Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2022/00785

 

                                  “ **** **** ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                                иргэний хэргийн тухай

  

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2020/00827 дугаар шийдвэр, 

НийслэлийнИргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 1301 дүгээр магадлалтай, 

 **** **** ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 **** **** ХХК-д холбогдох 

Гэрээгээр шилжүүлсэн 7,870,779,750 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

Хариуцагчийн төлөөлөгч Ж.Алтанбилэгийн гаргасан гомдлоор   

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ууганбаяр, өмгөөлөгч Ж.Базарсад, хариуцагчийн төлөөлөгч Ж.Алтанбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрайнар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

1.  **** **** ХХКнь “ **** **** ХХК-дхолбогдуулан гэрээгээр шилжүүлсэн 7,870,779,750 төгрөгийг буцаан гаргуулахааршаардсаныг хариуцагчэс зөвшөөрч, маргажээ. 

2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2020/00827 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.5, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч  **** **** ХХК-аас 6,832,029,750 төгрөг гаргуулан нэхэмжлэгч  **** **** ХХК-д олгож нэхэмжлэлээс 1,038,750,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39,511,850 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч  **** **** ХХК-аас 34,318,098 төгрөг гаргуулж нэхэмжлэгч  **** **** ХХК-д олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 1301 дүгээр магадлалаарБаянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2020/00827 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. 

4. Хариуцагчийн төлөөлөгч Ж.Алтанбилэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ 6,832.029,750 төгрөгийг манай компаниас гаргуулахаар шийдвэрлэсэнд 40,000,000 төгрөгийн үнэ бүхий ТОҮОТА SEQUOLA маркийн 78-17 УНН улсын дугаартай автомашиныг манай компани хүлээж авсан гэж үзэн шийдвэрлэсэн бөгөөд 40,000,000 төгрөгийн хэсгийг үл зөвшөөрч гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрт “...“ **** Холдинг” ХХК иргэн Б.Ууганбаяр нарын хооронд 2015.12.30-ны өдөр “Тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээ” байгуулж гэрээний 3.7-д “ **** ****” ХХК, “ **** ****” ХХК-ийн хооронд байгуулагдсан NCDMG2015 тоот гэрээний төлбөрт тооцогдсон болно” гэж нэмэлт нөхцөл тусгасан, Б.Ууганбаяр нь “ **** ****” ХХК-ийн захирал Ж.Алтанбилэгийн хүү А.Дөлгөөний найз, хариуцагчийн хүсэлтээр шилжүүлсэн гэх тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй...” гэжээ. “ **** ****” ХХК-ийн зүгээс Б.Ууганбаяр гэж хүнд уг тээврийн хэрэгслийг шилжүүлэх зөвшөөрөл өгөөгүй, ийм баримт хэрэгт байхгүй. Хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа нөхцөл байдал бол 2015.12.30-ны өдрийн “Тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээ”-нд гарын үсэг зурах эрхийг А.Дөлгөөнд олгосоор байхад “ **** холдинг” ХХК нь уг гэрээг Б.Ууганбаяртай хийж автомашиныг шилжүүлсэн зэрэг нь нотлогдож байгаа юм. Гэтэл анхан шатны шүүх энэхүү тээврийн хэрэгслийг манай компанид шилжүүлсэн гэж үзэн шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж 40,000,000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасаж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ: 

5. Хариуцагчийн төлөөлөгч Ж.Алтанбилэгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. 

6. Анхан шатны шүүх  **** **** ХХК-аас 6,832,029,750 төгрөг гаргуулан нэхэмжлэгч  **** **** ХХК-д олгож, нэхэмжлэлээс 1,038,750,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгожшийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад шийдвэрийг хэвээр үлдээжээ. 

7. Хоёр шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 6,832,029,750 төгрөгийг хангаж шийдвэрлэснээс хариуцагчийн төлөөлөгч Ж.Алтанбилэг хяналтын журмаар 40,000,000 төгрөгийн хэсгийг зөвшөөрөхгүй гэж гомдол гаргасан тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчмын дагуугомдлын хэмжээнд дүгнэлт хийнэ. 

8. Анхан болон давж заалдах шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааныг хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, зохигчийн хоорондох эрх зүйн маргаанд хэрэглэгдэх хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Тодруулбал: 

9. Зохигчийн хооронд 2014.12.28-ны өдөр NCDMG2015 тоот Үйлчилгээний талбайн захиалгын гэрээ нэртэй гэрээг байгуулагдсан, гэрээний 1.1, 1.2, 3.3-т зааснаар  **** **** ХХК Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Миллениум моол /Millenium mall/ худалдааны төвийн В1 давхрын 1.731 м.кв талбайг 2016.10.01-ний өдрийн дотор дотоод заслын ажлыг хийж гүйцэтгэх боломжтой байдлаар  **** **** ХХК-ийн өмчлөл, эзэмшилд хүлээлгэн өгөхөөр, нэхэмжлэгч гэрээний 2.1, 2.2-т зааснаар ажлын хөлс 6,925,000,000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг арилжааны нөхцөлөөр төлөх үүргийг тус тус хүлээжээ. 

 **** **** ХХК-аас “ **** **** ХХК-д холбогдуулан гэрээнээс татгалзсаны үр дагавар буюу гэрээгээр шилжүүлсэн 7,870,779,750 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсаныг хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч,мэтгэлцсэн байна. 

10. Шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ гэж зөв тодорхойлж, талуудын хүсэл зоригийн илэрхийлэл, гэрээг хуулийн хүрээнд гэрээний чөлөөт байдлыг хангасан эсэх, гэрээ цуцлагдсан байдлын талаар үндэслэлтэй дүгнэлт хийжээ. 

11. Байгуулсан гэрээгээ цуцлах эсэх нь талуудын хүсэл зоригт хамаарах бөгөөд маргаан гарсан тохиолдолд гэрээ цуцлагдсан гэж үзэх, хуульд нийцэж буй эсэх тухай дүгнэлт хийж, үр дагаврыг шүүхээс шийднэ.  

11.1. Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ”, мөн хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ”, 208 дугаар зүйлийн 208.1-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж хуульчилжээ. 

12. Зохигчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтын хэмжээнд үндэслэн  шүүхээс ...хариуцагч үүргээ хугацаандаа зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас худалдах-худалдан авах гэрээ цуцлагдсан... талаар дүгнэж, “ **** **** ХХК-аас 5,856,288,250 төгрөгийн эд хөрөнгийг  **** **** ХХК-ийн өмчлөлд шилжүүлснээс буцаан төлсөн 63,008,500 төгрөгийг хасч, үлдэх 5,793,279,750 төгрөг гэж хариуцагчийн үүргийг тодорхойлсон нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасан зохицуулалтын агуулга, шаардлагад нийцжээ. 

13.  **** **** ХХК нь **** ****ХХК-аас алданги гаргуулахаар шаардсаныг шүүх ...талууд торгууль төлөхөөр худалдах-худалдан авах гэрээний 6.1-д урьдчилан зааж, хэмжээг гэрээний нийт дүнгийн 15 хувь байхаар тохиролцсон... гэж дүгнэж, хариуцагчаас гэрээнд заасан торгууль 1,038,750,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй. 

Гэрээгээр тохирсон тэр үүргийг талууд харилцан биелүүлэх үүрэгтэй. 

14. Хариуцагч “ **** ****ХХК“...40,000,000 төгрөгийн үнэ бүхий автомашиныг хүлээн аваагүй...” гэж нэхэмжлэгчтэй маргасан хэдий ч хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд уг нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Энэ нь хариуцагч тайлбарын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 заасны дагуу нотолж чадаагүй гэж үзнэ. 

14.1. Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө гэж заасан. 

Өөрөөр хэлбэл иргэний эрх зүйн харилцаанд оролцогч гэрээ байгуулсан бол энэ тогтоолын 11.1 дүгээрт дурдсан гэрээний үүргээ заавал зохих ёсоор биелүүлж үүргийн гүйцэтгэлийг эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгөх ёстой. Гэрээг яаж хэрхэн биелүүлэх арга, хэлбэр журам нь тодорхой байснаар талууд үүргээ биелүүлэх юм. 

Түүнчлэн Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2-т зааснаар үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уг үүргийг гүйцэтгэсэнд тооцдог. 

14.2. Хэрэгт авагдсан “ **** холдинг ХХК, иргэн Б.Ууганбаяр нарын хоорондын 2015.12.30-ны өдрийн тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээний 3.7-д  **** **** ХХК,  **** **** ХХК-ийн хооронд байгуулсан NCDMG/2015 тоот гэрээний төлбөрт тооцогдсон гэж нэмэлт нөхцөлд тусгагдсан бөгөөд хариуцагч 3 ширхэг хуучин машин шахсан гэж тайлбарласан зэргээр 40,000,000 төгрөгийн үнэ бүхий ТОҮОТА SEQUOLA маркийн 78-17 УНН улсын дугаартай автомашиныг  **** ****ХХК-ийгхүлээн аваагүй гэж дүгнэх боломжгүй гэсэн дүгнэлт Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2-т заасантай нийцсэн, үндэслэл бүхий болжээ. 

15. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн үндэслэлээ тодорхой заасан байх тул шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Ж.Алтанбилэгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2020/00827 дугаар шийдвэрНийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 1301 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж,хариуцагчийн төлөөлөгч Ж.Алтанбилэгийн гомдлыг хангахгүй орхисугай.  

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 357,950 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

  

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.БАНЗРАГЧ 

                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                      Г.АЛТАНЧИМЭГ

                                            ШҮҮГЧИД                                      П.ЗОЛЗАЯА 

                                                                                                   С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                   Х.ЭРДЭНЭСУВД