Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 181/ШШ2020/01056

 

 

 

 

 

 

        2020       04           22  

         181/ШШ2020/01056

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Х.П-гийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 46 дугаар байр, 9 тоотод байрлах М.С ХХК /РД: 5087384/

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, өөрийн байр ХХХК /РД:2578697/-д тус тус холбогдох

2013 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 2А/25 дугаар захиалгаар үйлчилгээний зориулалттай талбайн барилгын ажил гүйцэтгэх гэрээний зүйл Хан-уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн ам хаягт байрлах, Могул таун хотхоны 2а байрны 232.82 метр квадрат талбай бүхий үйлчилгээний зориулалттай талбайн өмчлөгч нь Х.Пболохыг тогтоож, өмчлөгчөөр бүртгэхийг Улсын бүртгэлийн Ерөнхий газарт даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Насанжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Базаррагчаа, хариуцагч М.СХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Анар, түүний өмгөөлөгч Э.Жанчивдорж, хариуцагч ХХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Тэмүүжин, Э.Гантөгс, Д.Мөнхзул, нарийн бичгийн даргад Ч.Билгүүн нар оролцов.

                                                                                                ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Х.Пшүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

Х.Пминий бие 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдөр М.СХХК-тай 2А/25 дугаартай Захиалгаар үйлчилгээний зориулалттай талбайн барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн ам хаягт байрлах, Могул таун хотхоны 2а байрны 232.82 мкв үйлчилгээний зориулалттай талбайг худалдан авч, 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 360.000.000 төгрөг, 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 30.000.000 төгрөг, нийт 390.000.000 төгрөг төлсөн бөгөөд 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 16/58 дугаартай М.СХХК-ийн албан бичгээр 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 2А/25 дугаартай Захиалгаар үйлчилгээний зориулалттай талбайн барилгын ажил гүйцэтгэх гэрээний дагуу 2016 оны 12 дугаар сарын 10-ны дотор улсын бүртгэлийн гэрчигээг гаргаж өгнө.

Хэрвээ гэрчилгээг гаргаж өгөөгүй бол үлдэгдэл 190.000.000 төгрөгийг авахгүйгээр тохиролцсон бөгөөд дээр хугацаанд улсын бүртгэлийн гэрчилгээг гаргаж өгөөгүй учир миний бие 190.000.000 төгрөгийг төлсөнд тооцогдож байна.

Гэтэл М.СХХК нь гэрээний үүргээ зөрчиж, Хас банкинд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн ам хаягт байрлах, Могул таун хотхоны 2а байрны 232.82 мкв үйлчилгээний зориулалттай талбайн өмчлөх эрхийг шилжүүлэн өгчээ.

Нэхэмжлэгч Х.Пмаргаан бүхий үйлчилгээний зориулалттай сууцыг гэрээний үндсэн дээр худалдан авч, төлбөрийг төлсөн байхад бусдын өмчлөлд хууль бусаар шилжүүлсэн нь 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 2А/25 дугаартай Захиалгаар үйлчилгээний зориулалттай талбайн барилгын ажил гүйцэтгэх гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-т ...энэхүү гэрээний 2 дугаар зүйл 2-д заасан талбайн захилгын төлбөрийг бүрэн төлж, түлхүүр хүлээн авсны дараа үйлчилгээний зориулалттай талбайг захиалагчийн өмчлөлд бүрэн шилжих бөгөөд уг талбайн захиалагчийн нэр дээр бүртгүүлж гэрчилгээ гарснаар захиалагчийн үйлчилгээний зориулалттай талбайг өмчлөх эрх баталгаажина..., мөн Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-т ...талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийн өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ... гэж заасны дагуу өмчлөх эрх үүссэн.

2013 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 2А/25 дугаартай Захиалгаар үйлчилгээний зориулалттай талбайн барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан атлаа уг үйлчилгээний сууцыг бусдад барьцаалсныг мэдээгүй нь Х.Пгийн өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй гэж үзэж байна.

Талуудын хооронд хийсэн хэлцлийн үндсэн дээр төлбөрийг төлж барагдуулсан, тухай үйлчилгээний талбайг ашиглаж, эзэмшиж байгаа тул Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д ...хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ... гэж, мөн хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-т хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударгаар эзэмшигч гэнэ... гэж зааснаар нэхэмжлэгчийг шудрага эзэмшигч гэж үзэх ба мөн хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-т зааснаар шудрага эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй гэж үзэж байна.

Мөн Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т заасны дагуу хууль ёсны эзэмшигч тул Монгол улсын Дээд шүүхийн 2007 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 32 дугаар тогтоолын 3 дугаар зүйлийн 3.2-т заасны дагуу өмчлөх эрхийг Х.Пгийн нэр дээр бүртгэхийг даалгуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байна.

Иймд 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 2А/25 дугаартай Захиалгаар үйлчилгээний зориулалттай талбайн барилгын ажил гүйцэтгэх гэрээний зүйл Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн ам хаягт байрлах, Могул таун хотхоны 2а байрны 232.82 мкв үйлчилгээний зориулалттай талбайн өмлөгч нь Х.Пболохыг тогоож, өмчлөгчөөр бүртгэхийг Улсын бүртгэлийн Ерөнхий газарт даалгаж өгнө үү гэв.

Хариуцагч Хшүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хнь М.СХХК-тай харилцан тохиролцож 2011 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 1410000329 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулан 1,100,000 АНУ-ын доллар, 1410000331 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулан 1,000,000 АНУ-ын долларын зээлийг орон сууцны барилга барих зориулалтаар тус тус олгосон.

Зээлийн барьцаанд баталгаат ипотекийн 1410000329 /А дугаартай гэрээгээр улсын бүртгэлийн Ү-2206011567 дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар зайсан гудамж 96-д байрлалтай 1,068 м.кв орон сууцны барилга, Ү-2206016120 дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар зайсан гудамж 95-д байрлалтай 5,846 м.кв орон сууцны барилгыг тус тус барьцаалуулсан.

Зээлийг хугацаанд нь төлж дуусгаж чадаагүй тул дээрх барьцааны үл хөдлөх хөрөнгүүдээс 1 дүгээр давхрын 1431.62 м.кв хөрөнгийг өр төлбөртөө тооцон Хас банкны өмчлөлд шилжүүлэх санал гаргаж 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 16/13-002 дугаартай Төлбөр барагдуулах гэрээ байгуулан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Ар зайсан гудамж, Могул таун хотхоны 95, 96 дугаар байрны 1 дүгээр давхрын 1431.62 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 1,431,620 АНУ-ын долларт тооцон Хас банкны өмчлөлд шилжүүлсэн. 1431.62 м.кв үл хөдлөх хөрөнгө нь 4 хэсэг үл хөдлөх хөрөнгө байсан бөгөөд 95 /2а/ байрны 1 дүгээр давхар бүхэлдээ буюу 274.04 м.кв, 356.18 м.кв талбай, 96 /1 с/ байрны 1-р давхарын 607.90 м.кв, 193.50 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгүүд юм. Хулсын бүртгэлийн байгууллагад хандан өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулан хууль ёсны өмчлөгч болсон.

Хас банк, М.СХХК-ийн хороонд гэрээ байгуулах үед 607.90 м.кв үл хөдлөх хөрөнгөд хүнсний дэлгүүр түрээсээр, 193.50 м.кв үл хөдлөх хөрөнгөд гоо сайханы газар түрээсээр, 356.18 м.кв үл хөдлөх хөрөнгөд цэцэрлэг түрээсээр, 274.04 м.кв үл хөдлөх хөрөнгөд М.СХХК үйл ажиллагаагаа явуулж байсан.

М.СХХК нь 2014 оны 5 дугаар сард үл хөдлөх хөрөнгүүдийг чөлөөлж Хас банкны эзэмшилд бүрэн шилжүүлж өгөхөөр тохиролцсон.

Одоогийн байдлаар дээрх үл хөдлөх хөрөнгүүдээс 607.90 м.кв, 193.50 м.кв, 274.04 м.кв үл хөдлөх хөрөнгө нь Хас банкны эзэмшилд байна. Харин 356.18 м.кв үл хөдлөх хөрөнгө нь Х.Пгэдэг хүний эзэмшилд байгаа бөгөөд Х.Пнь цэцэрлэг ажиллуулж байна.

Хөөрийн өмчлөлийн 95 /2а/ байрны 356.18 м.кв үл хөдлөх хөрөнгөө өөрийн эзэмшилд авах гэтэл Х.Пнь М.СХХК-иас худалдаж авсан, чөлөөлөх боломжгүй гэсэн тайлбар өгсөн.

Уг маргаантай асуудлаар ХЦагдаагийн байгууллагад хандан шалгуулсан бөгөөд М.СХХК-ийн захирал Д.Жаргалсайхан, Д.Болд нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгасны эцэст Прокурорын байгууллагаас гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, Ү-2206029483 дугаартай 356.18 м.кв үл хөдлөх хөрөнгө нь Х.Пгийн өмчлөлд бус, Хас банкны өмч болох нь тогтоогдож байна гэж шийдвэрлэсэн.

Мөн Хнь Х.Пд холбогдуулан өөрийн өмчлөлийн хөрөнгийг албадан чөлөөлүүлэхээр шүүхэд нэхэмжпэл гаргаж 3 шатны шүүхээр шийдвэрлэгдсэн.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн1808 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны 00230 дугаартай тогтоолоор Хас банкны өмчлөлийн хөрөнгө болохыг тогтоож Х.Пгийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлөхөөр шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байгаа болно.

Өмчлөгч нь Хмөн болохыг Эрүүгийн журмаар, Иргэний журмаар тогтоосон тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч М.СХХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

М.СХХК болон Х.Пнар нь 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 2А/25 дугаар Захиалгаар үйлчилгээний зориулалттай талбайн барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээний дагуу М.СХХК нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн ам хаягт орших Могул таун орон сууцны хотхоны 2А байрны 1 давхарт байрлах үйлчилгээний зориулалттай 232,82 м.кв талбайг захиалгаар барьж, Х.Пнь захиалгын төлбөрт 582,050,000 төгрөгийг шилжүүлэхээр харилцан тохиролцсон.

Тус гэрээний 2.2-т Үйлчилгээний зориулалттай талбайн төлбөр хийх хуваарийг тодорхой зааж өгсөн ба уг хуваарийн дагуу Х.Пнь гэрээ байгуулсан өдөр урьдчилгаа 390.000.000 төгрөг, үлдэгдэл төлбөр болох 192,050,000 төгрөгийг 2014 оны 12 дугаар сард багтаан төлөх үүрэг хүлээсэн.

Гэтэл Х.Пнь дээрх төлбөр төлөх хуваарьт хугацаанд захиалгын нийт төлбөр 582,050,000 төгрөг төлөхөөс 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 280,000,000 төгрөг, 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 30,000,000 төгрөг мөн дахин 30,000,000 төгрөг бэлнээр өгч, 50.000.000 төгрөгийн үнэ бүхий хөөрөг тус тус төлбөрт тооцон нийт 390,000,000 төгрөг М.СХХК-д шилжүүлсэн байна.

Дээрх байдлаар нэхэмжлэгч нь урьдчилгаа төлбөр болох 390,000,000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр төлж дуусгах байтал хугацаа хэтрүүлээд зогсохгүй, үлдэгдэл 192,050,000 төгрөгийг төлж барагдуулатгүй өдийг хүрсэн. Хэрэв тухайн үед нэхэмжлэгч Х.Пнь гэрээнд заасны дагуу хугацаандаа төлбөрөө бүрэн төлж барагдуулсан бол гэрээний дагуу нэхэмжлэгчийн өмчлөлд үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх байсан.

Гэтэл захиалагч талын буруугаас буюу гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ нэхэмжлэгч Х.Пнь биелүүлээгүйн улмаас Могулскай ХХК нь гэрээнд заасны дагуу захиалгаар барьсан үл хөдлөх эд хөрөнгийг түүний өмчлөлд шилжүүлэх боломжгүй нөхцөл байдал бий болсон.

Түүнчлэн гэрээний 3.1.9-д Захиалагч нь урьдчилгаа төлбөрөө гэрээнд заасан хугацаандаа төлөөгүй эсвэл хэсэгчилсэн төлөх төлбөр болон үлдэгдэл төлбөрийн аль нэгийг гэрээнд заасан хугацаандаа төлөхгүй хуанлийн 5 хоногийн хугацаа хэтэрсэн тохиолдолд гүйцэтгэгч тал нь захиалагчид мэдэгдэл өгсний үндсэн дээр нэг талын санаачлагаар гэрээ цуцлах эрхтэй гэж заасан болно.

Х.Пнь 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр компани дээр ирж уулзсан ба Могулскай ХХК-аас 16/58 дугаар албан бичгээр ..Х.Пгийн эзэмшиж байгаа 203 м.кв талбайн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг 2016 оны 12 дугаар сарын 10-ны дотор багтаан гаргаж өгнө... Тухайн хугацаанд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөөгүй тохиолдолд М.СХХК нь 2016 оны 12 сарын 15-ны өдөр багтаан Захиалгаар барилгын ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт шилжүүлсэн 390,000,000 төгрөгийг захиалагчид бэлнээр төлнө гэж мэдэгдсэн.

Улмаар дээрх албан бичигт дурдснаар М.СХХК нь гэрээний төлбөрт хүлээн авсан 390,000,000 төгрөгийг Х.Пд буцаан шилжүүлэх нөхцөл бүрдсэн ба үүний дагуу нэхэмжлэгчид дээрх төлбөрийг шилжүүлэх гэхэд хүлээн авалгүй өдийг хүрсэн.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ "... Хэрвээ гэрчилгээг гаргаж өгөөгүй бол үлдэгдэл 190,000,000 тогрөгийг авахгүйгээр тохиролцсон бөгөөд дээрх хугацаанд улсын бүртгэлийн гэрчилгээг гаргаж өгөөгүй учир миний бие 190,000,000 төгрөгийг төлсөнд тооцогдож байна гэжээ.

Гэтэл дээрх албан бичигт дурдснаар М.СХХК нь Х.Пд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг 2016 оны 12 дугаар сарын 10-ны дотор багтаан гаргаж өгөх тохиолдолд л хүлээн авах гэрээний үлдэгдэл төлбөр болох 190,050,000 төгрөгнөөс 190,000,000 төгрөгийг авахгүй байхаар тохиролцсон. Ийнхүү гэрчилгээ гаргаж өгөх боломжгүй болсон тул 190,000,000 төгрөгийг мөн хүлээн авсанд тооцох үндэслэлгүй болно.

Иймд Х.Пгийн М.СХХК, ХХХК-д холбогдуулан гаргасан 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2А/25 дугаар Захиалгаар үйлчилгээний зориулалттай талбайн барилгын ажил гүйцэтгэх гэрээний зүйл Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн ам хаягт байрлах, Могул таун хотхоны 2а байрны 232,82 м.кв үйлчилгээний зориулалттай талбайн өмчлөгч нь Х.Пболохыг тогтоож, өмчлөгчөөр бүртгэхийг Улсын бүртгэлийн Ерөнхий газарт даалгаж өгнө үү гэх шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

            Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

                                                                                                                        ҮНДЭСЛЭХ НЬ:

            Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

Нэхэмжлэгч Х.Пнь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн ам хаягт байрлах, Могул таун хотхоны 2а байрны 232,82 м.кв үйлчилгээний зориулалттай талбайн өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөгчөөр бүртгэхийг Улсын бүртгэлийн Ерөнхий газарт даалгах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч М.СХХК, ХХХК нар нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

НЭГ: Хариуцагч М.СХХК , нэхэмжлэгч Х.Пнарын хооронд байгуулагдсан Захиалгаар үйлчилгээний зориулалттай талбайн барилгын ажил гүйцэтгэх гэрээний талаар:

Нэхэмжлэгч Х.Пнь хариуцагч М.СХХК-тай 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдөр №2А/25 дугаартай гэрээ байгуулж, М.СХХК нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн ам хаягт орших Могул таун орон сууцны хотхоны 2А байрны 1 давхарт байрлах үйлчилгээний зориулалттай 232,82 м.кв талбайг захиалгаар барих, Х.Пнь талбайн үнэ 582,050,000 төгрөгийг гэрээгээр тохирсон хугацаанд төлөхөөр харилцан тохиролцож талууд гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болжээ. /хх-ийн 4-6-р хуудас/

Уг гэрээний дагуу 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 280,000,000 төгрөг, 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 30,000,000 төгрөгийг М.СХХК-ийн данс руу, 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдөр бэлнээр 30,000,000 төгрөг, 50.000.000 төгрөгийн үнэ бүхий хөөрөг тус тус төлбөрт тооцон өгч, нийт 390,000,000 төгрөгийг М.СХХК-д шилжүүлсэн талаар талууд маргадаггүй./хх-ийн 8, 9-р хуудас/

Дээрх гэрээ байгуулагдахаас өмнө буюу 2011 оны 3 дугаар сарын 07-ний өдөр хариуцагч М.СХХК нь ХХХК-иас 1.100.000 ам долларын зээл авахдаа Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан /17025/, Ар зайсангийн гудамж-95 байрлалтай, Могул таун хотхоны 75%-ийн гүйцэтгэлтэй улсын бүртгэлийн Ү-2206016120 дугаарт бүртгэлтэй, 000121970 дугаарын гэрчилгээтэй дуусаагүй барилгыг барьцаалж Баталгаат ипотекийн гэрээ байгуулжээ. /хх-ийн 81-86-р хуудас/

Энэ бүхнээс үзэхэд талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Захиалгаар үйлчилгээний зориулалттай талбайн барилгын ажил гүйцэтгэх гэрээ гэсэн нэртэй боловч уг гэрээ нь худалдах, худалдан авах гэрээний шинжийг агуулсан байх тул нэхэмжлэгч Х.П, хариуцагч М.СХХК-ийн хооронд Худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

Талуудын хооронд 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан №2А/25 дугаартай гэрээгээр хариуцагч /худалдагч/ М.СХХК нь Хан-уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн ам хаягт Могул таун орон сууцны хотхоны 2А байрны нэг давхарт үйлчилгээний зориулалттай 232,82 м.кв талбайг Х.Пгийн өмчлөлд шилжүүлэх үүргийг, нэхэмжлэгч /худалдан авагч/ Х.Пнь 1 м.кв талбайг 2.500.000 төгрөгөөр тооцож гэрээ байгуулсан өдрийн дотор 390.000.000 төгрөгийг, үлдэх 192.050.000 төгрөгийг 2014 оны 12 дугаар сард багтаан М.СХХК-ийн Хаан банк дахь 5003499011 тоот дансанд төлөх үүргийг тус тус хүлээжээ. /хх-ийн 4-6-р хуудас/

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-т зааснаар Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч М.СХХК нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч Х.Пнь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

1.1.Гэтэл нэхэмжлэгч /худалдан авагч/ Х.Пнь дээрх гэрээний дагуу төлөх төлбөрөө бүрэн төлөөгүй байх тул нэхэмжлэгчийг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн ам хаягт байрлах, Могул таун хотхоны 2а байрны 232,82 м.кв үйлчилгээний зориулалттай талбайн өмчлөгчөөр тогтоох үндэсгүй байна.

1.2.Мөн нэхэмжлэгч нь М.СХХК-иас 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр №16/58 дугаартай мэдэгдлийг надад өгч үлдэгдэл 192.000.000 төгрөгийг авахгүйгээр тохирсон тул би бүх төлбөрийг төлсөн гэж мэтгэлцэж байна.

Хариуцагч М.СХХК-ийн 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр №16/58 дугаартай мэдэгдэлд:

... М.СХХК нь Х.Пгийн эзэмшиж байгаа 203 м.кв талбайн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг 2016 оны 12 дугаар сарын 10-ны дотор багтаан гаргаж өгнө. Жич 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хийсэн гэрээнд тусгагдсан үлдэгдэл төлбөр болох 192.000.000 төгрөгийг манай компани авахгүйгээр тохиролцов. Тухайн хугацаанд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөөгүй тохиолдолд М.СХХК нь 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр багтаан Захиалгаар барилгын ажил гүйцэтгэх гэрээний төлбөр болох 390.000.000 төгрөгийг захиалагчид бэлнээр төлнө гэжээ. /хх-ийн 10-р хуудас/

Энэ нь нэхэмжлэгчийн өмчлөгчөөр тогтоолгох гэж буй талбайн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг 2016 оны 12 дугаар сарын 10-ны дотор гаргаж өгнө, үлдэгдэл төлбөр 192.000.000 төгрөгийг авахгүйгээр тохиролцов. Энэ хугацаанд гаргаж өгөөгүй бол 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөрт багтаан Х.Пгээс авсан 390.000.000 төгрөгийг буцаан өгнө гэсэн утгыг илэрхийлсэн байх тул нэхэмжлэгчийн үлдэгдэл төлбөрөө төлсөн гэж үзэх үндэсгүй.

Мөн худалдагч М.СХХК нь худалдан авагч Х.Птэй 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдөр №2А/25 дугаартай гэрээ байгуулж байх үед маргаан бүхий 232,82 м.кв талбай нь 2011 оны 3 дугаар сарын 07-ний өдөр ХХХК-д 1.100.000 ам долларын зээлд барьцаалагдсан, Х.Пд 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр №16/58 дугаартай мэдэгдэл өгч байх үед маргаан бүхий талбайг багтаасан 356,18 м.кв талбайд ХХХК нь 2014 оны 3 дугаар сарын 13-ны өдөр өмчлөгчөөр бүртгэгдэн улсын бүртгэлийн гэрчилгээ авчихсан байсан байна./хх-ийн 4-8, 87-90, 81-83, 10, 51-р хуудас/

Иймд худалдагч М.СХХК нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө шилжүүлэх үүргээ хэрэгжүүлэх боломжгүй байсан гэж үзэхээр байна.

ХОЁР:Хариуцагч М.СХХК-ийн ХХХК-тай байгуулсан зээлийн гэрээний талаар:

Хариуцагч ХХХК нь 2011 оны 3 дугаар сарын 07-ний өдөр Хас банкнаас 1.100.000 ам долларыг жилийн 18%-ийн хүүтэй, 18 сарын хугацаатай зээлдэж №1410000329 дугаартай зээлийн гэрээг байгуулжээ. /хх-ийн 87-100-р хуудас/

Дээрх зээлийн барьцаанд Хан-уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан /17025/ Ар зайсангийн гудамж-95 хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2206016120 дугаартай, Могул таун хотхон дахь 75%-ийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга зэргийг барьцаалан 2011 оны 3 дугаар сарын 07-ны өдөр №1410000329А, №1410000331 дугаартай Баталгаат ипотекийн гэрээ байгуулж үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлсэнээр уг гэрээ хүчин төгөлдөр болжээ./хх-ийн 81-86-р хуудас/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.-т шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон ... баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэжээ.

Монгол улсын Дээд шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 00230 дугаартай тогтоолд:

ХХХК нь Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулж, барьцаалуулагч буюу зээлдэгч М.СХХК 2011 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн Барьцааны гэрээний 2.10.-т заасан Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол барьцаа хөрөнгөөр зээлийн ... төлбөр барагдуулах... үүргээ биелүүлж 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн №16/13-002 дугаартай Төлбөр барагдуулах зорилгоор барьцаа хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээ- гээр маргаж буй хөрөнгийг ХХХК-ийн өмчлөлд шилжүүлж, ХХХК өмчлөгчөөр бүртгэгдсэн нь Иргэний хууль, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийг зөрчөөгүй байна гэжээ. /хх-ийн 47-49-р хуудас/

Эндээс үзэхэд ХХХК нь барьцааны зүйл болох Хан-уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан /17025/ Ар зайсангийн гудамж 95 байрны 1 дүгээр давхрын 356,18 м.кв талбай Үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болж 2014 оны 3 дугаар сарын 13-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-2206029483 дугаарт бүртгэлтэй, 000308705 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ авч уг хөрөнгийн өмчлөгч болсон байна./хх-ийн 51-р хуудас/

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1. дэх хэсэгт зааснаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болдог. Бүртгэлд үндэслэгдсэн хөрөнгийн өмчлөх эрхийг нотолсон бичиг баримт нь улсын бүртгэлийн гэрчилгээ юм.

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан, Ар Зайсан гудамжны 95 байрны 1 дүгээр давхрын 1 дүгээр хэсэгт байршилтай үйлчилгээний зориулалттай талбайн өмчлөгч ХХХК-нь хариуцагч М.СХХК, нэхэмжлэгч Х.Пнарын хооронд байгуулагдсан Захиалгаар үйлчилгээний зориулалттай талбайн барилгын ажил гүйцэтгэх гэрээ-ний үүргийн гүйцэтгэлд буруутай болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна.

Мөн үл хөдлөх эд хөрөнгийг Улсын бүртгэлийн газарт бүртгэх нь хариуцагчийн үүрэг биш, Улсын бүртгэлийн газрын үүрэг тул маргаан бүхий талбайг өмчлөгчөөр бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т зааснаар шаардлага тус бүрт улсын тэмдэгтийн хураамж төлөх үүрэгтэй тул улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 70.200 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах үндэстэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 155.2.3., 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 243 дүгээр зүйлийн 243.1.-т заасныг баримтлан хариуцагч М.СХХК болон Ханс банк ХХК-д холбогдуулан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн ам хаягт байрлах, Могул таун хотхоны 2а байрны 232,82 м.кв үйлчилгээний зориулалттай талбайн өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөгчөөр бүртгэхийг Улсын бүртгэлийн Ерөнхий газарт даалгах тухай Х.Пгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.ИХШХШТХуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 70.200. төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ                                   Ч.ИЧИНХОРЛОО