Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 183/ШШ2020/00654

 

 

2020 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 183/ШШ2020/00654

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

        Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Э -ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:  И ХХК

 

Хариуцагч: Б ХХК нарт холбогдох

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Б.Э

 

2015 оны 12 сарын 09-ний өдрийн орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг захиалагч Ж.Э ын нэр дээр гаргуулахыг даалгах, Б ТББ болон Б.Э нарын хооронд 2016 оны 6 сарын 13-ны өдөр байгуулагдсан Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ, И ХХК болон Б.Э нарын хооронд байгуулагдсан Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох үндсэн,

 

3 өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг Б.Э-ын нэр дээр гаргуулан авах, тус үл хөдлөх эд хөрөнгийг Төрийн банкны барьцаанаас чөлөөлөхийг хариуцагч нарт даалгах биедаасан шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

 

Нэхэмжлэлийг 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Э ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж, бие даасан шаардлагад гаргасан тайлбартаа: Ж.Э  Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд тасралтгүй 13 жил ажиллаж байгаа бөгөөд тус алба нь 2015 онд ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилготойгоор албанд 5-аас дээш жил ажилласан ажилчиддаа орон сууцны квот олгогдож, хамрагдсан. Энэ ажлыг зохион байгуулах зорилгоор Нийслэлийн өмчийн харилцааны газраас Б ТББ-аар дамжуулан И ХХК-тай орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээг байгуулсан. 2015 оны 5 сарын 13-ны өдөр барилгын зургийн үнэ болох 838 970 төгрөг, 2016 оны 5 сарын 12-ны өдөр байрны урьдчилгаанд 5 000 000 төгрөг, 2018 оны 4 сарын 6-ны өдөр 14 000 000 төгрөг, 2018 оны 4 сарын 09-ний өдөр 27 300 000 төгрөг, нийт 46 300 000 төгрөгийг тус тус Б ТББ-аар дамжуулан И ХХК-д төлөхдөө ямар нэгэн байдлаар төлбөрийг хүлээн авахгүй, гэрээ цуцалсан гэх зэргээр тайлбар хэлээгүй. Нэхэмжлэгч нь орон сууц ашиглалтанд орохоос өмнө нийт байрны төлбөрийн 50 хувийг төлж, тооцоо нийлсэн. Мөн орон сууцны үлдэгдэл төлбөрийг банкны зээлд хамруулахаар тохиролцсон. Гэтэл нэхэмжлэгчийг хугацаандаа урьдчилгаа төлбөр төлөөгүй гэх үндэслэлээр хамт албанд ажилдаггүй Б.Эгэх хүнд захиалсан орон сууцанд давхар гэрээ байгуулсан гэж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээс зайлсхийж, И ХХК-иас орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг миний нэр дээр гаргахгүй гэдгээ мэдэгдсэн. Б ТББ-ын гүйцэтгэх захирал болох Д.Н нь 2019 оны 7 сарын 30-ны өдөр орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээний дагуу өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахыг хүлээн зөвшөөрсөн. Мөн И ХХК нь 2019 оны 7 сарын 31-ний өдөр орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээг дүгнэж, төлбөрийн үлдэгдэлээ тооцсон. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ гэрээг нь цуцалсан талаар мэдэгдээгүй, хэвийн төлбөр хүлээн авсан гэж дурдсан байхаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талуудаас шүүхэд гаргаж өгсөн мэдэгдэл, албан бичгүүдийг огт мэдэхгүй хүлээн авч байгаагүй ийм мэдэгдэл ирж байгаагүй гэж тайлбарлаж байна. 2015 оны 12 сарын 09-ний өдөр Б ТББ-тай байгуулсан гэрээний 4.5-д захиалга хүлээн авагч... төлбөрийн нэхэмжлэлийг захиалагч талд 3 удаа хүргүүлж биелүүлээгүй тохиолдолд дангаар болон гүйцэтгэгч талын ирүүлсэн албан хүсэлтийн дагуу гэрээг цуцлах эрх эдлэнэ... гэж заасан боловч төлбөрийн нэхэмжлэх, гэрээг цуцлах мэдэгдлийг огт өгч байгаагүй учир нэхэмжлэгч Ж.Э тай байгуулсан гэрээ цуцлагдаагүй, талууд үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн нь харагдаж байна. Харин Б ТББ нь цуцлагдаагүй хүчин төгөлдөр гэрээтэй 703 байрны 1305 тоот орон сууцанд Б.Э гэгч иргэнтэй давхар гэрээ байгуулж байгаа нь хууль бус үйлдэл тул 2016.6.13-ны өдөр Б.Э-тэй байгуулсан гэрээ, хэлцлийг Иргэний хуулийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэх үндэслэлтэй юм. И ХХК нь тайлбартаа Б ТББ-тай байгуулсан гэрээ, албан бичгийг үндэслэн Б.Эгэх иргэнтэй орон сууц захиалах, захиалгаар бариулах гэрээг байгуулсан гэдэг тул Б ХХК, Б.Энарын дунд байгуулсан гэрээ нь хүчин төгөлдөр бус гэрээ байна. Иймд орон сууцтай холбоотой байгуулсан Б ТББ, Б.Эрдэнэт нарын гэрээ, түүнийг үндэслэн И ХХК, Б.Э  нарын байгуулсан гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, 2015 оны 12 сарын 09-ний өдрийн Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээгээр захиалсан 703 байрны 1305 тоот орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг захиалагч Ж.Э ын нэр дээр гаргуулахыг даалгаж өгнө үү. Харин гуравдагч этгээд Б.Энь яагаад уг байрны квот авах шаардлага хангасан ажилтан болсон гэдэг нь ойлгомжгүй байдаг. Өөрөөр хэлбэл тус албанд 5-аас дээш жил үр бүтээлтэй ажилласан ажилчдаас шилж сонгон гэрээ байгуулсан бөгөөд Б.Эгэдэг хүн нь тус албанд 2 жил гаран ажилласан боловч одоо ажлаасаа гарсан хүн байдаг. Иймд үндэслэлгүйгээр хууль зөрчиж, гэрээ байгуулсан гэж үзэж байгаа тул бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв .

 

Хариуцагч Б ТББ-ийн төлөөлөгч үндсэн нэхэмжлэлд болон бие даасан шаардлагад шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б ТББ нь Ж.Э тай 2015 оны 11-р сарын 09-ний өдөр 86 тоот Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ"-г байгуулсан. Ж.Э  тухайн гэрээнд заасан нөхцлүүдийг бүрэн ойлгож, хүлээн зөвшөөрсний үндсэн дээр энэхүү гэрээг байгуулж гарын гарын үсэг зурсан гэж үзэж байна. Ж.Э т Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ-ний 4.5-д заасны дагуу гурван удаа мэдэгдэл хүргүүлсэн боловч тухайн мэдэгдэлд заасан хугацаанд төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй. Тус гэрээний 4.5-д Захиалга хүлээн авагч тал нь энэхүү гэрээний 2.1, 2.2, 2.3-т заагдсан төлбөрийн нэхэмжлэлийг захиалагч талд 3 удаа хүргүүлж биелүүлээгүй тохиолдолд дангаар болон гүйцэтгэгч талын ирүүлсэн хүсэлтийн дагуу гэрээг цуцлах эрх эдэлнэ гэж заасан. Мөн дээрх гэрээний 2.1-д Захиалагч тал нь ажил эхлэхээс өмнөх урьдчилгаа төлбөр болох орон сууцны нийт үнийн дүнгийн 30% 28.380.000 төгрөгийн урьдчилгаа төлбөр, 2.4-т Төлбөрийг Б ТББ-ийн Улаанбаатар хотын банкны 2600081858 тоот дансанд тушаан төлбөрийн баримтын хуулбарыг хавсаргана. Төлбөрийг нэхэмжлэл хүлээн авсанаас хойш хуанлын 14 хоногийн дотор төлнө гэж тус тус заасан. Ж.Э  нь гэрээний 2.1-д заасныг зөрчиж урьдчилгаа төлбөрийн 30%-ийг хугацаанд төлөөгүй тул гэрээнд зааснаар түүнтэй байгуулсан 86 тоот гэрээг цуцалж, түүнийн оронд Б.Э-тэй гэрээ байгуулсан оолно. Б ТББ-аас Ж.Э  болон урьдчилгаа 30 хувийн төлбөрөө төлөөгүй нийт захиалагч нарт 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Төлбөр алданги " тооцох тухай 01 тоот мэдэгдэл, 2016 оны 01-р сарын 15-ны өдөр тоот "Гэрээний заалт хэрэгжүүлж ажиллах тухай 2016 оны 01-р сарын 24-ний дотор төлбөрөө төлөх тухай мэдэгдэл, 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 16/05 тоот Та тус байгууллагатай байгуулсан 2015 оны ... дугаартай гэрээгээр хүпээсэн орон сууцны төлбөрийн эхний 30 хувийг 2016 оны 02 дугаар сарын 04-ний дотор төлөх үүргээ биелүүлэлгүй өнөөг хүрээд байна. Иймд уг төлбөрийг 2016 оны 03 дугаар сарын 01-ний дотор Улаанбаатар хотын банкин дах 2600081858 тоот дансанд байршуулна уу. Төлбөрөө гэрээний хугацаанд төлөх асуудлаар өмнө нь 3 удаа мэдэгдсэн бөгөөд 2016 оны 3 дугаар сарын 01-ний дотор төлбөр алдангийг төлөөгүй тохиолдолд гэрээ цуцлахыг мэдэгдэж байна гэсэн утгатай мэдэгдлийг тус тус хүргүүлсэн боловч тухайн заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй. Энэхүү мэдэгдлийг хүргүүлсэн боловч мөн төлбөрөө заасан хугацаанд төлөөгүй учир 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 16/06 тоот Тус байгууллагатай гэрээ байгуулсан иргэд гэрээний 2.1-д дэх заалтын дагуу орон сууцны урьдчилгаа төлбөрөө огт төлөөгүй болон дутуу төлсөн иргэд 30 хувийн төлбөрөө алдангийн хамт 2016 оны 04 дүгээр сарын 01-ний дотор Улаанбаатар хотын банкин дахь 2600081858 тоот дансанд байршуулна уу. Заасан хугацаанд төлбөрөө төлж барагдуулаагүй тохиолдолд эрх цуцлахаар байгууллагын удирдлагаас шийдвэрлэсэн болохыг мэдэгдье гэх мэдэгдлийг дүүрэг, хэлтсийн нягтлан бодогч, дарга нарт хүргүүлж гарын үсэг зуруулан Нийслэлийн Өмчийн харилцааны газрын Санхүү аж ахуйн хэлтэст авчирч өгөхийг тухайн мэдэгдэлд дурдсан байдаг. Б ТББ-аас 2016 оны 05-р сарын 10-ны өдөр 05/02 албан тоотоор Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатарт хандан Тус нөхөрлөлийн Удирдах зөвлөлийн 2016 оны 05-р сарын 09-ний өдрийн хурлаар эхний 30 хувийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй, удаа дараагийн мэдэгдлүүдийг хэрэгжүүлээгүй хавсралтад заасан нэр бүхий ажилтнуудын гэрээг цуцлахаар шийдвэрлэсэн тул эдгээр ажилтнуудын байрны хуваарилалтыг дахин хийж өгнө үү гэсэн хүсэлтийг хүргүүлсэн бөгөөд энэхүү хүсэлтийн хавсралтын 6-д Ж.Э ын нэр орсон байна. Ж.Э  нь 2016 оны 04-р сарын 29-ний өдөр Б ТББ-д хандан өргөдөл гаргаж НӨХГ-ын СХД-ийн Өмч, газрын харилцааны албаны мэргэжилтэн Жумдаан овогтой Э  нь Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх ... гэрээний 2.1. Захиалагч тал нь ажил эхлэхээс өмнөх урьдчилгаа төлбөр болох орон сууцны нийт үнийн дүнгийн 30% 28.380.000 төлбөрийн үлдэгдэл болох төгрөгийг 7 хоногийн дотор Улаанбаатар хотын банкин дах 2600081858 тоот дансанд төвлөрүүлэх болно. Энэ хугацаанд төлөөгүй тхиолдолд гэрээ цуцлахад татгалзахгүй болно гарын үсэг зурсан. Иймээс түүнтэй байгуулсан гэрээг цуцалж Б.Э-тэй гэрээ байгуулсан болно. Иймд Ж.Э ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. Харин гуравдагч этгээд Б.Энь 2016 оны 6 сарын 13-ны өдөр 91 дугаартай Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээний дагуу үүргээ биелүүлж, төлбөрөө бүрэн төлсөн тул Б.Э-ыншаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.

Хариуцагч И ХХК-ийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар үндсэн нэхэмжлэлд болон бие даасан шаардлагад шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид юуны түрүүнд шүүхийн шийдвэрийг дагана гэдгээ хэлмээр байна. Б ТББ-ын шийдвэрийн аль нь хүчинтэй эсэх нь ойлгомжгүй байна. Б ТББ-ын Б.Э-тэй хийсэн гэрээний шийдвэр хуульд нийцэж байна уу, эсвэл Ж.Э тай хийсэн гэрээний шийдвэр хуульд нийцэж байгаа эсэх нь тодорхойгүй байна. Үндсэндээ Б ТББ-ын хариуцлагагүй үйл ажиллагаанаас болсон гэж үзэж байна. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн гаргасан 703-р байр 1305 тоот 3 өрөө байрны гэрчилгээг Б.Э-ыннэр гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Энэ асуудлыг бол улсын бүртгэлийн газар шийдэх учиртай. Тиймээс эхний бие даасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Дараагийн нэхэмжлэлийн шаардлага нь төрийн банктай байгуулсан барьцааны гэрээ юм. И ХХК төрийн банктай зээлийн гэрээ байгуулсан, уг гэрээний барьцаа хөрөнгө нь тухайн байр юм. Тиймээс барьцааны гэрээ хүчин төгөлдөр байгаа учраас барьцаанаас чөлөөлөх асуудалд үүрэг хүлээх боломжгүй. Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээг Б.Э-тэй байгуулсан гэж ойлгож байна. Тэгэхээр бид нар ажил гүйцэтгэх гэрээгээр гуравдагч этгээдийн шаардаж байгаагаар иргэний хуулийн 350.1.6-д .........биет байдлын доголдолгүй бараа бүтээгдэхүүн өгөх ёстой гэж тайлбарлаж байна. И ХХК нь иргэний хуулийн 243 дугаар зүйлд зааснаар худалдах , худалдан авах гэрээний үүргийн харилцаагаар орон сууц захиалах, захилга гүйцэтгэх гэрээгээр бус худалдан авах гэрээгээр худалдагчид биет байдлын догдолгүй эд хөрөнгийг хүлээлгэж өгөх асуудал яригдаж байна. Тиймээс иргэний хуулийн 350.1.6-г үндэслэж байгаа нь ойлгомжгүй юм. Дараагийн асуудал иргэний хуулийн 352-д заасан доголдолыг арилгуулах эрхийн хүрээнд барьцаанаас чөлөөлүүлэх талаар дурдсан. Энэ нь тухайн хөрөнгө барьцаанд байгаа нь доголдол биш юм. Энэ байр анхнаасаа хөрөнгө оруулалтаар баригдахдаа Төрийн банкны зээлийн хөрөнгөд орж баригдсан. Баригдах явцдаа орон сууц захиалагч Б ТББ-ын шийдвэрийг үндэслэлээд албан хаагчдын орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээг байгуулсан. Тийм учраас гуравдагч этгээдийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн төлөөлөгч үндсэн нэхэмжлэлд болон бие даасан шаардлагад гаргасан тайлбартаа: Ж.Э ын нэхэмжлэлийн шаардлага өөрөө тодорхой биш байна. Анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь хариуцагч нартай 2015 оны 12 дугаар сарын 09-ны өдөр байгуулсан орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг захиалагч Ж.Э  нэр дээр олгоход шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөх, гэрээний үүргээ биелүүлэхийг хариуцагч И ХХК, Б ТББ нарт даалгаж өгнө үү гэсэн. Тэгэхээр орон сууцны гэрчилгээ гаргахад шаардлагатай баримтад юу орохыг мэдэхгүй, нэрлэж шаардах ёстой байсан. Шүүх өнөөдөр нэхэмжлэлийн шаардлагыг хангалаа гэхэд шүүхийн шийдвэр гүйцэтгэх шатанд очоод ямар баримт гаргаж өгөхийг, ямар баримт гаргаж өгсөн үед орон сууцны гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримт бичгүүд буюу шүүхийн шийдвэрт заасан баримт бичгүүд өгөгдсөн, шүүхийн шийдвэр биелэсэн гэж үзэх нь тодорхой биш байна. Энэ нь орон сууцны гэрчилгээг гаргаж өгөөчээ гэсэн шаардлага биш гэдгийг ялгах нь зүйтэй. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлагаараа баримт бичиг шаардаж байна уу, гэрчилгээг шаардаж байна уу гэдэг нь тодорхойгүй байна. Нэхэмжлэлийн үндэслэл болж байгаа гэрээнүүд цуцлагдсан. И ХХК-тай байгуулсан гэрээ, Б ТББ-тай байгуулсан гэрээнүүд цуцлагдсан учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах үндэслэлгүй. Учир нь нэхэмжлэлийн шаардлагууд эдгээр гэрээн дээр үндэслэгдэж байгуулагдсан. И ХХК-иас гэрээ цуцалсан мэдэгдэлдээ 2019 оны 08 дугаар сарын 29-ны 319/19 тоот албан бичгээр Б.Э-ыг орон сууцны захиалагч гэж тодорхойлсон тул Ж.Э тай хийсэн орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ цуцлагдаж байгааг мэдэгдье гэснийг нэхэмжлэгч Ж.Э т хүргүүлсэн. Тийм учраас И ХХК-наас гэрээ цуцалсан гэдэг нь харагдаж байна. Б ТББ-ын хувьд тухайн гэрээ цуцлагдсан талаар итгэмжлэгдсэн төлөөлөгч хэлсэн. Тодруулж хэлэхэд Б ТББ-ын 2016 оны 02 дугаар сарын 16-ны мэдэгдэл хүргүүлэх тухай, 03 дугаар сарын 01-ны өдрийн дотор төлбөрөө төлөөгүй тохиолдолд гэрээ цуцлахыг мэдэгдэж байна гэсний хавсралтын 24-р дугаар дээр Ж.Э ын гарын үсэг байна. Энэ гарын үсэг нэхэмжлэгчийн гарын үсэг биш гэж маргаагүй учраас гэрээ цуцлах тухай мэдэгдэл явж өгснийг нотлох баримт юм. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж байгаа гэрээний үүргийн дагуу төлөгдвөл зохих төлбөрөө төлөөгүй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

Бие даасан шаардлагын тухайд: Иргэний хэрэгт гуравдагч этгээдээр оролцож буй иргэн Б.Энь хариуцагч И ХХК-тай Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээг байгуулсан байна. Тус гэрээний дагуу Б.Э нь гэрээнд заасан төлбөрийг төлөх, И ХХН нь гэрээнд заасан (шаардлагад тодорхойлсон) үл хөдлөх эд хөрөнгийг түүний өмчлөлд шилжүүлэх, түүний үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийн гэрчилгээг гаргаж өгөх үүргийг тус тус хүлээжээ. Гэрээний 3.1, 4.1 дэх хэсгүүдэд гэрээнд заасан төлбөрийг захиалагч бүрэн төлсөнөөр үл хөдлөх эд хөрөнгийг захиалагчийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлэх буюу өмчлөх эрхийг шилжүүлэх талаар тодорхой заасан байна. Б.Э нь гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргийг бүрэн гүйцэтгэсэн байх тул тэрээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийг шилжүүлж авахыг шаардах эрхтэй байна. Гэвч тус компани гэрээний үүргээ биелүүлэхгүй байх тул ийнхүү үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулахаар бие даасан шаардлага гаргав. Түүнчлэн, И ХХК нь гэрээнд тусгасан ёсоор болон Иргэний хуулийн 350.1.6-д заасан ёсоор биет байдлын болон эрхийн доголдолгүй байдлаар үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх үүрэг хүлээсэн. Гэвч гэрээний зүйл болсон үл хөдлөх эд хөрөнө нь одоогоор Төрийн банк ХХК-ийн барьцаанд байдаг байна. Иймд тэрээр Иргэний хуулийн 352.2.1 дэх хэсэгт заасны дагуу доголдлыг арилгуулах эрхийн хүрээнд тус байрыг барьцаанаас чөлөөлүүлэхийг И ХХК-с шаардах эрхтэй байна. Иймд ХУД, 11-хороонд шинээр баригдсан Модун Таун хотхоны 703-байр, 1305 тоот 79.97 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг Б.Э-ыннэр дээр гаргуулах, тус үл хөдгөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Э  нь хариуцагч И ХХК, Б ТББ нарт холбогдуулан 2015 оны 12 сарын 09-ний өдрийн Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээгээр захиалсан 703 байрны 1305 тоот орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг захиалагч Ж.Э ын нэр дээр гаргуулахыг даалгах, Б ТББ болон Б.Э нарын хооронд 2016 оны 6 сарын 13-ны өдөр байгуулагдсан Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ, И ХХК болон Б.Энарын хооронд байгуулагдсан Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох,

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Э нь 3 өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг Б.Э-ыннэр дээр гаргуулан авах, тус үл хөдлөх эд хөрөнгийг Төрийн банкны барьцаанаас чөлөөлөхийг хариуцагч нарт даалгах тухай нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

 

Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас Б ТББ болон Б.Энарын хооронд 2016 оны 6 сарын 13-ны өдөр байгуулагдсан Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ, И ХХК болон Б.Э нарын хооронд байгуулагдсан Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох шаардлагыг хангаж, үлдэх шаардлагыг, бие даасан шаардлагын хамт хангах үндэслэлгүй гэж үзлээ.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

Нийслэлийн Өмчийн харилцааны газар нь ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд Ажилчдын амины орон сууц төслийг хэрэгжүүлэх зорилгоор 2005 онд /сар, өдөр тавигдаагүй/ И ХХК-тай 90 айлын 16 давхар орон сууцны барилгын ажлыг гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулж, уг байр нь 2019 оны 01 сарын 25-ны өдрийн 2019/63 дугаар Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын дүгнэлт гарч, уг байр ашиглалтад оржээ./1-р хх-ийн 189-194, 140-143/

Нийслэлийн Өмчийн харилцааны газар нь дээрх төслийн үйл ажиллагааг дэмжих, олон нийтийн хяналт тавих зорилгоор дэргэдээ 2015 оны 3 сарын 11-ний өдөр Б НҮТББ-ийг байгуулж, дүрмийг баталсан байна. /хх-ийн 48-53/

Түүнчлэн нэхэмжлэгч нь ...дээрх орон сууцанд тус албанд 5-аас дээш жил үр бүтээлтэй ажилласан ажилчдад квот олгогдож миний бие хамрагдаж гэрээ байгуулсан гэж тайлбар гаргасныг хариуцагч тал маргаагүй ба нэхэмжлэгч Ж.Э , хариуцагч Б НҮТББ нарын хооронд 2015 оны 12 сарын 09-ний өдрийн 86 дугаар Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Хан-Уул дүүрэг, 11 хорооны нутаг дэвсгэрт барьж байгаа орон сууцны барилгаас 13 давхрын 75,68 м.кв талбай бүхий, 3 өрөө орон сууцыг 1 м.кв талбайн үнийг 1 250 000 төгрөг, нийт 96 025 000 төгрөг төлөхөөр тохиролцож, урьдчилгаа төлбөрт ... 28 380 000 төгрөгийг төлөхөөр тохиролцжээ./1-р хх-ийн 103-105/

Дээрх гэрээний дагуу Ж.Э  нь байрны урьдчилгаанд 2016 оны 05 сарын 02-ны өдрийн байдлаар 5 838 970 төгрөгийг төлсөн үйл баримт тогтоогдож байх ба зохигчид эдгээр асуудлаар маргаангүй байх ба талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байна.

 

Тодруулбал, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан Худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг байна.

 

Ажил гүйцэтгэх гэрээний хуульд заасан дээрх тодорхойлолтоос үзвэл ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь ажил гүйцэтгэх үйл ажиллагаа өөрөө бус харин түүний үр дүн байдаг боловч тухайн эд хөрөнгө бий болох үйл явц нь гэрээний харилцааны нэг хэсэг болдог байна. Худалдах-худалдан авах гэрээний зүйл нь ажил гүйцэтгэх гэрээний зүйлийн адил тодорхой эд хөрөнгө байдаг боловч уг эд хөрөнгө бий болсон ажиллагаа худалдах-худалдан авах гэрээний агуулгад хамаардаггүй болно.

Иймд талуудын байгуулсан гэрээний зүйл нь ашиглалтанд орсон, бэлэн болсон орон сууц болох эд хөрөнгө байх бөгөөд гэрээний агуулга болон гэрээ хэрэгжсэн явц, талуудын тайлбар зэргээс дүгнэхэд тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заагдсан худалдах, худалдан авах гэрээ байгуулагджээ.

 

Харин нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Б НҮТББ нь дүрмийнхээ 12.1 дэх заалтаа зөрчиж ямар нэг гэрээ цуцалсан тогтоол шийдвэр гаргалгүйгээр гэрээг цуцалсан гэж тайлбар гаргаж байгаа нь, мөн гэрээ цуцлах талаар мэдэгдэл удаа дараа хүргүүлсэн гэж байгаа боловч уг мэдэгдлийг Ж.Э  хүлээн авсан, гэрээ цуцалсан талаар албан ёсны шийдвэргүйгээр гэрээг цуцалсан гэдэг нь үндэслэлгүй бөгөөд Ж.Э  нь үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн. Харин Б ТББ нь цуцлагдаагүй хүчин төгөлдөр гэрээтэй 703 байрны 1305 тоот орон сууцанд Б.Э-тэй давхар гэрээ байгуулж байгаа нь хууль бус үйлдэл тул 2016.6.13-ны өдөр Б.Э-тэй байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, Ж.Э ын эрх ашгийг сэргээж өгнө үү гэснийг, хариуцагч Б НҮТББ нь Ж.Э  нь гэрээнд заасан урьдчилгаа төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй байсан ба ТББ-аас удаа дараа төлбөрөө төлөх талаар мэдэгдэл хүргүүлж, улмаар түүнтэй байгуулсан гэрээг 2016 оны 5 сарын 09-ний өдрийн Б НҮТББ-ын хуралдаанаар ... хэлэлцэж, Ж.Э тай байгуулсан гэрээг цуцалж, мэдэгдэл хүргүүлэхээр шийдвэрлэсэн, мөн төлбөрөө төлөөгүй нэр бүхий ажилтнуудын гэрээг цуцлах талаар ажилтнуудын дунд ашигладаг Face book группд зар тавьсан гэж тайлбар гарган маргаж, хурлын тэмдэглэл болон холбогдох баримтуудыг хэрэгт ирүүлсэн байна./хх-ийн 31-47/

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Энь Хан-Уул дүүргийн 11-р хороо, Модун таун хотхоны 703 байр, 1305 тоот, 79.97 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг Б.Э-ыннэр дээр гаргуулан авах, тус үл хөдлөх эд хөрөнгийг Төрийн банкны барьцаанаас чөлөөлөхийг хариуцагч нарт даалгахаар нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2016 оны 06 сарын 13-ны өдөр 91 дугаартай Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээг Б НҮТББ-тай, И ХХК-тай байгуулж, байрны төлбөрийг бүгдийг төлсөн гэж тайлбарлажээ.

 

Шүүх хариуцагч Б НҮТББ-ын тайлбар, татгалзал, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Э-ыннэхэмжлэлийн шаардлага дараах үндэслэлгүй гэж үзлээ.

 

Хариуцагч Б НҮТББ нь дүрмийн 7.2-т Төрийн бус байгууллагын эрх барих байгууллага нь удирдах зөвлөл байна., 12.1-д Удирдах зөвлөлийн шийдвэр нь тогтоол байна. Удирдах зөвлөлийн тогтоолд удирдах зөвлөлийн дарга, гишүүд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно., 12.2-т Удирдах зөвлөлийн хурал хийсэн тухай бүр хурлын тэмдэглэл хөтөлнө. гэж заасан байх ба хариуцагч талын татгалзлалын үндэслэл болгосон 2016.05.09-ний өдрийн дугаар 3 хурлын тэмдэглэл нь Б НҮТББ-ын хууль ёсны шийдвэр буюу Ж.Э тай байгуулсан гэрээг цуцалсан шийдвэр гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Нөгөөтэйгүүр, Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 Аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ гэсний дагуу Б НҮТББ-ыг дээрх үүргийг хэрэгжүүлэлгүйгээр гэрээнээс татгалзсан гэж гуравдагч этгээд Б.Э-тэй гэрээ байгуулсан нь үндэслэлгүй юм.

Тодруулбал, хариуцагч талын төлбөр төлөх талаар Ж.Э т хүргүүлж байсан гэх мэдэгдлүүдийг, түүнчлэн ажилтнуудын дунд ашигладаг Face book группд зар тавьж байсан зэргийг гэрээнээс татгалзах мэдэгдэл гэж үзэх үндэслэлгүй байх ба хариуцагч тал энэ талаараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотолж чадаагүй байна.

Түүнчлэн хариуцагч Б НҮТББ нь дээрх үндэслэлгүй шийдвэрийг үндэслэж гуравдагч этгээд Б.Э-тэй 2016 оны 06 сарын 13-ны өдөр 91 дугаартай Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээг байгуулж, уг гэрээгээр Ж.Э тай байгуулсан гэрээний зүйл болон нөхцлөөр дахин гэрээ байгуулсан байх ба уг гэрээний дагуу гуравдагч этгээд Б.Энь 2016.6.05-ны өдөр 28 380 000 төгрөг, 2017.01.11-ний өдөр 20 197 750 төгрөг, 2019.09.06-ны өдөр 61 821 000 төгрөгийг төлсөн талаар баримтыг гаргаж ирүүлжээ. /1-р хх-ийн 128-135, 83/

Нэхэмжлэгч Ж.Э  нь гэрээний үүрэгт нийт 46 300 000 төгрөгийг төлж, улмаар 2019 оны 07 сарын 30-ны өдрийн №05 Б НҮТББ-ын И ХХК-д хүргүүлсэн албан тоотын дагуу И ХХК-тай Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээг 2015 оны 12 сарын 09-ний өдрөөр байгуулж, /уг гэрээг 2019 оны 7 сарын 31-ний өдөр байгуусан боловч Б НҮТББ-тай байгуулсан гэрээний үндсэн дээр байгуулж байгаа гэрээ учраас талууд энэ гэрээний он, сар, өдрөөр байгуулахаар харилцан тохиролцсон гэж тайлбарласан/ гэрээний 2.2-т үлдэгдэл төлбөрийн 64 098 750 төгрөгийг Төрийн банкны орон сууцны зээлд хамрагдан төлөхөөр харилцан тохиролцжээ./1-р хх-ийн 8, 156-160/

Дээрхийн нэгэн адил 2019 оны 08 сарын 26-ны өдрийн Б НҮТББ-ын №07 И ХХК-д хүргүүлсэн албан тоотын дагуу гуравдагч этгээд Б.Э-тэй 2016 оны 06 сарын 13-ны өдрийн огноогоор №91 дугаартай Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээг И ХХК-тай байгуулж, төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул И ХХК нь 2019.09.11-ний өдрийн тоотоор Төрийн банк болон Хан-Уул дүүргийн ЭХЭБГ-т Б.Э-ыннэр дээр Хан-Уул дүүргийн 11-р хороо 703-р байрны 1305 тоотыг ...эзэмшихээр болсон гэсэн албан тоотыг хүргүүлжээ. /1-р хх-ийн 248-250/

 

Дээрх байдлуудаас маргаан үүсч нэхэмжлэгч Ж.Э  нь дээрх үйл баримттай холбогдуулан цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, шалгуулсан байх ба 2019.10.10-ны өдрийн 2155 дугаар Прокурорын тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн байх ба дээрх ажиллагааны бичгийн баримтууд хэрэгт авагдсан байна.

 

Эдгээрээс дүгнэхэд хариуцагч Б НҮТББ нь өмнөх этгээдтэй байгуулсан гэрээг хуульд заасан журмын дагуу цуцлаагүй үндэслэл тогтоогдож байх тул гуравдагч этгээд Б.Э-тэй байгуулсан 2016 оны 06 сарын 13-ны өдөр 91 дугаартай Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ болон И ХХК-тай байгуулсан гэрээнүүд хэрэгжих боломжгүйн дээр эдгээр гэрээнүүд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчиж хийсэн ... хүчин төгөлдөр бус байх хэлцэл байна.

Өөрөөр хэлбэл Б.Э-тэй гэрээ байгуулснаар өмнөх этгээд Ж.Э ын гэрээний дагуу үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөлдөө авах, улсын бүртгэлд бүртгүүлэх зэрэг хүсэл зоригийг зөрчжээ.

Иймд нэхэмжлэгч Ж.Э ын Б НҮТББ болон И ХХК нартай байгуулсан 2016 оны 06 сарын 13-ны өдөр 91 дугаартай Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээнүүдийг хууль зөрчиж хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна.

 

Харин маргаан бүхий 1305 тоот орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг захиалагч Ж.Э ын нэр дээр гаргуулахыг хариуцагч Б НҮТББ, И ХХК-д даалгах шаардлага нь талуудын байгуулсан гэрээний 2-р зүйлд зааснаар хэрэгжих боломжтой, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Ж.Э ын төлбөр төлөх үүрэгтэй холбоотойгоор хэрэгжих боломжтой байх тул уг шаардлагыг шүүх хангах үндэслэлгүй байна.

Дээрхээс дүгнэхэд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Энь дээрх гэрээнүүдийн дагуу шаардах эрхгүй үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

                                                ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Э ын хариуцагч Б ТББ болон Б.Энарын хооронд 2016 оны 6 сарын 13-ны өдрийн 91 дугаартай Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ, И ХХК болон Б.Э нарын хооронд 2016 оны 6 сарын 13-ны өдрийн 91 дугаартай Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, нэхэмжлэлийн шаардлагын хариуцагч И ХХК, Б ТББ нартай байгуулсан 2015 оны 12 сарын 09-ний өдрийн Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээгээр захиалсан 703 байрны 1305 тоот орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг захиалагч Ж.Э ын нэр дээр гаргуулахыг даалгах шаардлагыг,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд 3 өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг Б.Э-ыннэр дээр гаргуулан авах, тус үл хөдлөх эд хөрөнгийг Төрийн банкны барьцаанаас чөлөөлөхийг хариуцагч нарт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Э аас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 1 419 950 төгрөгийг, гуравдагч этгээд Б.Э-с улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж, хариуцагч Б НҮТББ, И ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд тус бүр 305 000 төгрөгийг, нийт 710 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Э т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ