Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 901

 

 

 

 

 

                     2020        03          17

        101/ШШ2020/00901

 

 

МОНГОЛ  УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: “Т ” ХХК /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ншшгг рт холбогдох, 

   Үнэлгээ хүчингүй болгуулах, 2019 оны 06 сарын 05-ны өдрийн ******* дугаартай эд хөрөнгө хураах тогтоолыг хүчингүй болгуулах, автомашинуудыг чөлөөлөхийг даалгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ө, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б , гэрч О.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Билэгт нар оролцов

  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Баянзүрх дүүргийн шүүхийн 2017 оны 07 сарын 05-ны өдрийн 101/ШШ2017/02336 дугаар шийдвэрэзр “Т ” ХХК-аас 114,317,500 төгрөг гаргуулж “*******” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу Ншшгг ар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байгаа бөгөөд шүүхийн шийдвэрт заагдаагүй, шүүхийн гүйцэтгэх хуудаст бичигдээгүй ажиллагаануудыг явуулж манай компанийн эрхийг ноцтой зөрчиж байгаа тул шүүхэд хандахад хүрлээ. “Т ” ХХК-ийн хувьд бетон зуурмагийн үйлдвэрлэл эрхэлдэг бөгөөд жил болгоны 5 дугаар сараас 11 дүгээр cap хүртэл улирлын чанартай үйл ажиллагаа явуулдаг. Ншшгг ар нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байгаа нэрийдлээр шүүхийн шийдвэрт тусгагдаагүй манай үйлдвэрлэлд шууд ашиглагддаг зуурмагийн 3 автомашиныг компанийн яг идэвхтэй үйлдвэрлэл, үйл ажиллагаагаа явуулдаг үеэр буюу 2019 оны 6 дугаар сард хурааж авч явж манай үйл ажиллагааг бүрмөсөн зогсоосон. Манай компанийн хувьд бизнесийн зарим нэг эрсдэлт хүчин зүйлтэй тулгарч нийт 5-6 газарт 190-ээд сая төгрөгийн шүүхийн шийдвэрээр төлөх өр төлбөртэй байгаа ба компанийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байж дээрх төлбөрийг бүрэн төлж барагдуулах боломжтой юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 94 дүгээр зүйлд төлбөр төлөгч хуулийн этгээдэд гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг гүйцэтгэхэд хүрэлцэхүйц мөнгөн хөрөнгө байхгүй бол эхний ээлжинд бараа ажил үйлчилгээ үйлдвэрлэх, гүйцэтгэхэд шууд хамааралгүй хөдлөх эд хөрөнгө, үнэт цаас, бэлэн бүтээгдэхүүн, үйлдвэрлэл үйлчилгээнд шууд хэрэглэгдэхгүй бусад материалыг битүүмжилж хамгийн сүүлийн шатанд бараа, ажил үйлчилгээ үйлдвэрлэх, гүйцэтгэхэд шууд хамаарал бүхий хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө, бараа, материал, бусад түүхий эд, техник, тоног төхөөрөмжийг битүүмжлэхээр зохицуулсан байхад шийдвэр гүйцэтгэх байгууллага нь шууд манай үйлдвэрлэлд ашиглагддаг зуурмагийн автомашинуудыг журамлан хураан авч, зах зээлийн ханшнаас доогуур үнэлүүлэн хямд үнээр зарж борлуулах хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулж байна. Хариуцагч байгуулага нь манай компанийн эзэмшлийн ******* маркийн тусгай зориулалттай, ******* арлын дугаартай, ******* улсын дугаартай зуурмагийн автомашиныг шинжээчийн тогтоосон үнэ болох 69,905,000 төгрөгөөр,     ******* маркийн тусгай зориулалттай, ******* арлын дугаартай, ******* улсын дугаартай зуурмагийн автомашиныг шинжээчийн тогтоосон үнэ болох 72,349,000 төгрөгөөр, ******* маркийн тусгай зориулалттай, арлын дугаартай, улсын дугаартай зуурмагийн автомашиныг шинжээчийн тогтоосон үнэ болох 72,168,000 төгрөгөөр тус тус үнэ хаялцуулах дуудлага худалдаанд оруулахыг мэдэгдсэн мэдэгдлийг шуудангаар хүргүүлснийг 09 сарын 16-ны өдөр хүлээн авсан. Нэхэмжлэгч тал дээрх үнэлгээг хүлээн зөвшөөрөх ямар ч үндэслэлгүй байна. Учир нь: Манай компани дээрх зуурмагийн автомашинуудыг 2013 оны сүүлээр 100,000 ам доллараар БНХАУ-аас оруулж ирсэн ба ижил оны машинуудаасаа маш бага км-ийн гүйлттэй, одоо зах зээлийн ханш нь 120-130 саятай зарагдаж байгаа болно. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “Шийдвзр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн, барьцаалагдсан, хураагдсан хөрөнгийн гүйцэтгэх бичиг баримтын шаардлагын гүйцэтгэлд суутгах бол тухайн хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан, хурааснаас хойш 1 сарын дотор түүний чанар, эрэлт, элэгдлийн байдал болон хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө”, мөн хуулийн 55.3-т “Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө” гэж заажээ. Гэтэл шийдвэр гүйцэтгэгч хуулийн дээрх заалтуудыг зөрчиж манай компанийн хөрөнгүүдийг хэзээ, ямар үнэлгээний компаниар үнэлүүлснийг болон үнэлгээний тайланг надад огт танилцуулаагүйн зэрэгцээ үнэлгээг хэт доогуур тогтоолгосон байх тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль бус гэж үзэхэд хүргэж байна. Иймд Ншшгг раас үнэлгээчин томилж манай компанийн эзэмшлийн ******* маркийн тусгай зориулалттай, ******* арлын дугаартай, ******* улсын дугаартай зуурмагийн автомашиныг 69,905,000 төгрөгөөр, ******* маркийн тусгай зориулалттай, ******* арлын дугаартай, ******* улсын дугаартай зуурмагийн автомашиныг 72,349,000 төгрөгөөр, ******* маркийн тусгай зориулалттай, арлын дугаартай, улсын дугаартай зуурмагийн автомашиныг 72,168,000 төгрөгөөр тус тус үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү. Шийдвэр гүйцэтгэх байгууллага нь шууд манай үйлдвэрлэлд ашиглагддаг зуурмагийн автомашинуудыг журамлан хураан авч компанийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулах, дампууруулах үр дагаварт хүргэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль зөрчиж явуулсанд гомдолтой байна. Төлбөр төлөгч компанийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байсан бол өнгөрсөн зуны орлогоороо тодорхой хэмжээний төлбөрийг төлж барагдуулах боломж бүрэн байсан. Иймд “Т ” ХХК-ийн эзэмшлийн зуурмагийн автомашинуудыг хураасан Ншшгг рын 2019 оны 06 сарын 05-ны өдрийн ******* дугаар эд хөрөнгө хураах тогтоолыг хүчингүй болгож, тус автомашинуудыг чөлөөлөхийг Ншшгг арт даалгаж өгнө үү” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

“Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07  сарын 05-ны өдрийн 101/ШШ2017/02336 дугаар шийдвэрээр “Т ” ХХК-иас 114,317,500 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 729,537 төгрөгийг гаргуулж “*******” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шүүгчийн захирамж, гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгчийн эзэмшлийн маркийн *******, маркийн *******, маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн дугаартай тогтоолоор битүүмжилж, 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн ******* дугаартай тогтоолоор хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар талуудаас үнийн санал авахад үнэлгээг харилцан тохиролцоогүй тул 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 17 дугаар тогтоолоор шинжээч томилж зах зээлийн үнэлгээг “” ХХК-иар тогтоолгоход маркийн 90 14 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг 72,349,000 төгрөг, маркийн 74 51 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 69,905,000 төгрөг, маркийн 90 32 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг 72,168,000 төгрөгөөр тус тус үнэлсэн. Дээрх үнэлгээний тайланг 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 15 цаг 15 минутад “” ХХК-иас хүлээн авч 2019 оны 07 сарын 01-ний өдрийн дугаартай үнэлгээний мэдэгдлийг төлбөр төлөгч “Т ” ХХК-ийн гүйцэтгэх захирал т гардуулан өгч, үнэлгээний тайланг танилцуулж, гарын үсэг зуруулж баталгаажуулсан. Нэхэмжлэлийн шаардлагад тусгасан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасан 1 сарын хугацаа нь тухайн шийдвэр гүйцэтгэгч тус хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.9-д заасны дагуу бие даан үнэлэх боломжтой зүйлд тус хугацааг тооцохоос тусгай мэдлэг мэргэжил шаардагдсан тохиолдолд хуулийн дагуу хөрөнгийг шинжээчээр үнэлүүлэхээр хуульчилсан. Нэхэмжлэгч шүүхэд гомдол гаргахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хугацааг зөрчиж гомдол гаргасан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.

Монголын Олон улсын Арбитрын 2017 оны 12 сарын 27-ны өдрийн 379 дүгээр шийдвэрээр “Т ” ХХК-иас 7,094,000 төгрөгийг гаргуулж Т.Батболдод, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 сарын 14-ний өдрийн дугаар шийдвэрээр “Т ” ХХК-иас 1,540,000 төгрөгийг гаргуулж , Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 сарын 02-ны өдрийн дугаар шийдвэрээр “Т ” ХХК-иас 36,033,756 төгрөгийг гаргуулж “Сопрема” ХХК-д, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 сарын 26-ны өдрийн дугаар захирамжаар 13,375,000 төгрөгийг гаргуулж “” ХХК-д, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 сарын 19-ний өдрийн дүгээр захирамжаар “Т ” ХХК-иас 15,188,699 төгрөгийг гаргуулж “” ХХК-д, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 сарын 23-ны өдрийн дугаар шийдвэрээр “Т ” ХХК-иас 116,155,600 төгрөгийг гаргуулж “” ХХК-д олгохоор тус тус шийдвэрлэж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа болно. “Т ” ХХК-ийн эзэмшлийн маркийн *******, маркийн *******, маркийн улсын дугаартай автомашинуудыг хураахаас өмнө буюу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 05 сарын 13-ны өдрийн 128/ШЗ2019/3095 дугаар захирамжаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 5, 7.5 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагчийн 2018 оны 08 сарын 29-ний өдрийн 1802000321 дүгээр эрх бүхий албан тушаалтны даалгаврыг албадан гүйцэтгэхийг даалгаж захирамжилсан. Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагчийн 2018 оны 08 сарын 29-ний өдрийн 1802000321 дүгээр даалгаварт 1/ Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ болон тусгай зөвшөөрөлгүйгээр явуулж буй бетон зуурмагийн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг зогсоох 2/ Газар эзэмших эрх дуусгавар болсон байх тул Газрын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх заалтын дагуу холбогдох арга хэмжээг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 2-д заасны дагуу авч хэрэгжүүлэхийг даалгасан байна. “Т ” ХХК-ийн үйл ажиллагаа явуулдаг гэх Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжин 4-1 тоот хаягаар очиж захирал ыг удаа дараалан зарлан дуудсан боловч ирж уулзаж тайлбар мэдүүлэг огт өгөөгүй, түүнчлэн харуул хамгаалалтын ажилтнууд манай байгууллага үйл ажиллагаа явуулахгүй байгаа гэх тайлбарыг удаа дараа өгч байсан. Дээрх шүүхийн шийдвэрүүд болон мэргэжлийн хяналтын газраас гаргасан шийдвэрийг “Т ” ХХК одоо болтол биелүүлээгүй нь хууль зөрчиж байгаа үйлдэл юм. Иймд Ншшгг рын явуулж байгаа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэв.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Т ” ХХК нь хариуцагч Ншшгг арт холбогдуулан *******, *******, улсын дугаартай маркийн тусгай зориулалттай бетон зуурагч /миксер/ автомашинуудыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах, 2019 оны 06 сарын 05-ны өдрийн ******* дугаартай эд хөрөнгө хураах тогтоолыг хүчингүй болгуулах, автомашинуудыг чөлөөлөхийг даалгуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Ншшгг ар нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулсан, нэхэмжлэгч шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн тул нэхэмжлэл үндэслэлгүй гэх тайлбарыг гарган маргаж байна.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 сарын 05-ны өдрийн 101/ШШ2017/02336 дугаартай шийдвэрээр хариуцагч “Т ” ХХК-аас 114,317,500 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 729,537.50 төгрөгийг гаргуулж “*******” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ. /хх-8-13/

Хариуцагч Ншшгг ар нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 03 сарын 28-ны өдрийн 101/ШЗ2018/05788 дугаартай “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай” захирамж, 101/ШШ2017/00541 дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг үүсгэн явуулжээ. /хх-5, 6-7/

            Төлбөр төлөгчийн эзэмшлийн , 90-31 УНА, *******, *******, улсын дугаартай маркийн тусгай зориулалттай бетон зуурагч /миксер/ автомашинуудыг 2019 оны 04 сарын 04-ний өдрийн дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор битүүмжилж, 2019 оны 06 сарын 05-ны өдрийн ******* дугаартай Эд хөрөнгө хураах тогтоолоор *******, *******, улсын дугаартай маркийн тусгай зориулалттай бетон зуурагч /миксер/ автомашинуудыг хураасан байна. /хх-51-52, 58-59/

Шийдвэр гүйцэтгэгч нь битүүмжлэн, хураагдсан автомашин тус бүрийн үнийн санал ирүүлэх тухай 2019 оны 06 сарын 10-ны өдрийн 4/14120 дугаартай мэдэгдлийг хүргүүлсэн байх бөгөөд төлбөр төлөгчөөс үнийн санал ирүүлээгүй тул Ншшгг ар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйл, 55 дугаар зүйлийн 55.2-т заасныг үндэслэн 2019 оны 06 сарын 13-ны өдрийн 17 дугаартай тогтоолоор “Виннэр Вэй” ХХК-ийг шинжээчээр томилж, төлбөр төлөгч “Т ” ХХК-ийн эзэмшлийн маркийн тусгай зориулалттай бетон зуурагч /миксер/ 3 автомашины үнэлгээг тогтоохыг даалгажээ.

             Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.6-д шийдвэр гүйцэтгэгч талуудын саналыг харгалзан бие даан үнэлэх, зах зээлийн үнийг тогтооход хүндрэл учирсан хөрөнгийг шинжээчээр үнэлүүлэхээр заасан тул Ншшгг раас хөрөнгийн үнэлгээ хийлгэхээр шинжээч томилох үндэслэл бүрдсэн байна.

             Ншшгг раас битүүмжлэн хураагдсан автомашины үнэлгээ хийлгэхээр шинжээч томилсон нь үндэслэлтэй, хууль зөрчөөгүй байх бөгөөд нэхэмжлэгч “Т ” ХХК нь шинжээч томилсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар шүүхэд маргаагүй.

Шинжээч нь тогтоолын дагуу маркийн тусгай зориулалттай бетон зуурагч /миксер/ 3 автомашиныг тус бүрт нь үнэлэн, 2019 оны 07 сарын 01-ний өдөр хөрөнгө үнэлгээний тайланг гаргаж “...******* улсын дугаартай бетон зуурагч /миксер/ автомашины зах зээлийн үнэлгээний дүн 72,349,000 төгрөг..., ...******* улсын дугаартай бетон зуурагч /миксер/ автомашины зах зээлийн үнэлгээний дүн 69,905,000 төгрөг..., ... улсын дугаартай бетон зуурагч /миксер/ автомашины зах зээлийн үнэлгээний дүн 72,168,000 төгрөг...” гэж тус тус үнэлжээ. /хх-72-89, 90-105, 106-121/

Хариуцагч Ншшгг ар нь төлбөр төлөгч “Т ” ХХК-д 2019 оны 07 сарын 01-ний өдөр хөрөнгийн үнэлгээний талаарх мэдэгдэл, 2019 оны 08 сарын 26-ны өдөр төлбөрт хураагдсан маркийн тусгай зориулалттай бетон зуурагч /миксер/ 3 автомашиныг шинжээчийн тогтоосон үнээр үнэ хаялцуулах дуудлага худалдаанд оруулах мэдэгдлийг тус тус шуудангаар илгээсэн байна.

“М ” ХК нь Ншшгг раас “Т ” ХХК-д 2019 оны 07 сарын 02-ны өдөр илгээсэн 4/15407 албан тоот, 2019 оны 08 сарын 28-ны өдөр илгээсэн 4/18587 албан тоотыг дурдсан хаягаар хүргэхэд эзэнгүй байсан, утсаар холбогдоод ирж аваагүй тул дээр дурдсан албан тоотуудыг 2019 оны 07 сарын 31-ний өдөр, 2019 оны 09 сарын 28-ны өдөр Ншшгг рын ажилтанд буцаан гардуулсан болох нь тус компанийн 2020 оны 02 сарын 12-ны өдрийн албан тоотын хариугаар тогтоогдож байна. /хх1-234-236/

             Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ тус компанийн битүүмжлэн хураагдсан автомашинуудыг үнэ хаялцуулах дуудлага худалдаанд оруулахыг мэдэгдсэн мэдэгдлийг шуудангаар хүргүүлснийг 2019 оны 09 сарын 16-ны өдөр хүлээн авч үнэлгээний талаар мэдсэн гэж, 2020 оны 01 сарын 23-ны өдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт 2019 оны 08 сарын 26-ны өдрийн мэдэгдлийг 08 сарын 27-ны өдөр шууданд хийснээр мэдсэн гэж тус тус мэдүүлсэн байна. /хх1-2, 224/

             Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч үнэлгээний талаарх мэдэгдлийг төлбөр төлөгч “Т ” ХХК-д 2019 оны 07 сарын 02-ны өдөр илгээсэн 4/15407 албан тоотоор шуудангаар хүргүүлснийг хариуцагч хүлээн аваагүй үйл баримт тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэн тус компани нь  битүүмжлэн хураагдсан автомашинуудын үнэлгээний талаар 2019 оны 08 сарын 27-ны өдөр мэдсэн гэж үзэж гомдол гаргах хугацааг тоолох үндэслэлтэй байна.

             Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь үнэлгээний талаар мэдсэнээс хойш 7 хоногийн дотор буюу 2019 оны 09 сарын 03-ны өдрийн дотор гомдол гаргах эрхтэй боловч 2019 оны 10 сарын 03-ны өдөр шүүхэд гомдол гаргасан нь хуульд заасан хугацааг хэтрүүлсэн байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тус компанийн үйлдвэрлэлд шууд ашиглагдаж байсан *******, *******, улсын дугаартай маркийн тусгай зориулалттай бетон зуурагч /миксер/ автомашинуудыг зах зээлийн үнэ ханшаас хэт доогуур үнэлсэн, эдгээр автомашинуудын зах зээлийн ханш нь 120,000,000-130,000,000 төгрөгийн үнэ ханштай тул шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй, үнэлгээг хүчингүй болгуулах үндэслэлтэй гэж тайлбарлаж байх боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.2-т зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлж, нотлоогүй.

Хариуцагч Ншшгг рын шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шинжээч томилсон ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2.6-д заасны дагуу  явагдсан байна. Мөн шинжээчээр томилогдсон “Виннэр вэй” ХХК төлбөр төлөгчийн эзэмшлийн *******, *******, улсын дугаартай маркийн тусгай зориулалттай бетон зуурагч /миксер/ автомашинуудын зах зээлийн үнэлгээг тогтоосон үйл ажиллагаа нь “Шүүхийн шинжилгээний тухай хууль”, “Хөрөнгийн үнэлгээний тухай хууль”-д заасан журмын дагуу хийгдсэн байх ба хөрөнгийн үнэлгээний тайлан ”Хөрөнгийн үнэлгээний тухай хууль”-ийн 9 дүгээр зүйлийн 9.2.1-д “хөрөнгийн үнэлгээний суурийг тодорхойлохдоо тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байх”, 9.2.3-т “хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх” шаардлагыг хангасан байна. Уг үнэлгээг хүчингүй болгох үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч хуульд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн, битүүмжилж, хураасан хөрөнгийн үнэлгээ бүрэн, бодитой хийгдсэн, хөрөнгийн үнэлгээний тайлан хуульд заасан шаардлагыг хангасан, үнэлгээтэй холбоотой шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан байх тул тогтоолоор *******, *******, улсын дугаартай маркийн тусгай зориулалттай бетон зуурагч /миксер/ автомашинуудыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах, 2019 оны 06 сарын 05-ны өдрийн ******* дугаартай эд хөрөнгө хураах тогтоолыг хүчингүй болгуулах, автомашинуудыг чөлөөлөхийг даалгуулах тухай гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

                                                                                              

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан *******, *******, улсын дугаартай маркийн тусгай зориулалттай бетон зуурагч /миксер/ автомашинуудыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах, 2019 оны 06 сарын 05-ны өдрийн ******* дугаартай эд хөрөнгө хураах тогтоолыг хүчингүй болгуулах, автомашинуудыг чөлөөлөхийг даалгуулах тухай гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                                                                                       

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Д.ЦЭРЭНДОЛГОР