Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 182/ШШ2020/00830

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: дүүрэг, дугаар хороо, давхарт байрлах, /Улсын бүртгэлийн дугаар, регистрийн дугаар /, Ш ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: дүүрэг дугаар хороо, , тоот хаягт байрлах, /улсын бүртгэлийн дугаар, регистрийн дугаар /, Ш ХХК-д холбогдох

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 450,911,148 төгрөг, алданги 214,411,348 төгрөг нийт 665,323,148 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах  тухай  иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнх-Оргил нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ш ХХК шүүхэд болон түүний төлөөлөгч М.Ц шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Ш ХХК-тай 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Т/409 тоот Худалдах, худалдан авах гэрээ байгуулж, тус гэрээний дагуу үүссэн үндсэн төлбөр 450,911,800 төгрөг, 2020 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар тооцсон алданги 214,411,348 төгрөгийг төлөөгүй байна. Ш ХХК нь гэрээний биелэлтийг хангуулахаар зохих албан бичгийг Худалдан авагч талд удаа дараа хүргүүлэх, бусад холбооны хэрэгслээр шаардлага тавих, мөн гэрээний үүргээ гүйцэтгэх, төлбөр төлөх боломжит хугацааг олгосон боловч үр дүн гарсангүй. Иймд гэрээний харилцаанаас үүссэн гүйцэтгээгүй үүрэгт 450,911,148 төгрөг, гэрээний дагуу тооцсон алданги 214,411,348 төгрөг нийт  665,323,148 төгрөгийг Ш  ХХК-иас гаргуулж, 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Т/410 тоот Барьцааны гэрээнд заасан  дүүрэг, 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол, //  гудамж 62 байр 302 тоот хаягт байршилтай, Эрхийн улсын бүртгэлийн Ү-, Эд хөрөнгө өмчлөх эрхийн  тоот гэрчилгээтэй, оффисын зориулалттай, 96,46 м.кв талбайтай эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангаж өгнө үү гэв.

Хариуцагч Ш ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Ш ХХК нь нэхэмжлэгчид төлөх төлбөрийг гүйцэтгэх  болон  бусад зайлшгүй шилжүүлгийн арга

хэмжээг гүйцэтгэх шаардлагатай тул данс хааж хөрөнгө битүүмжлэх тохиолдолд байгууллагын байнгын үйл ажиллагаанд ноцтой хохирол учирч болзошгүй тул хүсэлтийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

 ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Ш ХХК нь хариуцагч Ш ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 450,911,148 төгрөг, алданги 214,411,348 төгрөг, нийт 665,323,148 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3.Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ” гэж заасан бөгөөд  хариуцагч Ш ХХК нь шүүхэд хариу тайлбар гаргаагүй байна.

 

Нэхэмжлэгч Ш ХХК нь хариуцагч Ш ХХК-тай 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Т/409 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээний 2.6.худалдан авагч нь энэхүү гэрээний 2.1.2-т заасан нөхцөлөөр шатахуун худалдан авсан тохиолдолд шатахууныг “Эзэлхүүний аргаар” /хавсралт 1/ хэмжин хүлээн авч, хариу падаан үйлдсэнээр худалдагч шатахууныг нийлүүлсэнд, худалдан авагч нь шатахууныг хүлээн авсанд тооцно, гэрээний 4.2.  Худалдан авагч нь шатахуун болон бүтээгдэхүүнийг зээлээр худалдан авсан тохиолдолд нийлүүлэх 1 /нэг/ литр шатахуун, бүтээгдэхүүний үнэ нийлүүлэлт хийгдсэн Газрын тосны  бүтээгдэхүүний агуулахад мөрдөж байгаа “бөөний зээлээр борлуулах” үнээр төлж барагдуулна, гэрээний 4.5.худалдан авагч нь энэхүү гэрээний 2.1.2-д заасан нөхцөлөөр шатахуун болон бүтээгдэхүүнийг худалдан авсан тохиолдолд тээврийн хөлсийг дараах байдлаар тооцно, 4.5.1.Улаанбаатар, Эрдэнэт, Сайншанд, Дорнод, Увс ГТБА-аас 50 км хүртэлх зайд хэмжээ харгалзахгүй 150,000 төгрөг, ГТБА-аас 50 км-ээс дээш зайд 8000 кг хүртэлх хэмжээтэй шатахуун 1 тн/км 300 төгрөг, 8001 кг-аас дээш хэмжээтэй шатахуун 1 тн/км 200 төгрөг, гэрээний 3.12.Худалдан авагч тал гэрээнд заасан хугацаанд шатахууны төлбөрийг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан нөхцөлийг тусгасан хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

 

Хариуцагч Ш ХХК нь нэхэмжлэгч Ш ХХК-тай 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Тооцоо нийлсэн акт үйлдэж 450,911,800 төгрөгийн үлдэгдэлтэй гарсныг харилцан баталж, гарын үсэг зурж тамга тэмдгээр /хх-ийн 24 тал/ баталгаажуулсан байна.

  

Дээрх гэрээний 5.2 дахь хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үүрэг 450,911,148 төгрөгт алданги тооцож, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4.Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж зааснаар нэхэмжлэгч алданги 214,411,348 төгрөг гаргуулахаар шаардсан нь үндэслэлтэй.

 

Иймд хариуцагч Ш ХХК-иас 450,911,148 төгрөг, алданги 214,411,348 төгрөг нийт 665,323,148 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш ХХК-д олгох үндэстэй.

 

Нэхэмжлэгч Ш ХХК нь хариуцагч Ш ХХК-тай 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Т/409 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ, 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Т/410 дугаартай Барьцааны гэрээ байгуулсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох  баримтаар тогтоогдож /хх-9-15/  байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Т/410 дугаартай Барьцааны гэрээний 1.2.Энэхүү гэрээгээр Ш ХХК болон Ш ХХК-ийн хооронд байгуулсан Т/410 тоот Худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор талуудын эрх үүрэг холбогдон гарах бусад харилцааг зохицуулна, 2.1.барьцаагаар хангагдах шаардлага түүний хэмжээ 295,380,000 төгрөг, Улсын бүртгэлийн Ү- дугаар бүртгэгдсэн, Х овгийн Л-ийн Бы өмчлөлийн Эд хөрөнгө өмчлөх эрхийн  тоот гэрчилгээтэй,  дүүрэг, 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол //  гудамж 62 байр 302 тоот хаягт байршилтай, 98,46 м.кв талбайтай оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 3.1.Барьцаалуулагч гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг шаардах хангуулах эрхтэй” гэж тохиролцож барьцаалуулагч Л.Баярсайхан гарын үсэг зурж,  барьцааны гэрээг Улсын бүртгэлд бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

 

 Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1 дэх хэсэгт “Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй”, мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана” гэж заажээ.

 

Иймд Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч сайн дураар үүргээ гүйцэтгээгүй бол Улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн, Х овгийн Л-ийн Б-ы өмчлөлийн Эд хөрөнгө өмчлөх эрхийн  тоот гэрчилгээтэй,  дүүрэг 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол, //  гудамж 62 байр 302 тоот хаягт байршилтай, 98,46 м.кв талбайтай, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй.

 

Хариуцагчийн төлөөлөгч А.А-д 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр шүүх хуралдааны товыг “Мэдэгдэх хуудас”-аар өөрт нь мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд ирээгүй, нэхэмжлэгч түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дах хэсэгт зааснаар хянан шийдвэрлэв.       

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ш ХХК-аас 665,323,148 /зургаан зуун жаран таван сая гурван зуун хорин гурван мянга нэг зуун дөчин найм/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш ХХК-д олгосугай.

 

2.Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч сайн дураар үүргээ гүйцэтгээгүй бол Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн  дүүрэг, 1 дүгээр хороо, дугаар хороолол //  гудамж  байр  тоот хаягт байршилтай, м.кв талбайтай, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагыг хангасугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дах хэсэгт зааснаар тус шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШЗ2020/02406 дугаар шүүгчийн захирамжаар авсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ энэ хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдсугай.

 

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,554,766 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж,  нэхэмжлэгчийн илүү төлсөн 70,200 төгрөгийг Улсын орлогоос буцаан гаргуулж Ш ХХК-нд олгож, хариуцагч  Ш ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 3,484,566 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш ХХК-д олгосугай.

 

5.Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Н.НАРАНГЭРЭЛ