Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 183/ШШ2020/00685

 


 

2020 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 183/ШШ2020/00685

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Э  ХХК-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:  М  ХХК-д холбогдох

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 73 342 500 төгрөг гаргуулах тухай үндсэн, худгийн өрөмдлөгийн ажлыг бүрэн гүйцэтгүүлж, ус гаргах үндсэн үүргийг нөхөн гүйцэтгүүлэхийг даалгах, хохиролд 24 447 500 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Нэхэмжлэлийг 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э  ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э  ХХК нь худгийн өрөмдлөгийн ажил гүйцэтгэхээр М  ХХК-тай 2019 оны 10 сарын 17-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр 150 метрийн гүнтэй 2 цооног бүхий худаг гаргахаар төлөвлөн, өрөмдлөгийн ажлын нийт төлбөр 97 790 000 төгрөгөөр тохиролцсон. Манай компани гэрээний үүргээ хугацаанд нь гүйцэтгэж, захиалагч талд актаар хүлээлгэж өгсөн. Гэтэл хариуцагч компани нь ажлын хөлсөө төлөхөөс зайлсхийсэн. Ажлын хөлсийг шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлөхгүй удаа дараа хүндрэлтэй байдал үүсгэж ирсэн. Бид ажлын хөлсөө нэхэж тус компанийн захирлын туслахтай холбогдсон боловч нэг худагт доголдол үүссэн гэсний улмаас 2019 оны 12 сарын 06-ны өдөр очиж үзээд зохих шалгалтыг хийж, хариуцагч компанийн өөрийн буруугаас үүссэн гэмтлийг засаж өгөөд ирсэн боловч мөн төлбөрөө төлөөгүй. Иймд гэрээний дутуу төлбөрт 48 895 000 төгрөг, гэрээний дагуу алданги тооцохоор тохирсон тул алдангийг 50%-иар тооцож 24 447 500 төгрөг, нийт 73 342 500 төгрөгийг хариуцагч М  ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч М  ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:  Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй дараах үндэслэлүүд байна. Үүнд: Юуны өмнө манай компани гэрээний үүргээс гүйцэтгэхээс татгалзсан гол үндэслэл нь 2019 оны 10 дугаар сарын 17-ний өдрийн Худгийн өрөмдлөгийн ажил гүйцэтгэх тухай гэрээний дагуу чанарын шаардлага хангаагүй хэд хэдэн доголдолтой болохыг онцлон хэлэхийг хүсэж байна. Гэрээний дагуу хийгдсэн далангийн гадна талын худаг буюу 2 дахь цооногийн талаар маргаан байхгүй. Харин далангийн хажууд хийгдсэн худаг буюу 1-р худаг чанарын шаардлага хангаагүй хэд хэдэн доголдол илэрсэн. Э  ХХК-иас гэрээний үлдэгдэл төлбөр нэхсэн цагаас эхлэн манай компанийн зүгээс далангийн хажуугийн буюу 1-р худагт үүссэн доголдлыг арилгах талаар 2019 оны 11 дүгээр сарын 06 өдөр Х\06 дугаартай мэдэгдлийг нэхэмжлэгч компанид хүргүүлсэн ч үр дүнд хүрэхгүй байсан ч удаа дарааллан мэдэгдэл өгсний үндсэн дээр 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр тус нэхэмжлэгч компанийн зүгээс 1-р худгийн эвдрэл гэмтэл доголдолд үйлчилгээ үзүүлсэн ч далангийн хажуугийн худагт ямар нэг ажиллагаа хийгээгүй нөхцөл байдалд арга хэмжээ аваагүй. Итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэгч компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.З-т шүүх хуралдааны тэмдэглэлд тусгуулсан байдлаар бичгээр албан шаардлага өгсний үндсэн дээр талууд хугацаа товлон С аймгийн Т сумын нутагт орших далангийн худгийн нөхцөл байдлыг хоёр тал 12 цагийн турш танилцаж үзсэн боловч мөн л бодитой үр дүн гарсангүй. 2020 оны 03 сарын 06-ны өдрийн байдлаар 3 удаа ус тасарсан бөгөөд нэхэмжлэгч компани тогноос болж байна гэж тайлбарлаж байгаа боловч тогны хэлбэлзлийн асуудал байхгүй. Цоргоор гарч буй ус маш нарийн ундаргаар гарч байгаа байдал нь худгийн нассосны хүчин чадал хүрэхгүй байгааг илтгэж байна. Манай компани нь энэхүү ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь нэг талын хийж гүйцэтгэсэн ажлын биежсэн хэлбэртэй үр дүн хэвийн горимоор ус гарсан хэлбэртэй үр дүн байх ба ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд чанарын шаардлага хангасан ажил гүйцэтгэх үүрэгтэй байсан ч үр дүн гараагүйн дээр захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүрэгтэй буюу Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-д Ажил гүйцэтгэгч гэрээний нөхцөлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг мөн хуулийн 352.2-т заасан ажил гүйцэтгэгч ажлаа доголдолтой гүйцэтгэсэн тохиолдолд мөн хуулийн 209 дүгээр зүйлд зааснаар үүргийн гүйцэтгэлээс татгалзах эрхтэй буюу гэрээнд 12 сарын баталгаат хугацаатай гэж заасан гүйцэтгэгч нь доголдлыг арилгаж чанарын шаардлага хангасан ажил гүйцэтгэхээс нааш манай компанийн төлбөр нэхсэн цагаас нэхэмжлэгч Э  ХХК-нд тайлбарлаж, үлдэгдэл төлбөрийг ажлаа доголдолтой ус хэвийн гарахгүй байгаа учир төлбөр төлөх үүргийн гүйцэтгэлээс татгалзан, доголдлыг арилгах талаар удаа дараалан шаардсан ч өнөөдөр хүртэл доголдлыг арилгаж өгөөгүйгээс тус компани нь гэрээний үлдэгдэл 48.895.000 төгрөгийг төлөхөөс татгалзаж байна. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т зааснаар хэрэв хугацаа хэтэрсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэв.

 

Хариуцагч М  ХХК-ийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компанийн нь С  аймаг Тү сумын нутаг дэвсгэрт байрладаг өөрийн үйл ажиллагаа явуулдаг талбайд худгийн өрөмдлөгийн ажил гүйцэтггүлэхээр 2019 оны 10 дугаар сарын 17-ний өдрийн Худгийн өрөмдлөгийн ажил гүйцэтгэх тухай гэрээг Э  ХХК-г сонгон 2 цооног өрөмдүүлэн ус гаргуулахаар гэрээ байгуулан урьдчилгаа 48 895 000 төгрөгийг гүйцэтгэгч талд төлөн гэрээний үүргээ гүйцэтгэн, гүйцэтгүүлэхээр ажил эхэлсэн ч 2 дахь цооногоос гэрээнд заасан шаардлагын дагуу ус гарахгүй байгаа талаар гүйцэтгэгч компанид удаа дараалан гэрээний 4.6-д заасны дагуу худгийн баталгаат 12 сарын хугацаатай гэрээний үүргээ доголдолгүй гүйцэтгэж, ус гаргаж өгөөч гэдэг шаардлагыг хүргүүлсэн ч үр дүнд хүрэлгүй хавараас том өрмөөр ухаж өгье гэдэг албан бус хариуг өгсөөр өнөөдрийг хүрсэн. Ус гараагүй байгаа бөгөөд ажлыг бүрэн дүүрэн дуусгаж өгөхөөс татгалзсан тохиолдолд манай компанийн зүгээс гуравдагч этгээдээр нөхөн гүйцэтгүүлэх, баяжуулах үйлдвэрийн хэвийн үйл ажиллагаа алдагдуулсан гэх үндэслэлээр шүүхэд хандах болно. Бид энэхүү ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь нэг талын хийж гүйцэтгэсэн ажлын биежсэн хэлбэртэй үр дүн буюу 1 цагт 150 куб ус гарсан хэлбэртэй үр дүн байх ба гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд чанарын шаардлага хангасан ажил гүйцэтгэх үүрэгтэй байсан ч үр дүн гараагүйн дээр захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүргээ биелүүлээгүй. Өөрөөр хэлбэл бид газар дээр нь очиж үзэхэд турбаагаар гоожиж байгаа ус нь 1минутад 18 литр ус гоожиж байсан бөгөөд 1 цагт 1 тн л ус гарах жишээтэй байсан. Нэхэмжлэгч тал тогны хэлбэлзэлээс болж ус гарахгүй тасарч байна гэж байгаа боловч тог ямарч асуудалгүй бид өөрсдөө шинээр ЦТП суурилуулж тогоо тэндээсээ авдаг. Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-д Ажил гүйцэтгэгч гэрээний нөхцөлийг зөрчсөн буюу сэн ажилд ямар нэг доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг хууль буюу гэрээнд 12 сарын баталгаат хугацаанд арилгах үүрэгтэй юм. Гэвч тус компани нь доголдолыг арилгаж чанарын шаардлага хангасан ажил гүйцэтгэхгэхгүй байгаа тул бид төлбөрийг төлөхөөс татгалзаж, сөрөг нэхэмжлэл гаргасан. Иймд 2019 оны 10 дугаар сарын 17-ний өдрийн Худгийн өрөмдлөгийн ажил гүйцэтгэх тухай гэрээнд заасан худаг өрөмдлөгийн ажил чанарын шаардлага хангасан худгийн өрөмдлөгийн ажлыг бүрэн гүйцэтгүүлж ус гаргах үндсэн хариуцагч Э  ХХК-иар нөхөн гүйцэтгүүлэхийг даалгуулах, гэрээний 2.4-т заасан гүйцэтгэгч талын буруугаас гэрээнд заасан хугацаанд өрөмдлөгийн ажлыг дуусгаагүй тохиолдолд гүйцэтгэгч тал хоног тутам ажлын төлбөрийн 0.5 хувиар алданги төлнө гэснээр гэрээгээр 24 447 500 төгрөгийн алдангийг гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч Э  ХХК-ийн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэл бүхэлдээ үндэслэлгүй. Хариуцагч талын төлөөлөгч анх хариу тайлбараа гаргахдаа 2 дахь цооногоос ус гарахгүй байгаа талаар тайлбар гаргаж байсан боловч одоо далангийн хажуудах буюу 1 дэх цооногийн талаар ярьж байгаа нь үндэслэлгүй юм. Сая бид газар дээр нь очиж үзсэн бөгөөд 2 дахь цооног хэвийн байгаа талаар аль аль нь үзсэн бөгөөд энэ талаар маргахгүй байх. Бид худаг гаргасан газарт 2020.03.06-ны өдөр очиж үзсэн бөгөөд 2 талаас эрх бүхий хүмүүс болох хариуцагч талын менежер А  болон тэнд байсан уурхайн дарга, мөн хариуцагчийн төлөөлөгч болон миний бие, манай инженерүүд байсан. Бид маргаан бүхий 1-р худагт үзлэг хийсэн бөгөөд тэнд 12 цаг ажиглалт хийж ажилласан. Хариуцагч талаас 1 дүгээр худаг 3 цаг ажиллаж байгаад л ус гарахгүй болчихдог үүнийг л янзалмаар байна. Танайхтай харилцаагаа тасалмааргүй байна. Дахиад 2 худаг өрөмдүүлмөөр байна. Иймхэн асуудал дээр шүүхээр явах хэрэг байгаа юм уу гэх мэтээр ярьж байсан юм. Гэвч бид 3 цаг ажиллаж байгаад ус гарахгүй болчихдог энэ асуудлын учрыг ольё, ямар доголдол байгааг илрүүлье, доголдол байна уу, байвал түүнийг арилгах шаардлагатай гэдэг байр суурьнаас асуудалд хандаж ажилласан юм. Биднийг очихоос өмнө буюу 13 цагийн үед 1 дүгээр худгийн насосыг асаасан гэх бөгөөд үзлэгээр 1 дүгээр худгийн ус ундаргын хэмжээгээрээ гарч байсан юм. Тухайн 1 дүгээр худаг нь хиймэл усан санг хүрээлсэн далангийн гадна талд доор байрлаж байгаа бөгөөд ус сан руу гоожих хүртэл дээшээ 60 аас 70 метр орчим турбагоор дамжин урсдаг. Тус худгийн насос /цахилгаанаар буюу 380 волътоор ажилладаг усыг гүнээс шахаж гаргах зориулалт бүхий төхөөрөмж/ болон пускатель /насос болон гаднаас ирж байгаа хүчдэл хоёрын дунд байрлах бөгөөд унтраалга/, гал хамгаалагч /ирж буй хүчдэл болон гүйдлийг дэлгэц дээр хэмжин харуулдаг төхөөрөмж/ хэвийн ажиллаж байсан тул бид усны гаралтыг ажиглахаар шийдэн ус гоожиж буй далан дээр гарч ажиглалт хийсэн юм. Ажиглалт хийх явцад баруун урдаас хүчтэй салхитай байсан. Усыг гоожуулж эхэлснээс хойш тасралтгүй гоожиж байгаад 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 16 цаг 30 минутад ус огцом тасарсан тул доошоо бууж хүчдлийг салган шалгахад насос болон пускатель хэвийн байсан юм. Энэ үед пускатель автомат горим (цахилгаан тасрах, хүчдэл хэлбэлзэх үед пускател унтраад цахнлгаан ирэх, хүчдэл хэвийн болох үед явтоматаар асах горим юм) дээр ажиллаж байсан. Иймээс цахилгаан тасарсанаас болж ус огцом тасарсан гэж үзэн пускателийн автомат горимыг гар ажиллагаатай горим руу (цахилгаан тасрах, хүчдэл хэлбэлзэх үед пускатель унтраад, цахилгаан ирэх, хүчдэл хэвийн болоход өорөө автоматаар асахгүй. заавал товчлуур дарж пускателийг асаадаг горим) шилжүүлэн 16 цаг 59 минутад хүчдлийг залган асаасан бөгөөд 16 цаг 10 минутаас эхлэн ус ундаргын хэмжээгээрээ уоан сан руу шожиж эхэлсэн. Усан сангийн далан дээр гарч ажиглалтаа дахин үргэлжлүүлж байтал 18 цаг 09 минутанд ус тасарсан бөгөөд доош буун шалгахад пускатель унтарсан байв. Пускатель унтарсан учраас насос тоггүй болж унтарч ус тасарсан гэсэн уг юм. Иймээс цахилгаанд ямар нэгэн асуудал байгаа учраас пускатель унтарсан байна гэж үзээд ажиглалтыг цахилгаанд хандуулан 18 цаг 11 минутанд пускателийг залган асааснаар 18 цаг 19 минутанд усан сан руу ус гоожиж эхэлсэн. Цахилгаанд ямар нэгэн асуудал байна гэж үзсэн учраас хоёр хуваагдан нэг хэсэг нь далан дээр гарч, ус гоожиж буй хэсэгт ажиглалт хийх, нөгөө хэсэг нь далангийн доор худгийн хажууд цахилгааны хүчдэлд анхаарлаа хандуулан пускателын хэмжигч рүү бичлэг хийн ажиглалтыг үргэлжлүүлэв. 21 цаг 50 минутанд пускательд ирж байгаа хүчдэлийн хэмжээ 369 вольт болж пускатель унтарснаар насос ажиллахгүй болж ус тасарсан. Тиймээс цахилгаан тасраагүй, хүчдэл унаад байгаа юм байна гэдэг дүгнэлт хийн пускателийн хүчдэлийн доод хэмжээг 369 вольт дээр тохируулан (ирж байгаа хүчдэл нь 369 волътоос доош болвол пускателъ унтрах тохиргоо) 22 цагт пускателийг залгаснаар 10 цаг 09 минутад усан сан руу ус гоожиж эхэлсэн. Хүчдэлийн хэлбэлзлийг шалгахын тулд дахин ажиглалтыг үргэлжлүүлсэн бөгөөд өнийн 01 цаг 13 минутад хүчдэл 367 вольт болж пускатель унтарснаар насос ажиллахгүй салж, ус тасарсан. Пускателийг залгаж ажиглалтыг шөнийн 02 цаг 50 минут хүртэл хийсэн. Усны насос нь 380 вольтийн хүчдэлээр ажилладаг төхөөрөмж юм. Хариуцагч талын хэлээд байгаа доголдлыг илрүүлэх зорилгоор хийсэн 12 цагийн туршид хүчдэлийн хэлбэлзлээс 4 удаа ус тасарсан хэдий ч ус ундаргын хэмжээгээрээ тасралтгүй 12 цаг гоожсон. Энэ нь ус шавхагдаагүй, худгийн цооногийн хувьд ямар ч асуудалгүй, манай хийж хүлээлгэж өгсөн ажил доголдолгүй гэсэн үг юм. Хариуцагч талын ус гарахгүй байгаа гэсэн асуудал нь огт худал бөгөөд тогны хэлбэлзлээс болж үүсээд байгааг дүрс бичлэгээр баримтжуулж хэрэгт өгсөн. сан бөгөөд энэ нь нэхэмжлэгч талд буюу Э  ХХК-д хамааралгүй. Иймд Э  ХХК нь захиалагч М  ХХК-тай 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлыг хийж гүйцэтгэн гэрээнд заасан ажлын үр дүнг ямар нэгэн доголдолгүй хүлээлгэн өгсөн гэдэг нь хоёр талын хийсэн үзлэг, ажиглалтаар гогтоогдсон гэж үзэж байгаа тул Иргэний хуулийн 353 дугаар зүйлийи 353.2-т Гэрээнд заасан тоо, хэмжээ, чанарт тохирч байвал ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэж үзнэ. гэсэнтэй нийцэж байгаа тул сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,              

           ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч  Э  ХХК хариуцагч М  ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний дутуу төлбөрт 48 895 000 төгрөг, алданги 24 447 500 төгрөг, нийт 73 342 500 төгрөг гаргуулахаар шаардсныг,

хариуцагч М  ХХК нэхэмжлэгч Э  ХХК-д холбогдуулан худгийн өрөмдлөгийн ажлыг бүрэн гүйцэтгүүлж, ус гаргах үндсэн үүргийг нөхөн гүйцэтгүүлэхийг даалгах, хохиролд 24 447 500 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ. 

 

Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Талуудын хооронд 2019 оны 10 сарын 17-ны өдөр Худгийн өрөмдлөгийн ажил гүйцэтгэх тухай 19/01/019 тоот гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын нутагт, 150 метрийн гүнтэй 2 цооног, нийт 300 тууш шоо метрийн худгийг өрөмдлөг хийх талбай дээр очсоноос хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч Э  ХХК хийж гүйцэтгэх, өрөмдлөгийн ажлын нийт төлбөрт 97 790 000 төгрөгийг хариуцагч М  ХХК төлөхөөр тохиролцжээ.

Түүнчлэн гэрээний 4 дүгээр зүйлд ...цооног өрөмдөх цэгийг захиалагч тал зааж өгөх ба тухайн цэгт хийгдсэн өрөмдлөгийн ажлын үр дүнгээр гарсан усны ундаргын хэмжээ ямар байх нь, усны шинжилгээний үр дүн ямар гарах нь болон тухайн газарт цэвдэг таарсан тохиолдолд гүйцэтгэгч талд хамаарахгүй гэж, мөн худгийн баталгаат хугацаа 12 сар байна. Баталгаат хугацааны засварт захиалагчийн буруутай үйл ажиллагаанаас үүдсэн эвдрэл хамаарахгүй. гэж тохирч, урьдчилгаа төлбөрт 48 895 000 төгрөгийг хариуцагч М  ХХК төлжээ./хх-ийн 8,9/

Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч Э  ХХК нь 2019.10.30-ны өдөр эхний худгийг, 2019.10.31-ний өдөр дараагийн худгийг хүлээлгэж өгсөн байх ба Цооног хүлээлгэн өгсөн акт үйлдэж, хариуцагч М  ХХК-ийн төлөөлөгч нар гарын үсэг зурж хүлээн авсан байх ба энэ талаарх баримт хавтаст хэрэгт авагдсан, гарын үсэг зурсан нэр бүхий 2 этгээд болох хариуцагч компанийн орчуулагч Ц.Э , уурхай хариуцсан инженер Д.Б нар энэ талаараа шүүхэд ирж гэрчийн мэдүүлэг өгсөн байна./хх-ийн 10,11,/Түүнчлэн нэхэмжлэгч нь усны химийн шинжилгээг хийлгэж, тодорхойлолтыг хариуцагч компанид хүргүүлсэн баримт хавтаст хэргийн 12-13 талд авагджээ.

 

Эдгээрээс дүгнэхэд нэхэмжлэгч Э  ХХК нь гэрээгээр тохирсон ажлыг хийж гүйцэтгэж, тогтоосон хугацаанд хариуцагч М  ХХК-д хүлээлгэн өгсөн байх ба хариуцагч нь гэрээгээр тохирсон ажлын хөлсийг өгөөгүйгээс маргаан үүссэн байна.

Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх..., захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар нэхэмжлэгч нь гүйцэтгэсэн ажлын дутуу авсан хөлсөө шаардах эрхтэй байна.

Хариуцагч нь төлбөрийг төлөхгүй шалтгаанаа ажлыг хүлээж авбал зохих этгээдэд хүлээлгэж өгөөгүй, худаг өрөмдлөгийн ажлыг бүрэн гүйцэтгүүлж ус гаргуулах, түүнчлэн гүйцэтгэсэн ажил нь доголдолтой байсан талаар маргаж, сөрөг нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1, 349.2-т ...гэрээнд баталгаат хугацаа заасан бөгөөд уг хугацааны дотор ажлын дутагдлыг илрүүлсэн бол гомдлын шаардлага гаргах хугацааг дутагдал илрүүлсэн өдрөөс эхлэн тоолно. гэснээр М  ХХК нь доголдолтой холбоотой шаардлагыг хуульд заасан хугацаанд гаргасан хэдий ч хариуцагчийн тайлбар татгалзал, сөрөг нэхэмжлэл дараах үндэслэлгүй байна.

 

Шүүх зохигч талуудын маргаан бүхий байдлыг тодруулахаар, өрөмдлөгийн ажил хийгдсэн 1-р худаг худаг хэвийн ажиллахгүй байгаа шалтгаан, нөхцөл байдлыг газар дээр нь үзэж, улмаар үүссэн нөхцөл байдлыг тогтоолгож, талуудыг тодорхой шийдэлд хүргэх зорилгоор хугацаа өгч талуудыг ажиллуулсан ба энэ талаараа дүрс бичлэг, фото зургуудаар баталгаажуулж ирүүлснийг, шүүх үзлэгээр баталгаажуулсан болно./хх-ийн /

 

Дээрх үзлэгээр баталгаажсан дүрс бичлэг болон фото зураг, газар дээр нь очиж ажилласан зохигч талуудын тайлбар зэргээс хариуцагч тал татгалзлалын үндэслэлээ болгосон худгийн өрөмдлөгийн ажил догодолтой гэх үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ баримтаар нотлоогүй байна. Өөрөөр хэлбэл хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй байна.

Нөгөөтэйгүүр, дээрх баримтуудаар нэхэмжлэгч тал гэрээнд заасан ажлыг буюу далангийн хажуугийн худгийн цооногийг /1-р худаг/ гэрээний хугацаанд хүлээлгэж өгсөн нь хавтаст хэрэгт авагдсан актаар тогтоогдсон, түүнчлэн уг худгийг хүлээлгэж өгснөөс хойш хариуцагч тал уурхайн үйл ажиллагаандаа ашиглаж байгаа зэрэг нь талуудын тайлбар болон гэрчүүдийн мэдүүлэг зэргээр тогтоогдсон бөгөөд Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.2-т Гэрээнд заасан тоо, хэмжээ, чанарт тохирч байвал ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэж үзнэ. гэснээр дээрх ажлыг доголдолтой гэж үзэх үндэслэлгүй байна.

Түүнчлэн талуудын байгуулсан гэрээний 5.4-т төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5%-иар тооцож, хоног тутамд алданги тооцохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг зөрчөөгүй, нэхэмжилсэн алдангийн хэмжээ нь хуульд нийцсэнбайна.

 

Дээрхийг нэгтгээд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн ба сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож, хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

                                                 ТОГТООХ нь:

 

1, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.4, 349 дүгээр зүйлийн 349.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч М  ХХК-иас гэрээний үүрэгт 73 342 500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э  ХХК-д олгож, хариуцагч М  ХХК-ийн нэхэмжлэгч Э  ХХК-д холбогдуулан худгийн өрөмдлөгийн ажлыг бүрэн гүйцэтгүүлж, ус гаргах үндсэн үүргийг нөхөн гүйцэтгүүлэхийг даалгах, хохиролд 24 447 500 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Э  ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 524 662.5 төгрөгийг, хариуцагч М  ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 468 839 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж, хариуцагч М  ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд 524 662.50 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э  ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ