Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 183/ШШ2020/01184

 

2020 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 183/ШШ2020/01184

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Б  

            Хариуцагч: Н

            Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэлийг 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Ж.Б ий шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 12-р сарын 04-ний өдрийн 3991 дугаар захирамжаар Ж.Б , Э.О, Х ХХК нараас 18 997 018 төгрөг гаргуулж, Хас банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн бөгөөд Нгүйцэтгэх газарт ажиллагаа хийгдэж байсан болно. Уг албаны тогтоолоор барьцаа хөрөнгө болох орон сууцыг 43 100 000 төгрөгөөр үнэлсэн байна. Барьцаа хөрөнгийг үнэлэхдээ төлбөр төлөгч, хөрөнгийн өмчлөгч нарын саналыг авалгүйгээр үнэлэх, албадан дуудлага худалдаанд оруулах, хамгийн багадаа 90 000 000 төгрөгийн үнэ бүхий хөрөнгийг хэт үнэгүйдүүлж үнэлсэн болохыг тус албаны Монгол шуудан ХХК-р дамжуулан ирүүлсэн тайланг 2020 оны 3 сарын 05-ны өдөр мэдсэн. Иймд орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.  

Хариуцагч Нгүйцэтгэх газар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлав.

           ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.Б  хариуцагч Нэхэмжлэгч гүйцэтгэх газарт холбогдуулан   126 м.кв талбайтай улсын бүртгэлийн дугаартай орон сууц болон 221 м.кв газрыг үнэлсэн М ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулахаар шаардсныг хангах үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан талууд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо мөн хуулийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргахаар хуульчилсан бөгөөд нэхэмжлэгч нь гомдлоо 2020 оны 03 сарын 12-ны өдөр буюу хуулийн хугацаанд гаргасан байна.   

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1286 дугаар шийдвэрээр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.02.17-ны өдрийн 526 дугаар магадлалаар хариуцагч Х.ХХК, Э.О нараас 18 997 018 төгрөгийг гаргуулж Хас банк ХХК-д олгож, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.

 Төлбөр төлөгч Х.  ХХК, Э.О нар нь 18 997 018 төгрөгийг сайн дураар төлөөгүй тул албадан гүйцэтгэх ажиллагаа 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн гүйцэтгэх бичиг баримтад үндэслэн 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж эхэлсэн байна./хх-ийн 48-63/  

Дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч нарын болон нэр бүхий 5 иргэний өмчлөлийн 221 м.кв газрыг Н.гүйцэтгэх газрын 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 17291087/02 дугаар тогтоолоор битүүмжилэ, 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 17291087/04 дугаар тогтоолоор тус тус хураасан байна. /хх-ийн 69-72, 82-84/

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасны дагуу төлбөр төлөгч Хос маркшейдер ХХК нь 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр үнийн саналыг ирүүлсэн боловч төлбөр авагчтай үнийн санал нийлээгүй, түүнчлэн гуравдагч этгээд нар шинжээчээр үнэлгээ тогтоолгох хүсэлтийг ирүүлж, шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 114 дүгээр шинжээч томилох тухай тогтоолоор Мөнх-Оргил трейд ХХК-ийг шинжээчээр томилсон байна. /хх-ийн 85-93/

Шийдвэр гүйцэтгэх газраас явуулсан битүүмжлэх, хураах, хөрөнгийг үнэлүүлэхээр шинжээч томилсон ажиллагаанд нэхэмжлэгч гомдол гаргаагүй, уг ажиллагаа хууль зөрчөөгүй байна.

Мөнх-Оргил трейд ХХК нь 2020 оны 02 сарын 17-ны өдрийн 24/Ш тоот дүгнэлтээр тус хувийн хашаа байшин, газар зэрэг барьцаа хөрөнгийг үнэлэхдээ өртөгийн хандлагын арга, зах зээлийн хандлагын аргыг харьцуулж, улмаар зах зээлийн хандлагын аргаар хашаа байшинг болон газрыг нийт 43 100 000 төгрөгөөр үнэлжээ./хх-ийн 97-129/

Нгүйцэтгэх газар 2020 оны 02 сарын 20-ны өдрийн мэдэгдлүүдээр нэр бүхий өмчлөгч нарт мэдэгдсэн байх боловч төлбөр төлөгч Х.ХХК, Э.О нарт хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн гэх баримт хэрэгт авагдаагүй хэдий ч төлбөр төлөгч нь уг үнэлгээг зөвшөөрөхгүй талаарх нэхэмжлэлээ шүүхэд гаргаснаар мэдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн үнэлсэн үнэлгээ нь зах зээлийн үнэлгээнээс доогуур, түүнчлэн тухайн үл хөдлөх эд хөрөнгийн үнийг бусад үл хөдлөх эд хөрөнгийн үнэтэй харьцуулахдаа хэт доогуур үнэлсэн, тухайн байрлалд байгаа үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэ цэнэ өдөр ирэх тусаи өсч байгаа тул хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байх боловч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй тул үнэлгээг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэж үзэх боломжгүй болно.

Иймд хариуцагч нь төлбөрт хураасан орон сууц, авто зогсоолыг үнэлэх ажиллагаа явуулахдаа хууль зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүйгээс гадна нэхэмжлэгч шаардлагаа баримтаар нотолж чадаагүй тул “...шинжээч орон сууц, авто зогсоолыг зах зээлийн ханшнаас бага үнэлсэн, ...” гэх нэхэмжлэл үндэслэлгүй байна.

Дээрхийг нэгтгээд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

                                                ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4 дахь хэсэгт заасныг баримтлан  авто зогсоолыг үнэлсэн Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Ж.Б ий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч Ж.Б ий улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

                                         

 

ДАРГАЛАГЧ                                Б. МӨНХЖАРГАЛ