Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2022/00787

 

,,,,,,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2020/01141 дүгээр шийдвэртэй, 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 1504 дүгээр магадлалтай,

,,,,,,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нарын нэхэмжлэлтэй,

,,,,,,,,,,,,,,,,,,,, ,, ,,,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,, нарт холбогдох

99,934,000 төгрөг гаргуулах, авто зогсоол худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, авто зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох, 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдөр ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ийн ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,тай байгуулсан үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр нэмсэн 3 хэлцэл, 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нарын ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,той байгуулсан үл хөдлөх хөрөнгийн хамтран өмчлөгчөөр нэмсэн 3 хэлцлийг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах, хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцон өмчлөгчийн эрхийг анхны байдалд буцаан сэргээлгэх тухай үндсэн, хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,,,,нарын гаргасан ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нараас төлбөрийн үлдэгдэл, алданги, нотариатын зардалд нийт 35,500,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй, нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ээс 130,000,000 төгрөг гаргуулах тухай ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, гийн бие даасан шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхгэрэл, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Эрдэнэсувд нарын гаргасан гомдлоор

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхгэрэл, хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, , бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Эрдэнэсувд, өмгөөлөгч Н.Баяртогтох, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нар нь хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,  ,,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нарт холбогдуулан 99,934,000 төгрөг гаргуулах, авто зогсоол худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, авто зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох, 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдөр ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ийн ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,тай байгуулсан үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр нэмсэн 3 хэлцэл, 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нарын ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,той байгуулсан үл хөдлөх хөрөнгийн хамтран өмчлөгчөөр нэмсэн 3 хэлцлийг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах, хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцон өмчлөгчийн эрхийг анхны байдалд буцаан сэргээлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,нар нь ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нараас төлбөрийн үлдэгдэл, алданги, нотариатын зардалд нийт 35,500,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасан ба гуравдагч этгээд ,,,,,,,,,,,,,, нь нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,эд холбогдуулан 130,000,000 төгрөг гаргуулах тухай бие даасан шаардлага гарган маргажээ.  

2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2020/01141 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,, , хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нар нь ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,той 2017 оны 07 сарын 03-ны өдөр “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ”, нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, болон хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нарын хооронд 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдөр “Орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгч нэмэх хэлцэл”, ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, болон хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нарын хооронд 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдөр “Газрын өмчлөлд хамтран өмчлөгч нэмэх хэлцэл”, ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,э болон хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нарын хооронд 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдөр “Газрын өмчлөлд хамтран өмчлөгч нэмэх хэлцэл” гэрээ, ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, , хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нарын хооронд 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр “Газрын өмчлөлд хамтран өмчлөгч нэмэх хэлцэл” гэрээ, нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, , хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нарын хооронд 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн хувийн сууцанд хамтран өмчлөгчөөр нэмэх хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Олимп гудамж, Маршал таун хотхон 116 дугаар байр зоорийн давхар 7 тоот авто зогсоолын өмчлөх эрхийг сэргээж, ,,,,,,,,,,,,,,,,,ын өмчлөлд шилжүүлэх, Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горькийн 3 дугаар гудамж, 44А тоот хаягт байршилтай нэгж талбарын 18639311169494 дугаартай 579 м.кв талбайтай газар, Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горькийн 3 дугаар гудамж, 44 тоот хаягт байршилтай нэгж талбарын 18639311163501 дугаартай 92 м.кв талбайтай газар, Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горькийн 3 дугаар гудамж, 44А тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2205031926 дугаарт бүртгэлтэй, 216 м.кв талбайтай хувийн сууцны өмчлөх эрхийг сэргээж, ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ийн өмчлөлд шилжүүлж, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ээс 100,000,000 төгрөгийг гаргуулж, гуравдагч этгээд ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,д олгож, бие даасан шаардлагаас 30,000,000 төгрөгт тооцогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нар нь ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,орон сууцны квадрат метрийн зөрүү 86,640,000 төгрөг, илүү төлсөн 13,000,000 төгрөг, нийт 99,934,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан татгалзал болон хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нар нь нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нарт холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэг 33,500,000 төгрөг, нотариатын зардал 2,000,000 төгрөг, нийт 35,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох гэрээний үүрэг 26,500,000 төгрөг, нотариатын зардал 1,000,000 төгрөг буюу 27,500,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 8,000,000 төгрөгийг нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нар нь төлөхөө хүлээн зөвшөөрч харилцан тохиролцсон эвлэрлийг тус тус баталж, Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,434,300 төгрөг, хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 335,450 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 807,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нараас 1,843,150 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нарт, нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нараас 142,950 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулан хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нарт, нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ээс 657,950 төгрөгийг гаргуулж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,д тус тус олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 1504 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2020/01141 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, зохигч болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 657,950 төгрөг, хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 614,384 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307,950 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхгэрэл хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.04.30-ны өдрийн 181/ШШ2020/01141 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.07.06-ны өдрийн 1504 дүгээр магадлалын бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ... ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, гийн нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,эд холбогдуулан гаргасан “Ажил бүтээж өгнө гэж авсан” гэх 130,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлагын зарим хэсэг болох 100,000,000 төгрөгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ээс гаргуулж шийдвэрлэснийг эс зөвшөөрч хяналтын гомдол гаргаж байна.

4.1. Анхан болон давж заалдах шатны шүүх гуравдагч этгээд ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,  болон нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,э нарын хооронд үүссэн эрх зүйн маргаантай харилцааг зөв тодорхойлох, хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн. Гуравдагч этгээд ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,  нь нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,эд холбогдуулан 130,000,000 төгрөг гаргуулахыг шаарддаг бөгөөд шаардлагын үндэслэлээ “...улсын төсөвт хөрөнгө суулгуулахаар, ажил бүтээлгэх зорилготой, уг мөнгийг өгөхдөө ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ын дансаар 100,000,000 төгрөг, ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, гийн дансаар 30,000,000 төгрөг дамжуулж ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,эд өгсөн, ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,  нь ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,этэй даалгаврын гэрээ байгуулсан...  гэж тодорхойлдог. Анхан болон давж заалдах шатны шүүх бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ “...гэрч нарын мэдүүлэг болон ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ийн гарын үсэг зурж баталгаажуулсан тодорхойлолт зэргээс дүгнэхэд ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, т шилжүүлсэн 100,000,000 төгрөгийг ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, хүлээн авсан болох нь тогтоогдож байна...” гэж дүгнэсэн нь бодит байдалд нийцээгүй, үндэслэлгүй бөгөөд гэрч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, гийн зөрүүтэй мэдүүлгийг үндэслэл болгож байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь гэрч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, гийн мэдүүлэг маш эргэлзээтэй бөгөөд ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, ыг танихгүй гэсэн атлаа, ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,,, ын дансаар 100,000,000 төгрөг авч надад өгсөн гэх мэдүүлэг өгч байгаа нь ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,  нь уг мөнгийг өөртөө буцаан авсан гэж үзэхээр байна. ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,  нь тухайн үед ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, гийн ажилтан байсан.

4.2. Мөн ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,  нь уг мөнгийг өөрийнх нь данс руу орж ирснийг, хэнд өгснөө санадаггүй, ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ийг танихгүй гэж мэдүүлдэг. Бодитойгоор 100,000,000 төгрөг ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, ын данс руу орсон үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддог. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,  130,000,000 төгрөгөөс 2016.02.25-ны өдөр ,,,,,,,,,,,,,,ийн ,,,,,,,,,,,,,,,,,,ын Хаан банкны 5028048718 дугаар данс руу 100,000,000 төгрөгийг, 2016.02.29-ний өдөр ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, гийн Хаан банкны 5039308742 дугаар данс руу 30,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн нь тогтоогдож байгаа боловч уг мөнгийг ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,э авсан нь нотлогдоогүй, харин гэрч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,  100,000,000 төгрөгийг авснаа мэдүүлсэн байхад ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ээс 100,000,000 төгрөг гаргуулан шийдвэрлэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасны дагуу үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй. Анхан болон давж заалдах шатны шүүх “...,,,,,,,,,,,,,,,,,,,,,,  болон ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нарын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй, мөн ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь Нийслэлийн төсөвт ...3,8 тэрбум төгрөгийг суулгах эрх хэмжээ байхгүй тул шүүх ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж дүгнэж Иргэний хуулийн 492 дугаар зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн. ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ийн хувьд маргааны зүйл болох 100,000,000 төгрөгийг бодитойгоор аваагүй, өөртөө хадгалаагүй, өөрийнх нь хөрөнгө тэр хэмжээгээр нэмэгдээгүй, маргалдагч талуудын хооронд үүссэн харилцаа гуравдагч этгээдийн шаардлагын үндэслэл, гэрч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, гийн мэдүүлгээс харахад Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзэхээр байна.

4.3. Үндэслэлгүйгээр хөрөнгөжих хуулийн агуулга нь тодорхой хөрөнгийг үндэслэлгүйгээр өөртөө олж авсан буюу тухайн маргааны зүйл буюу эд хөрөнгө эзэмшилд нь байгаа этгээдээс шаардахаар байна. Мөн үндэслэлгүйгээр хөрөнгөжих зохицуулалтыг зөв хэрэглэхийн тулд түүний зорилго, мөн чанарт нарийвчлан дүгнэлт хийх ёстой. Маргааны зүйл болж буй мөнгөн хөрөнгө ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ийн эзэмшилд шилжсэн, түүгээр хөрөнгөжсөн, түүний хөрөнгө тэр хэмжээгээр нэмэгдсэн, хадгалагдсан үйл баримт тогтоогдоогүй байхад шүүх хэт үндэслэл муутай дүгнэлт хийж төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэж, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй шийдвэр гаргасан явдалд гомдолтой. Иргэний хэргийн шүүх эрүүгийн гэмт хэргийн шинжтэй асуудлыг шийдвэрлэж байгаа явдал нь харьяаллын ноцтой зөрчил юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “энэ хуулийн зорилт нь иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын хооронд үүссэн иргэний эрх зүйн маргааныг шүүх иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж заасан. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,  нь ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,этэй ямар эрх зүйн харилцаанд орсон бэ гэдгийг тодорхойлох нь чухал, өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх, гуравдагч этгээдийн зүгээс маргаантай эрх зүйн харилцааг тодорхойлж чадаагүй. Иргэний хуулийн 8 дугаар зүйлд иргэний эрх зүйн харилцаа үүсэх үндэслэлийг зааж өгсөн ба 8.1.1-д заасан “Хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцэл” нь иргэний эрх зүйн харилцаа үүсэх үндэслэл болох ба гуравдагч этгээдийн “Улсын төсөвт хөрөнгө суулгах ажил бүтээж өгнө” гэж мөнгө өгч, авсан гэх асуудал нь иргэний эрх зүйн харилцаа биш, харин энэхүү мөнгө өгч, авч буй харилцаа нь агуулгын хувьд хуульд харш, нийцэхгүй, харин эрүүгийн гэмт хэргийн шинжийг агуулж байгаад шүүх дүгнэлт хийсэнгүй.

4.4. Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6-д заасан үндэслэлгүйгээр эд юмс олж авах, ззэмших байдлаар иргэний эрх зүйн харилцаа үүсэхээр байна. 1966 онд зохиогдсон хэл шинжлэлийн Я.Цэвэлийн тайлбар тольд “эд юмс олж авах” гэдгийг үнэ өртөггүй олсон эд зүйлийг өөрийн болгох, “эзэмших” гэдгийг юманд эзэн болох, эзлэх, эзэмдэх гэсэн агуулгыг илэрхийлжээ. Хуулийн үгийн үндсийн тайлбар зохицуулалтаас харахад ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,э өөртөө 100,000,000 төгрөгийг аваагүй, түүнийг ззэмшиж, ашиглаагүй, түүнд уг мөнгийг өгснөө ч нотолж чадаагүй. Анхан шатны шүүх хэргийг хэлэлцэх явцад бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлага Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан хэргийн харьяаллыг зөрчсөн нь тодорхой нотлогддог. Шүүх мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасан үндэслэлээр иргэний хэрэг үүсгэн харьяалан шийдвэрлэх ёстой. Гэтэл шүүх маргаантай эрх зүйн харилцааг зөв тодорхойлоогүй, иргэний эрх зүйд хамааралгүй асуудлыг шүүрэн авч шийдвэрлэж буй явдал нь Иргэний хуулийг буруу тайлбарласан, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, гийн иргэний шүүхэд тавьж буй асуудлыг иргэний шүүх шийдвэрлэж байгаа нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмыг ноцтой зөрчсөн хэмээн үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалт, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Эрдэнэсувд хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.07.06-ны өдрийн 1504 дүгээр магадлалын “...Бие даасан шаардлагын 30,000,000 төгрөгт” холбогдох хэсгийг, мөн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.04.30-ны өдрийн “181/ШШ2020/01141 дүгээр шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй” гэсэн үндэслэлүүдээр энэхүү хяналтын гомдлыг гаргаж байна.

5.1. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар үнэлж чадаагүй, хуулийг буруу хэрэглэсэн тухайд: Анхан болон давж заалдах шатны шүүх гуравдагч этгээдийн гаргасан ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ээс 130,000,000 төгрөг гаргуулах бие даасан шаардлагын 30,000,000 төгрөгт тооцогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хуулийг буруу хэрэглэж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй гэж үзэж байна. Учир нь ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,  нь “Зайсан дэд бүтэц холбоо” ГҮТББ-ын удирдах зөвлөлийн даргаар ажилладаг ба тус холбооны гишүүн байгууллагууд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсанд байрлалтай өөрсдийн эзэмших, ашиглах эрхтэй газар дээр барилгууд барьснаар бохирын асуудлыг шийдвэрлэх зүй ёсны шаардлага гарч ирсэн. Ингээд холбооны гишүүн байгууллагууд 3,8 тэрбум төгрөгийн хөрөнгө гаргаж 2014 онд Торгоны замын буюу 120 мянгатын Тэмээтэй хөшөөний уулзвараас Зайсан толгой хүртэлх 4000 гаруй метр бохир усны шугамыг шинээр тавих, өргөтгөх зэрэг ажлуудыг хийсэн. Энэ ажлыг хийхэд гаргасан зардал болох 3,8 тэрбум төгрөгийг нийслэлийн төсөвт суулгаж өгөх ажлыг хөөцөлдөнө гээд ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, 2016 оны 5 сард 130,000,000 төгрөгийг авсан байдаг ба  тухайн үед талуудын хооронд амаар Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1-д заасан даалгаврын гэрээ байгуулагдсан болно. Гэвч тэрээр ажлаа бүтээж өгөөгүй, үүргээ биелүүлээгүй, гэрээ хэрэгжих боломжгүй болсон, учир нь даалгаврын гэрээний үүргийг хожим дуусгавар болгохоор 2018.02.02-ны өдөр ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,  хоёр хөндлөнгийн 2 гэрчийг байлцуулан уулзаж “Ажил бүтээж өгнө” гэж авсан 130,000,000 төгрөгийг хэрхэн яаж барагдуулах тухай хэлцэл хийсэн. Энэ хэлцлээр ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,э ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, гээс авсан 130,000,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулах, мөнгөө төлсний дараа ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ын нэр дээр худалдах-худалдан авах гэрээгээр шилжүүлсэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Олимпийн гудамж, Маршал Таун хотхоны 116 дугаар байрны доор байрлах 7 тоот автомашины зогсоол, мөн ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ыг хамтран өмчлөгчөөр бүртгүүлсэн Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горькийн гудамж, 44А тоот хаягт байршилтай 579 м.кв газар, Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горькийн гудамж, 44 тоот хаягт байршилтай 92 м.кв газар, Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горькийн гудамж, 44А хаягт байршилтай 216 м.кв талбайтай хувийн сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн авахаар тохирсон юм. Энэхүү 1-р хавтаст хэргийн 176 дугаар хуудаст авагдсан хэлцэл нь талуудын хооронд өмнө нь үүссэн 130,000,000 төгрөгийн “Өр төлбөрийг барагдуулах тухай хэлцэл” бөгөөд энэхүү хэлцэл нь Иргэний хуулийн 39.1, 40.1, 41.1, 42.2, 43.2.1, 189.5, 199.1-д бүрэн нийцсэн хэлцэл учир төлбөр төлөх үүргээ хүлээн зөвшөөрсөн хэлцлийн үндсэн дээр ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,  нь шилжүүлсэн 130,000,000 төгрөгөө ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ээс буцаан шаардах бүрэн эрхтэй. Нэгдүгээр хавтаст хэргийн 176 дахь талд авагдсан “Тодорхойлолт” гэх нэртэй энэ хэлцэлд ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,э нь ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, гээс 130,000,000 төгрөгийг иргэн ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, ын дансаар дамжуулан авсан, тухайн мөнгийг өөрөө бүрэн барагдуулсны дараа дээрх үл хөдлөхүүдийг шилжүүлж авахаа маш тодорхой дурдсан, мөн 130,000,000 төгрөг шилжүүлсэн банкны баримт хоёрдугаар хавтаст хэргийн 136 дугаар талд авагдсан Зайсан дэд бүтцийн холбооны албан бичиг зэрэг нотлох баримтуудаар шаардах эрхтэй нь бүрэн нотлогдоно. Эдгээр баримтууд нь шууд эх сурвалж болж байгаа, гэрч ,,,,,,,,,,,,,,,,, ч энэ талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн. Харин гэрч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,  нар нь хэдий буруу зөрүү ойлгогдох гэрчийн мэдүүлэг өгсөн ч мэдүүлэг нь хоёрдогч шинжтэй учир шүүх үндсэн бичгийн нотлох баримтуудыг ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй. Шүүх эдгээр нотлох баримтыг зөв үнэлж чадсан бол бие даасан шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх учиртай байсан.

5.2. Гуравдагч этгээд ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,гийн эд хөрөнгийн эрх зөрчигдөж буй тухайд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд шүүхийн шийдвэр гаргахаас өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болно”, 29.2-т  “Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд зохигчийн эрх эдэлж, үүрэг хүлээнэ.” гэж заасны дагуу гуравдагч этгээд ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,  нь зохигчийн эрх эдэлнэ. Гэвч Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.01.17-ны өдрийн 1203 дугаар захирамжаар гуравдагч этгээдийн бие даасан шаардлагадаа ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ыг хамтран хариуцагчаар татах хүсэлтийг хангахгүй орхисон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 25 дугаар зүйлийн 25.1.3-т заасан эрхийг тус тус зөрчиж, хангаагүй нь дээрх хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан шүүхийн өмнө эрх тэгш байх зарчим, 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх, хариуцагчаа өөрөө тодорхойлох зарчмыг зөрчсөн. ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,  өөрийн эд хөрөнгийн эрх болох 130,000,000 төгрөгийг авах баталгаа болгон ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ээс мөнгөө буцааж төлөх хүртэл дээрх хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах шаардлага бүхий үндсэн нэхэмжлэлд дурдсан үл хөдлөх хөрөнгийн бүртгэлд ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, өмчлөгчөөр бүртгэлтэй хэвээр байх, мөнгөө бүрэн төлбөл өмчлөгчөөс хасагдах нь зүйд нийцэх ба ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,э нь энэхүү мөнгийг төлөх баталгаагүй болгож, төлөхгүйгээр арга саам эрэлхийлж, шүүхээр хэлцлүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулж санаагаа гүйцэлдүүлэх, увайгүй, шударга бус, ёс зүйгүй үйлдэл гаргаж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд “гуравдагч этгээд ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, гийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ээс 130,000,000 төгрөгийг гаргуулж ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, д олгуулах” тухай өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

6. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын  хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

7. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нараас хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нарт холбогдуулан 99,934,000 төгрөг гаргуулах, авто зогсоол худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, авто зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох, 2014.02.27-ны өдөр ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ийн ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,тай байгуулсан үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр нэмсэн 3 хэлцэл, 2017.07.04-ний өдөр ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,э, ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нарын ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,той байгуулсан үл хөдлөх хөрөнгийн хамтран өмчлөгчөөр нэмсэн 3 хэлцлийг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах, хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцон өмчлөгчийн эрхийг анхны байдалд буцаан сэргээлгэхээр шаардсан,

хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,,,, нараас нэхэмжлэгч нарт холбогдуулан төлбөрийн үлдэгдэл, алданги, нотариатын зардалд нийт 35,500,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан,

гуравдагч этгээд ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,  нь нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,эд холбогдуулан 130,000,000 төгрөг гаргуулах тухай бие даасан шаардлага гарган маргажээ.  

8. Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ээс 100,000,000 төгрөгийг гаргуулж, гуравдагч этгээдэд олгож, бие даасан шаардлагаас 30,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч нарын 99,934,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг, хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нар нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 27,500,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 8,000,000 төгрөгийг нэхэмжлэгч нар нь төлөхөө хүлээн зөвшөөрсөн эвлэрлийг тус тус баталж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн.

9. Нэхэмжлэгчээс “... Бид 2013.09.01-ний өдөр хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, тай тохиролцон .... 5 өрөө орон сууц, 7, 8 тоот авто зогсоолыг нийт 711,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, гэрээ байгуулсан... гэрчилгээ гарах үед ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, ын зүгээс орон сууцны үнийг төлж дуусах хүртэл өөрийн болон эхнэр ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,гийн нэрийг оруулна гэж шаардсаны дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ гарсан ... мөн хугацаанд нь төлбөрөө төлж чадаагүй тул нэмэлтээр Баянгол дүүрэгт байрлах 3 үл хөдлөх эд хөрөнгө дээрээ хэлцэл хийж ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,гийн нэрийг хамтран өмчлөгчөөр нэмж бүртгүүлсэн... 2017.07.04-ний байдлаар нийт 724,000,000 төгрөг төлсөн, тооцооллын алдаанаас илүү 13,000,000 төгрөг төлсөн... орон сууц, зогсоолын үнийг бүрэн төлж дуусгасан байтал хариуцагч нар үл хөдлөх эд хөрөнгөөс өөрсдийн нэрийг хасахгүй бидний эрх ашгийг хохироож байна...

2017.07.03-ны өдөр ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, гээс 370,000,000 төгрөгийг 3 хувийн хүүтэй зээлсэн. Зээлийн барьцаа гэх нэрийн дор  5 өрөө орон сууц, 7, 8 тоот авто зогсоолоо ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,, нарын нэр дээрээс ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, гийн ажилтан ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, гэх хүн рүү худалдах худалдан авах гэрээ байгуулан шилжүүлсэн... мөн Баянгол дүүрэгт байрлах 3 үл хөдлөх эд хөрөнгөдөө ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ыг хамтран өмчлөгчөөр тус тус бүртгүүлж зээлийн гэрээний халхавчийг хамтран өмчлөгч нэмэх байдлаар хийсэн. ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ийн хувьд ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, гээс зээлсэн мөнгийг ... 2018.12.24-ний өдөр хүү 30,000,000 төгрөгийн хамт бүрэн төлж барагдуулсан. Гэвч хариуцагч 5 өрөө орон сууц болон 8 тоот дулаан зогсоолыг шилжүүлэн өгсөн боловч үлдэх 7 тоот авто зогсоолыг буцаан шилжүүлж өгөөгүй. Мөн Баянгол дүүрэг дэх гурван үл хөдлөх эд хөрөнгөөс өөрийн нэрийг хасалт хийж өгөхгүй нэхэмжлэгч нарын эрх, ашгийг хохироож байна. Иймд, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.1.10-т  зааснаар маргаан бүхий хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, 90 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэгч нарыг өмчлөгчөөр тогтоож үр дагаврыг арилгаж өгнө үү...” гэснийг,

хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, “... ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,,, гээс 370,000,000 төгрөгийг зээлэхээс өмнө Нийслэлийн төсөвт мөнгө суулгаж өгөх ажлыг бүтээж өгнө гэж 130,000,000 төгрөгийг 2016 оны 5 сард авсан байсан... 2017.07.03-ны өдөр ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, гээс авсан 370,000,000 төгрөгийг төлсөн. Харин Нийслэлийн төсөвт мөнгө суулгаж өгнө гэсэн ажлаа одоо хүртэл бүтээж өгөөгүй учир ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,  нар 2018.02.02-ны өдөр хөндлөнгийн 2 гэрч байлцуулан уг мөнгийг хэрхэн яаж барагдуулах тухай хэлцэл хийсэн. Энэ хэлцлээр ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, 130,000,000 төгрөгийг төлж барагдуулсны дараа маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийг шилжүүлэн авахаар тохирсон тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж,

хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,нар “... хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нар нь нэхэмжлэгчтэй байгуулсан эвлэрлийн гэрээний агуулгын хүрээнд байр сууриа илэрхийлж байна...” гэж,

бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,  “... Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь заалт гэж тодорхойлсон. Хүчин төгөлдөр бусд тооцуулах асуудал нь Иргэний хуулийн 57, 58-60 дугаар зүйлд заасан... Иймээс нэхэмжлэлийн шаардлага анхнаасаа тодорхой бус, нэхэмжлэгч нар нь хүсэл зоригоо илэрхийлж, тухайн хөрөнгө дээр хамтран өмчлөгчийг нэмсэн, мөн худалдах худалдан авах гэрээ байгуулсан... Хамтран өмчлөгчөөр нэмж байгаа зүйлийг халхавч гэж ойлгож болохгүй... нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж тус тус маргасан.

Хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,,,,нараас гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэгч нартай эвлэрснийг,

бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “... хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ын эрх ашгийг хөндөж байгаа учраас хүлээн зөвшөөрөхгүй...” гэж татгалзсан.

Гуравдагч этгээд бие даасан шаардлагадаа “... ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,  нь Зайсан дэд бүтэц холбоо гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн даргаар ажилладаг ба тус холбооны гишүүн байгууллагууд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсанд байрлалтай өөрсдийн эзэмших, ашиглах эрхтэй газар дээр барилгууд барьснаар бохирын асуудлыг шийдвэрлэх зүй ёсны шаардлага гарч ирсэн. Холбооны гишүүн байгууллагууд 3,8 тэрбум төгрөгийн хөрөнгө гаргаж 2014 онд Торгоны замын буюу 120 мянгатын Тэмээтэй хөшөөний уулзвараас Зайсан толгой хүртэлх 4000 гаруй метр бохир усны шугамыг шинээр тавих, өргөтгөх ажлуудыг хийсэн. Энэ ажлыг хийхэд гаргасан зардал болох 3,8 тэрбум төгрөгийг ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь Нийслэлийн төсөвт суулгаж өгнө гээд 2016 оны 5 дугаар сард 130,000,000 төгрөгийг ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, гээс авсан. Гэвч тэрээр ажлаа бүтээж өгөөгүй, үүргээ биелүүлээгүй учир 2018.02.02-ны өдөр хөндлөнгийн 2 гэрчийг байлцуулан хэлцэл хийсэн. ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,,,, гээс авсан 130,000,000 төгрөгийг одоо болтол төлөөгүй, даалгаврын дагуу ажлаа гүйцэтгээгүй, гэрээний зорилго биелээгүй. Уг хэлцэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар хүсэл зоригоо хангалттай илэрхийлсэн, тус хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан нөхцөл бүрэн хангагдсан буюу даалгаврын гэрээгээр үүргийн гүйцэтгэл бүрэн хангагдах боломжгүй өөрөө үүргээсээ татгалзсан нөхцөл байдал харагдаж байна... Даалгаврын гэрээний зорилго биелэгдээгүй учраас мөнгөө буцааж өгөх нь зүйтэй...” гэснийг,

нэхэмжлэгч нараас “... 130,000,000 төгрөгийн хувьд 2017.07.03-ны өдрөөс өмнө 2016 оны 2, 3 сард болсон үйл баримтыг ярьж байгаа нь үндэслэлгүй. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нь нэхэмжлэгч, хариуцагчийн талд ямар нэгэн сонирхолгүй, зөвхөн өөрийн шаардлагын хувьд эрх ашиг нь хөндөгдөж байгаа этгээд байдаг. Гэтэл гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ын талд орох, хариуцагчийн байгуулсан хэлцлүүдийг хамгаалах байр суурьтай оролцож байгаа нь үндэслэлгүй... Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь ойлгомжгүй, ямар эрх зүйн харилцаанд орсон эсэх, хэлцэл болон гэрээгээр хүлээсэн ямар үүргээ шаардаж байгааг тодорхойлж чадахгүй байна. ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,  нар бичгээр хэлцэл байгуулаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан иргэний хэргийн харьяаллыг зөрчиж гаргасан шаардлага гэж харагдаж байна... Бие даасан шаардлагын он, сар, цаг хугацаа нь үндсэн нэхэмжлэлтэй холбогдохгүй байгаа нь илэрхий байгаа тул хариуцагч нараа зөв тодорхойлох шаардлагатай. Мөнгө өгсөн, авсан гэдгээ нотолж чадахгүй байна.  Даалгаврын гэрээ гэх боловч даалгаврын гэрээг даалгавар гүйцэтгэгчтэй шууд байгуулах ёстой. Гэтэл шилжүүлсэн гэх 130,000,000 төгрөг ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,  гэх хүмүүсийн дансаар шилжсэн байна. Мөн Э.Галбадрах гэх хүний талаар яригдаад байдаг... Хэрэв иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэж бодвол гэрээний үүрэг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан нь харагдаж байна... Иймд бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж маргажээ.

10. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд маргааны үйл баримтыг зөв дүгнэж, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргаагүй байх тул шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

11. Хоёр шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагад заасан  нэр бүхий 7 гэрээ, хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, өмчлөгчийн буюу нэхэмжлэгч нарын эрхийг сэргээсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5, 243 дугаар зүйлийн 243.1 болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т тус тус нийцсэн гэж үзнэ.

12. Зохигч 99,934,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлага болон 35,500,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хувьд эвлэрэн хэлэлцсэн нь гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчөөгүй, хуульд харшлаагүй байна.

13. Мөн шүүх гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.

14. Тодруулбал, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын үндэслэлд “... нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нийслэлийн төсөвт 3,8 тэрбум төгрөг суулгаж өгнө гэж 130,000,000 төгрөгийг ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,  нарын дансаар дамжуулан авсан, бидний хооронд амаар гэрээ байгуулагдсан, нэхэмжлэгч даалгавраа биелүүлээгүй тул өгсөн мөнгөө буцааж авсны дараа үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлнэ...” гэж тайлбарладаг ба 1 дүгээр хавтаст хэргийн 176 дахь талд нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,э уг мөнгийг авч иргэн Э.Галбадрахад иргэн ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, ын дансаар дамжуулан өгсөн нь үнэн болно. Дээрх мөнгийг иргэн ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, би бүрэн барагдуулсны дараа ... (маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн) өмчлөх эрхийг өөртөө шилжүүлэн авахаар харилцан тохиролцов...” гэсэн баримт авагдсан, нэхэмжлэгч уг баримтыг үгүйсгэсэн тайлбараа нотлоогүй, харин энэхүү баримт нь гэрч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,  нарын гэрчийн мэдүүлгээр давхар нотлогдсон байна.

15. Гэхдээ гэрч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, гийн “30,000,000 төгрөг нь ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,эд хамааралгүй, 100,000,000 төгрөгийг ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, ын дансаар авч надад өгсөн” гэсэн агуулгатай мэдүүлгийг үгүйсгэх баримт байхгүй тул шүүх нотлох баримтыг харьцуулан дүгнээд нэхэмжлэгчийн гуравдагч этгээдээс 100,000,000 төгрөгийг авсан, харин үлдсэн мөнгийг авсан гэдэг нь эргэлзээгүйгээр тогтоогдохгүй байна гэж үзсэн нь үндэслэлтэй.

16. Гуравдагч этгээдээс “даалгаврын харилцаа” үүссэн гэж тайлбарладаг ч талуудын хоорондын тохиролцоо нь хуульд нийцээгүй тул даалгаврын гэрээний харилцаа үүссэн гэж үзэхгүй, дээр дурдсанаар нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь гуравдагч этгээдээс 100,000,000 төгрөгийг авсан болох нь тогтоогдсон тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй...” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн авсан мөнгийг гуравдагч этгээдэд буцаан олгох үндэслэлтэй юм.

17. Иймд, “... шүүх маргаантай эрх зүйн харилцааг зөв тодорхойлоогүй, иргэний эрх зүйд хамааралгүй асуудлыг шүүрэн авч шийдвэрлэж буй явдал нь хуулийг буруу тайлбарласан, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, бие даасан шаардлагыг шийдвэрлэж байгаа нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмыг ноцтой зөрчсөн тул бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн утгатай энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 4-т заасан нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол болон

“... гэрч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,  нарын мэдүүлэг нь хоёрдогч шинжтэй учир шүүх үндсэн бичгийн нотлох баримтуудыг ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй, шүүх эдгээр нотлох баримтыг зөв үнэлж чадсан бол бие даасан шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх учиртай байсан... бие даасан шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү...” (Тодорхойлох хэгсийн 5.1) гэсэн бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг тус тус хангах үндэслэлгүй. 

18. “... анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар гуравдагч этгээдийн ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, ыг хамтран хариуцагчаар татах хүсэлтийг хангахгүй орхисон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 25 дугаар зүйлийн 25.1.3-т заасан эрхийг зөрчсөн, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан шүүхийн өмнө эрх тэгш байх зарчим, 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх, хариуцагчаа өөрөө тодорхойлох зарчмыг зөрчсөн ...” гэх (Тодорхойлох хэсгийн 5.2) бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй. Учир нь нэхэмжлэгч хариуцагчаа тодорхойлох бөгөөд эдгээр оролцогч нарт холбогдуулан гуравдагч этгээдийн зүгээс бие даасан шаардлага гаргахаас бус өөр этгээдийг хамтран хариуцагчаар татах боломжгүй юм.

19. Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2020/01141 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 1504 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгч нарын хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр төлсөн 657,950 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, гийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр төлсөн 307,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Г.АЛТАНЧИМЭГ

                        ШҮҮГЧИД                                                      Г.БАНЗРАГЧ

                                                                                               П.ЗОЛЗАЯА

                                                                                               С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                               Х.ЭРДЭНЭСУВД