Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намжилсүрэнгийн Оюунтуяа |
Хэргийн индекс | 181/2020/00297/И |
Дугаар | 181/ШШ2020/01139 |
Огноо | 2020-04-30 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 181/ШШ2020/01139
2020 04 30 181/ШШ2020/01139
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ИВ ХХК-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: АБ ХХК холбогдох,
Гэрээний үүрэгт 7 374 632 төгрөг, алданги 3 687 302 төгрөг, нийт 11 061 935 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Байгалмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ИВ ХХКшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч АБ ХХК-тай 2016 оноос хойш хамтран ажиллаж байгаа бөгөөд АБ ХХКнь 2018 онд гэрээний дагуу нийт 8 захиалга хийсэн байдаг.
ИВ ХХК нь АБ ХХК-тай 2018 оны 09 сарын 11-ны өдөр “Тээвэр зуучийн үйлчилгээний төлбөр төлөлтийн гэрээ” байгуулсан. Тус гэрээгээр АБ ХХКнь 4,710 ам.долларын төлбөртэй ба үлдэгдэл төлбөрийг 2018 оны 10 сарын 01-ны өдөр төлж барагдуулахаар харилцан тохиролцсон байдаг.
Дээрх төлбөрийн үлдэгдлийг баталгаажуулснаас хойш хариуцагч АБ ХХКнь дахин 4 захиалга өгсөн болно. Үүнд:
ИВ ХХК нь гэрээнд заасан үүргийнхээ дагуу захиалгыг гүйцэтгэсэн тул АБ ХХКнь нийт 9,090 ам.долларын хөлс төлөх үүрэгтэй. Дээр дурдсан гэрээний 4,710 ам.доллартой нийлээд 13,800 ам.долларын бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэн зуучилж өгсөн байдаг.
Хариуцагч АБ ХХКнь дээрх төлбөрөөс нийт 11.107.29 ам.доллар төлсөн бөгөөд өнөөдрийн байдлаар нийт үлдэгдэл нь 2,692.71 ам.долларын үлдэгдэлтэй байна./дэлгэрэнгүйг хавтаст хэргийн 6 талд авагдсан баримтаас харна уу./
АБ ХХК-тай 2018.09.03-ны өдөр байгуулсан Тээвэр зуучийн /импорт/ үйлчилгээний №ИВ20180903/01 тоот гэрээний 4.6 заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувийн алдангийг хариуцагчийн хамгийн сүүлд төлсөн төлбөр буюу 2019 оны 10 сарын 13-ны өдөр 1.871.26 ам.доллар төлснөөс хойш тооцсон.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлд заасны дагуу алданги тооцсон ба өнөөдрийн байдлаар алданги нь 187 өдөр буюу 2,517.02 ам.доллар болсон байна. Иргэний хуулийн 232.4-т заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй хэмээн заасан тул алдангид 1,346.35 ам.доллар болж үндсэн төлбөртэй нийлэн нийт 4,039.06 ам.доллар буюу нийт 11 061 935 төгрөгний үлдэгдэлтэй болсон байна.
Иймд хариуцагч АБ ХХК-иас 11,061,935.18 төгрөгийг гаргуулж ИВ ХХК-д олгож өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Ө шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай АБ ХХК-ийн хувьд энэхүү төлбөрийг 2019 оны 03 сарын 30 өдрөөс 2019 оны 10 сарын 13-ны өдөр хүртэлх 5545,59 ам.долларын гүйлгээгээрээ төлж барагдуулсан байдаг. Энэ нь нэхэмжлэгчээс гаргаж өгсөн баримтад байгаа №ИВ20180903/01 дугаартай “Тээвэр зуучийн /импорт/ үйлчилгээний гэрээ”-ний төлбөрийн хүснэгтийн 2019.03.30-ны өдрөөс 2019.10.10-ны өдөр хүртэлх гүйлгээний мэдээлэл байдаг.
Мөн нэхэмжлэгч нь өөрийн гаргаж өгсөн гэрээний дагуу 0,5%-ийн алданги нэхэмжилсэн байгаа бөгөөд Иргэний хуулийн 232.3 дугаар зүйлд заасан үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.
Иймд хүлээн авсан ачаануудын төлбөрийг манай талаас хийсэн байгаа учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ИВ ХХКнь хариуцагч АБ ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 7 374 632 төгрөг, алданги 3 687 302 төгрөг, нийт 11 061 935 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:
ИВ ХХКнь АБ ХХК-тай 2018.09.03-ны өдөр “Тээвэр зуучийн /импорт/ үйлчилгээний гэрээ”-г байгуулж, ИВ ХХКнь АБ ХХК-ийн захиалгаар Монгол Улсын нутаг дэвсгэрт орж, гарах импортын болон экспортын тээвэрт зуучийн үйлчилгээ үзүүлэх, АБ ХХКнь тээврийн хөлс, нэмэлт зардлууд болон тээвэр зуучлалын үйлчилгээний төлбөрийг төлөхөөр тохиролцон талууд Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д заасан “Зуучлалын гэрээ” байгуулсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй, гэрээг үгүйсгэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
АБ ХХКнь 2018 онд гэрээний дагуу нийт 8 удаа захиалга хийсэн талаараа маргаагүй бөгөөд нэхэмжлэгчийн гаргасан төлбөрийн тооцооллын талаар маргаж байна.
ИВ ХХК нь АБ ХХК-тай 2018 оны 09 сарын 11-ны өдөр “Тээвэр зуучийн үйлчилгээний төлбөр төлөлтийн гэрээ” байгуулж, тус гэрээгээр АБ ХХКнь 4,710 ам.долларын төлбөртэй ба үлдэгдэл төлбөрийг 2018 оны 10 сарын 01-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцжээ. /хх-50х/
Дээрх төлбөрийн үлдэгдлийг баталгаажуулснаас хойш хариуцагч АБ ХХКнь 2018 оны 12 сарын 10-ны өдөр 2,250 ам.долларын захиалга, 2019 оны 03 сарын 21-ны өдөр 2,400 ам.долларын захиалга, 2019 оны 03 сарын 31-ны өдөр 2,220 ам.долларын захиалга, 2019 оны 08 сарын 21-ны өдөр 2,220 ам.долларын захиалга нийт 4 удаагийн захиалга өгч, 9,090 ам.долларын төлбөрийг төлөх үүрэгтэй болох нь нэхэмжлэгчийн “№ИВ20180903/01 дугаар Тээвэр зуучийн /импорт/ үйлчилгээний гэрээний алданги” тооцооны баримт, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
Иймээс гэрээний 4,710 ам.доллар дээр 4 удаагийн захиалгын 9,090 ам.долларыг нэмж нийт 13,800 а,м.долларын бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэн зуучилж өгсөн төлбөрөөс АБ ХХК-ийн 2018.09.28-ны өдрөөс 2019.10.13-ны өдрийг хүртэлх хугацаанд төлсөн 11 107,29 ам,долларыг хасахад 2 692,71 ам,долларыг төлөөгүй байна.
Талуудын 2018.09.03-ны өдөр байгуулсан Тээвэр зуучийн /импорт/ үйлчилгээний №ИВ20180903/01 тоот гэрээний 4.6-д төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувийн алдангийг Зуучид төлөхөөр анзын талаар тохиролцжээ.
ИВ ХХК нь АБ ХХК-ийн хамгийн сүүлийн захиалгын төлбөрийг төлөх үүрэг үүссэн өдрөөс хойш буюу 2019.09.28-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2020.01.10-ны өдрийг хүртэл хугацааны алдангийг, хуульд заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож нийт 1 346.35 ам,долларын алданги нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 232.4-д заасантай нийцсэн байна.
Дээрхи үндэслэлээр хариуцагч АБ ХХКнь бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэн зуучилж өгсөн төлбөр 2 692,71 ам,доллар, алданги 1 346.35 ам,доллар нийт 4 039.06 ам,долларын төлбөрийг төлөх үүрэгтэй байна.
Нэхэмжлэгч ИВ ХХК нь дээрхи төлбөрийг шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн Монгол банкны 1 ам,доллар 2,738.74 төгрөгтэй тэнцэх ханшаар тооцож /4 039.06 ам,доллар х 2 738.74 төгрөг = 11 061 935/ 11 061 935 төгрөгийг нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-д заасантай нийцсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч АБ ХХК-иас 11 061 935 /арван нэгэн сая жаран нэгэн мянга есөн зуун гучин таван/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Ийзи вей” ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Ийзи вей” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 191 940 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч АБ ХХК-иас 191 940 /нэг зуун ерэн нэгэн мянга есөн зуун дөчин/ төгрөгийг гаргуулж “Ийзи вей” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н. ОЮУНТУЯА