Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2022/00730

 

                                             Ш. ****ын нэхэмжлэлтэй

                                                иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Б.Мөнхтуяа, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 133/ШШ2020/00325 дугаар шийдвэр,

Говь-Алтай аймгийн Эрүү,Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 21 дүгээр магадлалтай,

Ш. ****ын нэхэмжлэлтэй,

Н. ****од холбогдох

2019.10.23-ны өдрийн “Алтайн сүрлэг нуруу” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 0019/001 дугаартай тогтоолын дагуу Н. ****ыг компанийн захирлаас чөлөөлсөн болохыг тогтоож, хариуцагч Н. ****оос компанийн тамга тэмдэг, гэрчилгээ бичиг баримт гаргуулах, “Алтайн сүрлэг нуруу” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н. ****ын бүрэн эрхийг дуусгавар болсныг тогтоолгож, 266,000,000 төгрөг гаргуулж, хувьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй, 2019.10.23-ны өдрийн “Алтайн сүрлэг нуруу” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 0019/001 тоот тогтоолыг хүчингүйд тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэйиргэний хэргийг

Хариуцагчийн гаргасан гомдлоор  

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш. ****, түүний өмгөөлөгч Д.Золзаяа, Н.Энхтуяа, хариуцагч Н. ****, түүний өмгөөлөгч Б.Баярмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Ш. ****нь Н. ****од холбогдуулан 2019.10.23-ны өдрийн “Алтайн сүрлэг нуруу” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 0019/001 дугаартай тогтоолын дагуу Н. ****ыг компанийн захирлаас чөлөөлсөн болохыг тогтоож, хариуцагч Н. ****оос компанийн тамга тэмдэг, гэрчилгээ бичиг баримт гаргуулах, “Алтайн сүрлэг нуруу” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н. ****ын бүрэн эрхийг дуусгавар болсныг тогтоолгож, 266,000,000 төгрөг гаргуулж, хувьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахааршаардсаныг хариуцагчэс зөвшөөрч, марган “Алтайн сүрлэг нуруу” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 0019/001 тоот тогтоолыг хүчингүйд тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэл гаргажээ.

2. Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 133/ШШ2020/00325 дугаар шийдвэрээр Компанийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1-д заасныг үндэслэн хариуцагч Н. ****од холбогдуулан гаргасан Н. ****ыг “Алтайн сүрлэг нуруу” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 0019/001 дугаар тогтоолын дагуу Н. ****ыг компанийн захирлаас чөлөөлсөн болохыг тогтоож, хариуцагч Н. ****оос компанийн тамга тэмдэг, гэрчилгээ бичиг баримт гаргуулах, “Алтайн сүрлэг нуруу” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н. ****ын бүрэн эрхийг дуусгавар болсныг тогтоолгох шаардлага бүхий Ш. ****ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Хувьцаа эзэмшигчдийн хурлын 2019.10.23-ны өдрийн 0019/001 дугаартай тогтоолыг хүчингүйд тооцуулах тухай хариуцагч Н. ****ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж тус тус шийдвэрлэж, нэхэмжлэгч Ш. **** нь нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болох хариуцагч Н. ****оос 266,000,000 төгрөг гаргуулж, хувьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаа татан авсныг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөг, хариуцагч Н. ****ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч 266,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа татан авсан тул уг шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 1,487,950 төгрөгийг улсын орлогоос гаргуулан нэхэмжлэгч Ш. ****д олгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 70,200 төгрөгийг нэхэмжлэгч Ш. ****аас гаргуулан хариуцагч Н. ****од олгож шийдвэрлэжээ.

3. Говь-Алтай аймгийн Эрүү,Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 21 дүгээр магадлалаарГовь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 133/ШШ2020/00325 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...хариуцагч Н. ****оос компанийн тамга тэмдэг, гэрчилгээ, бичиг баримт гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай...” гэснийг мөн “...хувьцаа эзэмшигчдийн хурлын 2019.10.23-ны өдрийн 0019/001 дугаартай тогтоолыг хүчингүйд тооцуулах тухай хариуцагч Н. ****ын сөрөг нэхэмжлэлийг хангаж...” шийдвэрлэснийг тус тус хүчингүй болгож, Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.15-д зааснаар хариуцагч Н. ****оос компанийн тамга тэмдэг, гэрчилгээ, бичиг баримтыг гаргуулж “Алтайн сүрлэг нуруу” ХХК-ийн захирал Ш. ****д олгож, хариуцагч Н. ****ын хувьцаа эзэмшигчдийн хурлын 2019.10.23-ны өдрийн 0019/001 дугаартай тогтоолыг хүчингүйд тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас 210,600 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч Ш. ****ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулжшийдвэрлэсэн байна.

4. Хариуцагч Н. **** хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Нэхэмжлэлд ...2019.09.10-ны өдөр хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулах тухай шийдвэр гаргаж, хуралд хэлэлцэх асуудлын талаар санал авах хуудас, хурлын зар зэргийг холбогдох хаяг шуудангаар Н. **** руу явуулсан боловч хариу ирүүлээгүй, ээлжит бус хуралд оролцоогүй” гэжээ. Миний хувьд тухайн хурал болох өдөр хэлэлцэх асуудлыг мэдээгүй бөгөөд шуудангаар явуулсан гэж Ш. **** тайлбарлаж байна. Гэтэл тухайн үед миний бие хөдөө байсан бөгөөд шуудангаас хүлээн авах эзэн байхгүй тул шуудангаар ирүүлсэн гэх албан захидлыг буцаан хүргүүлсэн талаар хожим мэдсэн. Гэхдээ тэрхүү албан захидал нь компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын зар, мэдээлэл мөн эсэхийг би мэдэх боломжгүй юм. Учир нь миний зүгээс өөрийн биеэр гардаж аваагүй билээ. Тухайн албан бичиг надад хүргэгдээгүй, буцсан талаар хариуцагч нар мэдэж байгаа. Улмаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус компанийн хувьцаа эзэмшигч буюу сөрөг нэхэмжлэлийн хариуцагч "Агро Сфер Холдинг” ХХК-ийн захирал Н.Энхжаргал шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Н. **** нь компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал болох талаар огт мэдээгүй, албан бичиг нь хүргэгдээгүй буцсан тул 2019.10.23-ны өдрийн “Алтайн сүрлэг нуруу” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нарын ээлжит бус хурал хүчингүй гэж үзэж байна” гэжээ. Гэтэл давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. Магадлалдаа ...Компанийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт зааснаар хувьцаа эзэмшигчдийн хурал зарласан этгээд нь тухайн хурлын зарыг хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчид мэдэгдэх үүрэг хүлээнэ гэжээ. Хэрэгт авагдсан баримт болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан хариуцагч Н. ****ын тайлбараар хувьцаа эзэмшигч Ш. ****, Н.Энхжаргал нар нь дээрх хуульд заасныг биелүүлсэн байна гэж үзэхээр байгаа учраас хувьцаа эзэмшигчдийн хурал хуульд заасан журмын дагуу явагдсан гэж үзэхээр байна” гэж дүгнэсэн. Н.Энхжаргал нь шүүхэд “Хурлын зарыг хуульд заасны дагуу Н. ****од хүргүүлээгүй, шуудангаар явуулсан хурлын зар буцаж ирсэн, өдөр тутмын хэвлэлээр зарыг гаргаагүй тул Компанийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д заасан үүргээ биелүүлээгүй” гэж тайлбарлах төдийгүй энэ талаар бичгийн нотлох баримтууд болон миний зүгээс хангалттай тайлбарлаж байсан. Өөрөөр хэлбэл Компанийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.4, 65 дугаар зүйлд заасны дагуу хурал зарласан этгээд нь хурлын зарыг мэдээлэх үүргээ биелүүлээгүй нь хурлыг хууль болон журам, компанийн дүрэмд заасныг удирдлага болгон зарлаагүй гэж үзэж байх тул 2019.10.23-ны өдрийн “Алтайн сүрлэг нуруу” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 0019/001 тоот тогтоолыг хүчингүйд тооцох ёстой. Миний бие тухай өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг мэдээгүйгээс үүдэн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хуралд оролцох, санал өгөх хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлж чадаагүй юм. Хувьцаа эзэмшигчдийн хурлын зарыг хүргэх, хувьцаа эзэмшигчдийн хурлын ирц, хуралд оролцох журам, санал өгөх эрх, хурлын хүчин төгөлдөр байдал зэрэг эрх зүйн асуудлыг Компанийн тухай хуулийн 61, 62, 63, 64, 65, 68, 69 дүгээр зүйлүүдээр зохицуулсан.

4.1. Хэрэгт авагдсан баримт болон давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч Н. ****ын гаргасан тайлбараар хувьцаа эзэмшигч Ш. ****, Н.Энхжаргал нар нь дээрх хуульд заасныг биелүүлсэн байна гэж үзэхээр байгаа учраас хувьцаа эзэмшигчдийн хурал хуульд заасан журмын дагуу явагдсан байна.” гэж дүгнэн, нэхэмжлэлийг ханган шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд хууль зөрчсөн байна. Компанийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.2-т “Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын зарыг хүргэх журам, хугацааг компанийн дүрмээр тогтоож болно.” гэж заасан. “Алтайн сүрлэг нуруу” ХХК нь хязгаарлагдмал хариуцлагатай компани бөгөөд манай компани дүрэмдээ хувьцаа эзэмшигчдийн хурлын зарыг хүргэх журмыг тусгайлан зохицуулаагүй. Иймд хувьцаа эзэмшигчдийн хурлын зарыг хүргэхдээ Компанийн тухай хуульд заасан зохицуулалтыг баримтлах ёстой. Компанийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.4-т “Компани энэ хуулийн 60.1-д заасан шийдвэр гарснаас хойш тав хоногийн дотор хувьцаа эзэмшигчдийн хурлын зарыг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан хувьцаа эзэмшигчид хүргэх үүрэгтэй.” гэж заасан. Ээлжит бус хурал хуралдуулах шийдвэр гаргасан этгээд болох хувьцаа эзэмшигч Ш. ****, Н.Энхжаргал нар нь энэ үүргээ биелүүлээгүй болох нь Н.Энхжаргалын анхан шатны шүүхэд гаргасан “...Хурлын зарыг Н. **** захирал руу шуудангаар явуулсан ...Хүлээн авагч нь авах боломжгүй гээд шуудан буцаад ирсэн. Компанийн тухай хуулиар хөдөө орон нутагт зар өгч чадаагүй... Бид хуулиа сайн мэддэг байсан бол өдөр тутмын сонинд зар өгөх ёстой байсан...” гэсэн тайлбараар нотлогдоно. Түүнчлэн хэрэгт авагдсан Говь-Алтай аймгийн иргэний хэргийн шүүхэд ирүүлсэн Монгол шуудан компанийн 2020.01.31-ний өдрийн 03 тоот албан бичгээр хурлын зар Н. ****од хүрээгүй нь давхар тогтоогдоно. Компанийн 40 хувийн хувьцаа эзэмшигч Н. ****од хурлын зар хүрээгүй байхад хувьцаа эзэмшигчдийн хурал хуульд заасан журмын дагуу явагдсан байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хувьцаа эзэмшигчдийн эрхийг ноцтой зөрчиж байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хариуцагч Н. ****ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

6. Ш. **** 2019.10.23-ны өдрийн “Алтайн сүрлэг нуруу” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 0019/001 дүгээр тогтоолын дагуу Н. ****ыг компанийн захирлаас чөлөөлсөн болохыг тогтоож, хариуцагч Н. ****оос компанийн тамга тэмдэг, гэрчилгээ, бичиг баримт гаргуулах, “Алтайн сүрлэг нуруу” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н. ****ын бүрэн эрхийг дуусгавар болсныг тогтоолгохоор шаардсаныгН. **** эс зөвшөөрч марган, 2019.10.23-ны өдрийн “Алтайн сүрлэг нуруу” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 0019/001 тоот тогтоолыг хүчингүйд тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэл гарган мэтгэлцжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ш. **** Н. ****оос 266,000,000 төгрөг гаргуулж, хувьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагаа татан авсан байна.

7. Анхан шатны шүүххариуцагч Ш. ****ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Хувьцаа эзэмшигчдийн хурлын 2019.10.23-ны өдрийн 0019/001 дугаартай тогтоолыг хүчингүйд тооцуулах тухай хариуцагч Н. ****ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Ш. **** нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болох хариуцагч Н. ****оос 266,000,000 төгрөг гаргуулж, хувьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаа татан авсныг дурдаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад Н. ****оос компанийн тамга тэмдэг, гэрчилгээ, бичиг баримтыг гаргуулж “Алтайн сүрлэг нуруу” ХХК-ийн захирал Ш. ****д олгож, Н. ****ын хувьцаа эзэмшигчдийн хурлын 2019.10.23-ны өдрийн 0019/001 дугаартай тогтоолыг хүчингүйд тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсэн байна.

8. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үйл баримтыг хангалттай бүрэн дүгнээгүй, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлд хамааралтай байдлыг зөв тогтоож чадаагүйн улмаас зохигчийн хоорондох эрх зүйн маргаанд хэрэглэгдэх хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн нь алдаатай болжээ.  

Шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах журмаар дээрх алдаануудыг залруулах боломжтой гэж дүгнэв.

9. "Алтайн сүрлэг нуруу" ХХК-д хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээгээр Н. **** 40, Ш. **** 37, "Агро Сфер Холдинг” ХХК 23 хувийн хувьцаа эзэмшигч болох нь тус компанийн дүрмээр нотлогдож байх бөгөөд энэ талаар зохигч маргаагүй.

10. Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т “Хувьцаа эзэмшигчдийн хурал ээлжит болон ээлжит бус байна” заасан бөгөөд мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 61 дүгээр зүйлийн 61.1.2, 61.7, “Алтайн сүрлэг нуруу” ХХК-ийн дүрмийн 10.8-д зааснаар саналын эрх бүхий хувьцааны 10 буюу түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшигч компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бусхурал хуралдуулах тухай шийдвэрийг бие даан гаргаж болохоор зохицуулан заасан.

11. “Алтайн сүрлэг нуруу” ХХК-ийнхувьцаа эзэмшигч Ш. ****, "Агро Сфер Холдинг”ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Энхжаргал нар 2019.07.18-ны өдөр тус компанийн гүйцэтгэх захирал Н.Ганболдод “...компанийн үйл ажиллагаатай нарийвчлан танилцахын тулд хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулахыг 2019.03.14, 2019.03.28-ны өдрүүдэд санал санаачлагыг хүргүүлсэн, эцсийн байдлаар 2019.08.01-ний өдрийн 11 цагт Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Гэндэнгийн гудамж 16, Ардчилалын ордоны 6-р давхарт хурлын тэнхимд ээлжит бус хурлыг хуралдуулахыг үүгээр мэдэгдэж байна. Уг хугацаанд хурал хуралдаагүй тохиолдолд Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.7-д заасны дагуу ээлжит бус хурлыг хуралдуулахыг мэдэгдэж байна” гэх агуулга бүхий шаардлагыг хүргүүлсэн байна.   

12. “Алтайн сүрлэг нуруу” ХХК-ийн 37 хувь нийлүүлсэн хөрөнгө оруулалттай хувьцаа эзэмшигч Ш. ****, 23 хувь нийлүүлсэн хөрөнгө оруулалттай хувьцаа эзэмшигч "Агро Сфер Холдинг” ХХК-ийн гүйцэтгэх захиралН.Энхжаргал нар нь2019.09.10-ны өдрийн 0019/004 дугаартай шийдвэрээр тус компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг 2019.10.23-ны өдрийн 11 цаг 00 минутад Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Гэндэнгийн гудамж 16, Ардчилалын ордоны 6-р давхарт хурлын тэнхимд хуралдуулах, уг хурлаар компанийн 2018 он, 2019 оны 2 дугаар улирлын байдлаарх санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг хэлэлцэж гаргасан дүгнэлтийг батлах, компанийн гүйцэтгэх захирлыг чөлөөлөх, шинээр томилох, бусад асуудлыг шийдвэрлэх, саналын хуудасны загварыг тогтоолын хоёрдугаар хавсралтаар баталсан нь энэ тогтоолын 10 дугаарт дурдсан хууль, компанийн дүрэмд заасантай нийцжээ.

Давж заалдах шатны шүүхийн “Алтайн сүрлэг нуруу” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ш. ****, "Агро Сфер Холдинг” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Энхжаргал нар хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулах шийдвэр гаргах эрхтэй гэсэн дүгнэлт үндэслэл бүхий болсон байна.

13. Компанийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2, 61 дүгээр зүйлийн 61.3-т зааснаар “Алтайн сүрлэг нуруу” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулах тухай шийдвэрт саналын хуудасны загварыг баталж, санал, шаардлага гаргасан хувьцаа эзэмшигчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хурал болох газар, өдөр, цаг, хэлэлцэн шийдвэрлэх асуудал зэрэг тусгагджээ.

14. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 2019.09.10-ны өдрийн зар Компанийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.4, 65 дугаар зүйлийн 65.4-т заасан хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулах тухай шийдвэр, компанийн оноосон нэр, хурал хийх өдөр, цаг, газар, хурлаар хэлэлцэх асуудал зэрэг хууль болон компанийн дүрмээр тогтоосон бусад мэдээллийг тусгасан байна.

15. Давж заалдах шатны шүүх Н. ****ын тайлбараар хувьцаа эзэмшигч Ш. ****, "Агро Сфер Холдинг” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Энхжаргал нар хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын зарыг хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчид мэдэгдэх үүрэг биелүүлсэн гэж дүгнэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй. Тодруулбал:

15.1. Н. ****ын шүүх хуралдаанд гаргасан “...Шуудан илгээгч над руу "Агро Сфер Холдинг” ХХК гэсэн шуудан ирсэн байна гэж хэлэхээр нь би авах боломжгүй байна гэхэд буцаачихлаа гэж хэлсэн...” гэсэн тайлбараас гадна хэрэгт авагдсан “Монгол шуудан” ХК-ийн 2020.01.31-ний өдрийн “ЕЕ100626217MN тоот дугаартай албан бичиг 2019.09.13-ны өдөр ирээд хүлээж авах боломжгүй гэсэн учир 2019.09.15-нд буцаасан нь үнэн болно” гэсэн утгатай албан бичиг, мөн компанийн 2019.09.20-ны өдрийн хүлээн авахаас татгалзсан гэх магадлагаа зэргээс дүгнэвэл хурал зарласан этгээд болох Ш. ****, “Агро Сфер Холдинг” ХХК нар “Алтайн сүрлэг нуруу” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 2019.09.10-ны өдрийн зарыг Н. ****од Компанийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д заасан хүргүүлэх үүргээ биелүүлсэн байхад хариуцагч Н. **** нь хүлээн аваагүй болох нь тогтоогджээ.

15.2. Хариуцагч Н. **** “...Миний хувьд тухайн хурал болох өдөр, хэлэлцэх асуудлыг мэдээгүй бөгөөд шуудангаар явуулсан гэж Ш. **** тайлбарлаж байна. Гэтэл тухайн үед миний бие нь хөдөө байсан бөгөөд шуудангаас хүлээн авах эзэн байхгүй тул шуудангаар ирүүлсэн гэх албан захидлыг буцаан хүргүүлсэн талаар хожим мэдсэн. Гэхдээ тэрхүү албан захидал нь компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын зар, мэдээлэл мөн эсэхийг би мэдэх боломжгүй юм. Учир нь миний зүгээс өөрийн биеэр гардаж аваагүй билээ. Тухайн албан бичиг надад хүргэгдээгүй, буцсан талаар хариуцагч нар мэдэж байгаа. Компанийн тухай хуулийн 60.4, 65 дугаар зүйлд заасны дагуу хурал зарласан этгээд нь хурлын зарыг мэдээлэх үүргээ биелүүлээгүй...” гэж нэхэмжлэгчтэй маргасан хэдий ч хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хариуцагч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ирүүлсэн шууданг аваагүй нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Энэ нь хариуцагч тайлбарын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу нотлож чадаагүй гэж үзнэ.

16. “Алтайн сүрлэг нуруу” ХХК-ийн 2019.10.23-ны өдрийн  хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хуралдааны №ХЭЭБХ-19/001 дүгээр тэмдэглэлээс үзэхэд Ш. ****, “Агро Сфер Холдинг” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Энхжаргал нар оролцож, 70 хувийн ирцтэйгээр зарлагдсан газар, цаг хугацаандаа эхэлж, уг хуралдаанаар хэлэлцэх асуудлыг шийдвэрлэсэн байна.

Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1,“Алтайн сүрлэг нуруу” ХХК-ийн дүрмийн 10.11-д заасан компанийн саналын эрх бүхий хувьцааны 50-аас дээш хувийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчид буюу дийлэнх хуралд оролцсон байх тул тухайн хурал хүчин төгөлдөр болно.

17. Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2.3, мөн хуулийн 83 дугаар зүйлийн 83.15, “Алтайн сүрлэг нуруу” ХХК-ийн дүрмийн 10.9.5-д зааснаар компанийн гүйцэтгэх захирлыг сонгох, чөлөөлөх, түүнийг бүрэн эрхийг тогтоох нь хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхэд хамаарна.

 “Алтайн сүрлэг нуруу” ХХК-ийн 2019.10.23-ны өдрийн №ХЭЭБХ-19/001 дүгээр тэмдэглэл, №0019/001 тогтоолоос үзвэл хуралд ирсэн ирцийн 100 хувийн саналтай Н. **** захирлыг албан тушаалаас нь чөлөөлж, Ш. ****ыг томилохоор шийдвэр гаргасныг Компанийн тухай хууль, компанийн дүрмийг зөрчөөгүй тул уг компанийн тамга тэмдэг, бусад бичиг баримтыг гаргуулах тухай нэхэмжлэлийг шаардлагыг хангах үндэслэлтэй талаар хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

18. Нэхэмжлэгч Ш. **** 2019.10.23-ны өдрийн “Алтайн сүрлэг нуруу” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 0019/001 дугаартай тогтоолын дагуу Н. ****ыг компанийн захирлаас чөлөөлсөн, гүйцэтгэх захирал Н. ****ын бүрэн эрхийг дуусгавар болсныг тус тус тогтоолгох нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон байхад давж шатны шүүх энэ талаар дүгнэлт хийлгүй орхигдуулсан, хуулийг оновчгүй тайлбарлаж хэрэглэсэн тул зөвтгөж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулна.

19. Анхан шатны шүүх Компанийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1-д заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн, “Алтайн сүрлэг нуруу” ХХК хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдаж хүчин төгөлдөр шийдвэр гарсан байгаа тул 2019.10.23-ны өдрийн 0019/001 дугаартай тогтоолыг хүчингүйд тооцуулах тухай Н. ****ын гаргасансөрөг нэхэмжлэлийн шаардлагыг давж заалдах шатны шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хэрэгжүүлсэн байна.

20. Дээрх үндэслэлээр шийдвэр, магадлалд зохих өөрчлөлт оруулж, хариуцагч Н. ****ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Говь-Алтай аймгийн Эрүү,Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 21 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 133/ШШ2020/00325 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, Компанийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1-д зааснаар хариуцагч Н. ****оос тус компанийн тамга тэмдэг, гэрчилгээ, бичиг баримтыг гаргуулж “Алтайн сүрлэг нуруу” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш. ****д олгож, хариуцагч Н. ****ын хувьцаа эзэмшигчдийн хурлын 2019.10.23-ны өдрийн 0019/001 дугаартай тогтоолыг хүчингүйд тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                          

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Г.БАНЗРАГЧ

                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                        Г.АЛТАНЧИМЭГ

                                            ШҮҮГЧИД                                       Б.МӨНХТУЯА

                                                                                                    П.ЗОЛЗАЯА

                                                                                                    С.СОЁМБО-ЭРДЭНЭ