Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 183/ШШ2020/00965

 

2020 04 15

183/ШШ2020/00965

 

ͪ

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн .............. тоотод оршин суух Х овогт Ө.У /РД:0000000/-гийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Хан-Уул дүүргийн .......... тоотод байрлах Б ХХК /РД:5949734/-д холбогдох

үндэслэлгүй хөрөнгөжсөн 802.759 төгрөг гаргуулж, Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, Эрчим өргөө 00 байрны 00 тоотоос ашиглалт, хог, лифт гэх мэт нэрээр мөнгө нэхэмжлэхгүй байхыг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлээс хасалт хийлгэхийг хүссэн иргэний хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Ж, хариуцагчийн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн өмгөөлөгч Р.П /ШТЭҮД:, гэрч С.Н, М.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Марал нар оролцов.

:

Нэхэмжлэгч Б ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, С.Шаравын гудамжинд байрлах Эорон сууцыг дахин төлөвлөлтөөр буюу хуучин 4 давхар байрыг нурааж шинээр 16 давхар 182 айлын орон сууцыг А ХХК 2016 оны 10 дугаар сард барьж ашиглалтад оруулсан байдаг. Манайх хуучин 4 давхар байр байх үед амьдарч байсан бөгөөд шинэ ашиглалтад орсон 00 дугаар байрны 00 тоотод оршин суудаг билээ. Ашиглалтад орсны дараа 2017 оны 2 дугаар сараас сууц өмчлөгчдийн холбооны буюу засвар үйлчилгээ, хог, лифт, харуул, жижүүр, автомашины зогсоол, гадна гэрэлтүүлэг, камер, орчны тохижилт гэх мэт асуудлыг Б орон сууцны контор хариуцаж байна гэж биднээс ашиглалт, хог, лифт гэх нэрээр сар болгон мөнгө хурааж ирсэн. Бидэнд санхүүгийн тайлан ирүүлэхдээ харуул 3 хүн, үйлчлэгч 3 хүн, цахилгаанчин, лифтчин, нягтлан бодогч, ашиглалт хариуцсан ажилтан гэх хүмүүс ажиллуулдаг, тэдгээрийн нийгмийн даатгалын шимтгэл төлдөг, лифтний мэргэжлийн байгууллагатай гэрээ хэлцэл хийсэн учир тэдэнд бас мөнгө төлдөг гэж тайлбарлаж мөнгө авсаар ирсэн. Гэтэл манай байранд нэг харуул, нэг үйлчлэгчээс өөр ямар ч хүн ажилладаггүй, ямар ч лифтний компанитай гэрээ хэлцэлгүй, халтар хултар цэвэрлэсэн болоод өндөр настай хөдөлмөрийн чадваргүй харуул гэх хүний ажиллуулснаас өөрөөр ямар ч ажил хийгээгүй, орон сууцны байр шинээрээ эвдэрч хэмхэрч Б ОСНААК биднээс хууль бусаар мөнгө авч үндэслэлгүй хөрөнгөжсөөр байна. Манай байрны оршин суугчид албан ёсоор ЭСӨХ-г 2018 оны 1 дүгээр сард байгуулан үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд биднээс мөн СӨХ-ны мөнгө болох лифт, хог, ашиглалт засвар үйлчилгээ гэх мөнгө банкаар дамжуулан нэхэмжилж бид төлдөг. Гэтэл Б ОСНААК нь энэ мөнгийг биднээс давхар нэхэмжилж мөнгөө төлөхгүй бол ус дулааныг чинь хаана, лифтийг чинь зогсооно гэж хууль бусаар шаарддаг. Мөн банкинд очоод СӨХ-ийнхөө мөнгийг салгаж төлөх гэхээр боломжгүй гэх хариултыг өгдөг бөгөөд хууль бусаар алданги тооцдог. Эрчим өргөө СӨХ-д ажлыг нь хүлээлгэж өгдөггүй, мөн харуул гэх хүн нь байнга ажлын байран дээрээ согтуу байдаг, байрны зогсоол болон орцонд бие засдаг хүнийг харуул жижүүрээр ажиллуулж байгаа нэрээр мөнгө нэхэж хаалга үүд тогшиж, заримдаа ус, дулааныг хүртэл хязгаарлаж байна. Мөн манай байрны лифтийг Хөлөг элеватор гэх компани ашиглалтад оруулсан бөгөөд 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн нэг жилийн хугацаанд засвар үйлчилгээг бүрэн хариуцсан байдаг. Гэтэл Б ОСНААК нь оршин суугчдаас лифтний засвар үйлчилгээ нэрээр мөнгө хурааж хохироодог байсан бөгөөд өнөөдрийг хүртэлх хугацаанд ямар ч засвар үйлчилгээ хийж байгаагүй нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр нотлогдоно. Мөн айл бүрээс хогны мөнгө нэрээр сар болгон 2500 төгрөгийг хурааж авдаг байсан боловч Хан-Уул дүүргийн Тохижилт үйлчилгээний төвд мөнгийг төлдөггшй, 2017, 2018, 2018 онд нийт 2.160.000 төгрөгийн өртэй байдаг. Иймд Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Эрчим өргөө 00 дугаар байрны 00 тоотоос лифтний засвар үйлчилгээ нэрээр сар болгон 6000 төгрөгийг 2017 оны 2 дугаар сараас 2019 оны 7 дугаар сарыг хүртэл нийт 180.000 төгрөг, хог тээвэрлэлт ачилтын мөнгө гэж сар болгон 2500 төгрөгийг 2017 оны 2 дугаар сараас 2019 оны 7 дугаар сарыг хүртэл нийт 75000 төгрөг, нийт 255.000 төгрөгийг хурааж үндэслэлгүй хөрөнгөжсөн. Ашиглалт нэрээр сар бүр 23000 төгрөгийг 2017 оны 2 дугаар сараас 2019 оны 7 дугаар сарыг хүртэл 690.000 төгрөг болох бөгөөд үүнээс харуул, үйлчлэгч, нягтлан бодогч гэх хүмүүсийн цалингийн өөрт ногдох хэсгийг хасахад 547.759 төгрөг болох бөгөөд энэ мөнгийг мөн үндэслэлгүйгээр авч хөрөнгөжсөн тул үндэслэлгүйгээр олж авсан хөрөнгө болох нийт 802.759 төгрөгийг Б ХХК-иас гаргуулж өгнө үү. Цаашид Б ОСНААК-оос Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Эрчим өргөө 00 дугаар байрны 00 тоотоос ашиглалт,хог, лифт гэх нэрээр мөнгө нэхэмжлэхгүй байхыг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлээс хасалт хийлгэж өгнө үү гэв.

Хариуцагч БХХК-ийн шүүхэд урьд гаргасан хариу тайлбарыг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан татгалзалдаа: Манай компани нь тусгай зөвшөөрлийн үндсэн дээр оршин суугчдыг ус, дулаан, эрчим хүчээр хангах, дамжуулан түгээх үйл ажиллагаа явуулдаг. Ер нь барилга ашиглалтанд орж улсын комисс хүлээн авсны дараа ус, дулаан, цахилгаантай холбоотойгоор тусгай зөвшөөрөл бүхий хангах байгууллагууд буюу ОСНААК-дад тухайн барилгын захиалагчийн зүгээс хүлээлгэн өгдөг. Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах 48 дугаар байрны нь 2016 оны 10 дугаар сард ашиглалтад орж барилгын захиалагч болон оршин суугчдын зүгээс хүсэлт тавьсны үндсэн дээр манай компани тухайн байрны ус, дулаан дамжуулах төв болон гадна доторх инженерийн шугам сүлжээг өмчлөлдөө шилжүүлэн авч 2017 оны 2 дугаар сараас оршин суугчдыг ус, дулаан, цахилгаанаар хангаж эхэлсэн болно. Барилгын тухай хуулийн 14.3, 14.6-д заасан 1+3 жилинй хугацааны хүрээнд барилгын захиалагч болох АХХК-тай 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр нийтийн эзэмшлийн талбайн ашиглалт үйлчилгээг шилжүүлэх гэрээг байгуулсан болно. Энэхүү гэрээний үндсэн дээр манай компани тухайн байрны нийтийн эзэмшлийн талбай, орцны цэвэрлэгээ, гэрэлтүүлэг, лифтний засвар үйлчилгээ, нийтийн эзэмшлийн ус, дулаан, цахилгааны төлбөр, харуул хамгаалалт, үйлчлэгч, хогны төлбөр зэргийг хариуцан ажиллаж ирсэн. АХХК нь дээрх үйл ажиллагааг өөрсдөө явуулах боломжгүй гэж манай компанид хүсэлт тавьснаар Б ОСНААК нь энэхүү СӨХ-ны үйл ажиллагааг нь хүлээн авч өнөөдрийг хүртлэх хугацаанд явуулж байна. 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр тухайн байрны оршин суугчдаас хэсэг бүлэг хүмүүс хууль бус СӨХ байгуулан явж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн мэдэгдлийг хэд хэдэн оршин суугч албан ёсоор бүх оршин суугчдын гарын үсгийн хамт өгсөний дараа Ж гэх хүн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр А ХХК-д хаягласан ЭСӨХ-ны бланкбүхий бичгийг манай компанид өөрийн биеэр авчирч өгсөн. Манай компани уг албан бичгийн хариуг 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр өгсөн бөгөөд тухайн хугацаанаас хойш ямар нэгэн байдлаар дээрх СӨХ-ны үйл ажиллагааг өөрсдөө хүлээн авах талаар нэг ч удаа манайд хандаагүй. Учир нь үнэхээр дээрх Эрчим өргөө СӨХ нь хууль ёсны болсон бол нийтийн эзэмшлийн цахилгаан, хог, ус, дулаан, лифт зэргийн төлбөрийг СӨх-ны нэр дээр эрх бүхий байгууллагуудад албан ёсоор хүсэлт гарган хандаж дээрх төлбөр тооцооны гэрээг шилжүүлэн авах ёстой байсан боловч ийм үйлдлийг хийгээгүйн улмаас одоо хүртэл манай компани дээр төлбөр нь гарсаар байна. Өөрөөр хэлбэл манай компани нь АХХК-ийн хүсэлт болон гэрээний үндсэн дээр дээрх СӨХ-ны үйл ажиллагааг эрхэлж байгаа бөгөөд энэ үйл ажиллагаатай холбоотой ус, дулаан, цахилгаан, лифт, үйлчлэгч, харуул хамгаалалт, хогны төлбөрийг тухайн зохих байгууллагуудад сар бүрийн 10-ны дотор тушааснаар оршин суугчдын хэвийн амьдрах боломж бүрддэгээс гадна хугацаандаа төлөгдөхгүй тохиолдолд алданги тооцож, хязгаарлалт хийгддэг. Тодруулбал, цахилгаан хязгаарлагдсанаас орц гэрэлгүй болох, лифт зогсох, орц дулаангүй болох, орц, гараж зэргийг цэвэрлэх ус хаагдах, хог хэт их хэмжээгээр бөөгнөрөх зэрэг нөхцөл байдлууд үүснэ. Энэ хугцаанд ийм нөхцөл байдал огт үүсч байгаагүй болно. Нэхэмжлэгчийн гаргасан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 802.759 төгрөг гаргуулах, мөнгө нэхэмжлэхгүй байхыг даалгах шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд оршин суугч нь дээрх үйлчилгээний үндсэн дээр тав тухай орчинд амьдарч байгаа болно. Ө.У гэх хүний талаар бид мэдэхгйү учир нэхэмжлэх эрхтэй этгээд гэдэгт эргэлзэж байна. Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 00 дугаар байрны 00 тоот нь 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд ус, дулаан ашигласны төлбөрөө төлөөгүйгээс төлбөрийн үлдэгдэл нь 258.302 төгрөг болсон байна. Өөр ямар байгууллагад эсхүл аль СӨХ-д ямар дансаар, ямар байдлаар хэдэн төгрөгийг төлсөн болох нь ойлгомжгүй байх бөгөөд хариуцагч байгууллага нь ямар төлбөрийг давхардуулан авч байгаа болон давхардуулан авсан тухай баримтаа яагаад компанид ирүүлж хасалт хийлгэх эсхүл давхардуулан өгсөн гэдгээ нотолсон баримт гаргаж өгсөн үйл баримт байгаа эсэх нь тодорхойгүй байтал шууд давхардуулан хууль бусаар авсан мэтээр иргэний эрх зүйн харилцаанд үнэнч шударгаар оролцох хуулийн заалтыг зөрчин компанийн нэр хүндэд хууль бусаар халдаж байна гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл хэрэглээний төлбөрөө төлөхгүй байх башир аргыг хэрэглэж байна гэж ойлгогдохоор байна. Өнөөдрийг хүртэл хугацаанд тус айл нь хоггүй, гэрэлтүүлэг бүхий орчинд байнгын үйл ажиллагаатай цахилгаан шатаар үйлчлүүлж байгааг шүүх анхаарч үзэхийг хүсч байна. Тус байранд ажиллаж байгаа гэх СӨХ нь хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулдаг эсэх нь эргэлзээтэй бөгөөд СӨХ-ны үйл ажиллагааг явуулахад хамгийн наад захын дундын өмчлөлийн ус, дулаан, цахилшаан, хог, лифтний төлбөр тооцоотой асуудлын хүрээнд эрх бүхий байгууллагатай холбогдсон үйл ажиллагааг актаар хүлээн авах ёстой байтал ийм үйл ажиллагааг хийхгүй атлаа оршин суугчдыг турхирч, ус, дулааны хэрэглээний төлбөрийг ч төлүүлэхгүй байгаагаас компани маш их хэмжээний алдагдалд орж байгаа хариуцлагыг хэн хариуцах нь бүрхэг байна. Манай компани эд хөрөнгийн доголдол, эвдрэл гэмтэлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхгүй бөгөөд Барилгын тухай хуульд заасны дагуу доголдол, эвдрэл гэмтлийг А ХХК 3+1 баталгаат хугацаанд хариуцан шийдвэрлэж байгаа болно. Дээрх СӨХ-ны үйл ажиллагааг манай компани баталгаат хугацаанд нь хариуцан ажиллахаар барилгын компанитай гэрээ хийсэн тул А ХХК нь гэрээний нэг талын хувьд нэхэмжлэлийн шаардлагатай илүү хамааралтай байгааг шүүх анхаарч үзнэ үү. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх үндэслэл байхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ؿ зохигчдын тайлбар, гэрч С.Н, М.С мэдүүлгийг сонсож, нэг бүрчлэн

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ө.У нь 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн итгэмжлэлээр итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Жд нэхэмжлэл гаргах эрхийг олгосны дагуу Н.Ж нь шүүхэд түүнийг төлөөлөн нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч Ө.Угийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ж нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч БХХК-д холбогдуулан үндэслэлгүй хөрөнгөжсөн 802.759 төгрөг гаргуулж, Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, Эрчим өргөө 00 байрны 00 тоотоос ашиглалт, хог, лифт гэх мэт нэрээр мөнгө нэхэмжлэхгүй байхыг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлээс хасалт хийлгэхээр шаардаж байх ба шүүх энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 19 дүгээр хороолол, С.Шаравын гудамжинд байрлах хуучин 4 давхар орон сууцыг нурааж, дахин төлөвлөлтийн хүрээнд шинээр Эорон сууцыг АХХК-иас барьж 2016 оны 10 дугаар сард ашиглалтанд оруулж, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 19 дүгээр хороолол, С.Шаравын гудамж, 00 дугаар байрны 00 тоот хаягт байршилтай, 69.2 м.кв талбай бүхий гурван өрөө орон сууцыг Ө.У, Х.Энхтайван нарын өмчлөлд 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр шилжүүлэн өгчээ.

АХХК-иас дулаанаар түгээх, дулаанаар зохицуулалттай хангах, хот, суурины ус хангамж, ариутгах татуургыг ашиглах, засвар үйлчилгээг эрхлэн гүйцэтгэх тусгай зөвшөөрөл бүхий БХХК-тай 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хамтран ажиллах гэрээг байгуулж, Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт барьж ашиглалтанд оруулсан 16 давхар бүхий Эорон сууцны ашиглалт, үйлчилгээг хариуцуулсан байна.

Хариуцагч БХХК-ийн энэхүү хариуцсан ашиглалт, үйлчилгээнд нийтийн эзэмшилтэй холбоотой орц, шат, хонгил, гаражийг хамгаалах, цэвэрлэх, оршин суугчдын аюулгүй байдал, харуул хамгаалалттай холбоотой орцонд харуул байрлуулах, хотхоны гадна дотор тохижилтын ажил, цахилгаан, дулаан, ус хангамж, сантехниктэй холбоотой ажил, лифтний бүрэн бүтэн байдал, эвдрэл гэмтэл, засвар үйлчилгээ, хотхоны автозогсоолтой холбоотой гараж болон ил зогсоолыг хамгаалах, засварлах, гадна талбайн ус чийг, зүлэгжүүлэлт, гэрэлтүүлэг, хүүхдийн тоглоомын талбайн аюулгүй байдал, цэвэрлэгээ, нийтийн эзэмшлийн камержуулалт зэрэг ажлууд багтжээ.

Орон сууцны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т энэ хуулийн 14.1-д заасан засвар, үйлчилгээ, тохижилтын ажлыг сууц өмчлөгч өөрөө хийж, эсхүл эрх бүхий мэргэжлийн байгууллага буюу хувь хүнээр гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж болно гэж заасан тул БХХК нь барилгын захиалагч болох АХХК-тай байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 19 дүгээр хороолол, С.Шаравын гудамжинд байрлах Эорон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээ, дэвсгэр болон орчны газар, орчны зам, талбайн тохижилтын ажлыг хийж гүйцэтгэж байгаа тул нийт оршин суугчдаас Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-т заасан зардлыг хураан авах эрхтэй.

Гэвч нэхэмжлэгч Б.Угээс тус орон сууцны нийт оршин суугчдаас 2018 оны 01 дүгээр сард Эсууц өмчлөгчдийн холбоог үүсгэн байгуулсан байтал хариуцагч БХХК-иас СӨХ-ны мөнгө болох лифт, хог, ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрийг биднээс давхар нэхэмжилж, мөнгөө төлөхгүй бол ус, дулааныг чинь хаана, лифтийг чинь зогсооно гэж хууль бусаар шаардан төлүүлж, лифт, хог, ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрийг банкинд өгч буй орон сууцны төлбөрийн нэхэмжлэлээс хасч тооцохгүй давхар нэхэмжилж байгаа тул 2017 оны 02 дугаар сараас 2019 оны 7 дугаар сарыг хүртэлх лифтний засвар үйлчилгээний төлбөрт төлсөн 180.000 төгрөг, хог тээвэрлэлт, ачилтын мөнгө гэж авсан 75000 төгрөг, ашиглалт нэрээр авсан 690.000 төгрөгөөс харуул, үйлчлэгч, нягтлан бодогч гэх хүмүүсийн цалингийн өөрт ногдох хэсгийг хасаад 547.759 төгрөг, нийт 802.759 төгрөгийг хуран авч үндэслэлгүй хөрөнгөжсөн тул хариуцагч БХХК-иас гаргуулж, Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, Эрчим өргөө 00 байрны 00 тоотоос ашиглалт, хог, лифт гэх мэт нэрээр мөнгө нэхэмжлэхгүй байхыг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлээс хасалт хийлгэхээр шаарджээ.

Хариуцагч БХХК-иас АХХК-тай байгуулсан хамтран ажиллах гэрэний үндсэн дээр тухайн орон сууцны нийтийн эзэмшлийн талбай, орцны цэвэрлэгээ, гэрэлтүүлэг, лифтний засвар үйлчилгээ, нийтийн эзэмшлийн ус, дулаан, цахилгааны төлбөр, харуул хамгаалалт, үйлчлэгч, хогны төлбөр зэргийг хариуцан ажиллаж байгаад оршин суучдын хүсэлтийн дагуу 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглалт, үйлчилгээг ЭСӨХ-д хүлээлгэн өгсөн тул үүнээс өмнөх хугацааны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрийг хураан авах, оршин суугчид манай байгууллагад төлөх үүрэгтэй. 2018 оны 1 дүгээр сард ЭСӨХ байгуулагдсан гэх боловч холбогдох байгууллагуудад хүсэлтээ гарган нийтийн эзэмшлийн цахилгаан, ус, дулаан, хог, лифт зэргийн төлбөр тооцооны гэрээг өөрийн нэр дээр шилжүүлэн авах ёстой байсан боловч ийм үйлдлийг хийгээгүйн улмаас одоо хүртэл манай компани дээр төлбөр гарсаар байна. Бид оршин суугч Ө.У гэж хүнээс 2017 оны 02 дугаар сараас 2019 оны 7 дугаар сарыг хүртэл 802.759 төгрөгийг хураан авч үндэслэлгүй хөрөнгөжсөн асуудал байхгүй. Тэрээр СӨХ-нд хэзээ, хэдэн төгрөгийг төлсөн болох нь ойлгомжгүй бөгөөд хариуцагч байгууллага ямар төлбөрийг давхардуулан авсан болох нь нотлогдохгүй байна. Тус байранд ажиллаж байгаа СӨХ нь хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулдаг эсэх нь эргэлзээтэй бөгөөд 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл манай байгууллагын манаач, үйлчлэгч нар тус орон сууцанд ажиллаж байсан, манай байгууллагаас лифт, хог, ашиглалт засвар үйлчилгээг хариуцан ажиллаж байсан тул нэхэмжилсэн 802.759 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. СӨХ-д хүлээлгэн өгсөн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх хугацааны ашиглалт, хог, лифтний мөнгийг манай байгууллагад төлөх үүрэгтэй учир мөнгө нэхэмжлэхгүй байхыг даалгаж, нэхэмжлэлээс хасалт хийх боломжгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.

Хариуцагчийн татгалзал үндэстэй гэж шүүх дүгнэв.

Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, 00 дүгээр хороолол, С.Шаравын гудамжинд байрлах 00 дугаар байрны оршин суугчид 2018 оны 02 дугаар сард ЭСӨХ-г байгуулсныг бүртгэж, Хан-Уул дүүргийн Засаг даргаас 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 18/03 тоот гэрчилгээг олгожээ.

Гэвч ЭСӨХ болон түүнийг төлөөлөх эрх бүхий этгээдээс дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах эрх, үүргээ хэрэгжүүлж, холбогдох байгууллагуудтай гэрээ байгуулан ажиллаагүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлд дурдагдсан 2017 оны 02 дугаар сараас 2019 оны 7 дугаар сар хүртэлх хугацаанд Эорон сууцны нийтийн эзэмшлийн ашиглалт, засвар үйлчилгээг БХХК хариуцаж ажиллаж байсан байна.

Хариуцагч БХХК-иас орон сууцны нийт оршин суугчдын хүсэлттийн дагуу 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс орон сууцны ашиглалт, үйлчилгээг Эрчим өргөөСӨХ-д хүлээлгэн өгсөн болох нь оршин суугчдын гарын үсэг бүхий хүсэлт, БХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн №20/83 тоот албан бичиг, гэрч С.Н, М.С нарын мэдүүлэг зэргээр нотлогдож байх тул түүнээс өмнөх хугацааны лифт, хог, засвар үйлчилгээтэй холбоотой дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардлыг нэхэмжлэх эрхтэй, орон сууц өмчлөгч нь төлөх үүрэгтэй.

Үүний дагуу нэхэмжлэгч Ө.Угээс 2017 оны 02 дугаар сараас 2019 оны 7 дугаар сар хүртэлх хугацаанд лифт, хог ашиглалтын төлбөрт нийт 802.759 төлсөн нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2, 13.2.3-т нийцсэн байна.

Учир нь энэхүү хугацаанд ЭСӨХ байгуулагдсан байсан хэдий боловч үйл ажиллагаа явуулахгүй байсан тул хариуцагч БХХК-иас дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээг эрхлэн хариуцаж, үйл явуулсны зардал болох 802.759 төгрөгийг нэхэмжлэгчээс хураан авсныг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхгүй.

Иймд нэхэмжлэгч Ө.Угийн хариуцагч БХХК-иас үндэслэлгүйгээр олж авсан хөрөнгө болох 802.759 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хариуцагч БХХК нь манай байранд 1 харуул, 1 үйлчлэгч ажиллуулж, халтар хултар цэвэрлэсэн болоод өндөр настай хөдөлмөрийн чадваргүй харуул гэх хүнийг ажиллуулснаас өөр ямар ч ажил хийгээгүй атлаа биднээс хууль бусаар мөнгө авч үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх тайлбарлаж байгаа боловч түүнтэй холбоотой баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу гарган өгч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа нотлоогүй болно.

Мөн хариуцагч БХХК нь ЭСӨХ-д дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээг хүлээлгэн өгч хариуцахаа болих хүртэл оршин суугчдаас ашиглалт, хог, лифтний зардлыг нэхэмжлэх эрхтэй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр нийт оршин суугчдаас гаргасан хүсэлтийн дагуу Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах Эбайрны ашиглалт, үйлчилгээг Э СӨХ-д хүлээлгэн өгсөн тул энэхүү хүлээлгэн өгөх хүртэлх хугацааны ашиглалт, хог, лифтний зардлыг оршин суугчдаас нэхэмжилж, өөрийн төлбөрийн нэхэмжлэлд тусгах эрхтэй.

Иймд нэхэмжлэгчээс Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, Эрчим өргөө 00 байрны 00 тоотоос ашиглалт, хог, лифт гэх мэт нэрээр мөнгө нэхэмжлэхгүй байхыг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлээс хасалт хийлгэхээр шаардсан нь үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.

Дээр дурдсан үндэлсэлээр ж шийдвэрлэсэн 㺺 нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94.020 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

х ш х ш т х 115 115.2.3, 116, 118 뿿

:

1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Б.Угийн хариуцагч Баатар дулаан ханХХК-д холбогдох үндэслэлгүй хөрөнгөжсөн 802.759 төгрөг гаргуулж, Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, Эрчим өргөө 00 байрны 00 тоотоос ашиглалт, хог, лифт гэх мэт нэрээр мөнгө нэхэмжлэхгүй байхыг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлээс хасалт хийлгэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг .

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 94.020 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

4. х ш х ш т 120 120.2 , , 뺺 㺺 14 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны болохыг дурдсугай.

 

 

 

, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР