Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 07

 

            Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Х.Отгонжаргал даргалж, шүүгч М.Мандахбаяр, Д.Цэцэгээ нарын бүрэлдэхүүнтэйгээр,

Улсын яллагч: Ц.Дэнсмаа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Батжаргал,

Иргэдийн төлөөлөгч: Х.Мөнхзул,

Хохирогч: Д.Бадмаа, Д.Бүзмаа, С.Энхтуяа, П.Болормаа,

Хохирогчийн өмгөөлөгч: Т.Оюунчимэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: П.Адъяасүрэн,

Шүүгдэгч: Б.Ганбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бээлийнхэн овогт Баатарын Ганбаярт холбогдох 201315000290 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1980 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Өмнөговь аймгийн Манлай суманд төрсөн, эмэгтэй, 37 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, VIPCAR авто машин угаалгын газар угаагчаар ажилладаг, ам бүл-5, нөхөр, 3 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр баг 6-111 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар баг 15-10 тоотод түр оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Бээлийнхэн овогт Баатарын Ганбаяр /РД: ВВ80042009/

Шүүгдэгч Б.Ганбаяр нь давтан үйлдлээр 2012 оны 2 дугаар сараас 2012 оны 10 дугаар сарын хооронд хохирогч Д.Бадмаагаас 74.240.000 төгрөгийг, 2012 оны 07 дугаар сараас эхлэн хохирогч Д.Бүзмаагаас 6.660.000 төгрөгийг, 2012 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хооронд хохирогч П.Болормаагаас 47.650.000 төгрөгийг, 2012 оны 03 дугаар сарын орчимд хохирогч Ч.Ганчимэгээс 9.500.000 төгрөгийг, 2012 оны 02 дугаар сараас 2012 оны 03 дугаар сарын хооронд хохирогч Ч.Отгонцэцэгээс 38.600.000 төгрөгийг, 2012 оны 09 дүгээр сард хохирогч П.Уранчимэгээс 20.850.000 төгрөгийг, 2012 оны 12 дугаар сард хохирогч Б.Гантуяагаас 18.000.000 төгрөгийг, 2012 оны 08 дугаар сард хохирогч С.Энхтуяагаас 51.341.500 төгрөгийг, 2012 оны 08, 10 дугаар саруудад хохирогч П.Анхтуяагаас 30.000.000 төгрөгийг, 2012 оны 8, 11 дүгээр саруудад хохирогч А.Ганзоригоос 24.300.000 төгрөгийг, 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хохирогч Ю.Ариунсанаагаас 15.000.000 төгрөгийг, 2012 оны 9 дүгээр сард хохирогч Ж.Должинсүрэнгээс 2.000.000 төгрөгийг буюу нийт 338.141.500 төгрөгийг итгэл эвдэх, хуурч мэхлэх аргаар залилан мэхлэж бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүгдэгч Б.Ганбаяр шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Би 2008 оноос “Түшиг” худалдааны төвд хүнсний лангуун дээр суудаг байсан. 2010 оноос эхлэн зээл хаах үйлчилгээ явуулж эхэлсэн. Зээл хаах үйлчилгээнийхээ талаар Д.Бадмаа, Ч.Отгонцэцэг, П.Уранчимэг нарт хэлээд бид нар ярилцаж тохиролцоод зээл хаах үйлчилгээ явуулахаар болсон. Тэгээд бид хамтарч ажиллахаар болсон. Мөнгө зээлсэн хүмүүс нь ярьсан хэлснээрээ мөнгөө буцааж өгөхгүй байснаас болж 2012 оны 03 сараас эхлэн эрсдэлд орсон. Хохирогч Д.Бүзмаад 5.840.000 төгрөг, хохирогч Д.Анхтуяад 20.000.000 төгрөг, хохирогч П.Болормаад 9.000.000 төгрөг, хохирогч С.Энхтуяад 35.520.230 төгрөг, хохирогч А.Ганзоригт 21.300.000 төгрөг, хохирогч Ю.Ариунсанаад 15.000.000 төгрөг, хохирогч Ж.Должинсүрэнд 1.600.000 төгрөг нийт 115.260.230 төгрөгийн алдагдалд орсон. Үүнийг хүлээн зөвшөөрч байна. Хохирогч Д.Бадмаа мэдүүлэгтээ 2011 он 02 дугаар сард надтай уулзаад Амгалан гэж манай эгч зээл хаадаг гэж хэлсэн гэж мэдүүлж байсан. Д.Бадмаа бид хоёр ярилцаж тохиролцоод зээл хаах үйлчилгээ явуулж байсан. Анх Д.Бадмаагаас 4.500.000 төгрөг, 5.050.000 төгрөг 0.5 хувийн хүүтэй авч байсан. Амгаланд би мөнгө олж өгдөг байсан. 2012 оны 11 дүгээр сард Чимэддулам гэх хүнээс 20.000.000 төгрөг аваад Бадмаад өгч байсан. Мөөгий гэж Ганбаярын найз надаас 5.000.000 төгрөг авч байсан гэж Д.Бадмаа мэдүүлдэг. Тэр нь Мөөгий гэж хүн биш Цэрэннадмид гэж хүн байсан. Тэр авсан мөнгө нь 5.000.000 төгрөг биш 4.000.000 төгрөг байсан. Хохирогч нар хэлэхдээ Б.Ганбаяр дандаа Амгалан эгч найдвартай гээд Амгалантай нь уулзана гэхээр уулзуулдаггүй байсан гэж хэлдэг. Тийм зүйл байхгүй. Намайг “Түшиг” худалдааны төвд сууж байхад Амгалан байнга өөрөө орж ирж мөнгө авдаг байсан. Тухайн үед Д.Бадмаа Амгалантай уулзаж болох байсан. Би тэгж Амгалантай уулзуулахгүй, Амгаланг нууж байсан зүйл байхгүй. Д.Бадмаа 13 удаагийн үйлдлээр 89.900.000 төгрөг Б.Ганбаярт өгсөн. Тэгээд 41.650.000 төгрөгийн хохирол учирсан гэж байгаа нь нотлогдохгүй байна. Тэмдэглэлийн дэвтэрт байгаа энэ тоонууд Д.Бадмаагийн яриад байгаа 13 удаагийн үйлдэлтэй нийлэхгүй байна. Д.Бадмаа 2012 оны 05 дугаар сарын 18-нд 7.000.000 төгрөг, 2012 оны 05 дугаар сарын 30-нд 1.400.000 төгрөг, 2012 оны 05 дугаар сарын 28-нд 9.140.000 төгрөг, 2012 оны 05 дугаар сарын 28-нд 1.100.000 төгрөг, 2012 оны 06 дугаар сарын 04-нд 5.800.000 төгрөг, 2012 оны 04 дүгээр сарын 05-нд 5.500.00 төгрөг, 2012 оны 04 дүгээр сарын 13-нд 6.100.000 төгрөг, 2012 оны 06 дугаар сарын 29-нд 6.000.000 төгрөг, 2012 оны 06 дугаар сарын 25-нд 10.000.000 төгрөг, 2012 оны 10 дугаар сарын 4.500.000 төгрөг нийт 74.240.000 төгрөгийн хохирол учирсан гэж байгаа ч энэ мөнгөн дүн нь 69.240.000 төгрөг болж 5.000.000 төгрөг илүү бодож байна. Хохирогч Д.Бадмаа бодит хэдэн төгрөгийн хохирол учирсан гэдгээ өөрөө ч мэдэхгүй явж байна. Д.Бадмаа анхнаасаа дандаа зөрүүтэй мэдүүлэг өгч байсан. Д.Бадмаа мэдүүлэгтээ Б.Ганбаяр надаас бэлнээр 239.601.000 төгрөг, дансаар 106.655.000 төгрөг нийт 363.932.000 төгрөг авсан гэсэн. Гэтэл дараа нь 172.930.000 төгрөг авсан гэсэн. Дараа нь 89.900.000 төгрөг авсан гэсэн. Одоо 74.240.000 төгрөг авсан гэж хэдэн өөр янз хэлж байна. Д.Бадмаа өөрөө ямар хохирол учирсан гэдгээ ч мэдэхгүй явж байна. Энэ нь хүнийг үндэслэлгүйгээр гүтгэж байна. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. 2012 оны 06 дугаар сарын 12-нд 1.500.000 төгрөг Б.Ганбаяраар өөрийнхөө данс руу хийлгэсэн гэж байсан. Энэ нь миний өөрийн данснаас Б.Бадмаагийн дансанд орсон байдаг. Би өөрийнхөө данс руу хийгээд буцаагаад Д.Бадмаагийн данс руу мөнгө шилжүүлнэ гэж байхгүй. Д.Бадмаа 2012 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Б.Ганбаяр өөрөө хувьдаа хэрэглэх гэж 8.000.000 төгрөг авсан, хувьдаа хэрэглэсэн болохоор нь би бичээгүй гэж байсан. Д.Бадмаа 8.000.000 төгрөг байтугай 800 төгрөг байсан ч бичдэг хүн шүү дээ. Д.Бадмаа хэзээ ч хүүгүй мөнгө өгч байгаагүй. “Түшиг” худалдааны төвд сууж байсан бүх хүмүүс мэдэж байгаа. Байр авна гээд мөнгө авсан л гэж байна. Энэ бүгд худлаа. Би тэгж байр авсан зүйл байхгүй. Д.Бадмаа 1.000.000 төгрөг өөрийнхөө өдрийн орлогыг Б.Ганбаяраар хийлгэсэн гэж байсан. Энэ 1.000.000 төгрөг миний данснаас орсон байсан. Би өөрийнхөө данс руу хийчихээд буцаагаад Д.Бадмаагийн данс руу хийдэг тийм зүйл байхгүй. Үүнийг худлаа гэж үзэж байна. Д.Бадмаа одоо 20.705.000 төгрөгийн хохирол учирсан гэж үзэж байна. Гэтэл миний гаргасан тооцоо аудитын шинжээчийн дүгнэлтээр Д.Бадмаад 2011 оны 02 дугаар сарын 28-нд 3.900.000 төгрөг, 2011 оны 04 дүгээр сарын 22-нд 6.200.000 төгрөг, 2011 оны 04 дүгээр сарын 26-нд 3.100.000 төгрөг, 2011 оны 04 дүгээр сарын 28-нд 6.223.000 төгрөг, 2011 оны 05 дугаар сарын 11-нд 7.000.000 төгрөг, 2011 оны 05 дугаар сарын 17-нд 3.320.000 төгрөг, 2011 оны 05 дугаар сарын 18-нд 1.100.000 төгрөг, 2011 оны 05 дугаар сарын 24-нд 7.380.000 төгрөг, 2011 оны 05 дугаар сарын 26-нд 6.765.500 төгрөг, 2011 оны 06 дугаар сарын 07-нд 8.150.000 төгрөг, 2011 оны 06 дугаар сарын 08-нд 500.000 төгрөг, 2011 оны 06 дугаар сарын 09-нд 5.557.000 төгрөг, 2011 оны 06 дугаар сарын 15-нд 4.757.500 төгрөг, 2011 оны 06 дугаар сарын 12-нд 1.500.000 төгрөг, 2012 оны 06 дугаар сарын 22-нд 6.000.000 төгрөг, 2012 оны 05 дугаар сарын 27-нд 4.000.000 төгрөг, 2011 оны 07 дугаар сарын 07-нд 3.990.000 төгрөг, 2012 оны 07 дугаар сарын 19-нд 3.000.000 төгрөг, 2011 оны 07 дугаар сарын 19-нд 5.000.000 төгрөг, 2011 оны 07 дугаар сарын 21-нд 6.061.000 төгрөг, 2011 оны 07 дугаар сарын 24-нд 500.000 төгрөг, 2012 оны 08 дугаар сарын 17-нд 5.850.000 төгрөг, 2012 оны 08 дугаар сарын 20-нд 1.000.000 төгрөг, 2011 оны 08 дугаар сарын 24-нд 7.800.000 төгрөг, 2011 оны 08 дугаар сарын 30-нд 4.628.000 төгрөг, 2012 оны 08 дугаар сарын 30-нд 5.150.000 төгрөг, 2011 оны 09 дүгээр сарын 14-нд 4.725.000 төгрөг, 2011 оны 09 дүгээр сарын 14-нд 5.250.000 төгрөг, 2011 оны 10 дугаар сарын 05-нд 1.300.000 төгрөг, 2011 оны 10 дугаар сарын 15-нд 5.000.000 төгрөг, 2011 оны 12 дугаар сарын 30-нд 1.000.000 төгрөг, 2012 оны 01 дүгээр сарын 14-нд 4.000.000 төгрөг, 2012 оны 05 дугаар сарын 17-нд 4.500.000 төгрөг, 2012 оны 06 дугаар сарын 12-нд 6.000.000 төгрөг, 2012 оны 07 дугаар сарын 13-нд 3.000.000 төгрөг, 2012 оны 07 дугаар сарын 19-нд 3.000.000 төгрөг, 2012 оны 07 дугаар сарын 31-нд 5.235.000 төгрөг, 2012 оны 08 дугаар сарын 07-нд 1.500.000 төгрөг, 2012 оны 08 дугаар сарын 09-нд 2.250.000 төгрөг, 2012 оны 08 дугаар сарын 12-нд 8.160.000 төгрөг, 2012 оны 07 дугаар сарын 16-нд 7.000.000 төгрөг, 2012 оны 08 дугаар сарын 20-нд 1.000.000 төгрөг, 2012 оны 10 дугаар сарын 05-нд 1.300.000 төгрөг, 2012 оны 10 дугаар сарын 15-нд 500.000 төгрөг, 2012 оны 10 дугаар сарын 19-нд 5.000.000 төгрөг, 2012 оны 11 дүгээр сарын 01-нд 1.000.000 төгрөг, 2012 оны 11 дүгээр сарын 09-нд 1.350.000 төгрөг, 2012 оны 11 дүгээр сарын 11-нд 1.300.000 төгрөг, 2012 оны 11 дүгээр сарын 24-нд 1.700.000 төгрөг, 2012 оны 11 дүгээр сарын 31-нд 800.000 төгрөг, 2012 оны 11 дүгээр сард 20.000.000 төгрөг, 2012 оны 10 дугаар сарын 03-нд 15.750.000 төгрөг, 2012 оны 10 дугаар сарын 06-нд 10.800.000 төгрөг, 2012 оны 11 дүгээр сарын 30-нд 15.000.000 төгрөг, 2012 оны 09 дүгээр сарын 05-нд 5.500.000 төгрөг, 2012 оны 08 дугаар сарын 07-нд 14.000.000 төгрөг, 2012 оны 09 дүгээр сарын 03-нд 11.000.000 төгрөг, 2012 оны 08 дугаар сарын 20-нд 5.800.000 төгрөг, 2012 оны 08 дугаар сарын 27-нд 4.750.000 төгрөг, 2012 оны 10 дугаар 30-нд 3.535.000 төгрөг, 2012 оны 03 дугаар сарын 27-нд 4.500.000 төгрөг, 2012 оны 05 дугаар сард 10.000.000 төгрөг, 2012 оны 09 дүгээр сарын 06-нд 9.045.000 төгрөг нийт дансаар 338.271.000 төгрөг шилжүүлсэн байна. 2012 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс Д.Бадмаа надтай 13 удаагийн үйлдлээр харилцсан гэж байна. Д.Бадмаагийн ярьж хэлж байгаа зүйл нь ор үндэслэлгүй худлаа зүйл яриад байна. Д.Бүзмаа эгчтэй харилцаагүй байсан. Тэгтэл Д.Бадмаа энэ 3.500.000 төгрөг миний мөнгө байгаа юм, аваад өг гэж байсан. Тэгээд тооцоо хийж суугаад бичүүлж байсан. Түүнээс биш бэлэн өгсөн мөнгө бол биш. Энэ 3.500.000 төгрөг Д.Бадмаагийн тооцоонд ороод бас Д.Бүзмаагийн тооцоонд ороод явдаг. Би Д.Бүзмаа эгчийг залилсан зүйл байхгүй. 3.150.000 төгрөг Д.Бүзмаа эгчээс авч байсан. Д.Бүзмаад учруулсан 5.840.000 төгрөгийн хохирлыг хүлээн зөвшөөрч байгаа. Үүнээс 3.500.000 төгрөгийн талаар Д.Бүзмаа эгч зөв мэдүүлэх ёстой байсан. Надад бэлэн мөнгө өгсөн юм шиг л зүйл ярьж байна. Хохирогч П.Болормаа бид хоёр ах дүү хамаатан хүмүүс. Ч.Отгонцэцэг нэг өдөр намайг дуудаад П.Болормаа эгчийн лангуун дээр Ч.Отгонцэцэг П.Болормаа эгчид чамтай зээл хаадаг тухайгаа хэлсэн. П.Болормаа эгчид 3.000.000 төгрөг байгаа юм байна. Чи үүнийг гаргаад өгөөч П.Болормаа эгч оюутан хүүхэдтэй гэж байсан. П.Болормаагаас нийт 47.650.000 төгрөг аваад үүнээс 1.445.000 төгрөг хүү өгч байсан. Одоо үлдэгдэл 9.000.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Хохирогч Ч.Ганчимэг зээл хааж байгаа гэдгийг мэддэг байсан. “Түшиг” худалдааны төвийн лангуу нарийхан. Д.Бадмаа гаднаас орж ирээд Б.Ганбаяраа надад мөнгө байгаа шүү гээд байнга хэлдэг байсан. Тэгээд Ч.Ганчимэг эгч надаас юун мөнгө юм бэ? Б.Ганбаяраа гээд асуухаар нь би зээл хаадаг юм гэж хэлж байсан. Тэгтэл Ч.Ганчимэг эгч надаас мөнгө гаргаад өг гээд тухайн үед бид хоёр ярилцаж тохиролцоод Ч.Ганчимэг эгч ашиг хүртэж байсан. Тэгээд Ч.Ганчимэгт лангуу, хүнсний бараагаа өгөөд хохирол төлж барагдуулсан. Хохирогч Ч.Отгонцэцэгтэй 2011 оны 09 дүгээр сарын сүүлээс эхэлж харилцаж эхэлсэн. Анх Ч.Отгонцэцэг бага мөнгө өгч зээл хаадаг байсан. Тэгээд сүүлдээ ашигтай юм байна гээд Должинсүрэн эгчээсээ 50.000.000 төгрөг цуваргаж авч өгч байсан. Тухайн үед Ч.Отгонцэцэг Улаанбаатар хотод байсан. Тэгээд би Должинсүрэн эгчид 60.000.000 төгрөг болгож буцааж өгч байсан. Үүнээс гадна 33.500.000 төгрөг өгсөн гээд байгаа. Би Ч.Отгонцэцэгт 98.600.000 төгрөг хүүтэйгээ бодогдоод ийм мөнгө болсон байсан. Би 60.000.000 төгрөг өгсөн. Үлдэгдэл нь зөвхөн 60.000.000 төгрөгийн хүү юм. Би Ч.Отгонцэцэгийн данс руу 2012 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 5.000.000 төгрөг, 2012 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 600.000 төгрөг, 2012 оны 07 дугаар сарын 23-нд 500.000 төгрөг, 2012 оны 08 дугаар сарын 03-нд 600.000 төгрөг, 2012 оны 08 дугаар сарын 07-нд 300.000 төгрөг, 2012 оны 04 дүгээр сарын 28-нд 8.670.000 төгрөг, 100.000 төгрөг, 2012 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 1.000.000 төгрөг, 2012 оны 07 дугаар сарын 30-нд 1.000.000 төгрөг, 2012 оны 09 дүгээр сарын 29-нд 1.000.000 төгрөг нийт 79.273.000 төгрөг өгсөн. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дэвтэр Ч.Отгонцэцэгийн дэвтэр харилцаж байсан дэвтэр биш байна. Ч.Отгонцэцэг 60.000.000 төгрөгөөс хойш мөнгө өгсөн баримт байдаггүй. Хохирогч П.Уранчимэгтэй 2010 оноос эхлээд харилцаж эхэлсэн. Тэгээд 52.350.000 төгрөгийн үлдэгдэл үлдсэн байсан. Би П.Уранчимэгт 09 дүгээр сарын 07-нд 8.500.000 төгрөг, 09 дүгээр сарын 13-нд 1.025.000 төгрөг, 09 дүгээр сарын 28-нд 2.860.000 төгрөг, 10 дугаар сарын 01-нд 1.000.000 төгрөг, 10 дугаар сарын 12-нд 21.050.000 төгрөг, 10 дугаар сарын 16-нд 3.000.000 төгрөг, 10 дугаар сарын 05-нд 3.000.000 төгрөг, 10 дугаар сарын 17-нд 1.200.000 төгрөг, 10 дугаар сарын 15-нд 500.000 төгрөг, 10 дугаар сарын 15-нд 500.000 төгрөг, 10 дугаар сарын 16-нд 3.200.000 төгрөг, 10 дугаар сарын 16-нд 1.100.000 төгрөг, 11 дүгээр сарын 27-нд 17.000.000 төгрөг, 11 дүгээр сарын 28-нд 1.760.000 төгрөг, 11 дүгээр сарын 16-нд 5.500.000 төгрөг нийт 71.195.000 төгрөг буцааж өгсөн. Одоо П.Уранчимэг бид хоёрт ямар нэг тооцоо байхгүй. Хохирогч Б.Гантуяа энэ хүн миний төрсөн эгч. Банкныхан намайг эгчийгээ залилсан мэтээр ярьж байгаа. Би тэгж эгчийгээ хэзээ ч залилахгүй. Хохирогч С.Энхтуяатай ярилцаж тохиролцоод мөнгө авч байсан. Мөн хохирогч А.Ганзориг, Д.Анхтуяа нар мөнгө зээлүүлээд тодорхой хэмжээний ашиг хүртээд явж байсан. Би тэгж хуурч мэхлэж залилсан зүйл байхгүй. Хохирогч С.Энхтуяад 35.520.230 төгрөг, хохирогч А.Ганзоригт 21.300.000 төгрөг, хохирогч Д.Анхтуяад 27.000.000 төгрөгийн хохирол төлөх нь үнэн. Үүнийг хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогч Ж.Должинсүрэнгээс анх 2.000.000 төгрөг аваад тэгээд хүүнд нь 200.000 төгрөг өгөөд дахин сунгаж байсан. 2 удаа хүүнд нь 200.000 төгрөг өгсөн. Одоо хохирогч Ж.Должинсүрэнд 1.600.000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй байгаа. Хохирогч Ю.Ариунсанаатай Ж.Должинсүрэнгээр дамжуулж ярилцаж тохиролцоод 10 хувийн хүүтэй 15.000.000 төгрөг авсан. Үүнээс хүү болон үндсэн мөнгөнөөс өгч чадаагүй. Одоо Ю.Ариунсанаад 15.000.000 төгрөг төлөгдөөгүй байгаа. Ю.Ариунсанаагаас авсан мөнгө Д.Бадмаагийн дансанд орсон. Одоо нийт 115.260.230 төгрөг хохирогч нарт төлөгдөөгүй байна. Энэ мөнгийг би зээл хаах үйлчилгээгээр дамжуулаад өөртөө ашигласан зүйл байхгүй. Тухайн үед мөнгө зээлүүлж байгаад алдагдалд орсон. Хохирогч нар бүгд намайг алдагдалд орсон гэдгээ мэдсээр байж бид нараас мөнгө авч залилсан гэж байна. Тухайн үед энэ хохирогч гээд байгаа хүмүүс мөнгө зээлүүлээд түүнийхээ ашгийг хүртэж л байсан. Би тэгж залилж мэхэлсэн зүйл байхгүй. Хохирогч Д.Бадмаа үндсэн хэдэн төгрөг өгсөн гэдгээ мэдэхгүй байгаа байж Б.Ганбаяраас мөнгө авна гээд байж байна. Аудитын шинжээчийн дүгнэлтээр гаргасан тооцоогоор би Д.Бадмаад 152.738.000 төгрөг өгсөн гэж гарсан байдаг. Гэтэл өнөөдөр Д.Бадмаа Б.Ганбаяраас мөнгө авна гээд байж байна. Ямар ч үндэслэлгүй худлаа ярьж байна. Д.Бадмаа ямар нэг хариуцлагаас мултрах гээд хохирогчийн дүр эсгээд явж байна. Хохирогч Ч.Отгонцэцэг үндсэн мөнгө гэж 60.000.000 төгрөгийн хүүг нэхэмжилж байна. Аудитын шинжээчийн дүгнэлтээр би Ч.Отгонцэцэгт 28.770.000 төгрөг өгсөн байдаг. Гэтэл Ч.Отгонцэцэг надад нэг ч төгрөг өгөөгүй байна гэдэг. Ч.Отгонцэцэг бид хоёрт одоо ямар ч тооцоо байхгүй. Ч.Отгонцэцэг 33.200.000 төгрөгийн тооцоо байгаа Б.Ганбаяр надад бичиг хийгээд өгч байсан гэдэг. Шинжилгээгээр гарын үсэг нь миний гарын үсэг биш гэж гарсан байгаа. Хохирогч П.Уранчимэг нь 6.500.000 төгрөг Б.Ганбаяраас авах ёстой гэхдээ би энэ мөнгийг нэхэмжлэхгүй гэж ярьж байгаа хэдий ч хохирогч П.Уранчимэгийн дансанд маш их мөнгө орсон байгаа. 10 дугаар сарын 16-ны өдөр С.Энхтуяагаас авсан 3.000.000 төгрөг хохирогч П.Уранчимэгийн дансанд орсон байдаг. Аудитын шинжээчийн дүгнэлтээр П.Уранчимэгээс 58.900.000 төгрөг авсан би 103.339.500 төгрөг буцааж өгсөн байна. Энэ их илүү тушаасан мөнгөнөөс хохирогч С.Энхтуяа, А.Ганзориг, П.Болормаа, Д.Бүзмаа нарын мөнгө гарч ирэх байсан. Үүнийг би удаа дараа шалгуулах хүсэлт гаргасан боловч цагдаа, прокурорын байгууллага шалгаж өгөөгүй. Хавтаст хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг зөрүүтэй байна. Цагдаа, прокурорын байгууллага ажлаа хийж чадсангүй. Намайг үнэхээр гэмт хэрэг үйлдсэн гэж байгаа юм бол үүний үр шимийг Ч.Отгонцэцэг, Д.Бадмаа, П.Уранчимэг нар хүртсэн байгаа. Надад үнэхээр гомдолтой байна гэв.

            Хохирогч Д.Бадмаа шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Анх Б.Ганбаяр надтай мөнгө зээлэх талаар яриагүй. Манай нөхөрт санал гаргасан байсан. Тэгээд манай нөхөр өгөөгүй байсан. Тэгтэл С.Энхтуяагаас мөнгө авч байна гэсэн. Тэгэхээр нь би нөхрөө чи өгчихгүй яасан юм гэсэн. Манай эгч Амгалан зээл хаадаг юм. Зар явж байгаа гэсэн. Ашиг олох гэсэн юм гэж байсан. Түүнээс хойш 2-3 хоногийн дараа Б.Ганбаяр надад манай эгч Амгалан зээл хаадаг. Итгэхгүй байгаа бол телевизорын доогуур зар явж байгаа. Би мөнгийг нь олж өгөөд дундаас нь жаахан ашиг олох гэсэн юм. Зээлийн хүүгээ хувааж авна гэж санал тавьсан. Эхлээд би мөнгө өгөөгүй. Тэгээд дахиад ирэхээр нь мөнгө өгсөн. Тэгтэл тэр мөнгө нь 2-3 хоноод хүүтэй орж ирээд байхаар нь мөнгө өгөөд байсан. Би Ганбаяраас нийт 70.240.000 төгрөг авах ёстойгоос өгсөн мөнгийг нь хасаад одоо 20.705.000 төгрөг авах ёстой. 2012 оны 05 дугаар сарын 18-нд 7.000.000 төгрөг, 2012 оны 05 дугаар сарын 31-нд 1.400.000 төгрөг, 2012 оны 05 дугаар сарын 28-нд 9.140.000 төгрөг, 2012 оны 05 дугаар сарын 29-нд 6.100.000, 2012 оны 06 дугаар сарын 04-нд 5.800.000 төгрөг, 2012 оны 04 дүгээр сарын 05-нд 5.500.000 төгрөг, 2012 оны 04 дүгээр сарын 13-нд 6.100.000 төгрөг, 2012 оны 06 дугаар сарын 21-нд 5.200.000 төгрөг, 2012 оны 06 дугаар сарын 25-нд, 2.500.000 төгрөг, 2012 оны 06 дугаар сарын 29-нд 6.000.000 төгрөг, 2012 оны 09 дүгээр сарын 25-нд 10.000.000 төгрөг, 2012 оны 10 дугаар сарын 01-нд 4.500.000 төгрөг нийт 13 удаагийн үйлдлээр бэлнээр мөнгө авсан байна. Чимэдээ эгч байр авах гэтэл 10.000.000 төгрөг дутаад байна, намайг 10.000.000 төгрөг олоод өгөх юм бол шагнана гэсэн гээд намайг Улаанбаатар хотод байхад 10.000.000 төгрөг шилжүүлүүлж авч байсан. Бид нар зуныхаа амралтаар “Өгий нуур” явсан. Тэгэхэд Б.Ганбаяр С.Энхтуяагийн эгчийнд Хархорин суманд очсон. Тэгээд ирээд Б.Ганбаяр С.Энхтуяагийн Хархоринд байдаг эгч нь байр авах гэж байгаа 5.000.000 төгрөг хэрэг болоод байна, С.Энхтуяа чамаас гуйхаас санаа зовоод байна намайг гуйгаад өг гэсэн юм гээд 5.000.000 төгрөг авсан. Тэгээд тэр 5.000.000 төгрөгөө буцааж өгчихөөд удалгүй нөгөө С.Энхтуяагийн эгчид дахиад 8.000.000 төгрөг хэрэг болоод байна гээд 8.000.000 төгрөг авсан. Энэ мөнгө миний дансаар орсон. Ю.Ариунсанаагаас 15.000.000 төгрөг орж ирсэн гээд байна гэж байна. Б.Ганбаяр би Уранчимэгийн мөнгийг аваад зээл хаасан чинь үдээс хойш 5 цагаас орж ирнэ гээд байна. П.Уранчимэг хил дээр хэцүүдээд байна. Чи Ганаагаас мөнгө асуугаад өгөөч гэхээр нь би ганц нэг хүнээс мөнгө асуугаад олдохгүй болохоор нь дүүгээсээ 15.000.000 төгрөг авч өгсөн. Манай дүүгийн бараандаа авч явах гэж байгаа мөнгө шүү гээд өгсөн. Тэгтэл маргааш нь Ю.Ариунсанаагийн данснаас 15.000.000 төгрөг орж ирсэн. Сүүлд Б.Ганбаярын гэрт очиход тэнд мөнгө авлагатай гээд данс бичсэн зөндөө олон хүн байсан. Тэр хүмүүсээс зарим нь хохирлоо барагдуулсан байна. Б.Ганбаярынд байхад Ч.Отгонцэцэг хамгийн сүүлд нөхөртэйгөө орж ирээд миний мөнгийг өгөөч чи гэхэд Б.Ганбаяр бичиг бичиж өгөөд гарын үсэг зурж байсан. Бид нар бүгд харсан. Тэгээд одоо яагаад миний гарын үсэг биш гээд байгаа юм бэ? Ингэж худлаа ярьж хүн гүтгэж болохгүй. Хохиролд 20.705.000 төгрөг нэхэмжилж байна гэв.

Хохирогч П.Болормаа шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Би 2012 оны 07 дугаар сараас эхлээд 7 удаагийн үйлдлээр 37.650.000 төгрөг бэлнээр өгснөөс 1.445.000 төгрөгийн хүү авсан. Одоо үлдэгдэл 9.000.000 төгрөг байгаа. Энэ 9.000.000 төгрөгийг өгнө гээд Б.Ганбаяртай тохиролцсон байгаа. Үлдэгдэл 9.000.000 төгрөгөнд зээлийн хүү ороогүй. Үндсэн мөнгө нь л 9.000.000 төгрөг байгаа. Энэ мөнгөө нэхэмжилж байна гэв.

Хохирогч Д.Бүзмаа шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Би 2012 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс эхлээд нийт 6.660.000 төгрөгийг Б.Ганбаярт бэлнээр өгсөн. Үүнээс 820.000 төгрөг буцааж авсан. Одоо зээлийн хүү ороогүй үндсэн зээлсэн мөнгө болох 5.840.000 төгрөгөө нэхэмжилж байна гэв.

Хохирогч С.Энхтуяа шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Анх Б.Ганбаяр бараандаа явах гэж байгаа гээд хүүгүй мөнгө зээлдэг байсан. Тэгээд бид нар 2012 оны 07 дугаар сард хөдөө явсан. Тэгэхэд Амгалан эгч зээл хаадаг. Д.Бадмаа мөнгийг нь өгч байгаа гэж байсан. Тухайн үед би Б.Ганбаярт манайх байр авах гэж байгаа тэгээд манай ахаас 35.000.000 төгрөг ирж байгаа гэж ярьж байсан. Тэгтэл Б.Ганбаяр чи тэр мөнгөө зээл хаалтанд оруулаач. Би зээл хаалтанд оруулаад өгье гэсэн. Өдрийн 1 хувийн хүүтэй зээлдэг. Тэгээд чамд өдрийн 0.5 хувийн хүү бодож өгнө гэж байсан. Тэгээд өдрийн 0.5 хувийн хүү бодохоор өндөр гараад байна. Чи сарын 10 хувийн хүүтэй зээлээч гэж байсан. Тэгээд надаас Б.Ганбаяр 2 цаасан ууттай мөнгө аваад Л.Амгалангийнд орсон. Би эмийн санд хараад үлдэж байсан. Тэгээд Б.Ганбаяр өдрийн 0.5 хувийн хүү өндөр байна гэхээр нь манай нэг найз 15.000.000 төгрөг зээлүүлнэ гэж байсан. Тэгээд Алтансүхээс Б.Ганбаярт сарын 7 хувийн хүүтэй авч өгч байсан. Б.Ганбаяр 11 дүгээр сарын 20-нд нөхөртөө бөгж, ээмэг авсан. 12 дугаар сарын 04-нд 1.800.000 төгрөг зээл хаах гэж авч байсан. Одоо Б.Ганбаяр надад 35.520.230 төгрөгийн үлдэгдэл байгаа. Би бас Б.Ганбаярт манай эгч япон улсаас ирсэн гэж ярьж байсан. Тэгтэл эгчээсээ мөнгө асуугаад өгөөч гэхээр нь асуухад эгч мөнгө байгаа гэсэн. Тэгээд би А.Ганзориг бас манай найз найдвартай зээлдэг юм гээд хэлсэн. Манай эгчээс авсан мөнгийг миний дансаар аваад би Б.Ганбаярт бэлнээр өгдөг байсан. А.Ганзориг 29.300.000 төгрөг өгсөн байдаг. Тэгээд А.Ганзориг надаас нэхсээр байгаад 5.000.000 төгрөг авсан. Тэгээд А.Ганзориг 24.300.000 төгрөг нэхэмжлээд 5.000.000 төгрөг нь миний нэхэмжлэл дээр нэмэгдэж байгаа. 2012 оны 11 дүгээр сарын 11-нд намайг эмнэлэгт хэвтэж байхад Б.Ганбаяр ирээд Д.Бадмаагийн данс руу хийгээд өгөөч гээд 3.000.000 төгрөг Д.Бадмаагийн данс руу хийлгэсэн. Манай эгч чи тэр хүнд мөнгө авч өгсөн гээд надаас 30.000.000 төгрөг авсан. Би өөрийн эгч Анхтуяа болон А.Ганзориг нарт өөрөөсөө өгсөн мөнгийг мөн өөрт учирсан хохирлын мөнгөний хамт нийт 73.520.000 төгрөгийг Б.Ганбаяраас нэхэмжилж байгаа гэв.

Хохирогч Д.Бадмаа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2011 оны 02 дугаар сарын үед Ганбаяр надтай уулзаад манай эгч Амгалан зээл хаадаг. Чамд мөнгө байна уу? 1 хувиар зээл хаагаад чамд 0,5 хувийг нь өгье. Ашгаа хуваая гэж хэлсэн. Би тэгэхээр нь 4.500.000 төгрөг зээлэхэд 2 хоногийн дараа 0,5 хувийн хүүний нэмэгдэлтэйгээр 4.545.000 төгрөг надад буцааж өгсөн. Үүнээс 7 хоногийн дараа надаас 5.000.000 төгрөг аваад 2 хоногийн дараа 5.050.000 төгрөг буцааж өгсөн. Энэ мэтчилэнгээр надаас мөнгө өгч аваад яваад байдаг байсан. Таван саяас зургаан сая төгрөгний хооронд нэлээд олон удаа надаас мөнгө зээлж 0,5 хувийн хүүтэй буцааж өгөөд байсан. 2011 оны 06 дугаар сараас Ганбаяр найман саяаас арван сая төгрөг надаас аваад байсан. Сүүлдээ зээлсэн мөнгөө өгөлгүйгээр нэмж мөнгө зээлж аваад байсан. 2012 оын 09 дүгээр сарын 05-ны өдөр Мөөгий гэдэг манай найз хүн дайрчихаад мөнгөний хэрэг болоод байна гэж хэлээд надаас 5.000.000 төгрөг нэмж авсан. Чимэддулам эгч байр авах гээд байна гээд надаас 10.000.000 төгрөг авсан. Энэ мэтчилэнгээр надаас нийт 127.940.000 төгрөгийг бэлнээр авсан байснаас буцааж эргүүлж өгсөн нь 86.600.000 төгрөгийг нь өгсөн байна. Одоо 41.600.000 төгрөгийг нэхэмжилж байна. Зээлсэн мөнгөө бичгээр зээл олгоогүй. Дандаа амаар тохиролцож мөнгө зээлдэг байсан. Гарын үсэг зуруулж байгаагүй. Б.Ганбаяр надад хэлэхдээ Амгалан эгч найдвартай. Өөрөө тэр хүмүүсийнхээ бичиг баримтыг нотариатоор батлуулж, үл хөдлөх хөрөнгө барьцаалж, нотариатоор батлуулж авдаг гээд Амгалан эгчтэй очиж уулзах шаардлага байхгүй гэж хэлдэг байсан. Би бол Амгалан гэх хүнтэй ерөөсөө уулзаж байгаагүй. Амгалан эгч ломбардтай яриад бага хүүтэй мөнгө ольё гэхээр нь би мөнгө олж өгөөд ашгаа хуваая гэж Амгалан эгчид хэлсэн юм гэж Ганбаяр хэлдэг байсан. Удаа дараа би Амгалантай уулзъя гэж Ганбаярт хэлэхээр Амгалан эгч Хөвсгөл, Улаанбаатар явсан, эсхүл хичээлтэй байна гээд уулзуулдаггүй байсан. ...Мөнгөнүүдийг нь буцаагаад авчихсан болохоор энэ үйлдлүүдийг хасаад 13 удаагийн үйлдлээр нийт 89.900.000 төгрөг залилуулсан гэж үзэж байгаа. Энэ мөнгөнөөс Ганбаяраас авсан хүүг хасаад Ганбаяраас буцааж авсан мөнгөө хасаад 41.650.000 төгрөгийн хохирол учирсан гэж үзэж байгаа. Би өөрийнхөө дэвтэр дээр Ганбаярт өгч байсан мөнгөө бичиж тэмдэглэдэг байсан. Харин Ганбаяраас авсан мөнгөө тэмдэглэдэггүй байсан. Тийм болохоор тооцоо таарахгүй байгаа юм. Зарим мөнгийг нь бэлнээр, зарим мөнгийг дансаар авч байсан болохоор ингэж зөрүүтэй гарч ирж байгаа юм. 2012 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 7.000.000 төгрөг, 2012 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 1.400.000 төгрөг, 2012 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 9.140.000 төгрөг, 2012 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 6.100.000 төгрөг, 2012 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 5.800.000 төгрөг, 2012 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 5.500.000 төгрөг, 2012 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 6.100.00 төгрөг, 2012 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 5.200.000 төгрөг, 2012 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 2.500.00 төгрөг, 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 6.000.000 төгрөг, 2012 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 10.000.000 төгрөг, 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 4.500.000 төгрөгийг тус тус зээл хаана гэж бэлнээр аваад нийт 74.240.000 төгрөгийн хохирол учруулсан. Өөрийн хөтөлж байсан дэвтэр болон дансны хуулга зэргээс шүүн үзэж гаргаж ирсэн. Шинжээчийн дүгнэлтэнд тусгагдсан хүснэгтээс үзэхэд 2012 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 1.500.000 төгрөг Ганбаяраас авсан харагдаж байна. Энэ нь би тухайн үед “Түшиг” худалдааны төв дотор байх лангуун дээр сууж байхдаа завгүй байсан учир өөрийнхөө орлогын мөнгийг Ганбаяраар өөрийнхөө данс руу хийлгүүлж байсан. 2012 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 8.000.000 төгрөгийг тухайн өдрөөс өмнө Б.Ганбаяр надаас би хувьдаа авч байгаа юмаа гэж хэлээд авсан байсан мөнгөө тухайн өдөр буюу 2012 оны 08 дугаар сарын 11-ний өдөр над руу шилжүүлсэн байсан. Энэ мөнгө надаас хүүтэй зээлсэн мөнгөнд ороогүй байсан юм. 2012 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 5.850.000 төгрөгийг 2012 оны 07 дугаар сарын дундуур Ганбаяр надаас Энхээ байрны урьдчилгаа хийх гэж байгаа мөнгө гэж авчихаад тухайн өдөр буцааж өгсөн мөнгө байсан. Энэ мөнгө надаас хүүтэй зээлсэн мөнгөнд ороогүй байсан. 2012 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 1.000.000 төгрөг тухайн өдрийн лангууны орлогыг Ганбаяраар өөрийнхөө данс руу хийлгүүлсэн мөнгө байсан. Бусад мөнгөнүүд нь надаас хүүтэй зээлж авсан мөнгөнүүдийн төлөлт байсан. Тухайн мөнгөнүүдийг буюу 2012 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 8.000.000 төгрөгийг болон Энхээ байрны урьдчилгаа хийх гэж байгаа гэж авсан байсан 5.850.000 төгрөгийг тус тус өөрийнхөө тэмдэглэлийн дэвтэрт бичээгүй. Учир нь Ганбаяр тухайн мөнгийг өөртөө хэрэглэх гэж байгаа гэж хэлсэн байсан болохоор дэвтэртээ бичээгүй. Дансаар Ганбаяраас авч байсан мөнгөнүүдээс Ганбаярын хувьдаа надаас авч байсан болон манай дэлгүүрт орсон орлогын мөнгийг Ганбаяраар хийлгүүлж байсан дээрх мөнгөнүүдийг хасч одоо 20.705.000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Тэгэхээр уг тооцоог үндэслэн гарч ирсэн 20.705.000 төгрөгийн хохирол учирсан. Тухайн өдрүүдэд хөтөлж байсан орлогын дэвтэр дээр тухайн өдрүүдэд манай лангуун дээр орж байсан орлогын дүн байгаа. Харин Ганбаяраар тухайн мөнгийг хийлгүүлж байсан баримт байхгүй. /1-р хх-ийн 16-19, 121-122, 3-р хх-ийн 170, 4-р хх-ийн 152, 4-р хх-ийн 238, 5-р хх-ийн 18-20, 21-22, 219-220 хуудас/

Хохирогч Д.Бүзмаа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2012 оны 07дугаар сарын 20-нд Ганбаяр мөнгө байна уу? Бүзмаа эгчээ таны мөнгийг 0,5 хувийн хүүтэй буцааж өгье гэж хэлсэн. Амгалан эгч зээл хаадаг юм. Зээл хаагаад буцааж өгнө гэж хэлсэн. Тэгэхээр нь 1.5 сая төгрөг Ганбаярт зээлүүлсэн. Энэ мэтчилэнгээр урьд зээлсэн мөнгөө өгөөгүй байж дээрээс нь нэмж зээлээд нийт 6.660.000 төгрөгийг бэлнээр нь авч зээлсэн. Үүнээс цуваргаж 820.000 төгрөг Ганбаяраас буцааж авсан. Тэгээд үлдсэн 5.840.000 төгрөгийг нэхэмжилж байна. Мөнгө байна уу? гэхээр нь лангууныхаа араас бэлнээр нь мөнгөө Ганбаярт өгдөг байсан. Дансанд байгаа гэж хэлэхээр Ганбаяр аваад ир гэж хэлээд бэлнээр авдаг байсан. Хоол цай хийж байсан гүйлгээнийхээ мөнгөнөөс хүртэл авчирч Ганбаярт өгч байсан. Би хоол цай хийж, захаар явж лангууны хүмүүст зарж хэдэн төгрөг олдог юм. Хэдэн жилийн хөдөлмөрийн мөнгөө бүгдийг нь Ганбаярт өгөөд одоо мөнгөө буцааж авч чадахгүй байна. Би Ганбаярт нийт 6.660.000 төгрөг зээлээд үүнээс 820.000 төгрөг буцааж авсан. Одоо 5.840.000 төгрөг аваагүй байгаа. /хх-ийн 1-р хавтас 21-22, 3-р хх-ийн 28, 161, 4-р хх-ийн 158 хуудас/

Хохирогч П.Болормаа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Ганбаяр “Түшиг” худалдааны төвд надтай хамт наймаа хийдэг байсан. 2012 оны 09 дүгээр сарын 14-нд анх надад зээл хаах гэсэн юм. Мөнгө байна уу? гээд нэг сая төгрөг авсан. Ганбаяр эгч Амгалантай 10 хувийн хүүтэй зээл хааж байгаа. Бид нар өөрсдөө 5 хувийг нь авна. Танд 5 хувийг нь өгнө гэж ярьж байсан. 2012 оны 10 дугаар сарын 05-нд надад зээлсэн мөнгөө хүүгийнх нь хамт 1.750.000 төгрөг болгож өгсөн. Энэ мэтчилэнгээр 2-3 удаа надаас нийт 18.000.000 төгрөг зээлээд буцааж өгсөн. Тэгээд Ганбаяр 2012 оны 10 сарын 01-нд надаас бэлэн 22.000.000 төгрөг зээлсэн. Дараа нь нэмж 2012 оны 12 сарын 26-нд нэг сая, таван зуун мянган төгрөгийг зээл хаана гэж хэлээд авсан. 2012 оны 11 сарын 07-нд би Ганбаяраас мөнгөний хэрэг болоод байна гэж нэхэж байж 9.500.000 төгрөг буцааж авсан. Тэгээд 2012 оны 12 сарын 04-нд Ганбаяр банкны зээл хаах гэсэн юм гэж надаас гуйгаад байхаар нь 500.000 төгрөг өгсөн. Энэ мэтчилэнгээр надаас нийт 47.650.000 төгрөгийг бэлнээр зээлснээс 36.650.000 төгрөгийг нь буцааж өгсөн. Надад хүү нь гэж нийт 1.445.000 төгрөг бас өгсөн. Тэгтэл Ганбаяр маш их өртэй юм байна гээд манай “Түшиг” худалдааны төвийнхөн жиг жуг яриад байхаар нь маргааш өглөө нь буюу 2012 оны 12 сарын 05-нд Ганбаяртай ярихад үл хөдлөх бүртгэлийн газрын гадаа байна гэсэн. Чи миний мөнгийг одоохон өг гэж Ганбаярт хэлсэн. Ганбаяр одоо зээл авах гэж байна гэсэн. Банкнаас 35.000.000 төгрөг зээлж авсан. Би тэгэхээр нь эгчдээ 5.000.000 төгрөг өгчих, би бусдыгаа бодьё гэж хэлсэн. Тухайн үед би дайраад уйлж, улайрч байгаад бүх мөнгөө авбал авах л байсан. Би Ганбаярыг өөрийг нь ч бас тухайн үед өрөвдсөн. Түүнээс хойш дахиж мөнгө авч чадаагүй. Одоо би хүү бодохгүйгээр үлдэгдэл 9.000.000 төгрөгөө авмаар байна. Би Ганбаярт 2012 оны 09 сарын 14-ний өдрөөс хойш 47.650.000 төгрөгийг өгснөөс хүү нь 1.445.000 төгрөг авсан. 38.650.000 төгрөгийг Ганбаяраас авсан. Одоо авч чадаагүй үлдсэн 9.000.000 төгрөг байгаа. /1-р хх-ийн 24-25, 3-р хх-ийн 114, 157 хуудас/

Хохирогч Ч.Ганчимэг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2012 оны 03 дугаар сарын үед санагдаж байна Ганбаяр нь анх надад хэлэхдээ та оюутан хүүхэдтэй юм чинь төлбөрт нь нэмэр шүү дээ гээд би зээл хаадаг юм. 0,5 хувийн ашгийг нь танд гаргаж өгье гэж санал тавьж байсан. Чи тэгээд хэнд зээл өгдөг юм бэ? Найдвартай юм уу? гэж асуухад Адараагийн эгч Амгалан байнга зээл хаадаг юм. Хүмүүсийн үл хөдлөхийг барьцаалж материалыг нь бүрдүүлдэг. Би мөнгийг нь олж өгдөг найдвартай гэж Ганбаяр хэлдэг байсан. Үүнээс хойш надаас уван цуван зээлж авсаар бэлнээр 9.500.000 төгрөг зээлсэн. 2012 оны 12 сарын 05-ны өдөр Ганбаяр бид нарыг хууран мэхэлж мөнгө авч байсан. Гадуур нилээд өртэй юм байна гэж хүмүүс бужигнаад ирэнгүүт нь маргааш өглөө нь 10 цагт дэлгүүр онгойнгуут нь Ганбаярын лангуун дээрх хүнсний бараа болон лангууг нь тооцож өрөндөө авсан. Уг бараа нь нийт 4.800.000 төгрөгний бараа болсон. Үүн дээр гурван хөлдөөгчийг нь нийт 800.000 төгрөгөөр үнэлж авсан. Үлдэгдэл 3.900.000 төгрөгөндөө лангууг нь авсан. Ингээд нийт 9.500.000 төгрөгний эд зүйлс Ганбаяраас авсан. Дандаа бэлнээр зээл олгож байсан. Амаар тохирч мөнгө зээлдэг байсан. Ямар нэгэн байдлаар бичгээр гэрээ байгуулаагүй. Гарын үсэг зуралцаж өгөлцөж авч байгаагүй. Бид нар “Түшиг” худалдааны төвд олон жил хамт ажиллаж бие биендээ хэрэгтэй үед нь мөнгө зээлдэг байсан. Ганбаяр инээж хөөрөөд, хүн хуурмааргүй л хүн харагддаг байсан болохоор итгээд мөнгө зээлчихсэн юм. Ганбаяр надаас мөнгө зээлэхдээ өөр хүнд надад мөнгө зээлсэн гэдгээ битгий хэлээрэй. Танд л тус нэмэр юм даа гэж хэлдэг байсан. Бадмаа эд нарт ч зээл хааж мөнгө гаргаж өгдөг. Тиймээс битгий хэлээрэй гэж Ганбаяр хэлдэг байсан. Би тэгэхээр нь Бадмаа мөнгө зээлдэг юм чинь би бас мөнгө зээлүүлэхээр хоёр хүний хооронд хов болох байх даа гэж бодоод өөр хүнд хэлдэггүй байсан. /1-р хх-ийн 27-28, 159 хуудас/

Хохирогч Ч.Отгонцэцэг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2011 оны 09 дүгээр сараас Ганбаяр 1 хувиар зээл хаах үйлчилгээ явуулдаг эгч Амгалантай хамт зээл хаадаг гэж хэлсэн. Судалж үзэхэд Амгалан эгч нь 1 дүгээр арван жилийн багш нарын зээл хаадаг байсан юм билээ. Тэгэхээр нь найдвартай юм байна гэж бодоод эхлээд бага хэмжээгээр буюу 300.000, 500.000 төгрөг гэх мэтээр мөнгө Ганбаярт зээлж өгдөг байсан. Ганбаяр хүүгийнх нь хамт буцааж өгөөд байсан. Ганбаяр мөнгө байна уу? Найдвартай буцаагаад хүүтэй нь өгнө гээд өдөр болгон мөнгө гуйгаад байхаар нь Ч.Оюунсүрэн эгчээс 60.000.000 төгрөгийг 2012 оны 02 сарын 06-наас 2012 оны 02 сарын 10-ны хооронд авч Ганбаярт бэлнээр өгсөн. Би хүү тооцолгүйгээр 93.500.000 /ерэн гурван сая таван зуун мянга/ төгрөг зээлснээс буцааж эргүүлж өгсөн нь 60.000.000 төгрөгийг нь өгсөн. Одоо 33.500.000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Миний энэ дурьдсан нэхэмжилж байгаа мөнгө бол хүү нь тооцогдоогүй зөвхөн зээлээд авч чадаагүй байгаа мөнгө юм. Би Ганбаяраас хүү аваад ашиг олсон бол юу гэж ингээд худлаа хэлээд цагдаа, шүүх гээд яваад байхав дээ. Одоо Ганбаяр намайг их хэмжээний хүү аваа биз дээ гэж худлаа хэлээд байгаа юм. Мөн Бадмаагаас мөнгөө олж ав. Бадмаа миний мөнгийг хүүлж байж л их мөнгөтэй болсон. Та нар Бадмаагаас мөнгөө ав гэж одоо Ганбаяр хэлээд байгаа юм. Одоо болохоор Амгалан, Адарсүрэн хоёртой би ямар ч хамаа байхгүй гэж Ганбаяр хэлээд байгаа. Ганбаяр би найдвартай зээл хаадаг. Бадмаа эгчийн мөнгийг 2-3 жил зээл хааж өгч нилээд ашиг олж өгч байсан гэж Ганбаяр хэлдэг байсан. Чи надад мөнгө зээлсэн гэдгээ өөр хэнд ч битгий хэлээрэй. Бадмаа уурлаад байдаг юм гэж Ганбаяр гуйгаад байхаар нь би өөр хүнд хэлдэггүй байсан. ...Нийт 98.600.000 төгрөг бэлэн авсан байсан. Энэ мөнгөө байж байгаад 2012 оны 04 дүгээр сарын сүүлээр 2012 оны 05 сарын сүүл хүртэл 60.000.000 төгрөгийг 4 удаа хувааж өгсөн. ...Ганбаярын хувьд 7 удаагийн үйлдлээр нийт 38.600.000 төгрөгийг залилж авсан гэж үзэж байгаа. Би одоо энэ 38.600.000 төгрөгөө нэхэмжилж байна. Ганбаяр надаас авсан мөнгөний хүү гэж миний дэвтэрт бичигдсэнээр бол 5 удаа 3.900.000 төгрөг өгсөн байгаа. Өөр ямар нэгэн мөнгө өгөөгүй. Өмнө нь бол Ганбаярт 54.030.000 төгрөгийг 15 удаагийн үйлдлээр зээлж хүүнд нь Ганбаяр 2.261.000 төгрөгийг өгч байсан. Энэ үйлдэлүүдэд Ганбаяртай тооцоо нийлж, ямар нэгэн маргаан гарч байгаагүй. 1 өдрийн 0.5 хувийн хүүтэй зээл авдаг байсан. Би одоо 38.600.000 төгрөг нэхэмжилж байгаа. Эхэлж надаас мөнгө авч найдвартай хугацаанд нь өгөөд байдаг байсан болохоор буцаагаад өгчих байх гэж бодоод итгээд өгчихсөн. Сүүлд зээлсэн мөнгөнүүддээ хүү өгч байгаагүй. Дараагийнхаа мөнгийг авах болохоороо нэмээд биччихээрэй гэж хэлээд л мөнгө аваад байдаг байсан. Дүгнэлтэн дээр бичигдсэн өдрүүдэд би Улаанбаатар хотод байсан. Тэр үед Ганбаяр над руу утсаар яриад мөнгө байна уу? гэж хэлэхээр нь би хүнээс зээл авч түүнд өгч байсан. Тэр мөнгийг Ганбаяр миний данс руу хийхэд нь зээлсэн хүндээ буцааж өгч байсан. Тэр мөнгөн дүнг өөрийнхөө дэвтэр дээр бичээгүй. Тэдгээр бичигдээгүй миний дансаар шилжүүлсэн мөнгө тухайн дүгнэлтэн дээр бичигдсэн байна. Манай нөхөр Мөнхнасангийн төрсөн эгч Уянга гэдэг хүнээс 8.900.000 төгрөг, дараа нь 6.000.000 төгрөгийг авч Ганбаярт өгч байсан. Тэр мөнгийг Ганбаяр 2-3 хоногийн дараа миний данс руу хийж өгч байсан. /1-р хх-ийн 30-31, 125, 3-р хх-ийн 155, 183, 4-р хх-ийн 242, 5-р хх-ийн 23, 177-178 хуудас/

Хохирогч П.Уранчимэг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Ганбаяр надад хэлэхдээ 1 хувийн хүүтэй мөнгө зээлдэг хүн байна. Тэр хүмүүст мөнгө өгч дундаас нь ашиг олъё гэж хэлсэн. Тэгээд 2012 оны 09 дүгээр сарын үед санагдаж байна. Анх Ганбаяр нь надаас багаар буюу 500.000, 600.000 төгрөгөөр зээлж хүүгийн хамт буцааж өгсөн. Тэгэхээр нь би нээрээ мөнгөө буцааж өгөөд байна гэж бодсон. Цаад мөнгө авах гэж байгаа хүнээ хэл гэхээр би найдвартай хүнд өгсөн байгаа. Одоо банкнаас мөнгө авах гээд зээлээ хаалгаад байгаа юм гэж ярьдаг байсан. Зарим үед би өөрийнхөө гараар зээл хааж байгаа, өөрийнхөө наймаанд хэрэглэж байгаа гэж ярьдаг байсан. Энэ мэтчилэнгээр зээлсээр байгаад сүүлд авсан мөнгөнийхөө үлдэгдэл мөнгө болон хүүг Ганбаяраас аваагүй. Одоо Ганбаяраас 6.500.000 төгрөг нэхэмжилж байна. Ганбаяр найдвартай, таныг ална гэж байхгүй гэх мэтээр надад үнэмшүүлж, иттэлцлийн үндсэн дээр голдуу бэлнээр мөнгөө авдаг байсан. Заримдаа янз бүрийн хүний данс руу хийлгэнэ. Юун танихгүй хүмүүсийн данс руу мөнгө хийлгэж байгаа юм бэ? гэж хэлэхээр зээл авах гэж байгаа хүмүүсийн данс гэж хэлдэг байсан. Машины бичиг баримт, үл хөдлөх хөрөнгө барьцаалж зээл олгодог гэж Ганбаяр хэлж үнэмшүүлж байсан. Ганбаяр хүнийг итгэж үнэмштэл нь худлаа ярьж мөнгө авдаг байсан. Ганбаяр өөрийгөө мөнгө хүүлж ашигтай ажилладаг мэтээр хүмүүст өөрийгөө итгүүлж үнэмшүүлсэн байсан. Дандаа л төсвийн байгууллагынханд мөнгө өгч зээл хаадаг байсан. Би ихэвчлэн бэлэн мөнгө тоолоод өгдөг байсан. Ганбаяр миний хувийн дэвтэр дээр 20.850.000 төгрөг авсан үнэн гээд гарын үсгээ зурсан баримт нь байгаа. Өөр баримт гээд байх зүйл алга. Ганбаяр бид хоёрын хоорондын мөнгө харилцааг дансны хуулгаар тогтоох боломж байхгүй. Дансаар ч харилцсан, голдуу бэлэн мөнгөөр гар дээрээс харилцаж байсан. Дансны хуулгаа гаргаж өгөөд илүү ажил болох гээд байна. Учир нь гар дээрээс мөнгө өгч авалцсан баримт нь харагдахгүй. Ганбаяр миний бусдаас авсан мөнгө Уранчимэгээс авсан мөнгөний хүүнд орчихсон байгаа гэж мэдүүлсэн. Тийм зүйл огт байхгүй. Би Ганбаярт өгсөн мөнгөө нэхэмжилж байгаад сүүлдээ больсон. Би хэдэн удаагийн үйлдлээр хэдэн төгрөг Ганбаярт өгч хэдийг нь буцааж авснаа одоо санахгүй байна. Би энэ мөнгөнөөсөө буцааж авсаар байгаад 6.500.000 төгрөг үлдсэн байсан. Ганбаяраас одоо мөнгө авна гэж байхгүй. Би шүүх цагдаагийн байгууллагаар явмааргүй байгаа болохоор надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. /1-р хх-ийн 33-34, 126, 3-р хх-ийн 184, 4-р хх-ийн 157, 5-р хх-ийн 179 хуудас/

Хохирогч Б.Гантуяа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Би Б.Ганбаярын төрсөн эгч нь юм. Б.Ганбаяр 2012 оны 12 дугаар сарын эхээр над дээр ирээд бараа авах гэтэл мөнгө хүрэхгүй байна гэж хэлсэн. Тэгээд таны хашаа байшингийн гэрчилгээг чинь түр барьцаанд тавьж мөнгө зээлчихээд өгье гэж хэлсэн. Би өвлийн байшин, газар, хашааны гэрчилгээгээ Ганбаярт өгсөн. Ганбаяр өөрийн хашаа байшин, граж, машинаа оролцуулаад нийт 36.000.000 төгрөгийн барьцаанд тавьсан. Гэтэл сүүлд нь Ганбаярыг их хэмжээний өрөнд орсныг мэдсэн. Ганбаяр хүүтэй мөнгө бусдаас зээлчихээд хүмүүс хүүгээ нэхээд байхаар нь хүүг нь өгөх гэж явсаар ийм байдалд орлоо гэж ярьж байсан. Манай өвлийн хашаа байшин, газартайгаа 18.000.000 /арван найман сая/ төгрөгийн барьцаанд тавигдсан. Ганбаяраас мөнгө авч чадаагүй байгаа. Би гомдолгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй. Өөрийн төрсөн дүүгээ ядарч явах үед нь юм нэхэмжлээд яахав. Бид нар эхээс дөрвүүл. Ганбаяр манай хамгийн бага дүү байгаа юм. Ганбаяр нь цайлган, хүнд тусархуу, хүн юм гуйвал үгүй гэж хэлж чаддаггүй, аль болох л бусдад тус болохыг боддог. Миний бодлоор Ганбаяр нь хүнд тус болж яваад л ашиглуулаад өөрөө хохирчихлоо гэж бодож байгаа. Ганбаярт бол нэг ч төгрөг наалдсан юм байхгүй. Бусдын төлөө гүйж яваад л аргагүйдээд л эгчийнхээ юмыг барьцаанд тавьлаа гэж л бодож байгаа. Цагаан, цайлган сэтгэлтэйдээ муу юм бодолгүй наймаа хийж яваад л алдлаа гэж бодож байна даа. Би төсвийн ажилтан, банкинд цалингийн зээлтэй л байгаа. Хүмүүс хүү нэхээд хэцүүдэх үедээ Ганбаяр арга буюу эгчийнхээ хашаа байшинг тавьчихлаа даа гэж бодож байгаа. Ганбаяр одоо нялх хүүхэдтэй, дүүгээ их л өрөвдөх юм даа. /1-р хх-ийн 35-36, 3-р хх-ийн 111 хуудас/

Хохирогч С.Энхтуяа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Би

Азжаргал ахаас 35.000.000 төгрөг зээлсэн юм. Уг мөнгийг Азжаргал ахын
эхнэр Дариймаа өөрийн нэр дээрээсээ надруу 2012 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Хаан
банкаар шилжүүлсэн. Уг мөнгийг Ганбаяр бид 2 Хаан банкнаас очиж авсан. Тэгээд
5.000.000 төгрөгийг нь өөртөө аваад 30.000.000 төгрөгийг нь Ганбаярт бэлэн өгсөн.
Ганбаяр бид хоёр Амгалангийн 12 айлын орон сууцны гэрийнх нь гадаа хамт ирээд Ганбаяр 30.000.000 төгрөгөө Амгалан эгчид өгнө гээд гэрт нь орсон. Ганбаяр “Хаан Банк” гэж бичсэн 2 том цаасан уутанд хийсэн мөнгөө бариад Амгалан эгчийндээ ороод 20-30 минутын дараа гарч ирсэн. 2 ууттай мөнгөө бариагүй. Гар нь хоосон гарч ирсэн. Тэгээд Ганбаяр 3 хүний зээл хаахаар боллоо гэж хэлж байсан. Би нэг сарын 10 хувийн хүүтэй тооцож 5 сарын хугацаатай уг мөнгийг Ганбаярт зээлсэн юм. 2012 оны 10 дугаар сарын 12-нд Ганбаяр намайг бага хүүтэй мөнгө олж өгөөч гэхээр нь би 15.000.000 төгрөгийг 7 хувийн хүүтэй 1 сарын хугацаатай бэлнээр өгсөн. 2012 оны 10 дугаар сарын 22-нд 4.000.000 төгрөгийг сарын хугацаатай 10 хувийн хүүтэй бэлнээр өгсөн. 2012 оны 11 дүгээр сарын 20-нд Ганбаяр нийт 541.500 төгрөгийн үнэтэй монетан бөгж нөхөртөө, өөртөө монетан ээмэг зээлж авсан. 2012 оны 12 дугаар сарын 04-нд өөрийнхөө зээлийг хаачихаад өгье гээд 1.800.000 төгрөг бэлнээр хүүгүй зээлж Ганбаяр авсан. Ингээд Ганбаяр надаас нийт 51.341.500 төгрөгийг бэлнээр авсан. Ганбаяр надад бэлнээр хүү гэж 9.000.000 /есөн сая/ төгрөг өгсөн. 6.821.270 төгрөгийн бараа материал, гэрийнхээ эд хогшлийг өгсөн. Нийт 15.821.270 төгрөгийг надад өгсөн. Одоо 35.520.230 төгрөгийг өгөөгүй. Зөрүү мөнгө гарч байна. Манай хүргэн дүү Ганзориг надаас Ганбаярт зээлсэн мөнгөө нэхээд байхаар нь өөрөөсөө 5.000.000 төгрөгийг Ганзоригт өгсөн. Ганзоригт өгсөн 5.000.000 төгрөгийг Ганбаяраас нэхэмжилнэ. Мөн Бумцэнд гэдэг манай найз надад 3.000.000 төгрөг зээлүүлснийг тэр даруйд нь Ганбаяр уг мөнгийг зээлж авсан. Уг 3.000.000 төгрөгийг Ганбаяраас нэхэмжилнэ. Би Ганбаяраас нийт 43.520.230 төгрөг нэхэмжилнэ. Би зээл авах, өгөхдөө авсан нь үнэн гэсэн гарын үсэг, тэмдэглэлийн дэвтэр дээр зуруулдаг байсан. Бичгээр бол гэрээ байгуулж байгаагүй. Азжаргал ахын эхнэр Дариймаа надруу 35.000.000 төгрөг шилжүүлсэн дансны хуулга байгаа. Би үүнээс 30.000.000 төгрөгийг нь Ганбаярт зээлүүлсэн. /1-р хх-ийн 37-42, 123, 3-р хх-ийн 27, 113, 165, 4-р хх-ийн 159, 5-р хх-ийн 24 хуудас/

Хохирогч П.Анхтуяа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2012 оны 08 дугаар сараас миний төрсөн дүү болох Энхтуяа надад мөнгө хэрэгтэй

байна. Надад найдвартай найз байдаг юм. Тэр найз маань зээл хаадаг. Та надад өгч
байна гэж бодоод хэдэн төгрөг өгөөч гэхээр нь 2012 оны 08 дугаар сарын 07-ны өдөр
Энхтуяад 11.500.000 төгрөгийг Энхтуяагийн ХААН банкны дансруу шилжүүлсэн.
Тэгээд сарын дараа хүү 1.000.000 төгрөг миний данс руу орж ирсэн. Тэгээд дараа
нь 2012 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Энхтуяагийн дансруу 3.000.000 төгрөг, дараа нь 2.000.000 төгрөг дансруу нь хийсэн. Тэгээд нийт 2.000.000 төгрөгийн хүү авсан. Хүү бага багаар орж ирээд байхаар нь нэмж өгөөд 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 9.000.000, 2012 оны 10 дугаар сарын 17-нд 1.500.000 төгрөг, 2012 оны 10 дугаар сарын 16-нд 3.000.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Надад учирсан нийт хохирол 30.000.000 төгрөг. Би Энхтуяад өгсөн мөнгөө бүгдийг нь Энхтуяагаас буцааж авсан. Миний хувьд Энхтуяагаас авах авлага байхгүй. Би хохирлоо бүрэн барагдуулсан. Харин Энхтуяагийн мөнгө өгсөн Б.Ганбаяр гэх хүнээс мөнгийг гаргуулан авч Энхтуяад өгөхийг хүсч байна. /1-р хх-ийн 44-45, 4-р хх-ийн 155 хуудас/

Хохирогч А.Ганзориг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2012 оны 08 дугаар саырн 11-ний өдөр Энхтуяа дансны дугаар өгөөд 6.000.000 төгрөг хийсэн. Энхтуяа буюу Энхээ гэж дууддаг хүн маань миний эхнэрийн аавын төрсөн дүү нь байгаа юм. Өмнө надад ярихдаа хүмүүсийн зээл хаах ашигтай юм байна гэж хэлсэн. Тэгээд нэг сарын дотор 1.000.000, хоёр сарын дотор 2.000.000 төгрөгийн ашиг орж ирсэн. Тэгээд Энхээгийн өгсөн данс руу 2012 оны 08 дугаар сарын 11-нээс 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 24.300.000 төгрөгийг 3-4 хүний данс руу шилжүүлсэн. Нэг хүний данс руу бараг 90 орчим хувь нь орсон байсан. Одоо нэрийг нь санахгүй байна. Дансны хуулга дээр нэр нь байгаа. Энхээ Ганбаяр гэдэг хүнтэй найзууд гээд байсан. Би Ганбаяр гэдэг хүнийг хараагүй. Ганбаярын данс руу мөнгө шилжүүлж байсан. Би нийт 24.300.000 төгрөгийг зээлүүлсэн. Үүнийгээ нэхэмжилж байна. /1-р хх-ийн 46-48, 124, 3-р хх-ийн 110, 169, 4-р хх-ийн 154 хуудас/

Хохирогч Ю.Ариунсанаа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр манай найз Должинсүрэн над руу утсаар яриад Б. Ганбаяр гэдэг эмэгтэй надтай ирээд уулзсан. 2 өрөө байр худалдаж авсан. Байрных нь ордер Б.Ганбаярын нэр дээр гарчихсан юм байна. Чамд 15.000.000 төгрөг байвал Б.Ганбаярт зээлүүлээч гэж хэлсэн. Тэгээд би өөртэй нь уулзаад бичиг баримтыг нь үзэж байж болъё. Одоо зах дээр яваад очъё гэж хэлээд зах явах гэж байхад Б.Ганбаяр манайд хүрээд ирсэн. Тэгээд надад 2 өрөө байр худалдаж авсан юм гээд байрныхаа ордерийг үзүүлээд чамаас мөнгө зээлж авъя гэсэн. Зээлж авсан мөнгөө захад суудаг Бадмаад өгнө. Бадмаа Турк улс руу бараагаа захих гэж байгаа юм. 3 хоногийн дараа Бадмаагаас эргээд 15.000.000 төгрөгөө аваад чамд өгөөд байрныхаа ордероо авна гэсэн. Тэгж хэлээд надад 2 өрөө 37м.кв байрныхаа ордерийг өгөхөд нь би итгээд гэрээ хийгээд наториатаар баталгаажуулж 15.000.000 төгрөгийг Б.Ганбаярт бэлнээр өгсөн. Сарын 10 хувийн хүүтэй гэж тооцоод өгсөн. Улмаар 3 хоноод Б.Ганбаяраас мөнгөө асуусан чинь би Бадмаагаас 7.000.000 төгрөг авсан гэж хэлсэн. Тэгээд л хайчсаныг нь би мэдэхгүй байна. Одоог хүртэл мөнгийг маань өгөөгүй. Тэгээд 7 хоноод хүмүүсээс асуусан чинь олон хүмүүст зээлтэй байсныг мэдсэн. Иймд Б.Ганбаярын надад учруулсан хохирлыг барагдуулж өгнө үү. Сүүлд Б.Баярцогтын нэхэмжлэлтэй шүүх хурал болоход Б.Ганбаярын надад өгсөн байрны ордер нь хууль бус байсныг нь шүүх хурал дээр л мэдсэн. Уг ордер нь үл хөдлөх хөрөнгийн газар бүртгүүлээгүй байсан учраас хууль бус гэж шүүхээс гарсан. Би 15.000.000 төгрөгөө нэхэмжилнэ. /1-р хх-ийн 158-159, 3-р хх-ийн 116, 153 хуудас/

Хохирогч Ж.Должинсүрэн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2012 оны 09 дүгээр сарын сүүлээр Б.Ганбаяр надаас 2.000.000 төгрөгийг сарын хугацаатайгаар сарын 10 хувийн хүүтэйгээр бэлнээр зээлж аваад нэг сарын хугацаа өнгөрөхөд дахин нэг сараар хойшлуулсан. Тэгээд уг мөнгөө одоог хүртэл өгөөгүй байгаа. Мөн нэмж ярихад 2012 оны 11 дүгээр сарын сүүлээр Б.Ганбаяр намайг зах дээр байхад уулзаад нэг байрны ордер барьчихсан ирээд утсаараа Ариунсанаатай яриулаач, би утсаа орхичихсон байна гээд миний утсаар Ю.Ариунсанаа руу ярьсан. Ю.Ариунсанаатай би эхлээд Б.Ганбаяр байрны ордер барьчихсан байна. Чамтай уулзана гэнээ. Өөртэй нь ярь даа гээд утсаа Б.Ганбаярт өгөөд Ариунсанаатай яриулахад гэрт хүрээд ир гэсэн гээд яваад өгсөн. Тухайн үед Ганбаяр хүнд яаралтай мөнгө шилжүүлэх ёстой гээд яараад байсан. Тэгээд тэр 2 хоорондоо ярьж тохироод 15.000.000 төгрөг өгсөн юм шиг байна лээ. Миний хувьд гомдолтой байна. 2.000.000 төгрөгөө Б.Ганбаяраас нэхэмжилж байна. Төлүүлж авмаар байна. Өмгөөлөгч Т.Оюунчимэгээр гомдол бичүүлэхдээ Ю.Ариунсанаа бид хоёрын мөнгийг нийлүүлээд 17.000.000 төгрөгийг Б.Ганбаярт залилуулсан талаар цагдаад гомдол гаргасан байна. 2012 оны 09 дүгээр сарын сүүлээр 2.000.000 төгрөгийг надаас 1 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй зээлж аваад одоог хүртэл буцааж өгөөгүй байгаа. Тухайн мөнгийг надаас бэлнээр авч байсан. Одоо 2.000.000 төгрөгөө нэхэмжилнэ. /1-р хх-ийн 160-161, 3-р хх-ийн 112, 167, 4-р хх-ийн 156, 5-р хх-ийн 180 хуудас/

Гэрч Л.Амгалан мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2012 оны 11 дүгээр сарын сүүлээр санагдаж байна. Би жолооны курст жолооны дадлага хийгээд явж байтал Энхтуяа гэдэг эмэгтэй чи хүний 100.000.000 /нэг зуун сая/ төгрөг хувааж идчихээд Адарсүрэнгийнд хүрээд ирээч гэсэн. Би Адарсүрэнгийнд очтол “Түшиг” худалдааны төвийн хүүхнүүд ирчихсэн Ганбаяртай тооцоо бодож, их хэмжээний мөнгө ярьцгаагаад байсан. Би тэгэхээр нь Ганбаяраас 5.000.000 /таван сая/, дээд тал нь 10.000.000 /арван сая/ төгрөг авч хүнд өгч зээл хаасан. Хүүхэд оюутан, мөн орон сууцны зээлтэй, мөнгөний хэрэгцээ их болохоор би заримдаа хоногийн 1,5 болон 1 хувийн хүүтэй зээл хаадаг байсан. Багш нар болон төрийн алба хаагч нарын цалингийн зээл хаадаг байсан. Цалингийн зээл бол дээд тал нь найман сая төгрөг байдаг болохоор Ганбаяраас 10.000.000 /арван сая/ төгрөгнөөс хэтрэхгүйгээр мөнгө авч байсан. Ганбаяраас 2009 оны 09 дүгээр сарын 01-нээс 2012 оны 11 дүгээр сар хүртэл 5-6 удаа л мөнгө авсан байх. Тэгтэл Ганбаярынд цугласан хүүхнүүд Ганбаяраас тавиас жаран сая төгрөг нэхээд байсан. Би бол тийм их хэмжээгээр мөнгө авч зээл хааж байгаагүй. Ганбаяраас авсан мөнгөө нэг хонуулаад буцаад хүүгээ гурав хуваагаад өөрт оногдох хүүгээ аваад бусдыг нь Ганбаярт өгдөг байсан. Надад хоёр, гурван сая төгрөг байдаг байсан. Түүн дээр нэмээд Ганбаяраас 5.000.000-6.000.000 төгрөг зээлж аваад зээлсэн мөнгөө буцаагаад Ганбаярт бэлнээр нь өгчихдөг байсан. Би цаад зээл хааж байгаа хүндээ бэлнээр нь өгч зээл хаадаг байсан. Би 10.000.000 дээш зээл хааж байгаагүй. Багцаагаар Ганбаяраас нийт 5-6 удаа 5.000.000-6.000.000 төгрөг авч зээл хааж байсан гэж бодохоор нийт 30.000.000 /гучин сая/ төгрөг л авч байсан. Үүнээс илүү мөнгө Ганбаяраас авч байгаагүй. Таньдаг хүмүүстэй танилын хүрээгээр л зээл хаадаг байсан. Би өөрийнхөө утсаар зар явуулж зээл хаадаг байсан. Зээл хаах үйлчилгээ явуулах тусгай зөвшөөрөл бол надад байхгүй. /1-р хх-ийн 53, 4-р хх-ийн 241 хуудас/

Гэрч Ч.Оюунсүрэн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Манай төрсөн дүү Отгонцэцэг нь Ганбаяр найдвартай мөнгө хүүлж өгдөг. Та мөнгө байвал өгчих гээд байсан. Тэгээд надаас 2-3 удаагийн үйлдлээр нийт 60.000.000 төгрөг 2012 оны 01 сараас 02 сарын хооронд Отгонцэцэг зээлж авсан. Эгчээсээ мөнгө зээлж өгөөч гээд гуйгаад 0,5 хувийн хүүтэй буцааж өгнө гэж Ганбаяр хэлсэн гэж Отгонцэцэг надаас мөнгө гуйж авсан. Би найдвартай юм уу? гэж асууж асууж байж Отгонцэцэгт 60.000.000 төгрөг цуваргаж өгсөн. Уг мөнгөө буцааж Ганбаяраас авах гэж бөөн юм болж өдөр болгон нэхэж байж увуу цувуугаар арай гэж буцааж мөнгөө авсан. Ганбаяр хэлэхдээ Амгалан эгчээс мөнгө орж ирэхгүй байна. Мөнгө орж ирэхээр өгнө гэж байнга хойш тавьж, цөөн хэдэн саяар цуварган байж арай гэж л зээлсэн 60.000.000 төгрөгөө олж авсан. Мөнгөнийхөө хүүг яасан бэ? 12.000.000 төгрөгийн хүүгээ авъя гэж хэлэхэд Отгонцэцэг өөрөөсөө надад 12.000.000 төгрөг өгсөн. Дараа нь Ганбаяраас хүүний мөнгө олж авахаас гэж Отгонцэцэг хэлж байсан. Отгонцэцэг Ганбаяраас ч хүүний мөнгө авч чадалгүй надад 12.000.000 төгрөг өгч алдагдалд орсон. Надаас Ганбаяр их хэмжээгээр бол мөнгө зээлж байгаагүй. 3.000.000 төгрөгийг нэг удаа, 4.000.000 төгрөгийг нэг удаа мөн 8.000.000 билүү нэг удаа мөнгө зээлээд хоногийн 0,5 хувиар хүүгийнх нь хамт надад буцааж өгч байсан. Ганбаяр бид хоёрын дунд бол тооцоо байхгүй. Ганбаяр найдвартай гээд Отгонцэцэг хэлсэн. Ганбаяр эгчээсээ мөнгө зээлээд өгөөч гэж гуйгаад байна гэж Отгонцэцэг хэлдэг байсан. Тэгээд Отгонцэцэг Ганбаяр хоёр нэг дор худалдаа хийдэг болохоор нь биенийгээ сайн мэдэж байгаа байх гэж бодоод чи өөрөө Ганбаяраасаа мөнгө буцааж олж өгөөрэй гэж хэлээд би Отгонцэцэгт мөнгөө өгчихдөг байсан. Миний хувьд нэхэмжлэх зүйл байхгүй. Харин манай дүү Отгонцэцэг л хамт нэг дор наймаа хийдэг хүндээ итгэснээс болж дундаас нь нилээд сая төгрөгөөр хохирчихоод явж байгаа. Тухайн үед олон хүнээс Ганбаяр нь мөнгө зээлсэн, их хэмжээний өртэй гэдгийг нь мэдэхгүй байсан. Ганбаяр маш сайн нууж, хүмүүсийн дунд өртэй гэдгээ мэдэгдүүлэхгүй, худлаа ярьж явдаг байсан юм билээ. /1-р хх-ийн 56-57, 5-р хх-ийн 25 хуудас/

Гэрч Б.Энхболд мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Эхэндээ Бадмаа Ганбаярт мөнгө өгөхдөө надаас асууж, надад хэлж мөнгөө өгдөг байсан. Ингээд харилцаж эхэлснээс хойш би хөдөө гадаа явчихдаг байсан болохоор Бадмаагаас Ганбаяртай тооцоо чинь юу болж байна гэж асуухад 40-50 сая төгрөг болчихсон байдаг байсан. Би тэр үед нь Бадмаад та хоёрын дундах тооцоо чинь их болсон байна шүү. Тооцоогоо 0 болго гэж хэлдэг байсан. Тэр үед Бадмаа надад хэлэхдээ Ганбаяр бид хоёр тооцоогүй болчихсон байгаа гэж хэлдэг байсан. Тэгтэл сүүлд Ганбаярт залилуулсан гэдгээ мэдээд Бадмаа надад мөнгөө аваагүй байгаа гэж үнэнээ хэлсэн. Тухайн үед Ганбаяр хэлэхдээ манай нөхрийн эгч Амгалан гэдэг хүн зээл чөлөөлдөг тухай ярьж байсан. Ганбаярыг ярихаас өмнө Амгалан гэдэг хүнийг зээл чөлөөлдөг гэдгийг мэддэг байсан. Тэр хүн зээл хаана гэж телевизээр хүртэл зар явуулдаг байсан. Тэгээд Ганбаяр эхэлж Бадмаа бид 2-оос мөнгө авахдаа би Амгалан эгчтэй хамтран ажиллаж байгаад өдрийн 1% хувийн хүүтэй мөнгө зээлж 0.5% хувийг хувааж авна. Та 2 мөнгөө хурдан хугацаанд эргүүлэхгүй юм уу? гэж хэлж байсан. /5-р хх-ийн 29 хуудас/

Гэрч Б.Мөнхнасан мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Ганбаяр гэх эмэгтэй 2011 онд Түшиг худалдааны төвд суудаг байсан. Тэр үеэс эхлэн мэддэг байсан. Тэр үед Ч.Отгонцэцэг, Б.Ганбаяр нар хоорондоо мөнгө авалцаж өгөлцдөг байсан. Би тэр үед хөдөө явдаг байсан болохоор тэр талаар сайн мэдэхгүй. Ямар ч байсан мөнгө авалцаж өгөлцөөд л байдаг байсан. Одоо хэдэн сарын хэдэн байсан гэдгийг нь санахгүй байна. Отгонцэцэг бид 2 Улаанбаатар хотод явж байхад Ганбаяр Отгонцэцэг рүү утсаар яриад мөнгө зээлээч гэж хэлсэн юм билээ. Би тэгээд Уянга руу утсаар яриад мөнгө зээлж байсан. Тэр мөнгийг Отгонцэцэг Ганбаярт өгч байсан гэдгийг санаж байна. Тэр мөнгийг авчихаад 2-3 хоногийн дараа буцаагаад өгчихсөн гэж хэлж байсан. /5-р хх-ийн 222 хуудас/

Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн сэтгэц гэм судлалын 2013 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн ¹15/2013 дугаартай сэтгэцийн шинжээч эмчийн дүгнэлтэнд:… Үзүүлэгч Б.Ганбаяр нь урьд эмнэлгийн хяналтанд байгаагүй. Үзүүлэгч Б.Ганбаяр нь олдмол болон төрөлхийн сэтгэцийн өвчин эмгэггүй. Үзүүлэгч Б.Ганбаяр нь сэтгэцийн өвчин эмгэггүй. Үзүүлэгч Б.Ганбаяр нь өөрийн үйлдлийг хянаж хэрэг хариуцах чадвартай. Үзүүлэгч Б.Ганбаяр нь албадан эмчилгээний шаардлага үгүй. /1-р хх-ийн 166 хуудас/

Дөлгөөн хайрхан уул АУДИТ ХХК-ний 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 18 дугаартай Хараат бус аудитор /шинжээч/-ийн дүгнэлтэнд:... Иргэн Д.Бадмаагийн тэмдэглэлийн дэвтрийг үзэхэд Д.Бадмаагаас Б.Ганбаярт өгсөн, авсан мөнгөний тэмдэглэл нь хэдэн онд өгсөн, авсан нь тодорхойгүй, мөнгөний тоо бичээд дээрээс нь дарсан, мөн авсан өгсөн гэдгийг батлах гарын үсэг байхгүй байна. Иймд ирүүлсэн баримт нь дүгнэлт гаргахад дутагдалтай байгаа тул тавигдсан асуултад хариулт өгч дүгнэлт гаргах боломжгүй байна. /5-р хх-ийн 32 хуудас/

Дөлгөөн хайрхан уул АУДИТ ХХК-ний 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 25 дугаартай Хараат бус аудитор /шинжээч/-ийн дүгнэлтэнд:... Б.Ганбаяр нь хохирогч Д.Бадмаа, Ч.Отгонцэцэг, П.Уранчимэг нарын харилцах дансаар орлогын 65.455.000 төгрөгийн, зарлагын 165.613.500 төгрөгийн гүйлгээ хийсэн байна. Б.Ганбаяр нь банкны дансаар хохирогч Д.Бадмаас 18.955.000 төгрөг, хохирогч Ч.Отгонцэцэгээс дансаар мөнгө аваагүй, хохирогч П.Уранчимэгээс 46.500.000 төгрөг нийтдээ 65.455.000 төгрөг авсан байна. Б.Ганбаяр нь банкны дансаар хохирогч Д.Бадмаад 64.450.000 төгрөг, хохирогч Ч.Отгонцэцэгт 15.770.000 төгрөг, хохирогч П.Уранчимэгт 85.393.500 төгрөг нийтдээ 165.613.500 төгрөг шилжүүлэн өгсөн байна. Шалгалт хийх явцад дүгнэлтэнд тусгах өөр асуудал гараагүй болно. /хх-ийн 183-188 хуудас/

Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ, хураан авах тогтоол, хураан авсан тэмдэглэл, хохирлын баримтууд болон хохирол хүлээлгэн өгсөн тэмдэглэл, банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгууд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн №56 дугаартай шинжээчийн дүгнэлт, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгч Б.Ганбаярын сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч С.Энхтуяагаас мөрдөн байцаалтын шатанд гаргасан тайлбар, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгууд, хохирогч П.Анхтуяагийн С.Энхтуяад олгосон шүүхэд төлөөлөх итгэмжлэл болон надад учирсан хохирлыг С.Энхтуяа барагдуулсан тул уг хохирлыг С.Энхтуяа нэхэмжилнэ гэх, П.Уранчимэгийн шүүгдэгч Б.Ганбаяраас 6.500.000 төгрөгийн хохирлоо нэхэмжилнэ гэх шүүхэд ирүүлсэн хүсэлтүүд, бусад бичгийн нотлох баримтууд /1-р хх-ийн 1, 91, 93, 95, 97, 151-157, 192-197, 219, 2-р хх-ийн 41-92, 94-116, 118-128, 130-131, 133, 135-136, 138, 140-148, 150-153, 155-159, 3-р хх-ийн 31-32, 36-99, 200-209, 4-р хх-ийн 70-71, 161-173, 189-214, 245-250, 5-р хх-ийн 10-17, 193-196, 211-218 хуудас/

Шүүгдэгч Б.Ганбаярын хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2013 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 50 тоот тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагааний хуулбар /1-р хх-ийн 83, 86 хуудас/

Шүүгдэгч Б.Ганбаярын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 81 хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Б.Ганбаяр нь давтан үйлдлээр 2012 оны 2 дугаар сараас 2012 оны 10 дугаар сарын хооронд хохирогч Д.Бадмаагаас 74.240.000 төгрөгийг, 2012 оны 07 дугаар сараас эхлэн хохирогч Д.Бүзмаагаас 6.660.000 төгрөгийг, 2012 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хооронд хохирогч П.Болормаагаас 47.650.000 төгрөгийг, 2012 оны 03 дугаар сарын орчимд хохирогч Ч.Ганчимэгээс 9.500.000 төгрөгийг, 2012 оны 02 дугаар сараас 2012 оны 03 дугаар сарын хооронд хохирогч Ч.Отгонцэцэгээс 38.600.000 төгрөгийг, 2012 оны 09 дүгээр сард хохирогч П.Уранчимэгээс 20.850.000 төгрөгийг, 2012 оны 12 дугаар сард хохирогч Б.Гантуяагаас 18.000.000 төгрөгийг, 2012 оны 08 дугаар сард хохирогч С.Энхтуяагаас 51.341.500 төгрөгийг, 2012 оны 08, 10 дугаар саруудад хохирогч П.Анхтуяагаас 30.000.000 төгрөгийг, 2012 оны 8, 11 дүгээр саруудад хохирогч А.Ганзоригоос 24.300.000 төгрөгийг, 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хохирогч Ю.Ариунсанаагаас 15.000.000 төгрөгийг, 2012 оны 9 дүгээр сард хохирогч Ж.Должинсүрэнгээс 2.000.000 төгрөгийг буюу нийт 338.141.500 төгрөгийг итгэл эвдэх, хуурч мэхлэх аргаар залилан мэхлэж бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Үүнд: Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ганбаярын мөнгө зээлсэн хүмүүс нь ярьсан хэлснээрээ мөнгөө буцааж өгөхгүй байснаас болж 2012 оны 03 сараас эхлэн нийт 115.260.230 төгрөгийн алдагдалд орсон. Хохирогч Д.Бадмаад нийт дансаар 338.271.000 төгрөг шилжүүлсэн байна. Хохирогч Д.Бүзмаад учруулсан 5.840.000 төгрөгийн хохирлыг хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогч П.Болормаагаас нийт 47.650.000 төгрөг аваад үүнээс 1.445.000 төгрөг хүү өгч байсан. Одоо үлдэгдэл 9.000.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Хохирогч Ч.Ганчимэгт лангуу, хүнсний бараагаа өгөөд хохирлоо төлж барагдуулсан. Хохирогч Ч.Отгонцэцэгтэй 2011 оны 09 дүгээр сарын сүүлээс эхэлж харилцаж эхэлсэн. Ч.Отгонцэцэг Должинсүрэн эгчээсээ 50.000.000 төгрөг цуваргаж авч өгч байсан. Би Ч.Отгонцэцэгт дансаар нийт 79.273.000 төгрөг өгсөн. Хохирогч П.Уранчимэгтэй 2010 оноос эхлээд харилцаж эхэлсэн. Би П.Уранчимэгт нийт 71.195.000 төгрөг буцааж өгсөн. Хохирогч С.Энхтуяад 35.520.230 төгрөг, хохирогч А.Ганзоригт 21.300.000 төгрөг, хохирогч Д.Анхтуяад 27.000.000 төгрөгийн хохирол төлөх нь үнэн. Үүнийг хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогч Ж.Должинсүрэнд 1.600.000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй байгаа. Хохирогч Ю.Ариунсанаад 15.000.000 төгрөг төлөгдөөгүй байгаа. Одоо нийт 115.260.230 төгрөг хохирогч нарт төлөгдөөгүй байна. Хохирогч Д.Бадмаагийн Б.Ганбаяр манай эгч Амгалан зээл хаадаг. Зээлийн хүүгээ хувааж авна гэж санал тавьсан. Эхлээд би мөнгө өгөөгүй. Тэгээд дахиад ирэхээр нь мөнгө өгсөн. Тэгтэл тэр мөнгө нь 2-3 хоноод хүүтэй орж ирээд байхаар нь мөнгө өгөөд байсан. Би Ганбаяраас нийт 70.240.000 төгрөг авах ёстойгоос өгсөн мөнгийг нь хасаад одоо 20.705.000 төгрөг авах ёстой. Нийт 13 удаагийн үйлдлээр бэлнээр мөнгө авсан байна. Б.Ганбаярынд байхад Ч.Отгонцэцэг хамгийн сүүлд нөхөртэйгөө орж ирээд миний мөнгийг өгөөч чи гэхэд Б.Ганбаяр бичиг бичиж өгөөд гарын үсэг зурж байсан. Бид нар бүгд харсан. Хохирогч П.Болормаагийн би 2012 оны 07 дугаар сараас эхлээд 7 удаагийн үйлдлээр бэлнээр 37.650.000 төгрөг өгснөөс 1.445.000 төгрөгийн хүү авсан. Одоо үлдэгдэл 9.000.000 төгрөг байгаа. Хохирогч Д.Бүзмаагийн би 2012 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс эхлээд нийт 6.660.000 төгрөгийг бэлнээр Б.Ганбаярт өгсөн. Үүнээс 820.000 төгрөг буцааж авсан. Одоо 5.840.000 төгрөгөө нэхэмжилж байна. Хохирогч С.Энхтуяагийн Б.Ганбаяр надад Амгалан эгч зээл хаадаг гэж ярьж байсан. Б.Ганбаяр чи мөнгөө зээл хаалтанд оруулаач. Өдрийн 1 хувийн хүүтэй зээлдэг. Тэгээд чамд өдрийн 0.5 хувийн хүү бодож өгнө гэж байсан. Тэгээд Б.Ганбаяр надаас 2 цаасан ууттай бэлэн мөнгө авсан. Бас би эгчээсээ авсан мөнгийг өөрийн дансаар аваад Б.Ганбаярт өгдөг байсан. А.Ганзориг 29.300.000 төгрөг өгсөн байдаг гэх мэдүүлгүүд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч Д.Бадмаагийн 2011 оны 02 дугаар сарын үед Ганбаяр надтай уулзаад манай эгч Амгалан зээл хаадаг. Чамд мөнгө байна уу? 1 хувиар зээл хаагаад чамд 0,5 хувийг нь өгье гэж хэлсэн. Надаас мөнгө өгч аваад яваад байдаг байсан. Дандаа амаар тохиролцож мөнгө зээлдэг байсан. Би Амгалан гэх хүнтэй ерөөсөө уулзаж байгаагүй. Удаа дараа би Амгалантай уулзъя гэж Ганбаярт хэлэхээр Амгалан эгч Хөвсгөл, Улаанбаатар явсан, эсхүл хичээлтэй байна гээд уулзуулдаггүй байсан. 13 удаагийн үйлдлээр нийт бэлнээр 20.705.000 төгрөгийн хохирол учирсан. Хохирогч Д.Бүзмаагийн 2012 оны 07дугаар сарын 20-нд Ганбаяр мөнгө байна уу? Бүзмаа эгчээ таны мөнгийг 0,5 хувийн хүүтэй буцааж өгье гэж хэлсэн. Амгалан эгч зээл хаадаг юм. Зээл хаагаад буцааж өгнө гэж хэлэхээр нь 1.500.000 сая төгрөг Ганбаярт зээлүүлсэн. Энэ мэтчилэнгээр урьд зээлсэн мөнгөө өгөөгүй байж дээрээс нь нэмж нийт бэлэн 6.660.000 төгрөг зээлээд үүнээс 820.000 төгрөг буцааж авсан. Одоо 5.840.000 төгрөг аваагүй. Хохирогч П.Болормаагийн 2012 оны 09 дүгээр сарын 14-нд анх надад зээл хаах гэсэн юм. Мөнгө байна уу? гээд 1.000.000 төгрөг авсан. Ганбаяр эгч Амгалантай 10 хувийн хүүтэй зээл хааж байгаа. Бид нар өөрсдөө 5 хувийг нь авна. Танд 5 хувийг нь өгнө гэж ярьж байсан. Энэ мэтчилэнгээр надаас нийт бэлнээр 47.650.000 төгрөг зээлснээс 36.650.000 төгрөгийг нь буцааж өгсөн. Одоо авч чадаагүй үлдсэн 9.000.000 төгрөг байгаа. Хохирогч Ч.Ганчимэгийн 2012 оны 03 дугаар сарын үед санагдаж байна Ганбаяр нь анх надад хэлэхдээ та оюутан хүүхэдтэй юм чинь төлбөрт нь нэмэр шүү дээ гээд би зээл хаадаг юм. 0,5 хувийн ашгийг нь танд гаргаж өгье гэж санал тавьж байсан. Чи тэгээд хэнд зээл өгдөг юм бэ? Найдвартай юм уу? гэж асуухад Адараагийн эгч Амгалан байнга зээл хаадаг юм. Хүмүүсийн үл хөдлөхийг барьцаалж материалыг нь бүрдүүлдэг. Би мөнгийг нь олж өгдөг найдвартай гэж Ганбаяр хэлдэг байсан. Үүнээс хойш надаас нийт 9.500.000 төгрөг зээлсэн. Дандаа бэлнээр зээл олгож байсан. Амаар тохирч мөнгө зээлдэг байсан. Ганбаяр надаас мөнгө зээлэхдээ өөр хүнд надад мөнгө зээлсэн гэдгээ битгий хэлээрэй гэж хэлдэг байсан. Хохирогч Ч.Отгонцэцэгийн 2011 оны 09 дүгээр сараас Ганбаяр 1 хувиар зээл хаах үйлчилгээ явуулдаг эгч Амгалантай хамт зээл хаадаг гэж хэлсэн. Тэгэхээр нь найдвартай юм байна гэж бодоод эхлээд бага хэмжээгээр буюу 300.000, 500.000 төгрөг гэх мэтээр мөнгө Ганбаярт зээлж өгдөг байсан. Нийт бэлнээр 98.600.000 төгрөг авсан байсан. 60.000.000 төгрөгийг 4 удаа хувааж өгсөн. Ганбаярын хувьд 7 удаагийн үйлдлээр нийт 38.600.000 төгрөгийг залилж авсан гэж үзэж байгаа. Эхэлж надаас мөнгө авч найдвартай хугацаанд нь өгөөд байдаг байсан болохоор буцаагаад өгчих байх гэж бодоод итгээд өгчихсөн. Сүүлд зээлсэн мөнгөнүүддээ хүү өгч байгаагүй. Дараагийнхаа мөнгийг авах болохоороо нэмээд биччихээрэй гэж хэлээд л мөнгө аваад байдаг байсан. Хохирогч П.Уранчимэгийн Ганбаяр надад хэлэхдээ 1 хувийн хүүтэй мөнгө зээлдэг хүн байна. Тэр хүмүүст мөнгө өгч дундаас нь ашиг олъё гэж хэлсэн. Ганбаяр найдвартай, таныг ална гэж байхгүй гэх мэтээр надад үнэмшүүлж, иттэлцлийн үндсэн дээр голдуу бэлнээр мөнгөө авдаг байсан. Заримдаа янз бүрийн хүний данс руу хийлгэнэ. Юун танихгүй хүмүүсийн данс руу мөнгө хийлгэж байгаа юм бэ? гэж хэлэхээр зээл авах гэж байгаа хүмүүсийн данс гэж хэлдэг байсан. Машины бичиг баримт, үл хөдлөх хөрөнгө барьцаалж зээл олгодог гэж Ганбаяр хэлж үнэмшүүлж байсан. Ганбаяр хүнийг итгэж үнэмштэл нь худлаа ярьж мөнгө авдаг байсан. Ганбаяр өөрийгөө мөнгө хүүлж ашигтай ажилладаг мэтээр хүмүүст өөрийгөө итгүүлж үнэмшүүлсэн байсан. Хохирогч Б.Гантуяагийн Ганбаяр 2012 оны 12 дугаар сарын эхээр над дээр ирээд бараа авах гэтэл мөнгө хүрэхгүй байна гэж хэлээд хашаа байшингийн гэрчилгээг чинь түр барьцаанд тавьж мөнгө зээлчихээд өгье гээд Ганбаяр өөрийн хашаа байшин, граж, машинаа оролцуулаад нийт 36.000.000 төгрөгийн барьцаанд тавьсан. Гэтэл сүүлд нь Ганбаярыг их хэмжээний өрөнд орсныг мэдсэн. Хохирогч С.Энхтуяагийн Ганбаяр бид 2 Хаан банкнаас 35.000.000 төгрөг очиж аваад 5.000.000 төгрөгийг нь өөртөө аваад 30.000.000 төгрөгийг нь бэлнээр Ганбаярт өгсөн. Ганбаярт 2012 оны 10 дугаар сарын 12-нд 15.000.000 төгрөг, 2012 оны 10 дугаар сарын 22-нд 4.000.000 төгрөгийг тус тус бэлнээр өгсөн. 2012 оны 11 дүгээр сарын 20-нд Ганбаяр нийт 541.500 төгрөгийн үнэтэй монетан бөгж нөхөртөө, өөртөө монетан ээмэг зээлж авсан. 2012 оны 12 дугаар сарын 04-нд 1.800.000 төгрөг бэлнээр авсан. Ингээд Ганбаяр надаас нийт 51.341.500 төгрөг авсан. Хохирогч П.Анхтуяагийн миний төрсөн дүү Энхтуяа надад хэлэхдээ надад найдвартай найз байдаг. Тэр найз маань зээл хаадаг. Та надад өгч байна гэж бодоод хэдэн төгрөг өгөөч гэхээр нь 2012 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 11.500.000 төгрөг, 2012 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 3.000.000 төгрөг, дараа нь 2.000.000 төгрөг, 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 9.000.000, 2012 оны 10 дугаар сарын 17-нд 1.500.000 төгрөг, 2012 оны 10 дугаар сарын 16-нд 3.000.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Надад нийт 30.000.000 төгрөгийн хохирол учирсан. Хохирогч А.Ганзоригийн миний эхнэрийн аавын төрсөн дүү Энхтуяа надад ярихдаа хүмүүсийн зээл хаах ашигтай юм байна гээд 2012 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 6.000.000 төгрөг авсан. 2012 оны 08 дугаар сарын 11-нээс 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 24.300.000 төгрөгийг 3-4 хүний данс руу шилжүүлж авсан. Энхтуяа Ганбаяр гэдэг хүнтэй найзууд гээд байсан. Ганбаярын данс руу мөнгө шилжүүлж байсан. Хохирогч Ю.Ариунсанаагийн 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр манай найз Должинсүрэн над руу утсаар яриад Б. Ганбаяр гэдэг эмэгтэй надтай ирээд уулзсан. 2 өрөө байр худалдаж авсан. Байрных нь ордер Б.Ганбаярын нэр дээр гарчихсан юм байна. Чамд 15.000.000 төгрөг байвал Б.Ганбаярт зээлүүлээч гэхээр нь би өөртэй нь уулзаад бичиг баримтыг нь үзье гэхэд Б.Ганбаяр манайд хүрээд ирсэн. Тэгээд надад 2 өрөө байр худалдаж авсан юм гээд байрны ордер үзүүлээд чамаас мөнгө зээлж авъя гэхээр нь итгээд гэрээ хийгээд наториатаар баталгаажуулж 15.000.000 төгрөгийг Б.Ганбаярт бэлнээр өгсөн. Б.Ганбаярын надад өгсөн байрны ордер нь хууль бус байсан. Хохирогч Ж.Должинсүрэнгийн 2012 оны 09 дүгээр сарын сүүлээр Б.Ганбаяр надаас бэлнээр 2.000.000 төгрөгийг сарын хугацаатайгаар сарын 10 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Одоог хүртэл өгөөгүй байгаа. 2012 оны 11 дүгээр сарын сүүлээр Б.Ганбаяр байрны ордер барьчихсан ирээд миний утсаар Ю.Ариунсанаа руу ярьсан. Тэгээд тэр 2 хоорондоо ярьж тохироод 15.000.000 төгрөг өгсөн юм шиг байна лээ. Гэрч Л.Амгалангийн 2012 оны 11 дүгээр сарын сүүлээр Адарсүрэнгийнд очтол “Түшиг” худалдааны төвийн хүүхнүүд ирчихсэн Ганбаяртай тооцоо бодож, их хэмжээний мөнгө ярьцгаагаад байсан. Ганбаяраас 2009 оны 09 дүгээр сарын 01-нээс 2012 оны 11 дүгээр сар хүртэл 5-6 удаа л мөнгө авсан байх. Тэгтэл Ганбаярынд цугласан хүүхнүүд Ганбаяраас тавиас жаран сая төгрөг нэхээд байсан. Би бол тийм их хэмжээгээр мөнгө авч зээл хааж байгаагүй. Ганбаяраас авсан мөнгөө нэг хонуулаад буцаад хүүгээ гурав хуваагаад өөрт оногдох хүүгээ аваад бусдыг нь Ганбаярт өгдөг байсан. Ганбаяраас нийт 5-6 удаа 5.000.000-6.000.000 төгрөг авч зээл хааж байсан гэж бодохоор нийт 30.000.000 төгрөг л авч байсан. Гэрч Ч.Оюунсүрэнгийн манай төрсөн дүү Отгонцэцэг нь Ганбаяр найдвартай мөнгө хүүлж өгдөг. Та мөнгө байвал өгчих гээд надаас 2-3 удаагийн үйлдлээр нийт 60.000.000 төгрөг Отгонцэцэг зээлж авсан. Эгчээсээ мөнгө зээлж өгөөч гээд гуйгаад 0,5 хувийн хүүтэй буцааж өгнө гэж Ганбаяр хэлсэн гэж Отгонцэцэг надаас мөнгө гуйж авсан. Ганбаяр хэлэхдээ Амгалан эгчээс мөнгө орж ирэхгүй байна. Мөнгө орж ирэхээр өгнө гэж байнга хойш тавьж, цөөн хэдэн саяар цуварган байж арай гэж л зээлсэн 60.000.000 төгрөгөө олж авсан. Манай дүү Отгонцэцэг л хамт нэг дор наймаа хийдэг хүндээ итгэснээс болж дундаас нь нилээд сая төгрөгөөр хохирчихоод явж байгаа. Тухайн үед олон хүнээс Ганбаяр нь мөнгө зээлсэн, их хэмжээний өртэй гэдгийг нь мэдэхгүй байсан. Гэрч Б.Энхболдын Бадмаа Ганбаярт мөнгө өгөхдөө надаас асууж, надад хэлж мөнгөө өгдөг байсан. Ингээд харилцаж эхэлснээс хойш Бадмаагаас Ганбаяртай тооцоо чинь юу болж байна гэж асуухад 40-50 сая төгрөг болчихсон байдаг байсан. Тэгтэл сүүлд Ганбаярт залилуулсан гэдгээ мэдээд Бадмаа надад мөнгөө аваагүй байгаа гэж хэлсэн. Ганбаяр хэлэхдээ манай нөхрийн эгч Амгалан гэдэг хүн зээл чөлөөлдөг тухай ярьж байсан. Гэрч Б.Мөнхнасангийн Ч.Отгонцэцэг, Б.Ганбаяр нар хоорондоо мөнгө авалцаж өгөлцдөг байсан. Отгонцэцэг бид 2 Улаанбаатар хотод явж байхад Ганбаяр Отгонцэцэг рүү утсаар яриад мөнгө зээлээч гэж хэлсэн юм билээ. Би тэгээд Уянга руу утсаар яриад мөнгө зээлж байсан. Тэр мөнгийг Отгонцэцэг Ганбаярт өгч байсан гэдгийг санаж байна гэх мэдүүлгүүд, “Дөлгөөн хайрхан уул АУДИТ” ХХК-ний 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 18, 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 25 дугаартай Хараат бус аудитор /шинжээч/-ийн дүгнэлтүүд, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ, хураан авах тогтоол, хураан авсан тэмдэглэл, хохирлын баримтууд болон хохирол хүлээлгэн өгсөн тэмдэглэл, банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгууд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн №56 дугаартай шинжээчийн дүгнэлт, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгч Б.Ганбаярын сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүд, бусад бичгийн нотлох баримтууд зэрэг болно.

Шүүгдэгч Б.Ганбаяр нь хэрэг хариуцах чадвартай болох нь Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн сэтгэц гэм судлалын 2013 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн ¹15/2013 дугаартай сэтгэцийн шинжээч эмчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Ганбаяр нь хохирогч Д.Бадмаа, Ч.Отгонцэцэг, П.Уранчимэг нартай хамтран ажиллаж байсан. Залилан мэхлээгүй гэж мэдүүлж байгаа боловч бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэрэг нь шунахайн сэдэлттэйгээр бусдыг хууран мэхлэх, итгэлийг нь эвдэх замаар өмчлөх эрхэнд нь халдаж, тэдний эд хөрөнгийг захиран зарцуулах боломжийг гэм буруутай этгээд өөрт бий болгосноор бүрдэл төгсдөг онцлогтой.

Шүүгдэгч Б.Ганбаяр нь 2010 оноос хохирогч нараас мөнгө авч зээл хааж байсан. 2012 оны 03 дугаар сараас эхлэн хохирогч нараас авсан мөнгийг буцаан төлөх бодит баталгаагүй болсноо мэдсэн гэж шүүгдэгч Б.Ганбаяр мэдүүлдэг. 2012 оны 03 дугаар сараас эхлэн шүүгдэгч Б.Ганбаяр нь хохирогч нараас авсан мөнгийг зээл хааж бизнес эрхлэх зорилгоор зарцуулаагүй, уг мөнгийг буцаан төлөх бодит баталгаагүй болсон нь, мөн хохирогч нараас мөнгийг нь бэлнээр авдаг байсан болох нь шүүгдэгч Б.Ганбаяр, хохирогч, гэрч нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлгүүд, дээр дурьдсан нотлох баримтуудаар тус тус тогтоогдсон. Мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүгдэгч Б.Ганбаяр нь бусдыг залилан мэхлэх гэмт хэрэг үйлдээгүй гэж мэдүүлж байгаа боловч хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурьдсан нотлох баримтуудаар няцаагдаж байна.       

Иймд шүүгдэгч Б.Ганбаярыг давтан үйлдлээр хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авсны улмаас бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

Шүүгдэгч Б.Ганбаярт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авсны улмаас бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Ганбаяр нь дээрхи гэмт хэргийг давтан үйлдлээр үйлдсэн болох нь хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Ганбаярын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан үзэж, хорих ял эдлүүлэх дэглэмийг хөнгөрүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүгдэгч Б.Ганбаярын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Д.Бадмаад 74.240.000 төгрөг, Д.Бүзмаад 6.660.000 төгрөг, П.Болормаад 47.650.000 төгрөг, Ч.Ганчимэгт 9.500.000 төгрөг, Ч.Отгонцэцэгт 38.600.000 төгрөг, П.Уранчимэгт 20.850.000 төгрөг, Б.Гантуяад 18.000.000 төгрөг, С.Энхтуяад 51.341.500 төгрөг, П.Анхтуяад 30.000.000 төгрөг, А.Ганзоригт 24.300.000 төгрөг, Ю.Ариунсанаад 15.000.000 төгрөг, Ж.Должинсүрэнд 2.000.000 төгрөг буюу нийт 338.141.500 төгрөгийн хохирол тус тус учирсан бөгөөд шүүгдэгч Б.Ганбаяраас хохирогч Д.Бадмаад 53.535.000 төгрөг, Д.Бүзмаад 820.000 төгрөг, П.Болормаад 28.650.000 төгрөг, П.Уранчимэгт 14.350.000 төгрөг, С.Энхтуяад 15.821.270 буюу нийт 113.176.270 төгрөгийг буцааж өгснийг хасч, хохирогч Д.Бадмаад 20.705.000 төгрөг, Д.Бүзмаад 5.840.000 төгрөг, П.Болормаад 9.000.000 төгрөг, П.Уранчимэгт 6.500.000 төгрөг, С.Энхтуяад 35.520.230 төгрөгийн хохирол төлөгдөөгүй үлдсэн,

Хохирогч Ж.Должинсүрэнд 2.000.000 төгрөг, Ч.Ганчимэгт 9.500.000 төгрөг, Ю.Ариунсанаад 15.000.000 төгрөг, Ч.Отгонцэцэгт 38.600.000 төгрөгийн хохирол барагдуулаагүй,

Хохирогч С.Энхтуяа нь энэ гэмт хэргийн улмаас хохирогч П.Анхтуяад учирсан 30.000.000 төгрөгийн, А.Ганзоригт учирсан 5.000.000 төгрөгийн хохирлыг тус тус төлсөн бөгөөд хохирогч С.Энхтуяад өөрт учирсан 35.520.230 төгрөгийн хохирол дээр хохирогчийн Бумцэнд гэх хүнээс авсан 3.000.000 төгрөг, хохирогч П.Анхтуяа, А.Ганзориг нарт өгсөн 35.000.000 төгрөгийн хохирлууд болон нийт 73.520.350 төгрөгийн хохирол учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүүлэгт шинжлэн судалсан гэрч, хохирогч нарын мэдүүлгүүд болон дээр дурьдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Ганбаяраас хохирогч Ж.Должинсүрэнд 2.000.000 төгрөг, Ч.Ганчимэгт 9.500.000 төгрөг, Ю.Ариунсанаад 15.000.000 төгрөг, Ч.Отгонцэцэгт 38.600.000 төгрөг, П.Уранчимэгт 6.500.000 төгрөг, Д.Бүзмаад 5.840.000 төгрөг, П.Болормаад 9.000.000 төгрөг, Д.Бадмаад 20.705.000 төгрөг, С.Энхтуяад 73.520.350 төгрөгийг тус тус гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.   

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хохирогч Ч.Отгонцэцэгийн ягаан өнгийн хавтастай, шар өнгийн дотортой, 1-49 хүртэл дугаарласан тэмдэглэлийн дэвтэр 1 ширхэг, хохирогч Д.Бадмаагийн 1-121 хүртэл дугаарласан хавтасгүй дэвтэр 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэргийн хадгалах хугацаа дуустал уг хэрэгт үлдээж,

Шүүгдэгч Б.Ганбаярын эзэмшлийн 450.000 төгрөгийн үнэ бүхий  Alcatel маркийн гар утас 1 ширхэг, 1.200.000 төгрөгийн үнэ бүхий ханын иж бүрэн стенк 1 ширхэгийг тус тус битүүмжилсэн 2013 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, битүүмжлэгдсэн дээрхи эд хөрөнгүүдийг хохиролд тооцуулахаар Өвөрхангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж,  

Шүүгдэгч Б.Ганбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.Гантуяа нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 291, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Бээлийнхэн овогт Баатарын Ганбаярыг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авсны улмаас онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар шүүгдэгч Бээлийнхэн овогт Баатарын Ганбаярт 20.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 /арав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар шүүгдэгч Б.Ганбаярт оногдуулсан 10 /арав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4.Шүүгдэгч Б.Ганбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.Гантуяа нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.

5.Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Ганбаяраас хохирогч Ж.Должинсүрэнд 2.000.000 төгрөгийг, П.Уранчимэгт 6.500.000 төгрөгийг, Д.Бүзмаад 5.840.000 төгрөгийг, П.Болормаад 9.000.000 төгрөгийг, Ч.Ганчимэгт 9.500.000 төгрөгийг, Ю.Ариунсанаад 15.000.000 төгрөгийг, Ч.Отгонцэцэгт 38.600.000 төгрөгийг, Д.Бадмаад 20.705.000 төгрөгийг С.Энхтуяад 73.520.350 төгрөгийг тус тус гаргуулж олгосугай.   

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хохирогч Ч.Отгонцэцэгийн ягаан өнгийн хавтастай, шар өнгийн дотортой, 1-49 хүртэл дугаарласан тэмдэглэлийн дэвтэр 1 ширхэг, хохирогч Д.Бадмаагийн 1-121 хүртэл дугаарласан хавтасгүй дэвтэр 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэргийн хадгалах хугацаа дуустал уг хэрэгт үлдээсүгэй.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Б.Ганбаярын эзэмшлийн 450.000 төгрөгийн үнэ бүхий  Alcatel маркийн гар утас 1 ширхэг, 1.200.000 төгрөгийн үнэ бүхий ханын иж бүрэн стенк 1 ширхэгийг тус тус битүүмжилсэн 2013 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, битүүмжлэгдсэн эд хөрөнгийг хохиролд тооцуулахаар Өвөрхангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Ганбаярт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай. 

 9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

10.Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Ганбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Х.ОТГОНЖАРГАЛ

                      ШҮҮГЧ                              М.МАНДАХБАЯР

                                                                Д.ЦЭЦЭГЭЭ