Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нанзадын Дамдинсүрэн |
Хэргийн индекс | 128/2020/0292/З |
Дугаар | 128/ШШ2020/0578 |
Огноо | 2020-09-09 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 128/ШШ2020/0578
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Э ХХК
Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс
Нэхэмжлэлийн шаардлага: Э ХХК-ийн ******* ******* *******, сумдыг дамнасан ******* XV-*******, ******* ******* ******* ******* ******* XV-******* тоот хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн эрхийг сэргээж, XV-*******, XV-******* тоот хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн хугацааг 4 дэх жилээс эхлэн тооцож өгөхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Манай компани ******* ******* , ******* сумдыг дамнасан ******* ХҮ-*******, ******* ******* ******* ХҮ-******* дугаартай тусгай зөвшөөрлүүдийг 2015 онд хууль журмын дагуу өргөдөл өгч авсан. Дээрх тусгай зөвшөөрлүүдийг эзэмшиж, хайгуулын үйл ажиллагааг явуулж байсан. 3 дахь жилийн тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах материалаа бүрдүүлж өгсөн боловч тухайн сумдын Засаг дарга нар хуулийн дагуу биш гэсэн үндэслэлээр баталж өгөөгүй. Иймд манай байгууллага Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтэст хандахад орон нутаг зөвшөөрөхгүй байхад тусгай зөвшөөрлийг сунгахгүй гээд манай компанийн тусгай зөвшөөрлийг цуцалсан учир бид *******, сумдын Засаг дарга нарт холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхээс ХҮ-*******, ХҮ-******* дугаартай тусгай зөвшөөрлүүдийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг ******* ******* *******, ******* Засаг дарга нарт даалгаж шийдвэрлэсэн. Ашигт малтмал, газрын тосны газарт шүүхийн шийдвэрээ хавсаргаад албан бичгээ өгсөн. Гэтэл Ашигт малтмал, газрын тосны газраас шүүхээс манай байгууллагад даалгаагүй байна гэх үндэслэлээр хүлээж аваагүй. ******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт ...тухайн тусгай зөвшөөрлийн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлаагүйг нь хууль бус болохыг тогтоож байна. Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах эсэх асуудлаар тухайн шатны захиргааны байгууллагадаа хандах боломжтой бөгөөд тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах эсэх нь холбогдох төрийн захиргааны байгууллагын эрх хэмжээний асуудал гэсэн байсан. Засаг дарга, байгаль орчны байцаагчийн хууль бус үйлдлийн улмаас өөрсдийн хөрөнгө мөнгө зарж хайгуул хийж байсан хоёр лицензээ алдахад хүрээд байна. Э ХХК-ийн ******* ******* *******, сумдыг дамнасан ХҮ-*******, ХҮ-******* тоот хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн эрхийг сэргээж, хугацааг нь 4 дэх жилээс эхлэн тооцож өгөхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгаж өгнө үү... гэв.
Хоёр. хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч компани тусгай зөвшөөрлөө 2015 онд авсан. Дээрх хоёр тусгай зөвшөөрлийн хугацаа нь 2018 оны 5 дугаар сарын 14, 2018 оны 7 дугаар сарын 07-ны өдөр дуусаж байсан. Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх гэж заасан байдаг. Тусгай зөвшөөрөл дуусахаас 1 сарын өмнө сунгуулах шаардлагатай бол сунгуулах өрөгдлөө Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн нэг цэгийн үйлчилгээнд гаргах ёстой. Нэхэмжлэгч компани тусгай зөвшөөрөл сунгуулах өрөгдлөө хугацаандаа гаргасан боловч Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан маягтын дагуу материалаа бүрдүүлж өгөх ёстой. Тэр материалуудын гол зүйл нь Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан сунгуулах жилийн байгаль орчин менежментийн төлөвлөгөөг батлуулах ёстой байдаг. Нэхэмжлэгч компани байгаль орчин менежментийн төлөвлөгөөгөө батлуулаагүй байхдаа манай байгууллагад өрөгдлөө өгч бүртгүүлсэн. Нэхэмжлэгч компаниас орон нутгийн байгууллагатайгаа учраа олж чадахгүй байгаа учир байгаль орчин менежментийн төлөвлөгөөгөө батлуулж чадахгүй байна гэсэн. Манай байгууллагаас өргөдлийг нь хүлээж аваад байгаль орчин менежментийн төлөвлөгөөгөө батлуулж ирэх хугацаа олгосон боловч тогтоосон хугацааны дотор байгаль орчин менежментийн төлөвлөгөө батлагдаж ирээгүй учир тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дуусч, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон. Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлаагүй бол тусгай зөвшөөрлийг сунгах эсэх талаар манай хуульд зааж өгөөгүй байдаг. Манай байгууллагын гаргасан шийдвэр нь хуульд нийцэж байгаа. Нэхэмжлэгч компанийн байгаль орчин менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдэхүйг шүүхээс тогтоосон. Орон нутгийн буруутай үйл баримт тогтоогдсон учир тусгай зөвшөөрлийг сэргээгээд өгөөч гэж хүссэн хэдий ч энэ тухай нь хуульд зохицуулаагүй байдаг. Хуулийн дагуу тусгай зөвшөөрлийн эзэмших эрхийг сэргээх болон хугацааг нөхөж тооцох эрх манай байгууллагад хуулийн дагуу олгогдоогүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан Э ХХК-ийн ******* ******* *******, сумдыг дамнасан ******* XV-*******, ******* ******* ******* ******* ******* XV-******* тоот хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн эрхийг сэргээж, XV-*******, XV-******* тоот хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн хугацааг 4 дэх жилээс эхлэн тооцож өгөхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбар зэргийг судалж хэргийг шийдвэрлэв.
******* ******* *******, сумдын нутаг ******* 1742.65 гектар талбайд XV-******* тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газраас 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Ю ХХК-д 3 жилийн хугацаатайгаар олгож, улмаар Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн ******* дүгээр шийдвэрээр Э ХХК-д шилжүүлсэн байна.
Мөн Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс Э ХХК-д ******* ******* ******* ******* Байвгай газарт орших 2284.47 гектар талбайг хамарсан XV-******* дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдөр 3 жилийн хугацаатай олгожээ.
Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах; гэж зааснаар Э ХХК нь 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр XV-******* тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн, 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдөр XV-******* тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахаар гаргасан өргөдөлдөө байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хавсаргаж өгөөгүй учир Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 361 дүгээр шийдвэрээр Э ХХК-ийн XV-******* дугаартай тусгай зөвшөөрлийн, 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 488 дугаар шийдвэрээр шийдвэрээр Э ХХК-ийн XV-******* дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.
Э ХХК нь 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын Үүний дараа Э ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст хандан ...2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталж өгөхгүй байгаа тул хайгуулын тусгай зөвшөөрлийн 3 дахь жилийн сунгалтаа хийлгэж чадахгүй байна. Иймд холбогдох хууль тогтоомжийн дагуу XV-******* тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн 3 дахь жилийн сунгалтыг хийж өгнө үү... гэх албан бичгийг 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр, ...******* ******* ******* ******* Засаг дарга нь 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталж өгөөгүй тул ******* ******* захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандахаар материалаа бүрдүүлж байгаа, XV-******* тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн сунгалтын шийдвэрийг шүүхийн шийдвэр гартал түдгэлзүүлж өгнө үү... гэх албан бичгийг 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдөр тус тус хүргүүлж байжээ.
Хариуцагчаас нэхэмжлэгч компани тогтоосон хугацаанд байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн батлуулж ирүүлээгүй тул тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн, ...байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг даалгах шаардлага бүхий хэргийг эцэслэн шийдвэрлэгдтэл тусгай зөвшөөрлийн эрхийг түдгэлзүүлэх, дуусгавар болгохгүй байх үндэслэл хариуцагчид байхгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч мэтгэлзэц байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараах баримт бичгийг хавсаргана: 22.1.3.байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт;, 40 дүгээр зүйлийн 40.1-д Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө сум, дүүргийн Засаг даргад батлуулахаар хүргүүлнэ, 40.3-д Энэ хуулийн 40.1, 40.2-т заасан төлөвлөгөө, үнэлгээг мөн хуулийн 38.2, 39.2-т заасны дагуу батална гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь ******* ******* *******, ******* Засаг дарга нарт хандахад байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталж өгөхөөс татгалзжээ.
Улмаар нэхэмжлэгч ******* аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 5 сарын 06 өдрийн 140 дүгээр тогтоолоор нэхэмжлэгч Э ХХК-ийн XV-*******, XV-******* дугаартай тусгай зөвшөөрлүүдийн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан ******* ******* Засаг даргын шийдвэр, нэхэмжлэгч Э ХХК-ийн XV-******* дугаартай тусгай зөвшөөрлийн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлаагүй ******* ******* ******* Засаг даргын эс үйлдэхүй нь тус тус хууль бус болохыг тогтоож, XV-*******, XV-******* дугаартай тусгай зөвшөөрлүүдийн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хянаж, зохих журмын дагуу шийдвэрлэхийг ******* ******* ******* ******* Засаг даргад, XV-******* дугаартай тусгай зөвшөөрлийн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хянаж, зохих журмын дагуу шийдвэрлэхийг ******* ******* ******* Засаг дарга нарт тус тус даалгаж шийдвэрлэжээ.
Дээрх үйл баримтаас үзвэл, ******* ******* *******, ******* Засаг дарга нарын байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн батлаагүй шийдвэр, эс үйлдэхүй нь тус тус хууль бус бөгөөд нэхэмжлэгч нь хуульд заасан үүргийнхээ дагуу 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах өргөдлөө өгөхөд баримт бичиг дутуу байсан нь нэхэмжлэгчийн буруу биш болох нь шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогджээ.
Үүний дараа нэхэмжлэгч компани 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01/20-01 дугаар албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад хандан 2018, 2019 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг нөхөн батлуулсан тул XV-*******, XV-******* тоот хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг сэргээлгэхээр хүсэлт хүргүүлэхэд Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 5 сарын 06 өдрийн 140 дүгээр тогтоолоор дээрх тусгай зөвшөөрлүүдийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээж авах, эрхийг сэргээхийг даалгаагүй тул уг хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу өгсөн байна.
Э ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө буюу 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр XV-******* тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн, 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдөр XV-******* тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлөө өгсөн бөгөөд байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулаагүй нь нэхэмжлэгчийн буруу биш болох нь нэгэнт тогтоогдсон тул Э ХХК-ийн ******* ******* *******, сумдыг дамнасан ******* XV-*******, ******* ******* ******* ******* ******* XV-******* тоот хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн эрхийг сэргээж, XV-*******, XV-******* тоот хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн хугацааг 4 дэх жилээс эхлэн тооцож өгөхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.8-д Энэ хуулийн 56.1-д заасан үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тусгай зөвшөөрлийн хугацааг үргэлжлүүлэн тооцно гэж заасантай болон Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2-т заасан төрийн үйл ажиллагаанд тэгш байдлыг хангах, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан захиргааны шийдвэр бодит нөхцөл байдалд тохирсон байх, 4.2.8-д заасан иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны итгэлийг хамгаалах гэсэн зарчмуудад нийцнэ гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5, 22 дугаар зүйлийн 22.1, 56 дугаар зүйлийн 56.8, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 4.2.8-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Э ХХК-ийн ******* ******* *******, сумдыг дамнасан ******* XV-*******, ******* ******* ******* ******* ******* XV-******* тоот хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн эрхийг сэргээж, XV-*******, XV-******* тоот хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн хугацааг 4 дэх жилээс эхлэн тооцож өгөхийг хариуцагчид даалгасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН