Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 111/ШШ2022/0009

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сайнбилэг даргалж, тус шүүхийн 103 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ,

Хариуцагч: Баянхонгор аймгийн Засаг дарга, аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга нарын хоорондын газрын маргаан болох “Баянхонгор аймгийн Засаг даргын 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн дүгээр “Аймгийн засаг даргын 2019 оны Газар эзэмшүүлэх тухай захирамжийг хүчингүй болгох тухай” захирамжийг хүчингүй болгуулах хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч , нэхэмжлэгчийн өмгөөлөгч олжинсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хамтран хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Должинсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 10 дугаар баг хотхоны тоотод оршин суух овгийн  нь Баянхонгор аймгийн  засаг даргад холбогдуулан Баянхонгор аймгийн засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн дүгээр “Аймгийн засаг даргын 2019 оны Газар эзэмшүүлэх тухай захирамжийг хүчингүй болгох тухай” захирамж илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх явцад Баянхонгор аймгийн засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн дүгээр “Аймгийн засаг даргын 2019 оны Газар эзэмшүүлэх тухай захирамжийг хүчингүй болгох тухай” захирамжийг хүчингүй болгож, Баянхонгор аймгийн 1 дүгээр багийн 99 дүгээр байрны зүүн урд байршилтай 0,08 га хэмжээний газрын 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн дуудлага худалдааг хүчинтэйд тооцуулах, нэхэмжлэгч надад дуудлага худалдааны дагуу олгогдсон  Баянхонгор аймгийн 1 дүгээр багийн 99 дүгээр байрны зүүн урд байршилтай 0,08 га хэмжээний газрыг эзэмшүүлэх тухай захирамжийг шинээр гаргахыг Баянхонгор аймгийн засаг даргад даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн.

Мөн нэхэмжлэгч надад дуудлага худалдааны дагуу олгогдсон  Баянхонгор аймгийн 1 дүгээр багийн 99 дүгээр байрны зүүн урд байршилтай 0,08 га хэмжээний газар эзэмших эрхийг сэргээж, нэхэмжлэгч надад уг газрыг хууль ёсны дагуу эзэмшүүлэх тухай аймгийн Засаг даргын  захирамж гаргахыг даалгаж өгнө үү гэж өөрчилсөн.

 Нэхэмжлэгч шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, Баянхонгор аймгийн засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн дүгээр захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн  нэг шаардлагыг дэмжсэн болно.

Хэргийн тухай товч: Нэхэмжлэгч нь 2017 оны 08 дугаар сарын 14-ны өдрийн дуудлага худалдаанд Баянхонгор аймгийн 1 дүгээр багийн 99 дүгээр байрны зүүн урд байршилтай 0,08 га хэмжээний газрын дуудлага худалдаанд орж ялсан. Аймгийн засаг дарга 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн А/660  дугаар дугаар “Газар эзэмшүүлэх” захирамж гаргаж уг газрыг нэхэмжлэгчид эзэмшүүлсэн. Аймгийн засаг даргын “Дуудлага худалдаа зохион байгуулах” тухай захирамж гаргаагүй байхад дуудлага худалдаа явуулсан гэх үндэслэлээр дуудлага худалдааг хүчингүй болгосон. Нэхэмжлэгч 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр уг газрын 2 дахь дуудлага худалдаа болоход дахин оролцож ялагч болсон.  Хариуцагч 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр А/12 дугаар газар эзэмшүүлэх захирамж гаргаж, 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн А/660 дугаар “Газар эзэмшүүлсэн” захирамжийг сэргээж, нэхэмжлэгчтэй газар эзэмших гэрээ байгуулж, газар эзэмших гэрчилгээ олгосон.

Баянхонгор аймгийн засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн дүгээр захирамжаар  2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр А/12 дугаар “Газар эзэмшүүлэх” эрх сэргээсэн захирамжийг хүчингүй болгосон. Энэ захирамж миний газар эзэмших эрхийг зөрчсөн гэж захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэгч шүүхэд Баянхонгор аймгийн засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн дүгээр “Аймгийн засаг даргын 2019 оны Газар эзэмшүүлэх тухай захирамжийг хүчингүй болгох тухай” захирамжийг хүчингүй болгох нэхэмжлэлийг 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр гаргасан байна.

2021 оны 3 дугаар сарын 04-ний  өдөр нэхэмжлэгчид  Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн захирамжийг хүчингүй болгоно гэж, танилцуулж, сонсгох ажиллагаа явуулсан байна. Харин уг захирамжийг нэхэмжлэгчид  албажиж гарснаас хойш огт танилцуулаагүй болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн... “газартай холбоотой гарч байгаа захиргааны бүх актыг газрын харилцаа хот байгуулалтын газраас хүргүүлж танилцуулдаг”... гэсэн тайлбар, нэхэмжлэгчийн ...“надад энэ захирамжийг огт гардуулж өгөөгүй харин би өөрөө хөөцөлдөж байж хуулбарласан хувийг олж аваад шүүхэд хандсан эх хувиараа нь надад олдоогүй”... гэсэн тайлбар болон  Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын явуулсан бичгийн бүртгэлд хийсэн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байна. Энэ бүртгэлд Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2021оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 388 дугаар “Иргэн ”-д гэсэн албан бичгийг хүргүүлсэн болохоос Баянхонгор аймгийн засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн дүгээр “Аймгийн засаг даргын 2019 оны Газар эзэмшүүлэх тухай захирамжийг хүчингүй болгох тухай” захирамжийг хүргүүлээгүй байв.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлдээ 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Баянхонгор аймгийн 1 дүгээр багийн 99 дүгээр байрны зүүн урд байршилтай 0,08 га хэмжээний газрын дуудлага худалдаанд орж 17.500.000 төгрөгөөр хамгийн өндөр санал гаргаж ялагч болоод хуулийн дагуу хугацаанд нь 17.500.000 төгрөгийг тушаасан бөгөөд  аймгийн засаг дарга нь 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн А/660 дугаар захирамж гаргаж эзэмшүүлсэн. Гэтэл аймгийн засаг даргын дуудлага худалдаа зохион байгуулах тухай захирамж гараагүй байна гэж уг дуудлага худалдааг хүчингүй болгосон. 2018 онд уг газрыг дахин дуудлага худалдаа болоход дахин оролцож 63.000.000 төгрөгөөр дуудлага худалдааны ялагч болсон. 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр А/12 дугаар газар эзэмшүүлэх захирамж гаргаж 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн А/660 дугаар  эзэмшүүлсэн захирамжийг сэргээсэн, энэ сэргээсэн захирамж болон сүүлийн дуудлага худалдааны ялагчид уг газрыг анхны дуудлага худалдааны үнийн дүнгээр буюу 17.500.000 олгох зүйтэй зөрүү хөрөнгийг бид шийдвэрлэх болно гэсэн албан бичгийн дагуу аймгийн газрын алба дуудлага худалдааны ялагч болох этгээдэд газар эзэмших гэрээ байгуулж газар эзэмших гэрчилгээ гаргаж өгсөн байна.

Аймгийн засаг дарга солигдож  өөр засаг даргатай болсон бөгөөд Баянхонгор аймгийн засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн захирамжаар  2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр А/12 дугаар газар эзэмшүүлэх эрх сэргээсэн захирамжийг хүчингүй болгосон. Энэ захирамжид миний газар эзэмших эрхийг зөрчсөн учраас уг захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Би анхны дуудлага худалдааны үнэ болох 17.500.000 төгрөгийг төлсөн, 45.500.000 төгрөгийг төлөөгүй, энэ мөнгийг төлөхгүй, тухайн үед ажиллаж байсан засаг дарга  намайг 2 дахь дуудлага худалдааны дараа 45.500.000 төгрөгөөр хохироосон байна гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрсөн бөгөөд уг асуудлыг бид шийдвэрлэнэ гэж амаар хэлж байсан. Ийм албан бичгийг Газрын харилцаа, барилга, хот, байгуулалтын газрын даргад хүргүүлсэн байсан нь хэрэгт авагдсан байгаа, уг газрыг эзэмших гэрээ байгуулж гэрчилгээ олгоход энэ 45.500.000 төгрөгийг засаг дарга буруутай байгууллагаас нь гаргаж шийдвэрлэсэн гэж бодож байна. Хэрвээ шийдвэрлээгүй бол дуудлага худалдааны 63.000.000 төгрөгийг бүрэн төлөөгүй учраас надтай газар эзэмших гэрээ байгуулж газар эзэмших гэрчилгээ олгохгүй байсан. Анх болоод 2 дахь дуудлага худалдаанд оролцсон  нь аймгийн Засаг даргад өргөдөл гаргадаг бөгөөд аймгийн Засаг дарга нь энэ хүний асуудлыг шийдвэрлэхдээ 1а/407 дугаар албан бичгээр хариу өгсөн байдаг. Нэг хүний өргөдлийг шийдвэрлэхийн тулд миний эрх ашгийг хөндөж шийдвэр гаргаж болохгүй учраас би шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энд  гэдэг хүнтэй ашиг сонирхлын зөрчил байгаа гэсэн хардлага байна гэж үзэж байна гэв.

Хариуцагч Баянхонгор аймгийн Засаг дарга, Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Иргэн  нь 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдөр зохион байгуулагдсан “Газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээт дуудлага худалдаа”-нд оролцон 17,500,000 төгрөгөөр ялагч болон гэрээ байгуулж, гэрээнд заасан хугацаанд дуудлага худалдааны үнийг төлсөн тул аймгийн Засаг даргын 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн А/660 дугаар захирамжаар Нийтийн орон сууцны зориулалттай 800 м2 газрыг эзэмшүүлсэн. Гэвч тухайн дуудлага худалдаа нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолоор батлагдсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын 1 дүгээр зүйлийн 1.2-д “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа (“дуудлага худалдаа” гэх)-г аймаг, нийслэл, сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг үндэслэн тухайн шатны Засаг дарга, чөлөөт бүсийн захирагч зохион байгуулна” гэсэн заалтыг тус тус зөрчсөн тул 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн А/660 дугаар захирамжийг 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/880 дугаар захирамжаар хүчингүй болгож шийдвэрлэсэн.

 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/880 дугаар захирамжийг хүчингүй болгох талаар өргөдлийг иргэн *******гаас ирүүлснийг хүлээн авч Аймгийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 1а/1201 тоот албан бичгээр хүргүүлсэн.

Иргэн Д нь 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/889 дүгээр захирамжаар дахин Дуудлага худалдаа зарлахад оролцож ялагч болсон нь 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн ******* дугаар захирамжийг хүлээн зөвшөөрснийг илтгэж байна.  нь гэрээнд заасан үнийг хугацаанд нь төлөөгүй бөгөөд Аймгийн Засаг даргад 2018 оны 2 сарын 02, 11 сарын 05-ний өдөр тус тус өргөдөл гаргаж байсан. Өргөдлийн хянан 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 1а/1138 тоот албан бичгээр “захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас иргэнд учирсан хохирол гэж үзэж өмнө зарласан дуудлага худалдааны үнээр буюу 17,500,000 төгрөгөөр олгохоор шийдвэрлэсэн тухай хариу хүргүүлсэн. Үүний дараа 2019 оны А/12 дугаар захирамжаар 2017 оны А/660 дугаар захирамжийг сэргээж 2017 оны А/660 дугаар захирамжийг хүчингүй болгосон. 2017 оны А/660 дугаар захирамжийг сэргээсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5-д зааснаар “хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан”, 47.2-д “Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна.” гэж заасны дагуу 2019 оны А/12 дугаар захирамжийг 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн дүгээр захирамжаар хүчингүй болгосон.

2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/889 дүгээр захирамжаар дахин Дуудлага худалдаа зарлагдаж 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Дуудлага худалдаанд иргэн  ялагч болж гэрээ байгуулж, гэрээнд зааснаар 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр дуудлага худалдааны үнэ болох 63.000.000 төгрөгийг Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолоор батлагдсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын 11.3-д “...ялагч гэрээ байгуулснаас хойш 14 хоногийн дотор энэ журмын 11.2-т заасан дуудлага худалдааны үнийг төлнө...” гэж заасныг зөрчсөн. Тус журмын 11.9-д зааснаар дуудлага худалдааны үнийг бүрэн төлөөгүй учир дуудлага худалдааг хүчингүйд тооцохоор байна.

Иргэн -с 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Дуудлага худалдааны ялагчийн мөнгө төлөх хуулийн хугацааг хойшлуулж өгнө үү гэсэн өргөдлийг ирүүлсэн бөгөөд Газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 54 тоот албан бичгээр Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолоор батлагдсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын 11.3-д “...ялагч гэрээ байгуулснаас хойш 14 хоногийн дотор энэ журмын 11.2-т заасан дуудлага худалдааны үнийг төлнө...” гэж заасныг тус тус үндэслэн боломжгүй гэх хариуг хүргүүлсэн.

Иргэн -н гомдолд Аймгийн Засаг дарга 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 760 тоот албан бичгээр хариу хүргүүлсэн байна.

Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч олжинсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Нэхэмжлэлийн гол шаардлага нь 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн дүгээр захирамжийг хүчингүй болгуулах юм. Тус захирамжид заасан Газрын тухайн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэсэн заалт нь  газар эзэмших эрхтэй ямар ч хамааралгүй, энэ захирамжид *******гийн эрх ашгийг хөндөж дээрх зүйл заалтыг барьж эрх зүйн  акт гаргаж байгаа нь хууль бус юм.

Аймгийн Засаг даргын 2017 оны А/660, 2018 оны А/12 дугаартай  газар эзэмшүүлэх захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.4 дэх хэсэгт “Эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд эрх олгосон, эсхүл ашигтай нөхцөл байдлыг бий болгосон захиргааны актыг ойлгоно.” Захиргааны эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг хүчингүй болгуулах нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1-д “хууль, захиргааны хэм хэмжээний актаар, эсхүл захиргааны актад түүнийг хүчингүй болгохоор заасан”, 48.2.2-д “бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн”, 48.2.3-д “захиргааны актаар олгосон эрхийг хэрэгжүүлээгүй, 48.2.4-д “захиргааны актыг гаргуулахдаа хууран мэхлэх, айлган сүрдүүлэх, авлига өгөх буюу бусад хууль бус аргыг хэрэглэсэн”, 48.2.5-д “нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан” дэх хэсгүүдэд заасан үндэслэлүүдийн аль нэг нь байсан тохиолдолд иргэнтэй холбоотой аливаа эрх зүйн актыг хүчингүй болгуулах үндэслэлтэй. Гэтэл аймгийн Засаг даргын 2018 оны А/12 дугаар захирамжийг хүчингүй болгуулахад хамаарахгүй заалт байна.

2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн дүгээр захирамж нь  эрх ашгийг маш ноцтой зөрчсөн, бүдүүлэг акт гаргасан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Бид хардах эрхийнхээ хүрээнд захиргааны байгууллагад өөр ашиг сонирхол байсан юм болов уу гэсэн бодол төрсөн нь -д өргөдлийн хариуг 1а/407 дугаар албан бичгээр шийдвэрлэхдээ -с газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн гэж хардаж байна. 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн дүгээр захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ. 2017 оны 08 дугаар сарын 14-ны өдөр 02 дугаар Дуудлага худалдаа зохион  байгуулагдаж, нэхэмжлэгч 17.500.000 төгрөгөөр уг газрыг дуудаж, дуудлага худалдааны ялагч болж ялагчтай гэрээ байгуулсан байх бөгөөд  хариуцагч нь 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн А/660  дугаар ” Газар эзэмшүүлэх” захирамж гаргаж уг газрыг нэхэмжлэгчид эзэмшүүлсэн.  Энэ захирамжийг үндэслэж, Газрын харилцаа, барилга, хот, байгуулалтын газар нь нэхэмжлэгчтэй 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, ******* дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон  байна.Гэтэл хариуцагч дуудлага худалдааг зохион байгуулах тухай захирамж гараагүй байсан байна гэж уг дуудлага худалдааг 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр ******* дугаар “Дуудлага худалдааг хүчингүй болгох” тухай захирамжаар дуудлага худалдааг хүчингүй болгосон. Үүнийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч гомдол гаргаагүй бөгөөд сүүлийн буюу 2 дахь дуудлага худалдаанд 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр оролцож 63.000.000 төгрөгөөр ялагч болсон. 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр дуудлага худалдааны ялагчтай уг газрын үнэ 63.000.000 төгрөгөөр дуудсан тухай гэрээ байгуулсан. Гэтэл хариуцагч нь 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр А/12 дугаар “Газар эзэмшүүлэх” тухай захирамж гаргаж 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн А/660 дугаар “Газар эзэмших” тухай захирамжийг сэргээсэн байна. Нэхэмжлэгч 2 дахь дуудлага худалдааны дараа аймгийн засаг даргад өргөдөл гаргасан бөгөөд засаг дарга танайхыг хохиролгүй болгож өгнө гээд 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 1а/1138 дугаар өдрийн албан бичгээр Иргэн нь 2017 онд дуудлага худалдаанд оролцож 17.500.000 төгрөгөөр ялсан боловч дуудлага худалдааг дахин зарлаж 63.000.000 төгрөгөөр дуудаж ялагч болсон. Өмнө зарласан дуудлага худалдаанаас 45.500.000 төгрөгийг зөрүү гарч байгаа нь захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас иргэнд учирсан хохирол гэж үзэж  өмнө дуудлага худалдаанд дуудсан үнээр олгохоор шийдвэрлэх байна”... гэсэн “Өргөдөлд хариу хүргүүлэх” тухай  албан бичгийг Газрын харилцаа, барилга, хот, байгуулалтын газар хүргүүлсэн байна. Хариуцагчийн 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр А/12 дугаар “Газар эзэмшүүлэх” тухай эрх сэргээсэн захирамжийг үндэслэж , 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 1а/1138 дугаар “Өргөдөл хариу хүргүүлэх” тухай албан бичиг ирсэнтэй холбогдуулан Газрын харилцаа, барилга, хот, байгуулалтын газар нэхэмжлэгчтэй 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр ******* дугаар иргэн, хуулийн этгээдтэй газар эзэмшүүлэх тухай гэрээ байгуулж, ******* дугаар газар эзэмших гэрчилгээ олгосон байна. Гэтэл хариуцагч 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн дүгээр “Аймгийн засаг даргын 2019 оны Газар эзэмшүүлэх тухай захирамжийг хүчингүй болгох тухай” захирамжаар 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр А/12 дугаар “Газар эзэмшүүлэх” эрх сэргээсэн захирамжийг хүчингүй болгосон байна. Дээрх нотлох баримтуудтай хэргийн оролцогч болон бусад оролцогч нар маргаагүй.

Нэхэмжлэгч ... “Би анхны дуудлага худалдааны үнэ болох 17.500.000 төгрөгийг төлсөн, 45.500.000 төгрөгийг төлөөгүй, энэ мөнгийг төлөхгүй, тухайн үед ажиллаж байсан засаг дарга  намайг 2  дахь дуудлага худалдааны дараа 45.500.000 төгрөгөөр хохироосон байна гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрсөн бөгөөд уг асуудлыг бид шийдвэрлэнэ гэж амаар хэлж байсан. Ийм албан бичгийг Газрын харилцаа, барилга, хот, байгуулалтын газрын даргад хүргүүлсэн байсан нь хэрэгт авагдсан байгаа, уг газрыг эзэмших гэрээ байгуулж гэрчилгээ олгоход энэ 45.500.000 төгрөгийг засаг дарга буруутай байгууллагаас нь гаргаж шийдвэрлэсэн гэж бодож байна.Хэрвээ шийдвэрлээгүй бол дуудлага худалдааны 63.000.000 төгрөгийг бүрэн төлөөгүй учраас надтай газар эзэмших гэрээ байгуулж газар эзэмших гэрчилгээ олгохгүй байсан”... гэж маргасан.

Анхны дуудлага худалдаа хүчингүй болсон учраас дуудлага худалдааны үнэ 17.500.000 төгрөгийг нэхэмжлэгчийн дансанд буцаасан бөгөөд нэхэмжлэгч 2 дахь буюу сүүлийн дуудлага худалдааны үнэ 63.000.000 төгрөгөөс 17.500.000 төгрөгийг хөрөнгө оруулалтын дансанд / 2017 оны дансны нэр/ төлсөн байна. Үлдэгдэл 45.500.000  газрын төлбөрийн данс /2022 оны дансны нэр/ төлөөгүй болох нь  хэрэгт авагдсан Газрын харилцаа, барилга,хот, байгуулалтын газарт хийсэн үзлэгээр ...” маргаж буй газрын үнэ болох 63.000.000 төгрөгөөс 17.500.000 төгрөг төлөгдсөн байна. Харин зөрүү 45.500.000 одоог хүртэл төлөгдөөгүй байгааг газрын төлбөрийн данснаас үзэв”... гэсэн тэмдэглэл, гэрч ... “тухайн үед засаг даргаар ажиллаж байсан *******ын 45.500.000 төгрөгийг орон нутгийн төсвийн орлого тул тухайн орлогоос суутгасан байх яг төлөгдсөн эсэхийг мэдэхгүй байна.”... гэсэн мэдүүлэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн...” энэ 45.500.000 төгрөг одоог хүртэл төлөгдөөгүй байгаа”... гэсэн тайлбараар тогтоогдож  байна.

Нэхэмжлэгч  анх 2017 оны 08 дугаар сарын 14-ны өдөр дуудлага худалдаанд оролцож, уг дуудлага худалдаа хүчингүй болсныг мэдэж байсан боловч энэ талаар гомдол гаргаагүй, уг газрын  дуудлага худалдааг 2 дахь удаагаа зохион байгуулахад  нэхэмжлэгч дахин оролцож 63.000.000 төгрөгөөр уг газрыг дуудаж ялагч болж  дуудлага худалдааны  ялагчийн хувьд  дуудлага худалдааны гэрээ байгуулсан нь  анхны дуудлага худалдааг хүчингүй болсныг хүлээн зөвшөөрсөн гэж үзлээ. 2 дахь буюу 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн дуудлага худалдаа болон 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн дуудлага худалдааны гэрээг хүчингүй болгоогүй бөгөөд 2 дахь дуудлага худалдаа, дуудлага худалдааны гэрээ нь  өнөөдрийг хүртэл хүчин дөр байгаа, нэхэмжлэгч энэ гэрээтэй маргаагүй болно.

Нэхэмжлэгч ... “анх болоод 2 дахь дуудлага худалдаанд оролцсон ******* нь аймгийн засаг даргад өргөдөл гаргадаг бөгөөд аймгийн засаг дарга нь энэ хүний асуудлыг шийдвэрлэхдээ 1а/407 дугаар албан бичгээр хариу өгсөн байдаг. Нэг хүний өргөдлийг шийдвэрлэхийн тулд миний эрх ашгийг хөндөж шийдвэр гаргаж болохгүй учраас би шүүхэд нэхэмжлэл гаргасан Хариуцагч ******* гэдэг хүнтэй ашиг сонирхлын зөрчил байгаа гэсэн хардлага байна”... гэж маргасан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...”*******гийн өргөдлийн хувьд цаг хугацаа нь давхардаж таарсан болохоос нэг хүний асуудлыг нөгөө хүний асуудлаар шийдвэрлэсэн зүйл байхгүй, 2 дахь дуудлага худалдааны ялагчтай байгуулсан  63.000.000 төгрөгийн гэрээ хүчин дөр байхад гэрээнд заасан 63.000.000 төгрөгөөс 17.500.000 төгрөгийг төлж үлдсэн 45.500.000 төгрөгийг  бүрэн төлөгдөөгүй байхад газар эзэмшүүлсэн нь хууль бус байна гэж үзэж  2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн дүгээр захирамжаар  2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр А/12 дугаар” Газар эзэмшүүлэх” эрх сэргээсэн захирамжийг  хүчингүй болгосон. Мөн ашиг сонирхлын зөрчлийн асуудлыг өөр байгууллага шийдвэрлэдэг”... гэсэн тайлбар гаргасан байна.

Иргэн ******* нь аймгийн засаг дарга Д.Мөнхсайхан, Газрын харилцаа, барилга, хот, байгуулалтын газрын даргад нарт хандаж өргөдөл гаргасан байдаг. Энэ өргөдөл нь нэхэмжлэгчид олгосон 800 метр квадрат талбай нь миний талбайтай давхацсан байна. Мөн  иргэн ******* шилжүүлж авах байсан 1800 метр квадрат талбайн асуудлыг буруу шийдвэрлэсэн гэсэн агуулгатай байх бөгөөд

1. Аймгийн засаг даргын  2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр А/12 дугаар газар эзэмшүүлэх захирамжийг хүчингүй болгох, 2. Иргэн *******ын эзэмшлийн газрыг сэргээж өгнө үү гэж гаргасан байна. Энэ өргөдлийг  шийдвэрлэх явцдаа Газрын харилцаа, барилга, хот, байгуулалтын газрын дарга  2020 дугаар сарын  12  дугаар сарын 18-ны өдрийн  760 дугаар аймгийн засаг даргад хүргүүлсэн  албан бичигт ...”Думаагийн дуудлага худалдаагаар дуудаж авсан газрын  үнэ 63.000.000 төгрөг бүрэн төлөгдөөгүй”... талаар дурьдсан байдаг.

Эндээс харахад *******гийн өргөдлийг шийдвэрлэхийн тулд маргаж буй захиргааны акт гаргасан гэж  үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Хариуцагч  нь нэхэмжлэгч  2 дахь дуудлага худалдааны үнийг бүрэн төлөөгүй гэж маргаж байгаа боловч  захиргааны байгууллага нь 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр дуудлага худалдаанд орж 63.000.000 төгрөгөөр дуудаж ялагч болоод гэрээнд заасан үнийн дүнгээс 45.500.000 төгрөгийг төлөөгүй байхад дахин дуудлага худалдаа зарлалгүйгээр Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дараах журмыг баримтлан шийдвэрлэнэ, 33.1.2-д “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно.”, 33.2-д “Энэ хуулийн 33.1.2-т заасан шийдвэрийн дагуу газар эзэмших эрх авсан этгээд нь заасан хугацаанд газар эзэмших эрхийн гэрчилгээний үнийг төлөөгүй бол уг эрхийн гэрчилгээг дахин дуудлага худалдаанд оруулна.”, гэсэн заалтыг зөрчиж, 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр А/12 дугаар газар эзэмшүүлэх эрх сэргээсэн захирамжийг гаргаж, газар эзэмших эрх олгож, Газрын харилцаа, барилга, хот, байгуулалтын газар нэхэмжлэгчтэй 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр ******* дугаар иргэн хуулийн этгээдтэй газар эзэмшүүлэх тухай гэрээ байгуулж, ******* дугаар газар эзэмших гэрчилгээ олгосон нь  буруу байна. 

Хариуцагч 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн дүгээр “Аймгийн засаг даргын 2019 оны Газар эзэмшүүлэх тухай захирамжийг хүчингүй болгох тухай” захирамжаар  2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр А/12 дугаар газар эзэмшүүлэх эрх сэргээсэн захирамжийг  хүчингүй болгохдоо Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж ,түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 -д зааснаар ...”засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө эсвэл сум дүүргийн засаг даргын захирамжийг аймаг нийслэлийн засаг дарга, аймаг нийслэлийн засаг даргын захирамжийг ерөнхий сайд тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно.”..., Газрын тухай хуулийн  61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж заасныг баримталж шийдвэрлэжээ.

Иргэн, хуулийн этгээд нь газар эзэмшүүлэх шийдвэр гарч түүнийг үндэслэж газрыг эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгогдсоноос газар эзэмших эрхтэй болно. Газрын тухай хуулийн  39 дүгээр зүйлийн 39.1.4 дэх хэсэгт “газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болсон бол газар эзэмших эрх дуусгавар болно” гэж заасан. Нэхэмжлэгчид газар эзэмшүүлэх шийдвэр гарч, нэхэмжлэгчтэй гэрээ байгуулж, нэхэмжлэгчид гэрчилгээ олгосон  байх тул  уг газар эзэмших  гэрчилгээ хүчингүй болсон тохиолдолд газар эзэмших эрх дуусгавар болж, газар эзэмших эрхгүй болно.

 Хэдийгээр хариуцагч газар эзэмших эрх олгосон захирамжийг Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж ,түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 -д зааснаар ...”засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө эсвэл сум дүүргийн засаг даргын захирамжийг аймаг нийслэлийн засаг дарга, аймаг нийслэлийн засаг даргын захирамжийг ерөнхий сайд тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно.”..., Газрын тухай хуулийн  61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж заасныг баримталж хүчингүй болгосон боловч  газар эзэмших эрхийг гэрчилгээг хүчингүй болгоогүй,уг гэрчилгээг хүчингүй болгох хуулийн  нарийвчилсан зохицуулалт болох Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараах тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно:”... гэсэн заалтыг баримталж шийдвэрлээгүй нь хууль зөрчсөн байна. 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Хариуцагчийн  2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр А/12 дугаар “Газар эзэмшүүлэх” захирамж нь 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн А/660  дугаар  нэхэмжлэгчийн газар  эзэмших эрхийг сэргээсэн, эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт юм. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.4 дэх хэсэгт ...“Эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд эрх олгосон, эсхүл ашигтай нөхцөл байдлыг бий болгосон захиргааны актыг ойлгоно.”... гэж заасан. Захиргааны Ерөнхий хуулийн  37 дугаар зүйлийн 37.4 дэх хэсэгт зааснаар 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн А/660  дугаар ” Газар эзэмшүүлэх” тухай захирамж, 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр А/12 дугаар “Газар эзэмшүүлэх” захирамжийг нэхэмжлэгчид эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж үзэж байна гэснийг үгүйсгээгүй.

Захиргааны ерөнхий хуулийн  48 дугаар  зүйлийн 48.2.1-д “хууль, захиргааны хэм хэмжээний актаар, эсхүл захиргааны актад түүнийг хүчингүй болгохоор заасан”, 48.2.2 дахь хэсэгт...бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн”... 48.2.3-д “захиргааны актаар олгосон эрхийг хэрэгжүүлээгүй, 48.2.4-д “захиргааны актыг гаргуулахдаа хууран мэхлэх, айлган сүрдүүлэх, авлига өгөх буюу бусад хууль бус аргыг хэрэглэсэн”, 48.2.5-д “нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан” дэх хэсгүүдэд заасан үндэслэлүүдийн аль нэг нь байсан тохиолдолд иргэнтэй холбоотой аливаа эрх зүйн актыг хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзэж  байгааг  үгүйсгэж байна. Захиргааны Ерөнхий хуулийн  48 дугаар зүйлийн 48.2.2 дахь хэсэгт...бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн”... зааснаар дуудлага худалдаанд орж 63.000.000 төгрөгөөр дуудаж авсан газрын үнийн 45.500.000 төгрөгийг  орон нутгийн орлогод төлөөгүй нь бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн гэж үзээд, хүчингүй болгож болохгүй гэх үндэслэлд хамаарахгүй гэж үзэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1,106.3.12 удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж ,түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн  61 дүгээр зүйлийн 61.1, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар Баянхонгор аймгийн засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн дүгээр“Аймгийн засаг даргын 2019 оны Газар эзэмшүүлэх тухай захирамжийг хүчингүй болгох тухай”  захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсгийг баримтлан шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн өмгөөлөгчид 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  С.САЙНБИЛЭГ