Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2022/00780

 

                                         ***ийн нэхэмжлэлтэй

                                                 иргэний хэргийн тухай

  

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, шүүгч Б.Мөнхтуяа, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 102/ШШ2020/01355 дугаар шийдвэр, 

НийслэлийнИргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 1441 дүгээр магадлалтай, 

****ийн нэхэмжлэлтэй,

****д холбогдох 

41,554,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, 19,019,200 төгрөг гаргуулах сөрөг

нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

Хариуцагч ****гийн гаргасан гомдлоор   

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярсайхан, хариуцагч ****, түүний өмгөөлөгч Н.Нямжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрайнар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

1. ****нь ****д холбогдуулан 30-94 УНТ улсын дугаартай Исузу повард маркийн автомашинд учруулсан хохиролд 13,059,000 төгрөг, асгарч, үрэгдсэн 3 тонн шатахууны үнэ 5,520,000 төгрөг, Ланд круйзэр маркийн 21-02 УНЛ улсын дугаартай автомашины урьдчилгаанд төлсөн 15,000,000 төгрөг, тус автомашинд засвар хийсэн зардал 4,375,000 төгрөг, бурханы үнэ 2,000,000 төгрөг, халаах пуужин төхөөрөмжийн үнэ 1,600,000 төгрөг, нийт 41,554,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагчэс зөвшөөрч, марган гэрээнээс татгалзсантай холбоотой хохиролд 7,879,200 төгрөг, ажлын хөлс 10,000,000 төгрөг, сэлбэгийн үнэ 1,140,000 төгрөг, нийт 19,019,200 төгрөг шаардан сөрөг нэхэмжлэл гаргажээ. 

2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 102/ШШ2020/01355 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510, 227 дугаар зүйлийн 227.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч ****гээс 25,776,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ****т, нэхэмжлэгч ****аас 7,879,200 төгрөгийг гаргуулан хариуцагч ****д тус тус олгож, нэхэмжлэгч ****ийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 15,788,000 төгрөгийн нэхэмжлэлийг, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11,140,000 төгрөгт холбогдох хэргийг тус тус хэрэгсэхгүй болгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-дзааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 365,720 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 253,046 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ****гээс улсын тэмдэгтийн хураамжид 286,780 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ****т, нэхэмжлэгч ****аас улсын тэмдэгтийн хураамжид 141,017 төгрөгийг гаргуулан хариуцагч ****д тус тус олгоншийдвэрлэжээ. 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 1441 дүгээр магадлалаарБаянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 102/ШШ2020/01355 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 510 дугаар зүйлийн гэсний дараа 510.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1 гэсэн нэмэлт, 25,776,000 гэснийг 25,450,000 гэж, нэхэмжлэгч ****т гэсний дараа олгож, нэхэмжлэлээс үлдэх 16,104,000 төгрөгт холбогдох хэсгийг, хариуцагч ****гийн, нэхэмжлэгчээс 7,879,200 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т зааснаар хариуцагч ****гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас ажлын хөлс, сэлбэгний үнэд 11,140,000 төгрөг гаргуулах шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дахь хэсгийн 286,780 гэснийг 285,200 гэж өөрчлөн, нэхэмжлэгч ****аас улсын тэмдэгтийн хураамжид 141,017 төгрөгийг гаргуулан, хариуцагч ****д тус тус гэснийг хасч, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасны дагуу нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 264,821 төгрөг, хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 267,530 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна. 

4. Хариуцагч **** хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Давж заалдах шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн 1 дэх шаардлагын тухайд Исузу повард маркийн автомашинд учирсан хохирлын хэмжээг тогтоохдоо нотлох баримтыг хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэргийн 80-84 дүгээр талд авагдсан “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 2017.04.20-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 6,850,000 төгрөгөөр тооцож, хариуцагчаар төлүүлэхээр шийдвэрлэсэн. Уг автомашинд учирсан хохирлыг зөвхөн хариуцагч **** надаас гаргахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Учир нь анхан болон давж заалдах шатны шүүх намайг уг машиныг жолоодож явсан гэж буруутгадаг боловч автомашиныг жолоодож явах эрхийг надад олгосон, тодруулж хэлбэл, уг автомашиныг уурхай дээр хүргээд өг гэж анх надаас гуйхад нь би зөвшөөрөөгүй, гэтэл бензин авах газар хүртэл бариад өг гэж хэлээд бензин авмагцаа, өөрт нь яаралтай ажил гарлаа, миний хөгшин аргалаад уурхай дээр хүргээд өгчих гэж хэлээд орхиж явсан, намайг хүний юмыг орхиод явж чадахгүй гэдгийг мэддэгээрээ далимдуулж, гарцаагүй байдалд оруулж, машинаа уурхай руу хүргүүлсэн уг автомашины өмчлөгч Д.Алтанхуягийн өөрийнх нь оролцоог огт авч хэлэлцэхгүй байгаад гомдолтой байна. Хүний итгэлийг эвдэж, хүний сайхан сэтгэл рүү ус цацдаг ийм увайгүй нөхдийн бурууг шүүх үнэн зөвөөр шүүн тунгаах ёстой. Тиймээс Д.Алтанхуягийн нэхэмжлээд байгаа Исузу повард маркийн автомашинд учирсан хохирлын талыг нь тэрээр өөрөө хариуцах ёстой гэж ойлгож байна. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасныг анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн нөхцөл байдалд нийцүүлэн хэрэглэж болохоор байтал огт тайлбарлаж хэрэглээгүй бөгөөд энэ талаарх давж заалдах гомдолд дүгнэлт хийгээгүй, уг заалтыг яагаад хэрэглэхгүй байгаагаа тайлбарлаагүй. Гэм хорыг хариуцахад ч гэм буруугийн хэмжээг харгалзан үзэх нь шүүхийн үүрэг. Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт “Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө.”, 497.3 дахь хэсэгт “Гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцах бөгөөд энэ тохиолдолд шууд гэм хор учруулсан этгээд төдийгүй, түүнийг уруу татсан, дэмжин тусалсан, түүнчлэн гэм хор учруулсны үр дүнг санаатай ашигласан этгээд нэгэн адил хариуцлага хүлээнэ.” гэж тус тус заасанчлан Исузу повард маркийн автомашинд хохирол учрахад нэхэмжлэгч Д.Алтанхуягийнөөрийнх нь оролцоо байсан, хэрэв **** намайг гарцаагүй байдалд оруулж шалсаар байгаад уурхай руу машинаа өгч явуулаагүй байсан бол осол гарахгүй байсан зэргийг харгалзаж үзэж, хохирлыг хамтран хариуцахаар шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэж байна.

4.1. Давж заалдах шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн 4 дэх шаардлагын тухайд үндэслэлгүй дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч ****ийн нэхэмжилсэн иргэн Д.Мөнх-Очирынх гэх бурханы үнэ 2,000,000 төгрөг, автомашин халаах зориулалттай пуужин төхөөрөмжийн үнэ 1,600,000 төгрөгийг тус тус надаас гаргуулахаар шийдвэрлэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилсөн. Ингэж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т заасныг хэрэглэсэн нь үндэслэл муутай болсон байна. Уг бурхан, пуужин төхөөрөмж нь биетээрээ байгаа гэж хэлээд байхад үнийг нь төлүүлэхээр шаардаад байгаа нь үндэслэлгүй бөгөөд давж заалдах шатны шүүх уг үндэслэл муутай шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ шаардах эрхийн үндэслэлийг нь хангалттай тайлбарлаагүй. Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэгт заасанчлан гэм хор учруулсан зүйл байхгүй, үнийг нь шаардаад байгаа хоёр эд зүйл нь бүрэн бүтэн хадгалагдаж байгаа, хууль ёсны давуу байдлаа хууль бусаар ашигласан зүйл огт байхгүй, нэхэмжлэгч **** миний хоёр сарын ажлын хөлсийг өгөхгүй байгаатай л адил үйлдлийг би гаргасан гэж ойлгож байна. Иймд уг 3,600,000 төгрөгийн шаардлагын тухайд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэж байна. Анхан шатны шүүх 21-02 УНЛ улсын дугаартай, тоёото Ланд круйзер 105 маркийн автомашинд учирсан 7,879,200 төгрөгийн хохирлыг нэхэмжлэгч ****аас гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд нотлох баримтыг хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдолтой, үнэн зөв талаас нь үнэлж, үндэслэл бүхий дүгнэлт хийж, шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Гэтэл давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж, уг сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Нэхэмжлэгч **** анх миний машиныг Увс руу унаж явж ирээд сайн машин байна гэж магтсаар байгаад худалдаж авахаар болсон. Худалдаж авснаасаа хойш Улаанбаатар хот-Сэлэнгэ аймгийн хооронд тасралтгүй 4 сарын турш унасан ба хотоос уурхай руу ирэх замдаа шөнө жалга руу унагаах гэх мэтээр эвдрэл гэмтэл учруулдаг байсан. Тухайн үед нь эвдрэл гэмтлийг нь засах зорилгоор авто засварын газар хамт явж очоод үзлэг, оношилгоонд оруулаад, ямар ямар эд анги эвдэрсэн байна, засаж сэлбэхэд ямар ажил орох юм байна гээд үзүүлдэг байсан. Давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан “Таванбогд” ХХК-ийн 2016.04.14-ний өдрийн сэлбэгний үнийн санал бол ****тай хамт 2015 оны 9 сард жалга руу машин унагаачихаад ирэхэд нь “Таванбогд” ХХК-ийн авто засварын газарт хамт очиж үзлэг, оношилгоонд орж байсан баримтыг үндэслэн 2016 оны 4 сард машинаа өөр хүнд зарах үедээ хуучин баримтаа үзүүлж байгаад авсан үнийн санал юм. ****аас 2015.11.28-нд машинаа очиж аваад, мөнгөө гүйцээж төлөөд эвдэлсэн машинаа аваарай гэж хэлээд, уг машиныг нэг ч удаа унаж хэрэглэхгүй байж байгаад **** мөнгөө төлж авахгүй болохоор нь 2016 онд өөр хүнд худалдсан. Тиймээс уг хохирлын баримт бол ****ийн өөрийнх нь уг машиныг худалдаж аваад унаж байхдаа “Таванбогд” ХХК-д очиж оношлуулсан эвдрэлийн баримтыг үндэслэж олгосон бодитой баримт юм. Иймд 21-02 УНЛ улсын дугаартай, тоёото Ланд круйзер 105 маркийн автомашинд учирсан 7,879,200 төгрөгийн хохирлыг нэхэмжлэгч ****аас гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, уг сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

4.2. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 11,140,000 төгрөгт холбогдох хэсгийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан боловч давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг яагаад хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаараа давж заалдах гомдлоо дэлгэрэнгүй тайлбарласан болно. Нэхэмжлэгч ****ийн энэхүү нэхэмжлэл нь миний ажлын хөлсийг өгөхгүй байхаар сэдэж гаргасан нэхэмжлэл гэж би харж байгаа. Тиймээс аль эрт өгөө, аваа байхгүй гээд тооцоо хийгээд хаачихсан асуудлыг сөхөж, ор үндэсгүйгээр надаас хохирол төлбөр шаардаж байгааг зөвтгөх арга алга. Анхан шатны шүүх хуралдаан дээр хэргийн нөхцөл байдлыг хангалттай тайлбарлаж, шүүгч нарт ойлгуулахыг хичээсэн. Гэтэл **** бид хоёрын хэн нь жинхэнэ хохирогч вэ гэдгийг шүүх тогтоож чадаагүй явдалт туйлаас гомдолтой байна. Миний бие 2015 оны хавар ****тай олон жилийн дараа таарч, хуучны сайхан нөхөрлөлөө бодож, нэг нэгэндээ дэмтэй тустай явъя гэсэн үүднээс ажил амьдралд нь тусалж явсан. Гэтэл тэрээр миний итгэлийг эвдэж, намайг ашиглаад л хаясан. Эцэстээ, надаас дааж давшгүй их мөнгө нэхэмжилж, 2016 оноос хойш шүүх цагдаагийн хаалга татуулж чирэгдүүлж ирлээ. Тиймээс миний бие 2 сар гаруй хугацаанд ****ийн уурхай дээр нойр хоолгүй сэтгэлээрээ ажилласан ажлынхаа хөлс 10,000,000 төгрөг, мөн 1,140,000 төгрөгийн үнэ бүхий сэлбэг хэрэгслийнхээ төлбөрийг ****аар төлүүлэх эрхтэй гэж үзэж байна. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт дурдахдаа, ...бусад тохиолдолд хамтатган шийдвэрлэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал гэж дүгнэсэн байдаг. Эндээс үзэхэд, нэгэнт **** бид хоёрын хооронд үүссэн асуудлыг шийдэж байгаа тул маргааныг эцэслэн шийдвэрлэх үүднээс нэгэнт сөрөг нэхэмжлэлийн энэ хэсгийг хамт шийдвэрлэх боломжтой гэж үзээд анх шүүх хүлээж авснаараа шийдээд дуусгавар болгох боломжтой гэж харагдаж байна. Олон жил үргэлжилсэн маргааныг дахин сунгаж, өөр хэрэг үүсгэж явах сонирхол ч бидэнд алга. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ. 

ХЯНАВАЛ: 

5.Хариуцагч ****гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. 

6. Анхан шатны шүүх ****гээс 25,776,000 төгрөгийг гаргуулан ****т, ****аас 7,879,200 төгрөгийг гаргуулан ****д тус тус олгож, ****ийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 15,788,000 төгрөг, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11,140,000 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад шийдвэрт 510 дугаар зүйлийн гэсний дараа 510.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1 гэсэн нэмэлт, 25,776,000 гэснийг 25,450,000 гэж, ****т гэсний дараа олгож, нэхэмжлэлээс үлдэх 16,104,000 төгрөгт холбогдох хэсгийг, хариуцагч ****гийн, нэхэмжлэгчээс 7,879,200 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т зааснаар хариуцагч ****гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас ажлын хөлс, сэлбэгний үнэд 11,140,000 төгрөг гаргуулах шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өөрчилжээ. 

7. Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлээс үлдэх 16,104,000төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргаагүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчмын дагуу гомдлын хүрээнд хэргийн талаар дүгнэлт хийнэ. 

8. Давж заалдах шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааныг хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, зохигчийн хоорондох эрх зүйн маргаанд хэрэглэгдэх хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. 

9. Зам тээврийн ослын улмаас учирсан гэм хорын хохиролд 18,579,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн талаар: 

9.1. Нэхэмжлэгч ****нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...2015.11.11-ний өдөр хариуцагч **** миний өмчлөлийн  30-94 УНТ улсын дугаартай, Исузу повард маркийн автомашиныг жолоодон явахдаа зам тээврийн осол гаргасны улмаас тус машинд учирсан хохиролд  13,059,000 төгрөг,  уг машинд ачиж яваад зам тээврийн ослын улмаас асгарсан 3 тонн түлшний үнэ 5,520,000 төгрөг, нийт 18,579,000 төгрөг гаргуулах...” гэсэн агуулгаар тодорхойлсон байна. 

9.2. Хариуцагч **** “...зам тээврийн осол миний буруутай үйл ажиллагаанаас болоогүй, ...бүрэн бус тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахаар надад өгсөн, ...зам тээврийн осол үйлдэгдсэн газрын нөхцөл байдлыг үзэхэд тухайн үед тээврийн хэрэгслийн тормос болон эд анги бүрэн байсан ч зогсоох боломжгүй байсан, ...ачиж явсан түлш ослын үеэр асгараагүй, машин унахад дээрх ачаа бүрэн бүтэн байсан...” гэж мэтгэлцжээ. 

Зохигч зам тээврийн осол гарсан үйл баримтад маргаагүй, харин зам тээврийн осол гарахад нэхэмжлэгчийн гэм буруу нөлөөлсөн эсэх, автомашинд учирсан хохирлын хэмжээ маргааны зүйл болжээ. 

9.3. **** 2015.11.11-ний өдөр ****ийн эзэмшлийн Исузу повард маркийн 30-94 УНТ улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа зам тээврийн осол гаргаж, Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасныг зөрчсөн нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт зэргийг үндэслэн хоёр шатны шүүх зөв тогтоожээ. 

9.4. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-т “Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно”, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 11 дүгээр зүйлийн 1Гэмт хэрэгт буруутгагдаж буй хэн боловч өмгөөлөх бүх боломжоор хангагдсан нээлттэй шүүх хурлаар гэм буруутайг нь хуулийн дагуу тогтоох хүртэл гэм буруугүй гэж тооцогдох эрхтэй”,  Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн9.1-т “Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно” гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгч хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас гэм хор учирсан, хохирлыг хариуцах үүрэгтэйг нотлох үүрэг хүлээнэ. 

9.5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын ... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл/эс үйлдэх/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй ба, мөн зүйлийн 497.2-т зааснаар гэм хор учруулсан этгээд түүний буруугаас болоогүйг нотолбол хохирол төлөхөөс чөлөөлөгдөнө. 

Бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх, хэрэв боломжгүй бол мөнгөөр нөхөн төлүүлэх зарчмыг баримталдаг. 

Түүнчлэн эд хөрөнгөд учруулсан гэм хорын хэмжээ тогтоогдсон байхыг шаардахаас гадна гэм буруутай этгээдийн  үйлдэл/эс үйлдэх/-тэй шалтгаант холбоотой эсэх, шалтгаант холбоотой бол үүнтэй холбогдон гарсан зардал тогтоогдсон байх учиртай.   

9.6. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д “Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй”  гэж заажээ. 

Хохирлыг арилгах нь хуульд зааснаар үүсэх үүрэг бөгөөд хуулийн гол урьдчилсан нөхцөл болох гэм хор учруулсан тохиолдолд зохигчийн хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5-д зааснаар иргэний эрх зүйн харилцаа үүсч, мөн хуулийн 187 дугаар зүйлийн 187.1-д заасан үүрэг үүсэх үндэслэлд хамаарна. 

Харин хариуцагч гэм хор учирсан гэх хохирлыг өөрийн үйлдэлтэй шалтгаант холбоотой эсэх, гэм хорын хэмжээнд маргах эрхтэй. 

9.7. **** нь осол болох үед тээврийн хэрэгслийг жолоодож явсан учир Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.3-т зааснаар түүнийг жолооч гэж үзнэ. 

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.6Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.а-д жолоочбуюу ашиглагч этгээд тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах үүрэгтэй бөгөөд тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно гэж заажээ.

9.8. Давж заалдах шатны шүүхийн **** нь ****аас тээврийн хэрэгслийг хүлээж авахдаа эвдрэлтэй, тоормос ажиллахгүй байсан гэдгийг мэдсэн атлаа замын хөдөлгөөнд оролцож, зам тээврийн осол гаргасан нь түүний тайлбараар тогтоогдож байх тул гэм хор учрахад нэхэмжлэгчийн гэм буруутай эс үйлдэл нөлөөлсөнИргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д заасан зохицуулалтыг хэрэглээгүй гэх хариуцагчийн татгалзал, энэ үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй гэсэн дүгнэлт үндэслэл бүхий болсон байна. 

9.9. Исузу повард маркийн 30-94 УНТ улсын дугаартай автомашиныг засварлаагүй байх үед зохигчийг байлцуулан, үзлэг хийж, үнэлгээ хийсэн шинжээч Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн автомашинд учирсан хохирол 6,850,000 төгрөг болохыг тогтоосондүгнэлтийг бодитой гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй. 

9.10. Зам тээврийн ослын үеэр тээврийн хэрэгсэлд ачиж явсан 3 тонн шатахуун асгарч, 5,520,000 төгрөгийн хохирол учирсан гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд нотлогдоогүй талаар хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ. Тодруулбал: 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газрын 2016.05.12-ны өдрийн 5/27 дугаартай прокурорын тогтоол, гэрч Э.БаасаннямД.Үүрдмөнх нарын мэдүүлгээр 3 тонн шатахуун асгарсан, тээврийн хэрэгсэлд ийм хэмжээний шатахуун тээвэрлэж явсан үйл баримт тогтоогдоогүйгээс гадна нэхэмжлэгчид 5,520,000 төгрөгийн хохирол учирсныг нотлох баримт авагдаагүй талаар хийсэн хоёр шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй. 

9.11. Шүүх ****гээс гэм хорын хохиролд 6,850,000 төгрөгийг гаргуулан ****т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээг зөвтгөж, өөрчлөлт оруулсан нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1заасан зохицуулалтын агуулга, шаардлагад нийцжээ. 

10. Худалдах-худалдан авах гэрээнээс татгалзсаны үр дагаварт 15,000,000 төгрөг, автомашинд засвар хийсэн зардал 4,375,000 төгрөг гаргуулах, хариуцагч гэрээнээс татгалзсантай холбоотой хохиролд 7,879,200 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн талаар: 

10.1. **** ****гийн эзэмшлийн Ланд круйзер-105 маркийн 21-02 УНЛ улсын дугаартай автомашиныг 27,000,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцож, 2015.08.05-ны өдөр тээврийн хэрэгслийг хүлээн авч, 15,000,000 төгрөгийг урьдчилгаанд өгсөн, үлдэгдэл төлбөрийг төлөөгүйн улмаас хариуцагч гэрээнээс татгалзан автомашинаа буцаан авсан үйл баримт зохигчийн тайлбараар тогтоогдсон байна. 

10.2. Аливаа гэрээг талууд амаар байгуулсан тохиолдолд шүүхээс Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2, 43 дугаар зүйлийн 43.1.1, 196 дугаар зүйлийн 196.1.5-д тус тус зааснаар хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл, байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлаж, хүчин төгөлдөр байдалд дүгнэлт хийдэг.

Анхан болон давж заалдах шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ гэж зөв тодорхойлжээ. 

Байгуулсан гэрээгээ цуцлах эсэх нь талуудын хүсэл зоригт хамаарах бөгөөд маргаан гарсан тохиолдолд цуцлагдсан гэж үзэх, хуульд нийцэж буй эсэх тухай дүгнэлт хийж, үр дагаврыг шүүхээс шийднэ.  

10.3. Хоёр шатны шүүх зохигчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтын хэмжээнд үндэслэн зохигчийн хооронд байгуулсан худалдах-худалдан авах гэрээ цуцлагдсан талаар хийсэн дүгнэлт үндэслэлтэй бөгөөд ****гээс 15,000,000 төгрөг гаргуулж   ****т олгосон нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасантай нийцжээ. 

10.4. Түүнчлэн нэхэмжлэгчЛанд круйзер-105 маркийн 21-02 УНЛ улсын дугаартай автомашиныг анх хүлээн авахад эвдрэлтэй, явахгүй байсан учир засвар хийсэн зардал 4,735,000 төгрөг гаргуулна гэж нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, автомашиныг ашиглаж байхдаа эвдэлж 7,879,200 төгрөгийн хохирол учруулсан гэх үндэслэлээр сөрөг шаардлага гарган нэхэмжлэгчээс гаргуулахаар шаарджээ. 

10.5. **** ****гээс Ланд круйзер-105 маркийн 21-02 УНЛ улсын дугаартай хуучин автомашин худалдаж авсан, автомашиныг хүлээн авах үед доголдолтой байсан гэдгийг мэдсэн болох нь түүний тайлбараар нотлогдсон байх тул нэхэмжлэгчийг доголдолтой холбоотой шаардлага гаргах эрхээ Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар алдсан талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв. 

10.6. Давж заалдах шатны шүүх ******** нархуучин автомашин худалдах-худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд хариуцагч доголдолгүй эд хөрөнгө хүлээлгэж өгсөн гэдгээ баримтаар нотлоогүй, хэрэгт авагдсан Таванбогд ХХК-ийн оношилгоогоор илэрсэн эвдрэл нэхэмжлэгч автомашиныг ашиглаж байх үедээ гарсан гэж үзэх боломжгүй хариуцагч гэрээнээс татгалзан, автомашинаа 2015 оны 11 дүгээр сард нэхэмжлэгчээс буцаан авсанд талууд маргаагүй тул хариуцагчид 7,879,200 төгрөгийн бодит хохирол учирсан гэж үзэх үндэслэлгүй,  хохирол шаардах эрхгүй гэж дүгнэснийг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д  заасныг зөрчсөн гэж дүгнэх үндэслэлгүй байна. 

10.7. Давж заалдах шатны шүүх энэ тогтоолын 10.1-10.6 бичигдсэн үйл баримтыг хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэж хийсэн дүгнэлт  бодит байдалд нийцсэн, хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулсан нь оновчтой болжээ. 

11. Бурханы үнэ 2,000,000 төгрөг, автомашин халаах зориулалттай пуужин төхөөрөмжийн үнэ 1,600,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын талаар: 

**** нь Ланд круйзер-105 маркийн 21-02 УНЛ улсын дугаартай автомашиныг2015 оны 11 дүгээр сард Д.Алтанхуягт мэдэгдэлгүй буцаан авахад автомашин дотор бурхан, автомашин халаах зориулалттай пуужин төхөөрөмж зэрэг эд зүйлийг хадгалагдаж байсан болох нь зохигчийн шүүхэд гаргасан тайлбараар нотлогджээ. 

11.1. Давж заалдах шатны шүүхээс Ланд круйзер-105 маркийн 21-02 УНЛ улсын дугаартай автомашин дотор байсан бурхан иргэн Д.Мөнх-Очирынх гэж нэхэмжлэгч хэлж байгаа боловч тухайн бурхан нэхэмжлэгч ашиглаж байх хугацаанд машинд байсан, хариуцагч тал нэхэмжлэгчид мэдэгдэлгүйгээр автомашиныг авч явсан тул Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т заасныг хариуцагч зөрчсөн, нэхэмжлэгч эд зүйлийн үнийг шаардсан, хариуцагч эд зүйлийг өгөхөөс татгалзсан нөхцөл байдлыг харьцуулан үзээд нэхэмжлэгчийн шаардсан үнийн хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг хууль зүйн хувьд буруутгах боломжгүй. 

11.2. **** “...ногоон дарь эх бурхан, автомашин халаагч төхөөрөмж болон бусад эд хэрэглэл, хувцас биет байдлаараа бүрэн бүтэн хадгалагдаж байгаа болно. ...нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж нэхэмжлэгчтэй маргасан хэдий ч хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд автомашин дотор хадгалагдаж байсан бурханавтомашин халаах зориулалттай пуужин төхөөрөмжийн хууль ёсоор эзэмшиж байгаа нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Энэ нь **** тайлбарын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 заасны дагуу нотлоогүй гэж үзнэ. 

11.3. Д.Алтанхуяг Ланд круйзер-105 маркийн 21-02 УНЛ улсын дугаартай автомашинд байсан бурханыг 2,000,000 төгрөг, автомашин халаах зориулалттай пуужин төхөөрөмжийг1,600,000 төгрөгт тооцон ****гээс гаргуулахаар шаардсанд хариуцагч нэхэмжлэгчийн үнэлгээнд маргаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т заасны дагуу хүлээн зөвшөөрсөнд тооцно. 

Давж заалдах шатны шүүх хариуцагчаас 3,600,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д заасан “нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргана” гэсэн үндэслэл, журмын дагуу зохигчийн тайлбарыг үнэлж, мэтгэлцэх зарчмыг хангажээ. 

Харин **** Ланд круйзер-105 маркийн 21-02 УНЛ улсын дугаартай автомашинд байсан бурхан, автомашин халаах зориулалттай пуужин төхөөрөмжийг анх авсан шинж чанараас шалтгаалан биет байдлын хувьд доголдолгүйбол буцаан өгөхөд энэ тогтоол саад болохгүйг дурдах нь зүйтэй. 

12. Ажлын хөлс 10,000,000 төгрөг, сэлбэгийн үнэ 1,140,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн талаар: 

12.1. **** нь ****ийн захирлаар ажиллаж байсан Финикс монголиа ХХК-д ажилласан бөгөөд 2 сарын ажлын хөлс 10,000,000 төгрөг, 62-98 УБИ улсын дугаартай Hyundai HD-270 маркийн цагаан өнгийн автомашиныг тухайн үеийн зах зээлийн ханшаар нэг бүр нь 360,000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг аккумляторын үнэ 720,000 төгрөг, 420,000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг динам, бүгд 1,140,000 төгрөгийн үнэтэй сэлбэгийг уурхайдаа авч ашиглан одоог хүртэл өгөөгүй тул гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т зааснаар хариуцагчийн ажлын хөлссэлбэгний үнэ шаардсан сөрөг нэхэмжлэл нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагад тооцогдохгүй, өөр гэрээний харилцаа байх тул тусдаа нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх талаар хийсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

13. Иймд давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэж хийсэн дүгнэлт бодит байдалд нийцсэн, хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулсан нь оновчтой болсон байх тул магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч ****гийнхяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 1441 дүгээр магадлалыг хэвээр үлдээж,хариуцагч ****гийн гомдлыг хангахгүй орхисугай.  

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг үндэслэн хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 288,171 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

  

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.БАНЗРАГЧ

                                            ШҮҮГЧИД                                      Б.МӨНХТУЯА

                                                                                                   П.ЗОЛЗАЯА 

                                                                                                   С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                   Х.ЭРДЭНЭСУВД