Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 183/ШШ2019/02538

 

2019 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 183/ШШ2019/02538

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө 71-т байрлах “Х” ХХК /РД:2628481/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, Буянт-Ухаа, өөрийн байранд байрлах Ит холбогдох

 

Гуравдагч этгээд: Сүхбаатар дүүрэг, Чингисийн өргөн чөлөө 11, Засгийн газрын 13 дугаар байранд байрлах З

 

Гэрээнээс учирсан хохиролд 3 608 198 657 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 6 515 809 209 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С, Б.С, хариуцагчийн өмгөөлөгч Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, Б.Б нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Г шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв. 

 

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Нэхэмжлэгч Х ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч болох “Х” ХХК нь Итай 2008 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр И.ТББ/БУ-56-07 тоот гэрээ байгуулж ажилласан боловч Тендерийн ерөнхий болон тусгай нөхцөлд зааснаар уг ажпын захиалагч болох И нь гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул түүнээс 2014, 2015, 2016, 2017 онуудад асфальт бетон заводаа ажиллуулж олох байсан 4 705 118 456.37 төгрөгний хохирлыг нэхэмжилсэн юм. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинээр гарч ирсэн баримтуудыг үндэслэж дээрх “нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг багасгаж, нэхэмжпэлийн үндэслэлээ тодруулах” шаардлага гарч байгаа тул ийнхүү нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж байна.

Манай компанийн нэхэмжлэлийг шүүхээр хянан хэлэлцэх ажиллагааны явцад өнөөдөр манай компани нь Завхан аймгийн Доной нисэх буудлын онгоц хөөрч буух хатуу хучилттаи зурвас, хамгаалалтын хашаа үериин далангиин хамт барьж байгуулах ажпыг бүрэн хийж дуусган “Авто зам, замын байгууламжийг байнгын ашиглалтанд оруулах ажпын хэсэг”-т хүлээлгэн өгөөд байна. Шүүхэд анх нэхэмжлэл гаргаж байх үеийн байдлаар И баталгаажуулж олгож байсан санхүүжилтийн дагуу хамгаалалтын хашаа, үерийн далан, суурийн ажил 100%, хөндлөнгийн 3 лаборатораар хянан баталгаажуулсан орцын дагуу 1176 метр суурь хучилтын ажил хийгдсэн байсан бөгөөд энэ нь нийт ажпын 78% болж байсан нь 2008-2013 оныг дуустал ажлын санхүүжилт улсын төсөвт хуваагдаж тавигдаж байснаас орж ирсэн санхүүжилтийн хэмжээгээр ажил хэвийн явагдаж, жил бүр И гэрээгээ дүгнэн гэрээний сунгалтыг хийж явсан.

Харин 2013 оны 9 дүгээр сард уг ажпыг дуусгахад шаардагдах бүх материал болох битум, буталсан чулуу, эрдэс нунтаг мөн хүн хүч, машин механизм захиалагч тал болох Иын хяналтаар баталгаажуулсан асфальт бетон зуурах орц норм бүгд ажлын талбай дээр бэлэн болгосон нь 2014 онд уг ажил ямар ч саад, бэрхшээлгүйгээр үргэлжлэн дуусах нөхцлийг бүрдүүлсэн хэрэг юм. Гэвч 2013 оны өвөл И захиалагчийнхаа өмнөх байр суурьнаасаа гуйвж гэрээг дүгнэж сунгалгүй, ажлыг зогсонги байдалд оруулж 2017 оныг дуусгасан тул бид ийнхүү хохирлоо нэхэмжилж шүүхэд хандсан юм. Учир нь дээрх байдлаас яаралтай гарч асуудлыг аль нэг талд хурдан шийдэхийн тулд Ит удаа дараа хандсан боловч тодорхой үр дүнд хүрээгүй, тэрч бүү хэл:

            1.Зны төрийн нарийн бичгийн даргын 2013 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн № 334 тоот тушаалаар ажлын хэсэг байгуулж уг ажлын хэсэг газар дээр нь шалгаж, манай компаниар уг ажпыг үргэлжлүүлэн дуусгах дүгнэлт гарч дүгнэлтэнд ажпын хэсгийн гишүүд бүгд гарын үсгээ зурсны дараагаар уг дүгнэлт алга болсон бөгөөд одоо хүртэл шүүхэд гарган өгөхгүй байгаа,

            2.Улмаар Зны төрийн нарийн бичгийн даргын 2016 оны №233 тоот тушаалаар дахин ажпын хэсэг байгуулж уг ажлын хэсэг газар дээр нь ажиллаж мөн манай компаниар уг ажпыг үргэлжпүүлэн хийж дуусгах нь зүйтэй гэсэн дүгнэлт гаргасан ч

            3.Түүгээр ч зогсохгүй И нь өөрийнхөө 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 01/2894 тоот албан бичгээрээ Занд хянуулахаар хүргүүлж байсан үндсэн гэрээний сунгалт нь одоог хүртэл олдохгүй байгаа зэрэг 2013 оноос хойш томилогдсон И үе үеийн удирдлагуудын үйл ажиллагааны доголдлоос шалтгаалж Завхан аймгийн Доной нисэх буудлын ажил ч дуусахгүй, манай компани ч санхүүгийн хувьд хүнд байдалд орж, олох байсан асар их хэмжээний ашгаа алдахын дээр илүү зардал гаргаж хохирол хүлээгээд байна.

Тухайлбал 1 цагт 120 тн асфальт бетон үйлдвэрлэх хүчин чадалтай заводыг 2014, 2015, 2016, 2017 онуудад уг ажлыг хийх зорилгоор Завхан аймгийн Доной нисэх буудал дээр ажил хэвийн үргэлжпэх шийдвэр гарах хүртэл сул зогсоосноор сүүлийн 20 гаруй жил зам, гүүрийн барилгын ажлыг тогтмол эрхэлж, олон тооны зам, гүүрийн барилгын ажпыг чанартай гүйцэтгэж, Монгол улсын бүтээн байгуулалтад багагүй хувь нэмэр оруулсан, олон тооны ажпын гүйцэтгэлтэй, итгэл хүлээсэн манай компани И-ын энэхүү хууль бус үйл ажиллагаанаас болж, сүүлийн жилүүдэд зам, гүүрийн барилгын олон тендерт оролцох боломжоо алдаж, санхүүгийн хүнд байдалд орж, асар ихээр давхар хохирсонтой хэн ч, ямар ч байдлаар маргах үндэслэл олдохгүй. И-ын удирдлагуудын энэхүү хууль бус үйл ажиллагаа нь тухайн үеийн шинэ удирдлагуудын хувийн ашиг сонирхолтой, өөрөөр хэлбэл манайхаас энэ ажлыг авч, танил талаараа гүйцэтгүүлж, ашиг хонжоо олох гэсэн хууль бус үйл ажиллагаатай салшгүй холбоотой юм.

Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.5-д “гүйцэтгэсэн ажпын үр дүнг захиалагч хүлээж аваагүй буюу ажил гүйцэтгэхэд зайлшгүй шаардагдах үйлдэл хийх энэ хуулийн 351.1-д заасан үүргээ биелүүлээгүй бол ажил гүйцэтгэгч учирсан хохирлоо нөхөн төлүүлэх шаардлага гаргах эрхтэй.” гэж заасанчлан манай компани олох байсан ашгаа байг гэхэд илүү гаргасан зардлынхаа хэмжээний хохирлыг нэхэмжпэх эрхтэй тул ийнхүү Доной онгоцны буудлын асфальт бетон хучилтын ажпыг хийж дуусгахаар 2013 оны хавар бүх материалаа татаж бэлтгэл ажпаа бүрэн хангасан байсан боловч Иргэний нисэхийн газрын буруугаас ажил зогссон. Төлөвлөгөөний дагуу 2013 онд тус ажпыг дуусгаад асфальт бетон заводыг дараагийн обьектийн нэг болох Цахир-Тосонцэнгэл чиглэлийн 127.1 км авто замын асфальт бетон хучилтын ажпыг хийх ёстой байсан боловч Доной онгоцны буудлын хучилтын ажил ямар нэг байдлаар шийдэгдэхгүй тодорхойгүй болсноос Цахир-Тосонцэнгэл чиглэлийн 127.1 км авто замын барилгын ажлаа асфальт бетон заводтай туслан гүйцэтгэгчээр “Б “ХХК, “М” ХХК-иудыг ажиллуулж асфальт бетон хучилтыг хийж гүйцэтгэсэн болно.

            3. 2014 оноос 2016 оныг дуустал 9 удаагийн ажлын гүйцэтгэл бичигдэж, нийт 39225 мЗ буюу 94141 тн асфальт бетон хольцийг туслан гүйцэтгэгчийн үйлдвэрт зуурч дэвссэн.

о 2014 онд 19776 тн

               о 2015 онд 63533 тн

о 2016 онд 10831 тн асфальт бетон хольц

Нийт 18 194 466 249 төгрөгний хольц зууруулснаас 2 227 893 826 төгрөгний илүү зардал гаргасан бөгөөд зөвхөн энэ тодорхой ажил, тодорхой зардлын хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байгаа болно.

             4. Мөн 127.1 км авто замын ажил дууссаны дараа 2017 онд Улаанбаатар хотод байршуулан асфальт бетон хольц үйлдвэрлэж борлуулж олох байсан. Улаанбаатар хотод борлуулах тооцоог ойролцоо төрлийн хүчин чадалтай гүйцэтгэгч болох “Я” ХХК-ийн үнэтэй харьцуулж тооцоход 2017 онд борлуулах боломжтой асфальт бетон хольц 17 395 916 736 төгрөг болох ба үүнээс олох байсан ашиг нь 1 136 059 875 төгрөг болно.

     Иймд “Тендерийн ерөнхий болон тусгай нөхцөлд зааснаар уг ажлын захиалагч нь И юм. Иймд захиалагч тал гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс 2014, 2015, 2016, 2017 онуудад асфальт бетон заводаа ажиллуулж олох байсан 4 705 118 456.37 төгрөгний хохирлыг И нэхэмжилж байна гэсэн өмнөх нэхэмжлэлийн шаардлагыг “2014-2017” онуудад тус асфальтбетон үйлдвэрийг сул зогсоосноос учирсан хохиролд нийтдээ 3 608 198 657 төгрөгийг И нэхэмжилж байна” гэж багасган өөрчилж байна гэв.

 

 Хариуцагч И, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, өмгөөлөгч Б нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Х ХХК нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгах, үндэслэлээ тодруулах тухай нэхэмжпэлийн шаардлагыг Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс хүлээн авч танилцан хариу тайлбар гаргаж байна. 2014-2017 онуудад тус асфальт бетон үйлдвэрийг сул зогсоосноос учирсан хохиролд нийтдээ 3 608 198 657 төгрөгийг И нэхэмжилж байна” гэж багасган өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

1.    Гүйцэтгэгч “Х” ХХК нь 2008 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр захиалагч Зам, тээвэр аялал жуулчлалын яамтай “Завхан аймгийн Доной нисэх буудлын онгоц хөөрч буух хатуу хучилттай зурвас, үерийн далан барих ажпын гэрээ”-г байгуулсан.

2.    Гүйцэтгэгч “Х” ХХК нь 2009 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Захиалагч Зтай И.ТББ/БУ-56-07 тоот гэрээний нэмэлт гэрээг байгуулсан.

3.    Гүйцэтгэгч “Х” ХХК нь 2010 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Захиалагч Зтай И.ТББ/БУ-56-07 тоот гэрээний нэмэлт гэрээг байгуулсан.

4.    Гүйцэтгэгч “Х” ХХК нь 2011 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Захиалагч Зтай И.ТББ/БУ- 56-07 тоот гэрээний нэмэлт гэрээг байгуулсан.

5.    Гүйцэтгэгч “Х” ХХК нь 2013 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Захиалагч Зтай И.ТББ/БУ-56-07 тоот гэрээний нэмэлт гэрээг байгуулсан.

6.    Гүйцэтгэгч “Х” ХХК нь 2015 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Захиалагч Зтай И.ТББ/БУ-56-07 тоот гэрээний нэмэлт гэрээг байгуулсан.

Дээрх гэрээнд И нь захиалагчийг төлөөлж гарын үсэг зурсан ба уг гэрээгээр гүйцэтгэгч тал нь “Завхан аймгийн Доной нисэх буудлын онгоц хөөрч буух хатуу хучилттай зурвас, үерийн далан барих ажил гүйцэтгэнэ” гэж талууд харилцан тохиролцсон. Энэхүү гэрээнд Х ХХК-ийг асфальт бетон үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр барьж ашиглах талаар ямар нэг байдлаар үүрэг болгосон заалт байхгүй. Х ХХК нь 2009 оны 12 дугаар сарын 20-ны өдөр ажпыг хийж дуусгах байсан. Мөн гэрээт ажлыг хийж гүйцэтгэхдээ “захиалагчтай харилцан тохиролцсон “техникийн тодорхойлолтод заагдсан” материалыг ашиглах байсан.Х ХХК нь гэрээнд заасан үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй.Я ХХК нь Доной нисэх буудлын зурвасны барилга угсралтын ажилд лабораторийн хөндлөнгийн хяналт тавьж байсан.

Тус компанийн 2013 оны 8 дугаар сарын 06-ны 304, 2013 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн албан тоотуудаар техникийн шаардлагад нийцсэн БНД90/130 маркийн битумыг хэрэглэхийг Ит тус тус санал болгож, Х ХХК-ийн хэрэглэж байсан асфальт бетоныг чанарын шаардлага хангахгүй, техникийн шаардлага хангахгүй байгааг мэдэгдсэн болно. Я ХХК-аас гүйцэтгэгч компанийг чанаргүй шаардлага хангахгүй, гэрээнд заагдаагүй асфальт бетон ашиглаж байгаа тухай дүгнэлт гаргасан. Мөн захиалагч Зны төрийн нарийн бичгийн даргын 2013 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 334 дүгээр тушаалаар томилогдсон ажпын хэсэг уг ажлыг зогсоох тухай дүгнэлт гаргасан. 2014, 2015, 2016, 2017 онуудад асфальтын үйлдвэр сул зогссон нь И буруутай үйл ажиллагаанаас болоогүй гэж үзэж байна. Х ХХК-ийн асфальт бетоны үйлдвэр нь Завхан аймгийн Доной нисэх буудлын онгоцны хөөрч буух хатуу хучилттай зурвас, үерийн далан барих зориулалтаар, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх зорилгоор өөрийн хэрэгцээндээ зориулж барьсан.Иймд асфальт бетон хольц үйлдвэрлэж борлуулах асуудал Ит огт хамааралгүй юм. Ашиг сонирхолын зөрчилтэй, хөндлөнгийн хяналт тавьсан Я ХХК-ийн үнэтэй харьцуулж, борлуулах боломжтой асфальтбетон хольцны хохирлыг тооцсон нь ойлгомжгүй байна. 2014-2017 онуудад тус асфальт бетон үйлдвэрийг сул зогсоосноос учирсан хохиролд нийтдээ 3 608 198 657 төгрөгийг И нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. И нь хариуцагч биш юм. Иймд Х ХХК-ний нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Гуравдагч этгээдийн төлөөлөгч нар шүүхэд гаргасан тайлбартаа : Нэг талаас З, И, нөгөө талаас Х ХХК 2008.01.31-ний өдрийн №И.ТББ/БУ-56-07 тоот гэрээг Завхан аймгийн Доной нисэх буудлын онгоц хөөрч буух хатуу хучилттай зурвас,  үерийн далан барих ажлыг гүйцэтгэхээр гэрээний нийт дүн 8 651 499 690 төгрөг байхаар талууд харилцан тохиролцож байгуулсан. Ажил гүйцэтгэх хугацаанд ажил гүйцэтгэгчид  захиалагч, хэрэгжүүлэгчээс дараах байдлаар санхүүжилт олгон, ажил гүйцэтгэх гэрээг сунгасан байна. Үүнд:

1.Монгол улсыг хөгжүүлэх сангийн 2008 оны төсвийн тухай хуулийн 14.3.1.4 дэх хэсэгт заасны дагуу 2008 онд 1 тэрбум төгрөг,

2.Монгол улсын 2009 оны төсвийн тухай хуулийн 16.3.1.6 дэх хэсэгт заасны дагуу 2009 онд 4 289 407 492 төгрөг,

3.Монгол улсын 2011 оны төсвийн тухай хуульд заасны дагуу 1 414 408 280 төгрөг,

4.Монгол улсын 2011 оны төсвийн тухай хуулийн 20.2.2.1 дэх хэсэгт заасны дагуу 2012 онд 945 600 000 төгрөг,

5.Гэрээт ажлыг ашиглалтанд өгөх хугацааг сунгах тухай И, Х ХХК нь харилцан зөвшөөрч 2013.02.20-ны өдрийн  №И.ТББ/БУ-56-07 тоот нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээгээр баталгаажуулсан графикийн дагуу 2013.11.30-ны өдөр Доной нисэх буудлын онгоц хөөрч буух хатуу хучилттай зурвас, үерийн далан барих ажлыг хүлээлгэн өгөхөөр хугацааг сунгасан.

6.Гэрээт ажлыг ашиглалтанд өгөх хугацааг сунгах тухай И, Х ХХК нь харилцан зөвшөөрч 2015.07.01-ний өдрийн №И.ТББ/БУ-56-07 тоот нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээгээр баталгаажуулсан графикийн дагуу 2016.08.30-ны өдөр Доной нисэх буудлын онгоц хөөрч буух хатуу хучилттай зурвас, үерийн далан барих ажлыг хүлээлгэн өгөхөөр хугацааг тус тус сунгасан.

Энэхүү Завхан аймгийн Нисэх буудлын онгоц хөөрч буух хатуу хучилттай зурвас, үерийн далан барих нийт дүн 8 651 499 690 төгрөгийн төсөвт өртгийн ажил 73 хувийн биелэлттэй үүнээс санхүүжилт 7 649 415 772 төгрөг буюу 88 хувийн санхүүжилт хийгдсэн болно гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ :

Х ХХК нь 2008 онд Иазартай ТББ/БУ-56-07 тоот гэрээ байгуулсан. Уг гэрээт ажлыг хийж гүйцэтгэж байх явцад гүйцэтгэгч нь техникийн шаардлагад нийцэхгүй материалаар ажил гүйцэтгэж байсан гэх шалтгаанаар Зам, тээвэр хөгжлийн яамнаас томилогдсон ажлын хэсэг ажлыг нь зогсоосон байдаг. Зам тээврийн сайд нь төсвийн төвлөрүүлэн захирагч учраас И төсөвт хяналт тавьж захиран зарцуулах эрхийг нь олгодог юм. Нэгэнт ажил зогсоон асуудал нь З хэдий ч И ашиглагч байгууллагын хувьд гэрээт ажлаа хурдан хүлээн авахын тулд  Х ХХК-д аль болох боломжит нөхцлийг олгож байсан. Үүний 1 жишээ нь тус компанийн ажлын гүйцэтгэл 6 055 750 203 төгрөг байхад Иазрын зүгээс тус компанид 8 245 809 567,91 төгрөг шилжүүлсэн байна. Ашиглагч байгууллагын хувьд хийлгэж байгаа ажлаа хурдан дуусгуулах зорилготой байсан боловч нэгэнт асуудал шүүхийн шатанд хянагдаж байгаа тул нийт ажлын гүйцэтгэл болон санхүүжилт хоёрын зөрүүг нэхэмжлэх болсон. Нэхэмжлэгч нь 2013 оны 3 сарын 29-ний өдрийн байдлаар И нь тус компанид 8 006 227 244 төгрөг буюу гэрээний үнийн дүнгийн 90 хувийг шилжүүлсэн байна. Гэтэл гүйцэтгэгч компани 2013.02.05-ны өдөр байгуулсан нэмэлт гэрээнд ажлыг дуусган ашиглалтанд өгөх хугацааг 2013.11.30-ны өдөр гэж харилцан тохиролцсон ч гэрээт ажлыг хугацаанд нь хүлээлгэн өгөөгүй. Мөн гүйцэтгэгч нь барилгын ажлын техникийн тодорхойлолтод зааснаас өөр битум ашигласан тул талуудын хооронд маргаан гарч гэрээ цаашид үргэлжлэх боломжгүй болсон байна. Иймд захиалагчтай харилцан тохиролцож тогтоосон хугацаанд гүйцэтгэгч ажлаа дуусгаагүй тул захиалагчид олгосон илүү санхүүжилт болох 2 190 059 364 төгрөг, алданги 4 325 749 845 төгрөг, нийт 6 515 809 209 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Э сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа :

Сөрөг нэхэмжлэлийн үнийн дүн худлаа бөгөөд уг мөнгө нь Иазраас илүү олгосон биш захиалагчийн шаардлагын дагуу банкны баталгаа гаргуулж авсан урьдчилгаа бөгөөд ажлаа хэвийн үргэлжлүүлсэн бол аль хэдийн хаагдах байсан. Уг банкны баталгаа өнөөдрийг хүртэл хүчинтэй байгаа тул И үүнээс болж хохирох үндэслэл байхгүй болохыг юуны өмнө дурьдъя. 2013.02.20-ны өдрийн гэрээний нэмэлтийг 2015.07.16-ны өдрөөс 2016.08.30-ны өдөр хүлээлгэн өгөхөөр сунгасан уг нэмэлт гэрээ энэ материалын 18 дугаар хуудсанд байгаа. Уг нэмэлтийн үндэс болгосон И, ЗТЯ-ны хамтарсан хурлын тэмдэглэл хх-ийн 131-137 дугаар хуудсанд байгаа. Мөн 2017.7.05-ны өдрийн И-ын тэргүүн дэд дарга Б.Алтанцомын удирдан явуулсан ажлын хэсгийн хурлаас гэрээг сунгаж, 2017.10.30-ны өдөр ашиглалтанд өгөхөөр тохиролцож гэрээнд манай талаас гарын үсэг зурж баталгаажуулан И-т хүргүүлсэн боловч уг гэрээг манай талд өгөлгүй ажлыг гүйцэтгэх боломжоор хангаагүй болно.

Улсын төсөвт мөнгө нь жил болгон хуваагдаж суусантай холбогдон гэрээ зохих ёсоор сунгагдан хэвийн явж байсан ажлыг И-ын сонгосон хөндлөнгийн хяналтын баг үндэсгүй шалтгаанаар  ажил саатуулснаас үүдэлтэй зогссон ажил юм. Техникийн шаардлагаар авто замд ашиглагддаг БНД90-130 битумыг уг ажилд хэрэглэхээр заасан байсан нь И-ын хамгийн түрүүнд баримтлах ёстой Аэродромын норм дүрмийн 11.8-д заасан заалтыг хангаагүй байсан тул гүйцэтгэгч тал асфальт бетоны хольцны сүүлийн үеийн дэвшилтэд технологиор үйлдвэрлэж чанарыг сайжруулсан ПБВ 90 маркийн битумыг талбай дээр татаж аваачсан болно. Уг битум нь өмнө ашиглаж байсан БНД 90/130 маркийн 93 хувийн битум нь дээр 7 хувийн нэмэлт полимерийг хийж сайжруулсан битум болохыг тодорхойлсон Газ Пром ХХК-ийн тодорхойлолтыг гаргаж өгсөн.

Уг битумын талаар анх маргаан гарсан 2013 оны 8 сард  Авто замын хяналт, эрдэм шинжилгээ судалгааны төвд хүсэлт гаргасны дагуу уг төвөөс ПБВ 90 маркийн битумын талаар албан ёсны дүгнэлт гаргаж холбогдох лабораторийн шинжилгээний дүгнэлтийн хамт ирүүлснийг шүүхэд гаргаж өгсөн. Уг дүгнэлтээр ПБВ 90 битум нь чанарын талаар бүх үзүүлэлтээрээ БНД 90/130-иас илүү болох нь нотлогдоно.

МУ-ын Мэргэжлийн хяналтын Улсын ахлах байцаагчийн 2014.09.18-ны өдрийн 06/095/595 тоот дугаартай дүгнэлтийг мөн шүүхэд гаргаж өгсөн байгаа бөгөөд уг дүгнэлтийн 2 дугаарт ПБВ 90 битумээр дэвссэн хучилт нь нягт, хучилтын зузаан, орц мөрдөлт нь стандарт техникийн шаардлагын холбогдох заалтыг хангаж байгааг дурдсан байна. Мөн дүгнэлтийн 3 дугаарт уг битумээс болж 2013 онд ажил зогсоосон нь ажил зогссон үндсэн шалтгаан гэж үзэхгүй гэж дурдсан.  Мөн дүгнэлтийн 4 дүгээрт зураг төсөл  зохиохдоо Аэродромын норм дүрмийн холбогдох заалтын судлаж тусгаагүй болохыг дурдсан байна. Дээр дурдсан шалтгааны улмаас 2013 онд суурь хучилтын ажлыг 9 сард эхэлж 1176 м газар суурь хучилт дэвсээд хүйтний улирал эхлэж ажил зогссон шалтаг шалтгаан нь 2013 оны 9 сард бүрэн цэглэгдсэн бөгөөд энэ нь 2013 оны 9 сард хийгдсэн хучилтын ажлын гүйцэтгэл №8 И хянан баталгаажуулж улмаар 2014.12.24-ний өдрийн 3/175 тоотоор урьдчилгааны эргэн төлөлтөнд суулгах бичгийг Хаан банкинд явуулж байснаар батлагдана.

Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд дурдсан 2013.02.05-ны өдрийн нэмэлт гэрээ нь 2015.07.16-ны өдөр дахин сунгасан тул сөрөг нэхэмжлэлд дурдсан алдангийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй юм. Дашрамд дурдахад улсын тэмдэгтийн хураамж  төлөхөд чөлөөлөгддөг байдлаа урвуулан ашиглаж ямар ч баримтгүй, тооцоо судалгаагүй мөнгө удаа дараа нэхэмжилж байгаа нь хэрэг шийдвэрлэх явцыг удаашруулж байгаа  санаатай үйлдэл гэж үзэхээр байна гэжээ.

 

Гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.Б сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Завхан аймгийн Доной нисэх буудлын онгоц хөөрч буух хатуу хучилттай зурвас,  үерийн далан барих ажлын төсөв нь Төсвийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.1.8-д “Засгийн газрын гишүүн холбогдох төрийн захиргааны төв байгууллагын болон түүнд хууль тогтоомжоор харъяалуулсан бусад  байгууллагын төсвийн” гэж заасны дагуу Зам, тээврийн хөгжлийн сайдын багцад 2008 онд тусгагдсан. Төсвийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Төсвийн ерөнхийлөн захирагч нь өөрийн удирдлага дор төсвийн шууд захирагчийг харъяалах эрх бүхий төсвийн төвлөрүүлэн захирагчтай байж болно”  гэж заасны дагуу ажлын захиалагч И нь Завхан аймгийн Доной нисэх буудлын онгоц хөөрч буух хатуу хучилттай зурвас,  үерийн далан барих ажлыг хэрэгжүүлэх зорилгоор гүйцэтгэгч Х ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ 2008 онд байгуулсан. И нь Төсвийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-т  “Төсвийн төвлөрүүлэн захирагч ньтүүнд харъяалагдах төсвийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, мөн хуулийн 15.4.1-т “төсвийн ерөнхийлөн захирагчийн энэ хуулийн 14.2.2, 14.2.3, 14.2.5, 14.2.8-д заасан болон төсвийн шууд захирагчийн энэ хуулийн 16.5-д заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэх” гэж заасны дагуу гэрээг хэрэгжүүлэхтэй холбоотой зохих арга хэмжээг хуулийн хүрээнд авч ажилласан. Завхан аймгийн Доной нисэх буудлын онгоц хөөрч буух хатуу хучилттай зурвас,  үерийн далан барих ажлын нийт олгогдсон санхүүжилт 7 649  415 772 төгрөг байна. Сөрөг нэхэмжлэлд дурдсан 2 190 059 364 төгрөгийн ажил хийгдээгүй болно гэжээ. 

 

          Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад           

                                                                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

 

          Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, үндсэн нэхэмжлэлийн үлдэх шаардлага, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

        Хариуцагч И /цаашид “И” гэх/-т холбогдуулж нэхэмжлэгч Х ХХК нь гэрээнээс учирсан хохиролд нийт 4 705 118 456.37 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 3 608 198 657 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэл, нэхэмжлэгчид холбогдуулж гэрээнд заасан хугацаанд үүргээ биелүүлээгүй, харилцан тохиролцож тогтоосон хугацаанд нэхэмжлэгч ажлаа дуусгаагүй, техникийн баримт бичигт заасан битумээр ажлыг гүйцэтгээгүйгээс талуудын хооронд маргаан үүсэж, гэрээнд заасан ажлыг гүйцэтгүүлээгүй тул нэхэмжлэгчид олгосон илүү санхүүжилт болох 2 190 059 364 төгрөг, алданги 4 325 749 845 төгрөг, нийт 6 515 809 209 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ.

 

        Нэхэмжлэгч Х ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ “...1 цагт 120 тн асфальт бетон үйлдвэрлэх хүчин чадалтай заводыг 2014, 2015, 2016, 2017 онуудад И.ТББ/БУ-56-07 дугаар гэрээний  дагуу Завхан аймгийн Доной нисэх буудлын онгоц хөөрч буух хатуу хучилттай зурвас, үерийн далан барих ажлыг хийх зорилгоор техникийн бэлэн байдлыг ханган, ажил хэвийн үргэлжпэх шийдвэр гарах хүртэл хугацаагаар сул зогсоосон. Мөн 2014-2017 оны хооронд хариуцагч гэрээг сунгаагүйгээс ажлын талбайд нэвтрэх боломжийг хариуцагч олгоогүй. Техникийн шаардлагаар авто замд ашиглагддаг БНД90-130 битумыг уг ажилд хэрэглэхээр заасан байсан нь И-ын  баримтлах ёстой Аэродромын норм дүрмийн 11.8-д заасан заалтыг хангаагүй техникийн тодорхойлолт байсан тул гүйцэтгэгч тал асфальт бетоны хольцны сүүлийн үеийн дэвшилтэд технологиор үйлдвэрлэж чанарыг сайжруулсан ПБВ 90 маркийн битумыг талбай дээр татаж аваачсан болно. Уг битум нь өмнө ашиглаж байсан БНД 90/130 маркийн 93 хувийн битум нь дээр 7 хувийн нэмэлт полимерийг хийж сайжруулсан битум юм. Гэрээнд заасан ажлыг дуусгахаар 2013 оны хавар бүх материалаа татаж бэлтгэл ажлаа бүрэн хангасан байсан боловч гэрээнд заасан санхүүжилтийг гэрээнд заасан хугацаанд хариуцагч хийгээгүй, мөн И-ын буруугаас ажил 2014 оноос зогссон. Төлөвлөгөөний дагуу 2013 онд тус ажпыг дуусгаад асфальт бетон заводыг дараагийн обьект болох Цахир-Тосонцэнгэл чиглэлийн 127.1 км авто замын асфальт бетон хучилтын ажпыг хийх ёстой байсан боловч Доной онгоцны буудлын хучилтын ажил ямар нэг байдлаар шийдэгдэхгүй тодорхойгүй болсноос Цахир-Тосонцэнгэл чиглэлийн 127.1 км авто замын барилгын ажлаа асфальт бетон заводтай туслан гүйцэтгэгчээр “Б “ХХК, “М” ХХК-иудыг ажиллуулж асфальт бетон хучилтын ажлыг хийж гүйцэтгэсэн ба уг 2 компаниар нийт 18 194 466 249 төгрөгийн хольц зууруулсаны ашиг 2 227 893 826 төгрөг болно. Төрийн байгууллагуудын хоорондын үл ойлголцол, гэрээний хугацааг цаг тухайд нь сунгаж өгөөгүй, төлбөрийг хугацаанд нь төлөөгүйгээс манай компани  өөрийн компанийн асфальт бетоны үйлдвэрийг Завхан аймгийн Доной нисэх буудлаас хөдөлгөөгүй, сул зогсоосон тул гарах ёсгүй зардлыг дээрх хоёр байгууллагад орсон ашгийн хэмжээгээр тооцож 2 227 893 826 төгрөгийн гарах ёсгүй зардал гарсан. Өөрөөр хэлбэл асфальт бетон үйлдвэр, чулуун буталбарын үйлдвэрээ ашигласан бол нэхэмжлэгчээс 2 227 893 826 төгрөгийн зардал гарахгүй мөн асфальт бетон хольц үйлдвэрлэж борлуулж олох байсан ашиг 1 136 059 875 төгрөг, нийт 3 608 198 657 төгрөгийг  гаргуулж өгнө үү” гэж тайлбарлажээ.

 

       Хариуцагч И хариу тайлбартаа “... Х ХХК нь 2008 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр захиалагч Зам, тээвэр аялал жуулчлалын яамтай “Завхан аймгийн Доной нисэх буудлын онгоц хөөрч буух хатуу хучилттай зурвас, үерийн далан барих ажпын гэрээ”-г байгуулсан мөн 2009 оны 8 дугаар сарын 06-ны өдөр И.ТББ/БУ-56-07 тоот гэрээний нэмэлт гэрээ, 2010 оны 5 дугаар сарын 18-ны өдөр И.ТББ/БУ-56-07 тоот гэрээний нэмэлт гэрээ, 2011 оны 5 дугаар сарын 19-ний өдөр И.ТББ/БУ- 56-07 тоот гэрээний нэмэлт гэрээ, 2013 оны 02 дугаар сарын 20-ны өдөр И.ТББ/БУ-56-07 тоот гэрээний нэмэлт гэрээ, 2015 оны 7 дугаар сарын 16-ны өдөр И.ТББ/БУ-56-07 тоот гэрээний нэмэлт гэрээнүүдийг тус тус Захиалагч Зтай байгуулсан. Дээрх гэрээнд И нь захиалагчийг төлөөлж гарын үсэг зурсан. Мөн гэрээт ажлыг хийж гүйцэтгэхдээ “захиалагчтай харилцан тохиролцсон техникийн тодорхойлолтод заагдсан БНД90/130 маркийн битумыг хэрэглэх байтал нэхэмжлэгч хэрэглээгүй. Зны төрийн нарийн бичгийн даргын 2013 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 334 дүгээр тушаалаар томилогдсон ажпын хэсэг уг ажлыг зогсоох тухай дүгнэлт гаргасан. 2014, 2015, 2016, 2017 онуудад асфальтын үйлдвэр сул зогссон нь И-ын буруутай үйл ажиллагаанаас болоогүй. 2014-2017 онуудад тус асфальт бетон үйлдвэрийг сул зогсоосноос учирсан хохиролд нийтдээ 3 608 198 657 төгрөгийг нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргажээ.

 

       Шаардлага гаргаагүй гуравдагч этгээд буюу З нь “...ажлын захиалагч И нь Завхан аймгийн Доной нисэх буудлын онгоц хөөрч буух хатуу хучилттай зурвас, үерийн далан барих ажлыг хэрэгжүүлэх зорилгоор гүйцэтгэгч Х ХХК-тай нийт дүн 8 651 499 690 төгрөг байх ажил гүйцэтгэх гэрээг 2008 онд байгуулсан. Ажил гүйцэтгэх хугацаанд ажил гүйцэтгэгчид  захиалагчаас Монгол улсыг хөгжүүлэх сангийн 2008 оны төсвийн тухай хуулийн 14.3.1.4 дэх хэсэгт заасны дагуу 2008 онд 1 тэрбум төгрөг,  2009 оны төсвийн тухай хуулийн 16.3.1.6 дэх хэсэгт заасны дагуу 2009 онд 4 289 407 492 төгрөг, 2011 оны төсвийн тухай хуульд заасны дагуу 1 414 408 280 төгрөг, 2011 оны төсвийн тухай хуулийн 20.2.2.1 дэх хэсэгт заасны дагуу 2012 онд 945 600 000 төгрөг, 2013.02.20-ны өдрийн №И.ТББ/БУ-56-07 тоот нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээ, 2015.07.01-ний өдрийн №И.ТББ/БУ-56-07 тоот нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээгээр баталгаажуулсан графикийн дагуу 2016.8.30-ны өдөр Доной нисэх буудлын онгоц хөөрч буух хатуу хучилттай зурвас, үерийн далан барих ажлыг хүлээлгэн өгөхөөр хугацааг тус тус сунгасан, манай яамны харъяанд И хамаардаг бөгөөд яам нь улсын хэмжээнд бодлого тодорхойлж, хэрэгжилтэд хяналт тавьдаг, Завхан аймгийн Доной нисэх буудал, онгоц хөөрч буух зам нь И-т хамаардаг тул гэрээний захилагч нь И  болно “  гэж тайлбарлажээ.

 

        Завхан аймгийн Доной нисэх буудлын онгоц хөөрч буух хатуу хучилттай зурвас, үерийн далан барих ажлыг гүйцэтгүүлэх 2008 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр И.ТББ/БУ-56-07 дугаар гэрээ нь Төрийн  болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу зохион байгуулагдан, гэрээ байгуулах эрхийг нэхэмжлэгч олж авсан байна.

 

       Завхан аймгийн Доной нисэх буудлын онгоц хөөрч буух хатуу хучилттай зурвас, үерийн далан барих ажлыг гүйцэтгүүлэх 2008 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр И.ТББ/БУ-56-07 дугаар гэрээнд Захиалагч Зны төрийн нарийн бичгийн дарга Б.Б, захиалагчийг төлөөлж И-ын дарга С.Б, дэд дарга П.М, санхүү эдийн засгийн ерөнхий менежер Г.Н, захиргааны хэлтсийн ахлах мэргэжилтэн З.Т нар гүйцэтгэгчийг төлөөлж Х ХХК-ийн ерөнхий захирал Ш.Б, гүйцэтгэх захирал О.Э, ерөнхий санхүүч Ш.Н гэх албан тушаалтнууд гэрээнд гарын үсэг зурж, гэрээг тамга, тэмдгээр баталгаажуулжээ. /1х.х-ийн 12-13 хуудас/

 

          Захиалагч талаас  З, И гэх хоёр байгууллага гэрээнд гарын үсэг зурж, гэрээ баталгаажуулсны улмаас жинхэнэ үүрэг гүйцэтгүүлэгч хэн байх, гэрээнээс үүссэн маргаанд хэн нь нэхэмжлэгч, хариуцагч байх талаар гэрээнд заагаагүй байна.

 

           Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т “ Яам нь Засгийн газрын үйл ажиллагааны зохих хүрээ, тодорхой чиг үүргийг дагнан эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага мөн” гэж заасан бөгөөд З нь Монгол Улсын хэмжээнд авто замын бодлого, төмөр замын бодлого, агаарын тээврийн бодлого боловсруулах, бодлогын хэрэгжилтийг зохицуулах, төрийн захиргааны удирдлага, зохицуулалтаар хангах, зам, тээврийн хяналтыг хэрэгжүүлэх чиглэлийн яам юм.

 

          Мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т “Яам нь Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайдад эрхлэх асуудлынхаа хүрээнд стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангах, хэрэгжилтийг нь зохицуулах, хяналт шинжилгээ хийх, үнэлгээ өгөхөд нь мэргэжил, арга зүй, эрх зүй, техник, зохион байгуулалтын үйлчилгээ үзүүлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ” гэж заасан байна. З нь өөрийн харъяалах байгууллага И-ын Завхан аймгийн Доной нисэх буудлын онгоц хөөрч буух хатуу хучилттай зурвас, үерийн даланг ашиглах эрхтэй этгээд гэж үзэх үндэслэлгүй юм. И нь өөрийн эрхлэх ажлын хүрээнд Завхан аймгийн Доной нисэх буудал, онгоц хөөрч буух хатуу хучилттай зурвас, үерийн даланг ашиглаж, нисэхийн аюулгүй байдлыг ханган ажилладаг байгууллага тул уг гэрээний Захиалагч нь И буюу хариуцагч мөн гэж шүүх үзлээ.

     

          Завхан аймгийн Доной нисэх буудлын онгоц хөөрч буух хатуу хучилттай зурвас, үерийн далан барих ажлыг 8 651 499 690 төгрөгөөр хийж гүйцэтгүүлэхээр 2008 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр И.ТББ/БУ-56-07 дугаар гэрээгээр И болон Х ХХК нь нарын хооронд үүссэн эрх зүйн харилцаа нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байх ба гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигч, гуравдагч этгээд маргаагүй, гагцхүү гэрээний  Захиалагчийн талаар зохигчид маргасан байна.

 

          Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн  40 дүгээр зүйлийн 40.1-т “ Захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулах бараа, ажил, үйлчилгээ худалдан авах гэрээ /цаашид “худалдан авах гэрээ” гэх/-тэй холбоотой харилцааг энэ хуульд өөрөөр заагаагүй бол Иргэний хуулиар зохицуулна” гэж заасан байх бөгөөд талуудын хооронд байгуулсан ... далан барих ажлын гэрээ нь худалдах-худалдан авах гэрээний шинжийг агуулаагүй, ажил гүйцэтгэх гэрээний шинжийг агуулсан байх тул шүүх зохигчдын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байна гэж дүгнэв.

 

        Нэхэмжлэгч, хариуцагч нар нь Завхан аймгийн Доной нисэх буудлын онгоц хөөрч буух хатуу хучилттай зурвас, үерийн далан барих ажлыг гүйцэтгүүлэх 2008 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр И.ТББ/БУ-56-07 дугаар үндсэн гэрээ, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээнүүдийн хуулбарыг шүүхэд гаргаж өгсөн байх ба нэхэмжлэгч, хариуцагч нар гэрээний үүргийн зөрчлийн улмаас үүссэн хохирол, алданги нэхэмжилсэн үндсэн болон сөрөг шаардлагыг хянан шийдвэрлэхэд  Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн  42.1, 42.1.2-д заасан тендерийн баримт бичгийг бүхэлд нь шалгаж гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар эрх зүйн дүгнэлт өгөх эрх Иргэний шүүхийн хянан шийдвэрлэх маргаанд харьяалахгүй юм./1х.х-ийн 12-26/

 

         Өөрөөр хэлбэл тендерт шалгарч, гэрээ байгуулах эрхийг олж авсан маргааныг Захиргааны хэргийн шүүх хянах эрхтэй бөгөөд тендерийн эрх буюу гэрээ байгуулах эрх олж авсантай холбоотой Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн  42.1, 42.1.2-д заасан зохицуулалтыг хянах эрх нь Захиргааны хэргийн шүүхийн харьяалалд хамаарах ба мөн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д заасан шүүгчийн эрх хэмжээнд хамаарахгүй тул хэргийн зохигчдоос тендерийн баримт бичгийг гаргуулж аваагүй болно. Зохигчдын хооронд болон, тендерт оролцож шалгараагүй гэх гуравдагч этгээдээс гэрээ байгуулах эрх олж авсан маргаан Захиргааны хэргийн шүүхэд захиргааны хэрэг үүссэн, хянан шийдвэрлэгдэж байгаа болох нь баримтаар тогтоогдоогүй тул анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн ажил гүйцэтгэх гэрээний маргааныг хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

          Завхан аймгийн Доной нисэх буудлын онгоц хөөрч буух хатуу хучилттай зурвас, үерийн далан барих ажлыг гүйцэтгүүлэх 2008 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр И.ТББ/БУ-56-07 дугаар гэрээгээр Монгол Улсын хөгжүүлэх сангаас 2008 онд 1 000 000 000, төгрөг, 2009 онд 7 651 499 690 төгрөгийг хариуцагч И төлөхөөр, гэрээнд заасан Завхан аймгийн Доной нисэх буудлын онгоц хөөрч буух хатуу хучилттай зурвас, үерийн далан барих ажлыг  нэхэмжлэгч Х ХХК 2009 оны 12 дугаар сарын 20-ны дотор хийж гүйцэтгэхээр тохиролцож, 2009.08.06-ны өдрийн нэмэлт гэрээгээр гүйцэтгэгчийн ирүүлсэн үнийн өсөлт тооцсон барилга угсралтын ажлын гүйцэтгэлийг баталгаажуулан Монгол улсыг хөгжүүлэх сангийн 2009 оны төсвийн тухай хуульд ... заасан 348 800 000 төгрөгийг нэхэмжлэгчид олгохоор, 2010.05.18-ний өдрийн нэмэлт гэрээгээр гэрээт ажлыг Х ХХК нь 2010.09.30-ны өдөр хүлээлгэн өгөхөөр, 2011.05.19-ний өдрийн нэмэлт гэрээгээр гэрээт ажлыг Х ХХК нь 2011.10.30-ны өдөр хүлээлгэн өгөхөөр, 2013.02.20-ны өдрийн нэмэлт гэрээгээр гэрээт ажлыг Х ХХК нь 2013.11.30-ны өдөр хүлээлгэн өгөхөөр, 2015.07.16-ны өдрийн нэмэлт гэрээгээр гэрээт ажлыг Х ХХК нь 2016.08.30-ны өдөр хүлээлгэн өгөхөөр, 2019.04.01-ний өдрийн нэмэлт гэрээгээр  гэрээт ажлыг Х ХХК нь 2019.07.30-ны өдөр хүлээлгэн өгөхөөр тус тус үндсэн болон нэмэлт гэрээнүүдийг талууд харилцан тохиролцож байгуулсан, гэрээнүүд хэрэгт авагджээ./1х.х-ийн 12-26, 3х.х-ийн 87/

 

      Дээрх гэрээний дагуу хариуцагч И нь  2008 онд 1 000 000 000 төгрөг, 2009 онд 4 289 407 492 төгрөг,  2011 онд  1 414 408 280 төгрөг,  2012 онд 945 600 000 төгрөг нийт 8 245 809 567.91 төгрөгийн санхүүжилт хийсэн талаар зохигчид маргаагүй байна.

 

         Зохигчдын хооронд байгуулсан 2008 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн И.ТББ/БУ-56-07 дугаар гэрээний ажил 2013 онд суурийн ажил 100%, хамгаалалтын хашаа, үерийн далангийн ажил 100%, суурь хучилтыг  1176 м ажил хийгээд 2013 оноос гэрээний ажил зогссон, гэрээнд заасан ажил 2014, 2015, 2016, 2017 онд тус тус хийгдээгүй, гэрээ сунгагдаагүй болох нь 1х.х-ийн 50, 51, 53, 54, 66, 228, 229 дүгээр талд авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

        

          Мөн 2008 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн И.ТББ/БУ-56-07 дугаар гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэхээр нэхэмжлэгч Х ХХК нь Асфальт бетон үйлдвэр, чулуун буталбар үйлдвэрийг ажил гүйцэтгэх обьектод аваачиж байрлуулсан болох нь 2х.х-ийн 99, 3х.х-ийн 132 хуудасд авагдсан нотлох баримтаар тогтоогджээ./2х.х-ийн 99,3 х.х-ийн 132 /

 

          Зны төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 233 дугаар тушаалын дагуу байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтийн 6-д “... Завхан аймгийн Доной нисэх буудлын онгоц хөөрч буух хатуу хучилттай зурвас, үерийн далан барих ажлыг гүйцэтгэгч болох Х ХХК-иар үргэлжлүүлэн дуусгах” гэж шийдвэрлэснээр уг ажлыг нэхэмжлэгч хийж гүйцэтгэж, гэрээний хугацаа сунгагдсан болох нь тогтоогдож байна. /1х.х-ийн 63, 3х.х-ийн 132-135 /

 

         233 дугаар тушаалын дагуу байгуулагдсан ажлын хэсгийн нэгдсэн дүгнэлтэд “Завхан аймгийн нисэх буудлын онгоц хөөрч буух хатуу хучилттай зурвас, үерийн далан барих ажлын гэрээний хэрэгжилт сунжирсан шалтгаан нь: 1-рт Захиалагч тал гэрээний санхүүжилтийг он дамжуулж хувааж тусгасан, 2-рт 2012 онд захиалагч тал гэрээнд тамга дараагүйгээс гүйцэтгэгч компани ажлын талбайд гараагүй, 3-рт 2013 онд битумны маргаантай асуудал үүсч ажил зогссон, 4-рт гэрээнд заасан үнийн тохируулга хийнэ гэсэн заалтаа захиалагч биелүүлээгүй буюу өсөлтийн зөрүүг тухай бүрт нь тооцож олгоогүй” гэж заасан байх бөгөөд хариуцагч И болон гуравдагч этгээд Зам,тээврийн хөгжлийн яам  хоорондоо ажлын уялдаа холбоо муу, гэрээ байгуулсан гэрээний нөгөө талдаа иргэний эрх зүйн харилцаанд ямар эрх, үүрэгтэй оролцох нь тодорхойгүй, ойлгомжгүй байдал, хэн нь гэрээний харилцаанд ямар үүргийг биелүүлэх, шийдвэрийг хэн гаргаж ажлыг шуурхай явуулах, иргэний эрх зүйн харилцаанд хэн нь төлөөлж ажил гүйцэтгэгчтэй харилцах талаар гэрээндээ тусгаагүй, үүрэг, хариуцлагаас дор бүрнээ чөлөөлөгдөх байдлаар  харилцаанд оролцож ажил гүйцэтгэгч гэрээний хугацаанд үүргээ хугацаанд нь биелүүлэх боломжийг бүрдүүлээгүй болох нь дээрх дүгнэлт болон хэрэгт авагдсан талуудын хооронд бие биедээ явуулсан албан бичгээр тогтоогдож байна. Мөн шүүхээр маргаан хянан шийдвэрлэж байх хугацаанд И гэрээний захиалагч нь З тул бид хариуцагч биш, Зны захиалагч нь И гэж хоёр төрийн байгууллага хоорондоо бие биенээ Захиалагч тул хариуцахгүй, хариуцагч биш гэх ойлгомжгүй тайлбарыг гаргаж байгаагаас үзвэл тус байгууллагуудын эрх бүхий албан тушаалтнууд хариуцлагаас дор бүрнээ чөлөөлөгдөх, төрийн байгууллага хоорондын ажлын уялдаа холбоо сул, гэрээндээ уг хоёр байгууллага үүрэг, хариуцлагаа бүрэн дүүрэн тодорхойлоогүйгээс хоёр төрийн байгууллагуудын хооронд үл ойлголцол үүссэн байна гэж үзэхээр байна.

 

        Х ХХК нь Цахир Тосонцэнгэл чиглэлийн 127.1 км авто замын ажлыг 2014-2016 оны хооронд хийж гүйцэтгэсэн, уг гэрээний дагуу Б ХХК, М ХХК-иудыг туслан гүйцэтгэгчээр авч ажиллуулсан болох нь Х ХХК  З, Хөгжлийн банктай байгуулсан С-А3-Б2012-23-1-130 дугаар гэрээ, Х  М ХХК-тай байгуулсан 2015 оны 5 дугаар сарын 22-ны гэрээ, Х, Ш компани, Б ХХК нарын хооронд  2014 оны 7 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан гэрээ /3х.х-ийн 101-102, 111-123, туслан гүйцэтгэгч нартай байгуулсан гэрээ/-нүүдийн  хуулбараар тус тус нотлогдож байна.

 

        Нэхэмжлэгч Х ХХК нь Доной нисэх буудлын онгоц хөөрч буух хатуу хучилттай зурвас, үерийн далан барих ажлыг гүйцэтгэхээр  Асфальт бетон үйлдвэр, чулуун буталбар үйлдвэрийг ажил гүйцэтгэх обьектод аваачиж байрлуулсны улмаас уг үйлдвэрээ ашиглаж чадаагүй тул Цахир Тосонцэнгэл чиглэлийн 127.1 км авто замын ажлыг хийж гүйцэтгэхэд асфальт зуурмагийг Б ХХК, М  ХХК-иар гүйцэтгүүлэн туслан гүйцэтгэгч нарт нийт нийт 18 194 466 249 төгрөгийн хольц зуурмагийн төлбөр төлсөн бөгөөд тус 2 компани нь уг ажлаас 2 217 893 826 төгрөгийн ашиг олсон тул уг 2 компанид ашиг болж орсон орлого нь нэхэмжлэгчээс гарах ёсгүй зардал юм. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь Доной нисэх буудалд ашиглаж байсан Асфальт бетон үйлдвэр, чулуун буталбар үйлдвэрийг ашигласан бол уг хоёр компаниар асфальт зуурмаг зууруулах, туслан гүйцэтгэгч авах шаардлагагүй тул гарах ёсгүй зардал гарсан гэж шаардсан нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

      Завхан аймгийн Доной нисэх буудлын онгоц хөөрч буух хатуу хучилттай зурвас, үерийн далан барих ажлыг гүйцэтгүүлэх 2008 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр И.ТББ/БУ-56-07 дугаар гэрээгээр Монгол Улсын хөгжүүлэх сангаас 2008 онд 1 000 000 000, төгрөг, 2009 онд 7 651 499 690 төгрөгийг хариуцагч И төлөхөөр, гэрээнд заасан Завхан аймгийн Доной нисэх буудлын онгоц хөөрч буух хатуу хучилттай зурвас, үерийн далан барих ажлыг  нэхэмжлэгч Х ХХК 2009 оны 12 дугаар сарын 31-ны дотор хийж гүйцэтгэхээр тохиролцсон бөгөөд Захиалагч И нь гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ хугацаандаа биелүүлээгүй болох нь зохигчдын тайлбар, гэрээнд оруулж байсан нэмэлт гэрээнүүдээр тус тус тогтоогдож байна.

 

       Иргэний хуулийн 206, 208 дугаар зүйлд заасан “үүрэг гүйцэтгэгч гэрээгээр тохирсон үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх” буюу 2009 оны 12 дугаар сарын 31-ний дотор гэрээний төлбөр төлөх үүргээ зөрчиж, гэрээний төлбөрийг гэрээнд зааснаар зохих ёсоор төлөөгүй болох нь хэрэгт авагдсан баримт, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 

      Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-т “үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй”, мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т “үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” гэж заасан байх тул үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал буюу гарах ёсгүй зардалд 2 217 893 826 төгрөг гарсан зардлын 50 хувь 1 113 946 913 төгрөгийг хариуцагч И-аас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

        Шүүх гэрээний үүрэг гүйцэтгэх хугацаа 2014 - 2017 онд сунжирсан нөхцөл байдалд нэхэмжлэгч Х ХХК буруутай байна гэж үзэж хохирлыг бууруулж тооцсон болно. Учир нь тендерийн техникийн баримт бичигт БНД90-130 битумыг уг ажилд хэрэглэхээр заасан байсан тул хариуцагч И нь техникийн баримт бичигт заасан битумээр ажил хийх шаардлага тавьсныг шүүх буруутгах үндэслэлгүй байна. Гэхдээ хариуцагч нь асфальт бетоны хольцны лабораторийн шинжилгээний үр дүнгийн дүгнэлтийн 1-рт “... полимер нэмэлттэй  ПБВ 90 маркийн битум нь Аэродромын БНбД 3.06.05-89-ийн 11.8-д заасан “Асфальтбетоны чанарыг сайжруулахын тулд эрсдлийн материалыг идэвхжүүлэх аргыг хэрэглэх, битум ба асфальтбетон хольцонд гадаргуун идэвхт бодисын нэмэлт ба полимерыг хийх хэрэгтэй” гэсэн заалтын шаардлагыг хангаж байгаа бөгөөд үйлдвэрлэгчийн тодорхойлсноор 90/130 маркийн битум 93%, полимер нэмэлт 7 % агуулсан”,  3-рт “... тухайн битумыг онгоц хөөрч буух зурвасын барилга угсралтын ажилд ашигласан нь зурвасын барилга угсралтын ажил зогсох үндсэн шалтгаан гэж үзхээргүй байна” гэж дүгнэсэн улсын байцаагчийн дүгнэлт, Авто зам, замын байгууламжийг байнгын ашиглалтад оруулах ажлын хэсгийн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 10/09/19 дугаар дүгнэлтийн хуулбараар 2014-2017 оныг хүртэл битумын улмаас нийт 4 жилийн хугацаанд ажлыг зогсоох үндэслэлгүй болох нь тогтоогдож байх ба  гэрээнд заасан хугацаанд төлбөрийг хариуцагч төлөөгүй зэргийг харгалзан нэхэмжлэгчид учруулсан хохирлын 50 хувийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ. /2х.х-ийн 51-53, 3 х.х 191-193/

 

        Нэхэмжлэгч Х ХХК нь олох байсан ашиг гэж 1 136 059 875 төгрөгийг хариуцагчаас хохиролд шаардсан шаардлага нь нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул шүүх уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Учир нь нэхэмжлэгч 1 136 059 875 төгрөгийн ашиг олж байсан болох нь гэрээ байгуулахаас өмнөх хугацааны татварт тайлагнаж, баталгаажуулсан татварын санхүүгийн тайлангаар тогтоогдох бөгөөд энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй тул шүүх нотлогдоогүй үндэслэлээр уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

       

         Хариуцагч И  сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 1292 дугаар захирамжаар хүлээн авч, нэхэмжлэгч болон гуравдагч этгээдүүдэд гардуулсан болох нь 2х.х-ийн 62, 64, 91, 95 дугаар хуудсанд авагдсан баримтаар тогтоогдож байна. Тус шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 1979 дугаар шийдвэрээр сөрөг нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73.2-т заасан үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдохгүй гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцээгүй байх бөгөөд Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11  дүгээр сарын 30-ны өдрийн 2386 дугаар магадлал, УДШүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 585 дугаар тогтоолоор 1979 дугаар шийдвэр хүчингүй болсон байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасан үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шийдвэр мөн хүчингүй болох болно. Иймээс 1292 дугаар захирамжийн дагуу сөрөг нэхэмжлэлтэй холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдсэн гэж шүүх үзнэ. / 2х.х-ийн 62, 64, 91, 95/

 

       Хариуцагч И нь гэрээт ажлыг гэрээнд заасан хугацаанд нь хүлээлгэн өгөөгүй. Мөн гүйцэтгэгч нь  ажлын техникийн тодорхойлолтод зааснаас өөр битум ашигласан тул талуудын хооронд маргаан гарч гэрээ цаашид үргэлжлэх боломжгүй болсон. Иймд захиалагчтай харилцан тохиролцож тогтоосон хугацаанд гүйцэтгэгч ажлаа дуусгаагүй тул захиалагчид олгосон илүү санхүүжилт болох 2 190 059 364 төгрөг, алданги 4 325 749 845 төгрөг, нийт 6 515 809 209 төгрөг  гаргуулах сөрөг шаардлагыг нэхэмжлэгч Х ХХК-д холбогдуулан гаргажээ.

       

         Нэхэмжлэгч Х ХХК нь гэрээт ажлыг гэрээнд заасан хугацаанд нь хүлээлгэн өгөөгүй, маргаан гарч гэрээ цаашид үргэлжлэх боломжгүй болсон гэх сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл зохигчдын хооронд байгуулсан 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн нэмэлт гэрээгээр гэрээнд заасан ажлыг 2019.07.30-ны өдөр ашиглалтад оруулахаар харилцан тохиролцож байгуулсан нэмэлт гэрээний хуулбар, Авто зам, замын байгууламжийг байнгын ашиглалтад оруулах ажлын хэсгийн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 10/09/19 дугаар дүгнэлтийн хуулбараар тус тус үгүйсгэгдэж байх тул нийт 6 515 809 209 төгрөг  гаргуулах сөрөг шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. /3х.х-ийн 87, 191-193/

 

       Хариуцагч Иазар нь шүүхэд нэхэмжлэл гаргахад Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасан үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөнө. Харин шүүхээс хэргийг шийдвэрлэж, улсын тэмдэгтийн хураамжийг хувиарлахад чөлөөлөгдөхгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон  

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч И 1 113 946 913 /нэг тэрбум нэг зуун арван гурван сая есөн зуун дөчин зургаан мянга есөн зуун арван гурав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-д олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 250 006 788 /хоёр тэрбум хоёр зуун тавин сая зургаан мянга долоон зуун наян найм/ төгрөг, сөрөг нэхэмжлэлд 6 515 809 209 төгрөг гаргуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23 750 000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч И-аас улсын тэмдэгтийн хураамжид 5 727 684 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлөх 32 736 996 төгрөгөөс хариуцагч И-ыг чөлөөлсөн болохыг дурдсугай.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                  Ц.ОЮУНБИЛЭГ