Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нанзадын Дамдинсүрэн |
Хэргийн индекс | 128/2016/0252/З |
Дугаар | 128/ШШ2017/0458 |
Огноо | 2017-06-12 |
Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 128/ШШ2017/0458
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, шүүгч Ц.Одмаа, Л.Өлзийжаргал нарын бүрэлдхүүнтэй, шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийж,
Нэхэмжлэгч: О ХХК
Хариуцагч: Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох;
Гуравдагч этгээд: М ХХК,
Гуравдагч этгээд: К ХХК
Нэхэмжлэлийн шаардлага: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсангийн ******* хотхоны *******Б байрны ******* тоот орон сууцыг О ХХК-ийн нэр дээрх эрхийн улсын бүртгэлд бүртгэн гэрчилгээ олгохоос татгалзсан эс үйлдлийг хууль бус болохыг тогтоож, эрхийн улсын бүртгэлд бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, өмгөөлөгч Л.Т, өмгөөлөгч Л.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л, гуравдагч этгээд М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.С, гуравдагч этгээд К ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т, иргэдийн төлөөлөгч Б.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...О ХХК нь Э ХХК-д барилгын элс хайрга нийлүүлсэн төлбөртөө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан гудамж ******* ******* хотхоны *******б байрны ******* тоот орон сууцыг шилжүүлэн авсан.
Тодруулбал 2009 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Өр шилжүүлэх 3 талын гэрээ-гээр П ХХК-аас Э ХХК-д төлөх өрөнд, 2009 оны 06 дугаар сарын 29-ний өдөр М ХХК, Э, Си ХХК-иудын хооронд байгуулсан Орон сууц захиалан гүйцэтгэх гэрээ-ийн 3.1-д Э- иас С ХХК-д төлөх төгрөгийг П ХХК-ийн өмнөөс С ХХК харилцан шилжүүлэхээр болж, П ХХК нь Э ХХК-ийн нэрийн өмнөөс түүний төлөх дээрх заасан 225,067,500 төгрөгийг С ХХК-д төлөх харилцан төлөх үүрэг хүлээнэ гэж талууд тохиролцсон. Энэхүү гэрээний дагуу 2009 оны 06 дугаар сарын 29-ний өдөр М ХХК-ийн барьж байгаа Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж ******* ******* хотхоны *******б байрны ******* тоот 148,4 мкв 4 өрөө орон сууцыг худалдах, худалдан авах гэрээний дагуу Э ХХК нь төгрөгөөр худалдан авсан.
Э ХХК нь дээрх орон сууцаа О ХХК-тай байгуулсан 2010 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн Барилгын элс хайрга шилжүүлэх гэрээ, мөн 2011 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн гэрээний дагуу худалдан авсан элс хайрганы өртөг болох 263,972,800 төгрөгний төлбөрт шилжүүлсэн гэдгээ Э ХХК нь 2011 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Гэрээ дүгнэсэн акт-аар төлбөр тооцоо дууссан. М ХХК нь 2011 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 15 дугаартай Орон сууц эзэмшигчийн өмчлөл шилжүүлэх гэрээ-г О ХХК-ийн дэд захирал Ч.Б-тай байгуулан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж ******* ******* хотхоны *******б байрны ******* тоот 148,4 мкв 4 өрөө орон сууцыг түүний өмчлөлд шилжүүлснээ нотолсон бөгөөд өнөөдрийг хүртэл дээрх орон сууцыг эзэмшиж байгаа юм. О ХХК-ийг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан гудамж ******* ******* хотхоны *******б байрны ******* тоот 148,4 мкв 4 өрөө орон сууцын өмчлөгч болохыг тогтоож тус компанийн өмчлөгч болохыг тогтоож өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг Улсын бүртгэлийн Ерөнхий газарт даалгаж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүгчийн 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2016/01665 дугаартай шүүхийн шийдвэр гарсан.
Гэтэл Улсын бүртгэл, Статистикийн ерөнхий Газрын 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 6/3338 дугаартай албан тоотод дурьдсанаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан гудамж ******* ******* хотхоны *******б байрны ******* тоот орон сууц нь М ХХК-ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү дугаарт бүртгэлтэй байх бөгөөд 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр К******* *******тай байгуулсан №Т07/141 тоот зээлийн барьцаанд бүртгэлтэй байна гэжээ... Иймд Эд хөрөнгө өмчлөх эрх,түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын улсын бүртгэлийн тухай хууль-ийн 19 дүгээр зүйлийн 19.2-т заасны дагуу К******* *******инд хүсэлт гаргаж гаргаж өөрийн өмчийг салгаж бүртгүүлэх зөвшөөрөл авч мэдүүлгээ дахин гаргана уу гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь О ХХК нь ямар нэгэн байдлаар М ХХК болон К******* *******тай эрх зүйн харилцаанд ороогүй болно. Дээрх орон сууц нь 2009 оны гурван талт гэрээгээр Э ХХК-д шилжүүлж авсныг тус О ХХК нь 2010-2011 оны Барилгын элс хайрга нийлүүлэх гэрээ-ээр өмчилж авсан өмч юм.
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсангийн гудамж ******* хотхон-ы *******б байрны ******* тоот орон сууцыг О ХХК-ийн нэр дээр эрхийн улсын бүртгэлд бүртгэн гэрчилгээ олгохоос татгалзсан эс үйлдлийг тогтоож, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт эрхийн улсын бүртгэлд бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг даалгаж өгнө үү. гэжээ.
Хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
...Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Х******* цогцолбор /17021/, Зайсангийн тойруу,*******б байрны ******* тоот аялал, жуулчлалын зориулалттай, 90%-ийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгийг холбогдох нотлох баримтыг үндэслэн 2010 оны 5 дугаар сарын 12-ны өдөр М ХХК /РД/-ийн өмчлөлд эрхийн улсын Ү дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн тоот гэрчилгээ олгосон байна.
К******* *******тай байгуулсан 2007 оны 10 дугаар сарын 29-ийн өдрийн Т07/208 тоот зээлийн гэрээ, 2008 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн нэмэлт гэрээ, 2009 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн нэмэлт гэрээ, 2009 12 дугаар сарын 29-ний өдрийн нэмэлт гэрээ 2010 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн нэмэлт гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар дээрх үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан 2010 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн Т07/208 тоот барьцааны гэрээ бүртгэлтэй байна.
Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 56 тоот тогтоол болон Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2010 оны 10 дүгээр сарын 28-ны өдрийн 1/10599 тоот албан бичгээр М ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Х******* цогцолбор /17021/, Зайсангийн тойруу, *******а, *******б, *******в, *******г тоот байруудыг битүүмжилсэн байна.
Мөн Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 7065 дугаартай шүүгчийн захирамж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2010 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 2/10836 тоот албан бичгээр дээрх маргаан бүхий ******* тоот орон сууцны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байна.
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2/16085 тоот албан бичгээр захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байна. Эрхийн улсын бүртгэлийн Ү дугаартай хувийн хэрэгт Хан-Уул дүүргийн шүүхийн шүүгчийн 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2016/01665 дугаартай захирамжаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Х******* цогцолбор /17021/, Зайсангийн тойруу, *******б байрны ******* тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэснийг үндэслэн О ХХК нь дээрх орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасныг дараах үндэслэлээр буцаасан байна.
Уг орон сууц нь М ХХК /РД/-ийн өмчлөлд эрхийн улсын Ү- дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн тоот гэрчилгээ олгогдсон байх тул Улсын бүртгэлийн ерөнхий хууль-ийн 18 дугаар зүйлийн 18.1.8-т зааснаар улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрх нь хүчинтэй байхад дахин бүртгэж, гэрчилгээ олгохыг хориглоно.
Шүүхийн шийдвэрээр уг эд хөрөнгийг битүүмжилж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас захиран зарцуулах эрхийг нь түдгэлзүүлсэн байх тул Улсын бүртгэлийн ерөнхий хууль-ийн 18 дугаар зүйлийн 18.1.10-т Улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай Улсын ерөнхий бүртгэгч, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийхийг хориглоно, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 20.1.2, 20.1.4-т заасан үндэслэлээр тусгай тэмдэглэл хийсэн тул мөн хуулийн 20.3, 20.5-д заасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэр,өмчлөгчийн эрхийг хязгаарласан этгээдийн шийдвэрийг үндэслэн эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулна.
Уг эд хөрөнгө нь К******* *******тай байгуулсан зээлийн гэрээний барьцаанд бүртгэлтэй байх тул Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт,өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх,хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэн хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна гэж заасны дагуу К******* *******наас зохих зөвшөөрлийг авах бөгөөд барьцаалагчийн зөвшөөрөлгүйгээр тухайн үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулж, өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгэх үндэслэлгүй байна.Ийнхүү мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж, буцаасан нь хуульд нийцсэн байна.
Иймд О ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахгүй орхиж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд К ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...тус ******* нь С ХХК-тай 2007 оны 10 дугаар сарын 29-ийн өдрийн Т07/208 тоот Зээлийн гэрээ байгуулж, 1.500.000.000.00 (нэг тэрбум таван зуун сая) төгрөгийг, жилийн 19.2 хувийн хүүтэй, ******* сарын хугацаатай зээлсэн.
2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн №Т07/208 тоот Зээлийн барьцааны гэрээ байгуулан уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаанд дор дурьдсан хөрөнгүүдийг барьцаалсан. Үүнд:
М ХХК-ийн өмчлөлийн тоот улсын бүртгэлийн дугаартай, тоот гэрчилгээний дугаартай, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн *******А тоотод байрлах 1692 м.кв талбай бүхий 55 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга,
М ХХК-ийн өмчлөлийн тоот улсын бүртгэлийн дугаартай, тоот гэрчилгээний дугаартай, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн *******Б тоотод байрлах 1692 м.кв талбай бүхий 55 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга,
М ХХК-ийн эзэмшлийн 1/52 тоот гэрчилгээний дугаартай, Хан-Уул дүүрэг, Богдхан-Уулын дархан цаазат тусгай хамгаалалттай газрын Зайсангийн ам нэртэй газарт орших 2.5 га бүхий эзэмших эрхтэй газар,
Харин 2010 оны 5 дугаар сарын 13-ны өдөр М ХХК-ийн өмчлөлд *******а, *******б, *******в, *******г дүгээр байрны тоот тус бүрийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгогдсон учир тус ******* өмнө нь байгуулсан гэрээг шинэчлэн байгуулж, 2010 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр Т07/208 тоот Зээлийн барьцааны гэрээ-ээр *******Б байрны 1-******* тоот орон сууцнуудыг нэг бүрчлэн барьцаалсан юм.
Тус ******* нь М ХХК-тай байгуулсан дээрх барьцааны гэрээнүүд нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 11 дүгээр зүйлийн 11.1, 12 дугаар зүйлийн 12.1 дэх заалтууд болон Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн журамд заасан зохицуулалтын дагуу бүртгэгдсэн, хүчин төгөлдөр гэрээнүүд юм.
Гэтэл М ХХК нь иргэн Ч.Б /О ООКийн дэд захирал гэх/-тай 2011 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 15 тоот Орон сууц эзэмшигчийн өмчлөл шилжүүлэх гэрээ-г байгуулж тус *******ны барьцаанд бүртгэлтэй хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан гудамж ******* ******* хотхоны *******б байрны ******* тоот орон сууцыг худалдсан байна.
Энэ нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т Барьцаалагч үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны зүйлийг бусдын өмчлөлд шилжүүлэхдээ барьцаалагчийн зөвшөөрөл авна гэж заасныг мөн Иргэний хуулийн 170 дугаар зүйлийн 170.6-д Өмчлөгч нь ипотекийн зүйл болох үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхээ гуравдагч этгээдэд шилжүүлэх хэлцэл хийх бол үүрэг гүйцэтгүүлэгчээр зөвшөөрөл авах үүрэгтэй гэсэн зохицуулалтуудыг илтэд зөрчсөн хууль бус хэлцэл юм.
Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч О ХХК нь 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүгчийн 101/ШШ2016/01665 тоот шүүгчийн захирамжаар маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болсноос үзэхэд энэ нь тус *******ны 2007 оны 10 дугаар сарын 29-ний болон 2010 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн Т07/208 тоот Зээлийн гэрээ-нүүдийн дагуу үүссэн барьцааны эрхээс хойш бий болсон үр дагавар байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч О ХХК нь өмчлөгч эрх нь тус *******ны барьцааны эрхээс хойно үүссэн учир М ХХК-ийн өмчлөх эрхийг О ХХК-д шилжүүлэн бүртгэхэд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна гэж заасны дагуу К******* *******наас зөвшөөрөл авахыг бүртгэлдийн байгууллага (Бүртгэгч) мэдүүлэг гаргагчаас шаардах эрхтэй байна.
Түүнчлэн нэхэмжлэгч О ХХК нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.4-т шүүх, арбитрын шийдвэрийн үндсэн дээр өмчлөгч өөрчлөгдөж байгаа бол өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдүүлэг гаргах ба мэдүүлэгт шүүх, арбитрын шийдвэрийг хавсаргана гэж заасны дагуу өмчлөх эрхээ бүртгүүлэхдээ мэдүүлэг гаргах үүрэгтэй бөгөөд мэдүүлэг нь мөн хуулийн 14 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан байх шаардлагатай.
Гэтэл нэхэмжлэгч О ХХК нь уг хуулийн шаардлагыг бүрэн биелүүлээгүй буюу мэдүүлэг хавсаргах шаардлагатай баримт бичгийг хавсаргаагүй учир түүний бүртгэлийг бүртгэхээс татгалзсан улсын бүртгэлийн байгууллагын үйлдэл хууль ёсны байна.
Мөн М ХХК нь иргэн Ч.Б-тай Орон сууц эзэмшигчийн өмчлөл шилжүүлэх гэрээ-г байгуулж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан гудамж ******* ******* хотхоны *******б байрны ******* тоот орон сууцны өмчлөх эрхийн эрхийг шилжүүлэхээр тохиролцсон байх боловч нэхэмжлэх эрхгүй этгээд болох О ХХК нь тус орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг авахаар нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна.
Иймд нэхэмжлэгч О ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд М ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
... О ХХК нь манай компанийн барьсан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо ******* хотхоны *******Б байрны ******* тоот орон сууцыг Э ХХК-иас худалдан авсан бөгөөд энэхүү гэрээг дараах байдлаар хийсэн болно. Үүнд:
М ХХК болон С ХХК нь 2007 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 15, 16 тоот Орон сууц захиалах гүйцэтгэх гэрээ-г тус тус байгуулж, Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороонд баригдаж буй барилгын *******Б байрны *******, ******* тоот 2 ширхэг орон сууцыг нийт *******9,309 ам доллараар худалдан авахаар тохиролцож 2007 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр К******* *******ин дахь манай компанийн дансанд шилжүүлсний нэг нь дээрх ******* тоот 148,4 м.кв орон сууц болно.
Үүний дараа М ХХК болон Э ХХК-ийн хооронд 2009 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Орон сууц захиалан гүйцэтгэх гэрээ-г байгуулж, Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороонд баригдаж буй барилгын *******Б байрын ******* тоот 148,4 м.кв орон сууцыг нийт 259,700,000 төгрөгөөр Э ХХК худалдан авахаар тохиролцож, гэрээний 3,1 дэх хэсэгт С ХХК-тай байгуулсан 2007 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 15 тоот Орон сууц захиалан гүйцэтгэх гэрээ-г цуцалж Э ХХК-иас С ХХК-нд гэрээний үнийн дүнг шилжүүлж, худалдан авагч тал Э ХХК болохыг дурдаж, С ХХК нь Орон сууц захиалах гүйцэтгэх гэрээ-гээ Э ХХК-д шилжүүлсэн байна.
Э ХХК нь 2011 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн тоот албан бичиг болон 2011 оны 10 дугаар сарын *******-ний өдрийн тоот хүсэлтийн дагуу М ХХК болон Э ХХК-ийн хооронд байгуулсан 2009 оны 06 дугаар сарын 27-ний өдрийн Орон сууц захиалан гүйцэтгэх гэрээг цуцалж, гэрээний эрхийг иргэн Ч-ын Б-ийн нэр дээр шилжүүлж, Орон сууц эзэмшигчийн өмчлөл шилжүүлэх тухай гэрээ-г байгуулснаар дээрх орон сууц Б /О ХХК/-ийн нэр дээр шилжсэн болно.
Мөн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2016/01665 дугаар захирамжаар О ХХК-ийг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж ******* хотхоны *******Б байрын ******* тоот орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоосон тул манай компанийн зүгээс уг шийдвэрт хүндэтгэлтэй хандаж байгаа болно.
М ХХК нь Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо Зайсангийн гудамжинд 2 орцтой 6 давхар бүхий 8 орон сууц, амины орон сууцны 3 барилга, таун хаусын 2 барилгаас бүтэх ******* хотхоныг 2007 оноос 2010 он хүртэл барьж ашиглалтанд оруулсан.
Ийнхүү дээрх хотхоныг барихын тулд М ХХК болон түүний нэгдэлд хамаарах 10 компани нийт 15 орчим тэрбум төгрөгийн зээлийг авч, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаанд М ХХК-ийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаанд М ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсангийн *******А тоотод байрлах 1692 м.кв талбай бүхий 55 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, *******Б тоотод байрлах 1692 м.кв талбай бүхий 55 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгуудыг зээлийн барьцаанд тус ******* бүрэн чөлөөлсөн. /Ксын бүртгэлийн газарт хүргүүлсэн албан бичгийг тайлбарт хавсаргав./
М болон түүний нэгдэлд хамаарах 10 компани К ХХК-иас нийтдээ 15 тэрбум орчим төгрөгийн зээл авч, уг зээлүүдийн төлбөрийг иргэдэд худалдан борлуулсан орон сууц , автозогсоолуудын орлого болон үл хөдлөх эд хөрөнгүүдийг шилжүүлэх замаар 27 орчим тэрбум төгрөгийг тус *******инд төлсөн боловч, К ХХК-ийн тухайн үеийн удирдлагууд манай компанийн барьж буй орон сууцнуудыг 50 хувиар үнэгүйдүүлж авах, доллар, юанийн ханш өсөх үед төгрөгөөр өгсөн зээлийг доллар юаньд шилжүүлэх зэргээр зээлийн өрийн дарамтанд хийсвэрээр оруулж, бидний үйл ажиллагааг доголдуулсан.
Ингээд 2010 оны 05 дугаар сард бид К ХХК-ийн шахалтаар бусдад худалдсан орон сууц болон автозогсоолуудыг 90 хувийн гүйцэтгэлтэй хэмээн тус бүрээр нь үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд өөрийн өмчлөлийн эд хөрөнгө мэтээр бүртгүүлэхээр хүсэлт өгч, тус *******ны ажилтанд итгэмжлэл олгосноор К ХХК нь орон сууц болон авто зогсоолуудын гэрчилгээг гаргуулан өөртөө авсан ба манай компанитай 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Т07/208 тоот Зээлийн барьцааны гэрээ-г шинээр байгуулж, энэхүү гэрээгээр О ХХК-ийн ******* хотхоны *******Б байрны ******* орон сууцыг өмчлөгчид нь мэдэгдэлгүйгээр барьцаалуулсан нь түүний эрх ашгийг хохироосон үйлдэл болсон
гэдгийг хүлээн зөвшөөрч байна.
Иймд М ХХК-ийн зүгээс нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд А ХХК-ийн нэр дээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу ******* хотхоны *******Б байрны ******* тоот орон сууцны эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ бичигдэхэд татгалзах зүйлгүй болно.
Түүнчлэн Э ХХК буюу О ХХК нь орон сууцны захиалгын төлбөр болох 133,560 ам долларыг 2007 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр бүрэн төлсөн бөгөөд С ХХК-тай байгуулсан зээлийн барьцааны гэрээнээс өмнө захиалгын гэрээг байгуулж төлбөр тооцоог бүрэн барагдуулсан болно. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
О ХХК-иас Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, ******* хотхоны *******Б байрны ******* тоот орон сууцыг О ХХК-ийн нэр дээр эрхийн улсын бүртгэлд бүртгэн гэрчилгээ олгохоос татгалзсан эс үйлдлийг хууль бус болохыг тогтоож, эрхийн улсын бүртгэлд бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг даалгуулах тухай[1] нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэлээ.
См ХХК нь 2007 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр М ХХК-тай №15 дугаар бүхий Орон сууц захиалан гүйцэтгэх гэрээ-г[2] байгуулж, 2007 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр №15, 16 дугаар бүхий гэрээний төлбөрт *******9,309.00 /хоёр зуун дөчин есөн мянга гурван зуун есөн/ ам.долларыг М ХХК-ийн К******* *******ин дахь 305300*******79 дугаар дансанд шилжүүлжээ[3].
Үүний дараа П ХХК, Э ХХК, С ХХК-иуд 2009 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Өр шилжүүлэх тухай гэрээ байгуулж П ХХК-иас Э ХХК-д төлөх 225,067,500.00 төгрөгийг С ХХК төлснөөр маргаан бүхий орон сууц Э ХХК-ийн өмчлөлд шилжиж, нэхэмжлэгч О ХХК нь Э ХХК-тай байгуулсан Барилгын элс, хайрга нийлүүлэх гэрээ-ний 263,972,800.00 /хоёр зуун жаран гурван сая есөн зуун далан хоёр мянга найман зуун/ төгрөгийн төлбөрт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ******* хотхоны *******Б байрны 6 давхрын ******* тоот 4 өрөө орон сууцыг шилжүүлэхээр тохиролцсон байна.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 1665 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, *******Б дугаар байрны 6 дугаар давхрын ******* тоот хаягт байрлах 148,4 м.кв 4 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, тус орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгуулах О ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э ХХК зөвшөөрч, эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.[4]
Улсын бүртгэлийн ерөнхий газар дээрх иргэний хэрэгт хариуцагчаар оролцоогүй байх тул Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, *******Б байрны 6 давхар, ******* тоот орон сууцны гэрчилгээ олгуулах О ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг шүүх шийдвэрлэсэн гэж гэж үзэх боломжгүй байна.
Нэхэмжлэгч О ХХК-иас 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, *******Б дугаар байрны 6 дугаар давхрын ******* тоот хаягт байрлах 148,4 м.кв 4 өрөө орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлэхээр улсын бүртгэлийн байгууллагад гаргасан хүсэлтийг Дээрх үл хөдлөх хөрөнгө нь М ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй, К******* *******ны барьцаанд бүртгэлтэй, өмчлөх эрхийг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн гэсэн үндэслэлээр мэдүүлгийг хүлээн авахаас татгалзсан хариуцагчийн үйлдэл Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.9 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.
Гуравдагч этгээд М ХХК нь 2007 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, ******* хотхоны аялал жуулчлалын цогцолборын зориулалттай 1692 м.кв талбай бүхий 55%-ийн гүйцэтгэлтэй *******Б байрыг улсын бүртгэлийн дугаарт бүртгүүлэн, С ХХК-ийн К******* ******* ХХК-тай 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан Т07/208 дугаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаанд барьцаалж 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Т07/208 дугаар барьцааны гэрээ байгуулжээ.
Улмаар 2010 оны 05 дугаар сарын 12-ны өдөр ******* хотхоны 90%-ийн гүйцэтгэлтэй *******Б байрны 148.4 м.кв ******* тоот орон сууцыг улсын бүртгэлийн Ү- дугаарт М ХХК-ийн нэр дээр бүртгүүлэн гэрчилгээ авч, тус компанийн хувь нийлүүлэгчдийн хурлын 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 13 дугаар тогтоолоор зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор барьцаалж, улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна.
Хан-Уул дүүргийн шүүхийн шүүгчийн 2010 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай 1******* дугаар захирамжийн дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дугаар албан бичгээр М ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, ******* хотхоны орон сууцны барилгуудын захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлжээ.
Мөн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2010 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1/10599 дүгээр албан бичгээр Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, ******* хотхоны *******А, *******Б, *******В, *******Г байруудыг битүүмжилж, тус албаны 2012 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 2/10836 дугаар албан бичгээр орон сууц тус бүрээр нь захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байх тул хариуцагчийн мэдүүлгийг хүлээн авахаас татгалзсан үйлдэл нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8-д улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрх нь хүчинтэй байхад дахин бүртгэж, гэрчилгээ олгох, 18.1.10-д улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай Улсын ерөнхий бүртгэгч, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт хөдөлгөөн хийхийг хориглоно гэж заасантай нийцэж байна.
Нэхэмжлэгч нь шүүгчийн захирамжийн дагуу Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, *******Б дугаар байрны 6 дугаар давхрын ******* тоот хаягт байрлах 148,4 м.кв 4 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоогдсон боловч тус байр нь улсын бүртгэлд М ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй бөгөөд К ХХК-ийн барьцаанд бүртгүүлсэн байх тул Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д барьцаалуулагч үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны зүйлийг бусдын өмчлөлд шилжүүлэхдээ барьцаалагчийн зөвшөөрлийг авна гэж зааснаас үзвэл К ХХК-иас
зөвшөөрөл авсан байх шаардлага тавьсан хариуцагчийн үйлдэл хууль ёсны байна.
Иймд хариуцагчийн Дээрх үл хөдлөх хөрөнгө нь М ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй, К******* *******ны барьцаанд бүртгэлтэй, өмчлөх эрхийг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн гэсэн үндэслэлээр О ХХК-иас гаргасан 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр гаргасан мэдүүлгийг хүлээн авахаас татгалзсан нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шүүх шийдвэрлэлээ.
Харин нэхэмжлэгч уг орон сууцны барьцаалбартай холбоотой маргааныг шийдвэрлүүлсний дараа улсын бүртгэлийн байгууллагад дахин мэдүүлэг гаргахад энэхүү шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8, 18.1.10, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.9, 19 дүгээр зүйлийн 19.2, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан О ХХК-ийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсангийн ******* хотхоны *******Б байрны ******* тоот орон сууцыг О ХХК-ийн нэр дээрх эрхийн улсын бүртгэлд бүртгэн гэрчилгээ олгохоос татгалзсан эс үйлдлийг хууль бус болохыг тогтоож, эрхийн улсын бүртгэлд бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН
ШҮҮГЧИД Ц.ОДМАА
Л.ӨЛЗИЙЖАРГАЛ