Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 182ШШ2020/01052

 

 

 

 

 

 

 

 

             2020        05          11

         182/ШШ2020/01052

    

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Г ХХК-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч НЗДТГ холбогдуулан

 

2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан дугаар “960 хүүхдийн ерөнхий боловсролын сургууль, 280 хүүхдийн цэцэрлэгийн барилга, сургууль,цэцэрлэгийн тоног төхөөрөмж, гадна инженерийн шугам сүлжээ, тохижилтын ажлын хамт худалдан авах гэрээний дагуу нийлүүлсэн барааны үнэ 18.443.973.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б, хариуцагчийн өмгөөлөгч А.Н, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Г, Ж.Д, нарийн бичгийн дарга Б.Д нар оролцов.

                        ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

НЗДТГтай 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан дугаар “960 хүүхдийн ерөнхий боловсролын сургууль, 280 хүүхдийн цэцэрлэгийн барилга, сургууль, цэцэрлэгийн тоног төхөөрөмж, гадна инженерийн шугам сүлжээ, тохижилтын ажлын хамт худалдан авах /УБ хот, Баянгол дүүрэг, дугаар хороо, хороолол/ гэрээ”-ний дагуу нийлүүлсэн барааны үнэ 18.443.973.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах тухай нэхэмжлэлийн үндэслэл: Манай компани нь Нийслэлийн Баянгол дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэр дэх хороололд 960 хүүхдийн ерөнхий боловсролын сургууль, 280 хүүхдийн цэцэрлэгийн барилгыг барьж 2017 оны 10 сард байнгын ашиглалтад хүлээлгэн өгсөн. Засгийн газрын 2018 оны 08-р сарын 08-ны өдрийн дугаар тогтоолын дагуу сургууль, цэцэрлэгийн барилгыг тоног төхөөрөмж, гадна инженерийн шугам сүлжээ, гадна тохижилтын ажлын хамт Нийслэлийн боловсролын газар хүлээн авч 2018 оны хичээлийн жилээс өнөөдрийг хүртэл нийслэлийн ерөнхий боловсролын  лаборатори сургууль,  дугаар цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулж байна. Засгийн газрын  дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн  дугаар захирамжийн дагуу Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газраас 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 960 хүүхдийн ерөнхий боловсролын сургууль, 280 хүүхдийн цэцэрлэгийн барилга, сургууль, цэцэрлэгийн тоног төхөөрөмж, гадна инженерийн шугам сүлжээ, тохижилтын ажлын хамт худалдан авах /Улаанбаатар хот, Баянгол дүүрэг,  дугаар хороо, хороолол/ нээлттэй тендерийн урилгыг www.tender.gov.mn,www umch.ub.gov.mn-д байршуулсан учир бид тус тендерт оролцсон. Тендерийн үнэлгээний хорооноос тендер шалгаруулалтад манай компаниас ирүүлсэн тендерийг хянаж үзээд хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзэн Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газраас 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн дугаар албан тоотоор НЗДТГ даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Уд гэрээ байгуулах зөвлөмжийг хүргүүлсэн байна. Мөн манай компанид Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газраас 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн дугаар албан бичгээр “Гэрээ байгуулах эрх олгох мэдэгдэл” ирүүлсний дагуу НЗДТГтай 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр дугаар “960 хүүхдийн ерөнхий боловсролын сургууль, 280 хүүхдийн цэцэрлэгийн барилга, сургууль, цэцэрлэгийн тоног төхөөрөмж, гадна инженерийн шугам сүлжээ, тохижилтын ажлын хамт худалдан авах /УБ хот, Баянгол дүүрэг,  дугаар хороо, хороолол/ гэрээ”-г байгуулсан. Дээрх гэрээний 4-д “Нийлүүлэгч нь 960 хүүхдийн ерөнхий боловсролын сургууль, 280 хүүхдийн цэцэрлэгийн барилга, сургууль, цэцэрлэгийн тоног төхөөрөмж, гадна инженерийн шугам сүлжээ, тохижилтын ажлын хамт худалдан авах /Баянгол дүүрэг, -р хороо, хороолол/ нийлүүлэх ажлыг 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 26-ны дотор нийлүүлж хүлээлгэж өгнө” гэж заасны дагуу 960 хүүхдийн сургууль, 280 хүүхдийн цэцэрлэгийн барилгыг захиалагчаас томилогдсон комиссод 2019 оны 12-р сарын 13-ны өдөр хөрөнгө хүлээлцэх ажил хийгдэж, эд хөрөнгийг актаар хүлээлгэн өгсөн болно. Гэвч хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин “960 хүүхдийн ерөнхий боловсролын сургууль, 280 хүүхдийн цэцэрлэгийн барилга, сургууль, цэцэрлэгийн тоног төхөөрөмж, гадна инженерийн шугам сүлжээ, тохижилтын ажлын үнэ 18.443.973.000 төгрөгийг төлөлгүй өнөөдрийг хүрч байгаа нь компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна. Иймд хариуцагчаас 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан  дугаар “960 хүүхдийн ерөнхий боловсролын сургууль, 280 хүүхдийн цэцэрлэгийн барилга, сургууль, цэцэрлэгийн тоног төхөөрөмж, гадна инженерийн шугам сүлжээ, тохижилтын ажлын хамт худалдан авах /УБ хот, Баянгол дүүрэг,  дугаар хороо, хороолол/ гэрээ”-ний дагуу нийлүүлсэн барааны үнэ 18.443.973.000 төгрөгийг гаргуулан өгч тусална уу гэв.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралтад Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын сайдын багцын хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтын ХИ.1.1.227-Д “960 хүүхдийн ерөнхий боловсролын сургууль, 280 хүүхдийн цэцэрлэгийн барилга, сургууль, цэцэрлэгийн тоног төхөөрөмж, гадна инженерийн шугам сүлжээ, тохижилтын ажлын хамт худалдан авах /Улаанбаатар, Баянгол дүүрэг,  дугаар хороо, Нарны хороолол/ 18.991.400.000 төгрөг батлагдсан. Нийслэлийн Засаг даргын 2019 оны “Ажлын хэсэг байгуулах тухай”  дугаар захирамжаар “Баянгол дүүргийн  дугаар хорооны нутаг дэвсгэр дэх хороололд “Г” ХХК-ийн барьсан иж бүрэн тоног төхөөрөмж бүхий 960 хүүхдийн суудалтай сургууль, 280 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилга байгууламжийн үнийг өнөөгийн зах зээлийн жишгийн дагуу бууруулах чиглэлээр хэлэлцээ хийсний үндсэн дээр худалдан авах ажиллагааг холбогдох хууль, тогтоомжийн дагуу зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдан ажилласан. Хууль журмын дагуу худалдан авах ажиллагааг зохион байгуулан НЗДТГ “Г” ХХК-тай ажлын гэрээг үнэлгээний хорооноос ирүүлсэн зөвлөмжийн дагуу 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн дугаартай 18.443.973.000 төгрөгийн үнийн дүн бүхий 960 хүүхдийн ерөнхий боловсролын сургууль, 280 хүүхдийн цэцэрлэгийн барилга, сургууль, цэцэрлэгийн тоног төхөөрөмж, гадна инженерийн шугам сүлжээ, тохижилтын ажлын хамт худалдан авах /Улаанбаатар Баянгол дүүрэг,  дугаар хороо,  хороолол/ гэрээ байгуулан ажилласан. Уг гэрээний хугацаа 2019.12.26-нд дууссан. Нийслэлийн Өмчийн ашиглалт удирдлагын газрын даргын “Хөрөнгө хүлээн авах ажлын хэсэг байгуулах тухай” 2019 оны  дүгээр тушаалаар байгуулсан ажлын хэсэг нь 2019.12.13-ны өдөр уг барилгын чанар байдлыг газар дээр нь очиж үзэж танилцан хөрөнгө хүлээлцэх акт үйлдэж хүлээн авсан болно. “Г” ХХК, НЗДТГтай байгуулсан 2019.12.12-ны өдрийн тоот гэрээний гуравдугаар зүйлд “...захиалагч нь барааны нийлүүлэлтийг 18.433.973.000 төгрөг, улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлнэ гэж тусгасан байгаа. Монгол улсын засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн дүгээр тогтоолд Нийслэлийн Баянгол дүүргийн  дугаар хорооны нутаг дэвсгэр дэх хороололд “Г” ХХК-ийн барьсан иж бүрэн тоног төхөөрөмж бүхий 960 хүүхдийн суудалтай сургууль, 280 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилга байгууламжийн дахин үнэлгээг эрх бүхий хөндлөнгийн хяналтын байгууллагаар хийлгэн зах зээлийн үнийн өнөөгийн жишгийн дагуу бууруулах чиглэлээр хэлэлцэх үүрэг бүхий хамтарсан Ажлын хэсэг байгуулан тохиролцсоны үндсэн дээр холбогдох хууль тогтоомжийн дагуу худалдан авах ажиллагааг зохион байгуулахыг зөвшөөрч, шаардагдах хөрөнгийг харилцан тохиролцсон хэмжээгээр Монгол Улсын 2019 оны төсөвт тусган батлуулж санхүүжүүлэх, цаашид үйл ажиллагааны зардлыг нь жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлж байхыг С сайд Ч.Х, Б сайд Ц.Ц нарт даалгасугай” гэж тус тус заасан болно. Энэ санхүүжилтийн асуудлыг шийдвэрлүүлэхээр Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар, Нийслэлийн Засаг даргын зүгээс СЯанд удаа дараа хандан хүсэлт гаргасан боловч одоо хүртэл шийдвэрлэгдээгүй байна. Иймд уг нэхэмжилж буй мөнгийг СЯ хариуцах үндэслэлтэй. Нийслэлээс энэ мөнгийг төлөх төсөв санхүүжилт байхгүй бөгөөд энэ нөхцөл байдлыг нэхэмжлэгч өөрөө ч мэдэж байсан гэж үзнэ. Иймд энэ асуудлыг СЯ хариуцах учиртай юм. Уг гэрээнд 18.443.973.000 төгрөгийг НЗДТГ төлнө гэсэн нөхцөл байхгүй болно гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй НЗДТГт холбогдох иргэний хэрэгт СЯыг төлөөлөн гуравдагч этгээдээр оролцож байна. Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралтаар Б сайдын багцад XII.1.1.227. 960 хүүхдийн ерөнхий боловсролын сургууль, 280 хүүхдийн цэцэрлэгийн барилга, сургууль, цэцэрлэгийн тоног төхөөрөмж, гадна инженерийн шугам сүлжээ, тохижилтын ажлын хамт худалдан авах /Улаанбаатар, Баянгол дүүрэг,  дугаар хороо, хороолол/ гэсэн төсөл, арга хэмжээний санхүүжилт болох 18.443.973.000 төгрөг батлагдсан. Уг арга хэмжээг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын тушаалаар Нийслэлийн Засаг даргад хэрэгжүүлэх эрхийг шилжүүлсэн. Нийслэлийн Засаг даргаас 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн тоот албан бичгээр санхүүжилт хүссэн албан бичгийг тус яаманд ирүүлсэн бөгөөд санхүүжилтийн материалыг дараах үндэслэлээр буцаан хүргүүлсэн. Үүнд: Төсвийн тухай хуулийн 14.4-т “Төсвийн ерөнхийлөн захирагч нь төсөв хуваарилах, зарцуулахтай холбогдсон бүрэн эрхээ төсвийн төвлөрүүлэн захирагч, эсхүл харьяалах төсвийн шууд захирагчид шилжүүлж болох бөгөөд ийнхүү шилжүүлсэн нь түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэсэн заалтын дагуу Нийслэлийн Засаг дарга Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын даргад төслийг хэрэгжүүлэх эрхээ шилжүүлсэн шийдвэр гараагүй байхад гэрээ байгуулах, гүйцэтгэл хянах болон барилга, тоног төхөөрөмжийг хүлээн авах зэрэг үйл ажиллагааг Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газар хэрэгжүүлсэн байгаа тул санхүүжилтийн эрхийг нээх боломжгүй. Мөн Нийслэлийн Засаг даргаас 2020 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн  тоот албан бичгээр санхүүжилтийг Захиалагчийн барьцаа хөрөнгийн дансанд байршуулах хүсэлтийг ирүүлсэн боловч дээрх үндэслэл хангагдаагүй учир дахин буцаасан. Дээрх төсөл, арга хэмжээ нь 2020 оны төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралтад батлагдаагүй болно гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлага, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг хэлэлцээд

                                                                                              ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Г” ХХК нь НЗДТГт холбогдуулан 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан дугаар “960 хүүхдийн ерөнхий боловсролын сургууль, 280 хүүхдийн цэцэрлэгийн барилга, сургууль, цэцэрлэгийн тоног төхөөрөмж, гадна инженерийн шугам сүлжээ, тохижилтын ажлын хамт худалдан авах /Улаанбаатар хот Баянгол дүүрэг,  дугаар хороо, хороолол/ гэрээ”-ний дагуу нийлүүлсэн барааны үнэ 18.443.973.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нь 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр “Г” ХХК-тай гэрээ байгуулж гэрээний дагуу ажлын хэсэг 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр уг барилгын чанар байдлыг газар дээр нь очин танилцаж хөрөнгө хүлээлцэх акт үйлдэж хүлээн авсан тухайд маргаан байхгүй, харин гэрээний 3 дугаар зүйлд захиалагч барааны нийлүүлэлтийг 18.433.973.000 төгрөг, улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлнэ гэж тусгасан. Санхүүжилтийн асуудлыг шийдвэрлүүлэхээр Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газар, Нийслэлийн Засаг даргын зүгээс СЯанд удаа дараа хандан хүсэлт гаргасан боловч одоог хүртэл шийдвэрлээгүй. Иймд нэхэмжилж буй 18.443.973.000 төгрөгийг СЯ хариуцах үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч “Г” ХХК нь хариуцагч НЗДТГ нар 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр дугаартай 960 хүүхдийн ерөнхий боловсролын сургууль,280 хүүхдийн цэцэрлэгийн барилга, сургууль, цэцэрлэгийн тоног төхөөрөмж, гадна инженерийн шугам сүлжээ,тохижилтын ажлын хамт худалдан авах /Улаанбаатар хот, Баянгол дүүрэг,  дугаар хороо, хороолол/ гэрээг байгуулжээ.

 

Уг гэрээгээр “Г” ХХК буюу нийлүүлэгч нь 960 хүүхдийн ерөнхий боловсролын сургууль, 280 хүүхдийн цэцэрлэгийн барилга, сургууль, цэцэрлэгийн тоног төхөөрөмж, гадна инженерийн шугам сүлжээ, тохижилтын ажлын хамт худалдан авах /Баянгол дүүрэг,  дугаар хороо, хороолол/-д нийлүүлэх, НЗДТГ буюу захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч 18.443.973.000 төгрөгийн санхүүжилтийг олгох, гэрээний үйлчлэх хугацааг 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр эхэлж, 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүртэл хэмээн тохирчээ. /Хавтас хэргийн 6-7 дугаар тал/                

 

Талуудын хооронд байгуулагдсан уг гэрээгээр хариуцагч НЗДТГ нь барааны нийлүүлэлтийн 18.443.973.000 төгрөг, улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлнэ гэж тохиролцжээ.

 

Дээрх 960 хүүхдийн ерөнхий боловсролын сургууль, 280 хүүхдийн цэцэрлэгийн барилга, сургууль, цэцэрлэгийн тоног төхөөрөмж, гадна инженерийн шугам сүлжээ,тохижилтын ажлын хамт худалдан авах /Улаанбаатар хот, Баянгол дүүрэг,  дугаар хороо, хороолол/ гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, гэрээний гол нөхцөл болох үнэ, ажлын хэмжээ, ажлын хөлс, ажлын үр дүнг тодорхойлсон, мөн эрх бүхий этгээд гарын үсгээ зурж, хуулийн этгээдийн тамга тэмдгийг дарж баталгаажуулсан байх бөгөөд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д “талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан байвал” бичгээр хийх хэлцлийг хийсэн гэж үзнэ гэж заасны дагуу зохигчийн хооронд хуульд нийцсэн худалдах, худалдан авах  гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Энэхүү гэрээний дагуу “Г” ХХК нь Баянгол дүүргийн  дугаар хороо, хороолол, 960 хүүхдийн ерөнхий боловсролын сургууль, 280 хүүхдийн цэцэрлэгийн барилга, сургууль, цэцэрлэгийн тоног төхөөрөмж, гадна инженерийн шугам сүлжээ, тохижилтын ажлыг 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээлгэн өгсөн болох нь 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн дугаартай акт, /хавтас хэргийн 7/ болон зохигчийн тайлбараар нотлогдож байна. 

 

18.443.973.000 төгрөгийг төлөөгүй тухайд талууд маргаагүй болно. Тиймээс зохигчдын хооронд худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймд 18.443.973 төгрөгийг хариуцагч НЗДТГ гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч НЗДТГ 18.443.973.000/арван найман тэрбум дөрвөн зуун дөчин гурван сая есөн зуун далан гурван мянган/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Г” ХХК-д олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгч “Г” ХХК-ийн 92.377.815 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч НЗДТГ улсын тэмдэгтийн хураамжид 92.377.815 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Г” ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ч.ДАВААСҮРЭН