Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 183/ШШ2020/00898

 

2020 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 183/ШШ2020/00898

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

     Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн ........... тоотод байрлах М хадгаламж зээлийн хоршоо/ цаашид ХЗХ гэх, РД:000000/-ны нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Хан-Уул дүүргийн ......... тоотод оршин суух Б овогт Б.О /РД:000000/-д холбогдох

            зээлийн гэрээний үүрэгт 46.297.392 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахыг хүссэн иргэний хэргийг 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э /ШТЭҮД: /, хариуцагчийн төлөөлөгч Б.М, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б /ШТЭҮД: /, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Марал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч МХЗХ-ны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: МХЗХ нь иргэн Б.Огийн хүсэлтийн дагуу түүнийг 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хадгаламж зээлийн хоршооны тэргүүлэгчдийн хурлын 03-36 дугаар тогтоолоор хоршооны гишүүнээр элсүүлсэн. Хоршооны гишүүн Б.О нь 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр тус хоршооноос 40.000.000 төгрөгийн зээл хүссэн өргөдөл гаргасан. Хүсэлтийн дагуу түүнтэй харилцан тохиролцож 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр №940 дүгээр зээлийн гэрээг байгуулж, 40.000.000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн. Мөн 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр зээлдэгч Б.Отэй №940/01 дугаартай барьцааны гэрээг байгуулж, түүний өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-00000000 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Оранж Туул гол гудамж, 00 байрны 00 тоот хаягт байршилтай, 57.9 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалж, сайн дураар төлөөгүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож түүнд зээлийг олгосон. Зээлдэгч Б.Отэй байгуулсан зээлийн гэрээний хугацаа дууссан боловч түүний хоршоонд хандан гаргасан хүсэлтийг үндэслэн, нөхцөл байдлыг ньв хүндэтгэж 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр №940/02 дугаар зээлийн нэмэлт гэрээ байгуулж зээлийн гэрээг 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл сунгасан. Гэвч зээлдэгчээс удаа дараа нөхцөл байдлыг нь харгалзан үзэхийг хүссэн тул түүнийг хүндэтгэж хүлээцтэй хандсан боловч өнөөдрийг хүртэл тодорхой үр дүн гарсангүй. Дээрх хугацаанд зээлдэгч Б.О нь үндсэн төлбөрөөс 4.070.134 төгрөгийг төлсөн. Харин зээлийн хүүгийн төлбөрт нийт 40.318.653 төгрөг төлөх ёстойгоос 34.691.453 төгрөгийг төлж, үлдэх 5.627.200 төгрөгийн хүүгийн төлбөрийг төлөөгүй байна. Тодруулбал, өнөөдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөрт 35.929.866 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 5.627.200 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1.125.440 төгрөгийг тус тус төлж барагдуулаагүй байна. Түүнчлэн 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн №940 дугаар зээлийн гэрээний 12-т заасны дагуу зээлдэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүдэлтэй маргаан гарвал уг маргааныг шийдвэрлүүлэхтэй холбогдон хоршооноос гарах зардлыг зээлдэгч хариуцахаар заасан тул зээлдэгч Б.Огээс зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүдэлтэй маргаан шийдвэрлүүлэхтэй холбогдон гарсан зардал болох өмгөөлөгчийн хөлс 3.592.986 төгрөг, нотариатын зардал 21.900 төгрөгийг тус тус хариуцагчаас шаардах үндэслэлтэй байна. Иймд хариуцагч Б.Огээс зээлийн үндсэн төлбөрт 35.929.866 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 5.627.200 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1.125.440 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 3.592.986, нотариатын зардал 21.900 төгрөг, нийт 46.297.392 төгрөгийг гаргуулж, хэрэв төлбөрөө сайн дураар төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох түүний өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-00000000 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Оранж Туул гол гудамж, 00 байрны 00 тоот хаягт байршилтай, 57.9 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцаар хангуулж өгнө үү гэв.

 

            Хариуцагчийн төлөөлөгч Б.М шүүхэд урьд гаргасан хариу тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: МХЗХ-ны Б.Од холбогдох нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Б.О нь 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр тус хоршооноос 40.000.000 төгрөгийг 12 сарын хугацаатай, 3 хувийн хүүтэй зээлж авсан. Уг өдөр мөн №940/01 дугаартай барьцааны гэрээг байгуулж, өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Улмаар уг зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэх боломжгүй болсон тул 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр №940/02 дугаар нэмэлт зээлийн гэрээг байгуулж зээлийн гэрээний хугацааг сунгасан. МХЗХ зээлийн үндсэн төлбөрт 35.929.866 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 5.627.200 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1.125.440 төгрөг, нийт 42.682.506 төгрөгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй бөгөөд Б.О 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл зээлийн төлбөрт нийт 42.167.785 төгрөг төлсөн. Үүнээс 15.221.600 төгрөгийг зээлийн гэрээний хугацаанд төлсөн, 26.946.185 төгрөгийг зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш төлсөн байдаг. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ гэж заасан. Иймд зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш төлсөн 26.946.185 төгрөгийг үндсэн зээлээс хасч тооцон зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төблөр 12.888.335 төгрөг, хүүгийн төлбөр 16.288.603 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3.251.772 төгрөг, нийт 32.428.710 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. МХЗХ нь өмгөөлөгчийн зардал болох 3.592.986 төгрөгийг нэмж нэхэмжилсэн байна. Дээрх зардлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэхүү зардал нь гэрээний зөрчлөөс үүссэн шууд зардал биш юм. Зээлийн гэрээний 12 дугаар зүйлд хэоэв өмгөөлөгч авсан бол өмгөөллийн хөлсийг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар төлүүлнэ гэж заажээ. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж заасанд хамаарахгүй юм. Нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлийн шаардлагын мөнгөн дүнг өсгөх зорилгоор хариуцагчаас хэт үндэслэлгүй өндөр мөнгөн төлбөр, өмгөөлөгчийн зардал хэмээн нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч МХЗХ нь хариуцагч Б.Од холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 46.297.392 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шаардаж байх ба шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 38.848.873 төгрөгийн шаардлагыг хангаж, 7.448.519 төгрөгийн шаардлагыг .

            Хариуцагч Б.О нь МХЗХ-д гишүүнээр элсэн хүсэлт гаргасан тул МХЗХ-ны Тэргүүлэгчдийн хурлын 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 03/36 дугаар тогтоолоор түүнийг хоршооны гишүүнээр элсүүлжээ.

Улмаар зохигчдын хооронд 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, хариуцагч Б.О нь 40.000.000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар зээлж, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зээлийн барьцаанд өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Оранж Туул гол гудамж, 00 байрны 00 тоот хаягт байршилтай, 57.9 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг бариулсан болох нь зээлийн гэрээ болон барьцааны гэрээгээр тогтоогдож байна.

            Талууд 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж, гэрээний дуусгавар болгох хугацааг 12 сарын хугацаагаар сунгасан болох нь зээлийн нэмэлт гэрээгээр тогтоогдож байна.

            Дээрх зээлийн болон зээлийн нэмэлт гэрээнүүд талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т заасан шаардлагыг хангаж бичгээр хийгдсэн, барьцааны гэрээ нь мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаж бичгээр хийгдсэн, нотариатаар гэрчлэгдсэн, улсын бүртгэлд бүртгүүлсэн, хүчин төгөлдөр гэрээнүүд байна.

            Зээлийн гэрээний хугацаа 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр дууссан боловч талууд гэрээний хугацааг дахин сунгаагүй байна.

            Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зээлдэгч Б.О нь зөрчиж, зээлийн гэрээний хугацаанд 25.781.598 төгрөг, зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш 16.386.187, нийт 42.167.785 төгрөг төлсөнөөс өөр төлөлт хийгээгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан дансны хуулга болон зээлийн тооцооны баримт зэргээр нотлогдож байна.

            Иймд хариуцагч Б.О нь үндсэн зээл, хүү, хэтэрсэн хугацааны хүү болон нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй боловч нэхэмжлэгч байгууллага нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг буруу тооцон нэхэмжилсэн байх тул шүүх нэхэмжлэгчээс өөрөөр тооцон тогтоолоо.

Хариуцагч Б.Огийн гэрээний хугацаа дууссаны дараа төлсөн 16.386.187 төгрөгийг үндсэн зээлээс дутуу хасч тооцсоныг зөвтгөж, төлөгдөөгүй үндсэн зээлийн үлдэгдлийг 23.613.813 төгрөгөөр тооцох үндэслэлтэй гэж үзэв.

Учир нь үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ гэж Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасныг баримтлан гэрээний хугацаа дууссанаас хойш төлөгдсөн төлбөрийг үндсэн зээлээс хасч тооцох нь зүйтэй байна.

Зээлдэгчид 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 40.000.000 төгрөгийг олгосон тул 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх зээлийн хүүгийн төлбөр 28.800.000 /40.000.000х3=1.200.000х24=28.800.000/ төгрөг болж байх бөгөөд үүнээс гэрээний хугацаанд төлсөн хүү 18.305.266 төгрөгийг хасч тооцоход 10.494.734 төгрөгийн зээлийн хүүгийн үлдэгдэл төлбөр төлөх үүрэгтэй байна.

Нэхэмжлэгч МХЗХ-ны нэмэгдүүлсэн хүүг тооцоолсон тооцооллыг шүүх шалгаж үзэхэд хууль болон гэрээнд нийцсэн байх тул нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нэхэмжилсэн 1.125.440 төгрөгийг хангах үндэслэлтэй.

Иймд хариуцагч Б.Огээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн төлбөр 23.613.813 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 10.494.734 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.125.440 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч МХЗХ-д олгох үндэслэлтэй байна.

Мөн талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 12-т хэрэв зэлэдэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүдэлтэй маргаан гарвал уг маргааныг шийдвэрлүүлэхтэй холбогдон хоршоонд учрах хохироыг Иргэний хуулийн 227 дугаар зүйдийн 227.3 дахь хэсэгт заасны дагуу зээлдэгч өөрөө хариуцна /Бичиг баримт бүрдүүлэх, олшруулахтай холбогдон гарах зардал, хэрэв өмгөөлөгч авсан бол өмгөөллийн хөлс гэх мэт/ гэж заасан байх тул нэхэмжлэгчийн шаардсан нотариатын үйлчилгээний хөлс 21.900 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 3.592.986 төгрөгийг тус тус Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т заасан үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал гэж үзэж хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна.

Учир нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбоотойгоор бичиг баримтуудыг нотариатаар гэрчлүүлж, үйлчилгээний хөлсөнд 21.900 төгрөг төлсөн, Шударга ёсны дэнсХХН-ийн захирал Д.Отай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг байгуулж, өмгөөллийн хөлсөнд 3.592.986 төгрөг төлсөн болох нь хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, мөнгөний тасалбар зэргээр нотлогдож байна.

Шударга ёсны дэнсХХН-ийн захирал Д.Оаас тушаал гарган тус хэргийн шүүх хуралдаанд өмгөөлөгчөөр Б.Эыг оролцуулж байгаа нь хөлс төлөхөөс татгалзах үндэслэл болохгүй.

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Огээс үндсэн зээлийн үлдэгдэл 23.613.813 төгрөг, зээлийн үндсэн хүү 10.494.734 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.125.440 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 21.900 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 3.592.986, нийт 38.848.873 төгрөгийг гаргуулан МХЗХ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7.448.519 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Хэдийгээр Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү төлөх үүрэгтэй гэж заасан боловч энэхүү хэтэрсэн хугацааны хүү ямар хэмжээтэй байх талаар зохигчид тохиролцоогүй, энэ талаар зээлийн гэрээнд тусгаагүй байх тул хэтэрсэн хугацааны хүү болон нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхгүй байна.

Учир нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээг энэ хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр зээлийн гэрээнд тусгана гэсэн шаардлагыг зөрчиж, хэтэрсэн хугацааны хүүгийн хэмжээний талаар зээлийн гэрээнд тусгайлан зааж өгөөгүй байна.

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь шүүхийн шийдвэрийг зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд зээлийн гэрээгээр барьцаалсан Б.Огийн өмчлөлд бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Оранж Туул гол гудамж, 00 байрны 00 тоот хаягт байршилтай, 57.9 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэл хангахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн ба нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 459.637 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэл хангагдаж байгаа хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 352.194 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Огээс 38.848.873 /гучин найман сая найман зуун дөчин найман мянга найман зуун далан гурав/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч МХЗХ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7.448.519 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. 7 7.1.1, 56 56.2, 60 60.1 459.637 орлогод , Б.Огээс 352.194 МХЗХ-д .

 

3. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Б.Огийн өмчлөлд бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Оранж Туул гол гудамж, 00 байрны 00 тоот хаягт байршилтай, 57.9 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэл хангахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

5. х ш х ш т 120 120.2 , , 뺺 㺺 14 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР