Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ2022/00646

 

                                       “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-ы нэхэмжлэлтэй иргэний

                                                  хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Г.Банзрагч, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 130/ШШ2020/00395 дугаар шийдвэртэй,

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 212/МА2020/00046 дугаар магадлалтай,

“,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-ы нэхэмжлэлтэй,

“,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-д холбогдох

37,592,270 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьездийн гаргасан гомдлоор

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Тилеуберди, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-аас хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-д холбогдуулан 76,250,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-ы өмчлөлийн үйлчилгээний байрыг нураасны улмаас гэм хор учруулсны зөрүү 37,592,270 төгрөг гаргуулах гэж, давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа харилцан солилцсон эд хөрөнгийн зөрүү 37,592,270 төгрөг гаргуулах гэж нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 130/ШШ2020/00395 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 227 дугаар зүйлийн 227.4, 219 дүгээр зүйлийн 219.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-ы итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьездийн Жадик овогт “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-аас “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-ы өмчлөлийн үйлчилгээний байрыг нураасны улмаас учирсан хохирлын зөрүү 37,592,270 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 539,200 төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэжээ.

3. Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 212/МА2020/00046 дугаар магадлалаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 130/ШШ2020/00395 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 345,912.00 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.04.15-ны өдрийн 130/ШШ2020/00395 дугаар шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.05.26-ны өдрийн 212/МА2020/00046 дугаар магадлалыг тус тус эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4.1. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчиж хууль зүйн үндэслэл муутай шийдвэр, магадлал гаргасан. “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”нь “Эрчим” ХК-ийн (хуучин нэрээр) захирлаар ажиллаж байсан “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-тай харилцан тохиролцсоны үндсэн дээр Өлгий сумын 5 дугаар багт байрлалтай 1031304178 нэгж талбарын дугаартай, 500 м.кв талбай бүхий газарт “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-ын гар бичмэл баримт буюу бичгийн зөвшөөрлийг үндэслэн үйлчилгээний зориулалттай, 135 м.кв талбайтай 6 өрөө барилга байгууламжийг өөрийн хөрөнгөөр 2007 оноос эхлэн барьж 2010 онд ашиглалтад оруулсан. “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-д барилга байгууламж бариулахыг “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” нь 2010.02.09-ний өдөр хүлээн зөвшөөрч “Миний эзэмшилд байгаа Өлгий сумын 5-р багт орших 500 м.кв газарт иргэн “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” нь үл хөдлөх эд хөрөнгө болон үйлчилгээний зориулалттай 1 давхар, 6 өрөөтэй обьект барихыг зөвшөөрөв” гэсэн бичиг үйлджээ. Өлгий сумын 5 дугаар багт байрлалтай үйлчилгээний зориулалттай 135 м.кв талбайтай зургаан өрөө бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь Монгол Улсын иргэн Жантекей-Тасбике овогт “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” (БЛ 83101212) болох нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газраас 2010.02.11-ний өдөр олгосон Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдсон. Одоо хүртэл уг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ хүчингүй болоогүй, “Эрчим” ХК-ийн захирал “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” нь тухайн газарт 8 давхар, 40 айлын орон сууц барихаар болж 2013 оноос уг ажлаа эхлүүлсэн.

4.2. Энэ хугацаанд “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” нь “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-тай харилцан тохиролцож, түүний үл хөдлөх эд хөрөнгө болох 135 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай барилга байгууламжийг 40 айлын орон сууц барих ажилчдын контор, түр амрах өрөө болгон ашиглахаар болж, уг барилгыг ашиглуулсны хөлсөнд “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-д сар бүр 400,000 төгрөг төлөхөөр болж түрээсийн гэрээ байгуулсан. Энэхүү үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэх гэрээг 2014.04.26-ны өдөр байгуулж, хоёр тал гарын үсэг зурж баталгаажуулж байсан. Гэтэл “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”ы өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг түрээсээр ашиглаж байхад түүнд мэдэгдэлгүйгээр нураажээ. “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” нь “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”ы 135 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө байрлаж байсан газарт 8 давхар,  40 айлын орон сууц барихаар болсон тул “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-д 135 м.кв талбайтай орон сууц олж өгөхөөр тохиролцоо хийсэн боловч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” нь сүүлд “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-д “Көшелик” ХХК-ийн 24 айлын орон сууцнаас 74 м.кв бүхий байр өгөхөөр болж, үлдсэн 61 м.кв талбайтай байрыг өгөөгүй хохироосон. “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”  “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-ы 135 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай байрыг нураасан нь Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх (адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг сэргээн засах зэрэг) буюу учирсан хохирлыг мөнгөөр төлнө” гэж заасантай нийцэж байна. Анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг багасган “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-ы өмчлөлийн үйлчилгээний байрыг нураасны улмаас хохирлын зөрүү 37,592,270 төгрөг нэхэмжилсэн.

4.3. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-, “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” нарын хооронд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-д зааснаар арилжааны гэрээ хийсэн гэж дүгнэж байгааг зөвшөөрөхгүй. Учир нь “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-ы өмчлөлийн байр 135 м.кв талбайтай, мөн “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-ын “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-д шилжүүлсэн байр 74 м.кв талбайтай, хоёр байр нь Өлгий сумын 5 дугаар багт байрлалтай, инженерийн шугам сүлжээнд холбогдсон, зах зээлийн ханшны үнэ ойролцоо юм. Иймд шударга бус хэлцлийг анхан болон давж заалдах шатны шүүх хариуцагчид ашигтай байдлаар шийдвэрлэж байгаа нь шударга ёсны зарчимд хэзээ ч нийцэхгүй. Хэрвээ арилжааны гэрээ гэж үзвэл Иргэний хуулийн 275 дугаар зүйлийн 275.1-д заасан “Арилжааны гэрээгээр харилцан тохиролцож байгаа хөрөнгийн үнэ нь тэнцүү биш бол үнийн зөрүүг мөнгөөр тооцож болно” гэснээр “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-аас үнийн зөрүү 37,592,270 төгрөгийг гаргуулах ёстой. Анхан болон давж заалдах шатны шүүх иргэний хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тухайн маргаанд ач холбогдолтой, хамааралтай талаас нь үнэлээгүй өмнө нь гаргаж байсан шийдвэрүүдийг давтан баталгаажуулсан шийдвэр гаргасанд гомдолтой. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүйд тооцож, нэхэмжлэлийн шаардлагыг болон хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж өгөхийг хүсэж байна гэжээ.  

5. Хариуцагч тал “нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй, шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэсэн тайлбар гаргав.

ХЯНАВАЛ:

6. Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

7. Нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-аас хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-д холбогдуулан 76,250,000 төгрөг гаргуулахаар шаардсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “37,592,270 төгрөг болгож багасгасан.

8. Нэхэмжлэгчээс “...Иргэн “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” нь “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-ын зөвшөөрлийг үндэслэн түүний газар дээр үйлчилгээний зориулалттай, 135 м.кв талбайтай 6 өрөө барилга байгууламжийг өөрийн хөрөнгөөр барьж, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ авсан. “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” нь тухайн газарт 8 давхар 40 айлын орон сууц барихаар болж, “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-тай харилцан тохиролцож, түүний үл хөдлөх эд хөрөнгө болох барилга байгууламжийг ажилчдын контор, түр амрах өрөө болгон ашиглахаар болж, хөлсөнд сар бүр 400,000 төгрөг төлөхөөр түрээсийн гэрээг 2014.04.26-ны өдөр байгуулж, хоёр тал баталгаажуулж байсан. Гэтэл “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”ы өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг түрээсээр ашиглаж байхдаа түүнд мэдэгдэлгүйгээр нурааж, орон сууц барихаар болсон тул “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-д 135 м.кв талбайтай орон сууц өгөхөөр амаар хэлцэл хийсэн. Гэвч сүүлд “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-д 74 м.кв бүхий байр өгөхөөр болж үлдсэн 61 м.кв талбайд нь 8 давхар 40 айлын орон сууц ашиглалтад орсон үед уг сууцны үйлчилгээний зориулалттай подвалаас 61 м.кв талбайг олгоно гэж тохиролцсон. Гэтэл уг орон сууц 3 жилийн өмнө ашиглалтад орж, подвалд нь төрөл бүрийн үйлчилгээ явуулж байгаа боловч өнөөдрийг хүртэл ногдох талбай өгөхгүй хохироож байна. Иймээс Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-ийн дагуу гэм хор учруулсны хохирлын зөрүү 37,592,270 төгрөг гаргуулж өгнө үү...” гэснийг,

хариуцагч эс зөвшөөрч, “...Уг нэхэмжлэлийг Баян-Өлгий аймгийн “Эрчим Баян-Өлгий” ХХК, түүний захирал асан “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” (одоогийн хариуцагчаар тодорхойлсон) нарт холбогдуулан 2017 онд анх гаргасан бөгөөд Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.11.23-ны өдрийн 704 дугаартай шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.02.13-ны өдрийн 212/МА2018/00022 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018.09.27-ны өдрийн 001/ХТ2018/01266 дугаартай тогтоол зэрэг хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүд гарч эцэслэн шийдвэрлэгдсэн. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох бодит үндэслэл учраас хүчин төгөлдөр байгаа шийдвэр, тогтоолыг үндэслэж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж маргажээ.

9. Анхан шатны шүүх “...талуудын хооронд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-д зааснаар арилжааны гэрээний харилцаа үүссэн байна, уг хэлцлийн дагуу “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” нь өөрийн өмчлөлийн 135 м.кв талбайтай 6 өрөө барилга байгууламжийг “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-д хүлээлгэн өгч, “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” нь нэхэмжлэгчид 24 айлын орон сууцны 3-24 тоот байрыг худалдан авч өгч, түүнийг нэхэмжлэгч хүлээн авснаар үүргийн харилцаа дуусгавар болсон, ийнхүү нэхэмжлэгч нь хэлцлийн үндсэн дээр хариуцагчаас байр хүлээн авч, уг үл хөдлөх хөрөнгийг бүртгүүлэн өмчлөлдөө авсан байгаагаас үзэхэд гэм хорын хохирол гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй, нэхэмжлэгч нь “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-аас 74 м.кв талбайтай байрыг хүлээж авах үед арилжиж байгаа хөрөнгийн хэмжээний хувьд зөрүү авахаар харилцан тохиролцсон талаар, мөн шинээр баригдсан орон сууцны 61 м.кв талбайтай подвалын хэсгийг олгохоор тохиролцсоныг шууд нотлох баримт байхгүй, “Мөнх Эстимейт” ХХК-ийн үнэлгээний тайлан нь “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-ы өмчлөлийн 135 м.кв талбайтай, зургаан өрөө үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийг тодорхойлохоос биш “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” нь “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-д хөрөнгийн үнийн зөрүүг олгохоор харилцан тохиролцсоныг нотлохгүй…” гэсэн дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн.

10. Шүүх хэргийн үйл баримтыг бүрэн тодруулах, хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь бодитойгоор, эргэлзээгүйгээр нотлох үүргээ хангалттай хэрэгжүүлээгүйгээс шүүхийн шийдвэр, магадлал үндэслэл муутай болжээ. 

11. Учир нь, нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “түүний өмчлөлийн 130 м.кв барилгыг нураасны улмаас учирсан хохирлын зөрүүг гаргуулах” гэж тодруулан, өөрийн (нураагдсан) барилгын зах зээлийн үнэлгээнээс (шинжээчийн дүгнэлтээр гарсан 130,092.27 төгрөгөөс) хариуцагчаас авсан байрны үнэ болох 92,500,000 төгрөгийг хасаж, зөрүү 37,592,270 төгрөгийг Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-ийн дагуу шаардсан байхад шүүх “талуудын хооронд арилжааны гэрээ байгуулагдсан, гэрээний үүрэг дуусгавар болсон” гэж шууд дүгнэж байгаа нь учир дутагдалтай, өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг бүрэн тодруулаагүй, тухайн үндэслэлээр талуудыг мэтгэлцүүлэх, өөр өөрсдийн тайлбар, татгалзлын үндэслэлээ нотлох боломжийг олгоогүйгээс зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон эсэх нь эргэлзээтэй байна.

12. Ийнхүү хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хяналтын шатны шүүхээс хууль хэрэглээний хувьд эцэслэн дүгнэлт хийх боломжгүй тул “нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах”-аар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол болон “шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээнэ үү” гэсэн хариуцагч талын тайлбар үндэслэлгүй.

13. Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахаар тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 130/ШШ2020/00395 дугаар шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 212/МА2020/00046 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр төлсөн 345,912 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

                                ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

                                 ШҮҮГЧИД                                                       Г.БАНЗРАГЧ

                                                                                                         С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                          Д.ЦОЛМОН

                                                                                                          Х.ЭРДЭНЭСУВД