М,

 

Нэхэмжлэгч: Д.Б нарын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Д. Ц,

 

Хариуцагч: Т.С

 

Хариуцагч: Д.Э нарт холбогдох

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Б.Л

 

99,934,000 төгрөг гаргуулах, авто зогсоол худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, авто зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох, 2014 оны 2 сарын 27-ны өдөр Д.М -ийн Д.Ц тай байгуулсан үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр нэмсэн 3 хэлцэл, 2017 оны 07 сарын 04-ний өдөр Д.М , Д.Ц  нарын Д.Э той байгуулсан үл хөдлөх хөрөнгийн хамтран өмчлөгчөөр нэмсэн 3 хэлцлийг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах, хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцон өмчлөгчийн эрхийг анхны байдалд буцаан сэргээлгэх тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай,

 

Хариуцагч Д.Ц , Т.С  нарын гаргасан Д.М , Д.Б  нараас төлбөрийн үлдэгдэл, алданги, нотариатын зардалд нийт 35,500,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай,

 

Гуравдагч этгээд Б.Л гийн гаргасан Д.М эс 130,000,000 төгрөг гаргуулах тухай бие даасан шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхгэрэл, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Эрдэнэсувд, гэрч Н.Цэрэндолгор, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Д.М , Д.Б  нар нь Д.Ц , Т.С , Д.Э  нарт холбогдуулан 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэл гаргасан. 

Нэхэмжлэлийн шаардлага нь Д.М  Хан-Уул дүүргийн 11-р хороо, Олимп гудамж, Маршал таун хотхон 116-р байрны 116 тоот орон сууц, 7, 8 тоот дулаан зогсоолын үнэнд Т.С , Д.Ц  нарт байрны мөнгөнд төлсөн 724,000,000 төгрөгөөс илүү төлсөн 13,000,000 төгрөгийг буцаан Д.Ц , Т.С  нараас гаргуулах, Д.Б , Т.С , Б.Цэцэгмаа нарын 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Д.Э той байгуулсан Хан-Уул дүүргийн 11-р хороо, Олимп гудамж, Маршал таун хотхон 116-р байрны, 7 тоот дулаан зогсоолыг 10,000,000 төгрөгөөр үнэлэн хийсэн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, Д.М , Д.Б  нарыг Хан-Уул дүүргийн 11-р хороо, Олимп гудамж, Маршал таун хотхон 116-р байрны, 7 тоот дулаан зогсоолын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, Д.М -ийн 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Д.Ц тай байгуулсан Баянгол дүүргийн 9-р хороо, Горький 3 гудамж, 44А тоот хаягт байршилтай 18639311169494 нэгж талбарын дугаартай 579 мкв талбайтай газрын хамтран өмчлөгчөөр нэмсэн 70,000,000 төгрөгийн үнэтэй, хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, Д.М -ийн 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Д.Ц тай байгуулсан Баянгол дүүргийн 9-р хороо, Горький 3 гудамж, 44 тоот хаягт байршилтай 18639311163501 нэгж талбарын дугаартай 92 м.кв талбайтай газрын хамтран өмчлөгчөөр нэмсэн 30,000,000 төгрөгийн үнэтэй хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Д.М -ийн 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Д.Ц тай байгуулсан Баянгол дүүргийн 9-р хороо, Горький 3 гудамж, 44А тоот хаягт байршилтай, Ү- 2205031926 улсын бүртгэлийн дугаартай 216 м.кв талбайтай хувийн сууцанд хамтран өмчлөгчөөр нэмсэн 100,000,000 төгрөгийн үнэтэй хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Д.М , Д.Ц  нарын 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 9-р хороо, Горький 3 гудамж, 44А тоот хаягт байршилтай 18639311169494 нэгж талбарын дугаартай 579 мкв талбайтай газарт хариуцагч Д.Э ыг хамтран өмчлөгчөөр нэмсэн 10,000,000 төгрөгийн үнэтэй хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Д.М , Д.Ц  нарын 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 9-р хороо, Горький 3 гудамж, 44 тоот хаягт байршилтай 18639311163501 нэгж талбарын дугаартай 92 мкв талбайтай газарт хариуцагч Д.Э ыг хамтран өмчлөгчөөр нэмсэн 10,000,000 төгрөгийн үнэтэй хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Д.М , Д.Ц  нарын 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 9-р хороо, Горький 3 гудамж, 44А тоот хаягт байршилтай, Ү-2205031926 улсын бүртгэлийн дугаартай 216 мкв талбайтай хувийн сууцанд хариуцагч Д.Э ыг хамтран өмчлөгчөөр нэмсэн 80,000,000 төгрөгийн үнэтэй хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, хүчин төгөлдөр бусд тооцсоноос үүсэх үр дагаврыг арилгаж анхны байдалд буцаах тухай шаардлагууд юм. 

Үүний дараа нэхэмжлэгч нар нь Т.С , Д.Ц  нарт холбогдуулан 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хариуцагч Т.С , Б.Цэцэгмаа нараас орон сууцны метр квадратын зөрүү 28,88 мкв-ын төлбөр 86,640,000 төгрөг, хэмжилт хийлгэсэн ажлын зардал 294,000 төгрөг, нийт 86,934,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Д.Ц , Т.С  нар нь нэхэмжлэгч Д.М , Д.Б  нарт холбогдуулан 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Д.М , Д.Б  нараас 35,500,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан. Үүний дагуу 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэгч Д.М , Д.Б  нар хариуцагч Д.Ц , Т.С  нар эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулан шүүхэд тус гэрээг нотлох баримтаар өгсөн. Хариуцагч Д.Ц , Т.С  нарыг төлөөлж Б.Анхбаяр, нэхэмжлэгч нарыг төлөөлж А.Энхгэрэл бид 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр эвлэрлийн гэрээг байгуулж, шүүхээр баталгаажуулж өгнө үү гэх хүсэлтээ илэрхийлсэн.

Д.Б , Т.С , Б.Цэцэгмаа нарын 2017 оны 07 сарын 03-ны өдөр Д.Э той байгуулсан Хан-Уул дүүргийн 11-р хороо, Олимп гудамж, Маршал таун хотхон 116-р байрны, 7 тоот дулаан зогсоолыг 10,000,000 төгрөгөөр үнэлэн хийсэн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, Д.М , Д.Б  нарыг Хан-Уул дүүргийн 11-р хороо, Олимп гудамж, Маршал таун хотхон 116-р байрны, 7 тоот дулаан зогсоолын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, Д.М , Д.Ц  нарын 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 9-р хороо, Горький 3 гудамж, 44А тоот хаягт байршилтай 18639311169494 нэгж талбарын дугаартай 579 мкв талбайтай газарт хариуцагч Д.Э ыг хамтран өмчлөгчөөр нэмсэн 10,000,000 төгрөгийн үнэтэй хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Д.М , Д.Ц  нарын 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 9-р хороо, Горький 3 гудамж, 44 тоот хаягт байршилтай 18639311163501 нэгж талбарын дугаартай 92 м.кв талбайтай газарт хариуцагч Д.Э ыг хамтран өмчлөгчөөр нэмсэн 10,000,000 төгрөгийн үнэтэй хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Д.М , Д.Ц  нарын 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 9-р хороо, Горький 3 гудамж, 44А тоот хаягт байршилтай, Ү-2205031926 улсын бүртгэлийн дугаартай 216 мкв талбайтай хувийн сууцанд хариуцагч Д.Э ыг хамтран өмчлөгчөөр нэмсэн 80,000,000 төгрөгийн үнэтэй хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагыг Д.Э од холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага хэвээрээ, дэмжиж байна.

Нэхэмжлэгч Д.М , Д.Б  нар Б.Л  гэх хүнээс 370,000,000 төгрөгийг зээлийн үүрэгтэй барьцаанд олгож Б.Л гийн ажилтан Д.Э ын нэрэн дээр 7 тоот дулаан зогсоолын өмчлөх эрхийг худалдах худалдан авах гэрээг байгуулан шилжүүлсэн. Баянгол дүүргийн үл хөдлөх эд хөрөнгөд хамтран өмчлөгчөөр нэмж хэлцэл байгуулсан үйл баримт шаардлагын үндэслэлээр тайлбарлагдана.

Нэхэмжлэгч Д.М , Д.Б  нарын зүгээс Б.Л гээс зээлсэн 370,000,000 төгрөг, түүний хүү болох 30,000,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Энэ нь 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Б.Л гийн гаргаж өгсөн баримтаар тогтоогдож байгаа.

Хариуцагч Д.Э  нь өөрийнхөө хүсэл зоригийг илэрхийлж оролцоогүй, зөвхөн Б.Л гийн даалгавраар 7 тоот дулаан зогсоолын өмчлөгч, Баянгол дүүрэгт байрлах Д.М -ийн эд хөрөнгөд хамтран өмчлөгч болсон. 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэгч Д.М  Б.Л гээс 370,000,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй зээлсэн. Зээл авахдаа зээлийн гэрээ болон барьцааны гэрээг амаар тохиролцож хийсэн, тус гэрээнүүдийг бичгээр хийгээгүй. Нийт 370,000,000 төгрөгийг 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 200,000,000 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 170,000,000 төгрөг гэж хуваан зээлж авсан.

2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 200,000,000 төгрөг зээлж авахдаа Хан-Уул дүүргийн 11-р хороо, Олимп гудамж, Маршал таун хотхон 116 дугаар байрны 116 тоот хаягт байршилтай 225 м.кв талбайтай, таван өрөө орон сууц, 7, 8 тоот дулаан зогсоол тус бүрийг Т.С , Б.Цэцэгмаа, Д.Б  нарын нэрнээс Б.Л гийн ажилтан Дашдамба овогтой Эрдэнэцогт гэх хүн рүү худалдах худалдан авах гэрээ байгуулан шилжүүлэн өгсөн юм.

2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Б.Л гээс зээлийн үлдэгдэл 170,000,000 төгрөг зээлж авахад дахин зээлийн гэрээний барьцаа шаардсан тул Д.Мөнх- Эрдэнийн зүгээс Баянгол дүүрэгт байрлах нэр дурьдсан гурван үл хөдлөх эд хөрөнгүүдэд Б.Л гийн ажилтан Д.Э ыг хамтран өмчлөгчөөр тус тус бүртгүүлж зээлийн гэрээний халхавчийг хамтран өмчлөгч нэмэх байдлаар гэрээнүүдийг байгуулсан.

Д.М -ийн хувьд Б.Л гээс зээлсэн 370,000,000 төгрөгийг 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 100,000,000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 110,000,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 60,000,000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 100,000,000 төгрөг, нийт 370,000,000 төгрөгийг өөрийн төрсөн дүү Д.Цогтбаатараар дамжуулан төлж барагдуулан зээлийн хүүгээ зогсоосон. 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар дээрх мөнгөний хүү 30,000,000 төгрөг төлөхөөр болсон.

2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар Б.Л гээс зээлсэн 370,000,000 төгрөг төлөгдөж дууссан байсан учраас нэхэмжлэгч Д.М  Б.Л д хандсаны дагуу Хан-Уул дүүргийн 11-р хороо, Олимп гудамж, Маршал таун хотхон 116 дугаар байрны 116 тоот хаягт байршилтай 225 м.кв талбайтай, таван өрөө, орон сууцыг өөрийн төрсөн эцэг Ц.Даваагийн нэр дээр шилжүүлэн авсан.

Үлдэгдэл 7, 8 тоот хоёр дулаан зогсоолын өмчлөх эрхийг Д.Э ын нэрээс буцаан шилжүүлэх Баянгол дүүрэг дэх 3 үл хөдлөх эд хөрөнгөөс Д.Э ын нэрийг хасуулах шаардлага тавихад 370,000,000 төгрөгийн хүү болох 30,000,000 төгрөгийг төлөөд шилжүүлж ав гэх шаардлагыг Б.Л  тавьсан.

2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Д.М  зээлийн хүү 30,000,000 төгрөгийг бүрэн барагдуулсан. Б.Л гийн ажилтан Д.Э  нь Хан-Уул дүүргийн 11-р хороо, Олимп гудамж, Маршал таун хотхон 116 дугаар байрны 8 тоот дулаан зогсоолыг Д.М -ийн зөвшөөрлөөр, түүний төрсөн дүү Д.Цогтбаатарын нэр дээр шилжүүлэн өгсөн боловч үлдэх Хан-Уул дүүргийн 11-р хороо, Олимп гудамж, Маршал таун хотхон 116 дугаар байрны 7 тоот гараашийг буцаан шилжүүлж өгөхгүй, мөн Баянгол дүүргийн 9-р хороонд орших гурван үл хөдлөх эд хөрөнгөөс Д.Э  нь халхавчилсан хэлцлээс өөрийн нэрийг хасалт хийж өгөхгүй нэхэмжлэгч нарын эрх, ашгийг хохироож байна.

Иймд Д.Б , Т.С , Д.Ц  нарын 2017 оны 07 сарын 03-ны өдөр Д.Э той байгуулсан 7 тоот дулаан зогсоолыг 10,000,000 төгрөгөөр үнэлэн хийсэн худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, 90 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэгч нарыг өмчлөгчөөр тогтоож үр дагаврыг арилгаж өгнө үү гэж хүсэж байна.

Нэхэмжлэгч нь Т.С , Д.Ц  нартай дулаан зогсоол худалдах худалдан авах гэрээ байгуулсан болохоос бус Д.Э той зөвхөн Б.Л гээс зээлсэн зээлийн барьцааны гэрээг халхавчлах зорилгоор худалдах худалдан авах гэрээ хийсэн нь анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл байсан.

Д.М  Д.Ц  нарын 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр нэр бүхий 3 хэлцлийг Баянгол дүүргийн 3 хөдлөх эд хөрөнгүүдээр Д.Э ыг хамтран өмчлөгчөөр нэмсэн хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Д.Ц  нь хүчин төгөлдөр хэлцэл гэдгийг хүлээн зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулсан. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээрээс цаашид байгуулагдаж байгаа хэлцэлүүд хүчин төгөлдөр байна. Мөн зээлийн гэрээний барьцааны үүргийг халхавчилж хамтран өмчлөгч нэмж байгаа хэлцэл учраас хүчин төгөлдөр бусад тооцож, үр дагаврыг арилгаж, Баянгол дүүргийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг Д.М  өөрийн нэр буцаан шилжүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж, хариуцагч Т.С , Д.Ц  нартай байгуулсан эвлэрлийн гэрээг баталж шийдвэрлэж өгнө үү.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд: Д.Ц , Т.С  нар 35,500,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Д.Ц , Т.С  нар нь гэр бүлийн хүмүүс юм. Бүх гэрээ хэлцлийг Т.С тай байгуулаад хүчин төгөлдөр бус гэж тооцуулах гэж буй хэлцэлд Д.Ц  буюу эхнэрийнх нь нэр байгаа. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд хоорондоо тохиролцсон. Д.М  нь м.кв-ын зөрүү нэхдэг шаардлагаасаа татгалзаж, Эко констракшн ХХК-тай учраас олохоор болж, Д.Ц , Т.С  нар нь сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох 35,500,000 төгрөгөөс 27,500,000 төгрөгийн шаардлагаасаа татгалзаж, Д.М , Д.Б  нар 8,000,000 төгрөгийг Д.Ц , Т.С  нарт төлсөн. 

8,000,000 төгрөгийг төлж Д.Ц , Т.С  нарт холбогдуулан гаргасан хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага болон мөнгө нэхэмжилж байгаа шаардлагаасаа бүрэн татгалзаж, хүчин төгөлдөр бус хэлцэлд орсон хамтран өмчлөлөөс хасагдъя гэдгээ хүлээн зөвшөөрөөд өөрийн гаргасан шаардлага болох 27,500,000 төгрөгөөс татгалзаж 8,000,000 төгрөгийг хүлээн авснаар эвлэрлийн гэрээ байгуулсан. 

Иймд сөрөг нэхэмжлэлийн хувьд маргах шаардлагагүй гэж үзэж байна. Эвлэрлийн гэрээнд бүх зүйлийг тусгасан байгаа учраас маргахгүй байгаа хэсэг гэдгээр явах нь зүйтэй байх гэж бодож байна.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлагын тухайд: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагад холбогдуулан бие даасан шаардлага гаргах нь зөв хэрэг. Гэхдээ 130,000,000 төгрөгийн шаардлага нь манай үйл баримт болсон 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс өмнө 2016 оны 02 сар болон 03 сард болсон үйл баримтыг ярьж шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Бие даасан гуравдагч этгээд нь нэхэмжлэгч хариуцагчийн талд ямар нэгэн сонирхолгүй этгээд байх ёстой. Зөвхөн өөрийн шаардлагын хувьд эрх ашиг нь хөндөгдөж байгаа этгээд байдаг. Гэтэл гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн үндсэн нэхэмжлэлд хэлсэн тайлбарыг сонсоход хэт хариуцагч Д.Э ын талд орох, хариуцагчийн байгуулсан хэлцлүүдийг хамгаалах байр суурьтай оролцож байгаа нь үндэслэлгүй байна. 

Өмнө нь бичгээр гаргасан шаардлага болон хариуцагч Д.Э ын гаргаж байгаа тайлбараас харахад Д.М  ажил бүтээж өгнө гэж мөнгө авсан мэтээр тайлбарлаж байна. 

Гэтэл үүнийгээ нотолж байгаа баримт нь 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдөр болон 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн дансны хуулга байгаа юм. Уг баримтаас харахад мөнгийг өөр хүмүүс рүү хувааж шилжүүлсэн байна. 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бие даасан шаардлагын үндэслэлээ даалгаврын гэрээ, төлбөр барагдуулах хэлцэл, даалгавар биелээгүй, байгуулсан хэлцлээсээ татгалзаж байна гэх мэтээр тайлбарлаж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт иргэний хэргийг иргэний шүүхээр хэлэлцүүлэх журмыг зохицуулсан. 

Ажил бүтээж өгнө гэх иргэний эрх зүйн харилцаа Иргэний хуулийн 8 дугаар зүйлд байхгүй байна. Иймээс ажил бүтээж өгнө гэх үндэслэл нь ойлгомжгүй, ямар эрх зүйн харилцаанд орсон эсэх, хэлцэл болон гэрээгээр хүлээсэн ямар үүргээ шаардаж байгааг тодорхойлж чадахгүй байна. 

Д.М , Б.Л  нарын хооронд бичгээр байгуулсан хэлцэл гэж байхгүй. Ажил бүтээж өгнө гэдэг иргэний эрх зүйн харилцаа байхгүй мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан иргэний харьяаллыг зөрчиж гаргасан шаардлага гэж харагдаж байна. Иймд гуравдагч этгээдийн бие даасан шаардлага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдож байгаа учраас хэрэгсэхгүй болгож өгнө үү. 

Мөн гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын он, сар, цаг хугацаа нь үндсэн нэхэмжлэлтэй холбогдохгүй байгаа нь илэрхий байгаа тул гуравдагч этгээд нь хариуцагч нараа зөв тодорхойлж орж ирэх нь зүйтэй байх. 

Гуравдагч этгээд нь мөнгө өгсөн, авсан гэдгээ нотолж чадахгүй байгаа. Даалгаврын гэрээ гэх боловч даалгаврын гэрээг даалгавар гүйцэтгэгчтэй шууд байгуулах ёстой. Гэтэл шилжүүлсэн гэх 130,000,000 төгрөг н.Дэлгэрмаа, н.Цэрэндолгор гэх хүмүүсийн дансаар шилжсэн байна. Мөн н.Галбадрах гэх хүний талаар яригдаад байдаг. 

Бие даасан шаардлагыг 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр гаргасан. Гуравдагч этгээд нь 2016 оны 2, 3 сард хэлцэл байгуулсан. Хэрэв иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэж бодвол гэрээний үүрэг шаардаж байгаа бол хөөн хэлэлцэх хугацаа дууссан нь харагдаж байна. 

Д.М  Б.Л  нарын хооронд 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр зээлийн эрх зүйн харилцаа үүссэн. Гэтэл гуравдагч этгээд 2016 онд болсон үйл баримтыг шаардаж байна. Иймд гуравдагч этгээдийн бие даасан шаардлага үндэслэлгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Хариуцагч Н.Эрдэнэцогт шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Д.М  нар нь 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр ах Б.Л гээс 370,000,000 төгрөгийг зээлж авсан бөгөөд, энэ зээлээс өмнө Нийслэлийн төсөвт мөнгө суулгаж өгөх ажлыг бүтээж өгнө гэж 130,000,000 төгрөгийг 2016 оны 5 дугаар сард авсан байсан.

2017 онд 370,000,000 төгрөгийг зээлдүүлэхдээ барьцааны гэрээг байгуулаагүй учир үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож Д.М  нарын өмчлөлийн Маршал Таун хотхонд байрлалтай орон сууц, авто машины зогсоолыг худалдах, худалдан авах гэрээгээр Д.Э  миний нэр дээр шилжүүлж, Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горький гудамж, 44А тоот хаягт байршилтай 579 м.кв газар, Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горыкий гудамж, 44 тоот хаягт байршилтай 92 м.кв газар, Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горький гудамж, 44А хаягт байршилтай 216 м.кв талбайтай хувийн сууцны өмчлөгчөөр Д.Э  миний нэрийг нэмэх хэлцлийг тус тус хийсэн.

Д.М  нар нь 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр ах Б.Л гээс зээлж авсан 370,000,000 төгрөгийг төлсөн. Харин Нийслэлийн төсөвт мөнгө суулгаж өгнө гэсэн ажлаа одоо хүртэл бүтээж өгөөгүй учир Д.М , Б.Л  нар 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хөндлөнгийн 2 гэрч байлцуулан ажил бүтээж өгнө гэж авсан 130,000,000 төгрөгийг хэрхэн яаж барагдуулах тухай хэлцэл хийсэн. Энэ хэлцлээр Д.М  130,000,000 төгрөгийг төлж бүрэн барагдуулсны дараа Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Олимпийн гудамж, Маршал Таун хотхоны 116 дугаар байрны доор байрлах 7 тоот авто машины зогсоол, Баянгол Дүүргийн 9 дүгээр хороо, Горький гудамж, 44А тоот хаягт байршилтай 579 м.кв газар, Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горыкий гудамж, 44 тоот хаягт байршилтай 92 м.кв газар, Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горький гудамж, 44А хаягт байршилтай 216 м.кв талбайтай хувийн сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн авахаар тохирсон тул түүний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэнэ үү” гэжээ.

 

Хариуцагч Д.Ц , Т.Самсанчир нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Д.М  нарын нэхэмжлэлтэй Т.С  нарт холбогдох иргэний хэрэгт Т.С  болон Д.Ц  нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анхбаяр миний бие дараах хүсэлтийг гаргаж байна.

Т.С  болон Д.Ц  нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд нэхэмжлэгч Д.М  нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхгэрэлтэй эвлэрлийн гэрээ байгуулж энэхүү хэрэгт талуудын хооронд дахин маргаангүй талаар тохиролцсон.

Эвлэрлийн гэрээг шүүхэд гаргаж өгсөн бөгөөд эвлэрлийн агуулгыг тэндээс харах боломжтой Харин хариуцагч Эрдэнэцогтын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тухайн эвлэрлийн гэрээг гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчсөн хэмээн батлуулаагүй болно.

Иймд өмнөх шүүх хуралдаануудад тайлбарлаж байсны дагуу Т.С . Д.Ц  нар нь нэхэмжлэгчтэй байгуулсан эвлэрлийн гэрээний агуулгын хүрээнд байр сууриа илэрхийлж байгаа болно.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд: Хан-Уул дүүргийн 11 хороо, Олимп гудамж, Маршал таун хотхон 116 байрны 116 тоот орон сууц болон 7, 8 тоот дулаан зогсоолын үлдэгдэл төлбөр, нотариатын зардал болон алдангид нийт 35,500,000 төгрөг хариуцагчаас гаргуулах тухай.

Иргэн Д.М , Д.Б  нарын 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Д.Ц , Т.С  нарт холбогдуулан гаргасан үндсэн нэхэмжлэлд дараах сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд:

Нэхэмжлэгч Т.С , Д.Ц  нар нь хариуцагч Д.М тэй 2013 оны 09 дугаар сарын 01-ний өдөр харилцан тохиролцож Орон сууцны барилга худалдах, худалдан авах №65/02/06 тоот гэрээг байгуулсан.

Уг гэрээний дагуу Хан-Уул дүүргийн 11 хороо, Олимп гудамж, Маршал таун хотхон 116 байрны 116 тоот 5 өрөө орон сууцыг 675,000,000 төгрөгөөр, тус 116 байрны зоорийн 7, 8 тоот дулаан зогсоолыг тус бүр нь 18,000,000 төгрөг буюу 36,000,000 төгрөгөөр, нийт 711,000,000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцсон болно.

Уг гэрээнд заасны дагуу хариуцагч нь урьдчилгаа 30% буюу 213,300,000 төгрөгийг төлж үлдэгдлийг 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 100,000,000 төгрөг, 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 200,000,000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 197,700,000 төгрөг тус тус төлөхөөр тохиролцсон.

Ингээд гэрээний дагуу 2013 оны 09 дүгээр сарын 03 -ны өдөр 20,000,000 төгрөг төлсөн. Маргааш өдөр нь буюу 2013 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр урьдчилгаа төлбөрийн үлдэгдэл 100,000,000 төгрөгт Тоёота Лексус ЛХ 570 маркын 12-35 УБҮ улсын дугаартай хар өнгийн авто машиныг тооцон өгөх саналыг Д.М  тавьж харилцан тохиролцож байрны үнийн урьдчилгаанд хүлээн авч 2013 оны 09 сарын 04-ний өдөр Байрны үнийн урьдчилгаанд 120,000,000 төгрөг хүлээн авсан Кассын орлогын ордер бичиж өгсөн. Тухайн үед Д.М  нь уг автомашиныг Монголын Алт Компаниас зам тээврийн осолд орсон байхад нь авч буруу талын хойд талыг засаж будсан гэж надад тайлбарлаж үнийг тохиролцож байсан. Мөн 2013 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 94,000,000 төгрөг буюу нийт 214,000,000 төгрөгийг төлж ийнхүү урьдчилгаа төлбөрөө хугацаа хожимдуулан төлсөн.

Улмаар гэрээнд заасан төлбөрийн хуваарь хугацаандаа төлөгдөөгүй тул талууд 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр тооцоо нийлсэн акт үйлдсэн бөгөөд тус актаар хариуцагч Д.М  нь 214,000,000 төгрөг төлсөн байна гэдгээ хүлээн зөвшөөрч мөн орон сууц худалдах, худалдан авах гэрээний 3.5-т заасны дагуу төлөгдөөгүй үүрэгтээ алданги тооцуулахыг хүлээн зөвшөөрсөн байдаг. Тооцоо нийлэх өдрийн байдлаар 63 хоногийн хугацаа хэтэрсэн бөгөөд алданги тооцвол 31,500,000 төгрөг болсон байв.

Хариуцагч Д.М  нь 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 50,000,000 төгрөг, 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 50,000,000 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 20,000,000 төгрөг буюу 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар нийт 334,000,000 төгрөг төлсөн байдаг.

Гэвч гэрээнд заасан төлбөр төлөх сүүлийн хугацаа нь 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөр дуусгавар болсон бөгөөд хариуцагч Д.М  нь гэрээний үүргээ биелүүлээгүй тул өөрийн гараар 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр баталгаа бичиж өгсөн. Тус баталгаанд дурдсанаар 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн байдлаар төлбөрийн үлдэгдэл 377,000,000 төгрөг бөгөөд төлбөрөө хугацаандаа төлж амжаагүй байгаа тул ойрын хугацаанд үлдэгдэл төлбөрөө 400,000,000 төгрөг болгон төлөхөө үүгээр баталгаа гаргаж байна хэмээн дурьдсан байдаг. Мөн төлбөрийн үлдэгдлийг 2015 оны 11 дүгээр сард төлж дуусгахаа илэрхийлсэн байдаг.

Хариуцагч Д.М -ийн төлбөр төлсөн сүүлийн өдөр болох 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс баталгаа гаргасан 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл төлбөр төлөгдөөгүй 203 хоног өнгөрсөн. Ийнхүү гэрээний 3.5-т заасны дагуу алданги тооцвол 382,655,000 төгрөг болсон. Гэвч үүнийг 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн баталгаанд дурьдсан 23,000,000 төгрөгийн алдангиар багасган тооцсон болно.

Улмаар 2 жил гаруй хугацаанд төлбөрөө төлөлгүй байж байгаад 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 200,000,000 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 170,000,000 төгрөг буюу нийт 370,000,000 төгрөг төлсөн. Гэрээний нийт төлөлтийн хувьд 704,000,000 сая төгрөг төлж үлдэгдэл 7,000,000 төгрөг, өмнөх алданги 23,000,000 төгрөгийг төлөөгүй үлдсэн байдаг.

2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс нэхэмжлэл гаргах өдөр хүртэл буюу 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүртэл нийт 602 хоног өнгөрсөн бөгөөд үүнийг гэрээний 3.5-т заасны дагуу алданги тооцвол 21,070,000 төгрөг байна. Иймд гэрээний үндсэн төлбөрийн үлдэгдэл 7,000,000 төгрөг болон түүний алдангид 3,500,000 төгрөг, 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн алданги 23,000,000 төгрөг буюу нийт 33,500,000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна.

Хариуцагч нь 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 11 хороо Маршал таун хотхон 116 байр 116 тоот орон сууц, тус 116 дугаар байрны зоорийн 7, 8 дугаар дулаан зогсоолыг иргэн Д.Э од худалдахдаа нэхэмжлэгч Д.Ц гаас нотариатын болон Үл хөдлөх хөрөнгө борлуулсны татвар, бусад зардалд нийт 2,000,000 төгрөгийг эргэн төлөх нөхцөлтэйгөөр зээлж дүү н.Цогтбаатарын хамт төлүүлсэн байдаг.

Гэвч орон сууцаа худалдан борлуулаад зээлээр 370,000,000 төгрөг авсан боловч нотариатын болон бусад зардал 2,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан өгөөгүй явсаар өнөөдрийг хүрсэн.

Д.Ц  2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Хөх хотод очиж Д.М тэй утсаар холбоо барьж байрны үндсэн төлбөрийн үлдэгдэл 7,000,000 төгрөг, байрыг Д.Э од шилжүүлэхэд авсан 2,000,000 төгрөг нийт 9,000,000 төгрөгийг Хятадын юаниар төлөхийг хүссэн боловч ажил ихтэй гэж хэлээд дахин уулзалгүй төлбөр төлөөгүй буцаасан юм. Иймд нотариатын болон бусад зардалд төлсөн 2,000,000 төгрөг нэхэмжилж байна. Хавтаст хэрэгт нэхэмжлэгч Д.М -ийн талаас өгсөн нотлох баримтад 2,000,000 төгрөг авсан баримт хавсаргагдсан болно.

Иймд орон сууц худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 33,500,000 төгрөг, нотариатын болон бусад зардалд 2,000,000 төгрөг буюу нийт 35,500,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчийг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Гуравдач этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь заалт гэж тодорхойлсон. Иргэний хуулийн 56 дугаар зүйл нь анхнаасаа хүчин төгөлдөр бус байх хэлцлийг хэлдэг. Хүчин төгөлдөр бусд тооцуулах асуудал нь Иргэний хуулийн 57 дугаар зүйлд зааснаар мөн тус хуулийн 58 дугаар зүйлээс 60 дугаар зүйлд заасан хууран мэхэлсэн, хүч хэрэглэсэн, төөрөгдөлд орсон хэлцлийн үндсэн дээр тодорхойлдог шаардлага байгаа юм. Иймээс нэхэмжлэлийн шаардлага анхнаасаа тодорхой бус гэж үзэж байна. 

Нэхэмжлэгч Д.М , Д.Б  нар нь анхнаасаа хүсэл зоригоо илэрхийлж, тухайн хөрөнгө дээр Д.Ц , Т.С  гэх хүмүүсийг хамтран өмчлөгчөөр нэмсэн. Д.Э  7, 8 тоот зогсоол болон 116 тоот орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулаад хүсэл зоригоо илэрхийлж, гэрээнд заасан үнийн дүнг тохиролцож гэрээ байгуулсан. Баянгол дүүрэгт байрлах хувийн сууц болон 579 м.кв, 92 м.кв өмчлөх эрхийн газрууд дээр болон 216 м.кв талбайтай хувийн сууцны хамтран өмчлөгчөөр Д.Э ыг нэмэхэд Д.М , Д.Б  нар нь өөрсдийн хүсэл зоригоо илэрхийлж гэрээг байгуулсан.

Гэрээг худалдах, худалдан авах гэрээний агуулгаар хийгээгүй. Өмчлөгч нэмж оруулах гэсэн албан ёсны нотариатаар батлуулж, улсын бүртгэлд бүртгүүлснээр хүчин төгөлдөр болдог. Талууд өөрсдийн хүсэлтээр Д.Э ыг хамтран өмчлөгчөөр нэмж оруулж, цаашид Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.1-т заасан гэр бүлийн гишүүдийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээж оролцоно гээд тодорхойлж өгсөн.

Хамтран өмчлөх гэрээ хэлцлийг Д.Б , Д.М  нар нь хүсэл зоригоо илэрхийлж хийсэн атлаа өнөөдөр хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Иргэний хуульд гэрээ болон хэлцлийн заалтыг үгийн шууд утгаар тайлбарлах зохицуулалттай. Өөрсдийн хүсэл зоригийн үндсэн дээр гэр бүлийн гишүүн гэж үзэхээр зүйлд хамтран өмчлөгчөөр нэмэх, эсхүл бэлэглэх, бусад байдлаар шилжүүлэх нь өмчлөгчийн бүрэн эрхийн асуудал юм. Хамтран өмчлөгчөөр нэмж байгаа зүйлийг халхавч гэж ойлгож болохгүй.

Нэгэнт тодорхой үнийн дүнгээр илэрхийлсэн хэлцэл буюу гэрээ нь нотариатаар батлуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн хүчин төгөлдөр гэрээ юм. Иймээс хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцох хууль эрх зүйн үндэслэл байхгүй. Нэхэмжлэлд төөрөгдсөн, хууран мэхэлсэн, хүч хэрэглэсэн гэж тодорхойлоогүй байгаа учраас хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцох боломжгүй. Нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч тал нь хариуцагч Т.С , Д.Ц  нартай эвлэрлийн гэрээ байгуулж, эвлэрлийн гэрээг шүүхээр баталгаажуулах хүсэлттэй байгаагаа илэрхийлж байна. Гэтэл энд хариуцагч Д.Э  хязгаарлагдаж байна. Үүнд Д.Э ын ашиг сонирхол яригдаж байгаа. Хамтран өмчлөгчийн эрх ашиг хөндөгдөж байгаа тохиолдолд дураараа хамтран өмчлөгчийг оролцуулахгүйгээр эвлэрлийн гэрээ байгуулах боломжгүй.

Нэхэмжлэгч нар болон Т.С , Д.Ц  нарын байгуулсан эвлэрлийн гэрээ нь бусдын эрх ашиг сонирхол хөндөгдсөн, хууль зөрчсөн нөхцөл байгаа учраас эвлэрлийн гэрээг батлах боломжгүй.

Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд: Д.М , Д.Б , Д.Ц , Т.С  нь 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан байна. Гэрээний 1.2-т 8,000,000 төгрөгийг төлбөр төлөгдсөн тохиолдолд нэр шилжүүлэхээр хүлээн зөвшөөрч гэж заасан байна. Гэтэл 8,000,000 төгрөгийг өгч авсан гэх баримт байхгүй байна. Мөн энэ хэлцэл нь хариуцагч Д.Э ын эрх ашгийг хөндөх хэлцэл байгаа учраас хүлээн зөвшөөрөхгүй байна.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлагын тухайд: Б.Л  нь 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр бие даасан шаардлага гаргасан. Б.Л  нь Зайсан дэд бүтэц холбоо гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн даргаар ажилладаг ба тус холбооны гишүүн байгууллагууд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсанд байрлалтай өөрсдийн эзэмших, ашиглах эрхтэй газар дээр барилгууд барьсанаар бохирын асуудлыг шийдвэрлэх зүй ёсны шаардлага гарч ирсэн. 

Ингээд холбооны гишүүн байгууллагууд 3,8 тэрбум төгрөгийн хөрөнгө гаргаж 2014 онд Торгоны замын буюу 120 мянгатын Тэмээтэй хөшөөний уулзвараас Зайсан толгой хүртэлх 4000 гаруй метр бохир усны шугамыг шинээр тавих, өргөтгөх зэрэг ажлуудыг хийсэн. Энэ ажлыг хийхэд гаргасан зардал болох 3,8 тэрбум төгрөгийг Нийслэлийн төсөвт суулгаж өгнө гээд Д.М  2016 оны 5 дугаар сард 130,000,000 төгрөгийг Б.Л гээс авсан. 

Гэвч тэрээр ажлаа бүтээж өгөөгүй, үүргээ биелүүлээгүй учир 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Д.М , Б.Л  хоёр хөндлөнгийн 2 гэрчийг байлцуулан уулзаж ажил бүтээж өгнө гэж авсан 130,000,000 төгрөгийг хэрхэн яаж барагдуулах тухай хэлцэл хийсэн. 

Энэ хэлцлээр Д.М  Б.Л гээс авсан 130,000,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулах, мөнгөө төлсний дараа Д.Э ын нэр дээр худалдах худалдан авах гэрээгээр шилжүүлсэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Олимпийн гудамж, Маршал Таун хотхоны 116 дугаар байрны доор байрлах 7 тоот авто машины зогсоол, мөн Д.Э ыг хамтран өмчлөгчөөр бүртгүүлсэн Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горький гудамж, 44А тоот хаягт байршилтай 579 м.кв газар, Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горький гудамж, 44 тоот хаягт байршилтай 92 м.кв газар, Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горький гудамж, 44А хаягт байршилтай 216 м.кв талбайтай хувийн сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн авахаар тохирсон юм.

Д.М  Б.Л гээс авсан 130,000,000 төгрөгийг одоо болтол төлөөгүй байгаа болно. Иймд Д.М эс 2016 оны 5 сард ажил бүтээж өгөхөөр авсан 130,000,000 төгрөгийг гаргуулах бие даасан шаардлагыг гаргаж байна. 

130,000,000 төгрөгийг даалгаврын гэрээний үндсэн дээр өгсөн. Учир нь танил талтай, нэр хүндтэй, олны танил хүн, яваад ажил хөөцөлдөх ном журмаар нь явж ажиллагаа дарааллан өгвөл шугамын ажлын төсөвт сууна гэх ойлголттой байсан. Гэтэл Д.М  даалгаврын дагуу ажлаа гүйцэтгээгүй. Даалгаврын гэрээний зорилго биелээгүй учир 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Д.М , Б.Л  хоёр 130,000,000 төгрөгийг хэрхэн яаж барагдуулах тухай хэлцэл хийсэн. 

Энэхүү хэлцэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т зааснаар хүсэл зоригоо хангалттай илэрхийлсэн, тус хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар нэг хүсэл зоригоо илэрхийлж талууд харилцан гарын үсэг зурсан бол бичгээр хийсэн хэлцэл нь хүчин төгөлдөр байна гэсэн агуулгыг бүрэн хангагдсан буюу даалгаврын гэрээгээр үүргийн гүйцэтгэл бүрэн хангагдах боломжгүй өөрөө үүргээсээ татгалзсан нөхцөл байдал харагдаж байна. 

Иргэний хуулийн 205 дугаар зүйлд зааснаар талууд гэрээ дуусгавар болох буюу тухайн даалгаврыг гүйцэтгүүлэхээр болсон, авсан мөнгөө буцааж өгье гэж хэлдэг. 130,000,000 төгрөгийг барагдуулсны дараа үндсэн нэхэмжлэлд дурьдагдсан 7,000,000 төгрөг болон Баянгол дүүрэгт байрлах 2 өмчлөлийн газар, хувийн сууцыг Д.Э оос чөлөөлүүлэхээр харилцан тохиролцсон. 

Даалгавар биелэгдээгүй, гэрээ цуцлагдаж дуусгавар болсон учраас Иргэний хуулийн 205 дугаар зүйлд заасны дагуу өгсөн авснаа буцаан өгөх үүрэгтэй. Даалгаврын гэрээний зорилго биелэгдээгүй учраас мөнгөө буцааж өгөх нь зүйтэй гэв.    

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Д.М , Д.Б  нар нь хариуцагч Д.Ц , Т.С , Д.Э  нарт холбогдуулан 99,934,000 төгрөг гаргуулах, авто зогсоол худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, авто зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох, 2014 оны 02 сарын 27-ны өдөр Д.М -ийн Д.Ц тай байгуулсан үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр нэмсэн 3 хэлцэл, 2017 оны 07 сарын 04-ний өдөр Д.М , Д.Ц  нарын Д.Э той байгуулсан үл хөдлөх хөрөнгийн хамтран өмчлөгчөөр нэмсэн 3 хэлцлийг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах, хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцон өмчлөгчийн эрхийг анхны байдалд буцаан сэргээлгэх тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлага,

 

Хариуцагч Д.Ц , Т.С  нарын гаргасан Д.М , Д.Б  нараас төлбөрийн үлдэгдэл, алданги, нотариатын зардалд нийт 35,500,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага,

 

Гуравдагч этгээд Б.Л  нь нэхэмжлэгч Д.М д холбогдуулан 130,000,000 төгрөг гаргуулах тухай бие даасан шаардлагыг тус тус шүүхэд гаргажээ.

 

Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

 

Нэхэмжлэгч Д.М , Д.Б  нар нь хариуцагч, Д.Э  нарт холбогдуулан

  • Д.Ц , Г.Самбасанчир орон сууцны квадрат метрийн зөрүү 86,640,000 төгрөг, илүү төлсөн 13,000,000 төгрөг, нийт 99,934,000 төгрөг гаргуулах,
  • 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн авто зогсоол худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, авто зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох,
  • 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Д.М -ийн Д.Ц тай байгуулсан үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр нэмсэн 3 хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах,
  •  2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр  Д.М , Д.Ц  нарын Д.Э той байгуулсан үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр нэмсэн 3 хэлцлийг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах, хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцон өмчлөгчийн эрхийг анхны байдалд буцаан сэргээлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь Д.Ц , Т.С  орон сууцны квадрат метрийн зөрүү 86,640,000 төгрөг, илүү төлсөн 13,000,000 төгрөг, нийт 99,934,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан болохыг дурьдах нь зүйтэй.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нь “Д.М , Д.Б  нар нь Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Олимп гудамж, Маршал таун хотхон 116 дугаар байр, 116 тоот хаягт байршилтай 225 м.кв талбайтай, таван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 1 м.кв-ыг 3,000,000 төгрөг, нийт 675,000,000 төгрөгөөр, мөн байрны зоорийн давхарын 7, 8 тоот авто зогсоолыг тус бүрийг нь 36,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож гэрээ байгуулсан. 2013 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 20,000,000 төгрөг, 2013 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 120,000,000 төгрөг, 2013 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 234,000,000 төгрөг төлсөн. Хариуцагч Т.С ын зүгээс орон сууцны үнийг төлж дуусах хүртэл Д.Ц , Т.С  нарын хамтран өмчлөгчөөр оруулахыг шаардсан. Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Олимп гудамж, Маршал таун хотхон 116 дугаар байр, 116 тоот хаягт байршилтай 225 м.кв талбайтай, таван өрөө орон сууц, 7, 8 тоотод байрлах авто зогсоолын өмчлөгчөөр Т.С , Д.Ц , Д.Б  нарын нэр дээр гэрчилгээ гаргуулсан. Мөн Т.С , Д.Ц  нарын зүгээс нэмэлт баталгаа шаардсан тул Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горькийн 3 дугаар гудамж, 44А тоот хаягт байршилтай нэгж талбарын 18639311169494 дугаартай 579 м.кв талбайтай газар, Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горькийн 3 дугаар гудамж, 44 тоот хаягт байршилтай нэгж талбарын 18639311163501 дугаартай 92 м.кв талбайтай газар, Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горькийн 3 дугаар гудамж, 44А тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2205031926 дугаарт бүртгэлтэй,  216 м.кв талбайтай хувийн сууц зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдэд 2014 оны 2 дугаар сарын 27-ны өдөр хамтран өмчлөгч нэмэх хэлцэл хийж, Б.Цэцэгмааг дээрх үл хөдлөх хөрөнгийн хамтран өмчлөгчөөр бүртгэсэн, Т.С , Б.Цэцэгмаа нарт өрийг төлөх зорилгоор Б.Л гээс 370,000,000 төгрөг зээлсэн. Б.Л гийн зээлийн баталгаа олгож, түүний ажилтан Д.Э ыг 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хамтран өмчлөгч нэмэх хэлцэл хийж, Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горькийн 3 дугаар гудамж, 44А тоот хаягт байршилтай нэгж талбарын 18639311169494 дугаартай 579 м.кв талбайтай газар, Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горькийн 3 дугаар гудамж, 44 тоот хаягт байршилтай нэгж талбарын 18639311163501 дугаартай 92 м.кв талбайтай газар, Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горькийн 3 дугаар гудамж, 44А тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2205031926 дугаарт бүртгэлтэй,  216 м.кв талбайтай хувийн сууц зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийн хамтран өмчлөгчөөр Д.Э ыг нэмсэн. Мөн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Олимп гудамж, Маршал таун хотхон 116 дугаар байр, 116 тоот хаягт байршилтай 225 м.кв талбайтай, таван өрөө орон сууц, 7, 8 тоотод байрлах авто зогсоолын өмчлөх эрхийг Д.Э ын нэр дээр шилжүүлсэн. Одоо Т.С , Д.Ц  нарт орон сууц болон авто зогсоолын мөнгийг бүрэн төлсөн, мөн Б.Л ээс зээлсэн 370,000,000 төгрөгийн зээлийг хүүгийн хамт бүрэн төлж дууссан тул авто зогсоол худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, авто зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох, 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Д.М -ийн Д.Ц тай байгуулсан үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр нэмсэн 3 хэлцэл, 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Д.М , Д.Ц  нарын Д.Э той байгуулсан үл хөдлөх хөрөнгийн хамтран өмчлөгчөөр нэмсэн 3 хэлцлийг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах, хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцон өмчлөгчийн эрхийг анхны байдалд буцаан сэргээлгэж өгнө үү” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг, хариуцагч Д.Э  нь “...Д.М  нар нь 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Б.Л гээс 370,000,000 төгрөгийг зээлж авсан, энэ зээлээс өмнө Нийслэлийн төсөвт мөнгө суулгаж өгнө гэж 130,000,000 төгрөг авсан. 2017 оны 370,000,000 төгрөгийг зээлдүүлэхдээ барьцааны гэрээ байгуулаагүй учир үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож Д.М -ийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Олимп гудамж, Маршал таун хотхон 116 дугаар байр, 116 тоот хаягт байршилтай 225 м.кв талбайтай, таван өрөө орон сууц, 7, 8 тоотод байрлах авто зогсоолыг миний нэр дээр шилжүүлж, Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горькийн 3 дугаар гудамж, 44А тоот хаягт байршилтай нэгж талбарын 18639311169494 дугаартай 579 м.кв талбайтай газар, Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горькийн 3 дугаар гудамж, 44 тоот хаягт байршилтай нэгж талбарын 18639311163501 дугаартай 92 м.кв талбайтай газар, Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горькийн 3 дугаар гудамж, 44А тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2205031926 дугаарт бүртгэлтэй,  216 м.кв талбайтай хувийн сууц зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийн хамтран өмчлөгч нэмэх хэлцлийг хийсэн. 370,000,000 төгрөгийг төлсөн тул Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Олимп гудамж, Маршал таун хотхон 116 дугаар байр, 116 тоот хаягт байршилтай 225 м.кв талбайтай, таван өрөө орон сууц, 8 тоотод байрлах авто зогсоолыг чөлөөлж өгсөн. 130,000,000 төгрөгийг төлөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй” гэж, хариуцагч Т.С , Д.Ц  нар “...нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч,  маргаагүй” гэж тус тус нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлийн тус тус тайлбарласан.

 

Талуудын хооронд нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой дараах гэрээг байгуулжээ.

 

1. Нэхэмжлэгч Д.Б , хариуцагч Т.С , Б.Цэцэгмаа нар нь  Д.Э той 2017 оны 07 сарын 03-ны өдөр “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах”  гэрээ байгуулан, уг гэрээний дагуу Д.Э  нь Хан-Уул дүүргийн 11-р хороо, Олимп гудамж, Маршал таун хотхон 116-р байр, 8 тоот дулаан зогсоолыг 10,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож гэрээ байгуулсан, /нэгдүгээр хх-ийн 34 дэх тал/.

2. Нэхэмжлэгч Д.М  болон хариуцагч Д.Ц  нарын хооронд 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдөр “Орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгч нэмэх хэлцэл” байгуулж, Баянгол дүүргийн 9-р хороо, Горький 3 гудамж, 44А тоот хаягт байршилтай, Ү- 2205031926 улсын бүртгэлийн дугаартай 216 м.кв талбайтай хувийн сууцанд хамтран өмчлөгчөөр Д.Ц г нэмсэн, /нэгдүгээр хх-ийн 45 дахь тал/.

3. Нэхэмжлэгч Д.М  болон хариуцагч Д.Ц  нарын хооронд 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдөр “Газрын өмчлөлд хамтран өмчлөгч нэмэх хэлцэл” байгуулж, Баянгол дүүргийн 9-р хороо, Горький 3 гудамж, 44 тоот хаягт байршилтай 18639311163501 нэгж талбарын дугаартай 92 м.кв талбайтай газрын хамтран өмчлөгчөөр Д.Ц г нэмсэн, /нэгдүгээр хх-ийн 46 дугаар тал/.

4. Нэхэмжлэгч Д.М  болон хариуцагч Д.Ц  нарын хооронд 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдөр “Газрын өмчлөлд хамтран өмчлөгч нэмэх хэлцэл” байгуулж, Баянгол дүүргийн 9-р хороо, Горький 3 гудамж, 44А тоот хаягт байршилтай 18639311169494 нэгж талбарын дугаартай 579 м.кв талбайтай газрын хамтран өмчлөгчөөр Д.Ц г нэмсэн, /нэгдүгээр хх-ийн 47 дугаар тал/.

5. Нэхэмжлэгч Д.М , хариуцагч Д.Ц  болон хариуцагч Д.Э  нарын хооронд 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр “Газрын өмчлөлд хамтран өмчлөгч нэмэх хэлцэл” байгуулж, Баянгол дүүргийн 9-р хороо, Горький 3 гудамж, 44 тоот хаягт байршилтай 18639311163501 нэгж талбарын дугаартай 92 м.кв талбайтай газрын хамтран өмчлөгчөөр Д.Э ыг нэмсэн, /нэгдүгээр хх-ийн 50 дугаар тал/.

6. Нэхэмжлэгч Д.М , хариуцагч Д.Ц  болон хариуцагч Д.Э  нарын хооронд 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр “Газрын өмчлөлд хамтран өмчлөгч нэмэх хэлцэл” байгуулж, Баянгол дүүргийн 9-р хороо, Горький 3 гудамж, 44А тоот хаягт байршилтай 18639311169494 нэгж талбарын дугаартай 579 м.кв талбайтай газрын хамтран өмчлөгчөөр Д.Э ыг нэмсэн, /нэгдүгээр хх-ийн 52 дугаар тал/.

7. Нэхэмжлэгч Д.М , хариуцагч Д.Ц  болон хариуцагч Д.Э  нарын хооронд 2017 оны 07 дугаар сарын 04-ний Баянгол дүүргийн 9-р хороо, Горький 3 гудамж, 44А тоот хаягт байршилтай, Ү- 2205031926 улсын бүртгэлийн дугаартай 216 м.кв талбайтай хувийн сууцанд хамтран өмчлөгчөөр Д.Э ыг нэмсэн, /нэгдүгээр хх-ийн 48 дугаар тал/ хэлцлүүдийг тус тус байгуулжээ.

 

Хариуцагч Д.Ц  болон Д.Эрдэнцогт нарт хамтран өмчлөгч болох, авто зогсоолыг худалдан авах хэлцэл хийх хүсэл зориг байгаагүй бөгөөд хариуцагч Д.Ц , Т.С  нарт нэхэмжлэгч нар нь орон сууц болон автомашины зогсоолын үлдэгдэл төлбөрийг төлөх баталгаа болгож, Б.Л гийн 370,000,000 төгрөгийн зээлийг төлөх баталгаа болгож дээрхи хэлцлийг хийсэн болох нь талуудын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтаар нотлогдож байна.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т “дүр үзүүлэн хийсэн хэлцэл” гэж заажээ.

 

Дүр үзүүлж хийсэн хэлцлээр талууд гэрээний үндсэн дээр эрх эдэлж, үүрэг хүлээж, хариуцлага хүлээх хүсэл зориг байхгүй, уг хэлцлийг үр дагаврыг үүсгэхийг хүсээгүй байдаг.

 

Түүнчлэн, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасан хэлцэл нь анхнаасаа эрх зүйн ямар нэг үр дагавар үүсгэхгүй бөгөөд хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байдаг тул гэрээний эрх, үүрэг, хариуцлага, тооцох боломжгүй.

 

Талуудын хооронд байгуулсан Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Олимп гудамж, Маршал таун хотхон 116 дугаар байр зоорийн давхар 7 тоот авто зогсоол худалдах-худалдан авах гэрээ, болон Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горькийн 3 дугаар гудамж, 44А тоот хаягт байршилтай нэгж талбарын 18639311169494 дугаартай 579 м.кв талбайтай газар, Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горькийн 3 дугаар гудамж, 44 тоот хаягт байршилтай нэгж талбарын 18639311163501 дугаартай 92 м.кв талбайтай газар, Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горькийн 3 дугаар гудамж, 44А тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2205031926 дугаарт бүртгэлтэй,  216 м.кв талбайтай хувийн сууц зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдэд хамтран өмчлөгч болох хэлцлээр хууль зүйн үр дагавар үүсгэх зорилгогүй, хэн алинд нь авто зогсоолыг худалдах, худалдан авах, үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгч болох хүсэл зориг байгаагүй, орон сууц худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэл хангах, мөн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг тус тус хангуулах зорилготой байсан гэх талуудын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн дүр үзүүлэн хийсэн хэлцэл болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

Иймд, нэхэмжлэгч Д.Б , хариуцагч Т.С , Б.Цэцэгмаа нар нь  Д.Э той 2017 оны 07 сарын 03-ны өдөр “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах”  гэрээ, нэхэмжлэгч Д.М  болон хариуцагч Д.Ц  нарын хооронд 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдөр “Орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгч нэмэх хэлцэл”, Д.М  болон хариуцагч Д.Ц  нарын хооронд 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдөр “Газрын өмчлөлд хамтран өмчлөгч нэмэх хэлцэл”, Д.М  болон хариуцагч Д.Ц  нарын хооронд 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдөр “Газрын өмчлөлд хамтран өмчлөгч нэмэх хэлцэл” гэрээ, Д.М , хариуцагч Д.Ц  болон хариуцагч Д.Э  нарын хооронд 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр “Газрын өмчлөлд хамтран өмчлөгч нэмэх хэлцэл” гэрээ, нэхэмжлэгч Д.М , хариуцагч Д.Ц , Д.Э  нарын хооронд 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр “Газрын өмчлөлд хамтран өмчлөгч нэмэх хэлцэл” гэрээ,  Д.М , хариуцагч Д.Ц , Д.Э  нарын хооронд 2017 оны 07 дугаар сарын 04-ний хувийн сууцанд хамтран өмчлөгчөөр нэмэх хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоох үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д “Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй” гэж заажээ.

 

Хариуцагч Д.Ц , Т.С , Д.Э  нь дээрхи хэлцлийг дагуу нэхэмжлэгч Д.М , Д.Б  нарт хэлцлийн дагуу хөрөнгө, мөнгө шилжүүлсэн зүйл байхгүй тул Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Олимп гудамж, Маршал таун хотхон 116 дугаар байр зоорийн давхар 7 тоот авто зогсоолын өмчлөх эрхийг сэргээж, Д.Б ын өмчлөлд, Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горькийн 3 дугаар гудамж, 44А тоот хаягт байршилтай нэгж талбарын 18639311169494 дугаартай 579 м.кв талбайтай газар, Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горькийн 3 дугаар гудамж, 44 тоот хаягт байршилтай нэгж талбарын 18639311163501 дугаартай 92 м.кв талбайтай газар, Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горькийн 3 дугаар гудамж, 44А тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2205031926 дугаарт бүртгэлтэй,  216 м.кв талбайтай хувийн сууцны өмчлөх эрхийг сэргээж, Д.М -ийн өмчлөлд шилжүүлэх нь зүйтэй байна.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

 

Хариуцагч Т.С , Д.Ц  нар нь нэхэмжлэгч Д.М , Д.Б  нарт холбогдуулан Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Олимп гудамж, Маршал таун хотхон 116 дугаар байр, 116 тоот хаягт байршилтай 225 м.кв талбайтай, таван өрөө орон сууц, 7, 8 тоотод байрлах авто зогсоолын үлдэгдэл төлбөр 33,500,000 төгрөг, нотариатын зардал 2,000,000 төгрөг, нийт 35,500,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч нар нь сөрөг нэхэмжлэлд эвлэрсэн гэж тайлбарласан.

 

Хариуцагч Т.С , Д.Ц  болон нэхэмжлэгч Д.М , Д.Б  нар нь 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр “Эвлэрлийн гэрээ” байгуулж, уг гэрээний дагуу үндсэн шаардлага болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрэхээр тохиролцсон байна.

 

Хариуцагч Т.С , Д.Ц  болон нэхэмжлэгч Д.М , Д.Б  нарын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээний 1.3-д “Хариуцагч Т.С , Д.Ц  нар нь нэхэмжлэгч Д.М , Д.Б  нарт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэг 33,500,000 төгрөг, нотариатын зардал 2,000,000 төгрөг, нийт 35,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох гэрээний үүрэг 26,500,000 төгрөг, нотариатын зардал 1,000,000 төгрөг буюу 27,500,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 8,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Д.М , Д.Б  нар нь төлөхөө хүлээн зөвшөөрч харилцан тохиролцов” гэж дурьджээ.

Дээрхи эвлэрлийн гэрээний үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой хэсгийг хариуцагч Д.Э  нь зөвшөөрөхгүй байсан тул батлах боломжгүй байсан. Харин, сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой хэсэг буюу 1.3 дахь хэсэг нь зөвхөн Хариуцагч Т.С , Д.Ц  болон нэхэмжлэгч Д.М , Д.Б  нарт хамааралтай бөгөөд хариуцагч Т.С , Д.Ц  нарын төлөөлөгч Б.Анхбаяр нь эвлэрлийн гэрээний нөхцөлийг хүчин төгөлдөр гэж тайлбар гаргасан тул шүүх сөрөг нэхэмжлэлтэй холбоотой эвлэрлийг батлах нь зүйтэй гэж үзэв.

 

Иймд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч Т.С , Д.Ц  нар нь нэхэмжлэгч Д.М , Д.Б  нарт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэг 33,500,000 төгрөг, нотариатын зардал 2,000,000 төгрөг, нийт 35,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох гэрээний үүрэг 26,500,000 төгрөг, нотариатын зардал 1,000,000 төгрөг, нийт 27,500,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 8,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Д.М , Д.Б  нар нь төлөхөөр хүлээн зөвшөөрч харилцан тохиролцсон эвлэрлийг батлах үндэслэлтэй байна.

 

Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын тухай:

 

Гуравдагч этгээд Б.Л  нь нэхэмжлэгч Д.М д холбогдуулан 130,000,000 төгрөг гаргуулах тухай бие даасан шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч Д.М  нь 130,000,000 төгрөгийг аваагүй, 370,000,000 төгрөгийн зээлтэй холбоотой баримтанд гарын үсэг зурсан гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр бие даасан шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн төлөөлөгч нь “Б.Л  нь Зайсайн дэд бүтцийн холбооны удирдах зөвлөлийн даргаар ажилладаг. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсанд байршилтай өөрийн эзэмших, ашиглах эрхтэй газарт 2014 онд Торгоны зам буюу 120 мянгатын Тэмээтэй хөшөөний уулзвараас Зайсан толгой хүртэл 4000 метр бохир усны шугамыг шинээр тавих, өргөтгөх ажлыг 3,800,000,000 төгрөгөөр хийж гүйцэтгэсэн. 2016 оны 05 дугаар сард Д.М  нь дээрхи 3,800,000,000 төгрөгийг Нийслэлийн төсөвт суулгаж өгнө гэж 130,000,000 төгрөгийг Н.Цэрэндолгор, Э.Дэлгэрмаа нарын дансаар дамжуулан Д.М  авсан. Ажил бүтээж өгөөгүй тул 130,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэж, нэхэмжлэгч Д.М  нь “Миний бие ажил бүтээж өгнө гэж мөнгө аваагүй бөгөөд орон сууцны болон үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг авах зорилгоор хоосон цаасан дээр гарын үсэг зурсан” гэж тус тус тайлбарласан.

 

2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Найдангийн Цэрэндолгорын хаан банкны 5028048718 дугаатай дансаар 100,000,000 төгрөгийг Лхагвасүрэнгээс гэх гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн /хоёрдугаар хх-ийн 95 дахь тал/, 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Энхмэндийн Дэлгэрмаагийн Хаан банкны 5039308742 дугаарын дансаар 30,000,000 төгрөгийг Зайсан урьдчилгаа ЗДБХ ГҮТББС-аас гэх гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн /хоёрдугаар хх-ийн 96 дахь тал/ болох нь баримтаар нотлогдож байна.

 

Мөн, Д.М  нь 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Тодорхойлолт үйлдэж, уг тодорхойлолтод “Иргэн Д.М  би Б.Л гээс 130,000,000 төгрөг авч иргэн Э.Галбадрахад иргэн Цэрэндолгорын дансаар дамжуулан өгсөн нь үнэн болно. Дээрхи мөнгийг иргэн Д.М  би бүрэн барагдуулсны дараа ХУД-ийн 11 дүгээр хороо олимп гудамжны Маршал таун хотхонд байрлах 116-р байрны зооринд орших 7-н тоот 15 м.кв, мөн 8-н тоотод орших 15 м.кв талбай бүхий 2 зогсоолыг шилжүүлэн авна.” гэж баримт үйлдэж, уг баримтад Д.М , Б.Л , Дэлгэрмаа, Б.Анхбилэг нар гарын үсэг зурж баталгаажуулсан байна. /нэгдүгээр хх-ийн 176 дахь тал/

 

Гэрч Н.Цэрэндолгор нь “Хаан банкны 5028048718 дугаартай данс нь миний данс мөн. Гэхдээ 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 100,000,000 төгрөг ямар утгатай мөнгө болохыг санахгүй байна. Миний дансаар тэрбум төгрөг зээлж, эгүүлэн төлж байдаг болохоор сайн мэдэхгүй байна. 2016 оны 02 дугаар сард Д.Мөнх-Эрдэнийг танихгүй байсан. Мөн Б.Л тэй хамт нэг удаа хуралд орж байсан” гэж, гэрч Э.Дэлгэрмаа нь “Хаан банкны 5039308742 дугаартай данс миний данс. 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдөр шилжиж орсон 30,000,000 төгрөг нь Д.М д хамааралгүй мөнгө. Хан түшээ хотхоныг улсын комисст хүлээлгэж өгөх гээд улсын комиссын гишүүдэд тараагаарай гээд өгсөн мөнгө. Энэ асуудал Авлигатай тэмцэх газар бүгдийг нь шалгуулаа биз дээ. Д.М  Н.Цэрэндолгорын данснаас 100,000,000 төгрөг аваад надад өгсөн” гэж тус тус мэдүүлсэн.

 

Дээрхи гэрч нарын мэдүүлэг болон Д.М -ийн гарын үсэг зурж баталгаажуулсан тодорхойлолт зэргээс дүгнэхэд Н.Цэрэндолгорт шилжүүлсэн 100,000,000 төгрөгийг Д.М  хүлээн авсан болох нь тогтоогдож байна. Харин Э.Дэлгэрмаад шилжүүлсэн 30,000,000 төгрөгийг Д.М  хүлээн аваагүй, мөн Б.Л гээс шилжүүлээгүй болох нь баримтаар тогтоогдож байна.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Л  нь Д.М д даалгаврын гэрээний үндсэн дээр даалгавар гүйцэтгүүлсэн. Д.М  танил тал сайтай тул ажил бүтээх боломжтой гэж бие даасан шаардлагын үндэслэлийг тайлбарласан.

 

Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1-д “Даалгаврын гэрээгээр даалгавар гүйцэтгэгч нь даалгавар өгөгчийн нэрийн өмнөөс, түүний зардлаар тодорхой үйлдэл хийх, хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол даалгавар өгөгч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заажээ.

 

Даалгаврын гэрээний хүсэл зориг нь хуульд нийцсэн байхыг шаардах бөгөөд гүйцэтгэж байгаа ажил нь Нийслэлийн төсөвт мөнгө суулгах зорилготой ажлыг гүйцэтгэхээр тохиролцсон гэж байгаа боловч даалгаврын гэрээний онцлог нь даалгавар гүйцэтгэгч уг даалгаврыг гүйцэтгэх бүрэн боломжтой байхаас гадна даалгаврын тохиролцоо нь хуульд нийцсэн байхыг шаардана.

 

Нийслэлийн төсөвт мөнгө суулгах асуудал нь хуульд заасан журмын дагуу гүйцэтгэгдэх хуулийн зохицуулалттай байхад бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Л  нь нэхэмжлэгч Д.М -ийн танилыг ашиглан бүтээх ажил биш юм.

 

Иймд, талуудын хооронд даалгаврын гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” гэж заажээ.

 

            Б.Л  болон Д.М  нарын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй, мөн Д.М  нь Нийслэлийн төсөвт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсанд байршилтай өөрийн эзэмших, ашиглах эрхтэй газарт 2014 оны Торгоны зам буюу 120 мянгатын Тэмээтэй хөшөөний уулзвараас Зайсан толгой хүртэл 4000 метр бохир усны шугамыг шинээр тавих, өргөтгөх ажлын зардал 3,800,000,000 төгрөгийг суулгах эрх хэмжээ байхгүй тул шүүх Д.Мөнх-Эрдэнийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэв.

 

            Иймд, нэхэмжлэгч Д.М эс Н.Цэрэндолгорын дансаар дамжуулан шилжүүлэн авсан 100,000,000 төгрөгийг гаргуулан гуравдагч этгээд Б.Л д олгож, бие даасан шаардлагаас 30,000,000 төгрөгт тооцогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Б , хариуцагч Т.С , Б.Цэцэгмаа нар нь  Д.Э той 2017 оны 07 сарын 03-ны өдөр “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах”  гэрээ, нэхэмжлэгч Д.М  болон хариуцагч Д.Ц  нарын хооронд 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдөр “Орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгч нэмэх хэлцэл”, Д.М  болон хариуцагч Д.Ц  нарын хооронд 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдөр “Газрын өмчлөлд хамтран өмчлөгч нэмэх хэлцэл”, Д.М  болон хариуцагч Д.Ц  нарын хооронд 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдөр “Газрын өмчлөлд хамтран өмчлөгч нэмэх хэлцэл” гэрээ, Д.М , хариуцагч Д.Ц , Д.Э  нарын хооронд 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр “Газрын өмчлөлд хамтран өмчлөгч нэмэх хэлцэл” гэрээ, нэхэмжлэгч Д.М , хариуцагч Д.Ц , Д.Э  нарын хооронд 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр “Газрын өмчлөлд хамтран өмчлөгч нэмэх хэлцэл” гэрээ,  Д.М , хариуцагч Д.Ц , Д.Э  нарын хооронд 2017 оны 07 дугаар сарын 04-ний хувийн сууцанд хамтран өмчлөгчөөр нэмэх хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Олимп гудамж, Маршал таун хотхон 116 дугаар байр зоорийн давхар 7 тоот авто зогсоолын өмчлөх эрхийг сэргээж, Д.Б ын өмчлөлд шилжүүлэх, Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горькийн 3 дугаар гудамж, 44А тоот хаягт байршилтай нэгж талбарын 18639311169494 дугаартай 579 м.кв талбайтай газар, Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горькийн 3 дугаар гудамж, 44 тоот хаягт байршилтай нэгж талбарын 18639311163501 дугаартай 92 м.кв талбайтай газар, Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горькийн 3 дугаар гудамж, 44А тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2205031926 дугаарт бүртгэлтэй,  216 м.кв талбайтай хувийн сууцны өмчлөх эрхийг сэргээж, Д.М -ийн өмчлөлд шилжүүлсүгэй.

 

2. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.М эс 100,000,000 төгрөгийг гаргуулж, гуравдагч этгээд Б.Л д олгож, бие даасан шаардлагаас 30,000,000 төгрөгт тооцогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.М , Д.Б  нар нь Д.Ц , Т.С  орон сууцны квадрат метрийн зөрүү 86,640,000 төгрөг, илүү төлсөн 13,000,000 төгрөг, нийт 99,934,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан татгалзал болон хариуцагч Т.С , Д.Ц  нар нь нэхэмжлэгч Д.М , Д.Б  нарт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэг 33,500,000 төгрөг, нотариатын зардал 2,000,000 төгрөг, нийт 35,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох гэрээний үүрэг 26,500,000 төгрөг, нотариатын зардал 1,000,000 төгрөг буюу 27,500,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 8,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Д.М , Д.Б  нар нь төлөхөө хүлээн зөвшөөрч харилцан тохиролцсон эвлэрлийг тус тус баталсугай.

 

4. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурьдсугай.

 

5. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,434,300 төгрөг, хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 335,450 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 807,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.С , Д.Ц , Д.Э  нараас 1,843,150 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, нэхэмжлэгч Д.М , Д.Б  нарт, нэхэмжлэгч Д.М , Д.Б  нараас 142,950 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулан хариуцагч Т.С , Д.Ц  нарт, нэхэмжлэгч Д.М эс 657,950 төгрөгийг гаргуулж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Л д тус тус олгосугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.ЭНХБАЯР