Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 183/ШШ2019/01452

 


   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, 0 дугаар хэсэг, ривер гарден, 0дүгээр байрны 0 тоот хаягт оршин суух, У  /РД:00000 /-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, 0 дугаар хэсэг, ривер гарден, 0 дүгээр байрны 0 тоот хаягт оршин суух, Э /РД:000000/ холбогдох

 

Хан-Уул дүүргийн 0 дугаар хорооны нутагт байрлах нэгж талбарын 0000/00 дугаар бүхий 64679 м.кв талбайтай амны орон сууц, үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй газрыг хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б. нар оролцов.                                     

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Нэхэмжлэгч Ушүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 04508 дугаартай захирамжаар Эйркарго Монгол ХХК-иас 2 348 212 406 төгрөг гаргуулж, Капитал банкинд олгохоор шийдвэрлэсэн болно. Гэтэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага манай нөхөр Эын өмчлөл, эзэмшлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Засаг даргын 2013 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн А/209 дугаар шийдвэрээр нэгж талбарын 8025/5956 дугаар бүхий 64679 метр квадрат талбайтай амны орон сууц, үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай 15 жилийн хугацаатай газрыг хууль бусаар битүүмжилсэн байна. Хариуцагч Э нь Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар гэр бүлийн хамтран өмчлөх дундын өмчийг зөвшөөрөлгүй Капитал банкинд Газрын тухай хууль болон бусад хууль тогтоомжийг зөрчиж барьцаалсан байна. Уминий бие гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2, 3.1.3 дахь хэсэгт зааснаар Этай хамт амьдардаг байсан бөгөөд уг барьцаалсан эд хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болно. Иймд Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Засаг даргын 2013 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн А/209 дугаар шийдвэрээр нэгж талбарын 8025/5956 дугаар бүхий 64679 метр квадрат талбайтай, 15 жилийн хугацаатай газрын хамтран өмчлөгч эзэмшигч Умөн болохыг тогтоож өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.  шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа. Э нь Б.У 2005 онд гэрлэлтээ батлуулж, өнөөдрийг хүртэл хамтран амьдарч байгаа. Хан-Уул дүүргийн 8-р хороонд байрлах орон сууц, үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай газар нь гэрлэснээс хойш үүссэн хөрөнгө тул.Уг хамтран өмчлөгчөөр тогтоолгоход татгалзах зүйлгүй гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Унь хариуцагч Эад холбогдуулан Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутагт байрлах Засаг даргын 2013 оны 7 сарын 18-ны өдрийн А/209 тоот шийдвэртэй нэгж талбарын 0/00 дугаар бүхий 64679 м.кв талбайтай амны орон сууц, үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй газрыг хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөр тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “...хариуцагч гэр бүлийн хамтран өмчлөх дундын өмчийг зөвшөөрөлгүйгээр Капитал банкинд барьцаалсан байх тул хамтран эзэмшигч болохоо тогтоолгоно...” гэж тайлбарлаж байна.

 

Э, У нар нь 2005 оны 01 сарын 07-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн байх ба Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 10.2-т гэрлэгчид нь гэр бүлийн дотор тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх, дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах тэгш эрхтэй гэж заасан.

 

Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутагт байрлах нэгж талбарын 8025/5056 дугаар бүхий 64679 м.кв талбайтай амны орон сууц, үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай 15 жилийн хугацаатай эзэмших эрхийн 000300790 дугаар гэрчилгээ 2013 оны 08 сарын 08-ны өдөр хариуцагч Эад олгогджээ.  /хх-10/

 

Гэр бүлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-т гэр бүлийн эд хөрөнгийн харилцааг Иргэний хуулиар зохицуулна гэж, Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-т гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн гэж тодорхойлсон ба гэрлэгчид 2005 оны 01 сарын 07-ны өдөр гэр бүл болсон, түүнээс хойш хамтран амьдарч байх хугацаанд буюу 2013 оны 08 сарын 08-ны өдөр дээрх газрын эзэмших эрхийн олж авсан, хариуцагч тухайн газрын хуваарьт хөрөнгө гэж маргаагүй болно.

 

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүдийн хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид хамаарахаар заасан.

 

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 126.2.4-т зааснаар шаардах эрхтэй байх тул Эын эзэмшлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутагт байрлах нэгж талбарын 8025/5056 дугаар бүхий 64679 м.кв талбайтай амны орон сууц, үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай 15 жилийн хугацаатай эзэмших эрхийн 000300790 дугаар гэрчилгээтэй газрын хамтран өмчлөгчөөр У тогтоох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагч Э нь Э ХХК-ийн зээлийн барьцаанд Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутагт байрлах нэгж талбарын 800/000 дугаар бүхий эзэмших эрхтэй газрыг барьцаалж гарын үсэг зурсан байх бөгөөд зээл болон барьцааны гэрээг дүгнэж, зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүгчийн захирамж хүчин төгөлдөр байна.

 

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 28 дугаар зүйлд барьцааны зүйлийг бусдын өмчлөлд шилжүүлэхэд барьцааны шаардлага хэвээр хадгалагдах талаар заасан бөгөөд 28.1-т барьцааны зүйлийг энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан журмын дагуу өмчлөлдөө шилжүүлэн авсан этгээд өмнөх барьцаалуулагчийн эрх, үүргийг хэрэгжүүлнэ гэж зааснаар нэхэмжлэгчийг хамтран өмчлөгчөөр тогтоосноор барьцааны шаардлага хэвээр хадгалагдах ба төлбөр төлөгч үүргээ биелүүлж, газрыг барьцаанаас чөлөөлсөн тохиолдолд нэхэмжлэгч нь эд хөрөнгийн хувьд эрхээ хэрэгжүүлэх боломжтойг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн           308 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээ, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 308 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116,118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 126.2.4-т заасныг баримтлан Эын эзэмшлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутагт байрлах нэгж талбарын 8000/000 дугаар бүхий 64679 м.кв талбайтай амны орон сууц, үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай 15 жилийн хугацаатай эзэмших эрхийн 000000 дугаар гэрчилгээтэй газрын хамтран өмчлөгчөөр Б.У тогтоосугай. 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 308 000  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Эаас улсын тэмдэгтийн хураамжид 308 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардан авах үүрэгтэй бөгөөд хэрэв эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                            ШҮҮГЧ                                  Д.МӨНХЦЭЦЭГ