Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нанзадын Дамдинсүрэн |
Хэргийн индекс | 128/2016/0605/З |
Дугаар | 128/ШШ2017/0559 |
Огноо | 2017-07-18 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 128/ШШ2017/0559
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийж,
Нэхэмжлэгч: Х ХХК
Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс
Нэхэмжлэлийн шаардлага: Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дүгээр шийдвэрийн Х ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, MV-016957 дугаар тусгай зөвшөөрлийг сэргээхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Л нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
...Дээрх МV-016957 тоот дугаар бүхий тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2,34.6-д заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй гэсэн үндэслээр цуцалсныг эс зөвшөөрч Ашигг малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дүгээр шийдвэрийн холбогдох заалтыг хүчингүй болгуулахаар танай шүүхэд нэхэмжлэл гаргасныг 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Нийслэл дэх захиргааны хэргийн шүүх хянан хэлэлцээд 765 дугаар шийдэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн юм. Уг шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн хүрээнд шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас нэхэмжлэгчийн хүсэлтээр хянан хэлэлцээд 765 тоот шийдвэрийг хүчингүй болгосон.
Х ХХК нь Увс аймгийн Зүүнхангай сумын Баянголын доод хэсэг нэртэй газарт орших 64.11 гектар талбай бүхий уурхайн ашигт малтмалын ашиглалтын МV-016957 тоот тусгай зөвшөөрлийг эзэмшдэг байсан.
Дээрх МV-016957 тоот дугаар бүхий тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.6-д заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй гэсэн үндэслээр цуцалсан. Х ХХК нь 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын Төрийн сан банк дахь 900000712 тоот дансанд тусгай зөвшөөрлийн төлбөрийг бүрэн төлсөн байсан тул хариуцагч тухайн нөхцөл байдлыг шалган тодруулалгүйгээр 01 тоот шийдвэр гаргасан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Ашигт малтмалт газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 01 тоот шийдвэрийн Х ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгон, Х ХХК-ийн МV-016957 тоот тусгай зөвшөөрлийг сэргээхийг Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгаж өгнө үү. гэжээ.
Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
...Увс аймгийн Зүүнхангай сумын нутаг Баянголын доод хэсэг нэртэй 64.11 га талбайд М\/-016957 дугаартай ашигт майгмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг Хелиос голд ХХК-д 2011 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр олгосон байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө гэж заасан байдаг.
Х ХХК-аас хуулийн дээрх заалтын дагуу МV-016957 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн 1-4 дэх жилүүдийн төлбөрийг төлж ирсэн бөгөөд уг тусгай зөвшеөрлийн 5 дахь жилийн төлбөрийг 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс өмнө төлөх үүрэгтэй байсан.
Гэвч тус компаниас тусгай зөвшөөрлийн 5 дахь жилийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6-д Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, Ашигт малтмалын тухай хуулийн 34.2-т заасан хугацаандаа төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй бол тухайн компани төлбөр төлөх хугацаа хэтэрснээс хойш 30 хоногийн дотор алдангийн хамт төлбөрөө төлөх боломжтойгоор хуульчилж өгсөн.
Нэхэмжлэгчийн хувьд энэ хугацаа 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр дууссан байна.
Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, уг хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэх тухай Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 92 дугаар тогтоолд ...Х ХХК-ийн 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэлд компанийн хувьцаа эзэмшигч Э.Э нь ...Манай гэрийн хаягаар төлбөрийн мэдэгдэл ирэхэд Ашигт малтмалын газрын 900000712 тоот дансанд үндсэн төлбөр 1 394 00 төгрөг, алданги 121 320 төгрөгийг төлсөн баримт байна...гэж тус тус мэдэгдсэн байх бөгөөд 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Х ХХК-иар дамжуулан Ашигт малтмалын газрын дээрх дансанд тусгай зөвшөөрлийн төлбөр, алдангийг төлсөн баримтыг нотлох баримтын шаардлага хангуулан хавсарган ирүүлсэн байна гэсэн байна.
Гэтэл Ашигт малтмалын газрын Төрийн сан банкин дахь 900000712 тоот дансанд 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэгчийн төлсөн гэх дээрх мөнгөн дүн /139400 төгрөг, алданги 121320 төгрөг/ бүхий орлогыг төлсөн байна. Ийнхүү төлөхдөө гүйлгээний утга хэсэгт Лицензийн төлбөр 19657А гэж нэхэмжлэгч компанийн М\/-16957 дугаартай тусгай зөвшөөрлөөс өөр компанийн эзэмшлийн тусгай зөвшөөрлийн дугаар бичиж төлсөн байна.
Дээрх нөхцөл байдлаас үзвэл, нэхэмжлэгч Х ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасан үүргээ биелүүлээгүй байна.
Иймд Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг үндэслэн Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга /хуучнаар/-ын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 1 дүгээр шийдвэрээр МV-016957 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул Х ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дүгээр шийдвэрийн Х ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, MV-016957 дугаар тусгай зөвшөөрлийг сэргээхийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, нэхэмжлэгч, хариуцагч нарын маргаж байгаа асуудлаар дүгнэж, энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж хэргийг хянан шийдвэрлэлээ.
Увс аймгийн Зүүнхангай сумын нутаг Баянголын доод хэсэг нэртэй газарт орших 64.11 гектар талбай бүхий уурхайн талбайд ашигт малтмал ашиглахыг зөвшөөрч MV-016957 дугаар тусгай зөвшөөрлийг Х ХХК-д 2011 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр олгожээ.
Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дүгээр шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д зааснаар тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй гэж Х ХХК-ийн MV-016957 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө., 34.4-д Тусгай зөвшөөрлийн төлбөр төлсөн өдрийг банкны гүйлгээ хийсэн өдрөөр тооцох бөгөөд холбогдох баримтыг төрийн захиргааны байгууллагад ирүүлснээр тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлсөнд тооцно., 34.6-д Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна., 34.7-д Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална. гэж тус тус заажээ.
Ашигт малтмалын тухай хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр урьдчилан төлөх бөгөөд хугацаандаа төлөөгүй бол хугацаа хэтэрснээс хойш 30 хүртэл хоногийн дотор төлбөрийг төлж болохоор байна.
Х ХХК нь MV-016957 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т зааснаар 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс өмнө төлөх байсан боловч хамт 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр тусгай зөвшөөрлийн төлбөрийг алдангийн хамт төлсөн болох нь хэрэгт авагдсан мөнгөн шилжүүлгийн баримт[1], шүүхийн үзлэгээр[2] нотлогджээ.
Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар тусгай зөвшөөрлийн төлбөрийг мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д заасан хугацааны дотор төлөөгүй бол цуцлахаар байна.
Нэхэмжлэгч Х ХХК нь хуулиар олгосон боломжит хугацааны дотор буюу 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр MV-016957 дугаар тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлсөн нь Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4, 34.7 дахь хэсгүүдэд заасан тусгай зөвшөөрлийн төлбөр төлсөн өдрийг банкны гүйлгээ хийсэн өдрөөр тооцох болон хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх зохицуулалтад нийцэж байна.
Хэдийгээр тус шилжүүлгийн баримтад тусгай зөвшөөрлийг дугаарыг 19657А гэж бичсэн боловч энэ нь нэхэмжлэгчийг тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөөгүй гэж үзэх үндэслэл болохгүй гэж үзлээ. Учир нь 19657 дугаар бүхий тусгай зөвшөөрөл нэхэмжлэгч Х ХХК-ийг төлбөр төлөх үед байгаагүй бөгөөд 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр М ХХК-д ХV-19657 дугаар тусгай зөвшөөрөл олгогдсон болох нь шүүхийн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байна.
Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Х ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дүгээр шийдвэрийн Х ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, MV-016957 дугаар тусгай зөвшөөрлийг сэргээхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН