Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 128/ШШ2022/350

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ц.Г*******, Г.З**** **********нар

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Засаг дарга нарын хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Г*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г********, хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б*******, Н.Ч****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Ж***** нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

  1.         Нэхэмжлэгч Ц.Г*******, Г.З**** **********нараас Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдуулан “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2019 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн А/34 дүгээр захирамжийн Ц.Г*******, Г.З**** нарын 4 нэгж талбарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            2.         Нэхэмжлэгч Ц.Г*******а, Г.З********* нар 2022 оны 01 дүгээр сарын 26-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.

  1. Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Ц.Г******* би Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлан Санзай зусланд байрлах нэгж талбарын ************1801 /******4543/ дугаартай, 700 м.кв газар эзэмших эрхийг өмнөх эзэмшигч М.Г******-с шилжүүлэн авсан бөгөөд түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А***************-той гэрээ байгуулсан. Мөн нутаг дэвсгэрт байрлах **********3812 /******4542/ нэгж талбарын дугаартай, 700 м.кв газар эзэмших эрхийг өмнөх эзэмшигч М.Г*******-аас шилжүүлэн авсан бөгөөд мөн л түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А****-той гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч Г.З**** **********би Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлан Санзай зусланд байрлах нэгж талбарын **********5826 /******4545/ дугаартай, 700 м.кв газар эзэмших эрхийг өмнөх эзэмшигч Б.Т**** шилжүүлэн авсан бөгөөд түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А****-той гэрээ байгуулсан. Мөн нутаг дэвсгэрт байрлах ************9845 /******4544/ нэгж талбарын дугаартай, 700 м.кв газар эзэмших эрхийг Өмнөх эзэмшигч Б.Т****-аас шилжүүлэн авсан бөгөөд мөн л түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А****-той гэрээ байгуулсан. Ингээд бид Сүхбаатар дүүргийн Засаг даргад хандан газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлтээ өгсний дагуу Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/463 захирамжаар дээрх 4 нэгж талбар бүхий газар эзэмших эрхийг гомдол гаргагч Ц.Г*******, Г.З**** бидэнд эзэмшүүлж, газар эзэмших гэрээ байгуулан, гэрчилгээ олгосон билээ. Бид уг газартаа цахилгаан татуулахаар техникийн нөхцөл авах бичиг баримтаа бүрдүүлэн хүлээж байгаа билээ. Гэтэл Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/34 дүгээр захирамжаар бидний эзэмших эрхтэй дээрх 4 нэгж талбарыг Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хамаарч байна гэсэн үндэслэлээр Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/463 захирамжийн Ц.Г*******анзориг, Г.З****олбаяр нарт холбогдох 4 нэгж талбарт хамаарах хэсгийг хүчингүй болгосон байна.

Уг А/34 дүгээр захирамжийг бидэнд албан ёcoop огт мэдэгдээгүй бөгөөд 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр дүүргийн Газрын албанд очиход мэдэгдэж, захирамж болон холбогдох баримтуудыг хуулбарлан өгсөн. Бид уг захирамжийг эс зөвшөөрч урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар Нийслэлийн Засаг даргад хандан 2021 оны 12 дугаар сарын 13-ны гомдол гаргасан бөгөөд гомдлын хариуг 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Бүртгэл хяналтын картаар өгсөн бөгөөд уг хариунд Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлд заасны дагуу шүүхэд хандаж шийдвэрлүүлэх боломжтой гэсэн хариу өгсний дагуу газар эзэмших эрхээ сэргээлгэхээр тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна. Дүүргийн Засаг даргаас дээрх захирамжийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24, 25, 26, 27 дугаар зүйлүүдэд заасан нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримт цуглуулах, сонсох ажиллагаа явуулах үүргээ биелүүлэлгүй, бидэнд огт мэдэгдэхгүйгээр газар эзэмших эрхийг цуцалсанд гомдолтой байна. Уг нэгж талбаруудыг бид эрх шилжүүлэн авахад мэдээллийн санд зөрчилгүй бүртгэгдсэн байсан бөгөөд өөр дүүргийн нутаг дэвсгэрт хамаарч байгаа эсэх тодорхойгүй эргэлзээтэй байхад үүнийг нарийвчлан тогтоож, өмнө нь нэгэнт олгогдсон газар эзэмших эрхийг хэрхэхээ шийдвэрлэлгүйгээр шууд газар эзэмших эрхийг цуцалсан нь бидний газар эзэмших эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж нэхэмжлэл гаргаж байна. Нөгөөтэйгүүр маргаан бүхий дээрх газрууд нь өөр дүүргийн нутаг дэвсгэрт хамаарч байгаа эсэхийг ямар баримтаар шийдвэрлэсэн нь тодорхойгүй байхад бидний газар эзэмших эрхийг цуцалсан нь хууль бус гэж үзэж байна. Иймд Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/34 дүгээр захирамжийн иргэн Ц.Г*******, Г.З**** **********нарт холбогдох 4 нэгж талбарт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

  1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тус дүүргийн 19 дүгээр хороонд 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/139 дүгээр захирамжаар иргэн Б**** овогтой Т****, М**** овогтой М****, М**** овогтой Г****, Б**** овогтой Т******* нарт олгосон газар нь 2 дүүргийн хил зөрчсөн маргаан үүсч нийслэлийн Засаг даргын 2018 оны А/391 дүгээр захирамжаар ажлын хэсэг байгуулагдан Геодези , зураг зүйн газар, Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас хамтарсан шалгалт хийсэн. Уг шалгалтын дагуу нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 02-01/205 дугаар албан бичгээр маргаан бүхий газар нь манай дүүргийн нутаг дэвсгэр бус Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт харьяалагддаг газарт олголт хийсэн нь тогтоогдож дүүргийн газар зохион байгуулалтын албанд захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгох чиглэл ирүүлсний дагуу 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/34 дүгээр захирамжаар хүчингүй болгосон байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Иргэн Ц.Г*******, Г.З**** **********нараас Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдуулан “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2019 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн А/34 дүгээр захирамжийн Ц.Г*******, Г.З**** нарын 4 нэгж талбарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

2. Маргаан бүхий захирамжаар “... 2015 оны А/463 дугаар захирамжийн иргэн Г.З****, Ц.Г******* нарт холбогдох 4 нэгж талбар бүхий газрын газар эзэмших эрхийг хүчингүй болгон” шийдвэрлэсэн байна. /Хх-7/

3. Нэхэмжлэгч нар нь “... бид эрх шилжүүлэн авахад мэдээллийн санд зөрчилгүй байсан ... өмнө нь нэгэнт олгогдсон газар эзэмших эрхийг хэрхэхээ шийдвэрлэлгүйгээр шууд газар эзэмших эрхийг цуцалсан” гэж маргажээ.

4. Хариуцагч “... Геодези, зураг зүйн газар, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас хамтарсан шалгалт хийж манай дүүргийн нутаг дэвсгэр бус Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт харьяалагдах газарт олголт хийсэн нь тогтоогдсон” гэж тайлбарлаж байна.

5. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д “Дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 21.5.3-д “... дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах”, 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж,

6. Газар зохион байгуулалт, геодези, зуран зүйн газрын даргын 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн Заавар батлах тухай А/40 дүгээр тушаалаар батлагдсан “Харьяалах нутаг дэвсгэрийн хилийн цэсийн гадна иргэн, хуулийн этгээдэд газар өмчлөх, эзэмших, ашиглах эрх олгосон зөрчлийг арилгах ажлын заавар”-ын 1.2-д “Хилийн цэсийн тодруулалтын ажлыг гүйцэтгэх болон зөрчлийг арилгахад дараах зарчмуудыг баримтална”, 1.2.1-д “Харъяалах нутаг дэвсгэрийн хилийн цэсийн гадна газар өмчлөх, эзэмших, ашиглах эрх олгосон захирамж, шийдвэрийг зөрчил гаргасан Засаг дарга өөрөө, эсвэл дээд шатны Засаг дарга хүчингүй болгох захирамж, шийдвэр гаргах” гэж тус тус заажээ. 

7. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн Засаг дарга дүүргийнхээ хэмжээнд иргэнд газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэх эрхтэй байх бөгөөд хууль тогтоомж, газар эзэмшигчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол өөрөө хүчингүй болгохоор байна.

8. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Харьяалах нутаг дэвсгэрийн хилийн цэсийн гадна олгосон зөрчилтэй нэгж талбарын асуудлыг шийдвэрлүүлэхээр” Сүхбаатар дүүргийн Засаг даргад 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 02-01/205 дугаар албан бичгээр мэдэгдэж, уг зөрчилтэй газарт нэхэмжлэгч  нарын /**********1801, **********3812, **********5826, **********9845/ газар багтсан нь хэрэгт авагдсан холбогдох баримтаар тогтоогдсон, хэргийн оролцогчид энэ талаар маргаагүй./хх-114/

9. Өөрөөр хэлбэл, дээрх 4 нэгж талбар бүхий газрууд нь харьяалагдах нутаг дэвсгэрийн хилийн цэсийн зөрчилтэй гэдэг нь судалгаагаар нэгэнт тогтоогдсон тул хариуцагч нь хууль болон журамд зааснаар өөрийн эрх хэмжээнийхээ хүрээнд нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийг хүчингүй болгох шийдвэр гаргасныг буруутгах үндэслэлгүй юм.

10. Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 83 дугаар тушаалаар батлагдсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох” журмын 2.1-д “Эрхийн гэрчилгээг олгоход дараах үйл ажиллагаа хийгдэнэ”, 2.1.3-д “Хээрийн судалгаа хийх” гэж заасан.

11. Сүхбаатар дүүргийн Засаг дарга нь анх Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт орших маргаан бүхий газруудыг Г.Г******** /**********1801/, Х.Г /**********3812/, Б.Т**** /**********5826/, Б.Т**** /**********9845/ нарт олгохдоо дээрх журамд заасан ажиллагааг хийлгүй хууль бус шийдвэр гаргасан, дээрх иргэдээс нэхэмжлэгч нар газрыг шилжүүлэн авснаар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэхээр байна. /Хх-9-95/ 

12. Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй”, 101.2-д “Иргэн, хуулийн этгээд өөрт учирсан хохирлыг хохирол учруулсан захиргааны байгууллагаас нэхэмжилж, тухайн захиргааны байгууллагаас гаргуулна” гэж тус тус хуульчилсан.

13. Ц.Г*******, Г.З**** **********нар нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2019 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн А/34 дүгээр захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар маргаж байх боловч уг захирамжийг гаргасан үйлдэл нь хууль зөрчөөгүй.

14. Харин маргаан бүхий газрыг анх олгохдоо хууль бус шийдвэр гаргасан, энэ нь нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих үндэслэл болсон тул дээрх хуульд зааснаар Ц.Г*******, Г.З**** нар өөрт учирсан хохирлыг арилгуулахаар хариуцагчаас шаардах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй юм.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5, 21.5.3, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2019 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн А/34 дүгээр захирамжийн Ц.Г*******, Г.З**** нарын 4 нэгж талбарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий Ц.Г*******, Г.З**** нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ШҮҮГЧ                                             Л.ӨЛЗИЙЖАРГАЛ