Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намсрайн Нарангэрэл |
Хэргийн индекс | 182/2019/03027/и |
Дугаар | 182/ШШ2020/00812 |
Огноо | 2020-04-15 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 182/ШШ2020/00812
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н,Нарангэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: дүүрэг, хороо, тоот хаягт байрлах, /регистрийн дугаар /, Ү банк ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: дүүрэг, хороо, гудамж байр тоот хаягт байрлах, /регистрийн дугаар /, Ө ХХК,
Хариуцагч: дүүрэг, 19 дүгээр хороо, Үйлдвэрчний эвлэл гудамж, 65 тоот хаягт байрлах, /регистрийн дугаар /, Г ХХК-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 406,829,456.16 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.А, Д.Х, хариуцагч нарын төлөөлөгч Ч.Б, түүний өмгөөлөгч Э.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнх-Оргил нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ү банк ХХК шүүхэд болон төлөөлөгч Ж.А, Д.Х нар шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Ө ХХК-тай НШС-АШ-С 15/001 тоот зээлийн гэрээ байгуулж 350,000,000 төгрөгийг жилийн 7 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлдүүлсэн. Энэхүү зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр НШС-АШ-С 15/001 тоот барьцааны гэрээг байгуулж Үйлдвэрлэлийн зориулалттай объект дүүрэг, 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол /18081/, Үйлдвэрчний эвлэл гудамж, 65/1 тоот 87,75 м.кв талбайтай ГД:000307524, Ү- үл хөдлөх хөрөнгө, Үйлдвэрлэлийн зориулалттай объект дүүрэг, 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол /18081/, үйлдвэрчний эвлэл гудамж, 65/2 тоот 141,44 м.кв талбайтай ГД:000307523, Ү-, Аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ, үйлчилгээний зориулалттай дүүрэг, 19 дүгээр хороо 2014 оны 06 дугаар сарын 17-ны А/501 тоот шийдвэрийг үндэслэл олгосон үйлчилгээний зориулалттай хөрөнгийг барьцаалсан. Зээлдэгч зээлийн гэрээний хуваарьт хугацаанд зээл төлөх үүргээ үл биелүүлж байгаа тул зээлийн үлдэгдэл өр төлбөрийг гаргуулж хариуцагч Г ХХК-ийн өмчлөлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна. 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар үндсэн зээл 340,571,353.93 төгрөг, үндсэн хүү 64,971,986.23 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,286,116 төгрөг нийт 406,829,456.16 төгрөгийг Ө ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Ө ХХК, Г ХХК шүүхэд болон төлөөлөгч Ч.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн НШС-Аг-С 15/001 дугаартай зээлийн гэрээ байгуулж 350,000,000 төгрөгийн зээлийг авсан. Зээл, зээлийн хүүгийн төлбөрт 46,641,164.39 төгрөг төлсөн. Эдийн засгийн хямрал, инфляцийн өсөлт, дотоодын түүхий эдийн үнийн өсөлт, бусад дагалдах хүчин зүйлсээс шалтгаалан төлбөрийн чадваргүй болсон тул зээл, зээлийн хүүгийн зөрчлийг арилгаж чадахгүй төлөх боломжгүй болсон. Энэ байдлаа банкинд удаа дараа мэдэгдэж тайлбар өгч байсан. Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг зөвшөөрөхгүй. Зээл авсан 350,000,000 төгрөгөөс Г ХХК-ийн зээлийн өр 80,000,000 төгрөг, Ө ХХК-ийн зээлийн өр 30,000,000 төгрөгийг төлсөн талаар маргахгүй гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Ү банк ХХК нь хариуцагч Ө ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 406,829,456.16 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г ХХК-д холбогдуулан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Ө ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч эдийн засгийн хямрал, дотоодын түүхий эдийн үнийн өсөлт зэргээс шалтгаалан төлбөрийн чадваргүй болсон тул нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Хариуцагч Ө ХХК нь нэхэмжлэгч Ү банк ХХК-тай 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр НШС-АШ-С 15/001 тоот зээлийн гэрээ байгуулж, 350,000,000 төгрөгийн жилийн 7 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээл олгох, үндсэн зээл болон хүүгийн төлбөрийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү тооцохоор харилцан тохиролцжээ.
Дээрх гэрээнүүдээс үүдэлтэй Ү банк ХХК, Ө ХХК-ийн хооронд үүссэн харилцаа нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа байна.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу зээлдүүлэгч нь зээлдэгчээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч нь Ө ХХК зээл авсан 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс хойш зээлийн үндсэн төлбөрөөс 9,428,646.07 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 32,535,512.94 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 2,560,309.91 төгрөг нийт 44,524,468.92 төгрөгийг төлсөн, уг гэрээний үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл үндсэн зээл 340,571,353.93 төгрөг, үндсэн хүү 64,971,986.23 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,286,116 төгрөг нийт 406,829,456.16 төгрөгийн үлдэгдэлтэй гэсэн тооцоолол гарган нэхэмжилсэн байх ба зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдал, зээл авсан эсэх, зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол, төлбөрийн үлдэгдэл зэрэгт хариуцагч нарын төлөөлөгч Ч.Б маргаагүй.
Талуудын хооронд 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн НШС-АШ-С 15/001 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах үүднээс 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр НШС-АШ-С 15/001 тоот барьцааны гэрээг байгуулж, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн, Г ХХК /регистрийн дугаар /-ийн өмчлөлийн дүүрэг, 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол /18081/, Үйлдвэрчний эвлэл гудамж, 65/1 тоот хаягт байршилтай, 87,75 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн, Г ХХК /регистрийн дугаар /-ийн өмчлөлийн дүүрэг, 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол /18081/, Үйлдвэрчний эвлэл гудамж, 65/2 тоот хаягт байршилтай, 141,44 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн 000305916 дугаар гэрчилгээтэй, дүүрэг, 19 дүгээр хороо, үйлчилгээний зориулалттай, нэгж талбарын 1843/0140 дугаар бүхий 471 м.кв газрыг тус тус барьцаалж барьцааны гэрээнд Ө ХХК-ийн захирал Ч.Б, Г ХХК-ийн захирал С.Удвал нар гарын үсэг зурж баталгаажуулсан байх ба барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын тухайн талууд маргаагүй.
2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн НШС-АШ-С 15/001 дугаартай барьцааны гэрээ нь хэлбэрийн хувьд Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан бичгээр байгуулагдсан байх, улсын бүртгэлд бүртгүүлсэн байх, гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заасан байх шаардлагыг хангасан гэрээ байна.
Иймд Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1 дахь заалтад “Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй”, мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана” гэж заажээ.
Иймд Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-
дугаарт бүртгэгдсэн, Г ХХК /регистрийн дугаар /-ийн өмчлөлийн дүүрэг, 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол /18081/, Үйлдвэрчний эвлэл гудамж, 65/1 тоот хаягт байршилтай, 87,75 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн, Г ХХК /регистрийн дугаар /-ийн өмчлөлийн дүүрэг, 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол /18081/, Үйлдвэрчний эвлэл гудамж, 65/2 тоот хаягт байршилтай, 141,44 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн 000305916 дугаар гэрчилгээтэй, дүүрэг, 19 дүгээр хороо, үйлчилгээний зориулалттай, нэгж талбарын 1843/0140 дугаар бүхий 471 м.кв газрыг албадан худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй.
Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, 452 дугаар зүйлийн 452.2, Зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч нар хариуцагч Ө ХХК нь 350,000,000 төгрөгийн зээлийг зориулалтын дагуу ашиглаагүй Г ХХК-ийн зээлийн өрөөс 80,000,000 төгрөг, Ө ХХК-ийн зээлийн өрөөс 30,000,000 төгрөгийг төлсөн гэж мэтгэлцэж, хариуцагч зөвшөөрсөн тайлбар гаргаж байна.
Иймд хариуцагч Ө ХХК-иас үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл 340,571,353.93 төгрөг, үндсэн хүү 64,971,986.23 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,286,116 төгрөг нийт 406,829,456.16 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч Ү банк ХХК-нд олгож, хариуцагч Г ХХК-ийн өмчлөлийн барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй.
Хариуцагч нь Баянгол дүүрэгт бүртгэлтэй боловч захирал Ч.Б тус хаягт үйл ажиллагаа явуулахгүй байгаа гэж шүүхэд тайлбарлаж байх ба Дүүрэг, 2 дугаар хороо, С.Чоймболын гудамж 55 байр 09 тоот хаягаар Ө ХХК-нд холбогдуулан нэхэмжлэл гаргахыг Ү банк ХХК-нд бичгээр мэдэгдэж байжээ.
Иймд талууд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасаныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт зааснаар зохигч харьяаллыг хэлэлцэн өөрчилсөн гэж үзнэ.
Хариуцагч эдийн засгийн хүндрэлээс болж нэмэгдүүлсэн хүү төлөхгүй гэж мэтгэлцэж байгаа нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.2.Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал, эсхүл талуудын эрх хууль
ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс гэрээний хугацааг үргэлжлүүлэх, сунгахыг шаардах боломжгүй нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх үндэслэл гэж үзнэ гэх хуулийн зохицуулалтад хамаарахгүй байх ба гэрээний үүргээс чөлөөлөгдөх, бууруулах үндэслэл болохгүй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ө ХХК-иас 406,829,456.16 /дөрвөн зуун зургаан сая найман зуун хорин есөн мянга дөрвөн зуун тавин зургаан төгрөг арван зургаан мөнгө/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ү банк ХХК-нд олгосугай.
2.Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч сайн дураар үүргээ гүйцэтгээгүй бол хариуцагч Г ХХК-ийн өмчлөлийн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн, дүүрэг, 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол /18081/, Үйлдвэрчний эвлэл гудамж, 65/1 тоот хаягт байршилтай, 87,75 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн, дүүрэг, 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол /18081/, Үйлдвэрчний эвлэл гудамж, 65/2 тоот хаягт байршилтай, 141,44 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн 000305916 дугаар гэрчилгээтэй, дүүрэг, 19 дүгээр хороо, үйлчилгээний зориулалттай, нэгж талбарын 1843/0140 дугаар бүхий 471 м.кв газар зэрэг үл хөдлөх хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагыг хангасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,193,000 төгрөгийг Улсын орлого хэвээр үлдээж, хариуцагч Ө ХХК-иас 2,193,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ү банк ХХК-нд олгосугай.
4.Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2дахьхэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ