Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 183/ШШ2020/00607

 

 

2020 оны 03 сарын 09 өдөр

   Дугаар 183/ШШ2020/00607

Улаанбаатар хот

      

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б.А- гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ж.Э -д холбогдох

 

160 824 614 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О, хариуцагч Ж.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Г нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Нэхэмжлэгч Б.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:”...Б.А миний бие нь иргэн Ж.Э-ийг өөрийн нөхрөөр дамжуулан таних болсон бөгөөд энэ хүн өөрийгөө хувиараа бизнес хийдэг гэж танилцууулж байсан. Улмаар Ж.Э нь 2016 оны 9 дүгээр сард нөхөр бид хоёртой уулзан хувийнхаа бизнесээ санхүүжүүлэхэд тодорхой хэмжээнд мөнгө хэрэгтэй байна, та нар зээлдүүлж тус болооч гэж биднээс мөнгө зээлж авах хүсэлт гаргасан. Ж.Э-ийн хувьд хамаатан нь төрийн өндөр алба хашдаг гэж танилцуулсан. Мөн өөрөө тодорхой хэмжээнд тогтсон бизнес хийдэг, боломжийн орлоготой, зээлсэн мөнгөө эргүүлэн төлчих байх гэсэн ойлголт, итгэл төрүүлсэн учир би нөхөртэйгээ ярьж байгаад түүнд мөнгө зээлүүлэхийг зөвшөөрсөн. Ингээд би Хаан банкин дахь өөрийи хадгаламжийг барьцаалан 3 сарын буюу 90 хоногийн хугацаатай 23.2 хувийн хүүтэй, 45 000 000 төгрөгийн зээл авч, тухайн өдөрт нь буюу 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр банкнаас авсан үндсэн нөхцөл болох 90 хоногийн хгуацаатай, 23.2 хувийн хүүтэй 45 000 000 төгрөгийн зээлийг Ж.Эд өгсөн. Ж.Э энэхүү зээлийг хадгаламж барьцаалан авсан зээлийн хугацаа буюу 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 3 сарын хугацаанд ашиглан буцаан 23.2 хувийн хүү болох 2 717 260 төгрөгийн хамт мөн оны 12 сарын 18-ны өдөр нийт 47 717 260 төгрөгийн хамт эргүүлэн төлөхөөр тохирсон. Ийнхүү дээрх зээлийг авсны дараа Ж.Э дахин бидэнд хандаж нэмэлт санхүүжилт хэрэгтэй байна. Тус болооч өмнөх зээлийн хамт найдвартай эргүүлэн төлнө гэж хэлсний дагуу миний бие мөн өөрийн Хаан бакин дахь хадгаламжийг барьцаалан нэмж 55 000 000 төгрөгийг мөн сарын 23.2 хувийн хүүтэйгээр 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр зээлдэн авч Ж.Эд банкны нөхцлөөр нь ззэлсэн. Миний бие ийнхүү өөрийн нэр дээр нийт 100 000 000 төгрөгийн хадгаламж барьцаалсан зээл авч Ж.Эд зээлдүүлсэн бөгөөд 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр зээл төлөх хугацаа болсон ч Ж.Э надад нэг төгрөгийн үндсэн зээл болон хүүгийн төлөлт хийгээгүй. Харин миний авсан хадгаламж барьцаалсан зээлийн төлөлтийн хугацаа болсон тул арга буюу түүнд зээлсэн 100 000 000 төгрөгийн үндсэн зээл, хүү 9 220 085 төгрөг, нийт 109 220 085 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр би өөрөө бүрэн төлж барагдуулсан. Ж.Эийн надаас авсан дээрх зээл болон зээлийн хүү 109 220 085 төгрөг болж байгаа бөгөөд үүн дээр энэхүү мөнгийг миний бие Хаан банкинд жилийн 17.2 хувийн хүүтэй хадгалуулж байсан хөрөнгөөрөө төлж барагдуулсан учир 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд олох байсан ашиг болох нийт 117 083 931 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд олох байсан ашиг болох нийт 137 222 367 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд олох байсан ашиг болох нийт 160 824 614 төгрөгийг нэхэмжилж байна. Зээлийн гэрээний харилцаа талуудын хүсэл зоригын илэрхийлэл баримтаар нотлогдоно. Зээлийн гэрээний эхний баримтанд 45 000 000 төгрөг олгох, дараа нь 55 000 000 төгрөг олгох баримтууд байгаа. Энэ баримтуудаар нэхэмжлэгч зээл авсан, зээл авах хүсэл зоригоо харилцан илэрхийлж зээлийг олгосон. Хуулинд зээлийг олгосноор тухайн зээлийн гэрээ байгуулагдсан тооцдог. Хариуцагч 100 000 000 төгрөгийн зээл авсан гэдэгт маргахгүй байна. Талууд хуулийн хүрээнд хүүг тохирсон байна. Тэгэхээр зээлийн харилцаа үүсээгүй гэж маргах үндэслэл байхгүй. Нэхэмжлэгчийн нөхөр хариуцагчтай харилцаатай байсан гэдэг асуудал энэ хэрэгт хамааралгүй тул түүнийг дурдах шаардлагатай. Хариуцагч өөрөө эхэлж хүү, ашиг орлого амлан зээлж авсан хирнээ түүнийгээ өгөхгүй байгаа нь зохимжгүй. Иргэний хуулийн 206 дугаар зүйлд талууд гэрээ байгуулж үүрэг үүссэн бол түүнийгээ тогтсон хугацаанд биелүүлэх үүрэгтэй. Хариуцагч эрх зүйн чадвар, чадамжтай, хариуцлагатай хүн. Ах дүү нарынхаа нэрийг барьж зээл авсан нь бодитой. Шууд өөрийн хадгаламжаасаа 100 000 000 төгрөг гаргаад өгдөг хүн бол байхгүй, тэгэхээр энэ итгэлцэлд үндэслэгдэн байгуулагдсан гэрээний үүргээс татгалзаж байгаа байдал өөрийнх нь тайлбараар нотлогдохгүй байна. Нотлох баримт шинжлэн судлахад зээлийн гэрээний хүүгийн асуудал яригдаж байна. Нэхэмжлэгч банкинд байсан урт хугацаатай хадгаламжаас зээл авч өгсөн. Хаан банкнаас авсан бодитой зээлийн жилийн хүү 23.2 хувь, энэ хүүгийн хэмжээгээр нь хариуцагчид зээлсэн. Хариуцагч зээлээ өгөхгүй байсан учраас энэ хүүгийн хэмжээгээр нь нэхэмжлэгч банкинд зээлээ төлсөн. Энэ Б.Абанкнаас авч, эргээд банкинд төлсөн бодит зээл. Зээл мөн биш гэдэгт маргаж байгаа ч зээлийн харилцаа бодитой. Хариуцагч зээлийн хүү тохирсон зээлийг гэрээг үгүйсгэж байна. Талууд хүү тохирсон тохиолдолд гэрээг бичгээр байгуулах ёстой. Хариуцагч хэрэв үгүйсгэж байгаа бол нэхэмжлэгчийн хариуцагчийн өмнөөс төлсөн мөнгийг төлөх ёстой. Хариуцагч 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэгчээс мөнгө зээлсэн. Хариуцагчид бодитоор олгогдсон 100 000 000 төгрөгийг, банкинд төлсөн бодит зээлийн хүүг хариуцагч төлөх ёстой. Ингээд нэхэмжлэгчийн хадгаламжаас энэ зээл хасагдаж, түүнээс хойш нэхэмжлэгчийн тухайн мөнгийг хадгалуулсан бол олох байсан орлогыг хариуцагч төлөх ёстой.  Иргэний хуулийн тодорхой зүйл заалтын дагуу хариуцагч төлөх бүрэн үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү ”гэв.

 

Хариуцагч Ж.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие н.Х 2006 оноос хойш таньдаг ба найз нөхдийн холбоотой. 2012, 2013 онуудад хэн хэний тус дэмтэй явах зорилгоор хамтран ажиллаж байсан. Би 2016 онд н.Хд хандан өөрийн ажилдаа зарцуулах зорилгоор 100 000 000 төгрөгийг авсан ба үүнийгээ хүлээн зөвшөөрч байна. 2018 оноос 2019 оны хооронд бид хамтран бизнес хийхээр тохиролцож өөрийн эзэмшиж байсан “ З” ХХК-ийн 64 хувийг шилжүүлж өгсөн. Бидний хамтран хийх гэж байсан бизнест цаг хугацаа болон бусад нөхцөл байдлаас шалтгаалан одоогийн байдлаар хүлээлт үүссэн. Нэхэмжлэгч нийт 160 824 614 төгрөгийг нэхэмжлэхдээ  үндсэн зээл, зээлийн хүү, хохирол хэмээн тодорхойлсон байна. н.Х, Б.А, бидний хооронд ямар нэгэн зээлийн харилцаа үүссээгүй. Иймд хүү төлөх үндэслэл байхгүй. Мөн учирсан хохиролыг барагдуулахгүй болно. Би өнөөдрийг хүртэл н.Х, өөрийн найз нөхөд гэж бодож ирсэн. Уг 100 000 000 төгрөгийг тодорхой хугацааны дараа эргүүлэн төлөхөд татгалзах зүйлгүй. Нэхэмжлэлийн шаардлагаас 100 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байх тул 60 824 614 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.  Би нэхэмжлэгч болон түүний нөхөр н.Х гэдэг хүмүүстэй гэнэт танилцсан зүйл биш. 2011, 2012 онд хамтарч ажиллаж байсан юм. Иймэрхүү байдлаар бусдын нэр хүндийг барьж нэхэмжлэгчээс зээл авсан зүйл байхгүй. Би н.Х рүү ярьж мөнгө авсан нь үнэн, үүнийгээ төлөхгүй гэж хэлээгүй. Түүнээс хойш бид нар хамтдаа ажил хөөцөлдөж 2019 оныг дуустал явсан. Ингээд эдгээр ажлууд зогсонги байдалд орох мөчид өгсөн мөнгөө надаас хүүгийн хамт нэхэж байна. Тодорхой цаг хугацаанд надтай хамт ажил хөөцөлдөж байсан үйл баримтууд миний утсан дээр байна. Найз нөхөд гэж байгаад гэнэт л шүүхэд өгсөн байсан. Тухайн үед бид хоорондоо санхүүгийн туслалцаа үзүүлдэг байсан болохоор тэр үед зээл, зээлийн гэрээ яриагүй. Бид хамтран ажилладаг байсан учраас өөрийн эзэмшдэг компанийг зуун хувь шилжүүлж өгсөн. Мөн өөр нэг компанийн тодорхой хувийг шилжүүлж өгсөн. Тэгэхээр бид нэг нэгэндээ мөнгө зээлдэг хүмүүс бол биш.” гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Ань хариуцагч Ж.Эөд холбогдуулан 160 824 614 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрчээ.  

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “...

 

 

 

 

2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хариуцагчид 100 000 000 төгрөгийг зээлдүүлсэн. ...Аман тохиролцоогоор өмнөх гэрээний нэгэн адил нэг сарын 2.5 хувийн хүүтэй байхаар тохиролцсон” гэж тайлбарласан.

 

Хавтаст хэрэгт 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр А.Оын Хаан банк дахь ...... тоот данснаас С ХХК-ийн Хаан банк дахь ...... тоот данс руу 100 000 000 төгрөг шилжүүлсэн баримт авагджээ.

 

Хэргийн баримт, талуудын тайлбараас үзвэл зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “зээлийн гэрээгээр зээлдэгч нь зээлдүүлэгчийн өмчлөлд мөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан зээлийн гэрээ байгуулагдсан байх бөгөөд талууд гэрээний хүчин төгөлдөр байдал болон гэрээний зүйл 100 000 000 төгрөгийг өгсөн, хариуцагч 45 000 000 төгрөг төлсөн эсэхэд маргаагүй. 

 

Харин хариуцагч нь “...100 000 000 төгрөг зээлдэж авсан, 45 000 000 төгрөгийг буцааж төлсөн, үлдэх 55 000 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө. Зээлийн гэрээ бичгээр байгуулагдаагүй тул нэхэмжлэгч хүү авах эрхээ алдсан” гэж маргасан.  

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр хийх ба энэ шаардлагыг хангаагүй тохиолдолд зээлдүүлэгч хүү шаардах эрхээ алдахаар зохицуулсан тул нэхэмжлэгч нь хүү шаардах эрхгүй, энэ талаар гаргасан хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна.

 

Мөн нэхэмжлэгч нь “... 2017 оны 3 дугаар сард зээлээ буцаан төлөхийг шаардсан, 2017 оны 4 дүгээр сард хариуцагчийг үүргийг гүйцэтгэх ёстой байсан. Гэвч Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1-д зааснаар хугацаандаа мөнгөн төлбөрийн үүргийг гүйцэтгээгүй тул мөн хуулийн 222 дугаар зүйлийн 222.5, 222.7-д зааснаар хариуцагчийн төлсөн 45 000 000 төгрөгийг хохиролд тооцож авсан” гэж тайлбарласан.

 

Хариуцагч “...талууд ямар хугацаагаар зээлийн гэрээ байгуулсан нь тодорхойгүй, зээлийг буцаан төлөхийг шаардсан эсэх нь нотлогдохгүй тул хүү, хохирол тооцож авах эрхгүй” гэж маргасан.

 

Үүрэг гүйцэтгэгч нь хугацаа хэтрүүлсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчээс Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 222.7-д заасны дагуу хугацаа хэтрүүлснээс учирсан хохиролыг нөхөн төлөхийг, мөнгөн төлбөрийн үүрэгт 222.5-д зааснаар хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөхийг шаардах эрхтэй боловч энэ тохиолдолд нэхэмжлэгч нь хохиролын талаар бие даасан нэхэмжлэлийн шаардлага гаргах учиртай. Гэвч нэхэмжлэгч энэ талаар шаардлага гаргаагүй, шүүх зөвхөн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх тул  хохиролын талаар дүгнэлт хийх боломжгүй байна. 

 

Иймд шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 55 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 45 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн бөгөөд нэхэмжлэгч нь хохиролын талаар нэхэмжлэлийн шаардлага гаргахад энэхүү шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

 

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 657 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 432 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-т тус тус заасныг баримтлан хариуцагч С ХХК-иас 55 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.От олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 45 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 657 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 432 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.МӨНГӨНТУУЛ